Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/07

 

Б.*******д холбогдох хэргийн талаар

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, Прокурор Б.Эрхэмбаяр Шүүгдэгч Б.Дашдэмбэлийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Доржбалын даргалж шийдвэрлэсэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Б.*******д холбогдох 2123000000139 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1991 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 2, дүүгийн хамт ******* аймгийн ******* сум ******* багийн ******* ******* ******* тоотод оршин суух хаягтай, урьд нь 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, овогт ******* /Регистрийн дугаар: ИФ/

Шүүгдэгч Б.*******ийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* сумын ******* баг тоот хашаанд байх Б. цоожгүй байсан байшинд нэвтрэн орж эмээлийн 4 ширхэг мөнгөн даруулгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн 2021 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдрийн хооронд ******* аймгийн ******* сумын багийн тоотод оршин суух иргэн Л. гэрээс шар өнгийн бухааран гөлмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, 2. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч овогт Бат-Эрдэнийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 4. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэБ.*******д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 10 сарын хугацаатай хорих ял дээр тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж үлдсэн ял болох 2 жил, 2 сар, 13 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 жил 13 хоногийн хугацаагаар тогтоож, 5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэ Б.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, 6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэ Б.*******ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, 7. Шүүгдэгч Б.*******д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх архэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, 8. Шүүгдэгч Б.******* нь хохирогч иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж, 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Прокурор Б.Эрхэмбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч Б.*******ийн “...2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр би Баазад явж байгаад толгой эргээд, ам цангаад байхаар нь нэг байшинтай айл руу орсон чинь хаалга нь онгорхой, цоожгүй гэрт хүн байхгүй байсан. Тэгсэн тэр айлын хойморт мөнгөн хэрэглэлтэй эмээл харагдаж байхаар нь ширээн дээр нь байсан хутгаар эмнээлнээс 4 ширхэг мөнгөн даруулга тасдаад авчихсан юм...” гэх мэдүүлэг зэргийг анхаарч үзэлгүйгээр дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайрбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэв хэн нэгэн этгээд бусдын орон байранд хууль бусаар нэвтэрээд эд зүйлийг нь хулгайлсаны дараа “ам цангаад байсан, би өлсөөд байсан тэгээд бусдын орон байр, агуулах саванд нэвтэрсэн, тэгээд гэнэт эд зүйлийг хулгайлсан” гэдэг байдлаар хэрэг гарсаны дараа мэдүүлэг өгсөн тохиолдолд хулгай хийх санаа зорилгогүй нэвтэрсэн, бусдын эд хөрөнгийг эзэмшигчийн зөвшөөрөлтэйгээр нэвтэрч авсан мэтээр дүгнэлт хийж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн “Хууль ёсны байх зарчим”-ыг илтэд зөрчихөөр байна гэж үзэхээр байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн “Шударга ёсны зарчим” зөрчигдөж байна. Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд нэвтэрвэл хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ. Гэтэл ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхи2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/шцт/09 дугаартай Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх 1.2 “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3 “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол”, 1.4 “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” гэж үзнэ, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх 1.3-т “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” бол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. “Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, тухайн орон байранд орж болох талаар эзэмшигч, өмчлөгч зөвшөөрөл өгөөгүй, шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болно” гэж тайлбарлан Улсын дээд шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон байгааг дурьдах нь зүйтэй. Шүүх шийдвэр гаргахдаа шүүгдэгч Б.*******ийн “тухайн үед ковид-19 туссан байсан бөгөөд ам цангаад, толгой эргээд байхаар нь ус уухаар байшинтай айл руу орсон чинь хаалга нь онгорхой, цоожгүй гэрт хүн байхгүй байсан. Тэгсэн тэр айлын хойморт мөнгөн хэрэглэлтэй эмээл харагдаж байхаар нь ширээн дээр байсан хутгаар эмээлээс 4 ширхэг мөнгөн даруулга тасдаад авчихсан” гэсэн мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгожээ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэдгийг зөрчсөн байна. Энэ нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Иймд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/шцт/09 дугаартай Шийтгэх тогтоол нь 39.6 дугаар зүйлийн 1 дэх 1.2 “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3 “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол”, 1.4 “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” гэж үзнэ, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх 1.3-т “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” бол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Шийтгэх тогтоолыг хүчингүй хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ. Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүхэд бичсэн прокурорыэсэргүүцэлд гаргасан тайлбартаа: Тухайн үед би ямар нэгэн байдлаар хулгай хийе гэсэн санаа зорилго оагуулаагүй байсан. Би Ковид туссан байсан учраас ам цангаад, толгой эргээд байхаар нь ус уух гээд орсон юм гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх туххуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ. Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* сумын ******* баг тоот хашаанд байх Б. цоожгүй байсан байшинд нэвтрэн орж эмээлийн 4 ширхэг мөнгөн даруулгыг, 2021 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдрийн хооронд ******* аймгийн ******* сумын багийн тоотод оршин суух иргэн Л. гэрт нэвтэрч шар өнгийн бухааран гөлмийг авсан ба түүний орон байранд нэвтэрч хулгайлсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 2 дахь 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэрэгт анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна. Анхан шатны шүүх Б.******* нь хоёр удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчтой урьд төрөл садангийн холбоотой... анх ус уух санаа зорилгоор нэвтрэхэд байшин онгорхой байсан бөгөөд орсны дараа гэрт хүн байхгүй байна гэдгийг мэдээд хулгайлах санаа зорилго бий болсон, мөн Л. гэрээс бухааран гөлөм хулгайлахдаа хүүхэд нь болох Л.той гэрт нь архи уусан... Л.Баттогтох хаалгаа цоожлолгүй унтсан бөгөөд онгорхой байсан гэрт нэвтэрсэн учраас” хууль бус гэж үзээгүйн дээр хулгайлах субьектив санаа тухайн цаг хугацаанд бий болсон гэж дүгнэж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл, хүний орон байрны халдашгүй дархан байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэх ёстой бөгөөд хэргийн нөхцөл байдлаас харахад Б.******* нь хохирогч нартай төрөл садангийн болон ойр дотны харилцаатай бус тухайн орон байранд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эрх бүхий этгээд биш байна. Энэ хэргийн нөхцөл байдлаас харахад хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүйгээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн сэтгэл зүйн байдлыг чиг баримжаа болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй субьектив хандлагатай болсон байна. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.*******д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх 1.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь.

1. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дхэсэг, мөн зүйлийн 1 дэх 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

Ж.БАТТОГТОХ