Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 327

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0314/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И  даргалж, Ерөнхий шүүгч Т, шүүгч Ы нарын бүрэлдэхүүнтэйгээр

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б,

Улсын яллагч И,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б,

Хохирогч Ж , Х , Г , О ,

Гэрч Б.Бальдир,

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар Х овогт Г-н Б -д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1718000140024 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х  овогт Г -ын Б , /РД: ДГ98110515/, 19.. оны .. дүгээр сарын ..-нд Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сум .. дугаар баг ... дугаар байрны .. дугаар орцны 00 тоотод оршин суух хаягтай, Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд Сантехникийн .. ангид суралцдаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  Урьд:

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сараар хойшлуулсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

                                                                                                                               

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г Б нь 1. 20.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дугаар баг Зурагтын... тоотод оршин суух Ж ы байшингийн цонхоор нэвтэрч бэлэн 400 000 төгрөг, мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн хөөрөг 1 ширхэг, цагаан чулуун хөөрөг 1 ширхэг, эрэгтэй монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй монетон бөгж 1 ширхэг зэргийг хулгайлж 2 084 000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2017 оны 07 дугаар сарын 11-ээс 15-ны хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 1.. дугаар баг, М. дугаар хэсгийн ... тоотод оршин суух Х ын гэрт нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг, Dell маркийн зөөврийн комьпютер 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг зэргийг хулгайлж 1 720 000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,

3. 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дугаар баг .. дугаар хэсэг ... тоотод оршин суух иргэн Г гийн байшингийн цонхоор нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг, нокиа маркийн гар утас 1 ширхэг зэргийг хулгайлж 210 000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг, М. дүгээр хэсгийн .. тоотод оршин суух иргэн А-ийн байшингийн цонхоор нэвтэрч самсунг галакси таб-4 1 ширхэг, самсунг i3 зөөврийн комьпютер 1 ширхэг зэргийг хулгайлж 660 000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,

5. 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг И.. гудамж ... тоотод оршин суух иргэн Б-ийн байшингийн цонхоор нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 4 ш, мөнгөн бугуйвч 3 ш, хос мөнгөн ээмэг 1 ш, мөнгөн бөгж 5 ширхэг зэрэг эд хөрөнгө хулгайлж 1 210 000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,

6. 2017 оны 07 дугаар сарын 31-ээс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дугаар баг И.. гудамжны ... тоотод оршин суух иргэн О ын байшингийн цонхоор нэвтэрч монетон ээмэг 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, гинж /хос/, монетон гинж /кулонтой/ 1 ширхэг, бугуйн цаг /утсаар ярьдаг/ 1 ширхэг, монетон кулон 1 ширхэг, хөлnay мөнгөн гинж 1 ширхэг зэргийг хулгайлж 645 000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,

7. 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг И. гудамжны ... а тоотод оршин суух иргэн Б-ын гэрийн цонхоор нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, сүүжин хэлбэртэй алтан ээмэг 1 ширхэг, алтан бөгж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, гинж /хос/ зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1 540 000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,

8. 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн Ш. дэрсний ... тоотод оршин суух иргэн С-ийн байшинд нэвтэрч самсунг маркийн мэдрэгчтэй гар утас 1 ширхэг, самсунг, нокиа маркийн товчлууртай гар утас 3 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг, эмэгтэй монетон бөгж 1 ширхэг, мөнгөн бөгж 6 ширхэг, мөнгөн хос ээмэг 1 ширхэг, өрөөсөн мөнгөн ээмэг 2 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, шар метал нарийн гинж 1 ширхэг, кулонтой мөнгөн гинж 1 ширхэг, дуураймал мөнгөн гинж 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 670 000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд 8 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтрэн орж эд зүйл хулгайлан бусдад нийт 8739000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б-ийн өгсөн: Би урьд нь РС тоглодог байсан. Ээж, аав хоёр намайг РС тоглодог гэдгийг мэддэг байсан учраас намайг мөнгө гуйхаар өгдөггүй. Би РС тоглохын тулд хулгай хийсэн. Түүнээс хоол авч идэх, хувцас авч өмсөхөд зарцуулаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ял шийтгэлийг маань хөнгөрүүлж өгнө үү. Би 8 удаагийн үйлдлээр хулгай хийсэн гэдгээ зөвшөөрч байна. Би РС тоглоомонд донтсоноос болж хулгай хийсэн. Олсон мөнгөө РС тоглоомонд зарцуулсан гэх мэдүүлэг,

 

Хохирогч Х ын өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 11-ээс 2017 оны 07 дугаар сарын 15-ны хооронд гэр бүлээрээ хөдөө амрахаар явсан. Гэр бүлийн хамт хөдөө амраад 2017 оны 07 дугаар сарын 15-ны шөнө гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байсан. Би гэрт хулгай орсныг хараад цагдаад дуудлага өгч бүртгүүлсэн. Маргааш өглөө нь би өөрийн биеэр цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгсөн. Манай гэрээс алдагдсан зүйл гэвэл dell маркийн i5 үзүүлэлттэй зөөврийн компьютер 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, эхнэрийн мөнгөн ээмэг, бөгж алдагдсан нийт 1,720,000 төгрөгийн хохирол учирсан. Иймд Б-аас 1,720,000 төгрөг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ж  өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр эхнэртэйгээ Зулзагын голд амарч байсан. Манай гэрт том охин маань үлдсэн. Охин ажлаасаа орой гэртээ ирэхэд хулгай орсон байсан гэсэн. Надруу залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Би цагдаад дуудлага өгчих гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр гэрт ирэх үед цагдаа бас ирсэн. Гэртээ ороод эд зүйлсээ шалгахад мөнгөний хайрцаг доторх мөнгө болон эд зүйлийг бүгдийг нь авсан байсан. Мөнгөний хайрцаг дотор байсан мөнгөн хөөрөг, цагаан хөөрөг, миний монетон бөгж, эхнэрийн монетон бөгж, мөнгөн аяга, 400,000 төгрөгтэй хамт авсан. Манай эхнэр 330 дугаар цэргийн ангид ажилладаг. Тухайн үед амралтынхаа мөнгийг аваад талыг нь гэртээ авчирчихсан байсан. Мөн миний орлогын мөнгө байсан.  Би 2 ширхэг хөөрөг, 2 ширхэг монетон бөгж, мөнгөн аягаа буцаагаад авсан. Одоо 400,000 төгрөгөө аваагүй байгаа тул уг мөнгийг гаргуулж өгнө үү. Хулгайчийг түргэн шуурхай олж өгсөнд нь цагдаа нарт баярлалаа гэж хэлмээр байна гэх мэдүүлэг,

 

Хохирогч Г гийн өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 21-ний орой 4 цагт манай гэрт хулгай орсон байсан. Би 2017 ны 07 дугаар сарын 21-ний өглөө 7 цагт ажил дээрээ очсон. Манай бэр өглөөний 7 цаг 30 минут гэхэд гэрийнхээ хаалгыг цоожлоод ажилдаа явсан. Тэгээд орой 18 цаг өнгөрч байхад бэр над руу залгаад гэрт хулгай орсон юм шиг байна. Гал тогооны цонх болон том өрөөний цонх хагарчихсан байна гэхээр нь гэр лүүгээ орохгүй байж байгаараа би шууд цагдаа дуудлаа гэж хэлсэн. Цагдаад мэдэгдсэн чинь намайг очоод байж бай гэж хэлсэн. Тэгээд гэртээ очоод удаагүй байхад цагдаа ирсэн. Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, нокиа маркийн гар утас, бурханы урд байсан 1000 төгрөгийг авсан байсан. 210,000 төгрөгийн хохирол учирсан. Уг мөнгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

 

Хохирогч О ын өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажилтай байсан. Ингээд 2017 оны 08 дугаар сарын 01-ний шөнө ажлаасаа буугаад 2 цагийн үед гэрт ороход манай гэрт хулгай орсон байхаар нь цагдаад мэдэгдсэн. Манай гэрээс миний монетон эдлэл болон мөнгөн эдлэл алга болсон байсан. Б манай гэрээс хулгай хийж 645,000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ мөнгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэх мэдүүлэг,

 

Гэрч Б-ын өгсөн: Манай гэрийн авдар дотор баараагүй 4 ширхэг мөнгөн аяга байсан. Г.Б г 4 ширхэг мөнгөн аяга авсан эсэхийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан авдар дотор байсан 4 ширхэг мөнгөн аяга болон бугуйвч алга болсон.  3 ширхэг бугуйвч, мөнгөн ээмэг, монетон бөгжөө буцааж аваагүй. 2 ширхэг мөнгөн аягаа алдсан юм чинь олоод авбал зүгээр байна. Гэхдээ өөрөө аваагүй гэж байгаа бол нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Б-ийн А-ийн өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдөр манай ажил дээр хүүхдийн баярын арга хэмжээ болоод эхнэр хүүхдүүдийн хамтаар очиж оролцоод 15 цагийн үед гэртээ ирэхэд эхнэр унтлагын өрөөний цонх онгорхой байна, авдар дээр байсан эд зүйл хөдөлсөн байна гэхээр нь гэртээ ортол хувцас хунарыг эмх замбараагүй болгосон байсан. Манайхаас самсунг маркийн зөөврийн компьютер, миний ажлын таб-4 маркийн гар утас алдагдсан гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 173/,

 

Хохирогч А-ийн өгсөн: ...2017 оны 8 дугаар сарын 3-нд нөхөр Б-ын хамт Архангай аймагт амраад явж байхад манай гэрт хулгай орсон байсан. Манай гэрээс 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 3 ширхэг мөнгөн бугуйвч, 1 ширхэг мөнгөн ээмэг, 5 ширхэг мөнгөн бөгж алга болсон. ...Алдагдсан эд зүйлээсээ 2 ширхэг мөнгөн аяга хүлээн авлаа. Одоо 2 ширхэг мөнгөн аяганы 260.000 төгрөгийг хасаад 950.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 223-224/,

 

Хохирогч Б-ын өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 25-нд өдрийн 11 цагийн орчим би эхнэр зээ нарынхаа хамтаар Сэлэнгэ явчихаад 2 цагийн орчим гэртээ ирэхэд байшингийн зүүн урд талын вакуум цонхны порчикоор хулгайч ороод гэрээс 2 ширхэг мөнгөн аяга, миний монгол алтан 1 ширхэг бөгж, манай эхнэрийн сүүжин хэлбэртэй монгол алтан 1 хос ээмэг, монетон бөгж 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг, мөнгөн ээмэг, мөнгөн гинж хосоороо алдагдсан байсан гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 50/,

 

Хохирогч С-ийн өгсөн: Манай гэр дотор байсан эрээн нүүртэй улбар шаргал өнгийн модон авдарт байсан мэдрэгчтэй шар гадаргуутай /Самсунг Ж-3/ маркийн гар утас 1 ширхэг, өөрийн эд зүйлсээ тавьдаг хүрэн тавцантай шүүгээний дээр ил тавьсан нөхрийн хуучин хар оосортой шар төмөр бугуйн цаг 1 ширхэг, Солонгос дуураймал шар металл эмэгтэй хүний хүзүүний нарийн гинж 2 ширхэг, эмэгтэй Орос монетон том бөгж 1 ширхэг, мөнгөн шигтгээтэй монетон эмэгтэй хүний өрөөсөн ээмэг 1 ширхэг, эмэгтэй хүний цагаан шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, эмэгтэй хүний өрөөсөн хүрдэн хээтэй унжлагатай мөнгөн ээмэг 1 ширхэг, мөнгөн кулонон шигтгээтэй хүзүүний гинж 1 ширхэг, цулгуй мөнгөн гинж 2 ширхэг, дуураймал Хятад мөнгөн гинж 2 ширхэг, мөнгөн бөгж 6 ширхэг, саарал корпустай товчлууртай /Nokia/ гар утас 1 ширхэг, хар өнгийн корпустай товчлууртай /Самсунг/ гар утас 1 ширхэг, хар өнгийн корпустай товчлууртай / Nokia / гар утас 1 ширхэг алдагдсан юм. Нийт 650000 төгрөгийн хохирол учирсан гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 91-94/,

 

Иргэний нэхэмжлэгч Ц-ийн өгсөн: ...Манай Түнш ломбарданд 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр мөнгөн хөөрөг 100,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Намайг ээлжийн амралттай байхад надтай хамт ажилладаг Ч-ээс хураан авсан байсан. Би хохирлын 100,000 төгрөг нэхэмжилж байна. гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 44/,

 

Гэрч Б-ийн өгсөн: ...Би тэр хүүхдийг танихгүй. Манай ломбарданд 2017 оны 7 дугаар сарын 3-нд монетон бөгж 80.000 төгрөгийн барьцаанд өөрийнхөө бичиг баримтаар тавьсан. 80.000 төгрөгийг төлсөн болохоор надад санал гомдол байхгүй гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 46/,

 

Гэрч Э-ийн өгсөн: ...Би бэлэн 170,000 төгрөг тоолж өгөөд тэр эрэгтэй бөгжийг 30 хоногийн хугацаатай сарын 6 хувийн хүүтэй авсан. Г овогтой Б ДГ98110515 регистрийн дугаартай бичиг баримттай хүн тавьсан. Би иргэний үнэмлэхийг нь харж, царайг нь харж харьцуулж байж авсан. Би хохирлын мөнгөө Б-аас хүлээн авсан нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 47-48/,

 

Гэрч Б-ийн өгсөн: Би 2017 оны 7 дугаар сарын эхээр ажлын байрандаа байхад манай ТҮЦ-ийн цонхон дээр 18-20 орчим насны нэг эрэгтэй хүүхэд ирээд мөнгө авах уу гэхээр нь гарммлаад 35 грамм болохоор нь 35.000 төгрөг өгөөд авсан гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 49-50/,

 

Гэрч Г-ийн өгсөн: 2017 оны 7 дугаар сарын дундуур 18-19 орчим насны залуу хар өнгийн Dell брэндийн i5 үзүүлэлттэй нөүтбүүкийг 100,000 төгрөгөөр зарсан. Би бага зэрэг засаж янзлаад нэг хүнд зарсан гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 119/,

 

Гэрч Б-ийн өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 21-ний орой 18 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн 2 цонх хагарчихсан, нэг цонх нь онгорхой байхаар нь гэр лүү орж үзэхэд гэрийн тавилга дотор байсан эд зүйлсийг гаргачихсан, замбараагүй болгочихсон байсан. Тэгээд би хадам ээж рүү залгаж гэрт хулгай орсон байна гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 141/,

 

Гэрч Б-ийн өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдөр нөхөр хүүхдүүдийн хамтаар нөхрийн ажил дээр очиж хүүхдийн баярын арга хэмжээнд оролцож байгаад 10 цагийн үед гэртээ ирэхэд зүгээр байсан. Баяраа тэмдэглэж байгаад өдөр 15 цагт гэртээ ирэхэд унтлагын өрөөний цонх онгорхой, хувцас хунар эмх замбараагүй болсон байсан. Тэгээд хулгай орсныг мэдээд цагдаад хандсан. Хүүхдийн өрөөнд байсан Samsung маркийн зөөврийн компьютер, нөхөр А-ийн Galaxy tab-4 маркийн гар утас алдагдсан гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 174/,

 

Гэрч Д-ын өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 3-нд Б  гэдэг нэрээр 100,000 төгрөгийн барьцаанд самсунг маркийн хар өнгийн зөөврийн компьютер авсан. Гэхдээ одоо зөөврийн компьютер байхгүй зарагдсан гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 178-179/,

 

Гэрч Б.Ганширнэнгийн өгсөн: Манай хадам аав Бальдир, ээж Алтангэрэл нар 2017 оны 7 дугаар сарын сүүлээр гэрээ цоожилж орхиод Архангай аймаг явсан. 2017 оны 8 дугаар сарын 03-нд гэрт нь хулгай орсон байна гэхээр нь алдагдсан эд зүйлсийг нь бүртгэсэн. Дараа нь аав, ээж 2 өөрсдөө ирж юмаа бүртгээд 4 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн ээмэг, 3 ширхэг мөнгөн бугуйвч, 5 ширхэг мөнгөн бөгж алдагдсан байна гэсэн... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 225/,

 

Гэрч М-ийн өгсөн: ... 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Бальдирын утасны дугаар луу зөндөө залгаж байж 18 цагийн үед цонх чинь онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд хүүхдүүд нь ирсэн. Уг нь 2017.8.1-нд цонхнууд нь хаалттай, хашаанд нь төмөр хөглөрсөн байсан гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 226/,

 

Гэрч Ө-ийн өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 3-нд Дархан сумын 7 дугаар баг Шинэ орчин худалдааны төвийн урд байрлах ченж нарын ТҮЦ-нд байхад 19-20 орчим насны нэг эрэгтэй хүүхэд мөнгөн бугуйвч 3 ширхэг, өөр жаахан мөнгөн эдлэл надад 55.000 төгрөгөөр зарсан. Намайг гуйсаар байгаад өгсөн. Одоо тэр хүүхдийн зарсан эд зүйл байхгүй. Би тухайн үед зарсан гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 227/,

 

Гэрч Л-ийн өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 25-нд өдрийн 11 цагийн орчим би эхнэр зээ нарынхаа хамтаар Сэлэнгэ явчихаад 2 цагийн орчим гэртээ ирэхэд байшингийн зүүн урд талын вакуум цонхны порчикоор хулгайч ороод гэрээс 2 ширхэг мөнгөн аяга, манай нөхрийн монгол алтан 1 ширхэг бөгж, миний сүүжин хэлбэртэй монгол алтан 1 хос ээмэг, монетон бөгж 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг, мөнгөн ээмэг бөгж гинж хосоороо алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 51/,

 

Ж ы байшингийн цонхоор нэвтрч эд хөрөнгө хулгайлсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-10/,

А-ийн байшингийн цонхоор нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 159-161/,

Б.Бальдирын байшингийн цонхоор нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 206-209/,

О ын байшингийн цонхоор нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 246-249/,

Б-ын байшингийн цонхоор нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 35-38/,

С-ийн байшингийн цонхоор нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 77-84/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 86-87/,

Эд мөрийн баримт хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 218-220/,

Шүүгдэгч Б-ийн мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 22-25/,

Хохирогч О ын гэрт хэргийн газрын үзлэг хийх явцад илрүүлсэн 2 ширхэг гарын мөр нь Г-ын Б-н баруун болон зүүн гарын алганы дардастай тохирч байна гэх шинжээч Б-ийн дүгнэлт /2-р хх-ийн 18/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийн шүүхэд шилжүүлжээ.  

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй. РС тоглоомонд донтоод, уг тоглоомыг тоглох мөнгө олох гэж хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж мэтгэлцэж байна.

Гэвч Б нь 8 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан ба гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлээ бусдад зарах, ломбарданд тавих зэргээр мөнгө олдог, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ мөнгө олох арга хэрэгсэл болгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж д 2084000 төгрөгийн,  хохирогч Х т 1720000 төгрөгийн, хохирогч Г д 210 000 төгрөгийн, хохирогч А-д 660000 төгрөгийн, А-д 1210000 төгрөгийн, хохирогч О д 645000 төгрөгийн, хохирогч Б-д 1540000 төгрөгийн, хохирогч С-д 670000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ц-д 100000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байна.

Хохирогч Ж  нь мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн хөөрөг 1 ширхэг, цагаан чулуун хөөрөг 1 ширхэг, эрэгтэй монетон бөгж, эмэгтэй монетон бөгж 1 ширхэг зэрэг 1684000 төгрөгийн эд зүйл, хохирогч С-д Самсунг Ж-3 маркийн гар утас 1 ширхэг, Нокиа, Самсунг маркийн хуучин гар утас 3 ширхэг, эрэгтэй хүний хар оосортой бугуйн цаг 1 ширхэг, орос монетон бөгж 1 ширхэг, мөнгөн бөгж 6 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, унжлагатай, хүрдэн хээтэй мөнгөн ээмэг 1ширхэг/ өрөөсөн/, мөнгөн гинж 2 ширхэг, эмэгтэй шар метал гинж 2 ширхэг, шигтгээтэй кулонтой мөнгөн гинж 1 ширхэг, хятад дуураймал мөнгөн гинж 2 ширхэг зэрэг нийт 670.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйл, хохирогч Б-н А нь 260.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг мөнгө аягыг тус тус хүлээн авсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тус тус нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б-аас 6,225.000 төгрөг гаргуулж 400,000 төгрөгийг хохирогч Ж д, 1,720,000 төгрөгийг хохирогч Х т, 210,000 төгрөгийг хохирогч Г д, 660,000 төгрөгийг хохирогч А-д, 950,000 төгрөгийг хохирогч А-д, 645,000 төгрөгийг хохирогч О д, 1,540,000 төгрөгийг хохирогч Б-д, 100,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Н.Цогзолбоод тус тус олгож, хохирогч С нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч Г.Б д оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байх тул түүнд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 1 сар 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 жил 1 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг чихэвч нь хохирогч О ынх болох нь түүний мэдүүлгээр нотлогдож байх тул уг чихэвчийг хохирогчид буцаан олгож, төмөр хадаас 2 ширхгийг устгаж, Таб 1 ширхэг, S3 маркийн гар утас 1 ширхэг, хүрэн өнгийн спикер 1 ширхэг, цэнхэр өнгийн зөөврийн цэнэглэгч 1 ширхэг, хошуу 1 ширхэг, цагаан өнгийн адаптор 1 ширхэг, 500 төгрөг 2 ширхэг, 100 төгрөг 4 ширхэг, 50 төгрөг 1 ширхэг, S1 маркийн гар утас 1 ширхэг, хөшиг 1 ширхэг, USB залгуур 1 ширхэг зэргийг шүүгдэгч Г.Б д буцаан олгох зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 58 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Б г Эрүүгийн хуулийн тугсай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  шүүгдэгч Б-аас 6,225.000 төгрөг гаргуулж 400,000 төгрөгийг хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн зурагтын 5-80 тоотод оршин суух Б овогт Ж /РД:ТЯ66030816/-д, 1,720,000 төгрөгийг хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангирт 10 дугаар хэсэг 3-57 тоотод оршин суух Б овогт Н -ийн Х /РД: МФ88122311/-т, 210,000 төгрөгийг хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 10 дугаар хэсэг 5-24 тоотод оршин суух Б овогт Д -ийн Г /РД: ХД65062108/-д, 660,000 төгрөгийг хохирогч Дархан сумын 15 дугаар баг мангиртын 4-р хэсэг 4-24 тоотод оршин суух И овогт Б -ийн А  /РД:ПБ85060991, утас 88084343/-д, 950,000 төгрөгийг хохирогч Дархан сумын 13 дугаар баг Их сургуулийн 3-9 тоотод оршин суух Гал овогт Б-н А /РД:АН51072005, утас 99225509/-д, 645,000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн Их сургуулийн 1-13 тоотод оршин суух Х овогт М -ийн О  /РД: ЧС75042525/-д, 1,540,000 төгрөгийг хохирогч Дархан сумын 15 дугаар баг Мангирт 10 дугаар хэсэг 20-161а тоотод оршин суух Б овогт П-ын Б /РД: ТБ60120574, утас 99003948/-д, 100,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 22-86 тоотод оршин суух Б овогт Н -ын Ц /РД: ТЖ86071109, утас 99712078/-д тус тус олгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Г.Б г 5 жил /таван жил/-ийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн 3 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 1 сар 17 хоногийн  хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 жил 1 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б д оногуулсан 8 жил 1 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б н урьдчилан цагдан хоригдсон 58 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.  

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг төмөр хадаасыг устгаж, чихэвчийг хохирогч О д олгож,  таб 1 ширхэг, S3 маркийн гар утас 1 ширхэг, хүрэн өнгийн спикер 1 ширхэг, цэнхэр өнгийн зөөврийн цэнэглэгч 1 ширхэг, 1 ширхэг хошуу, цагаан өнгийн адаптор 1 ширхэг, 500 төгрөг 2 ширхэг, 100 төгрөг 4 ширхэг, 50 төгрөг 1 ширхэг, S1 маркийн гар утас 1 ширхэг, 1 ширхэг хөшиг, 1 ширхэг USB залгуур зэргийг Г.Б д буцаан олгосугай.

 

8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           И

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т

ШҮҮГЧ                           Б