| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2022/01328/И |
| Дугаар | 183/ШШ2024/02579 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2024/02579
2024 оны 06 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2024/02579 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 6 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Б-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б****** М********** групп ХХК /РД:********/,
Хариуцагч: Б********* групп ХХК /РД: *********/-д тус тус холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ч,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П,
Хариуцагч нарын өмгөөлөгч Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Б***** м***** групп ХХК, Б***** групп ХХК-д тус тус холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Нэхэмжлэгч Ч.Б нь 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Б********* м******** групп ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, С***** дүүргийн ** дүгээр хороо, Хангай хотхоны *** дугаар байрны *** тоотод байрлах, 21,1 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцож, орон сууцны үнэ 35 000 000 төгрөгийг төлсөн. Тодруулбал, хариуцагч байгууллага тухайн барилгын барих явцдаа туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан Ч****** ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр өөрийн барьж буй барилгаас байр өгөх замаар ажил гүйцэтгэх гэрээний төлбөр тооцоог хийсэн байдаг. Тус төлбөрт тооцож өгсөн байр нь нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж буй орон сууц болно. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулах үедээ тус орон сууцны төлбөр болох 35 000 000 төгрөгийг Ч******* ХХК-д шилжүүлснээр төлбөрийг төлж барагдуулсанд тооцно, байрыг манай компанийн зүгээс ашиглалтад оруулах үед өмчлөлийг чинь нэр дээр чинь шилжүүлж өгнө гэсэн санал тавьсан тул нэхэмжлэгч миний бие уг нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Ч*********** ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Б Хаан банк ХХК дахь 5************8 тоот дансанд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр бүх төлбөрийг төлж барагдуулсан. Гэтэл 2022 оны 2 дугаар сарын дундуур намайг тус компанитай холбогдон байрны ашиглалтад орох явцыг лавлан асуутал байрыг нэр дээр чинь шилжүүлэн өгөх боломжгүй, учир нь манай байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан Ч*********** ХХК нь гэрээний дагуу барилгын дотор заслын ажлыг бүрэн гүйцэтгээгүй, тиймээс бид гэрээгээ цуцалсан. Гэрээ цуцалсан учир Ч********* ХХК-д шилжүүлсэн чиний худалдан авсан орон сууцыг бид компанидаа буцаан авсан гэсэн. Миний бие нэгэнт байрны төлбөрийг бүрэн төлсөн учир энэхүү тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд худалдан авсан байраа өмчлөлдөө шилжүүлэн авах шаардлагыг удаа дараа гаргасан боловч миний шаардлагыг огт хүлээн аваагүй. Иймд С***** дүүрэг, ** дүгээр хороо, Хангай хотхоны *** дугаар байрны ** тоотод байрлах, 21,1 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ч.Б тогтоож, тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч Б***** м****** групп ХХК болон Б***** групп ХХК-д тус тус даалгаж өгнө үү гэсэн.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. С******* дүүрэг, ** дүгээр хороо, Хангай орон сууцны хотхоны *** дугаар байр, ** тоот 21.1 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгчид тус орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч Б**** М****** Групп ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь нэхэмжлэгч Ч.Б нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Б****** М****** Групп ХХК-тай Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр хариуцагч нь С******* дүүрэг, ** дүгээр хороо, Хангай орон сууцны хотхоны *** дугаар байр, ** тоот 21.1 м.кв 1 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулан нэхэмжлэгчийн өмчлөгчид шилжүүлэх, нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний төлбөр болох 35 000 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгчийн хувьд гэрээнд заасан үүргээ биелүүлж 35 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Тодруулбал хариуцагч нь тухайн барилгыг барих явцдаа туслан гүйцэтгэгч Ч******** ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын дотор заслын ажил хийлгэсэн бөгөөд өөрийн барьж буй барилгаас байр өгөх замаар тус ажил гүйцэтгэх гэрээний төлбөр тооцоог хийсэн. Тус төлбөрт тооцож өгсөн байр нь нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж буй орон сууц байсан. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй тус орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед "тус орон сууцны төлбөр болох 35 000 000 төгрөгийг Ч******* ХХК-д шилжүүлснээр төлбөрийг төлж барагдуулсанд тооцно, байрыг манай компанийн зүгээс ашиглалтад орох үед өмчлөлийг нь чиний нэр дээр шилжүүлнэ" гэж санал тавьсныг нэхэмжлэгч миний зүгээс хүлээн зөвшөөрч талууд гэрээний төлбөр төлөх асуудлыг харилцан тохирсон байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх шаардлагын дагуу Ч******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Б хаан банк дахь 5********** тоот дансанд 2020.06.15-ны өдөр буюу хариуцагчтай гэрээ байгуулсан өдрөө шилжүүлж үүргээ биелүүлсэн байдаг.Гэтэл 2022 оны 2 сарын дундуур намайг тус компанитай холбогдон байрны ашиглалтад орох явцыг лавлаж асуух үед байрыг нэр дээр чинь шилжүүлэх боломжгүй болсон, учир нь манай байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан Ч*********** ХХК нь гэрээний дагуу барилгын дотор заслын ажлыг бүрэн гүйцэтгээгүй, тиймээс бид гэрээгээ цуцалсан. Гэрээ цуцалсан учир Ч************ ХХК-д шилжүүлсэн чиний худалдаж авсан Хангай орон сууцны хотхоны *** дугаар байр, ** тоот 21.1 м.кв 1 өрөө орон сууцыг компанидаа буцаан авсан." гэх үндэслэлгүй тайлбарыг гаргасан. Үүнээс хойш нэгэнт төлбөрийг нь төлж худалдан авсан байраа өмчлөлдөө шилжүүлэн авах шаардлагыг хариуцагчид удаа гаргасан боловч миний шаардлагыг огт хүлээж аваагүй. Иймд С******* дүүрэг, ** дүгээр хороо, Хангай орон сууцны хотхоны *** дугаар байр, ** тоот 21.1 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгчид тус орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч Б**** М******* Групп ХХК, Б***** групп ХХК нарт даалгаж өгнө үү гэв.
2.Хариуцагч Б***** ХХК болон Б****** групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б***** ХХК болон Ч******** ХХК нар нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр №BG1931 дугаар Барилгын дотор засал, өрлөг, шавардлагын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу гүйцэтгэгч Ч******* ХХК нь гэрээт ажлыг гүйцэтгэж захиалагч Б****** ХХК-нд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Тус гэрээний дагуу Б******* ХХК болон Ч********** ХХК нар нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дугаар бүхий Барилгын дотор засал, өрлөг, шавардлагын ажил гүйцэтгэх тоот гэрээний нэмэлт Бартерын гэрээг байгуулж гэрээт ажлын үнийн дүнгээс тодорхой хувийг бартераар /орон сууцаар/ төлөхөөр тохиролцож бартерын буюу орон сууц захиалгын гэрээг Б********** ХХК-тай байгуулахаар тус тус тохиролцсон байдаг. BG1934/20-01 дугаар нэмэлт бартерын гэрээний дагуу С********* дүүрэг, ** дүгээр хороо, Хангай орон сууцны хотхоны *** байр, * дугаар орц, ** тоот хаягт байршилтай, 21.1 мк.в талбайтай, 1 өрөө, 39 035 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг худалдах худалдан авах гэрээг хариуцагч Б******* групп ХХК нь Ч***** ХХК болон Ч.Б хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч иргэн Ч.Б 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр №21 дугаар бүхий орон суун худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл, Ч******** ХХК нь Б**** ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гэрээт ажлын төлбөрт шилжүүлэн авсан орон сууцны худалдах, худалдан авах гэрээг иргэн Ч.Б нэр дээр хийлгэж байна гэж манай компани ойлгосон. Гэтэл Ч****** ХХК нь Б**** ХХК-тай байгуулсан №BG1931 дугаар гэрээний дагуу гэрээт ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй бөгөөд шалтгаангүйгээр ажлыг удаашруулж гэрээний үүргээ зөрчсөн. Мөн Ч******* ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр *** дугаар байрны ** тоот иргэн Ч. Б орон сууц худалдах худалдан авах захиалгын гэрээг цуцалж өгнө үү гэх хүсэлт гаргасан тул Б**** групп ХХК-ийн зүгээс Ч.Б байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №2 дугаар бүхий орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалсан болно. Мөн хөнгөлөлттэй үнээр буюу 39 035 000 төгрөгөөр тооцоод бартерийн гэрээг хийсэн. Бартерийн гэрээг үндэслээд манай Б**** групп ХХК худалдсан байсан. Ч***** ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Б нэхэмжлэгч талд 35 000 000 төгрөгөөр худалдсан байсан. Гэтэл Ч******** ХХК нь Б******* ХХК-тай байгуулсан гэрээнийхээ дагуу гэрээт ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй учраас мөн ажлыг шалтгаангүйгээр удаашруулж, гэрээнийхээ үүргийг зөрчиж байсан. Гэрээт ажлыг гүйцэтгээгүй орхиж явсан учраас Б**** ХХК-иас Ч******* ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан. Ч******* ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр *** дугаар байрны ** тоот иргэн Ч.Б орон сууц худалдах, худалдан авах захиалгын гэрээг цуцалж өгнө гээд хүсэлтээ манай компани руу явуулсан. Тийм учраас манай компанийн зүгээс Ч.Б байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 021 дугаар бүхий орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалсан. Манай компанид ямар нэгэн төлбөр тооцоог нэхэмжлэгч нь төлөөгүй, Ч******* ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Б данс руу шилжүүлсэн нь асуудал байсан. Тус орон сууцны худалдах гэрээнд ажлыг гүйцэтгэн шилжүүлж байгаа учраас гэрээт ажлыг гүйцэтгээгүй тохиолдолд цуцлах гэрээнээс татгалзах эрх нь манай компанид байсан тул гэрээгээ цуцалсан. Гэрээ цуцлагдсан талаар иргэн Ч.Б утсаар мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаад байгаа орон сууц нь нэхэмжлэл гаргахаас өмнө буюу иргэний хэрэг үүсэхээс өмнө өөр иргэний өмчлөлд шилжсэн байсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2.1.Хариуцагч нарын өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б**** ХХК, Ч***** ХХК нарын хоронд барилгын дотор заслын мөллөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний дагуу талууд болох Б***** Групп ХХК, Ч****** ХХК-ийн нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан BG1931 энэ гэрээг ерөнхийдөө хараад явангуут ямар нөхцөл явагдчихсан байна вэ гэхлээр гэрээ цуцалсан гээд талууд барилгын дотоод ажлын 10 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг цуцалчихсан гээд л яваад байсан юм. Энэ гэрээний дагуу гэрээ цуцлагдаагүй. Бартерын гэрээний дагуу тухайн нэхэмжлэлийн шаардлага болоод орон сууцыг тухайн ажилтанд тооцуулаад ажлаа хийнэ гэсэн. Тухайн ажлаа хийгээгүй учраас тухайн гэрээний тухайн орон сууцнаас татгалзаад явсан. Үүнтэй холбогдуулаад 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүсэлт гаргаад гэрээг цуцалж өг гэж ингэж байгаа юм. Тэгэхдээ энэ гэрээний дагуу нөгөө ажлаа хийгээгүй учраас нөгөө энэ гэрээтэй холбоотой ажлаа манайх хийж чадахгүй юм байна гээд татгалзаад больчихъё л гэсэн юм. Ингээд гэрээнээсээ татгалзсаанатай холбогдуулаад бартерын гэрээний дагуу харилцан бие биедээ буцаан олгох үүрэг хүлээсэн байна. Ингээд энэ хүсэлтийн дагуу компанитай гэрээ байгуулсан. Ч.Б тухайд Б**** Групп ХХК-ийн нягтлан бодогч н.Х хүнтэй уулзсан, утсаар мэдэгдэж байсан. Тухайн үед өөрөө ч ирж уулзаж байсан. Ч****** ХХК-тай гэрээнээсээ татгалзаад өгсөн авсан зүйлээ буцааж байгаа учраас манайхаас энэ байрыг нь буцаагаад өглөө буцаагаад авсан. Одоо энэ өөрөө эхлээд хэлээд авч байгаа шүү гэсэн чинь тухайн үедээ Ч.Б Б***** Групп ХХК-д 35 000 000 төгрөгөөр худалдсан гэдэг зүйлээ болбол мэдэгдээгүй. Ч.Б нь ч аль аль нь 35 000 000 төгрөгөөр бол зарагдана шүү гэсэн асуудал мэдэгдээгүй. Мэдэгдээгүй энүүнийхээ дагуу манайхаас энэ гэрээний дагуу тухайн ажлаасаа дүйцэх ажлаасаа татгалзаад байраа больчихож байгаа учраас манайх орж байгаад орон сууцаа авчихсан гээд мэдэгдээд өөр этгээдэд худалдсан шүү гэсэн чинь тухайн үедээ нэг хэсэгтээ өөрөө ирж уулзаад мэдээд алга болоод жил гаруй болсон. Одоо тухайн үеийн Б***** Групп ХХК-ийн нягтлан бодогч байсан н.Х гэдэг хүнд мэдэгдсэн. Үүний дагуу Ч.Б бас над дээр ирж уулзаж байсан. Тухайн үед Б***** Групп ХХК-ийн ерөнхий менежер Л.Щ.Э гээд бүсгүйтэй бас уулзаж байсан.Ч***** н.Э захиралтай ч бас уулзаж байсан. 35 000 000 төгрөгөөр зарсан мэдэгдэл гэдэг нь мэдэгдээгүй гээд аваачаад ХХК-ийн н.Баяртогтох манай ажилтан байгаа юм, түр энэ хүний нэр дээр хийчихье гэж уг нь тайлбарлаж явсан. Тэгээд жил гаруйн хугацаанд манайхаас өөр этгээдэд худалдсан шүү гээд байхад мэдэж байсан. Тэгээд жил гаруйн хугацаанд бас өөрөө тэгээд таг болчихсон алга болчихсон. Тэгээд сүүлд нь нэг өмгөөлөгчөөсөө зөвлөгөө авсан юм шиг байгаа юм. Эхлээд болбол энэ хүн байхгүй байсан гэж бодож байна. Тэгээд н.Амгаланбаатар өмгөөлөгчөөр төлөөлөгчөөр байхгүй байсан л гэж бодож байна. Өөр өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан юм уу яасан юм энэ гэрээ нь цуцлагдаагүй, яг шууд нөгөө хүүхэд байсан, баримт эд нараа авчраад ингээд маргаад эхэлсэн. Тэгээд энэ нь өөр этгээдэд шилжчихсэн гэдгийг мэдэгдсэн. Гэрээний дагуу ямар асуудал үүсэж байна вэ гэхээр ер нь тухайн үедээ ажил гүйцэтгэх гэрээний тодорхой хэсгээс татгалзаад явчихсан учраас татгалзлаа. Өөр этгээдийн яг орон сууц шилжээд нэр дээр нь одоо гэрээг байгуулаад өгчихсөн, хэсгийн бартерт өгчихсөн гэдэг нь мэдэгдсэн учраас татгалзлаа, илэрхийлчихсэн гэж үзэж байгаа. Ийм учраас татгалзлаа илэрхийлсэн үүний дагуу хэдий Ч****** ХХК ажил гүйцэтгэх ёстой байсан. Нэхэмжлэгч талаас ажлын гүйцэтгэлийг тооцуулж ажлыг нь гүйцэтгэсэн гэж байгаа боловч үүнтэй холбогдуулаад ажлыг гүйцэтгэсэн гэдэг нотлох баримтыг нэхэмжлэгч талаас нотолдоггүй. Энэ ажлыг гүйцэтгэсэн гэдэг талаар нотлох баримт байхгүй. Татгалзлыг Б********* Групп ХХК-аас 2021 оны 11 дүгээр сарын 8-нд өгсөн албан бичиг болон Ч******** ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хүсэлтээр татгалзлаа илэрхийлээд харилцан тухайн ажлаасаа энэ ажлыг нь болиод энэ байрыг нь би буцаагаад өгье гэдэг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан нэмэлт бартерын гэрээ байгаа. Бартерын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан энэ байрыг буцаагаад өгье, энийгээ татгалзъя гэдэг асуудал үүсээд өгчихсөн. Тэгээд татгалзлыг тухайн үедээ мэдэгдээд явж байсан гэдгийг бол Ч.Б тэгээд энэнтэй холбогдуулаад яах вэ гэхээр тухайн үеийн энэ Ч******* ХХК-ийн нягтлан бодогч н.Х******* гэдэг ч байгаа. Нэхэмжлэгч талаас очиж уулзаж байсан. Энэ хүн тэтгэвэртээ гараад гадагшаа хүүхдүүд рүү явчихсан учраас хүчээр асуулгаж чадсангүй. Ийм учраас гэрээ татгалзсантай холбогдуулаад Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу татгалзлаа өөр этгээдэд шилжүүлээд орон сууцыг нь эзэмшилд нь байгаа гэдгийг нэхэмжлэгч тал мэдэж байгаа. Тухайн үед барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн гэдгийг мэдэж байгаа. Тэгээд энэ гэрээний дагуу Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу өмчлөгчөөр тогтоолгох гэж байгаа боловч энэ барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ямар нэгэн ажил гүйцэтгээгүй, мөнгөн төлбөр төлөгдөөгүй учраас Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу шаардах эрх байхгүй байна гэж үзэж байна гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ч.Б болон Б*****групп ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 21 дүгээр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, орон сууцны үнэ 35.000.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт, Ч.Б, П.Б нарын мөнгө хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан тухай баримт, Ч.Б иргэний үнэмлэхний хуулбар, Ч.Б Б.А олгосон итгэмжлэл гэсэн баримтуудыг,
хариуцагч Б*****групп ХХК-иас иргэн Ө.О олгосон итгэмжлэл, Б******* ХХК-ийн Ч******** ХХК-д хүргүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 18 дугаар Гэрээт ажлуудын зарим хэсгийг цуцлах тухай мэдэгдэл-ийн хуулбар, мөн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар Гэрээ цуцлах тухай мэдэгдэл-ийн хуулбар, Ч******* ХХК-ийн Б***** групп ХХК-д хүргүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Хүсэлт гаргах тухай албан бичгийн хуулбар, Б***** ХХК болон Ч****** ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн BG-1931/20-01 дүгээр Барилгын дотор засал, засвар, өрлөг, шавардлагын ажил гүйцэтгэх №BG1931 тоот гэрээний нэмэлт бартерын гэрээ-ний хуулбар, Б******* ХХК болон Ч****** ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн BG-1931 дүгээр Барилгын дотор засал, засвар, өрлөг, шавардлагын ажил гүйцэтгэх гэрээ-ний хуулбар, гэрээний хавсралтуудын хамт, Б****** ХХК болон Б******ХХК-ийн хооронд байгуулагд сан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 92/13-01 дүгээр №92/13 тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ-ний хуулбар, Б**** групп ХХК болон Б******ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 92/13 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ-ний хуулбар, ***** групп ХХК болон Б******* групп ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 166/01 дүгээр 166 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулах гэрээний нэмэлт гэрээ-ний хуулбар, Б***** ХХК болон Б****** групп ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 166 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулах гэрээний нэмэлт, өөрчлөлт-ийн хуулбар, Б******* ХХК болон Б******** ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 166 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдан боруулах гэрээ-ний хуулбар, Б******* групп ХХК-ийн дүрмийн хуулбар, Б******* ХХК-ийн иргэн Ч.Б байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 21 дүгээр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар, хавсралтын хамт, Ч******* ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Б Б******* групп ХХК-д хүргүүлсэн хүсэлт, Б******* ХХК-иас Ө.О****** олгосон итгэмжлэл, Б****** групп ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Гүйцэтгэх захирал чөлөөлж, сонгох тухай тогтоол, Б****** групп ХХК болон , Б**** групп ХХК-иас Ц.П олгосон итгэмжлэл, Б****** групп ХХК болон Б.Ч нарын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан №21/2 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Б.Ч иргэний үнэмлэхийн хуулбар, Д.П гараар бичсэн өргөдөл, Б***** групп ХХК болон Д.П нарын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан №21/1 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ, хавсралт, Д.П иргэний үнэмлэхийн хуулбар, У****** ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10/2022 тоот бартерийн байр шилжүүлэх тухай албан бичиг, Ч***** ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хүсэлт, Б***** ХХК болон У******* ХХК нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан №ВС2021/13-21/2 тоот барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт бартерийн гэрээ, бартерийн байр шилжүүлэх тухай хүсэлт, Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай хөрөнгийг шилжих хөдөлгөөнийг хязгаарлах тухай зөвшөөрөл гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Ч****** ХХК-ийн хуулийн этгээдийн дэлг*******гүй лавлагаа, П.Б****** иргэний үнэмлэхийн болон оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа гэсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Ч.Б* нь харуцагч Б***** групп ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж С***** дүүргийн ** дүгээр хороо, Хангай хотхоны *** дугаар байрны ** тоот 21,1 м.кв 1 өрөө орон сууцыг бартераар буюу ажлын гүйцэтгэлд тооцуулж худалдан авахаар харилцан тохиролцож, орон сууцны үнэд 35 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэн өгөхгүй байх тул үнийг нь төлсөн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагч Б****** групп ХХК, Б****** групп ХХК нарт даалгуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч Б****** групп ХХК нь нэхэмжлэгч Ч.Б орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч гэрээний зүйл болох орон сууцны үнийг нэхэмжлэгч нь төлөөгүй, уг гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн тул өмчлөгчөөр тогтоолгохыг зөвшөөрөхгүй, хариуцагч Б***** ХХК нь нэхэмжлэгчтэй гэрээний харилцаанд ороогүй, талуудын хооронд ямарваа эрх үүрэг үүсээгүй тул хариуцагчаар тодорхойлсон нь үндэслэлгүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Б***** групп ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр №21 дүгээр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Нийслэлийн С****** дүүргийн ** дүгээр хороо, Хангай хотхоны*** дугаар байрны ** тоотод байрлах, 21,1 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 м.кв-ын үнэ 1 850 000 төгрөг, нийт 39 035 000 төгрөгийг бартераар буюу ажлын гүйцэтгэлд тооцуулж худалдан авахаар харилцан тохиролцжээ.
5.Талуудын маргааны зүйл нь худалдах, худалдан авах гэрээг цуцласан эсэх, гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн эсэх талаар байна, гэрээг байгуулсан талаар маргаагүй.
6.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар зохигч талууд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
6.1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
6.2.Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох худалдан авч буй орон сууцны үнэд 35 000 000 төгрөгийг гэрээний 2.4.2-д зааснаар Ч******* ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Б**** Хаан банк ХХК дахь 5******* тоот дансанд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн гэж тайлбарласан бөгөөд нь энэ нь хэргийн 10-11 дүгээр талд авагдсан Хаан банкны 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “мөнгө хүлээлгэж өгсөн тухай” баримтаар тогтоогдож байна.
6.3.Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөөгүй, Ч****** ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээний үүргийг зөрчиж, гэрээт ажлыг орхин явсан учраас Ч******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр цуцласан тул нэхэмжлэгчтэй байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрээний 3.1.5-д зааснаар цуцлаж, энэ талаар мэдэгдсэн гэж мэтгэлцсэн.
6.4.Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Орон сууц худалдан, худалдан авах гэрээний 2.4.2-д зааснаар орон сууцны үнийг бартераар буюу ажлын гүйцэтгэлд тооцуулж төлөхөөр харилцан тохиролцож, мөн өдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны үнэд 35 000 000 төгрөгийг “*** тоот” гэсэн гүйлгээний утгатайгаар Ч****** ХХК буюу түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд П.Б шилжүүлсэн, болох нь тогтоогдож байгаа тул хариуцагч Б******* групп ХХК нь хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан гэж үзэхээр байна.
6.5.Учир нь хариуцагч Б****** групп ХХК нь 2020 оноос хойших буюу гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч Ч.Б худалдах-худалдан авах гэрээний үнийг шаардаж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн хэрэгт авагдсан баримтаар Ч********** ХХК нь Б***** ХХК-тай байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн Барилгын дотор засал, засвар, өрлөг, шавардлагын ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Барилгын дотор засал, засвар, өрлөг, шавардлагын ажил гүйцэтгэх №ВС1931 тоот гэрээний нэмэлт Бартерийн гэрээ зэрэг баримтуудаар бартерийн гэрээ буюу захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг Б****** групп ХХК-тай байгуулахаар харилцан тохиролцсон байна.
6.6.Иймд нэхэмжлэгч Ч.Б хариуцагчтай байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 35 000 000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар үнийг нь төлсөн орон сууцын өмчлөгчөөр тогтоолгохоор хариуцагч Б****** групп ХХК болон Б***** групп ХХК-иас шаардах эрхтэй байна гэж үзэв.
6.7.Хариуцагч Б**** ээгүй гэж маргасан боловч Б***** групп ХХК нь Б******* групп ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 166 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулах гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 166 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулах гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 166/01 дүгээр 166 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулах гэрээний нэмэлт гэрээний дагуу Б**** групп ХХК-ийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах үүргийг хариуцагч Б****** групп ХХК хүлээдэг нь тогтоогдож байна.
6.8.Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч Б***** групп ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, мөн тухайн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь Б**** групп ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан С******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 113 тоот албан бичгээр тогтоогдож байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б***** групп ХХК нь хариуцагч биш гэх тайлбар нь үндэслэлгүй байна.
6.9.Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний 3.1.8-д “Орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ авахад худалдагч талын зүгээс шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгнө” гэж, мөн гэрээний 4.4-т “Энэхүү гэрээний 2.2-т заасан орон сууцны төлбөрийг бүрэн төлсний дараа орон сууц худалдан авагч талын эзэмшилд бүрэн шилжих бөгөөд гэрээнд заасан нөхцөлийн дагуу уг орон сууцыг худалдан авагч тал үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ гарснаар худалдан авагчийн өмчлөлд бүрэн шилжинэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авахад шаардлагатай баримт бичгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардах эрхтэй байна гэж дүгнэв.
7.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь Ч******** ХХК нь Б****** ХХК-тай байгуулсан BG1931 дугаартай гэрээний дагуу гэрээт ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй бөгөөд шалтгаангүйгээр ажлыг удаашруулж, гэрээний үүргээ зөрчсөн. Мөн Ч******** ХХК-ийн захирал П.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “... *** дугаар байрны ** тоотод байрлах орон сууцны Ч.Б байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцлаж өгнө үү” гэх хүсэлт гаргасны дагуу Б**** групп ХХК-ийн зүгээс Ч.Б байгуулсан гэрээг гэрээний 3.1.5, 3.2.9-д зааснаар цуцалсан, орон сууцыг У***** ХХК-ийн гэрээний үүрэгт тооцож Д.П шилжүүлсэн, Д.П 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Б.Ч шилжүүлсэн гэж маргасан.
7.1.Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 3.1.5-д “худалдан авагч нь урьдчилгаа төлбөрөө гэрээнд заасан хугацаандаа хийгээгүй эсхүл хэсэгчилсэн үлдэгдэл төлбөрийн аль нэгийг гэрээнд заасан хугацаанд буюу хуваарийн дагуу төлөхгүй 10 хоног хүртэл хугацаа хожимдуулсан тохиолдолд худалдагч нь энэ талаар худалдан авагч талд 2 удаа сануулах, эсхүл мэдэгдэл өгөх ба ингэж сануулснаас хойш төлбөрөө төлөөгүй бол худалдагч дангаар гэрээ цуцлах эрхтэй. /мэдэгдлийг утсаар танилцуулах, интернэтээр, баталгаат шуудангаар гэх мэт аль нэгээр нь явуулсныг худалдан авагч талд мэдэгдсэнд тооцно/” гэж заасан.
7.2.Хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээ цуцлах талаар мэдэгдсэн гэсэн боловч нэхэмжлэгч нь энэ талаар хүлээн зөвшөөрөөгүй, мөн хариуцагчийн өмгөөлөгч нь гэрээг цуцлах талаар Б***** групп ХХК-ийн нягтлан бодогч н.Х, ерөнхий менежер н.Э нар нотлоно гэсэн боловч дээрх хүмүүсийг гэрчээр оролцуулах талаар хүсэлт, санал гаргаагүй, өмгөөлөгчөөс энэ талаар мэдэгдсэн гэх боловч тайлбарыг нотлох баримтыг ирүүлээгүй болно.
7.3.Мөн гэрээний 3.2.9-д “Бартераар буюу ажлын гүйцэтгэлд тооцуулж, барилгын гүйцэтгэгч компанид шилжүүлсэн байрыг барилгын гүйцэтгэгч компаниас худалдан авч байгаа худалдан авагч нь /тухайн ажлыг бартераар шилжүүлэн авсан гүйцэтгэгч, эсхүл худалдагч тал нь ажлыг гүйцэтгээгүй, барааг нийлүүлээгүйгээс үүдэн тухайн ажил гүйцэтгэх гэрээ, эсхүл бараа нийлүүлэх гэрээ нь цуцлагдсан, гэрээнээс татгалзсан, тухайн гэрээний үнийн дүнд дүйцэх хэмжээний ажлыг, эсхүл барааг нийлүүлээгүй тохиолдолд/ энэхүү гэрээ мөн адил цуцлагдах тул орон сууцыг худалдагчийн заасан хугацаанд нэн даруй суллан, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан эсэх нь нөлөөлөхгүй болно” гэж заажээ.
7.4.Өөрөөр хэлбэл, дээрх гэрээний заалтыг үндэслэн хариуцагч Б****** групп ХХК нь Ч****** ХХК-ийг гүйцэтгэх ёстой ажлаа гүйцэтгээгүй, дутуу гүйцэтгэснээс тухайн компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан, улмаар ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн хийсэн нэмэлт гэрээ буюу Б****** ХХК болон Ч***** ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн BG-1931/20-01 дүгээр Барилгын дотор засал, засвар, өрлөг, шавардлагын ажил гүйцэтгэх №BG1931 тоот гэрээний нэмэлт бартерын гэрээг цуцлагдсан хэмээн тайлбарласан.
7.5.Гэтэл гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах эрх гагцхүү гэрээний оролцогч талуудад хадгалагдах бөгөөд хоёр компанийн хооронд байгуулагдсан гэрээ биелэгдэх боломжгүй болсон нөхцөл байдал нь хариуцагч Б****** групп ХХК-ийн нэхэмжлэгч Ч.Б байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй болно.
7.6.Мөн хариуцагч Б***** ХХК болон Ч****** ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсаны улмаас нэхэмжлэгчтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээ цуцлагдаж байгаа тухай мэдэгдлийг хариуцагч Б****** групп ХХК-иас нэхэмжлэгч Ч.Б мэдэгдээгүй, түүнд мэдэгдэл хүргүүлсэн тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.5, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасныг тус тус зөрчсөн байна.
7.7.Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1599 дүгээр лавлагаа болон Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 113 дугаар лавлагаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033958 дугаартай, С***** дүүргийн ** дүгээр хороо, * дугаар хороолол, *** айлын 5438 м.кв талбай бүхий, *** дугаартай 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөгч нь Б**** групп ХХК байх бөгөөд тухайн *** дугаартай байрыг иргэдийн өмчлөлд тус тусад нь салгаж бүртгэсэн бүртгэл хийгдсэн, улсын комисс хүлээн авсан гэх боловч энэ талаар баримтаар нотлоогүй болно.
8.Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б Нийслэлийн С**** дүүргийн ** дүгээр хороо, * дугаар хороолол, Х***** хотхоны *** дугаар байрны ** тоотод байрлах, 21,1 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, тухайн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Б***** групп ХХК болон Б*****н групп ХХК-д тус тус даалгахаар шийдвэрлэв.
9.Хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх нь зөрчигдөж байна гэж үзэж Ч******* ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар хүсэлт гаргасныг, мөн Ч****** ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Б төлбөр төлөгдсөн талаар, ажлын гүйцэтгэл, гэрээ цуцлагдсан талаар тодруулахаар гэрчээр дуудаж мэдүүлэг авах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч уг компани болон П.Б нь хариуцагчийн тайлбарт дурдсан хаягт байрладаггүй, мөн хэрэгт авагдсан баримтаар мөнгө шилжсэн, уг мөнгийг хүлээн авсан талаараа П.Б нь баримт үйлдсэн байх тул гэрчийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
9.1.Мөн Ч****** ХХК нь гэрээний дагуу ажлаа гүйцэтгээгүйгээс учирсан хохирлын талаар эрх бүхий этгээд шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй, хариуцагч нь өөрт хохирол учирсан гэж буруутай этгээдээс шаардах эрх нь нээлттэй болно.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б****** групп ХХК болон Б**** групп ХХК-иас 332 950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Ч.Б олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б Нийслэлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, тухайн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Б***** групп ХХК болон Б***** групп ХХК-д тус тус даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Б*** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б***** групп ХХК болон Б***** групп ХХК-иас 332.950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Ч.Б олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН