Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 0057

 

                                                Г.Г, Г.Н, С.О нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Ч.С Шүүгдэгч Г.Г, Г.Н, С.О Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц, Х.О Ж.Ш Нарийн бичгийн дарга Ч.Б нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолтой Г.Г, Г.Н, С.О холбогдох, 201514000615 дугаартай эрүүгийн хэргийн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг тус тус үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Н овогт С-н О,
 

Монгол Улсын иргэн,  С овогт Г-н Н,

Монгол Улсын иргэн,  Б овогтой, Г-н Г,

Шүүгдэгч Г.Г, Г.Н нар нь бүлэглэн 2013 оны 05 сараас эхлэн 2015 оны 10 сар хүртэл Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт “Дөмөг” худалдааны төвийн зүүн талд 3000 м2 газрыг үзүүлж үүнээс 750 м газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж иргэн Ж-с 21.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан, иргэн З-с Булган аймгийн нутаг дэвсгэр “Бүрэн бүст” амралтын газарт зуслангийн газар авч өгнө гээд 2 айлын хашаа бариагүй газрыг үзүүлээд 7.500.000 төгрөг, Зуун айл худалдааны төвийн хойд талд 300 м2 газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 18.000.000 төгрөг, энэ газар дээр сунгаад 650 мкв газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 40.000.000 төгрөг, Мөн ”Дөмөг” худалдааны төвийн зүүн талд 400 м2 газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 25.000.000 төгрөг, энэ газар дээрээ 350 м2 газар сунгаж авч өгнө гэж 12.000.000 төгрөг, 1500 мкв газрыг нэмж гэрчилгээ гаргаж өгнө гэж 81.000.000 төгрөг, 2014 оны 07 сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7-р хорооллын урд талд байрлах газарт 6 гражийн газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 10.000.000 төгрөг, нийт 193.500.000 төгрөгийг залилан мэхлэн авч онц их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Г, С.О нар нь бүлэглэн 2015 оны 02 сарын эхээр Б.М-н хүүхдийг Орхон аймгийн Дотоодын цэрэгт ажилд оруулж өгнө гэж 3.200.000 төгрөг, И.С-г Дотоодын цэрэгт ажилд оруулж өгнө гэж 4.200.000 төгрөг, 2015 оны 02 сарын эхээр И.С-н хүү У-г Дотоодын цэрэгт ажилд оруулж өгнө гэж хэлээд 4.200.000 төгрөг, 2015 оны 02 сарын эхээр Д.Эр-г Дотоодын цэрэгт ажилд оруулж өгнө гэж хэлээд 3.000.000 төгрөг, 2015 оны 02 сарын эхээр ажилд оруулж өгнө гэж Л.В-с 5.000.000 төгрөг, Л.С-с 1.700.000 төгрөг, Д.Ц-с 1.700.000 төгрөг залилан мэхэлж бусдад нийт 23.000.000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Г нь ганцаараа иргэн И.С-г залилан мэхэлж хүү У-н нэр дээр байх үл хөдлөх хөрөнгийг нь барьцаанд тавиулан 5.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1.д зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овгийн Г-н Н-д холбогдох эрүүгийн хэргийг,

Шүүгдэгч Г.Г-н “хохирогч А.З-д Булган аймгийн нутаг дэвсгэрт байх Бүрэн бүст амралтын газарт зуслангийн газар авч өгнө гээд 2 айлын хашаа бариагүй газрыг үзүүлээд 7.500.000 төгрөг, Зуун айл худалдааны төвийн хойд талд 300 м2 газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 18.000.000 төгрөг, энэ газрыг сунгаж гэрчилгээ гаргаж өгнө гэж 40.000.000 төгрөг, “Дөмөг” худалдааны төвийн зүүн талд 400 м2 газрын гэрчилгээн дээр нэмж 350 м2 газар сунгаж авч өгнө 12.000.000 төгрөг, 2014 оны 07 сард Орхон аймгийн БаянӨндөр сумын 7-р хорооллын урд талд газарт 6 гражийн газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 10.000.000 төгрөгийг тус тус залилан авсан... гэх үйлдлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, Г.Н-г цагаатгаж,

Шүүгдэгч Б овгийн Г-н Г-г бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н овгийн С-н О-ыг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.д зааснаар шүүгдэгч Г.Г-г 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч С.О-г 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 / нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 .д заасныг журамлан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.д зааснаар шүүгдэгч С.О-г 1.000.000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.д зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч С.О-с 8.200.000 төгрөг гаргуулж хохирогч Орхон аймаг БаянӨндөр сум Эрдэнэ багийн 10б-03 тоотод оршин суух /РД ФБ69111285/ С-д 2.100.000 төгрөг, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-24-42 тоотод оршин суух /РД ФБ82102076/ И.С-д 2.100.000 төгрөг, Улаанбаатар хот Баянгол дүүргийн Өргөө кино театрын урд талд байх 71-р байрны 51 тоотод оршин суух /РД ИЗ91011037/ Л.В-д 2.500.000 төгрөг, Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн 24-р хороо зээлийн 10-01 тоотод оршин суух /РД ИЗ91040417/ Д.Э-т 1.500.000 төгрөгийг тус тус олгон, Эрүүгийн 201514000615 дугаартай хэрэгт битүүмжилсэн Орхон аймгийн БаянӨндөр сумын Эрдэнэ багийн 1-1 тоот хашаа байшин,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 5-6в тоот хашаа байшин, 18-12 ОРО улсын дугаартай Приус 20 маркийн автомашин зэргийг битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгч Г.Г, Г.Н нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгож, Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Г.Ганзул нь 55 хоног, Г.Н нь 64 хоног тус тус цагдан хоригдсоныг, шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдан, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хүчингүй болгож, шүүгдэгч С.О, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц давж заалдах гомдолдоо: Орхон аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолыг гардаж аваад, эс зөвшөөрч, шүүгдэгч С.О-ны өмгөөлөгчийн хувьд дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч С.О нь нэр бүхий 7 хохирогчийг залилан мэхлэж, хохирол учруулсан гэм буруугүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Учир нь Нэр бүхий 7 хохирогчийн нэгэнтэй нь ч шүүгдэгч С.О уулзаж, ажилд оруулж өгөх талаар тохиролцсон буюу амлалт өгсөн зүйл байхгүй байдаг бөгөөд харин бүр сүүлд шүүгдэгч Г.Г хохирогч нарт С.О гэдэг хүнээс та нар хохирол, мөнгөө ав гэсний дараа С.О-ы тухай мэдүүслэн байдаг. Шүүгдэгч С.О нь хохирогч нарын нэгнээс ч мөнгө аваагүй байдаг ба хохирогч нараас шүүгдэгч Г.Г ажилд оруулж өгөн хэмээн мөнгө авсан нь хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддог. Цагдаагийн газар М гэдэг хүн дээр хохирогч нарыг шүүгдэгч С.О-ыг дагуулан орсон гэх боловч тухайн үед шүүгдэгч Г.Г нь хохирогч нарыг ялтан С.О-тай цуг оруулсан болохоос биш С.О нь өөрөө дагуулан орсон үйл баримт тогтоогдоогүй бөгөөд ялтан С.О нь тухайн үед өөрийн дүү болох С.Э-ыг дагуулан явж байсан, мөн тэр цаг хугацаа нь Цагдаагийн газраас зарласан цаг хугацаа байсан гэдэг нь нотлогддог. Мөн хохирогч нартай тухайн үед ямар нэгэн юм яриагүй байдаг. Энэ нь Цагдаагийн газраас зарласан цаг хугацаатай давхцсан бөгөөд хохирогч нарыг залилан мэхлэх гэсэн санаатай үйлдэл байгаагүй. Нэр бүхий 7 хохирогч бүгд анх Цагдаагийн газар хандсан гомдолдоо болон анхны өгсөн тайлбар мэдүүлэгтээ зөвхөн Г.Г гэх хүнд мөнгөө алдаж хохирлоо, гэснээс биш нэг нь ч шүүгдэгч С.О гэдэг хүний нэрийг ч дурьдаж байгаагүй ба бүгд сүүлд нь буюу шүүгдэгч Г.Г нь С.О-ыг энэ хэрэгт татаж оруулж ирсний дараа өгсөн мэдүүлэгтээ С.О гэх хүн холбоотой байх гэж бодож байна гэх зэргээр мэдүүлэг өгдөг. Хохирогч нар нь анхнаасаа буюу Цагдаагийн газарт шүүгдэгч С.О үнэхээр зорилго бүхий дагуулж орсон бол гомдол гаргахдаа л шүүгдэгч С.О-ны талаар ч мөн хэлж, мэдүүлэх байсан. Хохирогч нар нь ялтан Г.Г-ыг бусдад их хэмжээний өртэй болон өөрсдийнх нь мөнгийг өгч чадахгүйг, харин ялтан С.О нь өөрийн гэсэн хөрөнгө, мөнгөтэй, хувьдаа объект бүхий хувийн цэцэрлэг ажиллуулдаг гэдгийг мэдсэн учраас мөнгөө авч байвал хэнээс авах, Г.Г-с уу, С.О-с уу хамаагүй мөнгөө л олж авах гэсэн санаа зорилгоор сүүлд өгсөн мэдүүлэгүүддээ ялтан С.О-ыг буруутгах болсон нь хохирогч нарын анх болон сүүлд гаргасан, өгсөн гомдол, мэдүүлэгийн огнооноос тодорхой харагддаг. .Иймд шүүгдэгч С.О нь бусадтай бүлэглэн бусдыг залилан мэхэлсэн гэм буруутай гэдэг нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байгаа тул түүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн прокурор эсэргүүцэлдээ: ...Шүүхийн шийтгэх тогтоол нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.5 д .....хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-д... шүүгдэгч шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө баривчлагдсан таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон...тус тус дурьдана гэсэн заалтууд зөрчсөн. Шүүгдэгч Г.Г-ын цагдан хоригдсон 55 хоногийг 2015 оны эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар торгох ялаас нь хасч тооцоогүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан хохирогч Ж-ны мөрдөн байцаалтанд өгсөн .... Н эгчийг газрын наймаа хийдэг гэдгийг мэддэг байсан. Тэгээд Н эгчтэй уулзаж Шархай төвийн хажууд газар авмаар байна та газар олж өгч чадах уу гэж асуухад би хүнээс асуугаад өгье гээд хэд хоногийн дараа Г гэх эмэгтэйтэй уулзуулсан. Би Н эгчид итгээд мөнгөө шилжүүлсэн гэсэн мэдүүлэг. Хохирогч А,3-н... би Г гэх эмэгтэйг танихгүй, Г.Н-г таньдаг байсан. Н-д итгээд газар авах мөнгөө түүний дансаар шилжүүлдэг байсан гэСэн мэдүүлэг, Гэрч. Н.П-н .. эхнэр Ж надад Г.Н эгч газар аваад зардаг бизнес хийдэг сурагтай байсан. Би Г.Н эгчтэй уулзаад асуугаад үзнэ гэж ярьж байсан. Удалгүй Ж Г.Н эгчээс Дөмөг худалдааны төвийн хойд талын засмал замын хажуу талын 2400 метр квадрат газрын 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөгөөр авч өгч чадна гэж байна гээд 21000000 /хорин нэгэн сая/ төгрөгийг Г.Н эгчид өгч байсан. Тэрнээс хойш Г.Н эгч нөгөө газар чинь бүтэхгүй юм шиг байна. Та нар засмал замын зүүн талруу газар авчих гээд Г.Г эгч бид 3 хамт очоод 750 метр квадрат газрыг хэмжээд авахаар болсон. Тэрнээс хойш 2014 оны хавар хүртэл газрын гэрчилгээг гаргаж өгнө гэж худлаа ярьж байгаад Г.Н эгч энэ газар болохгүй юм байна. Та нар замын урд тал буюу горьдлогын баруун талд байх 750 метр квадрат газрыг авчих гэхээр би 850,000 төгрөгөөр хашаа барьсан. Уг газрын гэрчилгээг гаргах өгөхгүй болохоор Г.Г эгч, Г.Н эгч нараас яасан бэ гэж асуухад одоо 7 хоног хүлээчих, маргааш өглөө газрын гэрчилгээг нэг хүнээс гарын үсэг зуруулаад гаргаад өгнө гэж хэлээд худлаа яриад өдөр сунгуулаад байдаг болсон гэсэн мэдүүлэг,

Гэрч И.С-н.... Би Г.Н, Г.Г нарыг танина. Манайх Зуун айл худалдааны төв барилгын материалын дэлгүүр ажиллуулд юм. Г.Н манай дэлгүүрээр үйлчлүүлж байгаад нэг нэгнийгээ таньдаг болсон, Харин Г.Г-г Г.Н нөхөр бид хоёрт манай хамаатны дүү гэж танилцуусан. Г.Г, Г.Н нар газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж хэлээд нөхөр бид хоёроос мөнгө авсан. Эхлээд 18000000 /арван найман сая/ төгрөг өгчих гэхээр нь Г.Н-Н данс руу шилжүүлсэн. Дараа нь 40000000 /дөчин сая/ төгрөгийг 650м кв газрын мөнгө, Дөмөг худалдааны төвийн хажуу талын газрын зам дагуу 400 мкв газрын үнэ гэж нийт 6500000 /жаран таван сая/ төгрөгийг Г.Н-н данс руу шилжүүлсэн. Мөн 7 гражийн газар байна гэж 10000000 /арван сая/ төгрөгийг, нийт 210000000 /хоёр зуун арван сая төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг, Г.Г гэх иргэд газар эзэмшихээр хүсэлт өргөдөл өгч байгаагүй. Хэрэв өгч байсан бол надаар дамжиж газрын албаар судлагдаж холбогдох өргөдөл. материал байх ёстой. 2017 оны 07 сарын 08 ны үед засаг Д ажлаа өгөх нэлээн дөхсөн байсан үе юм. Газрын албаны даргаар ажиллаж байсан Манлайбаатар М гэх хүнийг надтай уулзуулж энэ иргэн засаг даргад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор газар хүсэж хандсан байгаа. Энэ хүний асуудлыг шийдвэрлэнэ гэж засаг даргатай уулзсан байгаа гэж хэлж байсан. М гэх эмэгтэй манай өрөөнд надтай уулзаад уг газар захирамжинд С гэх хүний нэрээр гарах ёстой шүү гэж хэлж байсан. Ингээд захирамжийн төслийг гаргаж засаг даргад танилцуулсан. Ер нь төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаанд оролцоогүй гарсан захирамж учир хууль ёсны захирамж гэж үзэхгүй гэсэн мэдүүлгүүдийг хэрхэн үнэлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл заалтыг баримтлан няцааж байгаа нь ойлгомжгүй. Энэ талаар тодорхойлох хэсэгт дүгнэж бичээгүй шүүгдэгч Г.Н-д холбогдох хэрэг, шүүгдэгч Г.Г-д холбогдох зарим үйлдлийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон.

Иймд шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 .д заасныг зөрчсөн тул хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 , 36.8 дугаар зүйлийн 1.4.д заасан шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар Улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1.д зааснаар оролцоно гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.С дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Г, Г.Н нарыг бүлэглэн 2013 оны 05 сараас эхлэн 2015 оны 10 сар хүртэл хугацаанд Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэр “Дөмөг” худалдааны төвийн зүүн тал 3000 м2 газрыг үзүүлж үүнээс 750 м газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж иргэн Ж-с 21.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан, -иргэн З-с Булган аймгийн нутаг дэвсгэр “Бүрэн бүст” амралтын газарт зуслангийн газар авч өгнө гээд 2 айлын хашаа бариагүй газрыг үзүүлээд 7.500.000 төгрөг, Зуун айл худалдааны төвийн хойд талд 300 м2 газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 18.000.000 төгрөг, энэ газар дээр сунгаад 650 мкв газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 40.000.000 төгрөг, мөн ”Дөмөг” худалдааны төвийн зүүн талд 400 м2 газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 25.000.000 төгрөг, энэ газар дээрээ 350 м2 газар сунгаж авч өгнө 12.000.000 төгрөг, 1500 мкв газрыг нэмж гэрчилгээ гаргаж өгнө гэж 81.000.000 төгрөг, 2014 оны 07 сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7-р хорооллын урд талд 6 гражийн газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 10.000.000 төгрөг, нийт 193.500.000 төгрөгийг залилан мэхлэн авч онц их хэмжээний хохирол учруулсан.,

Шүүгдэгч Г.Г, С.О нарыг бүлэглэн 2015 оны 02 сарын эхээр Б.М-н хүүхдийг Орхон аймгийн Дотоодын цэрэгт ажилд оруулж өгнө гэж 3.200.000 төгрөг, И.С-г Дотоодын цэрэгт ажилд оруулж өгнө гэж 4.200.000 төгрөг, 2015 оны 02 сарын эхээр И.С-н хүү У-г Дотоодын цэрэгт ажилд оруулж өгнө гэж хэлээд 4.200.000 төгрөг, 2015 оны 02 сарын эхээр Д.Э-г Дотоодын цэрэгт ажилд оруулж өгнө гэж хэлээд 3.000.000 төгрөг, 2015 оны 02 сарын эхээр ажилд оруулж өгнө гэж Л.В-с 5.000.000 төгрөг, Л.С-с 1.700.000 төгрөг, Д.Ц-с 1.700.000 төгрөг залилан мэхлэж бусдад нийт 23.000.000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан.,

Шүүгдэгч Г.Г-г ганцаараа иргэн И.С-г залилан мэхэлж хүү У-н нэр дээр байх үл хөдлөх хөрөнгийг нь барьцаанд тавиулан 5.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүгдэгч Г.Г, Г.Н нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, шүүгдэгч С.О-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2.т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ. Анхан шатны шүүх тухайн үед болсон үйл баримт үүссэн нөхцөл байдал, гэрч, хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлэг, түүнчлэн хэрэгт авагдаж, шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бичгийн нотлох баримтанд дүгнэлт хийж, хэргийг тал бүрээс нь судлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1.д заасныг баримтлан ....Г.Н-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож цагаатгаж, шүүгдэгч Г.Г-н үйлдлүүдээс хохирогч А.З-д “Бүрэн бүст” амралтын газарт зуслангийн газар авч өгнө гээд 2 айлын хашаа бариагүй газрыг үзүүлээд 7.500.000 төгрөг, Зуун айл худалдааны төвийн хойд талд 300 м2 газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 18.000.000 төгрөг, энэ газрыг сунгаж гэрчилгээ гаргаж өгнө гэж 40.000.000 төгрөг, Дөмөг” худалдааны төвийн зүүн талд 400 м2 газрын гэрчилгээн дээр нэмж 350 м2 газар сунгаж авч өгнө 12.000.000 төгрөг, 2014 оны 07 сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7-р хорооллын урд талд 6 гражийн газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 10.000.000 төгрөгийг тус тус залилан авсан ... гэсэн үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож..,

-Хэрэгт авагдсан нотлох баримтаар Шүүгдэгч Г-н Г-г бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н овгийн С-н О-г бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэл бүхий болжээ. Иймд шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг,тэдний гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.д зааснаар шүүгдэгч Г.Г-г 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч С.О-г 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 / нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.д зааснаар шүүгдэгч С.О-г 1.000.000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглээгүй байна. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон болон шүүгдэгч Г.Г-н зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заажээ.

Харин хэргээс үзвэл шүүгдэгч С.О нь шүүгдэгч Г.Г-тай үйлдлээрээ бүлэглэн Дотоодын цэрэгт ажилд оруулж өгнө гэж бусдын өмчлөх эрхийг төөрөгдүүлэх замаар итгэл үнэмшил төрүүлсэн шинжтэй боловч шүүгдэгч Г.Г ажилд оруулж өгнө гэж өөрийнхөө дансаар хохирогч М.М, И.С, И.С, Д., Л.С, Д.Ц, Л.В нараас мөнгө авсан болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Г дээрх хохирогч нараас мөнгө авсан нь нотлох баримтаар тодорхой тогтоогдож байгаа ба тэр мөнгөнөөс шүүгдэгч С.О авч ашигласан гэдэг нь нотлогдохгүй байхад анхан шатны шүүх хохирлыг тэцүү хуваасан нь үндэслэл муутай байх тул С.О-с гаргаж хохирогч И.С, И.С, Л.В, Д.Э нарт олгуулахаар шийдвэрлэсэн 8.200.000 төгрөгийг шүүгдэгч Г.Г-с гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ. Иймд шүүгдэгч С.О өмгөөлөгч Р.Ц-ын гаргасан ...С.О нь бусадтай бүлэглэн бусдыг залилан мэхэлсэн гэм буруутай гэдэг нь тогтоогддоггүй байгаа тул түүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү..., гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Харин прокурорын эсэргүүцлийн зарим хэсэг болох ... шүүгдэгч Г.Г нь 55 хоног цагдан хоригдсон байхад анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2.т зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас нь хасч тооцоогүй байна гэснийг хүлээн авч, эсэргүүцлийн зарим хэсэг болох шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах..., гэснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.6 дугаар зүйлийн 1.1., 39.7 дугаар зүйлийн 1.1, 39. 9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5., 6 дугаар заалтыг: -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Г.Г-н цагдан хоригдсон 55 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож 825.000 төгрөгийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулийн ял 10.000.000 төгрөгөөс хасч, 9.175.000 төгрөгийг магадлал хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд эхний 23 сард сар тутамд 380.000 төгрөгөөр, 24 дэх сард 435.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай..., гэж - ...Шүүгдэгч С.О-с 8.200.000 төгрөгийг гаргуулж.... гэснийг ....шүүгдэгч Г.Г-с 8 200.000 төгрөгийг гаргуулж.... гэж, тус тус өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурорын эсэргүүцэлийн зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.О-ны өмгөөлөгч Р.Ц-н давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР

ШҮҮГЧИД Ц.ТУЯА

С.ЦЭЦЭГМАА