Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/19

 

******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч О.Баатарсүх, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Прокурор                                                            Ч.Мөнхзул

Шүүгдэгч                                                             *******

                                                                            *******

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                                Г.Цэрэндолгор        

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 22ы өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овогт ******* *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1999 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй. /РД: *******/ Урьд:

- Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан.

Боржигин овогт ******* , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1967 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, /РД: / Урьд:

- Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан.

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны орой 18 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 8-8 тоот хашааны гадна хохирогч ыг төрсөн эцэг *******т агсам тавьсан гэх шалтгааны улмаас хөл рүү нь өшиглөж улмаар биед нь баруун шилбэний шаант ясны доод 1/3 хэсэг болон тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн далд хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт... гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч С. нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны орой 18 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 8-8 тоот хашааны гадна хохирогч тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Боржигин овогт ******* *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Боржигин овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 400 /дөрвөн зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 668 700 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 8-8 тоотод оршин суух, овогт //-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох *******оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* тоот, шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нар давж заалдах гомдолдоо: “... ******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон. Энэ талаар “...хамгийн сүүлд салгахад зам дээр унасан байсан, би ыг цохиогүй” талаар өмнө мөрдөн байцаалт шүүхийн шатанд мэдүүлж ирсэн. Мөрдөн байцаах ажиллагааны үед гэрч Р.Энхболд, Н. нарын мэдүүлэг бүрхэг, гэрч О.Бямбасүрэн нь худал мэдүүлэг өгсөн. Хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж өгдөггүй, учир нь ямар нэгэн байдлаар *******ыг буруутан болгож хохирлын мөнгө авах зорилготой байна.

Анхан шатны шүүх хуралд гэрч оролцуулах хүсэлт гаргасан боловч гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулаагүй. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед энэ хэрэгт татагдаагүй Эрдэнэбаатар гэх гэрч байна. Энэ гэрч нь тухайн үеийн болсон асуудлыг харсан, Энхболдтой цуг байсан жолооч болно.

Хохирогч ын мэдүүлэгт “ намайг гараад ир гэхэд нь гараад очиход намайг шууд цохиод, хүүхэд нь ирж миний хөл рүү өшиглөөд би газар унасан” гэж гэрч нарын мэдүүлгээс тэс өөрөөр мэдүүлдэг. Түүний хөлийг ******* өшиглөж хугалсан гэж гэрчлээд байгаа Баатарсүх нь “ ыг хоолойноос нь боож газарт унагасан ба ******* ын хөл дээр жийх шиг болохоор нь ... санаатайгаар өшиглөсөн.” гэж худал мэдүүлэг гаргасан байна.

Мөн мөрдөн байцаах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт болон мэдүүлэг дээр дутуу зүйл байсан тул шинжээч эмчийг шүүх хуралд авч орон асууж тодруулахад ын баруун хөлний хугарал нь мушгирсан хугарал, эвгүй мушгиж унах үед үүсэх боломжтой гэх.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг цагаатгаж өгнө үү.” гэжээ. 

Шүүгдэгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хийгээгүй хэргийн төлөө хариуцлага хүлээж байгаадаа гомдолтой байна. Ер нь анхнаасаа байцаагч нь хүртэл байцаалт авч байх үедээ гэрийн хаягаас авахуулаад, гэрч нараас мэдүүлэг авахдаа хүртэл буруу мэдээлэл авч ирсэн. Гэрч нартай уулзахад “байцаагч их загнаж зандраад, тулгаж мэдүүлэг авсан” гэж надад хэлсэн.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “*******ын хувьд ын хөлийг өшиглөж хугалж байхыг харсан гэрч байдаггүй. Хохирогч өөрөө л тэгж ярьдаг. Гэрч Бямбасүрэн хохирогчийг газарт унасан байхад нь очиж өшиглөсөн гэж хэлдэг. Хохирогчийн хувьд мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж хэлж чаддаггүй. Гэрч, хохирогч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байдаг. Шинжээч эмчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь мушгирсан хугарал байсан. Энэ гэмтэл нь эвгүй гишгэсэн үед үүсэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Шүүгдэгчийн үйлдлийг шууд нотолсон баримт байхгүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрч нарыг байцаагч загнасаар байгаад мэдүүлэг авсан гэж хэлсэн. Болсон явдлыг харсан гэрч нь сүүлдээ “мэдэхгүй” гэж хэлсэн байсан. Манай хашаанд болсон асуудлыг хохирогчийн гэрийн хашаанд болсон мэтээр бичсэн байна лээ. Манай гэрийн хаяг 8-9 тоот юм. өөрөө манай хашаа руу орж ирж маргасан.” гэв.

Прокурор гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* хохирогчийг өшиглөж гэмтээсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Санаатайгаар ыг зодож цохих санаа сэдэл байгаагүй хэдий ч аавтай нь муудалцаж байгаа хүнийг салгах гэж очсон гэдгээ ******* хэлдэг. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн хэдий ч хохирогчид гэмтэл учирсан. Иймд шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай  байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны орой 18 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 8-8 тоот хашааны гадна хохирогч ыг төрсөн эцэг *******т агсам тавьсан гэх шалтгааны улмаас хөл рүү нь өшиглөж улмаар биед нь баруун шилбэний шаант ясны доод 1/3 хэсэг болон тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн далд хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт... гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг,

шүүгдэгч С. нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны орой 18 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 8-8 тоот хашааны гадна хохирогч тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Гэрч О.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ нь ын араас боогоод газарт унагаасан. Тэр үед ******* тэр хоёр луу гүйж очоод ын баруун хөл рүү 1 удаа өшиглөж, жийснийг би харсан. ******* нь том хэмжээний түрийтэй гуталтай явж байсан. Үүний дараа манай дүү нь “миний баруун хөл болохоо байлаа, санжиганачихлаа” гэж байсан. Түүний баруун хөлийг харахад санжигнаад шилбэний доод хэсгээрээ бүр эргэчихсэн байсан. Мэргэжлийн эмч нартай уулзаж ын хөлийг үзүүлэхэд яагаад ч унаснаас болж энэ гэмтэл үүсэхгүй, гадны ямар нэгэн нөлөөтэй үүссэн гэмтэл гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг, /хх 34-35/

Гэрч О.Билгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ах газар хэвтэж байсан бөгөөд түүнийг Зоригоо ах түшээд байж байсан. Юу болсон талаар тэнд байсан хүмүүсээс сайн асууж чадаагүй, ямар ч байсан ахын нүүр цус болсон, баруун хөл нь хугарсан байдалтай байж байсан. Тэрээр тухайн үед “намайг хажуу айлын , хүүтэйгээ нийлээд зодчихлоо” гэж байсан.” гэсэн мэдүүлэг, /хх 40-41/

Гэрч Р.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэгээд ах тай зууралдаад маргалдаад байсан бөгөөд нь ын нүүрэн тус газарт 1-2 удаа гараараа цохисон. ... ******* нь аавыгаа өмөөрөөд тай маргалдсан байж магадгүй. Хэсэг хугацааны дараа нь хөл эвгүй боллоо, хугарчих шиг боллоо гээд хашгирсан. Энэ үед тэрээр , түүний хүү ******* нартай зууралдаад байж байсан. ... Мөн ахтай уулзахад “хөлийг нь хугарчихсан гэж мэдээгүй, ******* бид хоёртой зууралдаж байгаад л унаад хөлөө хугалчих шиг боллоо” гэж байсан.” гэсэн мэдүүлэг, /хх 55/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Энэ үед тэр хоёр барьцалдаад хоёр биенийхээ нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохиод байсан. ... гэтэл тэрээр манай аавруу дайрч түүний хувцаснаас зулгаагаад Зангиатын 8-9 тоот хашаанаас ертөнцийн зүгээр урагш байрлах зам дээр очсон. Тэгээд би түүнийг ааваас салгаад түүн дээр очиход тэрээр газарт уначихсан бөгөөд тэнд байсан хүмүүс бүгдээрээ манай хашааны урд ирэх үед нь Бямбасүрэн ахдаа хандаж “ахаа хөл эвгүй болчихлоо” гэж байсан.” гэсэн мэдүүлэг, /хх 91/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг, /хх 99/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн: “ын биед баруун шилбэний  шаант ясны доод 1/3 хэсэг болон тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн далд хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хүзүүний зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт, дээд уруулын няцарсан шарх, гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрхи баруун шилбэний  шаант ясны доод 1/3 хэсэг болон тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн далд хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн 598 дугаартай дүгнэлт /хх 76-77/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг хохирогч ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүдэгч *******ыг хохирогч ын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж тус шүүхээс дүгнэв.

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нар нь “...Хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж өгдөггүй, учир нь ямар нэгэн байдлаар *******ыг буруутан болгож хохирлын мөнгө авах зорилготой байна. Мөн мөрдөн байцаах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт болон мэдүүлэг дээр дутуу зүйл байсан тул шинжээч эмчийг шүүх хуралд авч орон асууж тодруулахад ын баруун хөлний хугарал нь мушгирсан хугарал, эвгүй мушгиж унах үед үүсэх боломжтой гэсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг цагаатгаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч, шинжээч эмч нарын өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны орой Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 8-8 тоот хашааны гадна 18 цагийн үед төрсөн эцэг *******т агсан тавьсан гэх шалтгааны улмаас ын баруун хөл рүү нь өшиглөснөөс баруун шилбэний шаант ясны доод 1/3 хэсэг болон тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн далд хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэл, хохирогч ын биед учирсан хүндэвтэр хохирол, /хор уршиг/-ын хооронд  шалтгаант холбоотой байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын гаргасан “шүүгдэгч *******ын хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагаатгаж өгнө үү. гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ДОЛГОРМАА

      ШҮҮГЧИД                                              О.БААТАРСҮХ

                                                                     З.ЭНХЦЭЦЭГ