Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2024/01909

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 08 181/ШШ2024/01909

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Б.Г /.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... тоотод оршин байх,БӨ ХХК,

 

Хариуцагч: .. тоотод оршин суух, Ж.Б /.../ нарт холбогдох,

 

61 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, шаардлагатай бичиг баримтыг улсын бүртгэлд гаргаж өгөхийг даалгах тухай үндсэн,

ХариуцагчБӨ ХХК-ийн орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, зохигчийн хооронд зээлийн харилцаа үүссэн болохыг тогтоолгох, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б

Хариуцагч БӨ ХХК-ийн төлөөлөгч: Б.З,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Ц

Хариуцагч Ж.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.О

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Жанбота нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагчБӨ ХХК, Ж.Б нарт холбогдуулан 61 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, шаардлагатай бичиг баримтыг улсын бүртгэлд гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч Б.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.Г биБӨ ХХК-ийн захирал Д.Зтай харилцан тохиролцож, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-г Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг үндэслэн байгуулсан бөгөөд гэрээгээр захиалагч нь гэрээний үнэ болох 3 000 000 000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 17-нд гүйцэтгэгчид төлөх, гүйцэтгэгч нь орон сууцыг 2020 оны 2 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх үүрэг тус тус хүлээсэн. Гэрээ байгуулахад гэрээт борлуулагч ХП ХХК-ийг төлөөлж захирал Ж.Б байлцсан. Энэ гэрээний зүйл нь ажлын үр дүн болох Хан-Уул дүүрэг, 16-р хороо, Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй байрны нийт 5000 м.кв. талбай бүхий 61 ширхэг орон сууц бөгөөд талууд уг гэрээний хавсралт №1-ээр орон сууцуудын байрлал, талбайн хэмжээ, өрөөний тоо, давхар, орц, хаалганы дугаарыг тодорхой тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээний 2.1-д гэрээний талууд гарын үсэг зурж, баталснаар хүчин төгөлдөр болох бөгөөд захиалагч тал төлбөрийг бүрэн төлж дууссан, барилга ашиглалтад орж Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг захиалагч талд гаргаж өгснөөр гэрээ дуусгавар болно. Мөн гэрээний 2.2-т Орон сууцыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг тус тус тохиролцсон. Энэ гэрээгээр тохирсны дагуу захиалагч тал болох миний бие гэрээний 3.1-д заасан хугацаанд гэрээний төлбөр болох 3,000,000,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гүйцэтгэгч тал болохБӨ ХХК-ийн захирал Д.Зын Хаан банкин дахь 5032287354 тоот дансанд шилжүүлж өөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг хугацаанд нь бүрэн биелүүлсэн.

Нэгэнт бидний хооронд байгуулагдсан гэрээгээр тодорхой тоо, хэмжээтэй дээр дурдсан ажлын үр дүнгийн талаар харилцан тохиролцсон, мөн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т ажил гүйцэтгэгч ямар нэг эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан. Хуулийн энэ заалт нь гэрээний хавсралтаар тохиролцсон орон сууцууд захиалагчийн өмчлөлийн эд хөрөнгө болохыг тодорхойлохын зэрэгцээ, гүйцэтгэгч эд хөрөнгийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй болохыг даалгаж байгаа тул нэхэмжлэгчийн шаардах эрх үүсэж байгаа гэж үзэж шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-ний Дөрөв. Төлбөр төлөх нөхцөл хэсэгт захиалагчийн төлбөр төлөх хугацаа, төлбөрийн хэмжээ, хэний ямар дансанд төлөх нөхцөлийг тодорхойлсны зэрэгцээ төлбөрийн нөхцөлд нэмэлт тусгай нөхцөлийг тодорхой хугацаатай буюу гэрээний 4.3.3-т зааснаар 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл байхаар тохиролцсон. Гэрээний энэ хугацааг талууд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өмнө байгуулсан үндсэн гэрээ болох 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний нэмэлт гэрээ байгуулан хугацааг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгасан. Иймд гэрээний Дөрөв Төлбөр төлөх нөхцөлийн 4.3.3-т заасны дагуу нэмэлт нөхцөлийн хугацаа дуусгавар болсноор уг зүйлд заасан хавсралтад заагдсан орон сууцыг борлуулах, албан ёсны өмчлөгч байх эрх захиалагч талд бүрэн шилжинэ гэж тохиролцсон гэрээний заалт ямар нэг тайлбар маргаангүй хэрэгжих үндэслэл бүрдсэн. Гүйцэтгэгч тал 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөр огноолж надад ирүүлсэн хүсэлт албан бичигтээ Хан-Уул дүүрэг, 16-р хороо, Цагаан хаалга цогцолбороос 5000 м.кв. талбай бүхий орон сууц барьцаалан 3 000 000 000 төгрөг зээлж авсан, тухайн үед зээлийн бэлэн гэрээ байгаагүй учир хөрөнгө оруулалтын гэрээгээр орлуулах байдлаар хийсэн гэсэн агуулга илэрхийлсэн байсан үүнийгээ шүүхийн маргаанд тайлбар, мэтгэлцээн болгох байх. Гэхдээ гэрээ байгуулсан талуудын хооронд ямар нэг барьцаат зээлийн гэрээ байгуулагдаагүй, анх гэрээ байгуулахдаа л захиалагчийн хөрөнгөөр ажил гүйцэтгэх, бий болсон үр дүнг хүлээлгэн өгөх хуулийн холбогдох заалтад нийцүүлсэн, бодитой гэрээ байгуулсан. Тийм ч учраас гэрээт борлуулагч ХП ХХК-ийг төлөөлж захирал Ж.Бг байлцуулж гэрээ байгуулагдсан. Энэ ч учраас ХП ХХК-тай Б.Г миний бие 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дээрх өөрийн өмчлөлд шилжих орон сууцуудыг Үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлд зах зээлд байршуулах, зуучлан борлуулахтай харилцааг зохицуулах гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаагаар байгуулсан.

ГэтэлБӨ ХХК гэрээгээр тохиролцсон төлбөрийг бүрэн авч ажил гүйцэтгэж үр дүн бий болгосон /орон сууцыг барьж бэлэн болгосон/ атлаа надтай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг үндэслэн байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж, элдэв тайлбар, шалтгаан гаргаж хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учир шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага: 1. Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны В блокийн 1-р орц, 1-р давхрын 42.73 м.кв талбайтай 2 өрөө, 01 тоот, 39.87,м.кв. талбайтай 1 өрөө, 07 тоот, 49.68.м.кв. талбайтай 2 өрөө, 08 тоот, 42.73 м.кв. талбайтай 2 өрөө, 09 тоот, 2-р давхрын 42.73.м.кв. талбайтай 2 өрөө, 17 тоот, 39.87.м.кв. талбайтай 1 өрөө, 23 тоот, В блокийн 2-р орц, 1-р давхрын 42.73.м.кв. талбайтай 2 өрөө, 10 тоот, 2-р давхрын 42.73.м.кв. талбайтай 2 өрөө, 26 тоот, 49.68.м.кв. талбайтай 2 өрөө, 32 тоот, Б блокийн 1-р орц, 1-р давхрын 70.69.м.кв. талбайтай 2 өрөө, 01 тоот, 103.7.м.кв. талбайтай 3 өрөө, 02 тоот, 74.18.М.КВ. талбайтай 3 өрөө, 03 тоот, 74.18.м.кв. талбайтай 3 өрөө, 04 тooт, 103.7.М.КВ. талбайтай 3 өрөө, 05 тоот, 84.75.м.кв. талбайтай 2 өрөө, 06 тоот, 2-р давхрын 84.75.м.кв. талбайтай 2 өрөө, 07 тоот, 103.7.м.кв. талбайтай 3 ерөө, 08 тоот, 74.18.м.кв. талбайтай 3 өрөө 09 тоот, 74.18.м.кв. талбайтай 3 өрөө 10 тоот, 103.7.М.КВ. талбайтай 3 өрөө 11 тоот, 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 12 тоот, 3-р давхрын 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 13 тоот, 103.7.м.кв. талбайтай 3 өрөө 14 тоот, 74.18.М.КВ. талбайтай 3 өрөө 16 тоот, 103.7.м.кв. талбайтай 3 өрөө 17 тоот, с4.75.м.кв. талбайтай 2 араа 18 тоот, 4-р давхрын 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 19 тоот, 103.7.м.кв. талбайтай 3 өрөө 20 тоот, 74.18.М.КВ. талбайтай 3 өрөө 22 тоот, 103.7.м.кв. талбайтай 3 өрөө 23 тоот, 54.75.M.KB. талбайтай 2 өрөө 24 тоот, 103.7.м.кв. талбайтай 3 өрөө 29 тоот, 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 30 тоот, 6-р давхрын 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 31 тоот, 74.18.м.кв. талбайтай 3 өрөө 34 тоот, 103.7.М.КВ. талбайтай 3 өрөө 35 тоот, 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 36 тоот, 7-р давхрын 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 37 тоот, 74.18.м.кв. талбайтай 3 өрөө 40 тоот, 103.7.М.КВ. талбайтай 3 өрөө 41 тоот, 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 42 тоот, 103.7.М.КВ. талбайтай 3 өрөө 53 тоот, 84.75.м.кв. талбайтай 54 тоот, 10-р давхрын 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 55 тоот, 74.18.м.кв. талбайтай 3 өрөө 58 тоот, 103.7.М.КВ. талбайтай 3 өрөө 59 тоот, 12-р давхрын 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 67 тоот, 74.18.м.кв. талбайтай 3 өрөө 70 тоот, 103.7.М.КВ. талбайтай 3 өрөө 71 тоот, 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 72 тоот, 13-р давхрын 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 73 тоот, 74.18.м.кв. талбайтай 3 өрөө 76 тоот, 103.7.M.KB. талбайтай 3 өрөө 77 тоот, 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 78 тоот, 14-р давхрын 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 79 тоот, 103.7.м.кв. талбайтай 3 өрөө 80 тоот, 74.18.М.КВ. талбайтай 3 өрөө 82 тоот, 103.7.м.кв. талбайтай 3 өрөө 83 тоот, 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 84 тоот, 15-р давхрын 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 85 тоот, 103.7.м.кв. талбайтай 3 өрөө 86 тоот орон сууцуудын өмчлөгчөөр тус тус тогтоолгох, 2.Нэхэмжлэгчийн дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай баримт бичгийг Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн албанд гаргаж өгөхийгБӨ ХХК-д даалгуулах гэжээ.

1.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Нэг. Нэхэмжлэгч Б.Г, хариуцагчБӨ ХХК-ийн захирал Д.З бид харилцан тохиролцож, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ"-г Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг үндэслэн байгуулсан бөгөөд гэрээгээр захиалагч Б.Г 3 000 000 000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 17-нд гүйцэтгэгчБӨ ХХК-д төлөх, гүйцэтгэгч нь орон сууцыг 2020 оны 2 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх үүрэг тус тус хүлээсэн. Гэтэл хариуцагчБӨ ХХК нь талууд харилцан тохиролцож, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасныг үндэслэн байгуулж, гэрээнд заасан 3 000 000 000 /гурван тэрбум/ төгрөгийг шилжүүлэн өгөөд 3 жил гаруй болоод байна, гэрээгээр тохиролцсон хугацаа 2 жилээр хэтрээд байхад энэ гэрээ өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгоно, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгох гэсэн сөрөг шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Гэрээг маш тодорхой, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг үндэслэл болгон байгуулсан бөгөөд Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ гэж онцгойлон зааж нэрлэсэн, уг гэрээний Дөрөв.Төлбөр төлөх нөхцөл хэсгийн 4.1-д Талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар захиалагч тал нь гэрээний төлбөр болох 3 000 000 000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дотор төсөл хэрэгжүүлэгч талд төлнө гэж тохиролцсон. 4.3-т Гэрээний төлбөрийн нөхцөлд нэмэлт тусгай нөхцөлийг талууд харилцан тохирч дараах байдлаар тохиров. гэж гэрээний тусгай нөхцөлийг заасан бөгөөд энэ тусгай нөхцөлд: 4.3 1. Гэрээний төлбөр болох 3 000 000 000 төгрөгийг 3 сарын хугацаанд төсөл хэрэгжүүлэгч тал сарын 6 хувийн хүүтэй захиалагч талд буцаан төлөх ба буцаан төлөх үнийн дүнд дүйцэх орон сууцыг борлуулах эрхБӨ ХХК-д шилжинэ. 4.3.3.Төлбөр буцаан төлөх нэмэлт нөхцөлийн хугацаа 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл байх ба энэ хугацаанд төсөл хэрэгжүүлэгч тал төлбөрийг бүрэн төлж дуусаагүй тохиолдолд хавсралтад заагдсан орон сууцнаас үлдсэн байрыг борлуулах, албан ёсны өмчлөгч байх эрх захиалагч талд бүрэн шилжинэ гэж маш тодорхой, ойлгомжтойгоор гэрээний тусгай нөхцөлийг тохиролцсон. Энд сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан шиг ...зээлийн гэрээний маягт байгаагүй болохоор тухайн үед хялбарчлаад мөнгө зээлсэн харилцааг бичгийн хэлбэрт оруулахын тулд ...манай компанийн орон сууц захиалагч нартай хийж байсан гэрээний загварыг ашигласан...зээлийн барьцаа болгож 61 ширхэг орон сууцыг уг гэрээний хавсралт №1-д жагсаалтаар хавсаргасан гэсэн ойлгомжгүй, гэрээний үүргээс зориуд зайлсхийсэн хууль бус тайлбар огтхон ч тогтоогдохгүй байгаа. Талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-ний 11.1-д Талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд гэрээний нэмэлт өөрчлөлт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно гэж тохиролцсоны дагуу 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Талууд харилцан тохиролцож гэрээний 4.3.3-т заасан хугацааг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгав гэсэн гэрээний нэмэлтийг Барилгын гүйцэтгэгч талыг төлөөлжБӨ ХХК-ийн захирал Д.З, Захиалагч талыг төлөөлж иргэн Б.Г нар байгуулсан. Ийнхүү гэрээнд нэмэлт оруулснаар гэрээний тусгай нөхцөлд заасан хугацаа 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болж, уг гэрээний 4.3.3-т тохиролцсоны дагуу хавсралтад заагдсан орон сууцнаас үлдсэн байрыг борлуулах, албан ёсны өмчлөгч байх эрх захиалагч талд бүрэн шилжинэ гэсэн заалт хэрэгжих хууль зүйн үндэслэлтэй болж, гэрээний 5.2.4.-т гэрээгээр тохиролцсон төлбөрийг бүрэн төлж дуусгасан, гэрээний 4.3.3,-т заасан нөхцөл хангагдсанаар байрны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах эрхтэй гэж тохиролцсон тул нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардах эрх хуулийн дагуу үүсэж байгаа.

Хоёр. Иргэний хуулийн 198 дугаар 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. 198.2-т Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасан. Талуудын байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ- ний 1.1-д Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч нь өөрийн хөрөнгө, материалаар мэргэжлийн байгууллагын зохиосон зураг төслийн дагуу орон сууцыг /цаашид байр гэх/ барьж гүйцэтгэн үр дүнг хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн аван гэрээгээр тохирсон үнийг /цаашид төлбөр гэх/ гүйцэтгэгч талд төлөх, гэрээний нэмэлт нөхцөлтэй холбоотой харилцааг зохицуулна. 1.2-т Энэхүү гэрээгээр зохицуулсан харилцаанаас үүдэн гарах аливаа эрх зүйн үр дагаврыг гүйцэтгэгч болон захиалагч талууд гэрээ ёсоор бие биеийнхээ өмнө шууд хариуцах болно. 1.3-т Энэ гэрээгээр захиалагч тал нь Хан-Уул дүүрэг, 16-р хороо, Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй төслийн хавсралт №1-д заасан 5,000 мкв талбай бүхий 61 ширхэг орон сууцны захиалагч байна. 2.2-т Барилгыг 2020 оны 2 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтад хүлээлгэн өгнө. 3.1-д 1м2 талбайн үнэ 600,000 /зургаан зуун мянган/ төгрөг, нийт 3,000,000,000 /гурван тэрбум/ төгрөг болно. 4.1 -д Талууд гэрээнд гарын үсэг үсэг зурж баталгаажуулснаар захиалагч тал нь гэрээний төлбөр болох 3,000,000,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дотор төсөл хэрэгжүүлэгч талд төлнө. гэж гэрээний гол нөхцөлийн талаар тодорхой тохиролцсон байгаа тул гэрээг тайлбарлахад ямар нэг эргэлзээ хууль зүйн хувьд байхгүй юм.

Гурав. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар заасныг тодорхой зааж, захиалан бариулах орон сууцны орц, давхар, өрөөний тоо, талбайн хэмжээг тогтоон орон сууц захиалж, үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинжийг бүрэн тодорхойлсон. Нөгөө талаас Иргэний хуулийн 346 дугаар зүйлд заасан агуулгаас ажил гүйцэтгэх гэрээний талууд ажлын үр дүн бий болохоос өмнө ажлын хөлсийг бүхэлд нь төлөх талаар тохиролцож болох бөгөөд ингэж тохиролцсон нь ажлын хөлсний агуулгыг өөрөөр авч үзэх үндэслэл болохгүй юм.

Дөрөв. Гэрээг байгуулахдаа хариуцагчБӨ ХХК-ийн барьсан орон сууцны байрыг зах зээлд борлуулдаг ХП ХХК-аар Б.Гийн захиалсан 61 ширхэг орон сууцыг борлуулахаар тохиролцож ХП ХХК-ийн захирал Ж.Б гарын үсэг зуран гэрээг байгуулалцсан бөгөөд үүнийгээ батлан 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б.ГийнБӨ ХХК-нд захиалан бариулсан дээрх 61 байрыг зах зээлд зуучлан борлуулах гэрээг ХП ХХК дахин Б.Гтэй байгуулсан байдаг. Энэ нь ХП ХХК-ийн зүгээсБӨ ХХК нь Б.Гтэй Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсныг баталж буй үйл баримт юм. Ингэж гэрээний тусгай нөхцөл хэсэгт тодорхой тохиролцсон, талуудын хэнд ямар үүрэг хэзээ үүсэх, дуусгавар болохыг маш тодорхой тохиролцсон байхад, хариуцагч ажлын хөлсийг урьдчилан төлсөн нөхцөлийг мушгин гуйвуулж, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, зээлийн гэрээний харилцаа үүссэн борлохыг тогтоолгох сөрөг шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3,-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэдэгт хууль тогтоогч өөр агуулгыг илэрхийлж байгааг үл ойшоож, зориудаар харилцан тохиролцсон гэрээний тохиролцоогоо санаатайгаар илт мушгин гуйвуулж байгаа нь харин хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна. Тухайлбал Иргэний хуулийн 56.1.3. нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл юм. Тухайлбал, талууд орон сууцыг худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлж байгаа боловч татвараас зайлсхийхийн тулд хийсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж болно. Хэлцэлд оролцогч талуудын хэн аль нь орон сууцыг үнэ төлбөргүйгээр, бэлэглэлийн журмаар шилжүүлэхийг хүсээгүй боловч бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрх шилжүүлж буй байдлыг баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд хийсэн ба үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бодит байдал дээр хариу төлбөртэйгөөр шилжүүлсэн байгаа. Бэлэглэлийн гэрээ нь худалдах-худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийж буй дүр үзүүлсэн хэлцэл болно. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

1.3 Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч зах зээлийн эдийн засгийн харилцааг дурдаж байна. Чөлөөт зах зээлийн эдийн засгийн харилцаанд тухайн төсөл өө явуулахын тулд хөрөнгө босгох ажил явагдаж байдаг. Хөрөнгө оруулагч тооцож саналыг хүлээж аваад төсөлд хөрөнгө оруулах эсэхээ шийддэг. Ийм л харилцаа явагдсан. Нэхэмжлэгч Б.Г нь хадгаламжид байсан их мөнгөө аваад хөрөнгө оруулсан. Хариуцагчийн тавьсан санал ашигтай юм байна гэдэг үндсэн дээр энэ гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар хуулийн хүрээнд байгуулсан. Нэхэмжлэгч хариуцагч Ж.Бг Давж заалдах шатны шүүхээс оролцуулах нь зүйтэй гэсэн учраас энэ үндсэн дээр хариуцагчаар татсан. Нэхэмжлэгч талд Хангарьд пропеотийз ХХК, захирал Ж.Бд холбогдуулсан шаардлага байхгүй байгаа. Гол шаардлагаа БӨ ХХК-иас шаардаж байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Одоо нэхэмжлэгч талтай гэрээ байгуулсны дараа давхардуулж өөр хүмүүст орон сууцыг өгсөн баримттай. Хууль бус гэрээнүүдийг хийгээд бусдыг хохироогоод явдаг. Хариуцагч талтай нэхэмжлэгч нь 3-4 удаа уулзаж гэрээг байгуулсан. Үнийг 650-700,000 төгрөгөөр худалдаж авах уу гэсэн саналыг тавьсан, би хүлээн аваагүй ,600,000 төгрөгөөр тохиролцсон. Суурь нь тавигдсан байгаа. Хөрөнгө оруулалт хийвэл анхны хөрөнгө оруулалтын үнээр нь өгнө. Хувь хүнээс захиалгаа аваад эхэлчихнэ. Тэгээд байраа дуусгана гэж ярьсан. Бусад этгээдтэй 1 сая, 1,8 сая гэх мэт харилцан адилгүй гэрээ хийдэг. Гурвалсан гэрээ борлуулж өгнө гэж хэлсэн учраас л гурвалсан гэрээ байгуулж байгаа. Зээлийн гэрээ байгуулах байсан бол нотариат ороод л хийх байсан. Нэхэмжлэгч тал гэрээ байгуулсанд маргаагүй. Харин ямар гэрээ байгуулсан, хүчин төгөлдөр юмуу гэдэгт маргадаг. Хөрөнгө оруулалтын үнэ цэнэ гэж зүйл байдаг. Хөрөнгө оруулалтаас бий болох үнэ цэнэ. Гэрээ хүчин төгөлдөр, хууль зөрчөөгүй. Талууд Иргэний хуулийн 343-т заасныг үндэслэн байгуулсан. Нэхэмжлэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн...гэв.

 

2. ХариуцагчБӨ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Үүнд:

2.1 Хариуцагч Б.З нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Гээс "БӨ" ХХК-д холбогдуулан Хан-уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны нийт 4999,95 м.кв талбай бүхий 61 ширхэг орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр тогтоолгоход шаардагдах баримт бичгийг улсын бүртгэлд гаргаж өгөхийгБӨХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. "БӨ ХХК нь Хан-уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны төслийн ажлыг хэрэгжүүлэх явцдаа иргэн Б.Гээс 3 тэрбум төгрөгийн зээлийг сарын 6 хувийн хүүтэйгээр, 3 сарын хугацаагаар зээлж авсан юм. Бид зээл авах,өгөх талаар тохиролцох үед зээлийн гэрээний маягт байгаагүй болохоор тухайн үед хялбарчлаад мөнгө зээлсэн талаар баримтжуулах зорилгоор манай компанийн орон сууц захиалагч нартай хийж байсан гэрээний загварыг ашиглаж ,тус гэрээний Дөрөв.Төлбөр төлөх нөхцөл гэсэн хэсэгт 3 тэрбум төгрөгийг зээлийн талаар тусгасан юм. Дээрх мөнгийг зээлэхдээ зээлийн барьцаа болгож Цагаан хаалга хотхон цогцолбор хотхоны 61 ширхэг орон сууцыг уг гэрээний хавсралт №1-д жагсаалтаар хавсаргасан.

Уг зээлийн хугацааг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 8 дугаар 18 дугаар сарын 18-ны өдөр хүртэл үргэлжлэхээр 3 сараар тохиролцсон ба cap бүр 6 хувийн хүү буюу 180,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тал нь хариуцагчид төлөхөөр тохиролцсон болно. Өнгөрсөн хугацаанд манай компанийн зүгээс зээлийн гэрээний хүү төлөх үүргээ биелүүлж 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Б.Гийн Хаан банкны ... тоот дансанд 180,000,000 төгрөг, дараа нь 50,000,000 төгрөг шилжүүлж нийтдээ зээлийн хүүнд 230,000,000 төгрөгийг төлсөн байна. Б.Гээс зээлж авсан 3 тэрбум төгрөгийг Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт байрлах Мега эрин зуун ХХК-н Бор хулангийн орд уурхайн үйл ажиллагаанд ашиглахаар авсан байсан. "БӨХХК-н захирал Зоригтбаатар миний бие нь Мега эрин зуунХХК-н 60 хувийн хувьцааг эзэмшдэг байсан ба нүүрсний олборлолтын үйл ажиллагаа явуулж байх үед хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүсэж,үүнээс болж уурхайн үйл ажиллагаа 2019 оны 6-р сарын 15нд зогссон, энэ талаар Ганцэцэгт хэлж байсан. Уг нь нүүрсний борлуулалтаас орох орлогоос Б.Гээс авсан 3 тэрбум төгрөгийг төлнө гэсэн тооцоотой байсан.Нэгэнт уурхайн үйл ажиллагаа зогссоноос зээлийг төлөх боломжгүй болсон авах талаар хөөцөлдөхөөр болж,банкны зээлээр Ганцэцэгийн мөнгийг төлье гэж : тохиролцсон.Ганцэцэг надад зээл авахад туслах зорилгоор таньдаг хүнээ надад зааж өгсөн.тэр хүнд нь би 5 тэрбум төгрөгийн зээл хүссэн баримтаа 2020 оны 4 дүгээр сарын 20-нд аваачиж өгсөн. Зээлийн хорооны хурлаар 3 удаа орсон,Хаан банк 10 дугаар сарын 1-нд барилгын зээлээ коронатай холбоотойгоор хязгаарлаж хаасан байсан.

Ганцэцэг надаас зээлдүүлсэн мөнгөө авахын тулд банкны зээл бүтээх талаар бид хамтдаа хөөцөлдөж байсан, 2021 оны 1 дүгээр сард Хөгжлийн банкнаас зээл авах боломж байна гээд тус банкны ажилтантай намайг танилцуулж холбож өгсөн боловч тэр хүн нь зээл бүтээж өгөөгүй, 2021 оны 03 дугаар сарын 17-нд Хөгжлийн банкнаас зээл өгөх боломжгүй гэсэн болно. Улмаар манай улсад тархсан Ковид-19 цар тахлын улмаас аж ахуйн нэгж компаниудын хувьд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл бий болж Монгол улсын засгийн газраас авсан хөл хорионы дэглэмийн улмаас компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, Цагаан хаалга цогцолборын барилгын ажил зогсонги байдалд орсны улмаас Б.Гээс авсан зээл болон зээлийн хүүг тохирсон хугацаанд төлж чадаагүй хугацаа алдсаар байгаа болно. Удахгүй барилгын ажил жигдэрч, орон сууц захиалагчдаас төлбөрийн мөнгө орж ирэхээр Б.Гээс зээлж авсан мөнгөө төлөх боломжтой болно гэж тооцоолж байгаа ба энэ тухай Б.Гт хэлж мэдэгдсэн байгаа болно. Манай компани нь хариуцагч иргэн Б.Гтэй зээлийн гэрээний харилцаа үүсгэж.түүнээс 3 тэрбум төгрөгийг хугацаатай зээлж авсан бөгөөд Б.Г нь манай компанийн барьж буй Цагаан хаалга хотхоны орон сууцыг худалдан авахаар захиалаагүй,талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй, хавсралтад жагсаасан орон сууцуудыг бид 3 тэрбум төгрөгийн зээлийн барьцаа болгосон байгаа юм. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ манай компанийг уг байрнуудыг барьцаалан авсан гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлэх тухай дурдсан байгаа нь зөв бөгөөд бидний хооронд үүссэн маргаан нь манай зүгээс зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйтэй холбоотойгоор үүсэн гарсан болно. 3 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан Цагаан хаалга хотхоны 61 байрны зах зээлийн борлуулалтын үнэ нь 10 тэрбум төгрөг бөгөөд манай компани Ганцэцэгээс зээлсэн зээлийн гэрээний үүргээ биелүүлэх үүднээс өөрсдөө алдагдал хүлээж, 10 тэрбум төгрөгийн байрнуудаа түүнд өгөх ямар ч үндэслэл байхгүй юм аа.

Иймд иргэн Б.Гээс Хан-уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны нийт 4999,95 м.кв талбай бүхий 61 ширхэг орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгох,өмчлөгчөөр тогтоолгоход шаардагдах баримт бичгийг улсын бүртгэлд гаргаж өгөхийгБӨХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож егнө үү гэжээ.

 

2.2 ХариуцагчБӨ ХХК, түүний төлөөлөгч Б.З нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, нэхэмжлэгч,хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгох тухай. Нэхэмжлэгч Б.ГээсБӨ ХХК-д холбогдуулан Хан-уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны нийт 4999,95 м.кв талбай бүхий 61 ширхэг орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгох.өмчлөгчөөр тогтоолгоход шаардагдах баримт бичгийг улсын бүртгэлд гаргаж өгөхийгБӨХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа ба уг нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагчийн зүгээс доорх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна.БӨ ХХК нь Хан-уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны төслийн ажлыг хэрэгжүүлэх явцдаа Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дахь Мега Эрин зуун" ХХК-н Бор хулангийн хүрэн нүүрсний уурхайн үйл ажиллагаанд санхүүжилт хийх зорилгоор иргэн Б.Гээс 3 тэрбум төгрөгийн зээлийг сарын 6 хувийн хүүтэй З сарын хугацаагаар зээлж авсан юм. Зээл авах үед хариуцагч миний бие Мега Эрин зуун ХХК-н нийт хувьцааны 60 хувийг эзэмшдэг байсан. Гэтэл зээл авснаас 1 сарын дараа тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүсэж улмаар уурхайн үйл ажиллагаа 2019 оны 6 дугаар сарын 15-нд зогссон ба энэ талаар Б.Гт тэр даруй хэлж мэдэгдсэн. Уг уурхай нь 2018 оны 4 дүгээр сараас эхлэн нүүрс олборлож БНХАУ руу экспортолдог байсан учраас нүүрсний борлуулалтын орлогоос 3 тэрбум төгрөгийн зээлээ богино хугацаанд төлнө гэж төлөвлөсөн байсан боловч зээлийг төлөх боломжгүй болж энэ талаар Б.Гт хэлсэн.зээлийн гэрээний хугацаагаа сунгасан болно.Гэрээний хугацааг сунгахаас өмнө зээлийг төлөхийн тулд банкнаас зээл авч төлье гэж ярилцсан ба Б.Г нь банкнаас зээл авах асуудлыг хөөцөлдөхөөр болсон.Зээл хөөцөлдөх хооронд зээлийн гэрээний хугацааг сунгасан байсан.ингээд 2020 он гараад Корона вирус өвчин гарч банкнаас зээл гарахад хүндрэлтэй байдал үүссэн. Б.Г нь зээлдүүлсэн мөнгөө авахын тулд зээл авахад надад тусалж таньдаг хүнээ зааж өгч,5 тэрбум төгрөгийн зээл хүссэн материалаа 2020 оны 4 дүгээр сарын 20-нд Хаан банкны зээлийн ажилтанд өгсөн.З удаа зээлийн хорооны хурлаар орсон боловч Хаан банк 2020 оны 10 дугаар сарын 1-ээс барилгатай холбоотой зээлийг хязгаарлаж зээл өгөхгүй болсон. Зээл хөөцөлдсөөр 2021 он гарсан.Ганцэцэг зээлээ төлүүлж авахын тулд надад зээл хөөцөлдөж ,1 дүгээр сард Хөгжлийн банкнаас зээл авах боломж байна гээд тус банкны ажилтантай холбож өгсөн.Энэ хүн нь зээл хөөцөлдсөн боловч бүтээгүй. Б.Г бид 2 хамтдаа зээл хөөцөлдөөд явдаг байсан. Хөгжлийн банк 2021 оны 3 дугаар сарын 17-аас зээлийн үйл ажиллагаагаа зогсоолоо гэсэн учир банкнаас зээл авч Б.Гээс авсан зээлээ төлөх боломжгүй болсон.

Бид зээл авах, өгөх талаар тохиролцох үед зээлийн гэрээний маягт байгаагүй болохоор тухайн үед хялбарчлаад мөнгө зээлсэн харилцааг бичгийн хэлбэрт оруулахын тулд ,зээлийн гэрээгээр зээлдэгч талын хүлээсэн үүргийг тодорхой болгож манай компанийн орон сууц захиалагч нартай хийж байсан гэрээний загварыг ашиглаж, тус гэрээний Дөрөв.Төлбөр төлөх нөхцөл гэсэн хэсэгт 3 тэрбум төгрөгийн зээлийн талаар тусгасан юм. Тухайлбал тус хэсгийн 4.3.1-д Гэрээний төлбөр болох 3.000.000.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төсөл хэрэгжүүлэгч тал сарын 6 хувийн хүүтэй захиалагч талд буцаан төлөх ба буцаан төлөх..., 4.3.2-д Гэрээний үнэд тооцох хүүг cap бүрийн 20-ны дотор захиалагч талын Хаан банкны Б.Гийн эзэмшлийн ... тоот дансанд шилжүүлнэ гэж зээлийн хэмжээ,төлөх зээлийн хүүг тохиролцсон юм. Дээрх мөнгийг зээлэхдээ зээлийн барьцаа болгож Цагаан хаалга хотхон цогцолбор хотхоны 61 ширхэг орон сууцыг уг гэрээний хавсралт№1-д жагсаалтаар хавсаргасан . Уг зээлийн хугацааг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл үргэлжлэхээр 3 сараар тохиролцсон ба cap бүр 6 хувийн хүү буюу 180.000.000 төгрөгийг зээлдэгч тал нь иргэн Б.Гт төлөхөөр тохиролцсон болно. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч талаас зээлийн гэрээний хүү төлөх үүргээ биелүүлж 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Б.Гт эхний сарын зээлийн хүү болох 180 сая төгрөгийг төлөхдөө Б.Гийн хүсэлтээр Б.Оргилбаяр гэх хүний Хаан банкны 5063014855 тоот дансанд 180,000,000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5032287354 тоот данснаас шилжүүлсэн болно. Үүнээс хойш Б.Гийн ... тоот дансанд 7-р сарын31нд 10,000,000 төгрөг,8-р сарын бнд 10,000,000 төгрөг,9-р сарын 25нд 2,000,000 төгрөг,9-р сарын 26 нд 8,000,000 төгрөг,9-р сарын ЗОнд 20,000,000 төгрөг нийт 50,000,000 төгрөг шилжүүлж нийтдээ зээлийн хүүд 230.000.000 төгрөгийг төлсөн байгаа болно.Манай компанийн барьж босгож буй Цагаан хаалга төслийн ажил биднээс хамаарахгүй нөхцөл байдал буюу манай улсад тархсан Ковид-19 цар тахалтай холбоотойгоор удааширсан.уул уурхайн компанийн хувьцааны маргааны улмаас Б.Гээс зээлсэн мөнгийг тохирсон хугацаандаа өгч чадаагүй учир түүнтэй зээлийг барагдуулах талаар олон удаа уулзалт хийж, зээлээр авсан мөнгийг төлөх талаар өөрсдийн байр сууриа мэдэгдэж байсан бөгөөд Б.Гээс авсан зээл болон зээлийн хүүг тохирсон хугацаанд төлж чадаагүй хугацаа алдсаар байна.

Манай компани нь хариуцагч иргэн Б.Гтэй зээлийн гэрээний харилцаа үүсгэж.түүнээс 3 тэрбум төгрөгийг хүүтэй, хугацаатай зээлж авсан бөгөөд Б.Г нь манай компанийн барьж буй Цагаан хаалга хотхоны 4999,95м.кв талбай 61 ширхэг орон сууцыг захиалаагүй.хавсралтад жагсаасан 10 тэрбум төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгөө түүнд худалдаагүй, Б.Г нь дээрх орон сууцуудыг захиалан бариулах гэрээ хийж төлбөрийг бүрэн төлсөн бодит нөхцөл байдал огт байхгүй болно. Иргэн Б.Г нь бидний хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг үгүйсгэж,БӨ ХХК-д холбогдуулан Хан-уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны нийт 4999,95 м.кв талбай бүхий 61 ширхэг орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгох,өмчлөгчөөр тогтоолгоход шаардагдах баримт бичгийг улсын бүртгэлд гаргаж өгөхийгБӨХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж буй нь үндэслэлгүй байгаа тул бидний хооронд байгуулагдсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, улмаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг шүүхээр тогтоолгосноор манайх орон сууц захиалан барих гэрээний дагуу 61 орон сууцны өмчлөх эрхийг Б.Гт шилжүүлэх үүрэг хүлээгээгүй.харин зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх ёстой болох нь тогтоогдоно гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч.хариуцагч нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-г өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоон, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгож,БӨ ХХК нь Б.Гтэй байгуулсан 3 тэрбум төгрөгийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой болохыг тогтоож өгнө үү.

...Хариуцагч Д.З нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ тодруулахдаа: ХариуцагчБӨ ХХК нь тус шүүхэд Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, нэхэмжлэгч.хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа ба уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг доорх байдлаар өөрчилж байна...Иймд хариуцагчБӨ ХХК болон иргэн Б.Гийн хооронд 3 тэрбум төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоож , улмаар 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.3 Хариуцагч БӨ ХХК-ийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа. 3 тэр бум төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй зээлсэн. Зээл авах үед маягт байгаагүй учир орон сууц захиалах гэрээний загварыг ашиглаад зээлийн талаар тусгасан. 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 3 сар үргэлжлэхээр заасан. Б.Гт хүүд 230 сая төгрөгийг төлсөн. Худалдан авахаар захиалга хийгээгүй. 3 тэр бум төгрөгийн зээлийн барьцаанд л тавьсан. Тухайн үед 10 тэрбумын ханштай байсан. Бүгд цаанаа захиалагч нартай. Давхар орон сууцны захиалгын гэрээг хийх хүсэл зориг байгаагүй. Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу бодит хүсэл зориг байгаагүй. Агуулгыг эндүүрсэн. Барьцааны заалт болгож байраа дурдсан. Гурван тэр бум төгрөгийг зээлэх тухайн үед нүүрсний уурхайтай, төмөр зам барьж байсан бизнес сайн байсан. Анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан. Хэн алинд нь орон сууцаа борлуулах сонирхол байгаагүй. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцэл гэж үзэж Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.2 дахь хэсэгт заасныг үндэслэл болгосон. Хэлцлийн агуулгыг эндүүрсэн. Зээлийн гэрээ хийсэн болохоос орон сууц захиалгын гэрээ хийгээгүй. Загвар л ашигласан...гэв.

 

3. Хариуцагч Ж.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХП ХХК нь 2015 оноос эхлэн БӨ ХХК-тай орон сууцны борлуулалт дээр хамтран ажиллаж эхэлсэн. Ж.Б нь тухайн харилцааг зээлж байсан, манай ажил дээр ирж ярилцаж тохиролцсон, зээлийн барьцаанд 61 орон сууц барьцаалахаар тохирсон, нэхэмжлэгчийг захиалагч биш байсан гэдэг. БӨ ХХК-ийг зээлсэн мөнгөө төлөхгүй байна гэж ирж уулзаж байсан. Ж.Бг хариуцагчаар тодорхойлж ажиллагаанд оролцуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч Ж.Бгаас ямар гэрээг үндэслэж юу нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна гэв.

4. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

4.1 Нэхэмжлэгч Б.Гийн шүүхэд гаргасан баримтын тухайд: 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн баримт, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улсын тэмдэгтийн хураамжид 15,157,950 төгрөг төлсөн баримт, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ, тус гэрээний хавсралт №1, Б.Гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Б.Гийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дансны хуулга, итгэмжлэл, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 21/01 дугаар зуучлалын гэрээ,

 

4.2 Хариуцагч БӨ ХХК-ийн шүүхэд гаргасан баримтын тухайд: Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийнБӨ ХХК-ийн дүрмийн хуулбар, Д.Зын иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар Орон сууц захиалах гэрээний хуулбар хувь, Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улсын тэмдэгтийн хураамжид 15,158,000 төгрөг төлсөн баримт, ХП ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тодорхойлолт, ХП ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 21/30 дугаар албан бичиг, дансны хуулгууд, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Л.Ганхуяг болонБӨ ХХК нарын хооронд байгуулсан Орон сууц захиалах гэрээ, Л.Ганхуягийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Д.Оюулболд болонБӨ ХХК нарын хооронд байгуулсан Орон сууц захиалах гэрээ, Д.Оюулболдыг иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Д.Нямбат болонБӨ ХХК нарын хооронд байгуулсан Орон сууц захиалах гэрээ, Д.Нямбатын иргэний үнэмлэхийн хуулбар,БӨ ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийнБӨ ХХК-ийн дүрмийн хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Гүйцэтгэх захирлаар ажиллуулах гэрээ-ний хуулбар,

4.3 Хариуцагч Ж.Бгаас гаргасан баримтын тухайд: Иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр О.Буямцэцэгт олгосон итгэмжлэл, 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Т.От олгосон итгэмжлэл,

4.4 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: Гэрч Б.Даваасүрэн, Ж.Б нарын мэдүүлэг, 2020 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн 20/301, 302, 356 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний хуулбар, Д.Дамдинсүрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №22/282 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах зээлийн гэрээ-ний хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №20/Г07 дугаар Орон сууц захиалгын гэрээ-ний хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №20/356 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний хуулбар, Мөрдөгч Ө.Бийн Д.Нямбаттай утсаар ярьсан тэмдэглэл, Д.Нямбатын иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №21/321 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний хуулбар, Мөрдөгч Ө.Бийн Ц.Ттай утсаар ярьсан тэмдэглэл, Ц.Тын иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №21/Г05 дугаар Орон сууц захиалгын гэрээ-ний хуулбар, П.Сүхбаатарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №20/251 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний хуулбар, М.Молорын иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №22/323 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний хуулбар, Б.Туяагийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №20/ дугаар Орон сууц захиалгын гэрээ-ний хуулбар, Мөрдөгч Ө.Бийн Б.Үүрийнцолмонтой утсаар ярьсан тэмдэглэл, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №22/323 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний хуулбар, Б.Туяагийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №22/323 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний хуулбар, Б.Үүрийнцолмонгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.ТуяагийнБӨ ХХК-д гаргасан өргөдлийн хуулбар, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №22/355 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний хуулбар, Д.Оюунболдын иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №2019/312 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний хуулбар, О.Доржшүгийн жолооны үнэмлэхийн хуулбар, №02563302 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №21/358 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний хуулбар, Мөрдөгч Ө.Бийн П.Оюунтунгалагтай утсаар ярьсан тэмдэглэл, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №2022/358 дугаар Орон сууц захиалгын гэрээ-ний хуулбар, Д.Наранцэцэгийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №21/09 дугаар Орон сууц захиалгын гэрээ-ний хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №Б77 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №2018/331 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний хуулбар, Х.Гантөмөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №22/Б-18 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний хуулбар, Н Н.Баатарцогтын иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №Б-13,16,17, 82 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах зээлийн гэрээ-ний хуулбар, А.Цндсүрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №2018/31 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах зээлийн гэрээ-ний хуулбар, Х.Эрдэнэцэцэгийн иргэний үнэмлэхийн хуулбар, тус гэрээний хавсралт№1, Мөрдөгч Ө.Бийн Х.Эрдэнэцэцэгтэй утсаар ярьсан тэмдэглэл, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №21/32,334 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах зээлийн гэрээ-ний хуулбар, Ц.Хурцэцэгийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №20/ дугаар Орон сууц захиалгын гэрээ-ний хуулбар, Д.Лхагвасүрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №22/Б-58 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний хуулбар, Н.Цын иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №22/Б-10 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний хуулбар, Т.Хийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №22/358 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний хуулбар, Э.Гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №20/ дугаар Орон сууц захиалгын гэрээ-ний хуулбар, Т.Одгэрэлийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №21/09 дугаар Орон сууц захиалгын гэрээ-ний хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №Б77 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний хуулбар, Г.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №21/355 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний хуулбар, Э.Зоригтын иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №22/08 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах зээлийн гэрээ-ний хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №Б14. А2 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний хуулбар, Д.Бийн жолооны үнэмлэхийн хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №21/ дугаар Орон сууц захиалгын гэрээ-ний хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №2019/103 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний хуулбар, Т.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, тус гэрээний хавсралт №1-ийн хуулбар, Мөрдөгч Ө.Бийн Т.Бтэй утсаар ярьсан тэмдэглэл, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №20/302 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний хуулбар, Б.Аын иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №20/ дугаар М.Мөнхтөртэй байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-ний хуулбар, М.Мөнхтөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №2019/287 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний хуулбар, Г.Оюунбилэгийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №21/08 дугаар Орон сууц захиалгын гэрээ-ний хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №20/ дугаар Орон сууц захиалгын гэрээ-ний хуулбар, Г.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Мөрдөгч Ө.Бийн Г.Бтэй утсаар ярьсан тэмдэглэл, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №21/ дугаар Орон сууц захиалгын гэрээ-ний хуулбар,О.Нарандэлгэрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №21/354 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний хуулбар, Б.Отгонбатын иргэний үнэмлэхийн хуулбар, тус гэрээний хавсралт №1-ийн хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №21/360 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний хуулбар, А.Эрмекийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн О.Нарандэлгэртэй байгуулсан №20/ дугаар Орон сууц захиалгын гэрээ-ний хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №2019/291 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний хуулбар, В.Отгонсайханы иргэний үнэмлэхийн хуулбар, Мөрдөгч Ө.Бийн В.Отгонсайхантай утсаар ярьсан тэмдэглэл, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А.Бямбасүрэнтэй байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-ний хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №2019/251 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний хуулбар,Б.Аын иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №21/291 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах зээлийн гэрээ-ний хуулбар, Ш.Эы иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №26 дугаар Автомашины дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн төлбөр тооцоогүйг нотлох актын хуулбар,БӨ ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 08/03 дугаар албан бичгийн хуулбар,БӨ ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10/03 дугаар албан бичгийн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №22/Г07 дугаар Орон сууц захиалгын гэрээ-ний хуулбар, Д.Цэвээндоржийн иргэний үнэмлэхийн хуулбар, Т.Гийн гэрээг Д.Цид шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн бичгийн хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №21/01А дугаар Орон сууц захиалгын гэрээ-ний хуулбар, Г.Билгүүнбаатарын иргэний үнэмлэхийн хуулбар,

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч БӨ ХХК, Ж.Б нарт холбогдуулан 61 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, шаардлагатай бичиг баримтыг улсын бүртгэлд гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нь хариуцагч Ж.Бд холбогдуулан шаардах шаардлага байхгүй талаар тайлбарлаж байна.

 

7. Хариуцагч БӨ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, зохигчийн хооронд зээлийн харилцаа үүссэн болохыг тогтоолгох, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчБӨ ХХК болон иргэн Б.Гийн хооронд 3 тэрбум төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоож , улмаар 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай гэж тодруулсан.

 

8. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1 Нэхэмжлэгч Б.Г, хариуцагч БӨ ХХК, ХП ХХК нарын хооронд Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ нэртэй хэлцэл 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдаж, талууд гарын үсэг зурсанд маргаангүй. /хх-ийн 8-11-р тал/

 

8.2 Гэрээний талууд болох нэхэмжлэгч Б.Г, хариуцагч БӨ ХХК нар нь гэрээнд гарын үсэг зурж оролцсон ХП ХХК-нд холбогдуулан аливаа шаардлага гаргаагүй.

 

8.3 Нэхэмжлэгч нь хариуцагчаар ХП ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Ж.Бг хамтран хариуцагчаар оролцуулах тухай хүсэлт гаргасан, хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 06315 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн./2-р хх-ийн 65-66-р тал/

 

8.4 Б.Г дээрх хэлцлийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкны ... тоот данснаас 5032287354 тоот дансанд 3,000,000,000/гурван тэр бум/ төгрөг шилжүүлсэн, тус мөнгийг БӨ ХХК-ийн төлөөлөгч Д.З хүлээн авсан үйл баримтад талууд маргадаггүй. /1-р хх-ийн 14-р тал/

 

8.5 Хариуцагч БӨ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Батаа овогтой Бямбасүрэнг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэл хийгдсэн. /1-р хх-ийн 36, 3-р хх 98-р тал/

Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд БӨ ХХК-ийн төлөөлөгч Д.З оролцож байсан бөгөөд шүүхэд баримтаар гарган өгсөн тус компанийн дүрэм, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Гүйцэтгэх захирлаар ажиллуулах тухай гэрээ, хариуцагчийн төлөөлөгчийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, өмчлөгч хэвээр байгаа, зөвхөн тус барилгатай холбоотой маргаанд Д.З төлөөлөхөөр тохиролцож орон сууц захиалагч нараас сонгосон захиалагч иргэн Б.Бямбасүрэнг гүйцэтгэх захирлаар томилж, бүртгүүлсэн гэх тайлбар, хэргийн бусад оролцогч нараас дэмжсэн зэрэгт үндэслэн Д.Зыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үргэлжлүүлэн оролцуулсан болно. /3-р хх-ийн 98-103-р тал/

 

9. Зохигч 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ нэртэй хэлцлээр тохирсон харилцаа, түүний агуулгад маргаантай.

Тухайлбал: Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж, хариуцагч нь зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тус тус марган, мэтгэлцэж байна.

10. Шүүх зохигч талуудын маргаж буй хэлцлийн агуулгыг хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбарт үндэслэн тайлбарлах, хууль хэрэглэн гэрээний эрх зүйн аль гэрээний шинжийг илүү хангасан болохыг тогтоож, дүгнэлт өгөх шаардлагатай байна.

 

10.1 Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл үндэслэлээр талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч Б.Г, хариуцагч БӨ ХХК, ХП ХХК нарын хооронд Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ нэртэй хэлцэл 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдаж, талууд гарын үсэг зурсан.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж зааснаар талуудын хооронд хэлцэл хийгдсэн.

Тухайн хэлцэл нь Иргэний хуулийн тусгай ангийн 281 дүгээр зүлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээ, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний аль шинжийг илүү агуулсан, зохигчийн хооронд үүссэн гэрээний төрлийг шалгавал.

 

10.1.а Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-нд барилгын гүйцэтгэгч талыг төлөөлж БӨ ХХК-ийн захирал Д.З, ХП ХХК-ийг төлөөлж захирал Ж.Б нар, нөгөө талаас захиалагч талыг төлөөлж Б.Г нар гарын үсгээ зурсан, гэрээний талуудыг тодорхойлсон заалт хэсгээс үзэхэд ХП ХХК нь гэрээнд тусгайлан нэг тал болж, бие даасан эрх эдэлж, үүрэг хүлээж оролцоогүй гэж ойлгогдохоор байна. /1-р хх-ийн 8-р тал/

Уг хэлцлээр талууд дараах нөхцлийг тохиролцжээ. Үүнд:

Нийтлэг үндэслэл хэсгийн 1.3 дахь хэсэгт Энэ гэрээгээр захиалагч тал нь Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй төслийн хавсралт №1 т заасан 5,000 мкв талбай бүхий 61 ширхэг орон сууцны захиалагч байна гэж заасан ба хавсралтад заасан 61 орон сууцны тоо, хэмжээ, байршил, хаяг, тоотын талаар зохигч маргаагүй бөгөөд нэхэмжлэгч уг гэрээний хавсралтад жагсаасан дараах 61 орон сууцыг шаардсан болох нь нотлогдож байна. Үүнд:

Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны В блокийн 1-р орц, 1-р давхрын 42.73 м.кв талбайтай 2 өрөө, 01 тоот, 39.87 м.кв талбайтай 1 өрөө, 07 тоот, 49.68 м.кв талбайтай 2 өрөө, 08 тоот, 42.73 м.кв талбайтай 2 өрөө, 09 тоот, 2-р давхрын 42.73 м.кв талбайтай 2 өрөө, 17 тоот, 39.87 м.кв талбайтай 1 өрөө, 23 тоот, В блокийн 2-р орц, 1-р давхрын 42.73 м.кв талбайтай 2 өрөө, 10 тоот, 2-р давхрын 42.73 м.кв талбайтай 2 өрөө, 26 тоот, 49.68 м.кв талбайтай 2 өрөө, 32 тоот, Б блокийн 1-р орц, 1-р давхрын 70.69 м.кв талбайтай 2 өрөө, 01 тоот, 103.7 м.кв талбайтай 3 өрөө, 02 тоот, 74.18 м.кв талбайтай 3 өрөө, 03 тоот, 74.18 м.кв талбайтай 3 өрөө, 04 тooт, 103.7 м.кв талбайтай 3 өрөө, 05 тоот, 84.75 м.кв талбайтай 2 өрөө, 06 тоот, 2-р давхрын 84.75 м.кв талбайтай 2 өрөө, 07 тоот, 103.7 м.кв талбайтай 3 ерөө, 08 тоот, 74.18 м.кв талбайтай 3 өрөө 09 тоот, 74.18 м.кв талбайтай 3 өрөө 10 тоот, 103.7 м.кв талбайтай 3 өрөө 11 тоот, 84.75 м.кв талбайтай 2 өрөө 12 тоот, 3-р давхрын 84.75 м.кв талбайтай 2 өрөө 13 тоот, 103.7 м.кв талбайтай 3 өрөө 14 тоот, 74.18 м.кв талбайтай 3 өрөө 16 тоот, 103.7 м.кв талбайтай 3 өрөө 17 тоот, 74.75 м.кв талбайтай 2 араа 18 тоот, 4-р давхрын 84.75 м.кв талбайтай 2 өрөө 19 тоот, 103.7 м.кв талбайтай 3 өрөө 20 тоот, 74.18 м.кв талбайтай 3 өрөө 22 тоот, 103.7 м.кв талбайтай 3 өрөө 23 тоот, 54.75 м.кв талбайтай 2 өрөө 24 тоот, 103.7 м.кв талбайтай 3 өрөө 29 тоот, 84.75 м.кв талбайтай 2 өрөө 30 тоот, 6-р давхрын 84.75 м.кв талбайтай 2 өрөө 31 тоот, 74.18 м.кв талбайтай 3 өрөө 34 тоот, 103.7 м.кв талбайтай 3 өрөө 35 тоот, 84.75 м.кв талбайтай 2 өрөө 36 тоот, 7-р давхрын 84.75 м.кв талбайтай 2 өрөө 37 тоот, 74.18 м.кв талбайтай 3 өрөө 40 тоот, 103.7 м.кв талбайтай 3 өрөө 41 тоот, 84.75 м.кв талбайтай 2 өрөө 42 тоот, 103.7 м.кв талбайтай 3 өрөө 53 тоот, 84.75 м.кв талбайтай 54 тоот, 10-р давхрын 84.75 м.кв талбайтай 2 өрөө 55 тоот, 74.18 м.кв талбайтай 3 өрөө 58 тоот, 103.7 мкв талбайтай 3 өрөө 59 тоот, 12-р давхрын 84.75 м.кв талбайтай 2 өрөө 67 тоот, 74.18 м.кв талбайтай 3 өрөө 70 тоот, 103.7 мкв талбайтай 3 өрөө 71 тоот, 84.75 м.кв талбайтай 2 өрөө 72 тоот, 13-р давхрын 84.75 м.кв талбайтай 2 өрөө 73 тоот, 74.18 м.кв талбайтай 3 өрөө 76 тоот, 103.7 мкв талбайтай 3 өрөө 77 тоот, 84.75 м.кв талбайтай 2 өрөө 78 тоот, 14-р давхрын 84.75 м.кв талбайтай 2 өрөө 79 тоот, 103.7 м.кв талбайтай 3 өрөө 80 тоот, 74.18 мкв талбайтай 3 өрөө 82 тоот, 103.7 м.кв талбайтай 3 өрөө 83 тоот, 84.75 м.кв талбайтай 2 өрөө 84 тоот, 15-р давхрын 84.75 м.кв талбайтай 2 өрөө 85 тоот, 103.7 м.кв талбайтай 3 өрөө 86 тоот орон сууцууд байна. /1-р хх-ийн 1-4, 11-р тал/

 

10.1.б Маргаан бүхий гэрээний 2.2-т Барилгыг 2020 оны 2 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтад хүлээлгэн өгнө, 3.1-т 1 мкв талбайн үнэ 600,000 төгрөг, нийт 3,000,000,000 /гурван тэрбум/ төгрөг болно, 4.1-т Талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар захиалагч тал нь гэрээний төлбөр болох 3,000,000,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дотор төсөл хэрэгжүүлэгч талд төлнө, 4.2-т Захиалагч тал нь төлбөрийг доорх дансанд шилжүүлнэ. Хаан банк: 5032287354, хүлээн авагч Д.З гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б.Г нь гэрээнд заасан Хаан банк: 5032287354, хүлээн авагч Д.З дансанд 3,000,000,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн болох нь депизит дансны хуулгаар нотлогдсон. /1-р хх-ийн 14-р тал/

 

10.1.в Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-ний 4.3-т Гэрээний төлбөрийн нөхцөлд нэмэлт тусгай нөхцөлийг талууд харилцан тохирч дараах байдлаар тохиров гээд 4.3.1-т Гэрээний төлбөр болох 3,000,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд төсөл хэрэгжүүлэгч тал сарын 6 хувийн хүүтэй захиалагч талд буцаан төлөх ба буцаан төлсөн үнийн дүнд дүйцэх орон сууцыг борлуулах эрх БӨ ХХК-д шилжинэ, 4.3.2-т Гэрээний үнэд тооцох хүүг сар бүрийн 20-ны дотор захиалагч талын Хаан банкны Б.Гийн эзэмшлийн ... тоот дансанд шилжүүлнэ, 4.3.3-т Төлбөр буцаан төлөх нэмэлт нөхцөлийн хугацаа 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 08 сарын 18-ны өдөр хүртэл байх ба энэ хугацаанд төсөл хэрэгжүүлэгч тал төлбөрийг бүрэн төлж дуусгаагүй тохиолдолд хавсралтад заагдсан орон сууцнаас үлдсэн байрыг борлуулах, албан ёсны өмчлөгч байх эрх захиалагч талд бүрэн шилжинэ гэжээ.

Гэрээний талууд уг нөхцөлд маргаантай, нэхэмжлэгч нь тохирсон тусгай нөхцөлийн дагуу 61 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй гэж, хариуцагч нь орон сууц захиалах захиалагч нартай байгуулдаг гэрээний загварт орлуулан нөхцөлийг тохирсон, хүү тохиролцож зээлийн гэрээ байгуулсан, Ж.Б байлцсан гэж тус тус тайлбарладаг.

Гэрээ, хэлцэл байгуулсан талууд гэрээний заалт, тохирсон нөхцөлийн агуулга, хүсэл зоригт маргаж буй тул шүүх тайлбарлах шаардлагатай.

Хэлцэл хийсэн талууд хүсэл зоригоо илэрхийлж, хууль зүйн үр дагавар бий болгох зорилготой, эрх зүйн дагуу үйлдэл хийсэн байхыг шаарддаг.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх тул мөн хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах нь зүйтэй байна.

 

10.2 Нэхэмжлэгч талын шаардлагын үндэслэл болгосон Ажил гүйцэтгэх гэрээ-ний шинж байгаа эсэх:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж уг гэрээний үндсэн шинжийг заасан.

Ажил гүйцэтгэх гэрээ нь хоёр талын/ажил гүйцэтгэгч, захиалагч/, хариу төлбөртэй, урт хугацааны хэлцэл байдаг.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх үндсэн үүрэг хүлээх бөгөөд маргааны тохиолдолд хариуцагч БӨ ХХК нь ажил гүйцэтгэгч гэж үзвэл нэхэмжлэгчийн шилжүүлсэн 3,000,000,000 төгрөгөөр орон сууцыг барих/61 ширхэг орон сууцад хамаарах барилга/ үүрэг хүлээсэн гэж, захиалагч буюу Б.Г нь уг ажлын үр дүн буюу 61 ширхэг орон сууцыг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний гол шинж болсон гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх шинж дээрх хэлцэл, тохиролцоонд үгүйсгэгдэж байна.

 

Учир нь Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-ний 4.3.1-т Гэрээний төлбөр болох 3,000,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд төсөл хэрэгжүүлэгч тал сарын 6 хувийн хүүтэй захиалагч талд буцаан төлөх ба буцаан төлсөн үнийн дүнд дүйцэх орон сууцыг борлуулах эрх БӨ ХХК-д шилжинэ, 4.3.2-т Гэрээний үнэд тооцох хүүг сар бүрийн 20-ны дотор захиалагч талын Хаан банкны Б.Гийн эзэмшлийн ... тоот дансанд шилжүүлнэ, 4.3.3-т Төлбөр буцаан төлөх нэмэлт нөхцөлийн хугацаа 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 08 сарын 18-ны өдөр хүртэл байх ба энэ хугацаанд төсөл хэрэгжүүлэгч тал төлбөрийг бүрэн төлж дуусгаагүй тохиолдолд хавсралтад заагдсан орон сууцнаас үлдсэн байрыг борлуулах, албан ёсны өмчлөгч байх эрх захиалагч талд бүрэн шилжинэ гэсэн тохиролцооны агуулгыг үгийн шууд утгаар тайлбарлах нь хуульд нийцэх юм.

 

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, 41.2 дахь хэсэгт Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан.

 

Талуудын дээрх тохиролцсон нөхцөлөөс үзэхэд нэхэмжлэгч Б.Г нь гэрээнд дурдагдаж буй 61 ширхэг орон сууцны өмчлөгч болох, нөгөө талаас 61 орон сууцыг хариуцагч БӨ ХХК нь Б.Гийн өмчлөлд шилжүүлэн өгөх хүсэл зориг байгаагүй болох нь гэрээний 4.3.1-т Гэрээний төлбөр болох 3,000,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд төсөл хэрэгжүүлэгч тал сарын 6 хувийн хүүтэй захиалагч талд буцаан төлөх ба буцаан төлсөн үнийн дүнд дүйцэх орон сууцыг борлуулах эрх БӨ ХХК-д шилжинэ гэсэн заалтаар тодорхойлогдож байна.

Гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө орон сууцуудын өмчлөх эрх хэзээ, хэрхэн нэхэмжлэгчид шилжих, ажлын үр дүнг хэрхэн хүлээлцэх, талууд үүргээ гүйцэтгэх хугацаа, гэрээний үүргийн биелэлтийг хэрхэн тооцох талаар тодорхой, ойлгомжтой тусгаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч тал маргаан бүхий гэрээг ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэх үндэслэлийг нотлох баримтаар 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 21/01 дугаар зуучлалын гэрээг гарган өгсөн ба Б.Гийн өмчлөлийн ...61 ҮХХ-ийг гүйцэтгэгч нь зах зээлд байршуулах, зуучлан борлуулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино гэснээс үзэхэд маргаан бүхий гэрээний 4.3.3-т заасан хугацаа өнгөрсний дараа хожим тус заалтад үндэслэн хийсэн гэх үндэслэлтэй байна.

Гэрч Б.Даваасүрэнгийн ...хангарьдийн Болортуяа бид 4 байсан ба нотариатаар орохгүй гэрээ хийнэ гээд хийсэн. Байрыг нь барьцаалаад гэрээ хийсэн. Барьцаа юу ч байхгүй. Итгэлцлийн үндсэн дээр захиалгын гэрээ хийсэн. Борлуулалтыг манайх хариуцна гээд гэрээ хийсэн...байр захиалъя гээд метр квадратыг нь 600,000 төгрөгөөр бодож гэрээ хийсэн...зээлийн гэрээ хийгээгүй захиалгын гэрээ хийсэн. Зээлийн гэрээ гэж яриагүй... гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан ба уг нотолгооны хэрэгсэл бүхий гэрчийн мэдүүлгийг давхар нотлох баримт хэрэгт авагдаагүй. /1-р хх-ийн 205-208-р тал/

 

Иймд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

10.3 Хариуцагч тал нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчБӨ ХХК болон иргэн Б.Гийн хооронд 3 тэрбум төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоож, улмаар 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай гэж тодруулсан.

Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэхийг шалгавал:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч тал гэрээ байгуулсан талуудын хооронд ямар нэг барьцаат зээлийн гэрээ байгуулагдаагүй, захиалагчийн хөрөнгөөр ажил гүйцэтгэх, бий болсон үр дүнг хүлээлгэн өгөх агуулгатай гэрээ байгуулсан гэж, хариуцагч "БӨ ХХК нь 3 тэрбум төгрөгийн зээлийг сарын 6 хувийн хүүтэйгээр, 3 сарын хугацаагаар зээлж авсан, зээлийн гэрээний маягт байгаагүй учир компанийн орон сууц захиалагч нартай хийж байсан гэрээний загварыг ашиглаж тус гэрээний Дөрөвт Төлбөр төлөх нөхцөл гэсэн хэсэгт 3 тэрбум төгрөгийг зээлийн талаар тусгасан юм. Дээрх мөнгийг зээлэхдээ зээлийн барьцаа болгож Цагаан хаалга хотхон цогцолбор хотхоны 61 ширхэг орон сууцыг уг гэрээний хавсралт №1-д жагсаалтаар хавсаргасан, зээлдэгч талаас хүү төлөх үүргээ биелүүлж нийт 230,000,000 төгрөгийн хүү төлсөн гэж тус тус маргасан.

Талуудын хооронд тохиролцсон тусгай нөхцөл гэх гэрээний нөхцөл нь зээлийн гэрээний шинжийг агуулж байна. Тухайлбал:

Даваасүрэнгийн Зоригтбаатарын 5032287354 тоот данснаас 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ганцэцэгээс гэх утгаар 180,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Ганцэцэгт Зоригоогоос гэх утгаар 10,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ганцэцэгт гэх утгаар 10,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ, 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Ганцэцэгт гэх утгаар 2,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ганцэцэгт гэх утгаар 6,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ганцэцэгт гэх утгаар 20,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримт, тайлбараар тогтоогдож байна. /1-р хх-ийн 156-161-р тал/

 

Дээрх хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбараар хариуцагчаас нэхэмжлэгчид нийт зээлийн хүүд 230,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зохигч уг үйл баримтад маргаагүй.

 

Б.Г нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкны ... тоот данснаас Д.Зын /гэрээнд зааснаар/ 5032287354 тоот дансанд 3,000,000,000/гурван тэр бум/ төгрөг шилжүүлэхдээ гүйлгээний утгыг 3 сар хугацаатай 6 % хүүтэй зээл Ганцэцэгээс гэх утгаар шилжүүлсэн. /1-р хх-ийн 14-р тал/

Зохигчийн хоорондын бичгээр хийсэн гэрээ, хэлцлээс үзэхэд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 08 сарн 18-ны өдөр хүртэл, 3 сарын хугацаанд, 6 хувийн хүүтэй, хүүг сар бүрийн 20-ны өдрийн дотор захиалагч талын ... тоот дансанд шилжүүлэх, буцаан төлсөн үнийн дүнд дүйцэх орон сууцыг борлуулах эрх БӨ ХХК-д шилжих, хэрэв төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хавсралтад заагдсан орон сууцнаас үлдсэн байрыг борлуулах, өмчлөгч нь болох тохиролцоог тохиролцсон нь нотлогдож байна.

Хэрэгт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр байгуулагдсан талаарх баримтгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Хамтран хариуцагчаар татагдан оролцохоос өмнө хариуцагч Ж.Б нь гэрчийн мэдүүлэг өгсөн ба гэрчийн мэдүүлэгтээ ...2019 оны 05 сард иргэн Б.Г болон Д.З захирал нар манай өрөөнд уулзалт хийсэн. Миний бие хамт байсан. Уулзалтын агуулга нь Б.Г нь Д.Зт 3 тэрбумын зээл өгөх, тухайн зээлийн нөхцөлд хүү тохирох, хугацааг тохирч барьцааны тухай ярилцсан. Ярилцаж тохиролцоод зээлийн гэрээ хийсэн...манайд зээлийн гэрээний драпт байхгүй орон сууц захиалгын гэрээний драпт байсан тэр гэрээн дээр зээлийн нөхцөл, барьцааг баталгаажуулж хийсэн...мэдээж хоёрын харилцаа байж байгаа. Би үүнийг устгачихъя гэсэн чинь 2 тал гэрчлээд байж бай гэсэн. Би тухайн үед зээлийн гэрээний нөхцөлөө гэрчлүүлж байна гэж ойлгосон...60 байр барьцаалсан...гэх мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу, хууль сануулж авчээ. /1-р хх-ийн 209-214-р тал/

 

Иймд дээрх үндэслэлээр талуудын хооронд Зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

10.4 Гэрээний эрх зүйн харилцаа хүчин төгөлдөр байгуулагдсан тохиолдолд талууд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах дараагийн шалгуурыг хангасан эсэх:

Хариуцагч талын зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоож, улмаар 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай... сөрөг шаардлагын зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгох шаардлагад шүүх дээр дурдсан үндэслэлээр дүгнэлт хийсэн.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно, 57.2 дахь хэсэгт Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна, 57.3 дахь хэсэгт Гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж тус тус заажээ.

 

Мөн Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж заагаад 58.2.2 дахь хэсэгт хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн үндэслэлийг хуульчилжээ.

Хуулийн дээрх зохицуулалт нь хэлцлийн хувьд хэлцэл хийсэнд маргаагүй, зөвхөн агуулгын хувьд эндүүрсэн байх-ыг ойлгох ба хариуцагчийг маргаан бүхий хэлцлийн тусгай нөхцөлийн дагуу орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэх утгаар эндүүрсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагын хүрээнд шүүх Иргэний хуулийн 57 дугаар зүйл, 61 дүгээр зүйлд тус тус зааснаар гэрээний 1.3, 4.3.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээний үлдэх хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэхээр, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцохоор тус тус заасан байх тул талуудын хооронд зээлийн гэрээний агуулгаар тохиролцсон гэрээний заалтыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй.

 

Зээлийн гэрээний харилцааны хүрээнд Орон сууцны өмчлөл шилжүүлэхтэй холбоотой заалтууд нь үл хөдлөх эд хөрөнгө нэг этгээдээс нөгөө шилжих хуульд заасан шаардлага хангаагүй, тусгайлан өөр хэлцэл байгуулаагүйд үндэслэн хүчин төгөлдөр бус гэж тооцож, харин зээлийн гэрээний шинжийг агуулсан заалтад талууд агуулгын хувьд маргахгүйгээр тохиролцсон ёсоор үүрэг зохих хэмжээнд биелэгдэж байсан-д үндэслэж уг хэсгийг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн.

 

Хариуцагч тал маргаан бүхий гэрээг байгуулах цаг хугацаанд орон сууцыг захиалагч нартай гэрээ байгуулахдаа 1 мкв талбайн үнэ 1,800,000 байсан талаар 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Л.Ганхуягтай, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Д.Оюунболдтой, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Д.Нямбаттай байгуулсан гэрээнүүдийн эх хувийг гарган өгсөн ба энэ баримтыг маргаан бүхий хэлцлээр орон сууцны үнийг 600,000 төгрөгөөр тооцсон нь талуудын бодит хүсэл зориг биш байсан гэж үзэх хариуцагч талын татгалзлыг нотлох баримт гэж үзэх үндэстэй. /1-р хх-ийн 172-189-р тал/

 

Зохигчийн нэгдмэл хүсэл зоригийн илэрхийлэл буюу хүсэл зоригийн гадаад хэлбэр нь хэлцлийн хэлбэр болдог утгаараа зохигчийг хүсэл зоригоо илэрхийлж, тухайн гэрээнд гарын үсэг зурсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж зааснаар....гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, бусад хэсгийг хүчинтэй хэвээр үлдээх нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхолд нийцнэ гэж үзэв.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан зарчмыг хариуцагч БӨ ХХК биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын дагуу хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тооцуулснаар зээлийн гэрээний үр дагаврыг биелүүлэх үр дагаврыг хүссэн гэж ойлгогдохоор байна.

 

11. Хариуцагч БӨ ХХК нь маргаан бүхий хэлцлийн хавсралт №1-т заасан 61 орон сууцыг цааш худалдан борлуулж өөр этгээдүүдтэй гэрээ хийсэн болох нь шүүхийн журмаар бүрдүүлж, Цагдаагийн байгууллагаас нотлох баримтаар гаргуулан авч хэрэгт хавсаргасан гэрээнүүдийн хуулбараар нотлогдож байна. /2-р хх-ийн 125-3хх-ийн 56-р тал/

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200+15,157,950 нийт 15,228,150 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,158,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 7,579,000 төгрөг гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БӨ ХХК-д холбогдох 61 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох болон шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч БӨ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж БӨ ХХК болон Б.Г нарын хооронд 3,000,000,000/гурван тэрбум/ төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоож, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-ний 1.3, 4.3.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээний үлдэх хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй үндэслэлээр нэхэмжлэгч Б.Гийн хариуцагч Ж.Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 15,228,150 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,158,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 7,579,000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА