Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 12

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Н.Баярхүү, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1480 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Х гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г , Б.Н , Д.Э  нарт холбогдох, ... аймгийн ... хаягт байрлах 877 м.кв газрыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгаж, газрын нүүрэн талын 21.27 метр газрыг хааж барьсан төмөр хашааг албадан буулгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч, хариуцагч Д.Э , Б.Г  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н гийн давж заалдах гомдлоор 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч          М.М  түүний өмгөөлөгч  М.Ганзориг

           Нарийн бичгийн дарга                                           Б.Энхзул нар оролцов.

        Нэхэмжлэгч Г.Х  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: "Г.Х  нь 2017 оны 12 дугаар сард Б.Э ээс ... аймгийн ... хаягт байрлах 877 м.кв газрыг худалдан авсан. Уг газрыг өмчлөх эрх улсын бүртгэлийн Г-********* дугаарт миний нэр дээр бүртгэгдсэн. Өөрийн өмчлөлийн газрыг шинээр хашаажуулах зорилгоор 2018 онд газрын кадастрын зургийн дагуу холбогдох мэргэжилтнээр хэмжүүлж цэг хатгуулан шон зоосон. Улмаар 2019 оны 04 дүгээр сарын сүүлчээр дай мод бэхэлж банзаар хашаа барих гэсэн боловч Б.Н , түүний нөхөр гэх Э нар нь хашаа бариулахгүй бид энэ газрыг авах ёстой гэх мэтээр дураараа аашлаад зогсохгүй надад газраа зар гэх мэт шаардлагыг тавьж дайрч доромжилсон. Газар аань эзэнгүй байсан тул хөдөөнөөс нүүж ирсэн Л  гэх айлыг өмчлөлийн газар дээрээ 6 сард буулгасан боловч Б.Н , Э , Б.Г  нар нь Л ийг хэл амаар доромжлон газраас нүүхээс өөр аргагүй байдалд оруулан нүүлгэсэн. Мөн дээрх газрын нийтийн эзэмшил рүү нэвтрэх хэсэг буюу хаалга гарах хэсгийг бүхэлд нь төмөр хашаагаар үргэлжлүүлэн хаасан байгаа ба уг төмөр хашааг буулгаж авах талаар шаардлага тавьсан боловч хашааг барьсан эзэн болох Б.Н , Э нарын хүүхэд болох Б.Г  нь хашааг буулгалгүй байсаар өдийг хүрээд байна. Ийнхүү надад бусдын хашааг буулгах эрх байхгүй төдийгүй өөрийн өмчлөлийн уг газрыг ашиглах, хашаажуулах зэргээр өмчлөх эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Иймд ... аймгийн ... хаягт байрлах 877 м.кв газрыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг Б.Н  түүний нөхөр Э , Б.Г  нарт даалгаж, газрын нүүрэн талын 21.27 метр газрыг хааж барьсан төмөр хашааг албадан буулгуулахаар шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

        Хариуцагч Б.Г , Б.Н , Д.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "Хариуцагч Б.Н , Д.Э , Б.Г  нар нь "хүнд олгоогүй, хашаагаа татаад газрын гэрчилгээгээ гаргуул" гэж газрын албаны ажилтны хэмжиж, тэмдэгжүүлж өгсний дагуу ... сумын ... хаягт байрлах газрын нүүрэн талыг битүүлж 2017 оны 7 сарын 1-нд төмөр хашаа барьсан. Тухайн үед газрын гэрчилгээгээ гаргуулах болоход ... байрлалд иргэн Б.Э т өмчлөх хүсэлт гаргаагүй оочерт ороогүй байхад ... Сумын Засаг даргын 2017.01.03-ны өдрийн А/02 тоот захирамжаар 15 жилээр газар эзэмших гэрчилгээ гаргаж өгсөн байсан. Нэхэмжлэгч Т.Х  нь 2017 онд хууль бус газрын наймааны талаар маргаан үүссэнээс хойш 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан байдаг бөгөөд төмөр хашаагаа ав гэсэн шаардлагыг тавьж байгаагүй, түрүү жил ч тавиагүй шууд шүүхэд хандсан. Бид нэхэмжлэгчийг хэл амаар доромжлоогүй, нэхэмжлэгч Т.Х  нь удаа дараа зөвхөн газар зарах сонирхлоо илэрхийлдэг.  Хариуцагч нарын зүгээс дараахь үндэслэлээр нэхэмжпэлийн шаардлагыг эсэргүүцэж байна. 1. ... байршлын нүүрэн талыг темөр хашаагаар битүүлэхдээ бид дур мэдэн хашаа бариагүй газрын албаны эрх мэдэл бүхий ажилтны заавраар нэхэмжлэгчийг газар худалдаж авахаас өмнө 2017 оны 7 сарын 01-ний өдөр барьсан.

         2. Нэхэмжлэгч Т.Х д газар зарсан Б.Э т газар олгосон шийдвэр нь илт хууль зөрчсөн, авлига өгсөн талаараа ил цагаан илэрхийлж байсан учраас шалгуулах хүсэлтээ 2017, 2018 онуудад холбогдох дээд шатны удирдлагад гаргасан боловч ямар нэгшийд гараагүй учраас 2019 оны 04 сарын 03-нд аймгийн Засаг даргын орлогч Б д шалгуулах хүсэлт гаргаснаар ... сумын Засаг дарга Г од албан бичиг явуулж, хариуцагч Д.Э , Б. Н  нарын гомдлыг хянан шийдвэрлэхийн тулд материал ирүүл гэсний дагуу нэхэмжлэгч Т.Х гийн газрын материалыг аймгийн захиргаа татан авч одоо шалгаж байгаа юм. 2019 оны 04 сарын 29-нд ... аймгийн Засаг дарга Б ад гомдол дотогш байгаа нь нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн өмчийн газарт хийсэн шүүгчийн үзлэгийн баримтжуулсан зургаар нотлогдож байна. Нотолгоо 2: Хариуцагчийн эзэмшлийн газрын кадастрын зураг дээр нэхэмжлэгч болон хариуцагчийн газрыг зааглаж буй 40, 49 метр газрын төгсгөлийн 4-р цэгээс үргэлжлүүлж 5-р цэгийн координатыг тогтоож, хоорондын зайг 1,27 метр гэсэн хэмжээг тавьж догол үүсгэж дүрсэлсэн нь нэхэмжлэгч Т.Х гийн хатгасан 8 шон өмчлөлийн газрынх хил хязгаар болохыг нотолж байгаа юм. /хэргийн материалын 27-р хуудас/ Нотолгоо 3: Нэхэмжлэгч мэргэжлийн хүн өмчийн газар дээрээ авчирч, газрынхаа хэмжээ, хязгаарыг тогтоолгож, тэмдэглэж өгсөн шохойн зураасны дагуу 8 шонг өөрөө хатгасан нь хариуцагчийн 2017 онд барьсан төмөр хашааны үргэлжлэлийн дотуур байгаа нь нэхэмжлэгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагчийн зүгээс ямар нэг саад хийгээгүйг бэлхнээ нотолж байгаа юм. /хэргийн материалд авагдсан бүх зургууд/

        2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд маргаантай байгаа 21, 27 метр төмөр хашааны хэсэг төрийн нийтийн эзэмшлийн газар дээр байгаа эсэх эсхүл нэхэмжлэгчийн өмчийн газар дээр байрласан эсэхийг нотлуулах мэргэжлийн байгууллагын тодорхойлолт гаргуулах хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн" 40.4. шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй." гэсэн заалтыг зөрчсөнийг доорх нотлох баримтаар нотолж эсэргүүцэж байгаа юм. Нотолгоо 1: 2018 оны 07 сарын 30-ны өдрийн 142/12018/00761 дугаарын шүүхийн шийдвэрт "төмөр хашаа нь нэхэмжлэгчийн эрхэнд хэрхэн нөлөөлж байгаа, түүний өмчлөлийн газарт хэдэн метр талбайд байрлаж байгаа талаар холбогдох нотлох баримт байхгүй байгааг шийдвэрт дурдав." гэж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон учир нотлох шаардлагагүй. Нотолгоо 2: Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3.1.1 "кадастр" гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг; гэж заасны дагуу хэрэгт авагдсан кадастрын зургууд нь мэргэжлийн байгууллагаас мэргэжлийн биш хүн, иргэдэд ойлгогдохоор хийж төрөөс баталгаажуулсан үнэт цаас бөгөөд хуульд заасан нийтэд илэрхий үйл баримт учраас нотлох шаардлагагүй юм /хуудас 18, 27/" гэжээ.

... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 1480 дугаартай шийдвэрээр:

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ж.У, Ч.Ч  нараас 27,783,000 /хорин долоон сая долоон зуун наян гурван мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  Г.Б т олгож,
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 296,865 /хоёр зуун ерэн зургаан мянга найман зуун жаран тав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжинд 296,865 /хоёр зуун ерэн зургаан мянга найман зуун жаран тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б -т буцаан олгож,
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар хариуцагч Ч.Ч , Ж.У нарын арилжааны банкуудад эзэмшдэг дансны зарлагын хөдөлөгөөнийг зогсоох арга хэмжээ авагдсан болохыг дурьдаж,
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,
  5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

          Хариуцагч, хариуцагч Д.Э , Б.Г  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н  давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон дараахь журмуудыг удаа дараа зөрчсөнг эс зөвшөөрч давж заалдзх журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

         1. Нэхэмжлэгч хариуцагч нар хэн нэгнийгээ өмчлөх, эзэмших эрхгүй гэж маргаагүй бөгөөд шүүхийн маргаантай төмөр хашааны 21, 27 м хэсгийн байрлалыг газар өмчлөлийн эрхийн гэрчилгээг үндэслэж шийдвэрлэх боломжгүй юм. Харин төмөр хашааны 21, 27 метр үргэлжлэл хэсэг нэхэмжлэгчийн өмчлөлийн газар дээр байхгүй байгааг маргаангүй тогтоож буй хэргийн материалд нотлох баримтаар авагдсан хариуцагч, нэхэмжлэгч нарын нотриатын баталгаатай кадастрын зургуудын хуулбарыг үндэслэж шийдвэр гаргах ёстой байсан.

         2. Нэхэмжлэгч талын мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүгч хүлээн авч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1., 9.2., 9.3 дугаар заалтуудыг зөрчиж шинжээч томилолгүйгээр энэ хэрэгт хувийн сонирхол бүхий байгууллага болох ... аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраар дүгнэлт гаргуулахаар захирамжилсан. Түүгээр ч зогсохгүи бидний барьсан хашаа нэхэмжлэгчийн өмчлөлийн газартай хамааралгүй байгааг нотолсон 692 тоот албан бичгийг ... аймгийн газрын харилцаа , барилга хот байгуулалтын газар 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсээр байтал анхан шатны шүүхээс шаардаж 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчийг буруутгасан 698 тоот дүгнэлт, нотриатын баталгаагүй компьютерээр зурж дээрээс нь гараар засварлаж зурсан нэхэмжлэгчийн кадастрын зураг, мөн нотриатын баталгаагүй сансрын зураг зэргийг нотлох баримтаар гаргуулж байгаа нь шүүх урьдаас зохион байгуулалттайгаар хариуцагчийг буруутгаж шийдвэр гаргаж байна гэж үзэхээс аргагүйд хүрч байна.

        3. ... сумын газрын даамал У  нь энэ маргаан бүхий газрыг авилга авч олгосон байж болзошгүй гэж шалгагдаж байгаа албан тушаалтан бөгөөд хэрэгт хувийн сонирхол бүхий этгээд гэдгийг мэдсээр байж газрын даамал У г гэрчээр байцаалгах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж нэхэмжлэгчид илт давуу байдал бий болгосон.

         4. Шүүх хуралдаан дээр    нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М  асуултыг асуултаар хариул, наад гэрчилгээн дээрхээ унш” гэх зэргээр хариуцагчийг илт дээрэлхэж харьцаж байхад шүүгч таслан зогсоох битгий хэл харин өөрөө "та тэгээд гэрч сумын газрын даамал У гаас 2017 онд хашаагаа барь гэж хэлсэнийг нь сая асуухгуй яасан юм бэ, тэгээд энэ хэсэг хашаагаа аваад, тэгээд эвлэрчихэж болдоггүй юм уу гэх зэргээр хариуцагчид сэтгэл зүйн дарамт учруулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.3. заалтыг зөрчиж шүухэд урьдаас нэхэмжлэгчийн үнэн зөв нь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байхад хариуцагч ойлгохгүй байгаа мэтээр ёс зүйгүй хандсан.

          5. Төмөр хашааг буулгуулах нэхэмжлэлийг Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн хүчин тоголдор шийдвэр байхад 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр анхан шатны шүүх дахин нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Иргэний хэргийн давж заалдах шүүхийн магадлал гарч анхан шатны шүүхэд буцаахад нэхэмжлэгчийн худалдаж авсан газрыг анх олгосон шийдвэр хууль бус, авлигын шинжтэйг шалгуулж буйг нотлосон хяналтын прокурорын хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэсэн тогтоолын хувийг нотариатаар батлуулж нотлох баримтаар өгсөн ч хариуцагчийг нотлоогүй гэж үзэж 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 3 дахь удаагийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь анхаарал татаж байгаа юм.

         Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй хуулийн хугацаа өнгөрсөн байхад он дамжуулан нэхэмжлэлийг дахин хүлээн авч, хууль болон үйл ажиллагааныхаа журмыг зөрчин 3 удаа анхан шатны шүүхээр хэлэлцэж нэхэмжлэгч талд илт давуу байдал олгож байгаад туйлын гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Ганзориг давж заалдах гомдлын хариу тайлбарт: “....Хариуцагч нарын барьсан урт төмөр хашаа нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад хийсэн үйлдэл болох нь хэрэгт цугларсан нотлох баримт, гэрэл зураг, үзлэгийн тэмдэглэл, зохигчдын тайлбараар тогтоогдсон байдаг. Харин хариуцагч нар нь дээрх үйлдлээ нэхэмжлэгчийн хашааны гадуур барьсан нэхэмжлэгчийн өмчлөх эрхэнд саад учруулаагүй гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч нарын барьсан залгаа хашааны 21.27 метр үргэлжлэл хэсэг нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газар дээр байхгүй байгааг маргаангүй тогтоосон нотлох баримтаар авагдсан хариуцагч, нэхэмжлэгч нарын нотриатын баталгаатай кадастрын зургуудын хуулбарыг үндэслэж шийдвэр гаргах ёстой байсан гэж дүгнэж байгаа нь илт хууль зүйн үндэслэлгүй тайлбар юм. Учир нь хариуцагч нарын барьсан хашаа нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг нийтийн эзэмшил газартай холбогдох, емчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зуйлийн 106.1 дэх хэсэгт заасан "Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэи холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч нарт удаа дараа шаардлага тавьсан боловч шаардлагыг хүлээн аваагүй, шүүх хуралдаанд ярьсан худал тайлбар гаргасан зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримттай зөрж байна. Нөгөөтэйгээр төмөр хашааг хэн альнийхана газар дээр давхцсан талаар нэхэмжлэл гаргаагүй, хоёр тал маргаагүй байхад гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Өмнөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байхад нэхэмжлэл гаргасан түүнийг хүлээн авч хянан хэлэлцсэн гэж гомдолдоо дурьдаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Т.Х  нь 2018 онд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчаар татахдаа нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа буруу гаргасан, холбогдох хариуцагчийг орхигдуулсан зэрэг үндэслэлэзр тус шүүхийн шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Харин энэхүү маргааныг шийдвэрлэхэд өмнөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хөндөөгүй, хэргийн оролцогчид өөр, нэхэмжлэлийн шаардлага нь өөр байх тул уг хэрэгт шууд хамааралгүй тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авах, цаашлаад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой. Иймд гомдлыг хангахгүй орхиж, ... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2019/01480 дугаартай шийдвэрийг хэвэзр үлдээж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Т.Х  нь хариуцагч Б.Г , Б.Н , Д.Э нарт холбогдуулан газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгаж, газрыг хааж барьсан 21,27 метр төмөр хашааг албадан буулгуулах тухай нэхэмжлэлийг ... аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар  газрын албаны эрх бүхий ажилтаны заавараар нэхэмжлэгчийг газар худалдаж авахаас өмнө 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр тухайн төмөр хашааг барьсан тул нэхэмжлэл үндэслэлгүй  талаар маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл  ... аймаг ... сумын ... газрыг анх иргэн Б овогтой Э  нь Аймгийн засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн А/253 тоот захирамжаар өмчилж авсан байна. 

Нэхэмжлэгч Т овогтой Х нь 2017оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Э ээс 877 мкв газрыг 1.500.000 төгрөгөөр худалдан авч Г-********* улсын бүртгэлийн дугаартай ********** тоот газрын өмчлөх эрхийн гэрчилгээ авснаар тухайн газрын өмчлөгч болсон үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх тухайн эрх зүйн харилцаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байна.   

Хариуцагч Б.Н  нь нэхэмжлэгчийн газар өмчлөх, эзэмших эрхгүй гэж маргаагүй  харин маргаан бүхий төмөр хашааны 21,27 м хэсгийг нэхэмжлэгчийн газар дээр байхгүй байгааг хэрэгт  нотлох баримтаар авагдсан кадастрын зургуудыг үндэслэн шийдвэрлэх байтал тухайн нотлох баримтыг шүүх үнэлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах талаар давж заалдсан нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна.

Иймд хариуцагч, хариуцагч Б.Г , Д.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н гийн давж заардсан гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх  бүрэлдэхүүн үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

 1.Хариуцагч Б.Н гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, ... аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1480 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч Б.Н н давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төосөн 140400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.           

 

             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Ё.БЯМБАЦЭРЭН

                               ШҮҮГЧИД                                   Н.БАЯРХҮҮ   

                                                                                   М.ХҮРЭЛБААТАР