Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/136

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******, Хүрд овогт *******гийн *******, Эмчийнхэн овогт *******гийн ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******, Хүрд овогт *******гийн *******, Эмчийнхэн овогт *******гийн ******* нарыг 450 нэгж буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга /   төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч С.*******, Д.*******, Ц.******* нар нь 450000  төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хуулийн хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******гаас 134500 төгрөг гаргуулж хохирогч Д.*******т олгох, шүүгдэгч Д.*******, С.******* нараас 251800 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ц.*******д олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч С.*******, Д.*******, Ц.******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эдийн бус эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

6.Эрүүгийн 1736000000039 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.*******гийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн угаалгын машин битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5/26 дугаартай прокурорын  тогтоол, мөн шүүгдэгч шүүгдэгч С.*******гийн эзэмшлийн Самсунг маркийн 1 ширхэг хөргөгч битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 5/22 дугаартай прокурорын  тогтоол, Ц.*******гийн эзэмшлийн Сони маркийн 49 инчийн зурагт битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 5/21 дугаартай прокурорын тогтоолыг тус тус торгох ял биелэгдтэл хэвээр үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч нарт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС