Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/136

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тавинаахан овогт Сосорын Лхагвасүрэн, Хүрд овогт Даймаагийн Уранбилэг, Эмчийнхэн овогт Цахиуртайгийн Баярмаа нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Тавинаахан овогт Сосорын Лхагвасүрэн, Хүрд овогт Даймаагийн Уранбилэг, Эмчийнхэн овогт Цахиуртайгийн Баярмаа нарыг 450 нэгж буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга /   төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч С.Лхагвасүрэн, Д.Уранбилэг, Ц.Баярмаа нар нь 450000  төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хуулийн хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.Баярмаагаас 134500 төгрөг гаргуулж хохирогч Д.Уранбилэгт олгох, шүүгдэгч Д.Уранбилэг, С.Лхагвасүрэн нараас 251800 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ц.Баярмаад олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч С.Лхагвасүрэн, Д.Уранбилэг, Ц.Баярмаа нар нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эдийн бус эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

6.Эрүүгийн 1736000000039 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Лхагвасүрэнгийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн угаалгын машин битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5/26 дугаартай прокурорын  тогтоол, мөн шүүгдэгч шүүгдэгч С.Лхагвасүрэнгийн эзэмшлийн Самсунг маркийн 1 ширхэг хөргөгч битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 5/22 дугаартай прокурорын  тогтоол, Ц.Баярмаагийн эзэмшлийн Сони маркийн 49 инчийн зурагт битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 5/21 дугаартай прокурорын тогтоолыг тус тус торгох ял биелэгдтэл хэвээр үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч нарт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС