Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2023/0685/З |
Дугаар | 128/ШШ2024/0025 |
Огноо | 2024-01-04 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2024/0025
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц********* ХХК РД:/,
Хариуцагч: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал бүхий Хяналт шалгалтын тухай дүгнэлтийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасандэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Ц********* ХХК нь тус шүүхэд хандан Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б*******гийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай Хяналт шалгалтын тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Ц********* ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Эрүүл мэндийн төвийн барилга /********, ********** сум/ ЭМЯ202212017 тендер шалгаруулалтад оролцож, тендерийн баримт бичгийг тус компанийн захирал З.Б********* гарын үсэг зурж, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр баталгаажуулан илгээсэн байна.[1]
2.2.Тус тендерийн материалд банкны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 11/162 дугаартай Эрүүл мэндийн төвийн барилга /********, ********** сум/ ЭМЯ202212017 тендерт оролцож байгаа тул 3.300.000.000 төгрөгийг зээлийн санхүүжилт олгох боломжтой гэх агуулга бүхий тодорхойлолтыг хавсаргажээ.[2]
2.3. Мөн Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Сургуулийн барилга, 640 суудал, /Улаанбаатар, ******** дүүрэг, ** дугаар хороо, БШУЯ/202212167 дугаар бүхий тендерт 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тендерийн маягт илгээхдээ банкны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ижил агуулга бүхий санхүүжилтийн тодорхойлолтыг хавсаргасан.[3]
2.4. Дээрх санхүүжилтийн тодорхойлолтыг магадлах зорилгоор Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А-1/1410 дугаартай албан бичгээр ************ ХХК-д гаргасан тодорхойлолтын эх хувиас хийсэн хуулбарыг гаргуулах агуулга бүхий шаардлага хүргүүлжээ.[4]
2.5. банкны 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11/170 дугаар албан бичгээр хуулбарлан Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан санхүүжилтийн тодорхойлолт нь Сургуулийн барилга, 960 суудал, спорт заал /Улаанбаатар, ********** дүүрэг, 17 дугаар хороо/ БШУЯ/202212159/02/01 урилгын дугаартай тендерт зориулсан тодорхойлолт байдаг.[5]
2.6. Арилжааны банкнаас гаргасан санхүүжилтийн тодорхойлолтыг өөрчилж ирүүлсэн эл асуудлыг худалдан авах ажиллагааны улсын байцаагчаар тогтоолгохоор тендерийн захиалагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А-1/1543 дугаар албан бичгийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлжээ.[6]
2.7. Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр Хяналт шалгалтын удирдамжийг баталсны хамрах хүрээнд ************* ХХК багтсан байна.[7]
2.8. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б******** нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11/22/9 дүгээр албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг ************ ХХК-ийн захирал З.Б***********д гардуулж, дахин 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 11/3453 дугаартай албан бичгээр тайлбар авах үндэслэлээр хяналт шалгалтын хугацааг сунгасан талаар мэдэгджээ.[8]
2.9. Улмаар Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б******* нь *********** ХХК-ийг Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Сургуулийн барилга, 640 суудал, /Улаанбаатар, ******* дүүрэг, * дугаар хороо, БШУЯ/202212167 дугаар бүхий тендер болон Эрүүл мэндийн төвийн барилга /*******, ******** сум/ ЭМЯ202212017 тендер шалгаруулалтад оролцохдоо банкны 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 11/162 дугаар санхүүжилтийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж өөрчилсөн гэсэн үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, нэхэмжлэгч компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулахаар 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай дүгнэлтийг гаргасан.[9]
2.10. Нэхэмжлэгч нь тус дүгнэлтийг эс хүлээн зөвшөөрч, ...компанийн ажилтан буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч банкны тодорхойлолтод өөрчлөлт оруулсан гэх агуулга бүхий гомдлыг Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гаргасныг 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ...танай компанийн дотоод асуудал нь улсын байцаагчийн дүгнэлтийн үндэслэл бүхий байдалд хамаарахгүй... гэх агуулга бүхий хариуг Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчаас хүргүүлжээ.[10]
2.11. Нэхэмжлэгчийн зүгээс ... манай компанийн нягтлан бодогч А.С******** тендерийн материал бэлдэж явуулахдаа банкны тодорхойлолт санаатай хуурамчаар үйлдсэнийг манай байгууллага мэдээгүй..., сонсох ажиллагааг хуулийн дагуу хийгээгүй... гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.12. Хариуцагчийн зүгээс ...тендерт оролцогч хариуцлагыг дангаар хүлээнэ...компанийн захирал З.Б******** өөрийн тоон гарын үсгээр баталгаажуулж илгээсэн...баримт бичиг хуурамчаар үйлдсэнээ тухайн компани хүлээн зөвшөөрдөг..., тендерт оролцогчийн хувиар хариуцлага хүлээлгэсэн тул компанийн дотоод асуудал улсын байцаагчийн шалгалтын чиг үүрэгт хамааралгүй... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М****** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : ... 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А-1/1489 дугаартай, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А-1/1526 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотууд Төрийн худалдан авах ажиллагааны газраас манай байгууллагад ирүүлсэн. Уг албан тоотуудад 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зарласан, Эрүүл мэндийн төвийн барилга ****** аймаг, ******** сум, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зарласан. Улаанбаатар хот, ****** дүүрэг, 8 дугаар хорооны сургуулийн барилга 640 суудал гэсэн тендерт шалгаруулалтад танай байгууллага оролцохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дах хэсэгт заасны дагуу илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэх утгатай байсан. Тухайн үед үүссэн нөхцөл байдлыг тайлбарлавал, ******* ХХК-ийн нягтлан бодогч албан тушаалтай тендерийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А******** овогтой С******** нь тендерийн материалыг бэлдэж явуулахдаа банк ирүүлсэн гэх тодорхойлолтыг санаатайгаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байсан. Ц******* ХХК-ийн зүгээс тухайн баримтыг хуурамчаар ирүүлсэн байсныг огт мэдээгүй. ********* ХХК-ийн Гүйцэтгэх захирал банкнаас ирсэн баримтыг хараад худал үнэнийг мэдэх боломжгүй байсан. Үүнд нягтлан бодогч А.С*****ийг 2022 оны 06 дугаар сарын 20-ний өдөр 16-2022 дугаартай тушаалаар ажлаас халсан. А.С*******ийн үйлдлийн Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзээд ****** дүүргийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан. Хариуцсан прокурор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан тогтоолыг *******ын дүүргийн ерөнхий прокурорт гомдол гаргасан байгаа. Уг тогтоолыг мөн адил хэрэгт авагдсан байгаа.*******р дүүргийн ерөнхий прокуророос ямар нэгэн хариу одоогоор ирээгүй байна. *****ын дүүргийн прокурор эрүүгийн хэрэг биш байна гэж үзэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэдэг үндэслэлээр хэргийг хаах тогтоол гаргасан байдаг. ********* ХХК-д 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 11/22199 дугаартай мэдэгдлээр 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр сонсох ажиллагаа хийхээр болсныг мэдэгдсэн. ********** ХХК-ийн захирал З.Б******** эрүүл мэндийн шалтгаантай байсан учраас очих боломжгүй байсан. Хариуцагч, нэхэмжлэгчийг сонсох ажиллагаанд ороогүй гэж тайлбарладаг. 2022 оны 04 дүгээр сарын 12-ны мэдэгдэлд сонсох ажиллагааг 2023 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр Сангийн яамны 110 тоот болохыг мэдэгддэг. 2023 оны 05 дугаар сарын 22 өдрийн 11/3453 тоот мэдэгдлээр хяналт шалгалтын хугацааг 30 хоногоор сунгасныг мэдэгддэг. Сонсох ажиллагааг 30 хоногоор сунгасан байхад 10 хоногийн дараа ********* ХХК-д мэдэгдсэн үйл баримт тогтоогддог. Сонсох ажиллагаа явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр байршлын талаар мэдээллийг ******** ХХК-д мэдэгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл 27.3.1-т заасан сонсох ажиллагаа явуулах журмыг зөрчсөн байна гэж харагдаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад гомдол гаргадаг. Сангийн яамны Төрийн бичгийн дарга ******* ХХК тендер шалгаруулалт дуусахаас өмнө тухайн баримтыг нягталж шалгах үүрэг нь *********** ХХК-д байгаа гэж хэлдэг боловч бодит байдалд компанийн гүйцэтгэх захирал банкны албан тодорхойлолтыг хуурамч үнэн гэж мэдэх боломжгүй байсан. Улсын байцаагч ************ ХХК-ийн илт худал тендер ирүүлсэн гэж үздэг. Монгол хэлний тайлбар толиноос илт гэдэг үгний утга агуулгыг харах юм бол тодорхой зайлшгүй нөхцөл байдлыг хэлж байгаа. Худал гэдэг үг нь бодит байдалд үл нийцэх нөхцөл байдлыг хэлж байгаа. ********* ХХК-ийн хувьд 3,300,000,000 /гурван тэрбум гурван зуун сая/ төгрөгийн санхүүжилтийг авах боломжтой гэж банк тодорхойлж өгсөн. Уг тодорхойлолтын 4-5 тэрбум гэж өөрчилж ашигласан зүйл байхгүй. Сонсох ажиллагаанд нэхэмжлэгчийг оролцуулаагүй мэдэгдээгүй нөхцөл байдал н ************ ХХК-д үүссэн нөхцөл байдал боломжийг олгоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь дэмжиж оролцож байна гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонсох ажиллагааны хувьд Ц************** ХХК-аас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа шиг албадан авчруулъя гэж байгаа юм шиг тийм байдлаар хандаагүй. Ц********** ХХК-ийн гаргасан гомдолд дурдагдсан байгаа Гүйцэтгэх захирал Сангийн яаман дээр нэг удаа очиж жижүүрээр дуудуулсан хуралтай байсан. Тийм учраас уулзаагүй дараад нь удаа дараа утсаар залгах гээд холбогдож чадаагүй. Уг нөхцөл байдлаас болоод Ц********* ХХК сонсох ажиллагаанд оролцоогүй буюу сонсох ажиллагаа тодорхойгүй нөхцөл байдлаас болоод бидний эрх хязгаарлагдсан гэж үзэж байгаа юм. Сонсох ажиллагаанд хэрвээ оролцуулсан байсан бид юуг тодруулах байсан бэ гэх юм бол жишээ нь А.С******* очоод мэдүүлэг өгүүлэх байсан яг уг нөхцөл байдалд буруутай үйл ажиллагаа нь хэнээс хамаарч байгаа юм бэ гэдэг мэдүүлэг өгөх байсан юм. Гэтэл одоогоор нөхцөл байдал нь огт тогтоогдоогүй байгаа. *********** ХХК-ийн зүгээс хуурамчаар ирүүлсэн гэж байгаа 2 тендерт шалгараагүй ямар нэгэн бусад гуравдагч этгээд гэдэг юм уу бусдын боломжид халдсан бусдын боломжийг ашигласан нөхцөл байдал байхгүй гэдгийг бас дурдах нь зөв байх. Хариуцагч болохлоор ингэж л үзээд байна л даа. Сонсох ажиллагаанд бид нар хүчээр оруулахгүй өөрсдөө ирж орох ёстой ороогүй. Ц************ ХХК-ийн ажилтан нь буруутай байсан эсэх улсын байцаагчийн акт гаргахад хамааралгүй л гэж хариуцагч тайлбарлаж байна. Ц******** ХХК-ийн зүгээс улсын байцаагч уг нөхцөл байдлыг бүгдийг нь тогтоох ёстой байсан. Тогтоохын тулд харин Ц********** ХХК сонсох ажиллагаанд оролцуулсан бол бид нар уг нөхцөл байдлыг тайлбарлаж өгөх боломжтой байсан гэж үзэж байгаа юм.Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хуульд заасны хуульд заасан журмын дагуу хийгээгүй. Захиргааны ерөнхий хуульд үндэслэх зарчим бодит нөхцөл байдлыг тогтоох зарчмыг тус тус зөрчсөн байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд сонсох ажиллагаанд оролцох эрхийг хязгаарласны улмаас бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж маргаж байгаа. Тухайн үүссэн нөхцөл байдлыг буруутай этгээдийг захиргааны байгууллага тогтоох ёстой. Уг нөхцөл байдлыг эцэслэж харах ёстой. Захиргааны байгууллага Ц************ ХХК-ийг сонсох ажиллагаанд зугтсан хариу өгөхгүй гэсэн хандлагаар сонсох ажиллагааг тодорхойгүй хийж оролцуулаагүй гэж үзэж байгаа. Түрүүн дурдсанчлан хоёр албан бичгийг зассанаас болоод хэн нэгний хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй хөндөгдөөгүй. Ц************ ХХК-ийн цаашдын үйл ажиллагаа оршин тогтнох эсэх нь асуудал яригдаж байгаа. Ц********** ХХК, 28 албан хаагчтай улсад татвар төлдөг, барилгын салбарт 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд дэмжиж байна. Хариуцагчийн хариу тайлбартай холбоотой ганцхан нэмэлт тайлбар хэлье. Хариуцагч болохоор 2023 оны 04 дүгээр сарын 12-ны мэдэгдэл хүргүүлэх албан тоотоор 2023 оны 4 дүгээр сарын 10 цагт Сангийн яамны 118 тоот болох сонсох ажиллагааг Ц************ ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр тогтоосон гэж хэлж байна. Тухайн үедээ бодит нөхцөл байдал дээр тогтоогоогүй зүгээр манайхыг шууд ирээд сонсох ажиллагаандаа оролцооч гэсэн тэгээд оролцъё гээд эрүүл мэндийн шалтгааны улмаас манай байгууллагын гүйцэтгэх захирал очих боломжгүй байсан. Нөхцөл байдалтай хариуцагч магадгүй 30 хоногоор сонсох ажиллагааг сунгасан байх гэж бодож байна. Уг асуудлаар хэрэгт огт нотлох баримт байхгүй, сунгасан үндэслэл үүнд хамаарч байна гэж хэлээд байгаа нь үндэслэлгүй. Аль болох боломж олгоё гэдэг үндэслэлээр болохоос биш тухайн компанийн захирал ч юм уу хэн нэгэн өвчтэй байгаа болохоор хүсэлт ирүүлсэн болохоор сунгасан нотолгоо үндэслэл байхгүй. Удирдамжийн хугацаанд аль болох боломжийг нь л олгоё гэдэг баримт ирүүлсэн. Хэвлэл хэргээс үл хамаараад хугацааг нь сунгасан ийм нөхцөл байдал байгаа гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э*********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн удирдамжийн дагуу *********** ХХК-ийн захирал З.Б***********д 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11/2219 тоот уг мэдэгдлийн гардан авч гарын үсэгтэй хэрэгт авагдсан байгаа. ************** ХХК-ийг сонсох ажиллагаанд оролцуулаагүй гэж хэлж байна. Тухайн үед удаа дараа мэдэгдэхэд зайлсхийсэн байдаг. Сонсох ажиллагаа гэдэг нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар маш олон хэлбэрээр хийгдэж болдог ажиллагаа. Нэгдүгээрт, биечлэн. Хоёрдугаарт, албан бичгээр тайлбар хүсэлтээ ирүүлж болно. Сонсох ажиллагаанд оролцох боломжгүй байсан гэж тайлбарладаг боловч албан бичгээр уг асуудлаар тайлбар ирүүлэх нь хуульд нээлттэй мөн сонсох ажиллагааны мэдэгдэл өгсөөр байхад хэрэг бүртгэх мөрдөх байцаах ажиллаагаа шиг албадан авчраад оролцуулна гэсэн ойлголт улсын байцаагчийн эрх хэмжээнд байхгүй. Өөрт заасан эрхээ хэрэгжүүлж, эрх ашиг нь зөрчигдөж болох асуудлаар тайлбар мэдээлэл өгөх л өөрийнх нь эрх уг эрхээ хэрэгжүүлээгүйгээс болж улсын байцаагч хууль бус үйлдэл хийснийг зөвтгөх үндэслэлгүй гэж үзэж байна. Хугацаа сунгасныг мэдсээр байж ямар нэгэн тайлбар ирүүлээгүй. Улсын байцаагчийн дүгнэлт гарснаас хойш ****************** ХХК анх удаа Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид бичгээр хандсан байдаг. ************* ХХК-ийн ажилтан А.С*********** банкны тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж ирүүлжээ. Уг асуудлаар улсын ерөнхий байцаагч хуульд зааснаар гомдолд нь хариу өгсөн. Тендерт ирүүлж байгаа банкны баримтыг хуурамч үнэн эсэхийг ************* ХХК мэдэх боломжгүй байсан гэж тайлбар ирүүлдэг. ************* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь З.Б*********д байдаг. *********** ХХК-аас гарж байгаа баримтад гарын үсэг зурж байгаа юм чинь баримтын үнэн зөвийг өөрөө хариуцах ёстой. Тухайн баримтыг хэнээр хийлгэх эсэх нь ************* ХХК-ийн дотоод асуудал. Үүнтэй холбоотой ажилтандаа хариуцлага хүлээлгэх эсэх нь мөн адил тухайн компанийн асуудал. *********** ХХК, гадагшаа чиглэсэн асуудалд нэг л эрх бүхий этгээдээр дамжуулан харьцдаг. З.Б*********** гэдэг хүний тоон гарын үсгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар зарласан тендер шалгаруулдаг. Уг тендер шалгаруулах ажиллаагаатай холбоотой асуудлыг тухайн компани хуулийн этгээдийн хувьд хүлээн авна. Хуульд зааснаар тендерт оролцогч нь илт худал мэдээлэл бүхий ************ ХХК илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн байх юм бол хуулийн этгээдийнхээ хувьд хариуцлага хүлээж, тендер шалгаруулалтад оролцох эрхийн хязгаарлах ёстой учраас санал гаргах эрхийг Худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хуулиар өгсөн. ************ ХХК-ийн ажилтан тухайн банкны баримтыг удирдлагадаа мэдүүлж байгаад зассан эсэх талаар улсын байцаагчийн дүгнэлтийн үндэслэлд хамаарахгүй татгалзах үндэслэл болохгүй нөхцөл байдал байгаа. Иргэний эрх зүйн ойлголтоор тухайн компани ажилтныхаа гаргасан үйлдлийг ажил олгогч хариуцлага хүлээнэ. Үүнтэй холбоотой ажилтандаа гаргах эрх нь тухайн хуулийн этгээдэд хадгалагдаг. *************** ХХК-ийн ажилтан А.С**********тэй холбоотой улсын байцаагч дүгнэлт гаргаад явах ёстой юм шиг ойлголт байхгүй. Улсын байцаагчийн 2023 оны 04 сарын 12-ны өдрийн мэдэгдэлд тодорхой заасан байгаа. Хяналт шалгалтын үйл ажиллагаанд ************* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээс бусад этгээдийг оролцуулбал итгэмжлэл үйлдэж ирэхийг ирүүлэхийг анхаарна уу гэж. ************* ХХК-ийг төлөөлөөд хэнийг оролцуулах эсэх нь нээлттэй. Захиргааны ерөнхий хуульд зааснаар заавал биечилж тайлбарлуулах шаардлага байхгүй. Мэдэгдэлд дурдсан санал тайлбараа ирүүлэх эсэх нь нэхэмжлэгчийн бүрэн эрх сонсох ажиллагаа нь хяналт шалгалтын үйл ажиллагаанд тогтоож байгаа. Дүгнэлт гарсны дараа З.Б************ гэж хүний гарын үсэгтэй бичгүүд Сангийн яаманд ирсэн. Өмнө оролцуулах боломж хангаагүй гэдэг үндэслэл тайлбар түрүүний илт худал мэдээлэл гэж ойлгож байгаа. Худалдан авах ажиллагаанд хариуцлагатай байх зарчмыг хэрэгжүүлэх үндсэн нэг хэлбэр нь аль аль талаасаа итгэлцэл хүлээлгээд харин түүнийг эвдэх юм хариуцлагаа хүлээнэ шүү гэдэг зарчимтай. Цахимаар ирүүлж байгаа тендер шалгаруулалтад ирүүлсэн баримт бичгийн эх хувийг нь шаардахгүйгээр сканнердсан хувилбарыг шаардаж байгаа учраас арга хэмжээний нэрийг үнийн дүн, хаяглагдсан этгээдийг огноо, дугаарыг өөрчилдөг уг байдал маш ихээр давтагдаж байна. Уг асуудал нь илт хурал мэдээлэл ирүүлсэн гэдэг үндэслэлээр хангалттай багтаж байгаа болохоор уг асуудлаар улсын байцаагчийн дүгнэлт нь үндэслэлтэй гэж үзэж байна. Бодит байдлыг тогтоов уу гэж тайлбарлаад байна. Хуульд худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтийн хүрээг тогтоохоор заасан. Ил тод мэдээлэл бүхий тендер ирүүлсэн байгаа. Тендерийг хэн ирүүлдэг вэ гэхээр оролцогч буюу хуулийн этгээд ирүүлдэг. Тухайн хуулийн этгээд тендер ирүүлсэн. Хуулийн этгээдийн ирүүлсэн тендер дэх албан бичиг нь хуурамч баримт бичиг болох нь тогтоогдсон. Баримт бичгийг үйлдсэн этгээд нь тодорхойлоод ирүүлж байгаа тохиолдолд үүнийг хуурамч биш юм байна гэж эргэлзэх үндэслэл байхгүй. Уг асуудалтай холбоотой тайлбар өгөх бүх боломжийг нь олгосон. 04 сарын 19-ний өдрийн огноог заасан байгаа юм. Мэдэгдэл албан бланктай мэдэгдлийг гардаж авахаар мэдэгдээд өөртэй нь цаг тохирдог 04 сарын 19-ний 10 цагт цагийг нь тохирсон З.Б*********** үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаан гарсан бол цагтаа ирэх боломжгүй байна гэдэг талаараа хүсэлтээ ирүүлээд ямар нэгэн байдлаар хойшлуулах эрх нь бүрэн нээлттэй. Огт ажиллагаа тийм зүйл хийгддэггүй араас нь мөн утсаар удаа дараа мэдэгдсэн мөн утсаа авдаггүй. Прокурор энэ талаар дүгнэлтэд тодорхой дурдсан байгаа. Улсын ерөнхий байцаагчийн удирдамжийн хугацаа сунгагдсан тайлбар мэдээлэл өгөх боломжийг нь хангах үндэслэлээр хугацаагаа сунгая гээд хугацаа сунгасан талаараа мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэл нь 10 хоногийн өмнө гарсан гэдэг нь хэзээ тайлбар ирүүлээд сонсох ажиллагаа нь хүрэлцэж ирэх гээд байсан нэг юм яаж эрхийг нь хязгаарлачихсан гэдэг нь тодорхойгүй. 06 дугаар сарын 12-ны өдрөөр удирдамжийн хугацаа дуусах эцсийн хугацаа хүртэл улсын байцаагчийн зүгээс дүгнэлт гаргахгүй хойшлуулж боломжоор хангасан. Дүгнэлт гарснаас хойш харин гардаж аваад 07 сарын 6-ны өдрөөр гомдлоо гаргаж эхэлж байдаг. Худалдан авах нь улсын байцаагчийн хувьд өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд процессын хувьд зөв эргээд нотлох баримтад үндэслээд тулгуурлаад шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй заавал хохирол ч юм уу төрд учирсан байхыг шаардахгүй. Тендер илгээсэн үйлдэл байхад л хангалттай. Тэр нь шалгарсан эсэх нь заавал нэг материаллаг үр дагавар үзүүлсний дараагаар хууль зөрчсөн үйлдлийг нь хууль зөрчсөн гэж дүгнэх дүгнэлт байхгүй. Тэгэхээр үүнтэй холбоотой хариуцлагыг хүлээх болохоороо ажилтандаа үүрүүлээд би хүлээхгүй үндэслэл бол байхгүй. Тэгээд сонсох ажиллагаанд оролцуулаагүй гээд байгаа асуудлаар сонсох ажиллагаанд харин оролцох гэж яаж хичээсэн юм бэ гэдэг талаараа хэлсэн зүйл байгаа. Нэг ч удаагийн албан бичиг Сангийн яаманд ирүүлсэн зүйл байхгүй. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгчийн зүгээс Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулахаар ... манай компанийн нягтлан бодогч А.С********** тендерийн материал бэлдэж явуулахдаа банкны тодорхойлолт санаатай хуурамчаар үйлдсэнийг манай байгууллага мэдээгүй..., *********** ХХК-ийн хувьд 3,300,000,000 /гурван тэрбум гурван зуун сая/ төгрөгийн санхүүжилтийг авах боломжтой гэж банк тодорхойлж өгсөн. Уг тодорхойлолтын 4-5 тэрбум гэж өөрчилж ашигласан зүйл байхгүй тул илт худал мэдээлэл бүхий гэдэгт хамаарахгүй, сонсох ажиллагааг хуулийн дагуу хийгээгүй нь хууль бус гэж маргаж байна.
2. Маргаж буй Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт нь дотроо дүгнэлт /1 дэх заалт/, санал /2 дахь заалт/ гэсэн хоёр агуулгаас бүрдэх бөгөөд эрх зүйн голлох үндэслэлүүдийг үзэхэд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалт, 14.5 дахь хэсэг, 521 дугаар зүйлийн 521.2.1 дэх заалтыг баримталжээ.
3. Энэхүү маргааныг шийдвэрлэх мөчид Монгол Улсын Их хурлаас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байх боловч шүүх энэхүү маргааны хувьд хуучин 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийг хэрэглэнэ гэж үзсэн.
4. Учир нь, маргаж буй Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 12 дугаартай дүгнэлт нь 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийг баримталж үйлдэгдсэн, мөн түүнчлэн тус хуулийн 521 дугаар зүйлийн 521.2.1 дэх заалт дахь энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон ... гэх гипотез хэсгийн үндэслэл нь 2023 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 56 дугаар зүйлийн 56.6.1 дэх заалтад эш татсан мөн зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан материаллаг үндэслэлээс өөр байх тул шүүх хуучин 2005 оны хуулийг хэрэглэж шийдвэрлэхээр байна.
5. 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ. гэж заажээ.
6. Мөн хуулийн 521 дугаар зүйлийн 521.1 дэх хэсэгт Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд, мөн зүйлийн 521.2.1 дэх заалтад энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах; гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон; гэж тус тус зохицуулжээ.
7. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч нь тендерт илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг тогтоох, тийнхүү тогтоосны дараа төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад буюу Сангийн яамд тухайн тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал гаргах эрх хэмжээтэй этгээд байх бөгөөд ингэхдээ эрх бүхий улсын байцаагчаас мөн хуулийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон байх учиртай байна.
8. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбар зэргээс үзэхэд, нэхэмжлэгч **************** ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Эрүүл мэндийн төвийн барилга /************, ****************** сум/ ЭМЯ202212017 тендер шалгаруулалтад оролцож, тендерийн баримт бичгийг тус компанийн захирал ******* гарын үсэг зурж, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр баталгаажуулан илгээсэн[11], тус тендерийн материалд банкны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 11/162 дугаартай Эрүүл мэндийн төвийн барилга /***********, ************* сум/ ЭМЯ202212017 тендерт оролцож байгаа тул 3.300.000.000 төгрөгийг зээлийн санхүүжилт олгох боломжтой гэх агуулга бүхий тодорхойлолтыг хавсаргасан, уг тодорхойлолтыг магадлах зорилгоор Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А-1/1410 дугаартай албан бичгээр ***************** ХХК-д гаргасан тодорхойлолтын эх хувиас хийсэн хуулбарыг гаргуулах агуулга бүхий шаардлага хүргүүлсний дагуу банкны 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11/170 дугаар албан бичгээр хуулбарлан Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан санхүүжилтийн тодорхойлолт нь Сургуулийн барилга, 960 суудал, спорт заал /Улаанбаатар, ********** дүүрэг, 17 дугаар хороо/ БШУЯ/202212159/02/01 урилгын дугаартай тендерт зориулсан тодорхойлолт байсан болох нь нэхэмжлэгч ****************** ХХК-ийн захирлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 05/07-2023 тоот Гомдол гаргах тухай албан бичгээр[12] тогтоогдсон байна.
9. Өөрөөр хэлбэл, тус компани нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Эрүүл мэндийн төвийн барилга /*******, ********** сум/ ЭМЯ202212017 тендер шалгаруулалт болон Сургуулийн барилга, 640 суудал, /Улаанбаатар, ************ дүүрэг, 8 дугаар хороо, БШУЯ/202212167 дугаар бүхий хоёр өөр тендерт оролцохдоо[13] Сургуулийн барилга, 960 суудал, спорт заал /Улаанбаатар, *********** дүүрэг, 17 дугаар хороо/ БШУЯ/202212159/02/01 урилгын дугаартай тендерт зориулсан тодорхойлолтын нэрийг нь засварлаж илгээсэн болохыг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн үйл баримт тогтоогдож байна.
10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлахдаа ...*************** ХХК-ийн хувьд 3,300,000,000 /гурван тэрбум гурван зуун сая/ төгрөгийн санхүүжилтийг авах боломжтой гэж банк тодорхойлж өгсөн. Уг тодорхойлолтын 4-5 тэрбум гэж өөрчилж ашигласан зүйл байхгүй тул илт худал мэдээлэл бүхий гэдэгт хамаарахгүй ... гэснийг хүлээн авах боломжгүй.
11. Учир нь, 3,300,000,000 /гурван тэрбум гурван зуун сая/ төгрөгийн санхүүжилтийг авах боломжтой гэж банкнаас тодорхойлж өгсөн тухайн тодорхойлолт нь зөвхөн Сургуулийн барилга, 960 суудал, спорт заал /Улаанбаатар, ******** дүүрэг, ** дугаар хороо/ БШУЯ/202212159/02/01 урилгын дугаартай тендерт зориулагдсан тодорхойлолт бөгөөд харин түүнийг засварлан өөр тендерүүдэд илгээснийг илт худал мэдээлэл бүхий тендер гэж үзнэ.
12. Тиймээс нэхэмжлэгчийг 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэж дүгнэсэн хариуцагчийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.
13. Мөн нэхэмжлэгчийн зүгээс тайлбарладаг ... манай компанийн нягтлан бодогч А.С******* тендерийн материал бэлдэж явуулахдаа банкны тодорхойлолт санаатай хуурамчаар үйлдсэнийг манай байгууллага мэдээгүй ... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
14. Учир нь, нэхэмжлэгч Ц************* ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Эрүүл мэндийн төвийн барилга /*********, ***************** сум/ ЭМЯ202212017 тендер шалгаруулалтад оролцож, тендерийн баримт бичгийг тус компанийн захирал З.Б*************** гарын үсэг зурж, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр баталгаажуулан илгээсэн байх бөгөөд тус компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан гэх А.С********** тухайн тендерийн баримт бичигт компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн өмнөөс гарын үсэг зурж явуулаагүй байгаа энэ тохиолдолд түүнээс үүдэн гарах эрх зүйн дагавар /хариуцлага/ А.С*********өд шилжихгүй.
15. Иймээс энэ тохиолдолд банкны тодорхойлолтыг засварлаж өөрчлөн илгээсний улмаас үүдсэн эрх зүйн үр дагаврыг компани өөрөө хариуцна.
16. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс тайлбарладаг сонсох ажиллагааг хуулийн дагуу хийгээгүй, сонсох ажиллагаанд манай захирал өвчний улмаас очиж чадаагүй, дараа нь Сангийн яамд очоод хариуцагчтай уулзах гэтэл хуралтай байсан, таараагүй, сонсох ажиллагааны хугацааг сунгасан атлаа хожим нь мэдэгдсэн ... гэх агуулгатай тайлбарыг хүлээн авах боломжгүй.
17. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно., 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна. гэж заасан.
18. Сонсох ажиллагааны гол зорилго нь сөрөг үйлчлэл бүхий захиргааны актыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох явдал байдаг.
19. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, хариуцагчаас 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11/2219 тоотоор сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгчид гардуулсныг нэхэмжлэгч мөн өдрийн 18:00 цагт хүлээн авсан[14], сонсох ажиллагааны хугацааг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр сунгасныг нэхэмжлэгчид 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 11/3453 тоотоор мэдэгдсэн[15] байгаагаас үзэхэд сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгч гэнэтийн байдлаар эрүүл мэндийн шалтгааны улмаас сонсох ажиллагаанд оролцох боломжгүй байсан хэдий ч сонсох ажиллагааны хугацаа сунгасан байгаа энэ тохиолдолд хуульд заасан бусад хэлбэр, журмаар сонсох ажиллагаанд оролцох боломж нь нэхэмжлэгчид нээлттэй байсан гэж дүгнэлээ.
20. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс сонсох ажиллагаанд оролцох идэвхтэй үйлдэл гаргаагүйн эрсдэлийг хариуцагчид ногдуулах боломжгүй гэж шүүх үзэв.
21. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.
22. Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс банк ХК-аас **************** ХХК-ийн хуурамчаар үйлдсэн гэх 2022 оны 05 дугаар сарын 27-ны 11/162 албан бичиг аль нь болохыг тодруулах, *************** ХХК-д 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3,300,000,000 /гурван тэрбум гурван зуун сая/ төгрөгийн санхүүжилтийг олгох боломжтой байсан эсэх талаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлт[16] гаргасныг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй ... баримтыг шаардан гаргуулж болохгүй. гэж заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон.
23. Учир нь, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А-1/1410 тоот албан бичгийн дагуу[17] банкнаас **************** ХХК-д хавсралтаар хүргүүлсэн тодорхойлолтуудыг гаргасан эсэхийг шаардсаны дагуу банк ХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11/170 тоот албан бичгээр[18] тус банкнаас ************ ХХК-д гаргаж байсан 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 11/162 тоот тодорхойлолтыг[19] эх хувиас нь хуулбарлан өгсөн байх тул түүнийг банкнаас дахин тодруулах нь нотолгооны ач холбогдолгүй, мөн энэхүү маргааны зүйл нь нэхэмжлэгч компанид банкнаас 3,300,000,000 /гурван тэрбум гурван зуун сая/ төгрөгийн санхүүжилтийг олгох боломжтой байсан эсэхтэй холбоогүй тул тэр талаар тодруулах нь хэрэгт хамааралгүй юм.
24. Түүнчлэн хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан талууд гомдол гаргах эрхгүй байх тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ