Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/30

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2022/0047/Э/001/2022/0005

*******-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал даргалж, Г.Давааренчин, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Т.Дэлгэрсайхан, Б.Батсүх

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, Б.Билгүүн

Хохирогчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа

Хохирогч Н.Бямбасүрэн, Ч.Бүжинлхам, Х.Батсүх, , Н.Оюун-Эрдэнэ, , Б.Оюун-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

*******-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч , Б.Оюунхишиг, Б.Оюун-Эрдэнэ, , А.Отгонжаргал, Б.Гэрэлтуяа, Б.Батцэцэг, Н.Оюун-Эрдэнэ, Н.Бямбасүрэн, Х.Батсүх, Ч.Бүжинлхам, , , , шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Билгүүн, Ж.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох 1918007400018 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *******, ******* өдөр *******-Уул аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт *******-Уул аймаг, ******* сум, *******, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******,

шүүгдэгч *******г нэр бүхий 20 иргэнээс нийт 297,214,257 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай гийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэрэгт холбогджээ.

*******-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Үүрийнтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Үүрийнтуяад оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар *******гаас 1,850,000 төгрөг гаргуулж *******-Уул аймгийн Цагдаагийн газарт олгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2018 оны 12 сарын 13-аас 2019 оны сарын 17-ны өдрийн хооронд *******гийн дугаартай Хаан банкны дансаар харьцсан болно. *******гийн Хаан банкны анаас 2018 оны 12 сарын 13-аас 2019 оны 10 сарын 17-ны хооронд харьцсан болно гэсэн гарчигтай 1 хавтас 200 хуудас дансны хуулгууд,

2019 оны 04 сарын 25-аас 2019 оны 10 сарын 14-нийг хүртэл орлого 33 хуудас харьцсан болно. ******* миний бие өөрийн Хаан банкны 5262592 данснаас зарлага 9 хуудас харьцсан болно гэсэн гарчигтай 1 хавтас 130 хуудас дансны хуулгууд,

2019 оны 05 сарын 13-аас 2019 оны 10 сарын 17-ыг хүртэл Хаан банкны данс руу орлого 74 хуудсаар харьцсан болно. ******* миний Хаан банкны данснаас 2019 оны 05 сарын 13-аас 2019 оны 10 сарын 17-ыг хүртэл 75 хуудас зарлага гаргасан болно гэсэн гарчигтай 1 хавтас 149 цас дансны хуулгууд,

дахин шинжилгээнд зориулж өөрийн хүсэлтээр гаргаж өгсөн ы *******тай харилцаж байсан гэх төгрөгийн болон юанийн дансны хуулга бүхий 1 хавтас 73 хуудас материал,

*******гийн дансны хуулга бүхий 1 хавтас 359 хуудас материал,

*******гийн бусад хүний данснаас ******* руу мөнгө шилжүүлсэн дансны хуулга бүхий баримт 1 хавтас 27 хуудас,

Тооцоо хийсэн баримт, ы дансны хуулга 1 хавтас нийт 21 хуудас материал,

*******гийн өөрийн гаргасан тооцоолол, *******гийн дансны хуулга бүхий 1 хавтас нийт 43 хуудас материал,

холбоотой дансны хуулга бүхий 1 хавтас 32 хуудас материал,

Материал нэмж хавсаргав гэсэн хаягтай 1 хавтас 33 хуудас материал,

******* миний данснаас руу хийсэн зарлагын баримт гэсэн гарчигтай 1 хавтас 342 хуудас материал,

аас шинжилгээнд зориулж гаргаж өгсөн цэнхэр алаг өнгийн хавтастай дөрвөлжин шугамтай гараар бичсэн 1 ширхэг 73 хуудастай дэвтэр /үүнээс эхний 3 хуудас бичиглэлтэй/,

Хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СD-г зэргийг хэрэгт хавсаргаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д аснаар *******гаас 290,245,257 төгрөг гаргуулж хохирогч Ч.Үүрийнтуяад 10,119,000 төгрөг, хохирогч д 10,916,000 төгрөг, д 4,963,000 төгрөг, ид 10,740,000 төгрөг, д 34,900,000 төгрөг,

д 17,600,000 төгрөг, Х.Батсүхэд *******,240,000 төгрөг, Н.Бямбасүрэнд 736,000 төгрөг, Н.Оюун-Эрдэнэд 17,600,000 төгрөг, Ч.Бүжинлхамд 10,700,000 төгрөг, д 7,877,903 төгрөг, т 14,429,170 төгрөг, Б.Оюунхишигт 5,038,000 төгрөг, Д.Баярхүүд 24,550,000 төгрөг, Б.Оюун-Эрдэнэд 9,908,000 төгрөг, Б.Гэрэлтуяад 22,211,000 төгрөг, А.Отгонжаргалд 8,011,184 төгрөг, Батцэцэгт 10,470,000 төгрөг, Ч.Баатарт 6,140,000 төгрөг, Л.Дүгэрлхамд 12,105,000 төгрөг тус тус олгож,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хохирогч давж заалдах гомдолдоо:

Г.Үүрийнтуяа намайг танихгүй гэж худлаа ярьсан. Бид хоёр зэргэлдээ лангуун дээр суудаг. Миний эхнэрийг гэдэг. Манайх 10,740,000 төгрөг түүнд өгөөд алдсан. Одоо нэг ч төгрөг барагдуулаагүй байна. Сая хурал завсарлахад хүн бүрд 300 000 төгрөг өгсөн гэсэн. Би аваагүй.

Манай эхнэр зах дээр эрүүл ахуйн байцаагч хийдэг, надтай нэг дор ажлын байртай яагаад танихгүй, харьцаагүй гэж худлаа ярьсныг ойлгоогүй. Түүний оронд авсан мөнгөө яаж буцааж өгөх тухайгаа ярмаар юм.

Энэ олон хүний амьдралыг хэвийн биш болгочхоод танихгүй мэдэхгүй гээд байгаа нь буруу үйлдэл хийсэн гэж бодож байгаа шинжгүй байна.

Шүүхээс гаргаж байгаа энэ мөнгөн дүнгийн цаана эд материал, сэтгэл санаа, гэр бүл гэх мэт зөндөө асуудал, гомдол байгаа. Цаасан дээр хэдэн тоотой үлдэж байгаадаа гомдолтой байна. Хамт залилан хийсэн хүмүүст нь адилхан ял өгүүлж хохирол төлбөрөө авмаар байна гэжээ.

Хохирогч Б.Оюунхишиг давж заалдах гомдолдоо:

... Би сүүлийн тооцоогоор 5.338.000 төгрөгөөр хохирсон. Шүүх түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хэзээ хохирлоо барагдуулах асуудал тодорхой бус байна. *******гийн үйлдлээс болж их хохирсон, үүний үл тоож байгаад их гомдолтой байна. Хохирол барагдуулаагүй байхад хөнгөн ял оногдуулсанд гомдолтой байна... гэжээ.

Хохирогч Б.Оюун-Эрдэнэ, , А.Отгонжаргал, Б.Гэрэлтуяа, Б.Батцэцэг нар давж заалдах гомдолдоо:

Хохирогч Б.Оюун-Эрдэнэ надад 9,908,000 төгрөгийн хохирол учирч, мөнгөө буцааж авч чадахгүй 3 жил болж байгаагийн улмаас эргэлтийн хөрөнгөгүй болж, сүүлдээ хүнээс өндөр хүүтэй хохирсон дээрээ хохирч байна. Хүүхдээ ч яаралтай зүрхний хүнд хагалгаанд оруулахаар гадаад руу эмчилгээнд явуулж чадахгүй байж байгаад хил хаалгасан. *******д улмаас миний амьдрал өдөр ирэх доройтсоор байгаад би маш их гомдолтой байна.

миний бие нь *******д залилуулсны улмаас санхүүгийн чадваргүй болж ээж, ун эмчилгээ хийлгэж чадахгүй байсаар ээжийгээ, ханийгаа алдаж, сэтгэл санаагаар хохирсондоо гомдолтой байна.

А.Отгонжаргал миний бие нь энэ хэргийн улмаас банкны хүүтэй зээлээ төлж чадахгүй, дарамтад байж, мөнгө эд хөрөнгөнөөс гадна эрүүл мэнд, сэтгэл санаагаар маш их гомдолтой байна.

Б.Гэрэлтуяа миний бие нь энэ хэргийн сэтгэл санааны гүн хямралд эрүүл мэнд 2 удаа орсон. 3 жил орчмын хугацаанд ******* нь бид нартай нэг ч удаа уулзаагүй, хохирол төлөх талаар огт санаачилга гаргаагүй байж шүүх хурлын өмнө 300,000 төгрөг өгсөн. энэ олон хүнийг хохироож амьдралаар нь тоглосон *******д 5 жилийн ял шийтгэсэн хэт хөнгөн ял шийтгэл оногдуулсан гэж үзэж гомдолтой байна гэжээ.

Хохирогч Н.Оюун-Эрдэнэ давж заалдах гомдолдоо:

17.600.000 төгрөгийн хохирлыг одоо болтол барагдуулаагүй, маш их гомдолтой байна, хохирол төлөөгүй байхад анхан шатны шүүх хөнгөн ял оногдуулсанд гомдолтой байна гэжээ.

Хохирогч Н.Бямбасүрэн давж заалдах гомдолдоо:

14.736.000 төгрөгийн хохирлыг одоо болтол барагдуулаагүй, гэтэл анхан шатны шүүх түүнд хөнгөн ял оногдуулсанд маш их гомдолтой байна гэжээ.

Хохирогч Х.Батсүх давж заалдах гомдолдоо:

Өмнө нь юань өгч авалцаж байсан. Одоо бодоход ингэж итгэл олж аваад бүх хүмүүсээс зэрэг шахуу аваад алга болж залилсан байсан. Энэ олон хүний олон жилийн хөдөлмөр, эд хөрөнгө, сэтгэл санаанд санаатай хохирол учруулчхаад сэтгэл нь зовохгүй, хохирол төлбөрөө барагдуулах санаа байхгүй байна.

2019 оны 10 сарын 7-13-ны хооронд 3 удаагийн үйлдлээр *******,540,000төгрөг хохирсон. Хохирол төлбөр барагдуулаагүй байхад хөнгөн ял оногдуулсанд гомдолтой. Бас Сансартуяа, Туяасайхан, Оюун нарт биднээс авсан мөнгөө өгсөн гэсэн, тэр хүмүүсээс өгсөн мөнгийг нь авч бидний хохирлыг барагдуулж болох байсан. Хөрөнгө мөнгийг нь битүүмжилж арга хэмжээ авхуулах хүсэлтэй байна гэжээ.

Хохирогч Ч.Бүжинлхам давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхээс надад 10 700 000 төгрөг *******гаас гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд үнийн дүнтэй маргаангүй. Гэхдээ хохирол барагдуулах тухай ******* ямар ч санаачилгагүй, тоохгүй байгаад гомдолтой байна.

Хэрэв ийм хүнд байдалд оруулснаа үнэхээр ойлгож байгаа бол хохирол барагдуулах хэмжээний хөрөнгө байгаа гэж бодож байна. Энэ тал арга хэмжээ аваагүй. Зарим нэг хөрөнгөө зарсан сурагтай байсан. Хохирлоо барагдуулах гэхээсээ илүү өөрийгөө зөвтгөх дээр л санаа тавьж өмгөөлөгч аваад явдаг. Өөрийн буруугаа ойлгохгүй байна. Энэ мөнгөнөөс болж хүний амьдрал яаж байгааг тоохгүй байна. Гэр бүлийн маргаанаас эхлээд маш их асуудал ундарч байна. Сэтгэл санааны хувьд ч хүнд байна.

Бусдын нэлээдгүй хөлс хүч, хөдөлмөрөө зарцуулж олсон хөрөнгө мөнгөний үнэ цэнийг тэр мэдэж л байгаа. Миний хувьд маш их гомдолтой байгаа. Хохирол төлбөр барагдуулаагүй байхад хөнгөн ял оногдуулсанд гомдолтой. Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

... 3 хүн гэм буруугүй гэж байгаад би хохирч байна, адилхан үйлдэл, адилхан зүйл дээр шалгагдаад явах ёстой байтал, хэргийн нөхцөл байдалд намайг илтээр эрх зүйн байдлыг минь дордуулсан эрүүгийн хэрэгт татан шалгаад 5 жилийн ял оногдуулж байгаад үнэхээр гомдолтой байна. Би бусдад хохирол учруулах үүднээс санаа сэдэлттэйгээр дээрх үйлдлийг хийгээгүй, Нэгтгэн шалгах мөрдөн байцаалтын үйл ажиллагаа илт шударга бус байна. ЭХХШТХ-н 1.7 дугаар зүйлийн 1.т “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан. Гэтэл энэ үүргээ хангалттай биелүүлээгүй ба яллах дүгнэлт үйлдэхдээ хэргийн бодит байдлыг хангалттай нотлоогүй, эргэлзээтэй олон зүйл байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн. Прокуророос надад хүнд зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж яллаж байгаад гомдолтой байна. Шинжээчийн дүгнэлт алдаатай, тоо баримт орхигдуулсан. Тухайн гэмт хэрэгт Сансартуяа, Туяасайхан, Оюун нар хамтран оролцсон тухай, юань авдаг байсан худал мэдүүлгийн тухай, Юань авдаг байсан Эрээн хотын Насангийн мэдүүлэг аваагүй тухай зэрэг баримтад тулгуурлан тайлбарлаж гомдолтой байгаагаа дурдаж байна. Анхан шатны шүүх гэрч, хохирогч нарын зөрүүтэй мэдүүлэг өгсөөр байхад тэдгээрт хууль сануулсаар байхад хохирогч нарыг худал мэдүүлэхгүй гэж өмгөөлсөн. Би хэн нэгнийг хуурах, залилах, мэхлэх зэрэг яллах дүгнэлтэд бичсэн шиг бусдад их хэмжээний хохирол учруулаагүй. Би бусдыг залилан мэхлэх, хуурах гэмт хэргийг үйлдээгүй. Хохирогч нарын мөнгийг залилж аваагүй бөгөөд хохирогч нартай тооцоо нийлж авсан мөнгөө хүлээн зөвшөөрч, хохиролгүй болгохоо илэрхийлж мөнгөний зарцуулалтын тайлбарыг нэг бүрчлэн гаргаж өгсөн. Би *******, , нараас мөнгийг авах ёстой. *******, нар нь бодит байдлыг нуух замаар намайг төөрөгдөлд оруулж, найз нөхөд гэх тодотгол доор ажил хэргийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг минь урвуулан ашиглаж, нь өөрийн албан тушаалын байдал, ажил хэргийн нэр хүндээ урвуулан ашиглаж, зохиомол байдлыг бий болгох замаар намайг залилан мэхэлсэн. Эдгээр 3 хүнийг үнэн зөвөөр шалгаж, өгөх ёстой мөнгийг гаргуулж, хохирсон хүмүүсийн хохирлыг барагдуулах боломжтой. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгч Ж.Нарантуяа, Б.Билгүүн нарын хамт биечлэн оролцоно... гэжээ.

Хохирогч давж заалдах гомдолдоо:

Миний зүгээс *******г сайн таньдаггүй байсан. Гэрэлтуяатай хамт бараандаа явдаг ойр дотно харьцаатай байсан. Анх Гэрэлтуяагаас хямдхан юаны тухай мэдсэн. Гэрэлтуяа зүгээр найдвартай гэхээр нь би 50 000 юань захиалж түүний дансаар авсан. Найдвартай хэлсэн хугацаандаа өгсөн болохоор нь юаны данс нээлгээд дахин 50 000 юань захиалаад итгэлтэй юм байна гэж бодсон. 2019 оны 10 сарын 9-нд нээлгэсэн дансанд захиалсан 50 000 юань орж ирсэн.

Тэгээд байж байтал Үүрийнтуяагийн зүгээс хямдхан юань байна аваач гэхээр нь 17,900,000 төгрөг түүний данс руу шилжүүлсэн. Тэгж итгэл олж байгаад залилах гэж байсныг нь мэдээгүй. Маш их гомдолтой байна. Бидний эрхэлдэг ажил бол банк болон банк бус, хувь хүн зэргээс бараа эргэлтийн их багаас шалтгаалж зээл авч эргэлдүүлэх тохиолдол ч байдаг. Өндөр хүүтэй ч зээл байдаг. Ер нь өөрсдийн хүч хөдөлмөр сэтгэл санаа бүх хүчээ дайчилж байж л өөрийн амьдралын төлөө ажилладаг. Гэтэл энэ хүнээс болж эд хөрөнгөөр хохирохын зэрэгцээ маш их сэтгэл санааны хямралд орж, өөр олон хохирол амсаж байна.

Хохирол барагдуулна гэж завсарлага авсан хугацаандаа хүн доромжилж байгаа юм шиг 300 000 төгрөг өгсөн. Хэрэв тэр үнэхээр бусдыг хохироосон төлж барагдуулах хүсэл байсан бол боломж байсан гэж бодож байна.

Олон хүнийг хохироочхоод сэтгэл нь зовохгүй байна. хөнгөн ял аваад гарчихна гэж бодоод байх шиг байна. Маш их гомдолтой байна. Хохирол төлбөр барагдуулах дээр анхаарч өгнө үү. Хохирол барагдуулаагүй байхад анхан шатны шүүх хөнгөн ял оногдуулсанд гомдолтой байна... гэжээ.

Хохирогч давж заалдах гомдолдоо:

Г.Үүрийнтуяагийн залилангийн хэргээс болж би сүүлийн тооцоогоор 8,177,903 төгрөгөөр хохирсон. *******гийн үйлдлээс болж сэтгэл санаа, эд материалын хохирол зэрэг муу үр дагавар ихтэй байна. Түүний найз Сансартуяагийн нөхрийн нь цалин юаниар ирдэг тэгээд зардаг ярьж байсан. Зэрэгцэж хамт яваад наймааны ажлын жаргал зовлонг мэддэг байж нэгнээ ийм хүнд байдалд оруулсанд гомдолтой байна. Тэр эргэж өгөхгүй гэдгээ мэдэж, ийм муухай үйлдэл хийж олон хүний амьдралд гай болсон. Түүнийгээ үл тоож байгаад гомдолтой байна.

Хохирол барагдуулаагүй байхад хөнгөн ял оногдуулсанд гомдолтой. Түүнтэй хамааралтай хөрөнгийг битүүмжлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хохирогч давж заалдах гомдолдоо:

... Би бага насны 4 хүүхэдтэй , сэтгэл санаа эд материалын хохиролд орсон. Амьдралаа залгуулдаг ажлын байраа хүртэл аргагүйн эрхэнд зарсан. Хүнийг ийм байдалд оруулснаа тэр ойлгохгүй байна.

Энэ хэргийг шалгах явцад өөрийгөө л хамгаалах ажил хийснээс биш бусдын хохирлыг барагдуулах тухай бодоогүйд маш их гомдолтой байна. Энэ хэргээс болж мэдүүлэг өгөх энэ тэр гэж өчнөөн үрэгдэл чирэгдэл гарсан. Сэтгэл санааны хохирол ч их амсаж байна. Үгүйдээ гэхэд хохирлоо талыг нь ч болсон барагдуулсан бол юм хэлэхгүй л байсан. Маш их гомдолтой байна. Прокурорын өгсөн ялыг хөнгөрүүлэх нөхцөл байгаагүй гэж бодож байна... гэжээ.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Б.Билгүүн давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрт “Хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж узлээ.”. “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт ... гэм буруугийн шуух хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэхээр заасан байна."

Хэрэг анхан шатны шүүхээс ирснээс хойш өмгөөлөгч нараас урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, шүүхээс хүсэлтийг хэрэгсэхгүй орхиж гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр шилжүүлсэн ямар нэгэн шийдвэр гараагүй ..." гэж дүгнэсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 33.3 дугаар зүйлийн 12 дахь хэсэг гэсэн заалт байхгүй, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал: Тус хэргийг *******-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 529 дугаар захирамжаар прокурорт буцааж, прокурорын эсэргүүцлийн дагуу *******-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 160 дугаартай магадлалаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаартай Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14,6.15-д заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан нь өмгөөлөгч нараас ирүүлсэн хүсэлт, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс нотлогдох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, мөн зүйлийн 1.2.д заасны дагуу хэргийг прокурорт буцаасан хэдий ч давж заалдах шатны шүүхээс хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцаасан. Ингэхлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан шүүгчийн захирамж хүчингүй болж, давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон тул дахин урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. хянан шийдвэрлэх ажиллагаа нь процессын дэс дараалал, нарийн тогтсон журмын дагуу явагдах бөгөөд холбогдох хууль тогтоомжид давж заалдах шатны шүүхийн магадлалыг үл харгалзан дахин урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг гаргах эрхийг хэргийн оролцогчид олгоогүй, дээд шатны шүүхээс хэрэг шилжин ирснээс хойш урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргах нарийвчилсан журам хууль тогтоомжид байхгүй учир энэ талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Тэгэхлээр анхан шатны шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах өмгөөлөгч нарын хүсэлтэд дурдсан асуудлуудад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.

Мөн шүүхээс , *******, нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх заалт, 32.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзсэн боловч холбогдох яллагдагч нарт холбогдох хэргийг хэргийг үндэслэлтэй гэж үзэж хэргийн нөхцөл байдлаас зөрүүтэй дүгнэлт гарган, бусдад ял завших боломжийг олгосон. Учир нь нэр бүхий яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэсэн гэрч нарын мэдүүлгийн эх сурвалжийг нарийвчлан шалгаагүй, хэрэгт хамааралгүй нотлох баримтыг үндэслэж хэрэгсэхгүй болгож, энэ талаар гаргасан прокурорын шийдвэрт гомдол гаргах эрхийг хязгаарлан хэт нэг талыг барьж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

, *******, нарын үйлдэл харилцан хамаарал нь *******гийн үйлдэлтэй хэрхэн уялдаа холбоотой, холбогдох дансны хуулга дээрх гүйлгээний утга, хохирогч нараас шилжиж орсон гэх хөрөнгийг тус этгээдэд ямар хүсэл зоригийн үндсэн дээр шилжүүлсэн зэрэг нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод бүрэн нийцнэ гэж үзэж байна.

“Пийк ом аудит” ХХК-н 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 286 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт нь дансны хуулгыг үндэслэн өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан гэх боловч эд мөрийн баримтаар авагдсан шүүгдэгч *******гийн дансны хуулгаас илтэд зөрүүтэй, зарим хохирогч нарын хохирлын хэмжээг буруу тодорхойлсон, тооцооллын алдаа гаргаж илэрхий алдаа бүхий дүгнэлтийг гарсан. Энэ бүхнээс үзвэл анхан шатны шүүх нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт гаргасан, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тайлбартаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх заасан “ Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг т буцаахаар шийдвэрлэнэ” гэсэн заалтуудыг зөрчин шүүх илтэд зөрүүтэй тайлбарлан хууль буруу хэрэглэн шийдвэрээ гаргасан байна.

Анхан шатны шүүх нь *******д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэжээ. Энэ талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Эрүүгийн 1918007400018 дугаартай хэрэгт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоогоогүй, хэргийн байдлыг тал бүрээс нь шалгаагүй байхад анхан шатны шүүх л зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан эрлэх тухай хуульд заасан шаардлага, зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тухайн хэргийн нотлох баримтын хувьд тал бүрээс нь бүрэн бодитой, хангалттай байдлаар шалгаж тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод бүрэн нийцэх юм.

 “Пийк ом аудит” ХХК-н 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 286 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нэр бүхий 20 хохирогчид учирсан хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй. Шинжээч нь дансны хуулганд үндэслэсэн гэх боловч илтэд зөрүүтэй, тодорхой бус эргэлзээтэй дүгнэлт гаргасан болох нь шүүх хуралдааны явцад бичгийн баримтуудаар нотлогдсон байхад шүүгч уг дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Хэрэгт шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо илтэд зөрүүтэй, санхүүгийн баримтад тулгуурлаж гаргаагүй байхад шүүх анхаараагүй орхигдуулсан. Энэ талаарх өмгөөлөгч нарын дүгнэлтийг шийтгэх тогтоолдоо бүрэн тусгаагүй байгааг дурдах нь зүйтэй байна. /Шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа болно/ “Пийк ом Аудит” ХХК-н шинжээчийн дүгнэлтүүд нь ******* болон *******, , нарын бэлэн бусаар мөнгө өгөлцөж, авалцсан дансны хуулганд үндэслэсэн байна. Эдгээр хүмүүс нь бие биедээ бэлнээр мөнгө өгч байсан эсэх, хэзээ, хэдэн төгрөг өгснийг тогтоох зэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай байгааг шүүх лавтай сайн мэдсэн атлаа нэг талыг барьж шийдвэрээ гаргасан байна.

Тус хэрэгт хохирогч гэх Б.Батцэцэг, Б.Гэрэлтуяа нарын мэдүүлгүүдээс үзэхэд, эх сурвалжаа заагаагүй, үндэслэл муутай байгаа нь санхүүгийн баримтууд болон бусад баримтуудаар үгүйсгэгдэж байсныг шүүх шийдвэртээ тусгаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн талаар хэрэгт нарийвчлан шалгаж тогтоогоогүй. Тодруулбал, ******* нь бусдын мөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авах зорилго агуулсан эсэх, уг мөнгийг иргэдэд буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох шунахай сэдэлт, түүнчлэн шууд санаатай үйлдэл байсан эсэхийг нарийвчлан шалгаж тогтоогоогүй, хувийн байдлыг сайтар тогтоогоогүй, шаардлагатай гэрч н.Насан гэгчийг шалгаагүй, шинжээчийн дүгнэлт нь тодорхой бус эргэлзээтэй байхад шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй байна.

Яллах дүгнэлт үйлдсэн прокурорууд нь шинжээчийн алдаатай гаргасан дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээг тогтоосон байхад шүүх анхаараагүй. Түүнчлэн яллах дүгнэлт үйлдсэн гэх зарим прокурор нь шүүх хуралд оролцоогүй. Прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6, 32.7, 32.10 .г.гаар зүйлд заасныг тус тус зөрчсөн болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон.

Харин шүүх шийтгэх тогтоолдоо:..” Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяагийн дүгнэлтэд дурдагдсан зөрчлүүд гаргасан боловч дээрх зөрчлүүд нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэж үзлээ" хэмээн шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэсэн заалтыг зөрчиж, хэргийн оролцогч нарт гардуулан өгсөн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн *******-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү.

Жич: Өмгөөлөгч би, Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож.дэлгэрэнгүй тайлбарлана гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Н.Бямбасүрэн тайлбартаа:

Шүүгдэгчид маш их гомдолтой байна. Хохирол төлбөр 15.036.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ч.Бүжинлхам тайлбартаа:

Шүүгдэгчид маш их гомдолтой байна. Хохирол төлбөр 10.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Х.Батсүх тайлбартаа:

*******.540.000 төгрөгийг хохиролд нэхэмжилж байгаа. Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй. Энэ хэрэгт хамтран оролцсон хүмүүсийг шалгаж өгнө үү гэв

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч тайлбартаа:

8.170.000 мянган төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн ба шүүгдэгч хэргээ хүлээдэггүй. Хохирогч нараас уучлалт гуйж чадахгүй байгаад гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Н.Оюун-Эрдэнэ тайлбартаа:

Шүүгдэгчид маш их гомдолтой байна. 2019 онд мөнгөө өгсөн 3 хоногийн дараа аав минь өнгөрсөн тэгээд мөнгөө нэхэхэд өгөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл хохирлоо барагдуулж авч чадаагүй байна. Иймд хохирол 17.600.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч тайлбартаа:

17.600.000 төгрөг нэхэмжилж байгаа. Тухайн мөнгийг Н.Гэрэлтуяагаас 3 нэхэмжил гэж хэлдэг шүүгдэгч. Энэ гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй хүнийг энэ хэрэгт холбогдогчоор татаж өгнө үү. ******* нь хохиролд байраа зарж өгнө гэсэн боловч худал хэлсэн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Оюун-Эрдэнэ тайлбартаа:

9.908.000 төгрөг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна. Хүүхдээ зүрхний хагалгаанд явуулах байсан боловч энэ гэмт хэргээс болж өнөөдрийг хүртэл эмчлүүлж чадаагүй байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Мөрдөн шалгах ажиллагааг маш шударга бус явуулсан. Шалгавал зохих ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүй. Аудитын дүн шинжилгээ огт хийгээгүй. Хохирлыг буруу тооцсон. Зөрүүг арилгаж өгнө үү. н.Ням-Очирыг шалгаагүй. Мөн н.Насан гэх хүнийг бас огт шалгаагүй. Хохирогч нарыг залилах санаа зорилго огт байгаагүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Б.Билгүүн тайлбартаа:

Гомдлын үндэслэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтад буцаах юм. Энэ хэрэг өмнө давж заалдах шатны шүүхээр хянагдаж байсан. Өнөөдөр дахин хянагдаж байна. Миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь зөрчлийн шинжтэй үйлдэл байсан. 6 хүний харилцаа бий болсон байдаг. Нотолбол зохих ажиллагааг бүрэн хийж чадаагүй. Хууль бус үйлдлийг мэдээд хамтарч ажлаад байгаа нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Хохирогч нар мөнгө угаах гэмт хэрэгт хамтран оролцоод байхад тэдгээр хүмүүсийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлт хууль зөрчиж гарсан. Шинжээч баримт цуглуулахыг хориглодог. Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй. Юаны зөрүүг шинжээч тогтоож чадаагүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж дүгнэж чадаагүй. Хохирогч нарын хохирлыг бүрэн тогтоож чадаагүй. Тодорхой бус эргэлзээ бүхий дүгнэлт гаргасан. Шүүгч өмнө тухайн шинжээчийн дүгнэлтийг эргэлзээ бүхий гэж захирамж гаргасан мөртлөө шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгосон нь үндэслэлгүй. Энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 5 дугаар заалтыг зөрчсөн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар 1., 7 дахь заалтыг бас ноцтой зөрчсөн. Энэхүү зөрчлүүдийг хүлээн зөвшөөрсөн мөртлөө шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тогтоолыг утсаар мэдэгдсэн гомдол гаргах эрхийг хязгаарласан. Нотолбол зохих зүйлийг нотолж тогтоож чадаагүй. Яллах дүгнэлт хууль ёсны байх үндэслэлгүй байсан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа тайлбартаа:

Хохирогч Н.Оюун-Эрдэнэ, Н.Бямбасүрэн нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Миний үйлчлүүлэгч нарын шилжүүлсэн мөнгийг шүүгдэгч н.Сансартуяа, н.Туяасайхан нарын данс уруу 5 минутын дотор шилжүүлсэн. Нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй. Эдгээр хүмүүс мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн. Эдгээр хүмүүсийг татаж хариуцлага хүлээлгэх, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж өгнө үү гэв

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Хохирол төлбөрийг гаргуулахаар шийтгэх тогтоолд тодорхой заасан. н.Сансартуяа н.Туяасайхан нарыг яллагдагчаар татсан. Шүүгдэгчтэй иргэний харилцаанд орсон байдаг. Өмгөөлөгч нар хохирогч нарын яриад байгаа зүйл үндэслэлгүй. Эдгээр хүмүүсийг шалгаж татсан байгаа. Яг ямар оролцогчоор татаж оруулах нь тодорхойгүй. н.Ням-Очир гэх хүн монгол банкны ханшнаас доогуур үнэтэй өгөх зүйл байхгүй гэдгээ мэдүүлсэн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Пи-ком аудитын шинжээчийн дүгнэлт ямар нэгэн алдаа зөрчилгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хугацааг маш тодорхой тогтоосон. Яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг утсаар мэдэгдсэн гэж шүүгдэгчийн өмгөөлөгч ярьж байна оролцогчийн өмгөөлөгчид гардуулсан баримт хавтаст хэрэгт байгаа. Прокурорын аргачилсан зааврыг энд ярих ямар ч ач холбогдолгүй. Тасралтгүй 6 цаг мэдүүлэг авсан зүйл байхгүй. Шүүгдэгч урьд харилцаж байсан харилцааг яагаад шалгаагүй гэж яриад байна. Урьдах харилцааг шалгасан. Тэрхүү харилцааг ашиглаж залилсан гэж үзээд байгаа юм. Бодит байдлыг нуун далдаж залилсан гэж дүгнээд байгаа. Зэрэгцээ хяналт тавьж байсан н.Дэлгэрмэнд прокурор жирэмсний амралтаа аваад явсан. Түүний оронд томилогдсон Т.Дэлгэрсайхан прокурор бид хоёр шүүх хуралдаанд оролцоод явж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Дэлгэрсайхан, дүгнэлтдээ:

Хохирогч нарын мөнгийг буцааж өгөх зорилгогүйгээр урьд үүссэн харилцаагаар далимдуулан авч бусдын данс уруу шилжүүлсэн. Хэрэг бүртгэх мөрдөн ажиллагааг зөрчсөн зүйл байхгүй. Хохирогч нарын гаргасан гомдол үндэслэлтэй. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл үндэслэлтэй. Шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болсон. Шүүгдэгчийг нээлттэй хорих ангид ял эдлүүлэх нь хохирол төлбөрийг төлүүлэх боломжтой. Хохирогч нартай н.Оюун, н.Сансартуяа, н.Туяасайхан нар нь ямар нэгэн харилцаа үүсгээгүй нь хэргийг шалгах явцад тогтоогдсон гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч ******* нэр бүхий 20 иргэнд зах зээлийн ханшаас 30 орчим төргөөр хямд юань авах боломж нь байна гэж хэлж 297 214 257 төгрөг авчээ.

Хямд юань гэдэг нь зөвхөн БНХАУ руу нүүрсний тээвэр хийж төлбөр, болон цалингаа юаниар авдаг байсан жолооч нараас юань авах боломж байсан ба энэхүү юанийг Банк, найман шарга валют арилжааны зах дээрх ханшаар худалдах, худалдах авахаар тохиролцсон болох нь гэрч Д.Одгэрэл, Э.Нэмэхбаяр, Б.Лхагвасүрэн, Д.Бум-Эрдэнэ, Л.Бат-эрдэнэ нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна. /8хх 90-92 тал, 11хх 69-72 тал,76, 81, 86 талууд/

Гэтэл шүүгдэгч нь хохирогч нарт Найман шарга, банкны ханшаас доогуур буюу зах зээл дээр байхгүй бага ханшаар юань олж өгнө гэж хохирогч нарыг хуурч, төөрөгдөлд оруулан мөнгө авдаг байсан нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч нь хохирогч нараас авсан мөнгийг юань авахад зориулах бус бусдад өндөр хувийн хүүтэйгээр зээлдүүлж, дундаас нь ашиг олж улмаар хохирогч нарт амласан хямд юань өгөхөөр тооцож байсан нь шүүгдэгчийн мэдүүлэг болон банкны хуулга бусад баримтуудаар нотлогдож байна.

Хэрвээ шүүгдэгч, хохирогч нар мөнгийг бусдад өндөр хүүтэй зээлдүүлж олсон ашгаар зах зээлийн ханшаас хямд юань олж өгнө гэж бодит байдлыг хэлсэн бол хохирогч нар мөнгөө өгөх нь эргэлзээтэй тул үнэн, бодит байдлыг хохирогч нараас нууж байсан нь залилан мэхлэх гэмт хэргийн нэг шинж болох “бодит байдлыг нуух” шинжийг давхар хангаж байна шүүх бүрэлдэхүүн үзэж байна.

Шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдолдоо иргэн , Э.Сансар туяа , С.Ням-очир нарт залилуулсан тул эдгээр иргэдийг шалгуулах хүсэлт гаргажээ.

  1. Иргэн ******* тухайд:

Иргэн *******гийн нөхөр Д.Одгэрэл нүүрсний тээвэр хийж төлбөрөө юаниар авдаг ба энэ юаниа Банкнуудын дундаж ханшаар Г.Үүрийн туяад зардаг байсан талаар мэдүүлсэн байна. (2-215 тал, 11 хх 47 тал,11 хх 140) гэх мэдүүлэг,

2. Иргэн ы тухайд:

Иргэн “- ******* Найман шарга болон банкны ханшаас бага юань зардаг гэж хэлсэн болохоор нь тэр хямдхан юанийг авч, буцаан зарж ашиг ольё гэж бодоод мөнгө өгдөг байсан. Тэр юаниа буудал ажиллуулдаг, Хятадаас юань оруулж ирдэг, өөрөөс 7-8 насаар ах хүнээс авсан гэж ярьж байсан. Тэр хүнийг нь нэг ч удаа харж байгаагүй.

Зөвхөн *******гийн данс руу мөнгөө хийдэг байсан. 1, 2 хоногийг дараа энэ чиний ашиг гээд мөнгө шилжүүлдэг боловч буцаагаад авчихдаг. Яагаад гэвэл мөнгө чинь эргэлдэж байвал чи их ашиг олно биз дээ гээд нэхсээр байгаад авдаг. Ер нь бол өгсөн үндсэн мөнгөө хэзээ ч бүтнээр нь авч үзээгүй. Үндсэн мөнгөө нэхэхээр дансанд юань ороод ирлээ Чи өдрийн 1% хүүтэй мөнгө олоод өг тэгээд чиний мөнгийг гаргаад өгье гэдэг. Мөнгөө гаргаж авахын тулд бусдаас мөнгө зээлдэг байсан. Энэ мэтээр би өөрөө ч бусад хүнд ч өртэй болж үлдсэн.

...Дандаа нэг сонин сонин юм ярьж мөнгө нэхдэг. Энэ бүгд худлаа байсан юм билээ. ..” ( 7хх120 тал,11хх 56-61 тал, 11хх 97 тал, 11хх 125 тал) гэх мэдүүлэг,

Иргэн ы тухайд:

3. “... ******* та хямд юань аваач ээ. Хэн хэндээ боломжтой гээд хэд хэдэн удаа санал тавиад байхаар нь зүгээр хэвтэж байгаа мөнгийг эргүүлээд үзье. Ашигтай бол сайн л биз гээд мөнгөө өгсөн. Эхний үед миний өгсөн мөнгөний ашиг гээд өгдөг байсан ч буцаагаад авчихдаг байсан болохоор ямар нэгэн ашиг миний гар дээр ирдэггүй байсан. Сүүлдээ Би чамаас ямар нэгэн ашиг, хүү авсангүй. Одоо болье зүгээр л миний үндсэн мөнгийг өг гэж хэлдэг болсон.”  (2хх 208 тал, 11хх 174 тал,11хх 214 тал/ гэх мэдүүлэг,

Иргэн С.Ням-Очирын тухайд:

4. С.Ням-Очир “-... *******г 2019 оноо эхлэн албан ажлын шугамаар таньж мэддэг харилцагч юм. Өөрөөр хэлбэл ******* манай банк бус санхүүгийн байгууллагаас юань авдаг байсан. Юань авахдаа миний данс руу мөнгөө хийсний дараа тэр дор нь юанийг нь шилжүүлдэг. Баримтын зургийг дарж чатаар явуулдаг байсан. Юанийн захиалга урьдчилан авдаг асуудал нэг ч байхгүй. ******* юань авах талаар ярьдаг. Хэрэгтэй юанийг монгол мөнгөө авсныг дараа шилжүүлдэг. Ийм л харьцаатай байсан. ” (7 хх 129 тал) гэх мэдүүлэг зэрэг дээрх нөхцөл байдлуудыг дүгнэж үзэхэд нэр бүхий иргэд, шүүгдэгч *******тай харьцаж байсан харилцаанд эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл тогтоогдохгүй байгаа ба тэдэнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хэргийг давж заалдах журмаар хянах явцад тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын болон хохирогч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Анхан шатны шүүх, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны байх, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний хүрээнд хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******, иргэн , *******, , С.Ням-Очир нарын хоорондох өглөг, авлагын асуудал нь иргэний маргаан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлүүлэх боломжтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдзлага болгон ТОГТООХ нь:

           1.*******-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч , Б.Оюунхишиг, Б.Оюун-Эрдэнэ, , А.Отгонжаргал, Б.Гэрэлтуяа, Б.Батцэцэг, Н.Оюун-Эрдэнэ, Н.Бямбасүрэн, Х.Батсүх, Ч.Бүжинлхам, , , , шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Билгүүн, Ж.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.АМАРЖАРГАЛ

                                ШҮҮГЧ                                              Г.ДАВААРЕНЧИН

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Б.МАНЛАЙБААТАР