Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 727

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

иргэдийн төлөөлөгч Т.Гаамаа,

улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Б.Соёл-Эрдэнэ, Д.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Б ийн Б т холбогдох эрүүгийн 2015 2501 1918 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 08 дугаар хороо, Эрдэнэтолгойн 44-163 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хотгойд овогт Бямбаагийн Б.Б, /РД:УК88010314/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:  

Шүүгдэгч Б.Б нь 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн  тоот хашаанд байрлах тоотод 1 нас 8 сартай /бага насны/  хүү Б ийн А г биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж ваннтай усанд толгойгоор нь дүрж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хэрэг болсон. Эхнэр Б, хүүтэйгээ бид гурав Баянзүрх дүүргийн амьдардаг байсан. 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө эхнэр маань ажилдаа яваад би хүүтэйгээ гэртээ үлдсэн. 11-12 цагийн үед хүүгээ ээж, аав дээрээ үлдээчихээд өмнө нь ажиллаж байсан байгууллагаасаа дутуу цалингаа авах гээд байгууллага руугаа явсан. Байгууллага дээрээ очоод мөнгө авах гэж нэлээн хүлээсэн. Тэгээд дутуу цалингаа авчихаад гэртээ ирээд хүүгээ асуусан чинь урд гэрт хүүхэд унтаж байгаа гэж байсан. Урд гэр рүүгээ орж хүүхдээ сэрээж хувцаслаж аваад түрээсийн байр руугаа явсан. Хүүгээ харсан хиртэй хувцастай, нүүр ам нь халтайсан, хамаг бие нь хөлөрчихсөн байхаар нь өрөвдөөд гэрт очиж усанд оруулахаар явсан. Замаараа дэлгүүр орж хүүдээ ундаа пичень, тараг авч өгөөд гэр рүүгээ орсон. Гэр рүүгээ орж хүүтэй хамт цай уучихаад хүүгээ усанд оруулах гээд ус халаагаад халуун бүлээнийг тааруулчихаад хүүхдээ усанд оруулсан. Усанд оруулж байхдаа хүүхдээ тоглуулж байгаад усан дотор нь булхуулсан. Тэгээд байж байхад миний гэдэс өвдөөд 00 орсон. 00 ороод 10 минут болчихоод буцаж гэр рүү ороод хүүхдээ хартал хүүхэд хөдөлгөөнгүй болчихсон байсан. Тухайн үед айж сандраад уснаас нь гаргаад хүүхэддээ хиймэл амьсгаа хийсэн. Тэгээд түргэн рүү залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд хүүгээ гэртээ үлдээчихээд такси олж ирэх гээд гарсан. Такси олж ирчихээд “түр байж байгаарай би хүүхдээ аваад гараад ирье” гэж хэлчихээд гарч ирээд Дүүргийн эмнэлэг рүү явсан. Дүүргийн эмнэлэг рүү явах замдаа эхнэр рүүгээ, ээж, аав руугаа ярьсан.  Эмнэлэг дээр очоод үзүүлтэл хүүхэд чинь өнгөрчихсөн байна гэж эмч хэлсэн гэв.   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өглөө 11 цагийн үед ажилдаа явахаасаа өмнө хүүхдээ хооллосон. Урд шөнө нь хүүхэд маань хөлрөөд уйлагнаад унтаж  чадаагүй. 09 дүгээр сарын 14-ний өдөр аав нь ажил руугаа явж тойрохоо зуруулж үлдсэн цалингаа авах байсан. Би хүүгээ хооллож байхад хүүхэд маань сандал дээрээ тогтож сууж чадахгүй бие нь их сул, чичрээд байсан. Намайг ажилдаа явахад нөхөр маань унтаж байсан. Би ажилдаа явлаа чи хүүхдээ аав, ээж дээрээ үлдээчихээд ажилдаа явж тойрохоо зуруулаад үлдэгдэл цалингаа авчаад хүүхдээ ирж усанд оруулаарай гэж хэлсэн. Хүүхэд маань хөдөөнөөс ирснээс хойш нэг ч усанд ороогүй байсан болохоор би хүүхдээ усанд оруулаарай гэж захиж үлдээсэн. Усанд оруулахдаа аав, ээжийндээ битгий оруулаарай том байшинд хүүхэд даарчихна шүү гэж би хэлсэн. Тэгээд намайг гараад явахад хүүхэд маань намайг дагаж уйлсан, би гадаа гараад сонстол аав нь аргадаад чимээгүй болгосон. Би ажилдаа явахдаа маргааш амралтын өдөр юм чинь хүүхдээ эмнэлэгт үзүүлнэ дээ гэж дотроо бодоод ажил руугаа явсан. Тэгээд ажил дээрээ очоод хүүхдийн бие сул байсан болохоор нөхөр рүүгээ байн байн утсаар яриад чи хаана явж байна хурдан гэр рүүгээ явж хүүхдээ хараарай. Би маргааш хүүхдээ авч гарна шүү гэж Б.Бт хэлсэн. Яг эмнэлэг явах талаар би хэлээгүй. Би шинэ ажилд ороод 2 хонож байсан. Ажил маань 4 удаа гараад 2 удаа амардаг ажил байсан болохоор нөхөртэйгөө энэ талаар ярих ч зав надад байгаагүй. Ажил маань 16 цаг өнгөрөөгөөд үйлчилгээний газар учраас ачаалал нь их болоод 18 цаг хүртэл ямар ч завгүй ажилладаг. 18 цаг өнгөрөөд зав гараад Б руу залгана гэж бодож байтал нөхөр залгаад хайраа хүүхдээ ваннтай усанд үлдээгээд гарчихсан чинь хүүхэд маань ухаан алдчихлаа гэж уйлаад ярьсан. Тэгээд би шууд захиралдаа хэлээд ажлаасаа гараад хүүхдээ ухаан алдчихсан гэж бодоод очсон чинь хүүхэд чинь усанд цаг орчим амьсгал нь бөглөрсөн байдалтай байсан байна. Хүүхэд чинь өнгөрчихлөө гэж надад хэлсэн. Нас бараад цагийн дараа ирсэн учраас хүүхдийг чинь аварч чадсангүй гэж байсан. Би нөхөр рүүгээ гүйж очоод чи юугаа харж байсан юм бэ, яасан талаар асуугаад Б руу дайрч цохиж зодож байгаад Цагдаагийн байгууллага руу залгасан. Б тухайн үед би хүүхдээ хальт орхиод гарсан, ороод ирэхэд ийм зүйл болчихсон байсан. Би хүүхдээ санаатай алаагүй ш дээ хайраа гээд байсан. Энэ явдал болохоос өмнө нөхөр бид хоёр хоорондоо ярьсан зүйл байсан. Хоёул хоёулаа ажилтай болчихож байгаа юм чинь хоёулаа хадамын хаяанаас холдож байр түрээслэнэ шүү гэж ярьж байсан. Тэгээд хүүхдээ Хөвсгөл аймгаас ахын эхнэрээр авчруулсан. Хүүхэд маань аав, ээж дээрээ ирэхдээ ханиадтай, замдаа гэдэс нь хямарсан юм уу өмдөндөө баагаад нуруугаар нь баас нь урсаад хатчихсан байдалтай ирсэн.  Хүүхэд маань ирээд 4 дэх хоног дээрээ өнгөрсөн.  Би хадам аав, ээж хоёртоо хүүхдээ харуулах дургүй байдаг байсан. Би нөхрөө хүүхдээ өөрөө хар, эцэг, эхдээ битгий харуулж бай гэж хэлдэг байсан. Миний хүүг хайр халамжаар дутаагаад, асаргаа сувилгаа нь дутаад байна гэж захиж хэлдэг байсан. Өмнө нь ямар их хайр халамжтай байсан нь хамаагүй, би хүүхдээ өнгөрснөөс хойш үзэн ядаад энэ хүн л миний хүүхдийг ийм болгочихлоо гэж бодолтой байсан. Хүүхэд өнгөрсний дараагаар нөхрийг маань 2 сар шоронд хорьсон. Нөхрийгөө гарч ирсний дараа би нөхөртэйгөө ярилцаад асуухад тухайн үед нөхөр маань уйлаад энэ талаараа тодорхой ярьж чадахгүй, гацаад урд хойно нь оруулаад байсан. Аятайхан цэгцтэй ярилдаа гэхээр ярьж чадахгүй уйлаад байдаг байсан. Тэгээд хүүхдээ өнгөрснөөс хойш хамт байх хугацаандаа бага багаар яриулж байж мэдсэн. Одоо бид хоёр дахиад хүүхэдтэй болсон. Энэ хүүхэд маань өмнөх хүүхэдтэй минь маш их адилхан.  2016 оны 11 сард би жирэмсэн болсон. Энэ хүүхдээ одоо бид хоёр үнэхээр их хайрлаж халамжилж байгаа. Ирээдүйд хүүхдээ элэг бүтэн, амьдруулмаар байна. Надад гомдол санал байхгүй гэв.

               Шүүгдэгч  Б.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гадуур явж байгаад 17 цагийн үед эцэг Б ийн гэрт очсон. Тухайн үед хүү А, эгч Э ийн гэрт унтаж байсан. Гэрт нь хүн байхгүй ганцаараа унтаж байсан. Би хойшоо орж ээжтэй уулзчихаад хүүгээ аваад явлаа гэхэд унтаж байгаа биз дээ гэхээр нь зүгээр зүгээр би өөрөө очоод унтуулчихая саяхан унтсан гээ биз дээ гээд хүүгээ баруун гар талдаа сугадаж машиныг нь зүүн гартаа сугадаад явсан. Би замаараа дэлгүүр ороод 4000 төгрөгний худалдаа хийсэн. Замдаа хүнтэй ярьсан эсэхээ санахгүй байна. 18 цагийн үед гэрлүүгээ орсон. Би замдаа хүүхдээ өөрөөр нь алхуулж явсан тул нэлээн удаан явсан. Тэгээд гэрт ороод өмсөж явсан хувцас нь халтар болсон байсан тул угаахаар тайлсан. Тэгээд гэртээ өмсгөдөг зузаан өмд, цамцыг нь өмсгөсөн. Тэгээд 19 цаг жоохон өнгөрч байхад би халуун ус халаагаад халаасан усаа сэлгээд ванн дүүрэн ус хийж хүүхдийнхээ хувцасыг тайлж эхлээд толгой, хүзүүг нь гуужуулдаг савангаар угаасны дараа толгойг нь дээшээ харуулж баруун гараа хүзүүний орчим зүүн гараараа өгзөгнөөс нь тулж байгаад ус руу толгойгоор нь тултал нь дүрээд хурдан авсан, дараа нь дахин толгойгоор нь тултал хийгээд 5-10 секунд болгоход гар нь хөдөлсөн, тэгэхээр нь өргөж уснаас гаргахад ухаан алдсан байдалтай байхаар нь орон дээр тавиад хиймэл амьсгаа хийхэд хүүгийн амнаас ус гарсан. Хиймэл амьсгааг хэд дахин давтаж хийхэд араас нь идсэн хоол гарч ирсэн. Би сандраад 103 дугаарын утасруу залгахад утас дуудаад аваагүй тэгэхээр нь Бя гэдэг найзруугаа залгаад чи хаана байна, хурдан хүрээд ир гэхэд би хүүхдээ харж байна, хүн ирэхээр яваад очье гэсэн. Тэгэхээр нь би ажлаа хурдан зохицуул, манай хүүхэд ухаангүй болчлоо гэхэд анхны тусламж үзүүл эмнэлэг рүү яв гэсэн. Би утасаа салгаад шууд гарч гүйгээд машин барьж ирээд хүүхдээ хувцаслаад дүүргийн эмнэлэг дээр ирсэн. Би дүүргийн эмнэлэг дээр ирээд эмчид нь хүүхдээ усанд оруулж байтал ухаан алдчихлаа гэж хэлсэн. Сүүлд уснаас гаргаж ирэхэд манай хүүхэд уйлаагүй, ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй. Эмнэлэг дээр ирэхэд эмч арай жоохон хугацаа алдсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 96-104, 96-104, 167-168, 188-191 дүгээр хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр 11 цагийн үед Баянзүрх дүүргийн байранд 1 нас 8 сартай Анхбаяр хүүгээ аав Б.Бт үлдээгээд Бөхийн өргөөний хажууд байх Сара-Эс нэртэй бялууны дэлгүүрт ажиллахаар ажилдаа явсан. Тэгээд ажил дээр байхад 20 цаг өнгөрч байхад нөхөр Б өөрийн дугаараас Баянзүрх дүүргийн хүлээн авах дээр хурдан хүрээд ир гэсэн. Тэгээд эмнэлэг дээр ирэхэд танай хүү нас бараад 2 цаг болж байна, амьсгаа зүрхний цохилт нь зогсчихсон ирсэн гэсэн. Тэгээд нөхөр Б аас асуухад хүүгээ усанд оруулж байгаад хүүгээ усанд нь орхиод дэлгүүр ороод ирэхэд хүү маань устай савандаа дээшээ хараад живсэн байдалтай хэвтэж байсан гэж надад хэлсэн. Тэгээд сандраад Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт авч ирсэн. Б бид 3 хамт амьдардаг байсан. Миний хүү төрөлхийн эрүүл чийрэг ямар нэгэн суурь өвчин байхгүй. Би маш их гомдолтой байна. Б хүүхдээ өөрт сайн хандахгүй байна гээд байдаг байсан, миний хүүхэд биш юм шиг хөндий хүйтэн хандаад байна гэж хэлдэг байсан. Б би хүүгээ өөртэйгээ адилхан өсгөнө гээд хатуу ширүүн ханддаг байсан, би хүүхдээ өмөөрөөд их хэрүүл маргаан гардаг байсан. Б бол үнэндээ хүүдээ хайргүй, үзэж чаддаггүй байсан. Харин багаасаа гадуурхагдаж өссөн болохоор сэтгэл санаанд нь өөрчлөлттэй байна гэдгийг би мэдсэн. Би хүүгээ өмөөрч Б тай зодолдож байсан. Хүүгээ уйлахаар л царай нь хувьс хийгээд өөрийгөө жолоодож чадахаа больдог байсан.” гэх мэдүүлэг, /хэргийн 34-37 дугаар хуудас/,

Гэрч Ж.Д ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Өнөөдөр буюу 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагийн үед манай төрсөн хүү Б өөрийнхөө хүү буюу миний ач А г надад үлдээгээд ажил хөөцөлдөхөөр явсан. Тэгээд би ачийгаа харж байгаад 16 цагийн орчим унтуулсан, тэгсэн 30 орчим минутын дараа Б гаднаас ганцаараа ууртай орж ирээд, нүд ам нь их сонин байсан, тэгээд би хүүхдээ аваад явна гээд байхаар нь би унтаж байна ш дээ гэсэн чинь чамд ямар хамаа байна гээд хүүхдээ нэг сугандаа хавчуулаад гараад явсан. Тэгээд гэртээ байж байхад манай зээ охин утсаар ярья гэнээ гэсэн, тэгээд ярихад Б манай дүүргийн эмнэлэг дээр хүрээд ир, А ухаангүй байна хэлсэн, тэгэхээр нь яахаараа наад хүүхэд ухаангүй байдаг юм бэ, зүгээр байгаа хүүхэд алчихлаа гээд орилсон чинь утасаа тасалчихсан. Тэгээд эмнэлэг дээр ирэхэд намайг оруулахгүй, хүүхдийн зүрх зогсчихсон гэж хэлсэн. Б г хүүхдээ загинаад айлгаад байхаар нь Хүүхдийн эрх хамгаалах төвд хандаж байсан. Сүүлийн үед их ууртай болсон, намайг ч хүртэл хэл амаар доромжилдог болсон.” гэх мэдүүлэг, /хэргийн 38-41, 150-151 дүгээр хуудас/,

Гэрч Б.А ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би тэр хүмүүсийг огт таньдаггүй байсан. 2015 оны 07 дугаар сарын 08-ний өдөр Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвөөс 108 дугаарт Б гэгч нь эхнэрээ Хөвсгөл явуулахгүй байна гээд 1 нас 3 сартай хүүгээ бас зодоод байна гэсэн дуудлага ирээд, шалга гэсэн чиглэл ирсэний дагуу уг айл руу олон нийтийн цагдаагийн хамт явахад Б ын ээж Д гэх эмэгтэй 2 бага насны хүүхэд хараад байж байсан, тэгээд өөрсдийгөө танилцуулаад би танай хүү бэр хоёртой уулзах гэж яваа юм аа гэхэд хөдөө явах гээд юмаа бэлдэх гээд гарсан гэсэн, тэгээд А мнэлэг дээр ирэхэд Э.Б ирчихсэн хүлээн авахын гадна үүдэнд Б луу чамайг шоронд суулгана гээд уйлаад байсан. Тэгээд Б ын аав Б, ээж нь, төрсөн ах Б нар нь ирчихсэн байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Б бид хоёр хамт ажилладаг, сайн найзууд зан ааш нь тайван, дөлгөөн хүн барагтай юманд ууралдаггүй архи, тамхи хэрэглэдэггүй.” гэх мэдүүлэг, /хэргийн 58 дугаар хуудас/,

Гэрч Т.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Миний хүү Б.Б 19 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрж өссөн. Эцэг эхийн гар дээр өссөн 8 дугаар анги төгсөөд тогооч мэргэжил эзэмшсэн. Хүү Б.Б эхнэр, хүүхдийн хамт манайд амьдарч байгаад 1 сар орчмын өмнө тусдаа гарч амьдрах болсон бөгөөд манай урд талын нийтийн байр түрээсэлж амьдарч байсан. Б.Б нь манайд байхдаа хүүхдээ зоддог байсан бөгөөд эхнэр нь Б.Б хүүхдээ битүү зодоод байна, хоолыг нь хасаад байна гэх зэргээр хэлдэг байсан, би чи нялх хүүхдийг яах гэж ингэдэг юм гээд хэлэхэд намайг барьж авч зоддог байсан, зан байдлын хувьд их догшин ширүүн ааштай, ах нь намайг өмөөрч зодолдож байсан. Тэгээд тусдаа гараад ажилдаа явахаараа манайд хүүхдээ үлдээгээд явдаг байсан. Тэр өдөр 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө эрт гэрээсээ 05 цагийн үед гараад таксинд явж байгаад 16 цагийн орчим гэртээ иртэл манай хөгшин Д гэртээ байсан бөгөөд А яасан гэж асуухад Б.Б түрүүн ууртай орж ирээд нэг сугандаа хүүхдээ хийгээд нөгөө сугандаа тоглоомыг нь хавчаад яваад өгсөн, тэр хүүхэд зодоод алж байх вий гэж хэлсэн. Тэгээд гэртээ байж байтал Б.Б залгаад аав та хаана байна гэсэн, би гэртээ байна, яасан юу болсон гэхэд хүүхэд энэ Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр ир, А ийн бие муу байна гэсэн, тэгээд эхнэр Д, хүү Болдбаатарыг аваад яваад очтол Б.Б эмнэлэгийн гадаа сууж байсан, тэгээд Д чи миний хүүг алсан гээд уйлаад байсан, тэгээд л цагдаа сэргийлэх болсон.” гэх мэдүүлэг, /хэргийн 61-63 дугаар хуудас/,

Гэрч Н.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2014 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр төрсөн Б.А нь төрсөнөөсөө хойш миний хяналтанд байсан, 1 сар гарантай байхад ээж Э.Б хүүхдээ агаарт Хөвсгөл аймаг руу авч явна гээд хяналтнаас гаргасан. Сүүлд хүүг нэг удаа үзэхэд ханиад хүрсэн ирсэн санагдаж байна. Би үзлэг хийж эмчилгээ бичихдээ хяналтын карт буюу ягаан дэвтэр дээр бичилт хийж өгөөд явуулсан. Эхээс төрөхдөө хэвийн эрүүл хүүхэд байсан. Манай эмнэлэг дээр хааяа Хөвсгөлөөс ирэхдээ үзүүлдэг өвчин эмгэг тусаж байсан гэх талаар мэдээлэл байхгүй байна.” гэх мэдүүлэг, /хэргийн 179-180 дугаар хуудас/,

Гэрч Г.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Энэ хэрэг нь онц хүнд хэрэг тул Б.Быг байцаахдаа өмгөөлөгчийн хамт байцаасан. Хэн өмгөөлөгч оролцсоныг сайн санахгүй байна. Прокурор байцаалтанд байсан бол байцаалтан дээр гарын үсгийн зуруулсан байгаа. Миний зүгээс дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Өгсөн мэдүүлгийг нь бичиж өөрт нь уншуулж гарын үсэг зуруулсан.” гэх мэдүүлэг, /хэргийн 183-184 дүгээр хуудас/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 841 дүгээр: “Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Б нь мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.Б нь хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочирон давчидсан гэх баримт үгүй байна” гэх дүгнэлт, /хэргийн 72 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹1631 дүгээр “Б.А бие цогцост хийгдсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр дотор эрхтэнүүдэд үхэлд хүргэх гэмтэл тогтоогдоогүй байна. Б.А нь вирусын гаралтай архаг халдвартай байсан бөгөөд зүрхний булчингийн үрэвслээр хүндэрч нас баржээ. Цус нь АВО-н системээр Аll-р бүлэгтэй байна. Уушгины архаг үрэвсэлтэй байна” гэх дүгнэлт, /хэргийн 74-78 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн ¹692 дугаар “Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний акт №1631 тоот дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Талийгаач Б.А нь амьсгалын зам усаар бөглөрсөнөөс үүссэн амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт, /хэргийн 162-164 дүгээр хуудас/,

108 утасны дуудлагын дагуу хүүхэд хамгаалалын асуудал дээр ажилласан тухай уулзалтын тэмдэглэл /хэргийн 109-112 дугаар хуудас/,

Яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэгсдийн бүртгэл /хэргийн 21 дүгээр хуудас/,

Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /хэргийн 124 дүгээр хуудас/,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5/66 дугаар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах тогтоол /хэргийн 141 дүгээр хуудас/,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2645 дугаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол /хэргийн 144-145 дугаар хуудас/,

Шинжээч Ч.Э ын мөрдөн байцаалтанд өгсөн: “Өмнөх дүгнэлтэнд эд эсийн шинжилгээг дүгнэхдээ талийгаачийн үхлийн үндсэн шалтгааныг буруу тогтоож талийгаачид өөрт нь байсан вирусын шалтгаант архаг халдвар, зүрхний булчингийн үрэвсэлээр хүндэрч нас барсан байна гэж зөрчилтэй гаргасан байна. Талийгаачид байхгүй өвчинийг дүгнэлтэнд тусгасан биш архаг өвчний улмаас нас барсан гэж дүгнэлт гаргасан байна. Ер нь хүн 5-10 секундын хугацаанд усаар амьсгалсан үед амьсгалын зам усаар бөглөрч амьсгал механикаар бүтэн нас барах боломжтой. 1 нас 8 сартай хүүхдийн хувьд өөрийгөө хамгаалж амьсгалаа түгжиж чадахгүй тул усаар амьсгалж амьсгалын зам усаар бөглөрч нас барсан байх боломжтой. Талийгаачийн вирусын гаралтай архаг халдвар, зүрхний булчингийн хурц үрэвсэл үхэлд хүргэдэг өвчин юм. Тухайн цаг хугацаандаа үхэлд хүргээгүй. Талийгаач нь живж нас барсан.” гэх мэдүүлэг, /хэргийн 185-187 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 122 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 123 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Б нь 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40-228 тоот хашаанд байрлах Нийтийн байрны 04 тоотод 1 нас 8 сартай /бага насны/ өөрийн төрсөн хүү Б.А г биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж ваннтай усанд толгойгоор нь дүрж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-6, 11-24 дугаар хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 7-10 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг: “…Тэгээд эмнэлэг дээр ирэхэд танай хүү нас бараад 2 цаг болж байна, амьсгаа зүрхний цохилт нь зогсчихсон ирсэн гэсэн. Тэгээд нөхөр Б.Баас асуухад усанд оруулж байгаад хүүгээ усанд нь орхиод дэлгүүр ороод ирэхэд хүү маань устай савандаа дээшээ хараад живсэн байдалтай хэвтэж байсан гэж надад хэлсэн. Б.Б бид 3 хамт амьдардаг байсан. Миний хүү төрөлхийн эрүүл чийрэг ямар нэгэн суурь өвчин байхгүй. Би маш их гомдолтой байна. Б.Б хүүхдээ өөрт сайн хандахгүй байна гээд байдаг байсан, миний хүүхэд биш юм шиг хөндий хүйтэн хандаад байна гэж хэлдэг байсан. Б.Б би хүүгээ өөртэйгээ адилхан өсгөнө гээд хатуу ширүүн догшин харьцаад, загинаж зандараад байхаар нь би өмөөрөөд үүнээс болоод хэрүүл маргаан гардаг байсан. Хүүхдийнхээ үг үйлдэл болгонд нь ач холбогдол өгөөд өөр дээрээ тусгаж авдаг байсан. Аав ээж нь Б.Б г доромжилдог байсан шиг Б.Б хүүхдээ “үхэл ханхлуулсан шээс” гэж харааж байсан. Тэгээд хүүхдээ уйлахаар царай нь хувьс хийж уурлаад, уйлахыг нь сонсож чадахгүй дуугүй бай гээд муухай орилоод байдаг байсан. Намайг дөнгөж эмнэлэгээс гарахад хүүхдээ хараад баярлах болов уу гэсэн чинь нэг л сонин гайхсан байдал гаргаж байсан. Тэгээд би эмнэлэгээс гараад удаагүй байхад хүү маань уйлахад Б.Б над дээр ирээд би айгаад байна, нэг л сонин байна, алуулах гэж байгаа юм шиг уйлаад байхаар надад аймшигтай байна гэж хэлж байсан. Хамгийн анх хүүгээ 1 сартай байхад нь Б.Б г хүүхдэд ширүүн хандлаа гээд би хүүгээ аваад Хөвсгөл явж байсан. Тэгэхэд Б.Б над руу байнга залгаад гуйгаад “дахиж тэгэхгүй, би аав болоход бэлэн биш байж, намайг ойлгооч, чамаас өөр намайг ойлгох хүн байхгүй” гэсээр байгаад буцаад авч ирж байсан. Удалгүй бас л нөгөө зангаа гаргаж эхэлдэг, хүү маань тархины даралттай болохоор уйлахаараа их хөлөрдөг юм, тэгэхэд Б.Б хүүдээ их ширүүн хүрээд, алчих гээд байхаар нь “яи часан зэрлэг юм вэ, хүүхэд аллаа” гээд бас л хэрүүл болдог байсан. Хадам ээж надад нэг удаа Б.Б хүүхдээ хар цайгаар угжаад байна, хоол өгөхгүй байна гээд байхаар нь худлаа яриад гэж бодож байтал нэг удаа яалт ч үгүй би хар цай өгч байхыг нь барьж авч байсан. Б.Б бол үнэндээ хүүхдээ хайрладаггүй, үзэж чаддаггүй байсан. 4 сартай байхдаа хүүгийн маань бие өвдөөд түргэн дуудаж байхад үхвэл үхнэ биз гээд хараад зогсож байсан. Би нийтдээ 5 удаа хүүхдээ аваад Хөвсгөл явж байсан. Хөвсгөлд байхдаа хүү маань их тайван, хоол ундаа сайн идэж, тоглож хөөрөөд явж байдаг. Гэтэл хотод ирээд аавынхаа хажуул байхаар нэг л айсан шинжтэй, хоол ундаа ч идэхгүй, турж эцээд нүднээс гарчихдаг. Б.Б 2 удаа хар дарж зүүдлээд орилж сэрж байсан. Би “яасан вэ” гэж асуухад “хүүгийнхээ биеийг би өөрөө задалж байна” гэж зүүдэллээ гэж байсан.  Харин багаасаа гадуурхагдаж өссөн болохоор сэтгэл санаанд нь өөрчлөлттэй байна гэдгийг би мэдсэн. Би хүүгээ өмөөрч л Б.Б тай зодолдож байсан. Угаасаа уйлахыг нь харж чаддаггүй, ширүүн догшин харьцдаг байсан болохоор миний хүүг уйлахад нь цохисон байх гэж бодоод байна. Хүүхдээ уйлахад л чөтөр шүгэлсэн юм шиг царай нь хувьс хийгээд өөрийгөө жолоодож чадахаа больдог байсан.” гэх мэдүүлэг, /хэргийн 34-37 дугаар хуудас/,

Гэрч Ж.Д ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг; Өнөөдөр буюу 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагийн үед манай төрсөн хүү Б.Б өөрийнхөө хүү буюу миний ач Б.А надад үлдээгээд ажил хөөцөлдөхөөр явсан. Тэгээд би ачийгаа харж байгаад 16 цагийн орчим унтуулсан, тэгсэн 30 орчим минутын дараа Б.Б гаднаас ганцаараа ууртай орж ирээд, нүд ам нь их сонин байсан, тэгээд би хүүхдээ аваад явна гээд байхаар нь би унтаж байна ш дээ гэсэн чинь чамд ямар хамаа байна гээд хүүхдээ нэг сугандаа хавчуулаад гараад явсан. Тэгээд гэртээ байж байхад манай зээ охин утсаар ярья гэнээ гэсэн тэгээд ярихад Б.Б манай дүүргийн эмнэлэг дээр хүрээд ир, А ухаангүй байна хэлсэн, тэгэхээр нь яахаараа наад хүүхэд ухаангүй байдаг юм бэ, зүгээр байгаа хүүхэд алчихлаа гээд орилсон чинь утасаа тасалчихсан. Тэгээд эмнэлэг дээр ирэхэд намайг оруулахгүй, хүүхдийн зүрх зогсчихсон гэж хэлсэн. Б.Б г хүүхдээ загинаад айлгаад байхаар нь Хүүхдийн эрх хамгаалах төвд хандаж байсан. Би өдрийн цагаар талийгаачийг харж байсан ба талийгаач 15 цаг өнгөрч байхад бантан идчихээд унтсан. Бантангаас өөр юм идээгүй. Талийгаачийг унтаж байхад нь 16 цагийн үед Б.Б орж ирээд аваад явсан. Талийгаач надтай хамт байхдаа ямар нэг өвчин зовиургүй, надтай тоглоод, орж гараад зүгээр байсан. Ногоон өнгийн хуванцар ванн бол талийгаачийн өөрийн нь ванн байгаа юм. Багаасаа л тэр ваннд усанд ордог байсан. Талийгаач усанд орох их дуртай хүүхэд байсан. ” гэх мэдүүлэг, /хэргийн 38-41,150-151 дүгээр хуудас/,

Гэрч Б.А ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би тэр хүмүүсийг огт таньдаггүй байсан. 2015 оны 07 дугаар сарын 08-ний өдөр Баянзүрх дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн төвөөс 108 дугаарт Б.Б гэгч нь эхнэрээ Хөвсгөл явуулахгүй байна гээд 1 нас 3 сартай хүүгээ бас зодоод байна гэсэн дуудлага ирээд, шалга гэсэн чиглэл ирсэний дагуу уг айл руу олон нийтийн цагдаагийн хамт явахад Б.Бын ээж Д гэх эмэгтэй 2 бага насны хүүхэд хараад байж байсан, тэгээд өөрсдийгөө танилцуулаад би танай хүү бэр хоёртой уулзах гэж яваа юм аа гэхэд хөдөө явах гээд юмаа бэлдэх гээд гарсан гэсэн тэгээд Б.А харахад ил харагдах шарх сорви байхгүй байсан. Тэгээд бэрээ ирэхээр надтай ярь гэж хэлээрэй гээд утасаа үлдээгээд явсан. Дуудлага ирсэн юу болсон юм бэ гээд ярихад очиж уулзана гэчихээд ирж уулзаагүй тэгээд би А д энэ айлд ийм асуудал гарсан цаашдаа хянаж байгаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 47 дугаар хуудас/,

Гэрч Д.О ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан байдалтай ирсэн Б.А гэх 1 нас 8 сартай   эрэгтэй хүүхдийг эцэг нь тэвэрсэн байдалтай БЗД-ийн эмнэлэг дээр авч ирсэн. Хүүхдийг үзэхэд бүх бие нь хөхөрсөн, амьсгал зүрх бүрэн зогссон, уруул хэл хөхөрсөн байдалтай байсан. Хүүхдийг хүлээн авч зүрхэнд нь массаж хийж эрчимт эмчилгээний эмчтэй хамтарч үзлэг хийсэн. Хүүхдийн амь насыг аврах боломжгүй байсан. Хүүхэд нас бараад 1 цаг орчим болсон байсан. Эцэг нь гэх хүн усанд оруулж байгаад гараад ирэхэд живсэн байдалтай байсан гэж хэлсэн. Би гадаа найзтайгаа уулзаж байгаад орж ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 53 дугаар хуудас/,

Гэрч Д.М ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 20:55 цагийн үед ажил дээр байж байхад хамт ажилладаг найз Б.Б манай хүү амьсгалахгүй байна, би одоо яах вэ гэж ярьсан. Тэгээл чи БЗД-ийн эмнэлэг дээр хүрээд ир гэж дуудсан, эмнэлэг дээр ирэхэд Э.Б ирчихсэн хүлээн авахын гадна үүдэнд Б.Б луу чамайг шоронд суулгана гээд уйлаад байсан. Тэгээд Б.Бын аав Б, ээж нь, төрсөн ах Б нар нь ирчихсэн байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Б.Б бид хоёр хамт ажилладаг, сайн найзууд зан ааш нь тайван, дөлгөөн хүн барагтай юманд ууралдаггүй архи, тамхи хэрэглэдэггүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 58 дугаар хуудас/,

Гэрч Т.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Миний хүү Б.Б 19 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрж өссөн. Эцэг эхийн гар дээр өссөн 8 дугаар анги төгсөөд тогооч мэргэжил эзэмшсэн. Хүү Б.Б эхнэр хүүхдийн хамт манайд амьдарч байгаад 1 сар орчмын өмнө тусдаа гарч амьдрах болсон бөгөөд манай урд талын нийтийн байр түрээсэлж амьдарч байсан. Б.Б нь манайд байхдаа хүүхдээ зоддог байсан бөгөөд эхнэр нь Б.Б хүүхдээ битүү зодоод байна, хоолыг нь хасаад байна гэх зэргээр хэлдэг байсан би чи нялх хүүхдийг яах гэж ингэдэг юм гээд хэлэхэд намайг барьж авч зоддог байсан зан байдлын хувьд их догшин ширүүн ааштай, ах нь намайг өмөөрч зодолдож байсан. Тэгээд тусдаа гараад ажилдаа явахаараа манайд хүүхдээ үлдээгээд явдаг байсан. Тэр өдөр 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө эрт гэрээсээ 05 цагийн үед гараад таксинд явж байгаад 16 цагийн орчим гэртээ иртэл манай хөгшин Д гэртээ байсан бөгөөд А яасан гэж асуухад Б.Б түрүүн ууртай орж ирээд нэг сугандаа хүүхдээ хийгээд нөгөө сугандаа тоглоомыг нь хавчаад яваад өгсөн, тэр хүүхэд зодоод алж байх вий гэж хэлсэн. Тэгээд гэртээ байж байтал Б.Б залгаад аав та хаана байна гэсэн, би гэртээ байна, яасан юу болсон гэхэд хүүхэд энэ БЗД-ийн эмнэлэг дээр ир, Аийн бие муу байна гэсэн, тэгээд эхнэр Д, хүү Б ыг аваад яваад очтол Б.Б эмнэлэгийн гадаа сууж байсан тэгээд Д чи миний хүүг алсан гээд уйлаад байсан тэгээд л цагдаа сэргийлэх болсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 61-63 дугаар хуудас/,

Гэрч Н.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2014 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр төрсөн Б.А нь төрсөнөөсөө хойш миний хяналтанд байсан, 1 сар гарантай байхад ээж Э.Б хүүхдээ агаарт Хөвсгөл аймаг руу авч явна гээд хяналтнаас гаргасан. Сүүлд хүүг нэг удаа үзэхэд ханиад хүрсэн ирсэн санагдаж байна. Би үзлэг хийж эмчилгээ бичихдээ хяналтын карт буюу ягаан дэвтэр дээр бичилт хийж өгөөд явуулсан. Эхээс төрөхдөө хэвийн эрүүл хүүхэд байсан. Манай эмнэлэг дээр хааяа Хөвсгөлөөс ирэхдээ үзүүлдэг өвчин эмгэг тусаж байсан гэх талаар мэдээлэл байхгүй байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 179-180 дугаар хуудас/,

Гэрч Г.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Энэ хэрэг нь онц хүнд хэрэг тул Б.Быг байцаахдаа өмгөөлөгчийн хамт байцаасан. Хэн өмгөөлөгч оролцсоныг сайн санахгүй байна. Прокурор байцаалтанд байсан бол байцаалтан дээр гарын үсгийн зуруулсан байгаа. Миний зүгээс дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Өгсөн мэдүүлгийг нь бичиж өөрт нь уншуулж гарын үсэг зуруулсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 183-184 дүгээр хуудас/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 841 дүгнэлт /хэргийн 72 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹1631 дүгнэлт /хэргийн 74-78 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн ¹692 дүгнэлт /хэргийн 162-164 дүгээр хуудас/,

108 утасны дуудлагын дагуу хүүхэд хамгаалалын асуудал дээр ажилласан тухай уулзалтын тэмдэглэл /хэргийн 109-112 дугаар хуудас/,

Яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэгсдийн бүртгэл /хэргийн 21 дүгээр хуудас/,

Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /хэргийн 124 дүгээр хуудас/,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5/66 дугаар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах тогтоол /хэргийн 141 дүгээр хуудас/,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2645 дугаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол /хэргийн 144-145 дугаар хуудас/,

Шинжээч Ч.Э ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг: “Өмнөх дүгнэлтэнд эд эсийн шинжилгээг дүгнэхдээ талийгаачийн үхлийн үндсэн шалтгааныг буруу тогтоож талийгаачид өөрт нь байсан вирусын шалтгаант архаг халдвар, зүрхний булчингийн үрэвсэлээр хүндэрч нас барсан байна гэж зөрчилтэй гаргасан байна. Талийгаачид байхгүй өвчинийг дүгнэлтэнд тусгасан биш архаг өвчний улмаас нас барсан гэж дүгнэлт гаргасан байна. Ер нь хүн 5-10 секундын хугацаанд усаар амьсгалсан үед амьсгалын зам усаар бөглөрч амьсгал механикаар бүтэн нас барах боломжтой. 1 нас 8 сартай хүүхдийн хувьд өөрийгөө хамгаалж амьсгалаа түгжиж чадахгүй тул усаар амьсгалж амьсгалын зам усаар бөглөрч нас барсан байх боломжтой. Талийгаачийн вирусын гаралтай архаг халдвар, зүрхний булчингийн хурц үрэвсэл үхэлд хүргэдэг өвчин юм. Тухайн цаг хугацаандаа үхэлд хүргээгүй. Талийгаач нь живж нас барсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 185-187 дугаар хуудас/,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5/66 дугаар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах тогтоол /хэргийн 141 дүгээр хуудас/,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2645 дугаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол /хэргийн 144-145 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” байх эрхээ эдэлж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Усанд оруулж байхдаа хүүхдээ тоглуулж байгаад усан дотор нь булхуулсан. Тэгээд байж байхад миний гэдэс өвдөөд 00 орсон. 00 ороод 10 минут болчихоод буцаж гэр рүү ороод хүүхдээ хартал хүүхэд хөдөлгөөнгүй болчихсон байсан” гэж мэдүүлж байх боловч

түүний мөрдөн байцаалтанд өгсөн: “…Тэгээд 19 цаг жоохон өнгөрч байхад би халуун ус халаагаад халаасан усаа сэлгээд ванн дүүрэн ус хийж хүүхдийнхээ хувцасыг тайлж эхлээд толгой, хүзүүг нь гуужуулдаг савангаар угаасны дараа толгойг нь дээшээ харуулж баруун гараа хүзүүний орчим, зүүн гараараа өгзөгнөөс нь тулж байгаад ус руу толгойгоор нь тултал нь дүрээд хурдан авсан дараа нь дахин толгойгоор нь тултал хийгээд 5-10 секунд болгоход гар нь хөдөлсөн тэгэхээр нь өргөж уснаас гаргахад ухаан алдсан байдалтай байхаар нь орон дээр тавиад хиймэл амьсгаа хийхэд хүүгийн амнаас ус гарсан. Хиймэл амьсгааг хэд дахин давтаж хийхэд араас нь идсэн хоол гарч ирсэн. Би сандраад 103 дугаарын утасруу залгахад утас дуудаад аваагүй тэгэхээр нь Бя гэдэг найз руугаа залгаад чи хаана байна хурдан хүрээд ир гэхэд би хүүхдээ харж байна хүн ирэхээр яваад очье гэх”,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Тэгээд нөхөр Б.Б с асуухад хүүгээ усанд оруулж байгаад хүүгээ усанд нь орхиод дэлгүүр ороод ирэхэд хүү маань устай савандаа дээшээ хараад живсэн байдалтай хэвтэж байсан гэж надад хэлсэн...” гэх,

гэрч Д.М ийн мөрдөн байцаалтанд өгсөн: …юунаас болоод хүүхэд чинь өнгөрсөн юм вэ гэхэд Б.Б “би хүүхдээ усанд оруулж байгаад уснаас гаргаад орон дээр тавиад дэлгүүр орчихоод ирэхэд манай хүүхэд амьсгалахгүй байсан” гэх /хэргийн 57 хуудас/,

Гэрч Д.О ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…хүүхдийн амь насыг аврах боломжгүй байсан. Хүүхэд нас бараад 1 цаг орчим болсон байсан. Эцэг нь гэх хүн усанд оруулж байгаад гараад ирэхэд живсэн байдалтай байсан гэж хэлсэн. Би гадаа найзтайгаа уулзаж байгаад орж ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр. /хэргийн 53 дугаар хуудас/ шүүгдэгч Б.Б нь өөрийн хамтран амьдрагч болон найз, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч зэрэг хүмүүст болсон үйл явдлын талаар бодит үнэнийг өөр өөрөөр хэлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэгүүд нь хоорондоо зөрүүтэй байгаа бөгөөд шинжээчийн ¹692 дугаартай “Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний акт №1631 тоот дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Талийгаач Б.А нь амьсгалын зам усаар бөглөрсөнөөс үүссэн амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт болон дээрхи гэрчүүдийн мэдүүлэг зэргээр хохирогч Б.Ань шүүгдэгч Б.Б.Бын санаатай үйлдлээр амьсгал бүтэлтийн улмаас нас барсан болох нь тогтоогдож байна.

Тухайлбал амь хохирогч Б ийн А нь 20 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн, амь насаа алдах үедээ 1 нас 8 сартай байсан болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байх бөгөөд /125 хуудас/ хохирогч нь хүүхдийн вананд өөрөө шивж нас барсан нь тогтоогдохгүй, харин шүүгдэгч Б.Б нь хохирогчийг бага насны, түүний биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан болох нь хангалттай нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б  мэдүүлэхдээ “2015 оны 09 дүгээр  сарын 14-ний өдөр өглөө 11 цагийн үед ажилдаа явахаасаа өмнө хүүхдээ хооллосон. Урд шөнө нь хүүхэд маань хөлрөөд уйлагнаад унтаж  чадаагүй. 09 дүгээр сарын 14-ний өдөр аав нь ажил руугаа явж тойрохоо зуруулж үлдсэн цалингаа авах байсан. Би хүүгээ хооллож байхад хүүхэд маань сандал дээрээ тогтож сууж чадахгүй бие нь их сул чичрээд байсан. Намайг ажилдаа явахад нөхөр маань унтаж байсан. Би ажилдаа явлаа чи хүүхдээ аав, ээж дээрээ үлдээчихээд ажилдаа явж тойрохоо зуруулаад үлдэгдэл цалингаа авчаад хүүхдээ ирж усанд оруулаарай гэж хэлсэн. Хүүхэд маань хөдөөнөөс ирснээс хойш нэг ч усанд ороогүй байсан болохоор би хүүхдээ усанд оруулаарай гэж захиж үлдээсэн. Усанд оруулахдаа аав, ээжийндээ битгий оруулаарай том байшинд хүүхэд даарчихна шүү гэж би хэлсэн. Тэгээд намайг гараад явахад хүүхэд маань намайг дагаж уйлсан, би гадаа гараад сонстол аав нь аргадаад чимээгүй болгосон. Би ажилдаа явахдаа маргааш амралтын өдөр юм чинь хүүхдээ эмнэлэгт үзүүлнэ дээ гэж дотроо бодоод ажил руугаа явсан гэж, мөн шүүгдэгч нь шүүх хуралдаанд хүүхдээ өвчтэй байсан гэж мэдүүлж байх боловч амь хохирогч Баярцэцэгийн Анхбаяр нь ямар нэгэн суурь өвчтэй байгаагүй болох нь гэрч Н.Болдбаатарын өгсөн “Би Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Ачлахуй эрүүл мэндийн төвд 2013 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс хэсэг хариуцсан өрхийн эмчээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна.2014 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр төрсөн Б.А нь төрсөнөөсөө хойш миний хяналтанд байсан, 1 сар гарантай байхад ээж Э.Б хүүхдээ агаарт Хөвсгөл аймаг руу авч явна гээд хяналтнаас гаргасан. Сүүлд хүүг нэг удаа үзэхэд ханиад хүрсэн ирсэн санагдаж байна. Би үзлэг хийж эмчилгээ бичихдээ хяналтын карт буюу ягаан дэвтэр дээр бичилт хийж өгөөд явуулсан. Эхээс төрөхдөө хэвийн эрүүл хүүхэд байсан. Манай эмнэлэг дээр хааяа Хөвсгөлөөс ирэхдээ үзүүлдэг өвчин эмгэг тусаж байсан гэх талаар мэдээлэл байхгүй байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 179-180 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б мөрдөн байцаалтанд өгсөн “Миний хүү төрөлхийн эрүүл чийрэг ямар нэгэн суурь өвчин байхгүй”, гэрч Ж.Д ийн өгсөн “Талийгаач надтай хамт байхдаа ямар нэг өвчин зовиургүй, надтай тоглоод орж гараад зүгээр байсан”, гэрч Э.Б ын өгсөн “…анх төрөхдөө тархины даралттай байсан, тэрнээс биш төрснөөс хойш ямар нэгэн өвчингүй байсан “зэрэг мэдүүлэгүүдээр хүүхэд үхэлд хүргэх ямар нэгэн өвчингүй байсан нь нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаагч намайг тулгаж байцаалт авсан, дарамталсан, өмгөөлөгч хальт мульт орж ирсэн гэх зэргээр мэдүүлж байх боловч  хавтаст хэргийн 98 дугаар хуудсанд авагдсан мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэх хүсэлтээр мэдүүлэг аваагүй, яллагдагчаар мэдүүлэг авахад өмгөөлөгч С.Б болон прокурор Д.Г нарыг оролцуулсан, хэргийн 190 дүгээр хуудсанд авагдсан мэдүүлэг өгөхөд түүний өмгөөлөгч Б.Э оролцсон байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар болон мэдүүлгийг тулгаж, дарамталж авсан талаар гомдол огт гаргаж байгаагүй, энэ байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Б ын хувийн байдал тухайлбал өөрийн хүүхэд болон эцэг эхтэйгээ хэрхэн харьцдаг байсан нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн гэрч Ж.Д, Б.А, Т.Б, Э.Б нарын мэдүүлэг, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 108 утасны дуудлагын дагуу хүүхэд хамгааллын асуудал дээр ажилласан тухай уулзалтын тэмдэглэл зэргээр нотлогдож байгаа бөгөөд бага насны хүүхдийн амь нас хохирсонд өчүүхэн ч харамсахгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад шүүх эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал байх боловч тухайн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэргийн шинж болгон заасан байх тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй болно.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Т.Г нь шүүгдэгчийг гэмт буруутай гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Б ын урьд цагдан хоригдсон 69 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм хорын хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.