Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 306

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0306/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,  
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, 
Хохирогч ****,  
Шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч **** холбогдох эрүүгийн 1718002400102 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ****нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 26-наас 2017 оны 9 дүгээр сарын 27-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “****’’ зочид буудалд хамт байсан найз ****тай үл ялих зүйлийн улмаас маргалдан төмсөгнөөс нь базаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ****нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “****’’ зочид буудалд хамт байсан найз ****тай үл ялих зүйлээр маргалдан төмсөгнөөс нь базаж "төмсөг, умдагны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хагалгааны дараах байдал, духны зулгаралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь 

    Шүүгдэгч ****мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

    ...Би урьд нь 2017 оны 03 дугаар сарын сүүлээр хүнээс машин авахдаа 5 дугаар сарын 01-нд мөнгийг нь өгөхөөр тохироод би Улаанбаатар хот руу явсан. Тэр үед би авсан машинаа ****т үлдээгээд явсан үед **** нь согтуугаар миний машиныг жолоодож явж байгаад зам тээврийн осол гаргаж машиныг журмын хашаанд хийгээд журмын хашаанаас аваад төмрийн хогонд өгчихсөн юм. Тэгээд би тэр үед машин авсан хүнд урьдчилгаа 300 000 төгрөг өгсөн байсан учраас тухайн хүнд болсон асуудлын талаар хэлэхэд **** тэр хүнд үлдэгдэл 700 000 төгрөг өгсөн харин би тэр өгсөн мөнгөнөөс зөрүү гэж 200 000 төгрөг авах байсан боловч **** өгөөгүй. Тэгж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотоос ****тай 11 цагийн орчим уулзаж 18 цагийн орчим нэрийг нь сайн мэдэхгүй Арбатын гудамжинд байдаг бааранд ороод тэндээ 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи, 0,75 литрийн 1 шил Хараа архи хувааж уучхаад тэндээсээ 23 цаг болж байхад гараад захын ойролцоо зүс мэдэх Охиноо гэх эмэгтэйтэй таараад дахиад нэг нэрийг нь мэдэхгүй Арбат гудамжинд байдаг кафед сууж байгаад нэмж нэг нэг лааз пиво уучхаад тэндээсээ 00 цаг болж байхад гараад бид гурав “****” буудал руу орох үед үүдэнд нь байрлах дэлгүүрээс 0,75 литрийн Хараа архи аваад буудалд орж ууж сууж байгаад ****тай зөрүү 200 000 төгрөгнөөс болж маргалдсан. Тэр үед 01 цагийн орчим ****, **** 2 гараад явсан. Би Охиноотой үлдсэн тэгээд удаагүй 03 цагийн орчим намайг унтаж байхад **** **** хоёр 2 литрийн савтай тал пиво барьж орж ирээд **** миний хөнжлийг татаад одоо үзэлцэе гээд савтай пивоороо миний толгой руу цохиод гараараа шанаадаад авахаар нь би босож хувцсаа өмсөөд ноцолдож байгаад ****ын төмсөгнөөс нь базаад авсан. Тэр үед **** болъё болъё гэхээр нь би цагдаа дууд гэж орилход тухайн буудалд жижүүр хийж байсан эмээ уурлаад хөөгөөд гаргасан. Тэгээд гарах үед ****, **** 2 яваад өгсөн харин би буцаж буудалдаа орж унтаж байхад 07 цагийн орчим **** орж ирээд миний төмсөг хавдчихлаа гэж хэлчхээд гараад явсан гэх мэдүүлэг,

    Хохирогч ****ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:
    ...2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр найз **** Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд ****, **** бид нар 20 цагийн орчим “Мемори” нэртэй бааранд ороод 0,75 литрийн Хараа нэртэй архи, хүний 1 шил пиво аваад сууцгаасан. Ингээд 00 цагийн үед ломбардаас Охиноо нэртэй найзыгаа аваад “****” нэртэй буудалд ороод 2,5 литрийн пиво аваад ууж байгаад маргалдаж эхэлсэн. **** намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь би ч гэсэн хэлэх хэлэхгүй үгээр хэлээд маргалдсан. Ингээд би босоод шууд явлаа гэсэн чинь **** миний төмсөгнөөс базаад орилоод атгаж бяцалсан. Тухайн үедээ хэсэг өвдөөд байсан. Өглөө босоод харахад маш их өвчинтэй хавдсан байсан. Тэгээд эмнэлэгт ирээд үзүүлээд шууд хэвтүүлээд тариа хийсэн чинь шууд ухаан алдаад сэхээнд сэрсэн. Эмчилгээний зардлаас 288 000 төгрөгийг төлсөн үлдэх 599 000 төгрөгөө нэхэмжилнэ гэх мэдүүлэг, 
Гэрч Б.****ын мөрдөн байцаалтад өгсөн: 

...2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр би өөрийн найз ****, **** нартай өглөө 10 цагийн орчим уулзаад ****ын аавынд үхрийн сараа барих банзыг ачиж аавынд нь хүргэж өгчхөөд өдөржин хамт байж байгаад **** тэр өдөр Улаанбаатар хот руу явахаасаа өмнө бааранд орж ганц шил юм уучхаад явъя гээд Арбатын гудамжинд байдаг нэрийг нь мэдэхгүй нэг бааранд 19 цаг өнгөрч байхад ороод тэндээ бид 1 шил 0,75 литрийн Хараа архи, 0,5 литрийн пиво хүн тус бүр нэгийг уугаад тэрийгээ дуусаад дахиж нэг шил архи авч тэрийг ууж дуусаад баарнаас 21 цаг өнгөрч байхад гараад **** явах гэтэл тендерийн Автобус зогссон байсан. Гэтэл **** явахаа болчихсон. Тэгээд бид нар Ихэр могой худалдааны төвийн өмнө явж байхад ****ын таньдаг Охиноо гэдэг эмэгтэй таараад бид нар хамтдаа Арбат руу уруудаж Хаан зоог руу орж тэндээ Охиноо хоол идээд харин бид 3 нэг нэг пиво уусан. Тэгээд тэндээсээ гараад караоке руу орох гэж байгаад болиод нэг шил 0,75 литрийн архи аваад “****” буудал руу хамтдаа орцгоосон. Тэгээд би тэр архийг ууж байснаа санаж байна тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Би тасарчихсан. Харин маргааш нь ****аас асуухад намайг шөнө буудлаас ****ын хамтаар гарч яваад буцаж орж ирээд дахиад гараад явсан тухай хэлсэн. Тэрнээс би болсон асуудлыг санахгүй байна гэх мэдүүлэг /хх 7/, 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ****дугаартай дүгнэлт:

    “1.****ын биед төмсөг, умдагны цус хуралт, зөөлөн эдийн няцрал хагалгааны дараах байдал, духны зугаралттай гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэжээ /хх 10/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.  

    Хохирогч **** нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь 887 000 төгрөгийн хохирол учирснаас төлөгдөөгүй 599 000 төгрөгийн хохирлоо нэхэмжилсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул дээрх хохирлыг шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ. 

    Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо тодорхой хэмжээгээр төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

    Яллах болон өмгөөлөх талаас шүүгдэгчид торгох ялын санал оруулсныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн засаг даргын 2017.10.26-ны өдрийн 1898 дугаартай "****нь эхнэр, 4 хүүхдийн хамт ам бүл 6-уулаа амьдардаг" албан тоот, биеийн байцаалтад "****" ХХК-нд мах ачигч ажилтай гэх боловч үүнтэй холбоотой баримт хэрэгт хэрэгт авагдаагүй, өрхийн хэдэн төгрөгийн орлоготой нь тодорхойгүй, гэмт хэргийн улмаас хохирогчид хагалгааны зардал 887 000 төгрөг учирсан нь хавтаст хэргийн 64-81-р хуудсанд авагдсан баримтаар нотлогдсон байхад 288 000 төгрөгийг төлж үлдэх хохирлыг нөхөн төлөөгүй зэрэг байдлаас дүгнэн торгох ял оногдуулах боломжгүй гэж дүгнэв.

    Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 43-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон.
    Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.       
    
    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ****240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.****ад оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар тогтоосугай. 

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ****нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.   

 5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Д.****аас 599 000 /таван зуун ерэн есөн мянга/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 2*** лгосугай. 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
 8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.****ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Т.БАТЖАРГАЛ