Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2017/ДШМ/07

 

 

 

 

Ч.Ч*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 132/2017/0020/Э

       Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж за*******дах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хур*******дааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн дарг*******ж, шүүгч Ц.Туяа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

       Шүүх хур*******даанд: Прокурор Ц.Гэрэлбаатар

Шүүгдэгч Ч.Ч*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир

Нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолтой Ч.Ч*******т холбогдох 201606000107 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Ч*******ийн давж за*******дах гомдлыг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1960 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган сумын * дугаар баг Домын дэвсэгийн задгайд оршин суух, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор 250 цаг *******бадан ажил хийлгэх ялаар, 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Г******* овогт Чүлтэмжамцын Ч*******.

Шүүгдэгч Ч.Ч******* нь 2015 оны 8 дугаар сард Булган аймгийн Баян-Агт сумын Ш багийн нутаг “Гурван мод” гэдэг газар оршин суух иргэн Ш.Д******* амбаараас эд зүйл хулгайлж бусдад 3.520.000 /гурван сая таван зуун хорин мянган/ төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Г******* овогт Чүлтэмжамцын Ч*******ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар шүүгдэгч Ч.Ч*******оос 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч Ч.Ч*******т оногдуулсан 2 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Ч.Ч*******оос 3.520.000 /гурван сая таван зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн нутагт оршин суух Жагд овогт Шагдарын Д******* олгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ч.Ч******* давж за*******дах гомдолдоо: “...Энэ хэрэг анхнаасаа зохиомол хэрэг юм. Эрүүгийн төлөөлөгч Н, мөрдөн байцаагч Энхтүвшин нар намайг эхнэр Д.О, хүү Ч.Н нартай бүлэглэн хулгайлсан гэсэн. Энэ хэрэг гараагүй, хүү эхнэртэйгээ би цуг хулгайлаагүй. Тэгээд эхнэр хүү 2-ыг маань энэ хэрэгт холбогдолгүй гэж хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Би ганцаараа үлдсэн. Би тухайн хэрэг гарах үед Нэгдсэн эмнэлэгийн сэтгэцийн тасагт хэвтэж эмчлүүлээд гараад байсан. Юун хулгай хийх байтугай биеэ яая гэж байсан үе юм. Ер нь ийм хулгайн хэрэг гараагүй бид ч энэ хэрэг гээчийг хийгээгүй болно. Хамгийн сүүлд арга буюу энэ хэрэг гээчийг хүчээр хүлээсэн болно. Би маш их гомдолтой байна. Бие муу байна. Хуулийн дагуу үнэн зөвийг нь олж өгнө үү. Хур*******д өмгөөлөгчийн хамт оролцоно ... ” гэжээ.

Давж за*******дах шатны шүүх хур*******даанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх сан*******тай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж за*******дах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж за*******дсан гомдолд дурьдсан зүйлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэх боломжгүй байхад Ч.Ч*******т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Мөрдөн байца*******тын болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ч******* нь хэргийн үйл баримтын т*******аар удаа дараа зөрүүтэй мэдүүлдэг бөгөөд түүний сэтгэцийн байдлыг тогтоосон Шүүх сэтгэц гэм судл*******ын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн магадлагаагаар “.. Ч.Ч******* нь “.F07.8” өвчний учир хөдөлмөрийн чадвар *******д*******тын 70 хувьтай, сэтгэцийн эмчийн хян*******танд байдаг..., магадлуулагч Ч.Ч******* нь F07.8 өвчтэй, одоогоор өвчин намжм******* байд*******тай байна..., ” гэсэн атлаа “... тэрээр өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодож, ухамсарлан ойлгох чадвартай.., үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...,, хэрэг хариуцах чадвартай...,” гэсэн дүгнэлт гаргажээ.

Үүнээс үзвэл Ч.Ч******* нь “...F07.8...” гэдэг сэтгэл мэдрэлийн өвчтэй, энэ сэтгэцийн өвчний улмаас 70% ийн хөдөлмөрийн чадвар *******д*******ттай, өвчин нь зарим үед намжм*******, зарим үед илэрдэг, өвчний улмаас байнгын сэтгэцийн эмнэлгийн хян*******танд байдаг болох нь тогтоогдож байна.

Гэтэл хэрэгт “F07.8 “ гэдэг өвчин нь ямар өвчин болох, намжм******* байд*******тай байх ш*******тгаан, мөн хурцадм******* үе байдаг эсэх, ямар үед өвчин хурцадм******* болох, өвчин нь хурцадм******* байх үед хэрэг хариуцах чадвартай эсэх, гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2015 оны 8 дугаар сард өвчин нь ямар байсан..., хэрвээ тэр үед өвчин нь илэрсэн байсан бол хэрэг хариуцах чадвартай байсан эсэх зэргийг нарийвчлан тогтоогоогүй, түүнчлэн сэтгэцийн өвчний 70%-ийн хөдөлмөрийн чадвар *******д*******ттай хүн яагаад хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлт гарсан нь тодорхой бус байна. Иймд дээрх нөхцөл байдлыг нарийвчлан тогтоож, энэ т*******аар дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байца*******танд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн хэрэгт Ч.Ч*******ийн бусдад учруулсан хохиролын хэмжэээг “...эрх бүхий байгууллага 3.920.000 төгрөгөөр үнэлсэн байхад яллах дүгнэлтэд ...3.520.000 төгрөгийн хохирол учруулсан... гэж, яллах дүгнэлтийн хавср*******тад ...хохирлын мөнгө болох 3.920.000 төгрөг төлөгдөөгүй болно...” гэж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын т*******аар зөрүүтэй бичигдсэн байна. / х.хийн 72., 142.,291., 145., 296.р хуудас / Энэ удаа давж за*******дах шатны шүүх шүүгдэгч Ч.Ч*******ийн гаргасан давж за*******дах гомдлыг хэлэлцээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар зүйлийн 318.2.1, 325 дугаар зүйлийг зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г******* овогт Чүлтэмжамцын Ч*******т холбогдох, 201606000107 дугаартай, 1 хавтас бүхий, эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байца*******т хийлгэхээр Булган аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Ч.Ч*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадл*******д гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй эрхгүй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН

ШҮҮГЧИД Ц.ТУЯА

С.УРАНЧИМЭГ