Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 0041

 

Ч.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Ц.И Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц Нарийн бичгийн дарга Ч.Б нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолтой Ч.Б-д холбогдох,  эрүүгийн хэргийн прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн

Э овгийн Ч-н Б,

Шүүгдэгч Ч.Б нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтсан тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг 2017 онд Булган аймгийн Баян-Агт сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн 2017, 2018 онуудад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэсгэрт хадгалсан, 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бусдад өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 2 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Э овгийн Ч-н Б-г сэтгэцэд нөлөөлөх бодис, түүний түүхий эдийг худалдах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1., 7.3 дугаар зүйлийн 3.3. д зааснаар шүүгдэгч Ч.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4, 5.д зааснаар шүүгдэгч Ч.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулан, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 15 грамм ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дараах үндэслэл байна. Үүнд -Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл хэсэгт, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг тусгаагүй байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.д заасан “Шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох” гэснийг зөрчсөн. -

Шүүгдэгч Ч.Б-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19 дүгээр бүлэгт заасан “Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” т хамаардаг ба түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна“ гэх шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1.д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, .....гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилго биелээгүй, мен хуулийн 1.3 дугаар 3 зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна“ гэх шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж үзэж байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.И дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч-н Б-г сэтгэцэд нөлөөлөх бодис, түүний түүхий эдийг худалдах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б-г мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэжээ. Шүүгдэгч Ч.Б нь сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг, тетрагидроканнабалын төрлийн бодис агуулсан ургамлыг 2017 онд Булган аймгийн Баян-Агт сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 2017 он, 2018 онуудад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багт байх гэртээ халаасандаа хадгалж байгаад 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь : - Гэрч Ч.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Ч.Б-тай уулзаад хэргийн талаар асуусан чинь зун хөдөө өвөөгийндөө амарч байхдаа хонь хариулж яваад өвс олж тэр түүсэн өвсөө хувцаснаасаа олоод авч явж найз нартайгаа татаж байгаад баригдсан гэж ярьж байсан..., гэсэн мэдүүлэг - Насанд хүрээгүй гэрч Э.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн 4 Ч.Б ахад энэ өвс байсан. Бид цаасаар нэг ороогоод түүнийгээ татаж байгаад цагдаад баригдсан. Үлдсэн өвсийг нь цагдаа нар Б ахаас хурааж авсан..., гэсэн мэдүүлэг, Гэрч С.Л-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Цагдаагийн газрын жижүүрээс 6 дугаар хорооллын 17 дугаар байрны орцонд хүмүүс архи уугаад байна гэсэн дуудлагын дагуу очиход Б, О, Э, Г, П гэж хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мөн мансууруулах төрлийн бодис агуулсан ургамал татаж хэрэглэсэн байдалтай байхаар нь цагдаагийн газар дээр авч ирж хүлээлгэн өгсөн.

Б дэх хүний биеэс бага хэмжээний өвс мэт нунтаг зүйл гарч ирснийг хүлээлгэн өгсөн..,. гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1225 дугаартай: ....Б-с хураан авсан гялгар ууттай ургамал мэт зүйлээс Дельта-9 тетрагидроканнабинолын агуулга илэрсэн. Энэ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна... гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1226 дугаартай: ... Шинжилгээнд ирүүлсэн Б гэж хаягласан шээсэнд тетоагидроканнабинол илэрч байна..., гэсэн дүгнэлт, болон шүүгдэгч Ч.Б-н мөрдөн байцаалтын болон шүүх хэлэлцүүлгийн үед үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Ч.Б-д холбогдох эрүүгийн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, түүний гэм буруугийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулжээ. Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг заахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тэнсэх заалтыг шууд баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39. дугаар зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг : 5 Шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д заасан хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1., 7.3 дугаар зүйлийн 3.3.д зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай гэж өөрчлөн, Тогтоох хэсгийн 3 дугаар заалтын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гэсний дараа “... 7.1 дүгээр зүйлийн...” гэсэн нэмэлт оруулан тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР

ШҮҮГЧИД Ц.ТУЯА

С.ЦЭЦЭГМАА