Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00758

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00758

Ж.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03654 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Э-ийн хариуцагч Ч.А , Э.О  нарт холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 157 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.А-д 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 105 000 000 төгрөгийн бараа өгч 2018 оны 12 дугаар сарын 30-нд үүргийн гүйцэтгэлийг хангаж мөнгийг бүрэн төлж барагдуулахаар хэлцэл хийсэн. Ч.А , Э.О  нар төлбөрийг хугацаандаа төлж барагдуулахгүй байсан тул дахин боломж олгож 2019 оны 3 дугаар сард 20 хувийг нь төлөх мөн сарын 3%-ийн хүү төлж байхаар бичгээр хэлцэл хийсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Гэрээний зүйлийг гэрээ байгуулагдсан өдөр Ж.Э-ээс Э.О , Ч.А нарын өмчлөлд шилжүүлсэн. Э.О Ч.А  нар гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5%-иар алданги тооцохоор тохиролцсон. Ч.А нь 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр авсан тамхины мөнгө 105 000 000 төгрөгөө 2019 оны 7 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлж баталгаа гаргасан ч үр дүн гараагүй. Иймд үндсэн төлбөр 105 000 000 төгрөг, анз 52 500 000 төгрөг, нийт 157 500 000 төгрөгийг хариуцагч Ч.А , Э.О нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.А , Э.О нараас гаргасан тайлбартаа: Бид 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 105 000 000 төгрөгийн тамхи авсан нь үнэн. Тамхины мөнгийг нэг жилийн дараа буцаан өгөхөөр тохиролцсон. Бид санхүүгийн асар хүнд байдалд орсоны улмаас дээрхи төлбөрийг төлж чадалгүй удаасан. Садны холбоотой нэхэмжлэгчийг залилах, дээрхи мөнгийг өгөхгүй байх, оргон зугтах зэрэг зохисгүй үйлдлийг бид гаргаж байгаагүй. Харин ч байж болох бүхий л нөхцөлөөр өөрсдийнх нь хүссэнээр баримт бичиж өгсөөр өнөөдрийг хүрсэн. Бид анхнаасаа ямар нэгэн хүү, алданги тооцох талаар ярьж байгаагүй. Янз бүрийн ааш араншин гарган, янз бүрийн бичиг бичүүлэх, гэр оронд ирж сүрдүүлэх, дарамтлах байдлаар явж ирсэн ч бид өөрсдийн бурууг хүлээн тэвчсэн. Иймд 105 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ч.А , Э.О  нараас 122 325 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Э-т олгож, нэхэмжлэлээс 35 175 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 103 450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.А , Э.О  нараас 769 575 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Э- олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.А , Э.О  нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги шаардсан хэсгийг шийдвэрлэхдээ ...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заасны дагуу хариуцагч Ч.А , Э.О  нараас 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн хугацаанд хамаарах 32 хоногийн алданги 17 325 000 төгрөгийн төлбөр ...шийдвэрлэв гэсэн заасан. Бид анхнаасаа нэхэмжлэгч Ж.Э-тэй Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцсэн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Алданги 17 325 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг зөв харьцуулан дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Э  нь хариуцагч Ч.А , Э.О нарт холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 105 000 000 төгрөгийн тамхийг хариуцагч нарын өмчлөлд шилжүүлсэн тул тамхины үнийг анзын хамтаар гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар анзыг эс зөвшөөрч маргажээ. /хх 46/

Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 105 000 000 төгрөгийн тамхийг өгч авалцсанд маргаангүй, хариуцагч нар хугацаа хэтрүүлж 105 000 000 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогджээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байхад зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүхээс буруу дүгнэжээ. Түүнчлэн зохигч гэрээний үүргийг сольсон гэх байдал тогтоогдоогүй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Тамхийг тамхиар буцаан төлөх тохиролцоо талуудын хооронд хийгдээгүй болох нь тэдгээрийн тайлбараар нотлогдож байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар тамхины үнэ 105 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэх нь зөв юм. Хариуцагч нарын хэн аль нь хамтдаа 105 000 000 төгрөгийн тамхийг өмчлөлдөө шилжүүлэн авснаа зөвшөөрсөн, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байх тул хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзсэн нь зөв болжээ. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байхаар заасан тул хоёр хариуцагчаас 105 000 000 төгрөгийг төлүүлэхээр заасан нь зөв болжээ.

Талууд анз тооцох үндэслэлтэй эсэх, анзын тохиролцоог бичгээр хийсэн эсэх талаар маргаж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийх юм. Хэргийн 32 дугаар талд Ч.А , Э.О  нар анзын тухай тохиролцоонд гарын үсэг зурсан боловч уг баримтыг эх хувь гэж үзэх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагад нийцээгүй.

Харин хэргийн 4 дүгээр талд авагдсан бичмэл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт зааснаар ...хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагад нийцжээ. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хийх хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар хийсэнд тооцох юм. Дээрх 4 дүгээр хуудасны баримтад зөвхөн Ч.А  гарын үсэг зурсан байх тул Ч.А-аас 17 325 000 төгрөгийн анзыг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэлийн шаардлагаа барааны үнэ, хүүгийн хамт гаргуулахаар тодорхойлсон боловч дараа нь барааны үнэ анзын хамтаар гаргуулна гэж тодруулж нэмэгдүүлснийг тэмдэглэх нь зүйтэй. /хх 1-2, 46/

Хариуцагч нар хугацаа хэтрүүлж төлбөрөө төлөөгүйд маргаангүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд анз нь хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон хариуцлагын хэлбэр тул анз 17 325 000 төгрөгийг гэрээний тал болох Ч.А-аас гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03654 дугаар шийдвэрийн

-тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д гэснийг ... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт гэж, ...хариуцагч Ч.А  Э.О нараас 122 325 000 төгрөг гаргуулж гэснийг ... алданги 17 325 000 төгрөгийг хариуцагч Ч.А-аас, 105 000 000 төгрөгийг хариуцагч Ч.А, Э.О нараас гаргуулж гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нарын төлсөн 244 575 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Ш.ОЮУНХАНД

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00758

Ж.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03654 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэгийн хариуцагч Ч.Анхтуяа, Э.Одхүү нарт холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 157 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Анхтуяад 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 105 000 000 төгрөгийн бараа өгч 2018 оны 12 дугаар сарын 30-нд үүргийн гүйцэтгэлийг хангаж мөнгийг бүрэн төлж барагдуулахаар хэлцэл хийсэн. Ч.Анхтуяа, Э.Одхүү нар төлбөрийг хугацаандаа төлж барагдуулахгүй байсан тул дахин боломж олгож 2019 оны 3 дугаар сард 20 хувийг нь төлөх мөн сарын 3%-ийн хүү төлж байхаар бичгээр хэлцэл хийсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Гэрээний зүйлийг гэрээ байгуулагдсан өдөр Ж.Эрдэнэцэцэгээс Э.Одхүү, Ч.Анхтуяа нарын өмчлөлд шилжүүлсэн. Э.Одхүү, Ч.Анхтуяа нар гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5%-иар алданги тооцохоор тохиролцсон. Ч.Анхтуяа нь 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр авсан тамхины мөнгө 105 000 000 төгрөгөө 2019 оны 7 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлж баталгаа гаргасан ч үр дүн гараагүй. Иймд үндсэн төлбөр 105 000 000 төгрөг, анз 52 500 000 төгрөг, нийт 157 500 000 төгрөгийг хариуцагч Ч.Анхтуяа, Э.Одхүү нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Анхтуяа, Э.Одхүү нараас гаргасан тайлбартаа: Бид 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 105 000 000 төгрөгийн тамхи авсан нь үнэн. Тамхины мөнгийг нэг жилийн дараа буцаан өгөхөөр тохиролцсон. Бид санхүүгийн асар хүнд байдалд орсоны улмаас дээрхи төлбөрийг төлж чадалгүй удаасан. Садны холбоотой нэхэмжлэгчийг залилах, дээрхи мөнгийг өгөхгүй байх, оргон зугтах зэрэг зохисгүй үйлдлийг бид гаргаж байгаагүй. Харин ч байж болох бүхий л нөхцөлөөр өөрсдийнх нь хүссэнээр баримт бичиж өгсөөр өнөөдрийг хүрсэн. Бид анхнаасаа ямар нэгэн хүү, алданги тооцох талаар ярьж байгаагүй. Янз бүрийн ааш араншин гарган, янз бүрийн бичиг бичүүлэх, гэр оронд ирж сүрдүүлэх, дарамтлах байдлаар явж ирсэн ч бид өөрсдийн бурууг хүлээн тэвчсэн. Иймд 105 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ч.Анхтуяа, Э.Одхүү нараас 122 325 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэгт олгож, нэхэмжлэлээс 35 175 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 103 450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.Анхтуяа, Э.Одхүү нараас 769 575 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэгт олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Анхтуяа, Э.Одхүү нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги шаардсан хэсгийг шийдвэрлэхдээ ...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заасны дагуу хариуцагч Ч.Анхтуяа, Э.Одхүү нараас 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн хугацаанд хамаарах 32 хоногийн алданги 17 325 000 төгрөгийн төлбөр ...шийдвэрлэв гэсэн заасан. Бид анхнаасаа нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэгтэй Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцсэн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Алданги 17 325 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг зөв харьцуулан дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Эрдэнцэцэг нь хариуцагч Ч.Анхтуяа, Э.Одхүү нарт холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 105 000 000 төгрөгийн тамхийг хариуцагч нарын өмчлөлд шилжүүлсэн тул тамхины үнийг анзын хамтаар гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар анзыг эс зөвшөөрч маргажээ. /хх 46/

Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 105 000 000 төгрөгийн тамхийг өгч авалцсанд маргаангүй, хариуцагч нар хугацаа хэтрүүлж 105 000 000 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогджээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байхад зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүхээс буруу дүгнэжээ. Түүнчлэн зохигч гэрээний үүргийг сольсон гэх байдал тогтоогдоогүй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Тамхийг тамхиар буцаан төлөх тохиролцоо талуудын хооронд хийгдээгүй болох нь тэдгээрийн тайлбараар нотлогдож байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар тамхины үнэ 105 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэх нь зөв юм. Хариуцагч нарын хэн аль нь хамтдаа 105 000 000 төгрөгийн тамхийг өмчлөлдөө шилжүүлэн авснаа зөвшөөрсөн, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байх тул хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзсэн нь зөв болжээ. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байхаар заасан тул хоёр хариуцагчаас 105 000 000 төгрөгийг төлүүлэхээр заасан нь зөв болжээ.

Талууд анз тооцох үндэслэлтэй эсэх, анзын тохиролцоог бичгээр хийсэн эсэх талаар маргаж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийх юм. Хэргийн 32 дугаар талд Ч.Анхтуяа, Э.Одхүү нар анзын тухай тохиролцоонд гарын үсэг зурсан боловч уг баримтыг эх хувь гэж үзэх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагад нийцээгүй.

Харин хэргийн 4 дүгээр талд авагдсан бичмэл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт зааснаар ...хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагад нийцжээ. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хийх хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар хийсэнд тооцох юм. Дээрх 4 дүгээр хуудасны баримтад зөвхөн Ч.Анхтуяа гарын үсэг зурсан байх тул Ч.Анхтуяагаас 17 325 000 төгрөгийн анзыг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэлийн шаардлагаа барааны үнэ, хүүгийн хамт гаргуулахаар тодорхойлсон боловч дараа нь барааны үнэ анзын хамтаар гаргуулна гэж тодруулж нэмэгдүүлснийг тэмдэглэх нь зүйтэй. /хх 1-2, 46/

Хариуцагч нар хугацаа хэтрүүлж төлбөрөө төлөөгүйд маргаангүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд анз нь хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон хариуцлагын хэлбэр тул анз 17 325 000 төгрөгийг гэрээний тал болох Ч.Анхтуяагаас гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03654 дугаар шийдвэрийн

-тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д гэснийг ... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт гэж, ...хариуцагч Ч.Анхтуяа, Э.Одхүү нараас 122 325 000 төгрөг гаргуулж гэснийг ... алданги 17 325 000 төгрөгийг хариуцагч Ч.Анхтуяагаас, 105 000 000 төгрөгийг хариуцагч Ч.Анхтуяа, Э.Одхүү нараас гаргуулж гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.