Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2019/00801

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 17 өдөр Дугаар 142/ШШ2019/00801 Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Вокзал ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: /,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг ******* тоотод оршин суух, овогт /регистрийн дугаар: /,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг ******* тоотод оршин суух, овогт /регистрийн дугаар:/ нарт холбогдох

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р баг, Эрдэнэ Хабитат 9 гудамж, 1а тоот хаягт байрлах 877 м.кв газрыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгаж, газрын нүүрэн талын 21.27 метр газрыг хааж барьсан төмөр хашааг албадан буулгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н, хариуцагч Д., хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 12 дугаар сард Б.Эрдэнэцэцэгээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р баг, Эрдэнэ Хабитат 9 гудамжны 1а тоот хаягт байрлах 877 м.кв газрыг худалдан авсан. Уг газрыг өмчлөх эрх улсын бүртгэлийн Г-2101016764 дугаарт миний нэр дээр бүртгэгдсэн. Өөрийн өмчлөлийн газрыг шинээр хашаажуулах зорилгоор 2018 онд газрын кадастрын зургийн дагуу холбогдох мэргэжилтнээр хэмжүүлж цэг хатгуулан шон зоосон. Улмаар 2019 оны 04 дүгээр сарын сүүлчээр дай мод бэхэлж банзаар хашаа барих гэсэн боловч Б.*******, түүний нөхөр гэх нар нь хашаа бариулахгүй бид энэ газрыг авах ёстой гэх мэтээр дураараа аашлаад зогсохгүй надад газраа зар гэх мэт шаардлагыг тавьж дайрч доромжилсон. Газар маань эзэнгүй байсан тул хөдөөнөөс нүүж ирсэн Лхагвадорж гэх айлыг өмчлөлийн газар дээрээ 6 сард буулгасан боловч Б.*******, , Б. нар нь Лхагвадоржийг хэл амаар доромжлон газраас нүүхээс өөр аргагүй байдалд оруулан нүүлгэсэн. Мөн дээрх газрын нийтийн эзэмшил рүү нэвтрэх хэсэг буюу хаалга гарах хэсгийг бүхэлд нь төмөр хашаагаар үргэлжлүүлэн хаасан байгаа ба уг төмөр хашааг буулгаж авах талаар шаардлага тавьсан боловч хашааг барьсан эзэн болох Б.*******, нарын хүүхэд болох Б. нь хашааг буулгалгүй байсаар өдийг хүрээд байна. Ийнхүү надад бусдын хашааг буулгах эрх байхгүй төдийгүй өөрийн өмчлөлийн уг газрыг ашиглах, хашаажуулах зэргээр өмчлөх эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р баг, Эрдэнэ Хабитат 9 гудамж, 1а тоот хаягт байрлах 877 м.кв газрыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг Б.******* түүний нөхөр , Б. нарт даалгаж, газрын нүүрэн талын 21.27 метр газрыг хааж барьсан төмөр хашааг албадан буулгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 12 дугаар сард Эрдэнэцэцэгээс Т.******* Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р баг, Эрдэнэ Хабитат 9 гудамжны 1а тоот хаягт байрлах газрыг худалдаж авсан. Газрын нэгж талбарын 2101016764 дугаарт Т.*******гийн нэр дээр бүртгэгдсэн. 2018 онд холбогдох мэргэжилтнээр цэг хатгуулж, шон зоосон. Гэтэл 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр хашаа хатгах гэсэн боловч Б.******* нь нөхрийн хамт газраа зар гэж дайрсан. Хашаа маань эзгүй байсан учраас хөдөөнөөс н.Лхагвадорж гэдэг айлыг буулгасан боловч хэл амаар доромжилж, хашаанаас нүүхээс өөр аргагүй байдалд хүргэсэн. Хашааны нийтийн эзэмшлийн газар буюу хашааны хаалга гаргах хэсгийг төмөр хашаагаар хаасан бөгөөд уг төмөр хашааг буулгах шаардлага тавьсан боловч Б.*******гийн хүү Б. нь хашаагаа буулгахгүй байсаар өдийг хүрч байна. Тухайн газрыг С.Лхагвадоржид зарсан зүйл байхгүй. Худалдан худалдан авах гэрээ хийгээд гэрчилгээ шилжүүлсэн зүйл байхгүй. С.Лхагвадоржоос 2.000.000 төгрөг авсан зүйл байхгүй. Гэхдээ хэн нэгний зөвшөөрөл авах зүйл биш. Уг газар Т.*******гийн өмчлөлд байгаа. Өмчлөх эрхийн эрчилгээ нь хүчинтэй байгаа. Өмчлөгч нь учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед нь Б.Эрдэнэцэцэгтэй худалдах, худалдан авах гэрээ хийгээд явж байхад нь хууль бус газар олгосон гэж үзэж байгаа бол Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байх. Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа нь хэргийн үйл баримттай холбоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх зүйл хэлэхгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч. Мөн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгуулах нэхэмжлэл гаргасан. Яагаад ингэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа вэ гэхээр хариуцагч Б.******* Т.******* рүү байнга мессеж бичдэг. Хэл амнаас нь айгаад хашаагаа барьж чадахаа больдог. Бичсэн мессежээ хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Зар өгөөгүй байхад л ингээд байдаг. Өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь битгий саад болооч. Төмөр хашааг албадан буулгуулна гэж байгаа. Орц гарцаа ярина гэж байна. Нийтийн эзэмшил рүү харуулж барихаас өөр арга байхгүй. Бусад тал нь бүгд айл руу харсан байгаа. Төмөр хашааг барих үед эзэмшилдээ газрыг авсан байсан бол нотлох баримтаа өгөх ёстой гэж байна. Тийм учраас өмчлөх эрхээ эдлэх хүсэлтэй байна. Газрын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг хариуцагч нарт даалгаж, төмөр хашааг албадан буулгуулж өгнө үү? гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.

Хариуцагч Б., Б.*******, Д. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.*******, Д., Б. нар нь "хүнд олгоогүй, хашаагаа татаад газрын гэрчилгээгээ гаргуул" гэж газрын албаны ажилтны хэмжиж, тэмдэгжүүлж өгсний дагуу Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн одоогийн Хабитатын 9 -1а, б хаягт байрлах газрын нүүрэн талыг битүүлж 2017 оны 7 сарын 1-нд төмөр хашаа барьсан. Тухайн үед газрын гэрчилгээгээ гаргуулах болоход Хабитатын 9-1а байрлалд иргэн Б.Эрдэнэцэцэгт өмчлөх хүсэлт гаргаагүй оочерт ороогүй байхад Баян -Өндөр Сумын Засаг даргын 2017.01.03-ны өдрийн А/02 тоот захирамжаар 15 жилээр газар эзэмших гэрчилгээ гаргаж өгсөн байсан. Нэхэмжлэгч Т.******* нь 2017 онд хууль бус газрын наймааны талаар маргаан үүссэнээс хойш 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан байдаг бөгөөд төмөр хашаагаа ав гэсэн шаардлагыг тавьж байгаагүй, түрүү жил ч тавиагүй шууд шүүхэд хандсан. Бид нэхэмжлэгчийг хэл амаар доромжлоогүй, нэхэмжлэгч Т.******* нь удаа дараа зөвхөн газар зарах сонирхлоо илэрхийлдэг. Хариуцагч нарын зүгээс дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж байна. Хабитатын 9-1а,б байршлын нүүрэн талыг төмөр хашаагаар битүүлэхдээ бид дур мэдэн хашаа бариагүй газрын албаны эрх мэдэл бүхий ажилтны заавраар нэхэмжлэгчийг газар худалдаж авахаас өмнө 2017 оны 7 сарын 1-нд барьсан. Нэхэмжлэгч Т.*******д газар зарсан Б.Эрдэнэцэцэгт газар олгосон шийдвэр нь илт хууль зөрчсөн, авлига өгсөн талаараа ил цагаан илэрхийлж байсан учраас шалгуулах хүсэлтээ 2017, 2018 онуудад холбогдох дээд шатны удирдлагад гаргасан боловч ямар нэг шийд гараагүй учраас 2019 оны 04 сарын 03-нд аймгийн Засаг даргын орлогч Батжаргалд шалгуулах хүсэлт гаргаснаар Баян-Өндөр сумын Засаг дарга Ганцогтод албан бичиг явуулж, хариуцагч Д., Б. ******* нарын гомдлыг хянан шийдвэрлэхийн тулд материал ирүүл гэсний дагуу нэхэмжлэгч Т.*******гийн газрын материалыг аймгийн захиргаа татан авч одоо шалгаж байгаа юм. 2019 оны 04 сарын 29-нд Орхон аймгийн Засаг дарга Батлутад гомдол гаргасны дагуу хуулийн хэлтсийн ажилтан Баттүвшин холбогдох баримт материалыг татаж мөн шалгаж байна. Газрыг зориулалтын дагуу хэрэглээгүй , хашаа ч хатгаагүй 2 жил болсон, Газрын тухай хуулийн дагуу хураагдах хугацаа нь болсон. Нэхэмжлэгч Т. ******* 2019 оны 4 сарын 29-нд анх хамар хашааны талыг татаж эхэлсэн. /Зураг хавсаргав./ Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 6 сарын 20-нд дур мэдэн хашааны хаалга, цоож, жорлонгийн цоожийг эвдэлж, төрийн өмчийн газар дээр Онцгой байдлын ажилтан Лхагвадоржийнхыг буулгаснаар, ил задгай бие засах, угаалгын машин ажиллуулж шууд урсгах зэргээр хөрс, орчин бохирдуулж амьдарч байгаад Цагдаагийн байгууллагын шаардлагаар 2018 оны 9 сарын сүүлээр нүүж явахдаа дахин хашааны хэсгээс эвдэлж төмрийг нь ширхэг ширхэгээр нь салгаж орхиод нүүж явсан. Бид 500000 төгрөгөөр гагнуулахад хүрч бидэнд ч эд материал, санхүүгийн хохирол учруулсан. Бид нэхэмжлэгч Т.*******д анх Б.Эрдэнэцэцэгт газар эзэмшүүлсэн захирамж үндэслэлгүй нь тогтоогдсон тохиолдолд хугацаа алдуулалгүй шинээр газар өмчлүүлэх хуультайг эв зүйгээр эхнээсээ одоог хүртэл тайлбарлаж, хэнд ямар газрын хэрэгцээ байгаагаа ярилцаад асуудлаа нэг тийш нь болгоё гэсэн эерэг санал тавихад хариу өгөлгүй шүүхэд дахин хандаж байгаа нь хардлага төрөхөөр байгаа юм. Нэхэмжлэгчийн газрын анхны 15 жилээр эзэмшүүлсэн шийдвэрийг хянан шийдвэрлэтэл хашааны хэсгийг авах боломжгүй. Би нэг ч удаа газар дээр нь очиж зогсож байгаагүй юм. Харин ч Т.******* хашааг эвдэлж, хэмхэлж дайрч ордог. Олон юм ярьж байхын оронд өмчлөх эрхтэй гэдгээ нотлох хэрэгтэй байсан. 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр айл буулгаж байхад бид нар 30-ны өдөр очиж байх жишээтэй. Бичсэн мессежээр нотлогдож байна гэж байна. Нотлогдохгүй л дээ. Т.******* мессеж дээрээ өөрөө зарахаа илэрхийлдэг. Бид хэзээ ч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болоогүй. С.Лхагвадоржийг буухаас өмнө цэг тавьсан зүйл байхгүй. 2017 оны 07 дугаар сарын 20-ны үеэр 15 жилээр эзэмшүүлэх гэрчилгээ өгсөн байна гэдгийг бид мэддэг. 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр надад газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан юм гэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг газрыг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өндөр сумын Засаг дарга н.Ганцогтын захирамжаар Б.Эрдэнэцэцэгт 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. 2017 онд нэхэмжлэгч Т.*******д зарсан байдаг. Кадастрын зурагтай, Хабитатын 9-1б хаягтай. Т.*******гийнх 1а хаягт байгаа. Хашаагаа татсаны дараа өөрөө хүсэлтээ гаргаад өмчилж авах өргөдөл гаргадаг. Б.Эрдэнэцэцэг уг газрыг яаж өмчилсөн нь тодорхойгүй. Б.Эрдэнэцэцэг булхайтай юм хийчихээд Т.*******д зарсан байдаг. Хамгийн гол нь Т.*******гийн газар миний эзэмшил рүү 0,5 метр хэтэрсэн. Нүүрэн тал руу хатгасан 21.7 метр газрыг чөлөөл гээд байгаа. Цэгийг нь өгдөг, хээрийн судалгаа, суурин судалгаа гэж байдаг. Үүнд хөршүүдтэйгээ яриад орц, гарцаа гаргахыг тодорхойлсон байдаг. Гэтэл тэгээгүй. Өөрөө 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны завсарлагаанаар би Б.Эрдэнэцэцэгээс 2.000.000 төгрөгөөр энэ газрыг авсан юм. Та миний газрыг 2.500.000 төгрөгөөр авчих гэж хүсэлт гаргасан. 04 дүгээр сарын 28-ны өдөр би мессеж бичсэн. Нэхэмжлэл өгсөн өдрөө бол өөрөө 4 удаа мессеж бичсэн. Би газраа хэнд зарахаа өөрөө мэдье гэж байсан. Тэгээд эгч нь 500,000 төгрөгийг илүү өгье гэсэн. Б.Эрдэнэцэцэгийн газар олгохыг хүссэн өргөдөл байдаггүй юм байна. Өргөдлийн дугаарыг давхар бичсэн байдаг. Минийх 32-36 хүртэл байдаг. Тэгтэл би явсаар байгаад иргэн Б.Эрдэнэцэцэгийн хувийн хэргийг олоход өргөдлийн дугаар нь 2017 оны 05 сарын 03-ны өдрийн а/253 дугаартай захирамжаар 1929 гэж гарсан байгаа. Газрын даамал сумын газрын даамалын ажлыг хянадаг юм байна. н.Батцэцэг н.Уянга гэдэг хүнд өгөхдөө яаралтай шийдэх ёстой гэж өгсөн гэдэг аман яриа байдаг. Цагдаагийн байгууллага бидний хүсэлтийн дагуу С.Лхагвадоржийг албадан нүүлгэсэн. Цоож авч өгсөн гэж хариуцлага тооцуулахаас мултрангуутаа усанд хаясан чулуу шиг алга болсон. Тэгээд хашаа эвдчихээд нүүсний дараа 00-ийн утас хашааны хаалганд уясан байсан. Хоёр гагнуурчин хөлсөлж хашаа бариулсан. Бидэнд бол их төвөгтэй байна. Миний дүү энэ газрыг хүлээчих. Чамд олгосон захирамж хүчингүй гэвэл газар олгодог юм гэж Т.*******гээс гуйгаад байгаа юм. Шүүх хуралдааны дараа Т.******* ядаргаатай байна, та авчихаач гэсэн. Би тэгэхэд мөнгөний боломжгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Б.*******, Б., Д. нарт холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р баг, Эрдэнэ Хабитат 9 гудамж, 1а тоот хаягт байрлах 877 м.кв газрыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгаж, газрын нүүрэн талын 21.27 метр газрыг хааж барьсан төмөр хашааг албадан буулгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.******* нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Эрдэнэцэцэгтэй газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг Хабитат 9 дүгээр гудамж 1а тоотод байрлах Г-2101016764 улсын бүртгэлийн дугаартай 877 м2 газрын 1500000 төгрөгөөр худалдан авч, 000513190 тоот газрын өмчлөх эрхийн гэрчилгээ авснаар өмчлөгч болсон байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй., 106 дугаар зүйлийн 106.2-т өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Т.******* нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Т.******* нь өөрийн өмчлөлийн газрын нүүрэн талын 21.27 метр зарыг хааж барьсан төмөр хашааг хариуцагч Б.*******, Б., Д. нар нь буулгахгүй өмчлөх эрхийг зөрчиж байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан ба Т.*******гийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р баг, Эрдэнэ Хабитат 9 гудамжны 1а тоот хаягт байрлах 877 м2 газрын талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын баруун талд байгаа Эрдэнэ Хабитат 9-р гудамжны 1б тоот 839 м2 газрын эзэмшигч нь Б.******* мөн болох нь 000005659 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургаар, Эрдэнэ баг Хабитат 118 тоот 824 м2 газрын өмчлөгч нь Б. мөн болох нь 0000118325 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байх ба Т.*******гийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг Хабитат 9 дүгээр гудамж 1а тоотод байрлах Г-2101016764 улсын бүртгэлийн дугаартай 877 м2 газрын нүүрэн талын орц гарцыг хааж, нийтийн эзэмшлийн талбайд 21.27 метр урт төмөр хашаа барьсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрэл зураг, үзлэгийн тэмдэглэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа ба хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзал үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нарын ...нэхэмжлэгч Т.*******д өөрийн эзэмшлийн газрыг худалдах худалдан авах гэрээгээр зарсан Б.Эрдэнэцэцэгт газар олгосон шийдвэр нь илт хууль зөрчсөн, авлига өгсөн талаар холбогдох газарт өргөдөл гомдол гаргаж шалгуулж байгаа, газрыг зориулалтын дагуу хэрэглээгүй, хашаа ч хатгаагүй 2 жил болсон, Газрын тухай хуулийн дагуу хураагдах хугацаа нь болсон... гэх тайлбар татгалзалтай холбоотой нотлох баримт байхгүй, хариуцагч нар өөрдсийн тайлбар татгалзалтай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Мөн нэхэмжлэгч Т.******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг Хабитат 9 дүгээр гудамж 1а тоотод байрлах Г-2101016764 улсын бүртгэлийн дугаартай 877 м2 газрын хууль ёсны өмчлөгч нь мөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******гийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р баг, Эрдэнэ Хабитат 9 гудамжны 1а тоот хаягт байрлах 877 м2 газрын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг хариуцагч Б., Б.*******, Д. нарт даалгаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р баг, Эрдэнэ Хабитат 9 гудамжны 1а тоот хаягт байрлах 877 м2 газрын нүүрэн талын 21.27 метр газрыг хааж барьсан төмөр хашааг албадан буулгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б., Б.*******, Д. нараас улсын тэмдэгтийн хураамж 140400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ