Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/20

 

                                                                         Б.Ариунцэцэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс /2022/009/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, Д.Буянжаргал, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Ч.Мядагбадам

Шүүгдэгч Б.Ариунцэцэгийн өмгөөлөгч *******

Хохирогч *******        

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ариунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Ариунцэцэгт холбогдох 228000000050 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Б.Ариунцэцэг нь 202 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Олон улсын худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “*******” гоо сайхны салонд *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “хүзүүний 3-4, 4-5 дугаар нугалмын тархмал цүлхийлт нугасны өмнөд зай ба зүүн мэдрэлийн нүхийг нарийсгаж гарах мэдрэлийн дарагдал, 5- дугаар нугалмын тархмал цүлхийлт, нугасны өмнөд зай ба 2 талын мэдрэлийн нүхийг нарийсгаж гарах мэдрэлүүдийн дарагдал, хэл ярианы эмгэгшил” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Б.Ариунцэцэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт ******* хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* Ариунцэцэгт 2 /хоёр сар/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад Дархан сумын хуучин хороолол буюу , дугаар багийн нутаг дэвсгэрээс гарч явах, өөрийн оршин суугаа газар буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн дүгээр хорооллын дугаар байрны 8 тоотоос Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Олон Улсын худалдааны төвд очихоос өөр чиглэлд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунцэцэг нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 505 дугаар зүйлийн 505. дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ариунцэцэгээс 2.954.435 /хоёр сая есөн зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж, хохирогч  олгож, иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн дэх хэсгийн .4, .8, .9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн дэх хэсгийн .5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ариунцэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ариунцэцэг давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож ял халдаасныг хүлээн зөвшөөрч байгаа ба тогтоох хэсгийн 4 дэх заалт “хохирлын 2.954.435 төгрөг гаргуулах гэснийг нотлох баримт үндэслэлгүй тул хохиролд өөрчлөлт оруулж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа: Хохирогч ирээдүйд гарах зардлыг иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх боломжтой. Иймд хуульд заасан үндэслэлийн дагуу нотлох баримтыг үнэлж үндэслэлтэй дүгнэлт хийж өгнө үү гэв.

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* тайлбартаа: Надад учирсан хохирол төлбөрийг төлчихвөл цаашид гомдолгүй гэдгээ шүүгдэгчид хэлсэн. Дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул яаралтай хохирол төлбөрийг барагдуулах хүсэлттэй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Ариунцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдах журмаар гаргасан шүүгдэгчийн гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр эрүүгийн хэрэгт авагдсан бүхий л нотлох баримт, шийдвэрүүдийг хяналаа.

Шүүгдэгч Б.Ариунцэцэг нь 202 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Олон улсын худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “*******” гоо сайхны салонд *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Ариунцэцэгт хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны байх, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.

Шүүх шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ “гэмт хэргийн улмаас  учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож”, “иргэний нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах” -с гадна иргэний нэхэмжлэлийн тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж өгөх үүрэгтэй.

Анхан шатны шүүх хохирлын тооцохдоо ажлын байрны түрээс, сард олох ёстой байсан орлого зэргийг ямар нэгэн баримтгүйгээр  “...Үсчний ажлын байрны түрээс нэг сард 300 000 төгрөг байх боломжтой, нэг сарын хугацаанд олох байсан орлого 500 000 орчим байна.” гэсэн хийсвэр дүгнэлт хийж дээрх мөнгийг гаргасан нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл: Хохирогчийн олох ёстой байсан орлогыг нөхөн гаргуулахдаа тэрээр сар, улирал бүр олсон ашгийнхаа тодорхой хувийг татварт төлсөн баримт, үсчний суудал түрээсэлдэг  тухай түрээсийн гэрээний хуулбар зэргийг үндэслэх ёстой байсан.

Иймд хохирлын талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолын 4 дэх заалтад өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Ариунцэцэг бусдад учруулсан хохирлыг нотлох баримтын шаардлага хангасан баримтын хэмжээнд төлсөн байна.

Жич: Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө “ шүүх хурал хуульчийн сургалттай давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү “ гэсэн хүсэлт гаргасан боловч 0:40-2:0 цагийн сургалтад Өмгөөлөгч суугаагүй нь тогтоогдсон, шүүх хуралдаан хийх цагт тус сургалт “Их завсарлага” байхад давж заалдах шатны хуралдаанд ирээгүй нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзээд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн .4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           . Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг

“Шүүгдэгч Б.Ариунцэцэг бусдад учруулсан хохирлыг нотлох баримтын шаардлага хангасан баримтын хэмжээнд төлсөн байна.

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон холбогдох бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.“ гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

                                                   ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН