Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 60

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Б.Ж Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* Гэрч В.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ж-д холбогдох 201713000051 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Аймгийн Онцгой байдлын газарт аврагч, гал сөнөөгч ажилтай, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг 1-р 60 айлын 2 дугаар орцны ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогтой Б-н Ж, РД:ИЮ******* Шүүгдэгч Б.Ж нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу иргэн П.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ж нь 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 14 цаг 30 минутын орчим Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн 60-н айлын 2- ******* тоотод хамтран амьдрагч П.О-г “хүүхдүүдээ аваад явах гэлээ” гэсэн шалтгааны улмаас хоолойг нь боож түлхсэн хэргийн үйл баримт болжээ. Хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн хохирогч П.О-ийн “... 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед би хадам аавынд очиж 2 хүүхдээ авах гэж очсон чинь хадам ээж “чи 2 хүүхдээ хаячихсан биз дээ. Хүүхдүүдийг чинь одоо өгөхгүй унтаж байна гэсэн. ...хэрүүл хийгээд байж байтал манай 2 хүүхэд сэрээд над дээр ирэх гээд уйлсан чинь Ж нөгөө өрөөнөөс гарч ирээд “ наад пиздадаа хүүхдийг нь өгөөд зайлуулаач гээд орилоод миний хүүг тэвэрч ирээд май ав гээд өгсөн. Тэгээд би хүүхдээ аваад коридорт газарт тавингаа гутлаа өмсөж байтал хадам ээж хүрч ирээд “ чи яасан овоо юм” гээд миний эгэм рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би гарын шуугаараа та болиоч гээд ээжийг түлхээд хаалгаа онгойлгосон чинь Жаргалсайхан нэг гартаа хүүхдээ тэвэрчихсэн нөгөө гараараа миний хоолойг боогоод багалзуурдаад “ энэ хүүхдийг аваадах, энийг би алчихъя” гээд миний хоолойг багалзуурдаад тавихгүй байсан. Тэр үед эгч А нь ээжийнхээ мөрөн дээгүүр гараараа давуулаад миний толгой нүүр лүү хэд хэд цохиод авсан. Миний хоолой хүрэнтэж хавдаад хөхөрсөн Өнөөдөр эмчид үзүүлсэн цагаан мөгөөрсөн хоолой, зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн. Мөн тархи хавантай байна гэсэн. ... би маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг болон гэрч Ч.У-ийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Дээрх үйлдлийн улмаас хохирогч П.О-ийн биед хөнгөн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 974 дугаартай “...Иргэн П.О-ийн хүзүү, зүүн гарын бугалга, зүүн гуяны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Иймд өмгөөлөгч В.*******гийн шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанд гаргасан “Б.Ж-ны үйлдлийн улмаас П.О-д дээрх гэмтлүүд үүсээгүй, шүүгдэгч гэмтэл учруулсан нь тогтоогдохгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Б.Ж хохирогчийн хоолойг боосон талаар хохирогч тууштай мэдүүлдэг бөгөөд түүний хүзүүнд цус хуралт гэмтэл учирсныг нотолсон шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн мэдүүлэг давхар нотлогдож байх тул өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзлээ. Б.Ж нь П.О-гийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн болно. Хохирогч П.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй болно. Шүүгдэгч Б.Ж-д 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй бөгөөд түүнд ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.5,1.6, 4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт Б-н Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ж-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчийн торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Ж-д өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Б.Жаргалсайхан нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА