Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/22

 

 ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч О.Баатарсүх, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                            Б.Сарантуяа

Шүүгдэгч                                                             *******

                                                                            *******

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч            Г.Цэрэндолгор

Шүүгдэгч ийн өмгөөлөгч             М.Энхтуяа

Нарийн бичгийн дарга                                        Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хийсэн шүүх хуралдааны 2022/ШТ/98 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 22ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1991 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Хэрлэнгийн ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, Урьд:

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан. /РД: *******/

овогт , Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1996 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, эгч, нагац дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ийн 4-06 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй. /РД: ***********/

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Ажилчин тоотод байх монгол гэрийн цоожийг хөшиж онгойлгон нэвтэрч 32 инчийн Sharp маркийн зурагт хулгайлж иргэн д 430,000 төгрөгийн хохирол,

мөн шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын тоотод оршин суух иргэн ын гэрт нэвтэрч 42 инчийн Hisense маркийн зурагт хулгайлж иргэн д 900,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, *******  нарыг үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

- Шүүгдэгч ******* овогт ******* *******, овогт нарыг бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* *******,   нарт тус бүр 1 /нэг/ жилийн  хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, Д. нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ий цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******  цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нар давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч *******гийн хувьд дээрх хоёр үйлдлээ хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлж байсан. Харин уг хэргүүдийг мөрдөн шалгаж байх үед өөрийн хамгийн анх 2021 оны 08 дугаар сард ийг даган хулгай хийж байгааг мэдсэн үйлдлээ амаар илчлэн мэдээлж уг хэрэгт холбогдуулан гэрчийн мэдүүлэг өгч байсан. 2022 оны 04 дүгээр сарын 01-нд мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийлгэсэн. Өмгөөлөгч миний бие өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөхөд байлцсан боловч уг үйлдэл нь хэрэг бүртгэлтийн шатанд хэрэгсэхгүй болсон гэж ойлгосон. Гэвч ******* нь хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэх үндэслэлээр уг үйлдлийг нь эрүүгийн мөрдөгч авч үлдсэн байсан нь дараагийн мөрдөгчид ажлаа хүлээлгэн өгснөөр гарч ирж мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа болсон.

Шүүгдэгч ******* нь анх удаа хэрэгт холбогдож байгаа уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэж болох боловч өөрийн үйлдлээ илчилж нэг мөр хариуцлага хүлээх гэсэн шүүгдэгчийн эрх зүйн байдал бүр дордох болно.

Иймд хэргийг прокурорт буцааж уг үйлдлийг нь нэгтгэж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: “Би 2021 оны 11 сарын 04-ний өдөр хоёр зурагт авсан нь үнэн. Мөн өмнө нь хийсэн хэрэг байсан. Гэхдээ Өршөөлийн хуульд хамрагдсан байх гэж бодоод хэлээгүй юм. Энэ хэргээ нэгтгэж шийдүүлмээр байна.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор гаргасан тайлбар, саналдаа: “Шүүгдэгч гийн хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, нэг шөнийн дотор хоёр зурагт авсан үйлдэлдээ ял шийтгэгдсэн. Мөн өмнө нь хулгай хийсэн хэрэг дээр мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тул нэг мөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд хэргийг нь прокурорт буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хоёр зурагт хулгайлсан хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл дахин нэг хэрэг гарч ирсэн гээд байгааг мэдэхгүй байна. Надаас ямар ч мэдүүлэг аваагүй. Би гэртээ л байдаг байсан. Аав маань нас бараад миний сэтгэл санааны байдал хүнд нөхцөлд байсан. Надад аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ийн өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан тайлбар, саналдаа: “Бид нарын хувьд давж заалдах гомдол гаргаагүй. Өөр гэмт хэрэг үйлдэгдсэн талаар сая  давж заалдах гомдолтой танилцаж мэдсэн. *******эс энэ талаар лавлахад нэмж хэрэг үйлдсэн зүйл байхгүй гэж хэлсэн. Цэрэндолгор өмгөөлөгчийн хувьд эрх зүйн байдал дордож байна гэж үзэж байгаа бол өөр хэрэг. Ер нь гэхдээ өмгөөлөгч Г.Цэрэндолгорын ярьж байгаа зүйл шиг асуудал прокурорын байгууллагад яригддаг.” гэв.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “*******д холбогдох эрүүгийн хэрэг байгаа юм байна гэж ойлголоо. Өмнө нь энэ талаар яригдаж, хэлцэгдэж байгаагүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Ажилчин тоотод байх монгол гэрийн цоожийг хөшиж онгойлгон нэвтэрч 32 инчийн Sharp маркийн зурагт хулгайлж иргэн д 430,000 төгрөгийн хохирол; мөн бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын тоотод оршин суух иргэн ын гэрт нэвтэрч 42 инчийн Hisense маркийн зурагт хулгайлж иргэн д 900,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, /хх 114-115,134-135/ мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч гийн өгсөн мэдүүлэг, /хх 108-109/ хохирогч ы өгсөн мэдүүлэг,  /хх / гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, /хх 24-25/ хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх  11-12, 95-100/ эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, /хх 13-13, 101-102/ эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг, /хх 15-16, 103-104/ Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ, /хх 77, 135/ болон тухайн хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” тус тус тооцож, шүүгдэгч тус бүрт 1 /нэг/ жилийн  хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нар нь “...хамгийн анх 2021 оны 08 дугаар сард ийг даган хулгай хийж байгааг мэдсэн үйлдлээ амаар илчлэн мэдээлж уг хэрэгт холбогдуулан гэрчийн мэдүүлэг өгч байсан. 2022 оны 04 дүгээр сарын 01-нд мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийлгэсэн. ... Шүүгдэгч ******* нь анх удаа хэрэгт холбогдож байгаа уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэж болох боловч өөрийн үйлдлээ илчилж нэг мөр хариуцлага хүлээх гэсэн шүүгдэгчийн эрх зүйн байдал бүр дордох болно. Иймд хэргийг прокурорт буцааж уг үйлдлийг нь нэгтгэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий гомдол гаргаснаас гадна давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр *******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг 9 хуудас баримтыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5-д “Талууд дүгнэлт, санал хэлэхдээ анхан шатны шүүхийн тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, хэрэгт авагдсан нотлох баримт ашиглахаас гадна, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно.” гэж заасан бөгөөд өмгөөлөгч Г.Цэрэндолгорын шүүхэд ирүүлсэн 9 хуудас баримт нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, шүүх хуралдаанаас хойш хийгдсэн ажиллагаа байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Түүнчлэн шүүгдэгч *******, ******* нар нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт давж заалдах гомдолд дурдсан үндэслэл, тухайлбал өөр гэмт хэрэг үйлдсэн талаар мэдүүлж байгаагүй, шүүгдэгч Д. нь шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзнэ.

Иймд дээрх байдлуудаас дүгнэж үзэхэд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Прокурорын газарт буцаах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл тус тус цагдан хоригдсон нийт 59 /тавин ес/ хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21ий өдрийн 2022/ШЦТ/98 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 59 /тавин ес/ хоногийг тус тусын ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ЭНХЦЭЦЭГ

            ШҮҮГЧИД                                                                        О.БААТАРСҮХ

                                                                                                                Ж.ДОЛГОРМАА