| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2023/00883/И |
| Дугаар | 135/шш2024/00681 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 135/шш2024/00681
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:135/2024/00883/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** байрлах *****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, ***** хороолол, ***** тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: ******)-д холбогдох,
Дархан сумын 16 дугаар баг, 9 дүгээр байр, 5 дугаар орцны зоорины давхрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ***** нь хариуцагч ***** холбогдуулан Дархан сумын 16 дугаар баг, 9 дүгээр байр, 5 дугаар орцны зоорины давхрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...Эрүүл мэндийн газар, захирагчийн албанаас ажлын хэсэг хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтын дүгнэлтээр 16 дугаар баг, 9 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг Бор зөгийн хивс цэвэрлэгээний газрыг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор чөлөөлөх мэдэгдэл өгсөн боловч уг шаардлагыг хүлээн авахгүй гэсэн. Тус зоорины давхар 2022 оны 06 дугаар сард гэрээний хугацаа дууссан, дахин гэрээ хийх боломжгүй зоорины давхрыг чөлөөлж өгөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж байсан боловч одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Уг зоорины давхрыг чөлөөлүүлэх хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ***** нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
...*****-ийн нэхэмжлэлтэй ***** холбогдох Хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч *****-ийн дарга ***** би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохирч эвлэрсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *****-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***** холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2.Шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч ***** нь Дархан сумын 16 дугаар баг, 9 дүгээр баг, 5 дугаар орцны зоорины давхрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохирч эвлэрсэн байх тул нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг нэхэмжлэгчийн төлөөлөгч ирүүлсэн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан.
4. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч *****ийн хүсэлтийг үндэслэн дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар *****-ны нэхэмжлэлтэй, хариуцагч ***** холбогдох Дархан сумын 16 дугаар баг, 9 дүгээр байр, 5 дугаар орцны зоорины давхрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ