Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2021/0166

 

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2021/0166

Улаанбаатар хот

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Жи Эс ЭФ ХХК болон Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны нэхэмжлэлтэй, Стандарт хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох Стандарт хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүний 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Үндэсний стандартыг хүчингүй болгох, мөрдөж ажиллах С/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ...Стандарт хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүний 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Үндэсний стандартыг хүчингүй болгох, мөрдөж ажиллах С/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасныг үндэслэн гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна....гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгч Жи Эс Эф ХХК болон Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо нь Стандарт хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох; мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчийн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Жи Эс ЭФ ХХК болон Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны нь Стандарт хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүний 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Үндэсний стандартыг хүчингүй болгох, мөрдөж ажиллах С/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Стандарт хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ Л.БАТБААТАР