| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 142/2019/00741/И |
| Дугаар | 150/ШШ2024/00147 |
| Огноо | 2024-07-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 150/ШШ2024/00147
| 2024 оны 07 сарын 02 өдөр | Дугаар 150/ШШ2024/00147 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ** дүгээр хороо, ** тоот хаягт оршин суух, ******* овогт Х******* *******, РД/*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн сум, багийн Худалдааны төв, “” ХХК-д холбогдох,
-“Даниста” ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй худалдааны төвийн дуусаагүй барилгаас 283,541,612 төгрөгийн хөрөнгө өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох,
-******* аймаг сум баг, хүнсний захын өмнө байрлалтай “Даниста” ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 49 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
-******* аймаг сум баг, “” худалдааны төвийн урд далай ээж захын ар гудамж 0 тоот хаягтай “” ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 128мкв ф100 диаметртэй м.кв талбайтай дулаан дамжуулах сүлжээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох,
-******* аймаг сум, баг, Хүнсний захын урд байрлалтай, Даниста ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 49 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн байрлаж байсан нэгж талбарын дугаарт Даниста ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 3000 мкв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох,
-2006 оны 12 сарын 20-ны өдөр болон 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн улсын бүртгэлд бүртгүүлсэн “ ХХК-ийн дүрмийг хүчингүй болгуулах
-“” ХХК-ийн хувьцаагаар үнэлэгдэх хөрөнгө нь 5,500,000 төгрөг болохыг тогтоолгох тухай үндсэн шаардлагатай,
- ******* аймаг сум баг, “” худалдааны төвийн урд далай ээж захын ар гудамж 0 тоот хаягтай “” ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 128мкв ф100 диаметртэй м.кв талбайтай дулаан дамжуулах сүлжээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг,
-******* аймаг сум баг, хүнсний захын өмнө байрлалтай “Даниста” ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 49 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг
- Газар эзэмших эрхийн дугаарын гэрчилгээг эх хувиар нь гаргуулж “” ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч нэхэмжлэгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , , хариуцагч “” ХХК-ийн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага нь Даниста ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ дээр байгаа худалдааны төвийн дуусаагүй барилгаас би 283,000,000 сая төгрөгийг өөрийн эзэмшилд ирэх ёстой гэж үзэж байгаа. Анх 5,500,000 мянган төгрөгийн хувьцаатай компани байгуулсан. Дээр нь 288,000,000 төгрөгийн дуусаагүй барилга гэхлээр бид нар гурвуулаа гарын үсэг зураад, өөр өөрсдийнхөө хувь хэмжээг тодорхойлоод мөнхийн ус уучихсан юм шиг 44,44 гэсэн анхны 5,500,000 төгрөгийн хувьцаагаар өдий болтол явна гэж байхгүй. Бүх ХК-иуд өнөөдөр хөрөнгийн биржээр арилжигдаад хүний өөрийн эзэмшиж байгаа хувь хэмжээ дээш, доошоо болж байгаа жаягаар өөрийнхөө оруулсан хөрөнгийн хувь хэмжээг 283,000,000 төгрөг гэж үзэж байгаа. Хоёрдугаар шаардлага нь 49 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг би өөрийн хүч хөдөлмөрөөр, өөрийнхөө хөрөнгөөр авсан. Энийг нотлоод өгөөч гэсэн хүсэлттэй байгаа. Миний энэ авсан юмнуудыг нотлох баримтуудыг нь гаргаж өгөөд байхад нотлоод өгөөч гэж шүүхэд хандаж 5 жил явлаа. Хүмүүсийн банканд хэдэн төгрөг тушаачихсан гэж яриад байгаа нь ямар ч үндэслэлгүй миний дансанд хийсэн мөнгийг банкны дансанд тушаасан мөнгө болгож яриад байдаг. Энэ асуудлуудыг дэс дараагаар нь шийдээд явчихмаар байна. Гуравдугаарт 128 метр 100-гийн трубатай үл хөдлөх хөрөнгийг би өөрөө өөрийнхөө өмчөөр өөрөө хийсэн юм гэдэг нотлох баримтуудаа бүгдийг нь шүүхэд гаргаж өгсөн. Энэ бол компанийг байгуулагдах 2002 оноос өмнөх гэрээ хэлцлийн дагуу бий болсон миний өмч хөрөнгө юм гэдэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаад өгчихсөн байдаг. Ингээд 1998 онд гэрээ байгуулаад тэр улсуудаас авсан гэрээ фактыг нь шүүхэд гаргаж өгсөн. Дөрөвдүгээрт газар эзэмших 3000 м2 газрыг яагаад би өөрийн болгох гээд байна вэ гэхлээр би гэдэг хүнээс өөрийнхөө нэр дээр банкнаас 30 сая төгрөг аваад энэ 49м2 талбайтай цагаан идээний павильон гэдэг ганцхан барилгыг авч байсан. банкнаас 30 сая төгрөгийг зээлж авч Даниста ХХК дээр биш хувь хүнийхээ ******* гэдэг нэр дээр зээлээд би 74 сая төгрөг болгож төлсөн баримт нь хэрэгт хавсрагдсан байгаа. Тэгээд одоо энэнтэй маргах юм юу байна гэдгийг бас шүүхээр тогтоолгохыг хүсэж байна. Тавдугаарт ХХК-ийн дүрмийг хүчингүй болгож өгөөч гэж байгаа. Яагаад гэхээр өнөөдөр байдлаар ХК байсан бол хүн бүр өөрийнхөө оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувь хувиа хүртээд явах ёстой. 2002 оны Компанийн дүрмийг өнөөдөр хариуцагч тал өдий болтол хэрэглээд явж байна. 2002 оны 5 сарын 24-нд байгуулагдсан Даниста гэдэг компанийн 5,5 сая төгрөгийн хувийг хамаа алга. Би эд нарт ингээд бүгдийг нь ав харин 288 сая төгрөгийнхөө хувийг л авъя гэхлээр эд нар хуралдаж ч чаддаггүй. Янз бүрийн худлаа гүтгэлэг зохиогоод цагдаа, шүүх сэргийлэхээр байнга яваад энэ асуудлыг шийдвэрлүүлэх асуудлыг их муухайгаар тавьж байгаа. Ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг хүртэл гэрчээр оруулж байцааж байгаа. Намайг үгээгүй ядуу юм шиг яриулж байгаа. Би тухайн үедээ ямар байсан, ямар ямар нотолгоотой, юу юу эзэмшиж байсныг нотлоход энэ хүмүүс нь амьд сэрүүн баримт бичиг нь байгаа учраас би энийг хүлээн зөвшөөрөхгүй гэж бодож байгаа. Иймэрхүү шаардлагуудыг тавиад 49м2 талбайтай үйлчилгээний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг би эзэмшиж байсан чинь одоо минийх ээ гэж байгаа юм. Шүүхээр анхны хуралдаанаараа л тодорхойлчих юм байгаа. Би банкнаас зээл авсан факт нь бүгдээрээ байна. 49м2 талбайтай цагаан идээний павильоныг газрын хамт хүлээж авав, *******, гэсэн гэрээ хүртэл байгаа. гэдэг компани дээр авчихсан байна лээ. Одоо би энийгээ ******* гэж нэр дээр болгомоор байна гэж бүр маргаагүй шүү дээ. Би тэгж маргаагүй. Миний нэртэй юмыг миний хувьцаа болгоод, өнөөдөр хувьцаагаа оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр эзэмшье гэдэг асуудлыг би 2006 онд тавьсан байгаа. Хавтаст хэрэгт байгаа. 2019 онд удаа дараа тавьж байсан байна. Эд нар ерөөсөө өндөр хувь авчихсан, би бараг компанийг хулгай хийгээд нааш нь авчраад барьчихна гэдэг хүмүүс. Сүүлдээ 2019 онд зарим гишүүд нь гарч ирсэн шүү дээ. Ийм булхайтай юм яваад байна аа, шүүгч ээ. Үүнийг шүүх бүрэлдэхүүн нухацтай авч хэлэлцээд нотлох баримтуудыг гаргаж өгсөн байхад энэ дээр үндэслээд зохих хувь хэмжээнүүдийг нь тодорхойлоод өгөөч л гэж би шүүхээс хүсээд байгаа юм. Эд нар нь шүүх цагдаагаар миний хөрөнгийг идсэн ч гэх шиг, оруулсан хөрөнгийн хэмжээ гаргаж өгсөн баримтуудаар бүгд байгаа шүү дээ. хэдийг гаргаж өгсөн, хэдийг буцааж авсан гээд бүх баримтууд нь байгаа. гарын үсэгтэй баримтууд, миний оруулсан хөрөнгө хэд байгаа зэрэг нь бүгд дурайтал бичээтэй байна. Чи банкнаас авснаа тодорхойл гэхэд нь бүх гэрээгээ төлсөн баримттайгаа, худалдаж авсан гэрээ хэлцэл, ын өрийг дарсан баримт зэрэг бүгд байгаа. Бүх юмны үндэслэлийг нь нотлох баримт дээр тулгуурлан шүүх асуудлыг шийдэх ёстой гэхлээр нь надад бүх нотолгоо баримт байгаа учраас би ингэж бардам хэлнэ. Түүнээс эд нар шиг банкны төлбөрийн тэдэн хувийг би хийчихсэн гээд нотлох баримт байхгүй юмыг ярихгүй. Шүүх тэрийг үнэмшээд нотлох баримт квитанцаа аваад ир гэхэд байхгүй байна. Асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй гэрчүүд их байна. гэдэг нэг ангийн маань хүн орж ирээд л, *******гийн кран биш гэж хэлснийхээ төлөө хэдэн төгрөг авах вэ гэхэд нөгөө хүн нь “өө энэ чинь түрээсийн кран байсан” гээд л гэрчилдэг. Хэрэгт Авто тээврийн үндэсний төвийн нэртэй бичгээ хийчихсэн энэ нэг краныг эзэмшигч нь овогтой ******* ийм регистртэй хүн эзэмшдэг гээд л байж байна шүү дээ. Тэгээд ингээд нотлоод байхад чинь нотолгоогүй гээд байна. Нэг талаас эд нарын хувьд ёстой яаж үхэн хатан худлаа ярих вэ, яаж үхэн хатан энийг үгүйсгэх вэ гэдэг тал дээрээ одоо ажиллаж байгаа. Зарим тал дээр нь би маш их эмзэглэж байгаа. Ингэж хүнийг хуулийн байгууллагын өмнө, шүүхийн өмнө худлаа зохиомж яриад байдаг хүмүүстэй шүүх нь яаж харьцах ёстой юм. Энэ чинь ямар худлаа хэлдэг газар юм уу? Би тийм хүмүүжилтэй биш болохоор үнэн баримттай юман дээр тулгуурладаг. Миний сэтгэхүй анхнаасаа л тэгж туссан болохоор надад худлаа үнэн яриад байгаа юм ерөөсөө алга. Түүнээс биш эд нар шиг зохиогоод ярихгүй. банканд хэдэн төгрөг хийсэн гэхлээр тэр баримтаа гаргаад ир гэхлээр миний данс руу хийчихсэн баримт байгаа шүү дээ. Тэгээд 1 кассаас гарсан баримт, орлогын ордер хоёроо нөгөө банканд тушаасан квитанцтайгаа холиод солиод байдаг. 2, 3-аар нь давхардуулаад ингээд баахан юм биччихсэн байгаад байдаг. Энийг шүүх сайн нягт авч хэлэлцээч. Би одоо гаргаж өгсөн баримт дээр тулгуурлаад шүүх ажиллагааг үргэлжлүүлье ээ. Шүүхийг үнэн зөв найдвартай шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байгаа...” гэв.
Хариуцагч “” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ асуудал 5 жил гаруй явж байгаа. Бид бүхэн бүгдийг нь хэлээд гаргачихсан нэмж хэлээд байх шаардлагагүй гэж үзэж байна. Одоо болтол үхсэн хүн юм хэлэхгүй гэдэг шиг хачирхалтай байдаг. Бүх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Одоо болтол энэ хувьцаа эзэмшигч маань ноогдол ашгаа аваад л явж байгаа. Тэр үйл ажиллагаа явдгаараа явагдаж байгаа. 288,000,000 төгрөгийн 283,000,000 төгрөгийг нь 83 саяыг нь би оруулсан гээд байгаа юм. Яг энэ 283 сая төгрөгийг оруулсан гэдэг өөрийнх нь нотлох баримт гэж энд байхгүй. Тэр гээд манайд нягтлан байсан хүн нотлох баримтаар ******* захирлын оруулсан хөрөнгө хэдэн сая төгрөг гэж нотлох юугаар гаргаж өгсөн байдаг. 49м2 павильоныг газартай хамт анх худалдаж авсан гээд байдаг. Энэ асуудал бол өмнө нь газрын маргааны асуудалтай шүүх хурал дээр явагдчихсан. Шүүхээр энэ асуудал шийдэгдчихсэн. Дулааны шугамын асуудлыг бараг ашиглалтад орохоос өмнө нь хийгдчихсэн юм яриад байх юм. Энэ асуудал 2002 онд анх эхлээд 2004 онд ашиглалтад орсон энэ үед л хийгдсэн ажил болоод явж байгаа шүү дээ. Тэгэхэд бараг 2002 оноос өмнө хийгдсэн гэж ******* захирал ярьж байх шиг байна. Газрын 3,000 м2 газрын асуудал тэртээ тэргүй шүүх хурал нь урьд нь болоод явагдчихсан. Газартай холбоотой асуудлаар тэр банканд мөнгө төлсөн нотлох баримтууд нь бүгдээрээ банкны баримт дээр компаниас төлөгдөөд явсан нь харагддаг. Компани энэ мөнгө төгрөгийг төлсөн. Тэгээд ч тэр үед банк газрыг барьцаанд авдаггүй байсан. 5,5 сая төгрөг байсан гэдэг дүн дээр маргаад байх шиг байна. 2017 он хүртэл ******* захирал компанид гүйцэтгэх захирлаараа ажиллаж байсан. Тэгэхэд энэ асуудлаа яриагүй өнөөдрийг хүрсэн. Яг анх үүсгэн байгуулсан гэдэг хүнийг байхад юу ч яриагүй байсан мөртөө одоо ийм юм яригдаж байна гэдэг нь үхсэн хүн юм хэлэхгүй ээ гэж байгаатай агаар нэг л юм яриад яваад байна гэж миний зүгээс үзэж байгаа. Тэгээд 2006, 2016 оны компанийн дүрмүүдийг хүчингүй болгуулах гэсэн байгаа юм. Энэ 2006, 2016 онуудад ******* захирал яг өөрийн биеэр гүйцэтгэх захирлаа хийгээд өөрөө очиж дүрмээ бүртгүүлж байсан ийм л хүн байгаа шүү дээ. Энэ үедээ дүрмээ хүчингүй болгоно, энэ дээр ийм байна гэдгийг асуудлаа яриад явж байх ёстой байсан байх. Одоо энэ үед хүчингүй болгоё гээд явж байгаа нь ёс зүйгүй асуудал байна уу л гэж хараад байна ...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь “Даниста” ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй худалдааны төвийн дуусаагүй барилгаас 283,541,612 төгрөгийн хөрөнгө өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох,
-******* аймаг сум баг, хүнсний захын өмнө байрлалтай “Даниста” ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 49 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
-******* аймаг сум баг, “” худалдааны төвийн урд далай ээж захын ар гудамж 0 тоот хаягтай “” ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 128мкв ф100 диаметртэй м.кв талбайтай дулаан дамжуулах сүлжээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох,
-******* аймаг сум, баг, Хүнсний захын урд байрлалтай, Даниста ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 49 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн байрлаж байсан нэгж талбарын дугаарт Даниста ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 3000 мкв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох,
-2006 оны 12 сарын 20-ны өдөр болон 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн улсын бүртгэлд бүртгүүлсэн “ ХХК-ийн дүрмийг хүчингүй болгуулах,
-“” ХХК-ийн хувьцаагаар үнэлэгдэх хөрөнгө нь 5,500,000 төгрөг болохыг тогтоолгох тухай үндсэн шаардлагатай,
-******* аймаг сум баг, “” худалдааны төвийн урд далай ээж захын ар гудамж 0 тоот хаягтай “” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 128мкв ф100 диаметртэй м.кв талбайтай дулаан дамжуулах сүлжээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг,
-******* аймаг сум баг, хүнсний захын өмнө байрлалтай “Даниста” ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 49м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг,
-Газар эзэмших эрхийн дугаарын гэрчилгээг эх хувиар нь гаргуулж “” ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгч “...нэхэмжлэгч Х.******* компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсны хувьд компанид хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлүүлэх эрхтэй ба энэ эрхээ хэрэгжүүлээгүй, компанийн зүгээс зохих төлөлтийг хийж үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан журмаар өмчлөх, эзэмших эрхтэй болсон, захиргааны хэргийн шүүх компанийн дүрмийн маргааныг шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй...” гэж маргана.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х.******* нь “Даниста” ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй худалдааны төвийн дуусаагүй барилгаас 283,541,612 төгрөгийн хөрөнгө өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Х.******* нь “Даниста” ХХК үүсгэн байгуулж, 2002 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Мөн 2002 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 10 %-ийн хувьцаа эзэмшигчээр, 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өнөөг хүртэл 12 %-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байна.
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна гэж, 59.4-т Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна гэж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Дараах тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна. 61.1.2-т 61.1.2.төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан бол хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг тус тус зарлан хуралдуулна гэж тус тус хуульчилжээ.
Компанийн тухай хуулийн дээрх заалтаар компанийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эрх бүхий этгээдийг тодорхойлсон байх ба компанийн гүйцэтгэх захирал, компанийн хувьцааны 12 % эзэмшигчийн хувьд компанийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эрх бүхий этгээд нь нэхэмжлэгч Х.******* байна.
Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Компанийн дүрэмд дараах зүйлийг заавал тусгана гэж, 16.2.2.компанийн зарласан болон гаргасан хувьцааны тоо, тэдгээрийн төрөл, нэрлэсэн үнэ, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, 16.2.3.компанийн дүрмээр давуу эрхийн хувьцааг зарласан нөхцөлд давуу эрхийн хувьцааны зарласан тоо, түүний эзэмшигчийн эрхийг заавал тусгана.
Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Хэргийн материалаас үзэхэд 2006 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн ТУЗ-ын дарга, гүйцэтгэх удирдлагыг баталж, хувьцааны эрхийг нэмэгдүүлэн өөрчлөх шийдвэр, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар компанийн 1 хувьцаа эзэмшигч нас барсан тул түүний эзэмшиж байсан хувьцааг өв залгамжлагчид шилжүүлэх, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар гүйцэтгэх удирдлагыг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг тус тус гаргажээ. /1-р хх-ийн 18, 25/
Х.******* нь 2006 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Даниста ХХК-ийн ТУЗ болон Ц. танаа гэж хаяглан тооллого тооцоог нарийн шалгаж үзэж хийсэн хөрөнгө оруулалтыг нарийн гаргах хүсэлтээ илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байгаа боловч компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, эзэмших хувьцааны эрхийн талаарх асуудлыг шийдвэрлүүлэхээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаар шийдвэр гаргаж, товлон зарлаж байсан нь тогтоогдохгүй байна.
Иймд Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх маргааныг шүүх шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэж тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
******* аймаг сум, баг, Хүнсний захын урд байрлалтай, Даниста ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 49 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 3000 м2 газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд:
Хэрэгт авагдсан 2002 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай протоколоор “” компанийн захирал , “ ” компанийн захирал Ц. нар Эрдэнэт дэх хүнсний захын залгаа урд талд байгаа 50х60 метрийн харьцаатай 0.3 га газар мөн дахь барилгын үнийг тохиролцсон байна. Үнийг 15 сая төгрөгөөр тохиролцсон байна. /2-р хх-ийн 121-123/
Дээрх тохиролцооны дагуу 2002 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Барилга байгууламж болон хүнсний зах барих эзэмшил газрыг худалдах, худалдан авах тухай гэрээний дагуу “” ХХК-ийн захирал Ч.т “ ” ХХК-ийн захирал Ц. 3,000,000 төгрөгийг 2002 04 дүгээр сарын 13-ны өдөр, 2002 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр 4,500,000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдсан. /2-р хх-ийн 127-128/
Мөн “” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.*******д холбогдох 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай маргааныг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд хариуцагч Х.******* хариу тайлбар гаргахдаа “...Ч., нартай уулзаж, ярьж хэлсэн бүхнийг протоколдож авсан. 200 үнээний ферм, 0.3 га газрыг 15 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож эхний ээлжний мөнгө төгрөгийг өгөөд фермээ буулгаж авах гэтэл тэндэхийн жижүүр наад барилга чинь ХХК-ийнх биш гэсэн...” гэж тайлбарласан байна.
Х.******* нь 2004 оны 12 дугаар сарын 07-ны өдөр банкнаас 30 сая төгрөгийн зээл авч дээрх газар болон обьектын үнийг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч 2002 онд газрын үнийн тодорхой хувийг компанийн үүсгэн байгуулагч Ц. төлж барагдуулсан баримт хэрэгт авагдсан. Мөн цаг хугацааны хувьд 0.3 га газар болон үл хөдлөх эд хөрөнгийг 2002 онд шилжүүлэн авахаар гэрээ хэлцлүүд хийгдсэн, компанийн зүгээс үнийн тодорхой хувийг төлж байсан байдал нотлох баримтаар давхар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч банкны зээлийн үүргийн гүйцэтгэлийг 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 27,734,000 төгрөгийг авч төлж барагдуулсан гэж маргаж байгаа боловч түүнийг нотлосон зээлийн бүртгэлийн карт гэх баримт нь нотлох баримтыг шаардлага хангахгүй байна.
2004 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ иргэн Ч. Х.******* нарын хооронд байгуулагдсан байгаа боловч Х.******* нь “Даниста” ХХК-ийн нэрийн өмнөөс нь Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмшихийг хүссэн өргөдөлийг гаргасан, ******* аймгийн газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан , Даниста ХХК-ийн хооронд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдож байх тул хэрэгт авагдсан нотлох баримтуудаар маргаан бүхий газрын эзэмшигч, 49м2 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч болох нь тогтоогдохгүй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /1-р хх-ийн 128, 136-138,140/
******* аймаг сум баг, “” худалдааны төвийн урд далай ээж захын ар гудамж 0 тоот хаягтай “” ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 128мкв ф100 диаметртэй м.кв талбайтай дулаан дамжуулах сүлжээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2000 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Х.******* нарын хооронд лотки, таг худалдах, худалдан авах гэрээ, 2002 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Р.Ганбаатар Х.******* нарын хооронд бэлдэц худалдах, худалдан авах гэрээ, “” ХХК-ийн захирал нарын хооронд 2002 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 140 ширхэг хучилтын хавтан худалдах, худалдан авах гэрээ байгуулагсан байгаа боловч тухайн үед компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Х.******* байсан тул түүнийг хувь иргэний зүгээс гэрээ хэлцлүүдийг байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2006 оны 12 сарын 20-ны өдөр болон 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн улсын бүртгэлд бүртгүүлсэн “ ХХК-ийн дүрмийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Х.*******, Ц., нар нь 2002 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ******* аймагт хамтарсан компани байгуулахаар 01 дугаартай шийдвэр гаргаж, тус шийдвэрээр “Даниста” ХХК-ийн дүрмийг баталж, хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д компанийн дүрэм нь үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах болон компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор батална гэж тус тус хуульчилжээ.
2006 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 01 дугаартай тогтоолоор ТУЗ-ийн даргаар , гүйцэтгэх захиралаар Х.******* нарыг баталж, Ц. 44%-ийн хувьцаа эзэмшигч, Д.Дамбапэлжээ 44%-ийн хувьцаа эзэмшигч, Х.******* 12%-ийн хувьцаа эзэмшигч байхаар шийдвэрлэж, компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг 288,491,612 төгрөг болгон дүрмээ баталж, хувьцаа эзэмшигч нар 100 хувь зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулжээ.
Мөн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 01 дугаартай тогтоолоор компанийн нэг үүсгэн байгуулагч нас барсан тул түүний эзэмшиж байсан хувьцаа өв залгамжлагч Б.т шилжиж байгаа гэсэн үндэслэлээр компанийн дүрэмд өөрчлөлт оруулан шийдвэрлэж, хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг зөвшөөрч, компанийн дүрмийн өөрчлөлтийг хуульд зааснаар бүртгүүлсэн байна.
Компанийн тухай хуульд зааснаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр хуульчилсан ба дээрх 2 дүрмийн нэмэлт өөрчлөлт нь хуульд заасан журмын дагуу хэлэлцэгдэн шийдвэрлэгдсэн, хувьцаа эзэмшигч болох гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан Х.******* зөвшөөрсөн саналыг гаргаж байсан байх тул 2 дүрмийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
“” ХХК-ийн хувьцаагаар үнэлэгдэх хөрөнгө нь 5,500,000 төгрөг болохыг тогтоолгох тухай шаардлагын тухайд:
Х.*******, Ц., нар нь 2002 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Даниста” ХХК-г үүсгэн байгуулж 5,500,000 төгрөгийн барилгын материалаас бүрдсэн дүрмийн сантай, нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 55,000 ширхэг хувьцаа бүрээс Ц. 24,750 ширхэг, Д.Сарансүх 24,750 ширхэг, Х.******* 5,500 ширхэг хувьцааг тус тус эзэмшихээр компанийн дүрмээ баталж үйл ажиллагаа явуулж байсан байна.
Улмаар 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Даниста” ХХК-ийг “” ХХК болгон өөрчилж, дүрмийн сан 288,491,612 төгрөг байхаар компанийн дүрмээ шинэчлэн баталсан байх бөгөөд Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, хэлэлцэх асуудлыг 100 хувийн санал нэгтэйгээр шийдвэрлэсэн байх тул “” ХХК-ийн хувьцаагаар үнэлэгдэх хөрөнгө нь 5,500,000 төгрөг болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч төлөөлөгч газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг дурдах нь зүйтэй.
******* аймаг сум баг, хүнсний захын өмнө байрлалтай 49 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* аймаг сум баг, “” худалдааны төвийн урд далай ээж захын ар гудамж 0 тоот хаягт 128 м2 ф100 диаметртэй м.кв талбайтай дулаан дамжуулах сүлжээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь хариуцагч “” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Мөн компанийн хувьцаа эзэмшигчид 2017 оны 10 дугаар сарын 11-ны өдөр хуралдаж 02 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирал Х. *******г үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн тул үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн , дугаартай гэрчилгээг “” ХХК-д хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгч Х.*******д даалгаж шийдвэрлэлээ.
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан нэхэмжлэгч Х.******* “Даниста” ХХК-ийн дүрмийг 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртэлд бүргүүлсэн 201106111 дугаар улсын бүртгэл, илт хууль бус бүртгэлээс улбаалсан “” ХХК-ийн дүрмийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр бүртгэгдсэн улсын бүртгэл, 288,491,612 төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгээр олгогдсон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн байна.
Улсын бүртгэлтэй холбоотой маргааныг харьяаллын дагуу Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн байх ба эд хөрөнгийн өмчлөх эрхийн маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх нь хуульд нийцэж байх тул хариуцагчийн гаргасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримтыг дахин нотлохгүй гэх тайлбар үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч тал хариуцагч “” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь болох нь тогтоогдохгүй гэж маргасан бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч талын тайлбар үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ******* аймаг сум баг, “” худалдааны төвийн урд Далай ээж захын ар гудамж 0 тоот хаягт байрлах, 128 м2 ф100 диаметртэй м2 талбайтай, дулаан дамжуулах сүлжээний зориулалтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ,
-******* аймаг сум баг, хүнсний захын өмнө байрлалтай, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг тус тус “” ХХК-д хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгч Х.*******д даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,321,358.6 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.*******гаас 70,200 төгрөгийг гаргуулж “” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор зохигч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА