Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/103

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Э.Хосбаяр

Хохирогч *******

Хохирогчийн өмгөөлөгч *******

Шинжээч эмч Ж.Жаргалан

Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн, тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, *******. /РД: /

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн, тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, *******. /РД: *******/

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 сарын 16-ны орой 18 цагийн орчим Дорнод аймгийн тоот хашааны гадна хохирогч *******ыг төрсөн эцэг *******т агсан тавьсан гэх шалтгааны улмаас хөл рүү нь өшиглөж улмаар биед нь баруун шилбэний шаант ясны доод 1/3 хэсэг болон тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн далд хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт... гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 сарын 16-ны орой 18 цагийн орчим Дорнод аймгийн тоот хашааны гадна хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тэр өдөр , бид хоёр гадаа машинд сууж байсан. Машины хажуугаар ******* нь гүйгээд манай хашаа руу ороход нь би араас нь юу болов гэж ороход уулзаж байсан. ... ******* нь улаан галзуу над руу дайрахаар нь би биеэ хамгаалаад урдаас нь цохисон. Тухайн үед ******* нь чулуу аваад үсчээд хүн хүн рүү дайраад байсан. Хохирогч ч гэсэн тухайн үед намайг цохисон...гэв. 

   Шүүгдэгч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би тэр өдөр хашаандаа юм хийж байхад хашааны цаанаас хүн орилох шиг болсон. Улмаар ******* нь манай хашаанд орж ирээд гэдэг хүнийг цохиход нь ах *******ыг хашаанаас гаргасан. Намайг гарахад ******* нь манай аавтай муудалцаж байхад нь олон удаа салгасан боловч ******* нь манай хашаа руу буцаж орж ирээд хэрүүл маргаан үүсгээд яваад байсан. Би тэр болгонд нь салгаад сүүлдээ дийлэхээ болиод цагдаад дуудлага өгөхөд цагдаа дуудлага хүлээн авлаа гэсэн. ... энэ ******* нь ахыгаа дуудаад ах нь ирэхдээ гартаа данхраатны иш бариад ална гэж бууж ирэхэд нь ******* нь ахыгаа хараад хөөрөөд хүн болгоныг цохиж гүйгээд байсан. ... хамгийн сүүлд салгахад зам дээр өөрөө унасан байсан. Тухайн үед ******* нь хөлөө хугалснаа ч мэдэхгүй, хөл эвгүй болчихлоо гээд ахыгаа дуудаж байсан. Бид нар тэр үед нь нээх тоохгүйгээр гэр рүүгээ орсон. Аав маань энэ хүнийг цохисон, би энэ хүнийг цохиогүй. Энэ ******* нь өөрөө гүйж байгаад унасан байх би зөвхөн зодооныг салгаж байсан...гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би тэр өдөр 6 цагийн үед аавындаа очсон. Эднийх манай аавын хажууд байдаг юм. Би тухайн өдөр уусан байсан нь үнэн, ******* ч гэсэн уусан байсан. Эднийх өдөр шөнөгүй байнгын төмөр нүддэг. ... “би ээлжийн ажил хийдэг юм аа танайх гагнуураа больчих” гэж хэлэхэд өөдөөс “юу хуцаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Би гэрийнх нь гадаа очиход ******* намайг барьж байхад хүүхэд нь ирж миний хөл рүү өшиглөөд би газарт унасан. Шүүгдэгч******* нь миний хөлийг хугалсан хэрнээ хугалаагүй гэж мэдүүлж байна. Намайг хөлөө хугалчихаад эмнэлэгт хэвтэхэд шүүгдэгч нар нь нэг ч удаа ирж, уулзаж утсаар ярьж байгаагүй. Бид нарын маргасан гол шалтгаан нь эднийх өдөр шөнөгүй гагнуур хийж, том машинууд явж, хүн амраадаггүй байдлаас маргаан үүссэн. Уг нь хууль дүрэмд зааснаар айлаас хичнээн км-ын зайнд байх ёстой, цаг хугацаа заасан байдаг тэрийг энэ хүмүүс мэдэж байх ёстой. ******* нь намайг гараад ир гэхэд нь гараад очиход намайг шууд цохиод, хүүхэд нь ирж миний хөл рүү өшиглөөд би газарт унасан. Гэтэл намайг өөрөө гүйж яваад хөлөө хугалсан гэж ярьж байна. Миний хөл тухайн үед эргээд хугарсан байсан, би хөлөө хадуулж, насаараа ийм хөлтэй байна. Би ажил хийхгүй 4 сар болох гэж байна, ажилдаа явъя гэхээр хөл хавдаад ажилдаа явж чадахгүй нөхцөл байдалтай байна. 1 жилийн дараа дахиад мэс засал хийлгэж төмрөө авахуулна үүнд хэдэн төгрөг гарахыг нь би хэлж мэдэхгүй байна. Газрын маргаанаас болж энэ асуудал үүссэн. Би *******тай муудалцсан нь үнэн, хүүхэд нь миний хөл рүү өшиглөсөн. Би тэнэг хүн биш дээ юу гэж өөрөө гүйж яваад хугалахав дээ, би танай гадаа унасан шүү дээ. Би 28 сая төгрөгийн хохирлыг  шүүгдэгч нараас нэхэмжилж байна. Шүүгдэгч нараас мөнгөө авч баймаар байна...гэв.

 

Шинжээч эмч Ж.Жаргалан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Рентгэний дүгнэлтээр шаант ясны доод 1/3 хэсэг мушгирсан, тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн далд хугарал байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. Мушгирсан хугарал гэдэг нь эвгүй мушгиж унах үед үүсэх боломжтой. Өшиглөх хүчин зүйлийн улмаас хугарал үүсвэл тухайн хугарал хөндлөн байдлаар үүсдэг. Энэ тохиолдолд мушгирсан хугарал үүссэн байгаа. Мөн өшиглөснөөс болж эвгүй унасан тохиолдолд мушгирсан хугарал үүсч болно. Шууд өшиглөлтийн хүчний улмаас хөндлөн хугарал үүсдэг онцлогтой...гэв.

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг тоот хашааны гадна талд ирэхэд дүү хөрш , түүний хүү нартай хэрэлдээд маргалдаж байсан. Гэтэл ын хоолойноос нь боож газарт унагаасан ба ын хөл дээр жийх шиг болохоор нь би гүйж очоод та хоёр болилдоо гэхэд тэр хоёр аас салцгаасан. ... тэр хоёрыг явсны дараа ахаа миний хөл болохоо байлаа, хөл санжигнаж байна гэж надад хэлсэн...” гэжээ. /хх-ийн 34-36 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...юу болсон талаар тэнд байсан хүмүүсээс асуугаагүй ямар ч байсан ахын нүүр нь цус болсон баруун хөл нь хугарсан байдалтай байж байсан. Мөн тэрээр тухайн үед намайг хажуу айлын хүүтэйгээ нийлээд зодчихлоо гэж байсан...” гэжээ. /хх-ийн 40-41 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ах тай маргалдаад зууралдаад байсан бөгөөд ах ын нүүрэн тус газарт 1-2 удаа цохисон. ... ер нь , ах руу дайраад байсан. Улмаар аавыгаа өмөөрөөд тай маргалдсан байж магадгүй. Хэсэг хугацааны дараа хөл эвгүй болчихлоо хугарчих шиг боллоо гээд бахирсан. ...ын нүүр рүү болон би огт цохиогүй...” гэжээ. /хх-ийн 54-55 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... тоот хашааны гадна ирэхэд манай төрсөн дүү нь хажуу тийш хараад хэвтсэн байдалтай түүний хажууд нь байж байсан. Мөн тэр үед ын баруун хөл нь хугарсан байдалтай бүр эргэчихсэн нүүр, ам нь хавдчихсан, хөхөрсөн хүнд зодуулсан байдалтай байсан. Улмаар аас юу болсон талаар асуухад миний нүүрийг манай хөрш , харин хөлийг маань түүний хүү намайг газарт унасны дараа баруун хөл рүү маань өшиглөсний улмаас хөл хугарсан гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 64 тал/

 

Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Зангиатын тоотод 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ахын гагнуурын газарт очсон. ...улмаар ахын хөрш айлын залуу болох гэх хүн согтуу хашгираад унтаж амармаар байна гээд уурлаад гэрээсээ гарч ирсэн. ...Тухайн үед ын хувьд ил харагдах шарх, сорви байгаагүй...” гэжээ. /хх-ийн 51 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 598 тоот дүгнэлтэд:

1. *******ын биед баруун шилбэний  шаант ясны доод 1/3 хэсэг болон тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн далд хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хүзүүний зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт, дээд уруулын няцарсан шарх, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрхи баруун шилбэний  шаант ясны доод 1/3 хэсэг болон тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн далд хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 76-77 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 19 тал/

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-23 тал/

- *******,******* нарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-45, 47-49, 89-92, 99 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны орой 18 цагийн орчим Дорнод аймгийн тоот хашааны гадна хохирогч *******ыг төрсөн эцэг *******т агсан тавьсан гэх шалтгааны улмаас хөл рүү нь өшиглөж улмаар биед нь “баруун шилбэний шаант ясны доод 1/3 хэсэг болон тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн далд хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт”... гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны орой 18 цагийн орчим Дорнод аймгийн тоот хашааны гадна хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч *******, гэрч , , , , Н. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 598 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч******* нь шүүх хуралдаанд: “...Би уг гэмт хэргийг үйлдээгүй...” гэж маргаж, мэтгэлцэж байгаа боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлахад, хохирогчийн  мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн:  “...тухайн үед *******ын хүү болох******* надтай маргаж байснаа миний хөл рүү өшиглөөд газарт унах үед миний хөл эвгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

 

Гэрч гийн: “...намайг тоот хашааны гадна талд ирэхэд дүү хөрш , түүний хүү нартай хэрэлдээд маргалдаж байсан. Гэтэл ын хоолойноос нь боож газарт унагаасан ба ын хөл дээр жийх шиг болохоор би гүйж очоод та хоёр болилдоо гэхэд тэр хоёр аас салцгаасан. ... тэр хоёрыг явсны дараа ахаа миний хөл болохоо байлаа, хөл санжигнаж байна гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

Гэрч ий: “...юу болсон талаар тэнд байсан хүмүүсээс асуугаагүй ямар ч байсан ахын нүүр нь цус болсон баруун хөл нь хугарсан байдалтай байж байсан. Мөн тэрээр тухайн үед намайг хажуу айлын хүүтэйгээ нийлээд зодчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч ын: “... ах тай маргалдаад зууралдаад байсан бөгөөд ах ын нүүрэн тус газарт 1-2 удаа цохисон. ... Улмаар аавыгаа өмөөрөөд тай маргалдсан байж магадгүй. Хэсэг хугацааны дараа хөл эвгүй болчихлоо хугарчих шиг боллоо гээд бахирсан...” гэх мэдүүлэг,

Гэрч ийн: “... тоот хашааны гадна ирэхэд манай төрсөн дүү нь хажуу тийш хараад хэвтсэн байдалтай түүний хажууд нь байж байсан. Мөн тэр үед ын баруун хөл нь хугарсан байдалтай бүр эргэчихсэн нүүр, ам нь хавдчихсан, хөхөрсөн хүнд зодуулсан байдалтай байсан. Улмаар аас юу болсон талаар асуухад миний нүүрийг манай хөрш , харин хөлийг маань түүний хүү намайг газарт унасны дараа баруун хөл рүү өшиглөсний улмаас баруун хөл маань хугарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.ийн: Би Зангиатын тоотод 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ахын гагнуурын газарт очсон. ...улмаар ахын хөрш айлын залуу болон гэх хүн согтуу хашгираад унтаж амармаар байна гээд уурлаад гэрээсээ гарч ирсэн. ...Тухайн үед ын хувьд ил харагдах шарх сорви байгаагүй...” гэх мэдүүлэг,

Шинжээч эмч Ж.Жаргалангийн “...Мушгирсан хугарал гэдэг нь эвгүй мушгиж унах үед үүсэх боломжтой. Өшиглөх хүчин зүйлийн улмаас хугарал үүсвэл тухайн хугарал хөндлөн байдлаар үүсдэг. Энэ тохиолдолд мушгирсан хугарал үүссэн байгаа. Мөн өшиглөснөөс болж эвгүй унасан тохиолдолд мушгирсан хугарал үүсч болно” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 598 тоот дүгнэлт зэргээр шүүгдэгч******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн гаргасан дээрх маргаж буй үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэг гарахад хохирогч нь архидан согтуурсан, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, унтаж амруулахгүй их дуу чимээ гаргалаа гэх ялимгүй зүйлээр шалтаглан нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал нөлөөлсөн болно.

 

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч *******,******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч*******ын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгч нараас нийт 28572.776 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч шүүгдэгч*******ын учруулсан хүндэвтэр хохирлыг улмаас хохирогч нь эмчилгээ хийлгэсэн байх тул хэрэг авагдсан нотлох баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан 668.700 /зургаан жаран найман мянга долоон зуу/ төгрөгийг шүүгдэгч*******оос гаргуулж, хохирогч Дорнод аймгийн тоотод оршин суух, /-д олгож, хохирогч ******* нь  цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох*******оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдэж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч*******ын тоот, шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугар зүйлийн  3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******од оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******оос 668.700 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн тоотод оршин суух, /-д олгож, хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох*******оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч*******ын тоот, шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ