Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2023/03718

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 8 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: С дүүрэг, ** тоотод байрлах, Б******* ХХК /М******* ХХК /РД:*******/,

   Нэхэмжлэгч: С дүүрэг, *** давхарт байрлах, Б******* ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

   Хариуцагч: Х дүүргийн *** тоотод оршин суух, Т овогт Т.Г /РД:*******/-д холбогдох,

   Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00671 дүгээр шийдвэрт дурдсан 382 790 202 төгрөгийн төлбөрийн үүрэг иргэн Т.Г*******од шилжсэн болохыг тогтоох, уг үүргээ биелүүлэхийг даалгах, түүний өмнөөс төлж барагдуулсан 340 000 000 төгрөгийг Т.Г*******оос гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр  хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ш*******,

Гэрч Н.Ц*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б******* ХХК /М******* ХХК/, Б******* ХХК нар нь хариуцагч Т.Г*******од холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00671 дүгээр шийдвэрт дурдсан 382 790 202 төгрөгийн төлбөрийн үүрэг иргэн Т.Г*******од шилжсэн болохыг тогтоох, уг үүргээ биелүүлэхийг даалгах, түүний өмнөөс төлж барагдуулсан 340 000 000 төгрөгийг Т.Г*******оос гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Г банк ХХК болон А******* ХХК, түүний эцсийн өмчлөгч иргэн Т Г*******, түүнчлэн түүнтэй хамаарал бүхий хуулийн этгээдийн хоорондын зээлийн үүрэг болон төлбөр тооцооны асуудлаарх хэд хэдэн иргэний, захиргааны болон эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Маргалдагч талууд тэдгээр маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлэхээр тохиролцож энэ тухай 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ГБ-2017/42 дугаар эвлэрлийн ерөнхий гэрээг байгуулсан. Ийнхүү эвлэрэн хэлэлцэх хүрээнд тухайлсан маргаан тус бүрийг шийдвэрлэсэн эвлэрлийн гэрээг байгуулж, шаардлагатай тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах зэргээр шийдвэрлэсэн. Үүний нэг нь зээлийн үүрэгт 28 825 478 052 төгрөгийг Б******* ХХК-иас гаргуулан Г банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2016 оны 001/ХТ2016/00897 дугаар тогтоол бүхий өр төлбөрийг шийдвэрлэсэн явдал байсан бөгөөд ингэхдээ төлбөр авагчаас нэр заасан Б******* ХХК-ийн өмчлөлд Б******* ХХК-ийн хувьцааг бүхэлд нь шилжүүлэх замаар төлбөрийг барагдуулсан. Талууд энэ тухай Хувьцаа худалдах худалдан авах тухай А-2 дугаар компанийн эрх шилжүүлэх тухай А-2 дугаар гэрээг тус тус 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан. Б******* ХХК-ийг шилжүүлэхтэй холбогдуулан эдийн болон эдийн бус хөрөнгө, хөрөнгийн эрх, баримт бичиг шилжүүлсэн ба энэ хүрээнд өр авлагын мэдээллийг ч гаргаж, ямар өр төлбөрийг хэн нь хариуцах талаар тохиролцож, энэ тухай өр авлагын жагсаалт үйлдсэн нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хавсралт 1 гэх баримт юм. Ийнхүү өр авлагын асуудлыг тохиролцон шийдвэрлэхдээ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00671 дүгээр шийдвэрийн дагуу Т.Г******* болон түүний үүсгэн байгуулсан эсхүл оролцоотой компаниудтай урт хугацааны туршид хамтын ажиллагаатай явж ирсэн А ХХК-д төлөх төлбөрийг хувьцаа худалдагч тал Ф буюу тус компанийн эцсийн өмчлөгч Т.Г******* нар хариуцан барагдуулах үүрэг хүлээсэн. Тийм ч учраас хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хавсралт 1-д заасан өр төлбөрийн жагсаалтад эл өр төлбөрийг оруулаагүй билээ. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.7-д “Худалдан авагч нь энэхүү гэрээний хавсралт 1-д заагдсан өр төлбөрийн үүрэгт холбогдох төлбөрийг худалдагчаас нэхэмжлэхгүй” гэж заасан байх ба Б******* ХХК-ийн хариуцан төлөх өр төлбөрт дээр дурдсан шүүхийн шийдвэрийн дагуу А ХХК-д төлөх өр төлбөр хамаарахгүй байх ажээ. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 7 дугаар сард дээрх өр төлбөрийг барагдуулах ажиллагааг явуулж буй тухай, улмаар компанийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох, төлбөр гаргуулах ажиллагаа явуулж буй тухай бидэнд мэдэгдсэн. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж энэхүү өр төлбөрийг барагдуулах арга хэмжээг даруй хэрэгжүүлэхийг Ф ХХК буюу түүний эцсийн өмчлөгч иргэн Т.Г*******оос шаардсан хэдий ч тэрээр өмгөөлөгч н.Ш*******гаар дамжуулан төлөхөөс татгалзсан тайлбарыг өгсөн. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00671 дүгээр шийдвэрээр Б******* ХХК-иас 382 790 202 төгрөг гаргуулан А ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуух өр төлбөрийг Фининкс сайно лимитед компани болон Г банкны хооронд 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн ерөнхий гэрээний дагуу Б******* ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч Фининкс сайно лимитед компани болон түүний хувьцаа эзэмшигч Т.Г******* нар төлөх үүрэгтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Г банк ХХК болон А******* ХХК, түүний эцсийн өмчлөгч иргэн Т.Г*******, түүнчлэн түүнтэй хамаарал бүхий хуулийн этгээд Б******* ХХК, К ХХК, П ХХК-ийн хоорондын зээлийн үүрэг болон төлбөр тооцооны асуудлаарх хэд хэдэн иргэний, захиргааны болон эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Маргалдагч талууд тэдгээр маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлэхээр тохиролцож энэ тухай 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ГБ-2017/42 дугаар Эвлэрлийн ерөнхий гэрээг байгуулсан. Ийнхүү эвлэрэн хэлэлцэх хүрээнд тухайлсан маргаан тус бүрийг шийдвэрлэсэн эвлэрлийн гэрээг байгуулж, шаардлагатай тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах зэргээр шийвэрлэсэн. Үүний нэг нь Зээлийн үүрэгт 28 825 478 052 төгрөгийг Б******* ХХК-иас гаргуулан Г банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2016 оны 00897 дугаар тогтоол бүхий өр төлбөрийг шийдвэрлэсэн явдал байсан бөгөөд ингэхдээ төлбөр авагчаас нэр заасан Б******* ХХК-ийн өмчлөлд Б******* ХХК-ийн хувьцааг бүхэлд нь шилжүүлэх замаар төлбөрийг барагдуулсан. Талууд энэ тухай Хувьцаа худалдах, худалдан авах тухай А-2 дугаар, Компанийн эрх шилжүүлэх тухай А-2 дугаар гэрээг тус тус 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан. Б******* ХХК-ийг шилжүүлэхтэй холбогдуулан эдийн болон эдийн бус хөрөнгө, хөрөнгийн эрх, баримт бичиг шилжүүлсэн ба энэ хүрээнд өр авлагын мэдээллийг ч гаргаж, ямар өр төлбөрийг хэн нь хариуцах талаар тохиролцож, энэ тухай өр авлагын жагсаалт үйлдсэн нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хавсралт 1 гэх баримт юм. Ийнхүү өр авлагын асуудлыг тохиролцон шийдвэрлэхдээ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00671 дүгээр шийдвэрийн дагуу Т.Г******* болон түүний үүсгэн байгуулсан эсхүл оролцоотой компаниудтай урт хугацааны туршид хамтын ажиллагаатай явж ирсэн А ХХК-д төлөх төлбөрийг хувьцаа худалдагч тал Ф буюу тус компанийн эцсийн өмчлөгч Т.Г******* нар хариуцан барагдуулах үүрэг хүлээсэн. Тийм ч учраас хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хавсралт 1-д заасан өр телбөрийн жагсаалтад эл өр төлбөрийг оруулаагүй билээ. Хувьцаа худалдах, худалдан авах сэрээний 2.7-д худалдан авагч нь энэхүү гэрээний хавсралт 1-д заагдсан өр төлбөрийн үүрэгт холбогдох төлбөрийг худалдагчаас нэхэмжлэхгүй гэж заасан байх ба Б******* ХХК-ийн хариуцан төлөх өр төлборт дээр дурьдсан шүүхийн шийдвэрийн дагуу А ХХК-д төлөх өр төлбөр хамаарахгүй байх ажээ. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 7 сард дээрх өр төлбөрийг барагдуулах ажиллагааг явуулж буй тухай, улмаар компанийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох, төлбөр гаргуулах ажиллагаа явуулж буй тухай бидэнд мэдэгдсэн. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж энэхүү өр төлбөрийг барагдуулах арга хэмжээг даруй хэрэгжүүлэхийг Ф буюу гүүний эцсийн өмчлөгч иргэн Т.Г*******оос шаардсан хэдий ч тэрээр өмгөөлөгч Ч.Ш*******гаар дамжуулан төлөхөөс татгалзсан тайлбарыг өгсөн. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00671 дүгээр шийдвэрт дурьдсан 382 790 202 төгрөгийн төлбөрийн үүрэг иргэн Т.Г*******од шилжсэн болохыг, уг үүргээ биелүүлэхийг даалгах шаардлагыг 2021 оны 12 сард тус шүүхэд гаргасан билээ. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Б******* ХХК, Б ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын хилээр гарах эрхийг хязгаарласан зэрэг арга нөхцөл байдлын улмаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 183/ШШ2017/00671 дүгээр шийдвэрт дурьдсан 382 790 202 төгрөгийн төлбөрийг Т.Г*******ын өмнөөс нэхэмжлэгч нь төлж барагдуулсан, ингэхдээ уг өр төлбөрийг шаардах эрхийг шилжүүлэн авсан Тэп  материал менежмент ХХК-д 340 000 000 төгрөгийг бэлнээр төлөх замаар төлж барагдуулсан болно. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00671 дүгээр шийдвэрт дурьдсан 382 790 202 төгрөгийн төлбөрийн үүрэг иргэн Т.Г*******од шилжсэн болохыг тогтоож, уг үүргээ биелүүлэхийг даалгах, Т.Г*******ын өмнөөс төлж барагдуулсан 340 000 000 төгрөгийг Т.Г*******оос гаргуулж өгнө үү гэсэн.

1.3.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаа дэмжиж байна. 2017 онд болж өнгөрсөн үйл баримтын талаар ярих хэрэгцээ үүснэ. Г банк ХК болон А ХХК, түүний хувьцаа эзэмшигч иргэн Т.Г*******, түүнтэй хамаарал бүхий Б******* ХХК, К ХХК, П ХХК-тай холбоотой зээлийн асуудал Хан-Уул дүүргийн шүүх болон Баянгол дүүргийн шүүхэд тал, талд олон маргаан байсан. Энэ маргаануудыг нэгдмэл байдлаар 2017 онд шийдвэрлэсэн. Миний хувьд тэр үед Г банкны өмгөөлөгчөөр оролцоод явж байсан. 2017 оны 4 дүгээр сард тохиролцоод, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр эвлэрэн хэлэлцэх баримт бичиг, тохиролцоог талууд байгуулсан. Энэ тохиролцоонд нийтдээ өр төлбөртэй холбоотой маргааны үнийн дүнгээр 28 000 000 000 төгрөгөөр тогтсон. Тухайн үед 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар шүүх дээр явагдаж байсан бүх маргаануудыг дуусгавар болгосон. Эвлэрлийн ерөнхий хэлэлцээр байгуулсан. 28 000 000 000 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээнд бүх асуудлуудыг шийдвэрлэсэн. Өнөөдрийн нэхэмжлэл гаргаад байгаа Б******* ХХК болон Б******* ХХК-г өр төлбөрийн тодорхой хэсэгт тооцож, компанийн хувьцаа болон эрхийн хамтаар шилжүүлж байгаа тохиролцоо хийгдсэн. Эвлэрлийн ерөнхий гэрээ болон түүний хавсралт, хувьцаа шилжүүлэх гэрээ, мөн компанийн эрх шилжүүлэх гэрээг мөн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А-2 тоот гэрээг байгуулсан. Эвлэрлийн ерөнхий хэлэлцээрт заагдсан гэрээнд өр төлбөрүүдээ хэрхэн яаж хуваарилах асуудлуудыг шийдвэрлэсэн. Эвлэрлийн гэрээний хүрээнд байгуулагдсан болон гэрээний хавсралт дээр хэд хэдэн асуудлуудыг дурдсан. Энэ дээр зарим өр төлбөрийг нь Б******* ХХК, Б******* ХХК нар хариуцаж үлдэх, зарим төлбөр, өглөгүүдийг тухайн хувьцааг нь шилжүүлж байгаа Б******* ХХК, Б******* ХХК нарын эцсийн хувьцаа эзэмшигч, өмчлөгч иргэн Т.Г******* барагдуулахаар тохиролцоо хийгдээд явсан. Энэ өр авлаганы жагсаалтыг хоёр талдаа гаргаад, энийгээ дурдаад, баталгаажуулсан. Б******* ХХК, Б******* ХХК нар А ХХК-иас шатахуун, шатах тос материал худалдаж авсантай холбоотой үлдэгдэл өр төлбөр буюу 389 000 000 төгрөгтэй холбоотой асуудал байсан. Энэ нь эвлэрлийн гэрээ байгуулж байх үеийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс буюу тухайн оныхоо 04 дүгээр сард энэ шүүх дээр баталгаажсан асуудал байсан. Бидний хооронд байгуулсан гэрээ болон гэрээний хавсралт дээр А ХХК-д холбогдох төлбөртэй асуудлуудыг жагсаалтад зааснаар Т.Г*******ын хариуцах хэсэг гэдэгт заасан. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хавсралтад энэ өр төлбөрийг оруулаагүй. Энэ баримтыг үйлдэхдээ, манайх хариуцах ёстой өр төлбөрөө бид жагсаасан. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хавсралт 1 гэж байгаа. Энэ хавсралт дээр компанийг нь авч байгаатай холбоотойгоор дагаж ирж байгаа өр төлбөрүүдийн жагсаалтаар хавсралт 1-ээр баталгаажуулаад орхисон. Энд дурдагдаагүй учраас энэ өр төлбөр нөгөө талд буюу иргэн Т.Г*******од байгаа. Компани юм чинь өр төлбөрийн асуудал байгаа. Манайд шилжүүлж байгаа буюу компаниа дагаад шилжиж үлдэх ёстой өр төлбөрийн жагсаалт дотор А ХХК-тай холбоотой 389 000 000 төгрөгний өр төлбөрийг манайд шилжүүлж өгөөгүй гэдэг нь хавсралтаар нотлогдож байгаа. 2017 онд энэ тохиролцоо яваад өнгөрсөн. 2022 оны хавар асуудал үүссэн. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Б******* ХХК, Б******* ХХК-д ажиллагаа явуулаад эхэлсэн. 2017 оны шүүхийн шийдвэрээр тэр компаниас өр төлбөр гаргуулах шийдвэр байгаа боловч, энэ өр төлбөр чимээгүй байгаад байхаар барагдчихсан юм байна гэж ойлгосон байдаг. Т.Г******* барагдуулах ёстой төлбөр. 5 жилийн хугацаанд ямар ч маргаангүй явангуут нь өр төлбөр барагдчихсан юм байна гэдэг ойлголттой явж байсан чинь, 2022 оны эхээр асуудал үүссэн. Шалгаад үзэхэд Т.Г******* гэдэг хүн төлөөгүй. А ХХК нь шүүхийн шийдвэр дээр танайхаас авна гэдэг. Гэрээний нөхцөл байгаа. Гэрээг байгуулласнаас хойш нэг жилийн хугацаа өнгөрсний дараа асуудал үүсвэл, хариуцахгүй шүү гэдэг тохиролцоо байдаг. Шүүхийн шийдвэр гараад, хүчин төгөлдөр болсноос хойш гүйцэтгэх хуудас бичих хугацаа гэж байгаа. Энэ харилцаа явж байх үед 2 жил хүчинтэй байсан. Шүүхийн шийдвэр хүчинтэй болсноос хойш 2 жилийн дотор гүйцэтгэх хуудас бичигдээгүй бол, гүйцэтгэх хуудас бичихгүй байх зохицуулалт байдаг. Энэ хугацаа өнгөрчихсөн байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас биччихсэн байна гээд би ярьж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага нээрээ тийм байна, нэгэнт гүйцэтгээд шүүхэд бичээд ирүүлчихсэн байгаа учир ажиллагаа хийнэ гээд. Ингээд бид урьдчилаад төлсөн. Бид нарын хооронд байгуулсан эвлэрлийн ерөнхий хэлэлцээр болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, тэдгээрийн хавсралтуудад зааснаар Т.Г******* хариуцах ёстой байсан юм. Эвлэрлийн ерөнхий хэлэлцээр дээр нэг зүйл дурдсан байж байгаа нь, А талын өр төлбөртэй холбоотой асуудал гэдэг дээр шүүхийн шийдвэр дурдчихсан байж байгаа. Манайд ийм өр төлбөр байгаа гэдгийг мэдэгдэж байна гэсэн үг. Хэлэлцээрийн хавсралтад дурдчихсан байж байгаа. А ХХК-тай холбоотой шүүхийн шийдвэрийн хувийг бидэнд өгсөн. Энэ хувьтай танилцаж байгаатай залгуулаад худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж байгаа. Худалдах, худалдан авах гэрээний хавсралтад манайд шилжүүлж байгаа энэ шүүхийн шийдвэртэй өр төлбөр ороогүй. Гэрээ байгуулагдаж байх үеийн талуудын хэн алинд нь А ХХК-тай холбоотой шүүхийн шийдвэр байсан. Төлбөр Т.Г*******ын хариуцах ёстой үүрэг болоод үлдэж байгаа гэдэг тохиролцоо хийгдсэн. Т.Г*******ын өмнөөс урьдчилаад төлчихсөн байгаа 389,790,000 төгрөг гаргаж өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, хэрэв шаардлагатай гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар гэрээний хавсралтыг гаргаж өгье гэв.

 

2.Хариуцагч Т.Г******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болон хавсаргасан баримтуудаас нь Б******* ХХК болон Ф компани нарын хооронд Б******* ХХК-ны 100 хувь хувьцааг худалдах худалдан авах, эрхийг шилжүүлэх хэлцэл хийгдсэн болох нь тодорхой, бүхэл бүтэн хуулийн этгээд болох Ф ХХК-тай холбоотой асуудал байгаа нь илэрхий байхад огт хамааралгүй иргэн намайг хариуцуулахаар нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байгаа нь эргэлзээ төрүүлж байна.  Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь А ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн өр төлбөрийг Б******* ХХК-ийн өмнө хариуцан төлөх үүрэгтэй этгээд нь Б******* ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч Ф ХХК болохыг тогтоолгох гэсэн агуулгатай байна. Гэтэл хувьцаа эзэмшигч байсан, хувьцаагаа худалдсан Ф ХХК-д холбогдуулж Б******* ХХК нь огт нэхэмжлэл гаргаагүй байна. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэргийн харьяалал болон хариуцагчийн тухайд ойлгомжгүй байхад шүүх түүнийг хүлээн авч зөвхөн надад холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн нь нэхэмжлэгчтэй үгсэн хуйвалдсан хуулийн нэр барьсан захиалгат үйл ажиллагаа гэхээс өөрөөр ойлгогдохгүй. Ф ХХК хувьцааг миний бие эзэмшдэггүй. Худалдах худалдан авах хэлцлийг хувьцаа эзэмшигч Ф ХХК нь Б******* ХХК-тай хийсэн. Уг гэрээнд Ф ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж оролцож гарын үсэг зурсан нэг ч баримт байхгүй. Тэгээд ч Компанийн тухай хуульд эцсийн өмчлөгч гэсэн ямар ч үг өгүүлбэр хуулийн ойлголт байхгүй. Хувьцаа эзэмшигч гэдэг нэршил бүхий хувьцааны эрхээр дамжуулан өмчлөх эрхээ хэрэгжүүлдэг ойлголт бий. Улсын бүртгэлийн ерөнхий хууль 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр батлагдаж мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн хуулийн 12.2.3 дугаар зүйлд эцсийн өмчлөгч, эцсийн эзэмшигч гэсэн нэр томьёо хэрэглэгдэх болсон. Энэ нь улсын бүртгэлд тухайн аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн эрх бүхий этгээдүүдээс гаргаж өгсөн мэдээллийн үндсэн дээр хийгдэх бүртгэлийн нэр томьёо. Гэтэл тухайн үеийн буюу 2009 оны хуулинд огт байгаагүй, бүртгэлд байгаагүй нэр томьёогоор эцсийн өмчлөгч, эцсийн эзэмшигчийг тогтоолгох гэсэн нэхэмжпэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Шүүх гагцхүү хуулинд захирагдах зарчимтай. Тиймээс миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш гэдэг нь илт байх тул хууль бус иргэний хэрэг үүсгэсэн үндэслэлгүй шийдвэрээ эргэн харж хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.1.Хариуцагчиийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг эрүүл оюун ухаанаар шүүн тунгааж тайлбарлах боломжгүй зүйл танилцуулаад байгаа юм. Талуудын хооронд 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан тухай яриад байна. Тэгснээ нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүчин төгөлдөр болсон Татварын ерөнхий хуулийн эцсийн өмчлөгчийн тухай ойлголтоор яриад байх юм. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг буюу Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй. 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргаад байгаа юм. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан 3 жил гэсэн хугацаа дууссан байна. Иргэнийг хариуцагчаар татчихсан байгаа юм. Иргэний хуулийн 25 дугаар зүйлд хуулийн этгээд өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээнэ гэсэн заалттай. Хуулийн этгээдээ Ф ХХК гээд тайлбарлаад байгаа юм. Энэ гадаад улсын хуулийн этгээд. Хуулийн этгээдийн маргааныг гадаад улсад гомдол гаргах ёстой юм бишүү, гэтэл иргэн Т.Г*******ыг хариуцагч гээд тодорхойлоод байгаа юм. Хариуцагчийн зүгээс хуулийн дагуу, хуулийн анхан шатны хэм хэмжээнүүдийг зөрччихсөн нэхэмжлэл байгаа учраас, тайлбар гаргах боломжгүй болчихоод байна. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт хууль мэдэхгүй байх нь, хуулийг хэрэглэхгүй үндэслэл болохгүй гэж байгаа. Нэхэмжлэгч тал хуулийн этгээд гэдгийг Иргэний хуулийн 27 дугаар зүйлд тодорхойлчихоод байхад, иргэнээс нэхэмжлээд байгаа юм. Иргэн, хуулийн этгээдийн хооронд ямар байдлаар холбоотой юм. Холбогдож байгаа үндэслэлээ 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр баталсан Татварын ерөнхий хуулиар эцсийн өмчлөгч гэдэг ойлголтоор гэвэл, Иргэний хуулийг буцааж хэрэглэхгүй. Бид 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр эвлэрсэн гэдэг. Энэ маргаан дээрээ эвлэрээд гэрээгээ хаалгачихсан юм бол Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт зааснаар дахиж энэ талаар нэхэмжлэл гаргах эрхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг юунаас үндэслээд гаргаад байгаа юм бэ гэхээр, А ХХК-ийн авлага, өглөгийн асуудал гэж яриад байх юм. А ХХК нь 3 жилийн дотор гүйцэтгэх хуудсаа бичүүлээгүй байсан юмуу. Эвлэрлийн гэрээн дээр бол 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр компаниуд хоорондоо эвлэрч байгаа. Энэ дурдаад байгаа Б******* ХХК-г өөр этгээдэд худалдан, борлуулсантай холбоотой гэвэл, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А-2 худалдах, худалдан авах гэрээн дээр эрх нь өөр хуулийн этгээдэд шилжчихсэн гэж ойлгоод байна. Хуулийн этгээдийг шилжүүлж авч байгаа этгээд бүхий л эрх, үүргийг залгамжлан авах үүрэгтэй. Энэ эрх үүрэг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргаж байгаа хоёр компанид шилжчихсэн юм шиг тайлбарлаад байх юм. 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэхээр 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Шүүх дээр тайлбар гаргах логик сэтгэлгээ, хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж харж байна гэв.

2.2.Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ш******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байр суурьтай ижил байгаа. Б******* ХХК нь А ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 382 790 202 төгрөгийг шатахууны төлбөрт төлөх шүүхийн шийдвэр гарсан байдаг. Монгол компани нь өөрөө хувьцаа эзэмшигч Ф ХХК гээд 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан. Бид нар гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдсон. Компанийг төлөөлөх эрхгүй гурван хүн байсан. н.А, н., н.Ц******* нар. Энэ компанийн хувьцааг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б******* ХХК Б******* ХХК-д худалдсан, эрх шилжүүлсэн эвлэрлийн гэрээгээр шийдсэн ийм ойлголт. Хууль ёсны Б******* ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр А ХХК-тай төлбөрийн үүрэг гүйцэтгэх шүүхийн шийдвэр гарах үед Ф ХХК байжээ. Бид нарын харж буйгаар Ф ХХК нь Б******* ХХК-д эрх зүйн харилцаа үүсгээд, гэрээгээ шилжүүлээд өгчихсөн зүйл дээр огт хамааралгүй Т.Г******* гэж хүнийг энд хариуцагчаар тодорхойлоод байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар компанийн үүргийг хувьцаа эзэмшигч хариуцахгүй гэсэн зохицуулалттай. Хуулийн дагуу гэж үзэх юм бол хариуцах этгээд биш. Эвлэрлийн гэрээнд Т.Г******* ямар ч хамааралгүй.  Яагаад холбоод байна гэхээр, н.Г гэж хүнд 5 000 000 ам.доллараа залилуулчихсан энэ эрүүгийн хэргээр хаалгая, энэ нэхэмжлэлээ энд тооцуулъя гэж эвлэрлийн гэрээгээр харилцан оролцоод, тэр эрх хэмжээг н.Б гэж хүнд миний өмнөөс төлөөлж оролцоорой гэсэн. Ямарваа нэгэн байдлаар А ХХК, Ф ХХК, Б******* ХХК нартай оролцсон эвлэрлийн гэрээ байгаагүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой баймаар юм. Аль 2017 оны өр төлбөр шилжсэн асуудлыг яриад байгаа нь үндэслэлгүй. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ГБ-2017/42 тоот Эвлэрлийн ерөнхий гэрээ, Улсын дээд шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 897 дугаар тогтоол, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А-2 тоот Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Б******* ХХК-ийн Өглөгийн товч тайлан гэх хүснэгт, Авлагын товчоо тайлан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00671 дүгээр шийдвэр, Г.М*******од олгосон итгэмжлэл, Б******* ХХК-д олгосон итгэмжлэл, Г.М*******од олгосон итгэмжлэл, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, Т ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №12 тоот Шаардах эрх шилжүүлэн авсан тухай бичиг, А ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 22/13 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг харилцан тохирч гүйцэтгэх эвлэрлийн гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 22-6/313 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, А ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 22/140 тоот бичиг, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Ф компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Эрх олгох тухай тогтоол, Т.Г*******оос Б.Бт олгосон итгэмжлэл, А******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр, Б******* ХХК-ийн хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн лавлагаа, М******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М******* ХХК-иас Г.М*******од олгосон итгэмжлэл, Б******* ХХК-иас М******* ХХК-д олгосон итгэмжлэл, Б******* ХХК-ийн хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа /хэргийн 4-39, 62-71, 74-79, 104-107, 132-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас Ц.ад олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Т.Г*******, Ч.Ш******* нарын байгуулсан Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, О.Б*******д олгосон итгэмжлэл /хэргийн 49, 52-57, 116-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн А ХХК-иас 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Ф компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Эрх олгох тухай тогтоол, Т.Г*******оос Б.Бт олгосон итгэмжлэл, гэрчээр Н.Ц*******ийг дуудаж мэдүүлэг авсан тэмдэглэл /хэргийн 126-129-р хуудас/-ийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

            2.Нэхэмжлэгч Бурхандэл Алт ХХК, Б******* ХХК нар нь хариуцагч Т.Г*******од 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэрээр Б******* ХХК-ийн А ХХК-нд өр төлбөр барагдуулах гэрээний үүрэгт төлөх 382 790 202 төгрөгийн төлбөрийн үүрэг шилжсэн болохыг тогтоолгож, уг үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгаж, хариуцагч Т.Г*******ын өмнөөс төлж барагдуулсан 340 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.

            3.Хариуцагч нь нэхэмжлэгч Б******* ХХК, Б******* ХХК нарын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, 2017 оны эвлэрлийн ерөнхий гэрээний дагуу шаардах эрх шилжсэн гэж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, Б******* ХХК-ний хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд буюу Ф ХХК байхад хариуцагчаар Т.Г*******ыг тодорхойлсон нь ойлгомжгүй, хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан өр төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэж үгүйсгэсэн. 

 

4.Тус дүүргийн шүүхэд 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Б******* ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцож байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр М******* ХХК болон нэрээ өөрчилсөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дахин олгосон гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд М******* ХХК-иас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид итгэмжлэл олгосон, хамтран нэхэмжлэгч Б******* ХХК нь М******* ХХК-ийг төлөөлөн оролцоход татгалзахгүй гэсэн итгэмжлэлийг ирүүлсэн, энэ талаар зохигч маргаагүй болно.

 

            5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Хэрэгт авагдсан баримтаар Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 00897 дугаар тогтоолоор Г банкны нэхэмжлэлтэй Б******* ХХК-нд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 41 030 303 061 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 673 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/00144 дүгээр шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч Б******* ХХК-иас 41 030 303 061 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г банк ХХК-нд олгож гэснийг 28 825 478 053 төгрөг олгож, үлдэх 12 204 825 008 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

                                   

            5.2.Мөн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр №ГБ-2017/42 тоот Эвлэрлийн ерөнхий гэрээг нэг талаас Г банк ХХК, Д.Б*******, Б.Г, Н.Э нарыг төлөөлж Т.Н /цаашид А тал гэх/, нөгөө талаас А ХХК, Б******* ХХК, Б******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Британийн Виржинийн арлууд улсын хуулийн этгээд Ф, ХХК,  П ХХК, иргэн Т.Г******* нарыг төлөөлж Б.Б /цаашид Б тал гэх/ нар байгуулж, талуудын хооронд энэхүү гэрээний хавсралтад заасан иргэн, эрүү, захиргааны хэрэг маргаан үл ойлголцол үүссэн маргааныг санал солилцсоны үндсэн дээр гэрээний хавсралтад заасан арга хэлбэрээр шийдвэрлэгдэж дуусгавар болгохоор харилцан тохиролцжээ.

            Дээрх гэрээний 1.2.1-д “энэхүү гэрээний хүрээнд талууд хэрэг маргаан бүхий асуудал тус бүрийг эцэслэн шийдвэрлэх тухайлсан Эвлэрлийн гэрээ, Шаардах эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Тооцоо нийлсэн акт, гомдол нэхэмжлэлээс татгалзах, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлөх, шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг татан авах, шаардлагатай албан тоот, бичиг өгөх зэргээр /цаашид эдгээрийг “Тухайлсан гэрээ” гэх/ энэхүү гэрээ болон Тухайлсан гэрээ тус бүрт заасан нөхцлийн хүрээнд эвлэрэх, маргааныг дуусгавар болгох ажиллагааг гүйцэтгэнэ”, 1.2.2-д “энэхүү гэрээ хүчин төгөлдөр байх үндсэн нөхцөл нь тус гэрээ болон Тухайлсан гэрээнд заасан нөхцөл зөрчигдөөгүй, талуудын хооронд байгуулсан гэрээ зохих ёсоор биелэгдэж Талуудын хоорондын маргаан дуусгавар болсон байхыг ойлгоно” гэжээ.

            Мөн гэрээний 2.1-д “энэхүү гэрээ хүчин төгөлдөр болмогц Б тал буюу Б******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь өөрийн өмчлөлийн Б******* ХХК-ийн гаргасан саналын эрхтэй бүх хувьцаа болох нийт 100 ширхэг энгийн хувьцааг А талын /эсхүл түүний заасан гуравдагч этгээдийн / өмчлөлд шилжүүлнэ”, 2.2-д “Б тал нь А талд хэрэг маргаан тус бүрийг шийдвэрлэх Тухайлсан гэрээнд заасан хугацааны дотор тэдгээрт заасан хэмжээгээр буюу нийт 20 000 000 000 төгрөгийг төлнө”, 2.4-д “Талууд нь хэрэг маргааныг энэхүү гэрээний дагуу дуусгавар болгосноор цаашид шүүх, хууль хяналтын байгууллага, төрийн байгууллагад дахин гомдол, нэхэмжлэл, маргаан гаргахгүй” гэж заасан байна.

 

            5.3.2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр №А-2 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг Б******* ХХК, Ф нар байгуулж, худалдан авагч Б******* ХХК нь худалдагч Ф компаниас Б******* ХХК-ийн 100 ширхэг хувьцааг нэгж үнэ 1 000 000 төгрөг, нийт 100 000 000 төгрөгөөр худалдан авч, хувьцааны үнийг төлөхөөр харилцан тохиролцсон.

            Мөн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр №А-2 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээг Ф, Б******* ХХК нар харилцан тохиролцож, эрх шилжүүлэгч тал Ф компани нь өөрийн эзэмшлийн 6 147 812 800 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, 1 гишүүнтэй Б******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа буюу 100 ширхэг энгийн хувьцааны эрх, энэхүү хувьцаанд ногдох эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрх, удирдлагын эрхийг албан ёсоор эрх шилжүүлэн авагч тал Б******* ХХК-нд шилжүүлэхээр байгуулжээ.

 

5.4.2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00671 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр А ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б******* ХХК-д холбогдох өр төлбөр барагдуулах гэрээний үүргийн гүйцэтгэлд 382 790 202 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5 дах хэсэгт тус тус заасныг баримтлан Б******* ХХК-иас 382 790 202 төгрөг гаргуулан А ХХК-нд олгохоор шийдвэрлэжээ.

 

6.Талуудын маргааны зүйл нь дээрх 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00671 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөрийн үүрэг нь хариуцагчид шилжсэн эсэх, хариуцагч уг өр төлбөрийг төлөх үүрэгтэй болох талаар болон үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх талаар маргаж байна, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр эвлэрлийн ерөнхий гэрээг байгуулсан, дээрх шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх талаар маргаагүй.

 

7.Нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00671 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөр болох 382 790 202 төгрөгийг хариуцагч Т.Г******* нь хариуцан төлөх үүрэгтэй болох нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Эвлэрлийн ерөнхий гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, түүний хавсралтуудаар нотлогдоно гэсэн.

 

7.1.Хэрэгт авагдсан 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Эвлэрлийн ерөнхий гэрээний “Талуудын хооронд үүссэн хэрэг маргаанууд түүнийг шийдвэрлэх арга хэлбэр буюу тухайлсан гэрээний үндсэн нөхцлүүд” гэх хавсралтын “1.А талын нэхэмжлэлтэй иргэн, захиргааны болон эрүүгийн хэргийн жагсаалт”, “2.Б талын нэхэмжлэл, гомдол бүхий иргэний болон эрүүгийн хэргийн жагсаалт”-д А ХХК-ийн нэхэмжлэлтэй Б******* ХХК-нд холбогдох 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00671 дугаар шүүхийн шийдвэртэй иргэний хэрэг тусгагдаагүй байна.

7.2.Мөн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №А-2 дугаартай Б ХХК, Ф ХХК-ийн хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 5.5-д “энэхүү гэрээний Хавсралт№1:Компанийн актив хөрөнгө, хөрөнгийн эрх, тусгай зөвшөөрлүүд, авлага, өр төлбөр, үүргийн жагсаалт, Хавсралт№2:Худалдан авагчид хүлээлгэн өгөх баримт бичгийн жагсаалт нь энэ гэрээний салшгүй хэсэг болно” гэжээ.

Б******* ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хавсралт№1 “Өглөгийн товчоо тайлан”, “Авлагын товчоо тайлан” 2017 оны 4 сарын 30-ны тайлант үе гэсэн баримтад 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00671 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөр болох 382 790 202 төгрөг нь дурьдагдаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд уг өр төлбөрийг хувьцаа худалдагч тал Ф ХХК буюу тус компанийн эцсийн өмчлөгч хариуцагч Т.Г******* нь төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв.

7.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Эвлэрлийн ерөнхий гэрээнд өр төлбөрийг хэрхэн хариуцах талаар заасан, зарим өр төлбөрийг Б******* ХХК, зарим өр төлбөрийг Т.Г******* хариуцахаар заасан, 2017 оны 5 сарын 01-ний Хувьцаа худалдах, худалдах авах гэрээний 2.7-д “худалдан авагч нь энэхүү гэрээний Хавсралт№1-д заасан өр төлбөрийн үүрэгт холбогдох төлбөрийг худалдагчаас нэхэмжлэхгүй” гэж заасан нь компанид А ХХК-нд төлөх өр хамаарахгүй, хариуцагч Т.Г******* өрийг хариуцана, энэ нь гэрээний хавсралт2-д дурдагдсан байгаа гэж тайлбарласан боловч уг Эвлэрлийн ерөнхий гэрээний Б талд зөвхөн Т.Г******* бус А ХХК, Б******* ХХК, Ф ХХК, ХХК, П ХХК нар байх бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.7-д зааснаар Б******* ХХК-нд А ХХК-ийн өр хамаарахгүй гэж үзэх үндэслэлгүй, гэрээний хавсралт2 гэх баримтыг шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримтаар ирүүлээгүй болно.

7.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулий 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар гэрээний хавсралтыг гаргах боломжтой, өр төлбөрийн жагсаалтад ороогүй өрийг хариуцагч Т.Г******* төлөхөөр дурдсан гэсэн боловч дээрх хуулийн заалтаар шүүх хуралдааны явцад нотлох баримт шаардлагатай бол шүүх хуралдааныг хойшлуулахаар заасан, өөрөөр хэлбэл хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрснийг мэдэгдэж, уг баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг хамааруулах бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг баримтыг өмнө нь өгөх, санал болгох боломжгүй байсан талаарх баримтгүй, энэ талаарх тайлбарыг хүсэлтээ дурдаагүй тул шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн баримт гаргуулах хүсэлтийг хангах үндэслэлгүй, тайлбараа баримтаар нотлоогүй гэж үзэв.

7.5.Иймд 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00671 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу Б******* ХХК-ийн А ХХК-нд төлөх өр төлбөр болох 382 790 202 төгрөгийг төлөх үүрэг нь хариуцагч иргэн Т.Г*******од шилжсэн болохыг тогтоох, уг үүргээ биелүүлэхийг даалгахаар шаардсан нь үндэслэлгүй, уг өр төлбөр нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Эвлэрлийн гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулах үед байсан болох нь гэрч Н.Ц*******ийн “...миний бие Б******* ХХК-нд ажиллаж байсан, 120 гаруй тэрбум төгрөгний иргэний хэрэг шүүхийн ажиллагаанд байсан. Эвлэрлийн гэрээгээр энэ бүх асуудлыг тохирсон. Уг өр төлбөрийг гэрээ байгуулах үед мэдэж байсан” гэх мэдүүлэг, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 00671 дугаар шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна гэж үзэв.

7.6.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасан боловч хариуцагч уг өр төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн өр төлбөрийг төлж барагдуулсан атлаа уг үүргийг биелүүлэхийг хариуцагчид даалгахаар шаардлага гаргаад байгаа нь ойлгомжгүй байна.

 

8.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ” , 124.2-д “шаардах эрх эзэмшигч, өмнөх үүрэг гүйцэтгэгчийн хоорондын харилцаанаас бий болох бүхий л хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгэгч шаардах эрх эзэмшигчид тавих эрхтэй” гэж зааснаар Ф ХХК буюу түүний эцсийн өмчлөгч Т.Г*******ын төлөх үүрэгтэй өр төлбөрийг түүний өмнөөс нь төлсөн тул Т ХХК-нд Т.Г*******ын өмнөөс төлж барагдуулсан 340 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

8.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрээр төлөх ёстой өр төлбөрөө Б******* ХХК нь төлж барагдуулсан, хариуцагч Т.Г*******ын өмнөөс өр төлсөн гэж үзэх үндэслэлгүй гэж маргасан.

8.2.Хэрэгт авагдсан баримтаар 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00671 дугаар шүүхийн шийдвэрээр Б******* ХХК-иас А ХХК-нд өр төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 382 790 202 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 22-6/313 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор “төлбөр төлөгч Б******* ХХК-нд холбогдох 19291216 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсонд тооцож, тогтоолын хуулбарыг төлбөр төлөгч Б******* ХХК-нд төлбөр авагч А ХХК-н мэдэгдсүгэй” гэжээ.

 

8.3.А ХХК нь шүүхийн шийдвэрээр өр төлбөрийг шаардах эрхээ Т ХХК-нд шилжүүлсэн болох нь 2022 оны 5 дугаар сарын 30-ний өдрийн №12 тоот “Шаардах эрх шилжүүлэн авсан тухай” албан тоот, А ХХК-ийн Б******* ХХК-нд хүргүүлсэн 2022 оны 5 дугаар сары 19-ний өдрийн 22/13 тоот албан бичгээр тогтоогдож байна.

8.4.Мөн 2022 оны 5 дугаар сарын 30-ний өдөр №05/30-01 дугаартай Шүүхийн шийдвэрийг харилцан тохирч гүйцэтгэх эвлэрлийн гэрээг нэг талаас Б******* ХХК, нөгөө талаас Т ХХК нар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00671 дугаартай шийдвэр, 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 183/ГХ2019/00806 шүүхийн гүйцэтгэх хуудсаар төлбөр төлөгч Б******* ХХК-иас 382 790 202 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2 072 000 төгрөгийг тус тус гаргуулан А ХХК-нд олгохоор шийдвэрлэснийг талууд харилцан тохиролцож, эвлэрэн хэлэлцэж төлж барагдуулахаар энэхүү гэрээг байгуулав гэжээ.

            Дээрх гэрээний 1.3-д “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00671 дүгээр шийдвэрт дурдсан 382 790 202 төгрөгийн төлбөрийн үүргийг төлбөр төлөгч нь иргэн Т.Г*******од шилжүүлэн уг үүргээ биелүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэж байгааг дурдан энэхүү эвлэрлийн гэрээний дагуу Төлбөр авагчид төлсөн төлбөрөө Т.Г*******оос нэхэмжлэх байдлаар уг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхийг тэмдэглэж  байна”, 1.4-д “Энэхүү гэрээгээр Төлбөр авагч нь шүүхийн шийдвэр болон шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу төлбөрт 382 790 202 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 2 072 000 төгрөг, нийт 384 862 202 төгрөг гаргуулах өр төлбөрийн дүнгээс 44 862 202 төгрөгийг хасаж үлдэх төлбөр болох 340 000 000 төгрөгөөр өр, төлбөрийн тооцоог хийж дуусгах, шүүхийн гүйцэтгэх хуудсыг хааж, дуусгавар болгохоор талууд харилцан тохиролцов” гэжээ.

            8.5.Гэвч уг өр төлбөрийг буюу Т ХХК-нд 340 000 000 төгрөгийг Б******* ХХК-иас төлж барагдуулсан талаарх баримтыг ирүүлээгүй, дээрх эвлэрлийн гэрээгээр өр шилжсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.

            8.6.Нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлөх өр төлбөртэй талаараа Эвлэрлийн ерөнхий гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулахдаа хэн аль нь мэдэж байсан байх бөгөөд дээрх өр төлбөрийг хариуцагч Т.Г******* нь хариуцах талаар шаардлага гаргаагүй, 2017 оноос хойш гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөөн хэлэлцэх хугацааг 2021 оноос Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр төлөх талаар мэдэгдэхэд мэдсэн, мэдсэнээр шаардах эрх үүссэн гэсэн боловч нэхэмжлэгч Б******* ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэрээр бусдад буюу А ХХК-нд 382 790 202 төгрөгийн өр төлбөрийг төлөх үүрэг үүссэн болохыг мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй, гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хугацаа гурван жил байхаар заасан, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан болно.           

            9.Иймд нэхэмжлэгч Б******* ХХК /М******* ХХК/, Б******* ХХК-ийн хариуцагч Т.Г*******од холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00671 дүгээр шийдвэртэй 382 790 202 төгрөгийн төлбөрийн үүрэг иргэн Т.Г*******од шилжсэн болохыг тогтоолгох, уг үүргээ биелүүлэхийг даалгаж, түүний өмнөөс төлж барагдуулсан 340 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б******* ХХК /М******* ХХК/, Б******* ХХК нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 071 902 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 124 дугаар зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч Б******* ХХК /М******* ХХК/, Б******* ХХК-ийн хариуцагч Т.Г*******од холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00671 дүгээр шийдвэртэй 382 790 202 төгрөгийн төлбөрийн үүрэг иргэн Т.Г*******од шилжсэн болохыг тогтоож, уг үүргээ биелүүлэхийг даалгаж, түүний өмнөөс төлж барагдуулсан 340 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б******* ХХК /М******* ХХК/, Б******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 071 902 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                                                                      

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                                 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН