Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 467

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн шүүх хуралдаанаар иргэн Д.А*******гийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.С*******, нэхэмжлэгч Д.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Д.Т*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д******* нар шүүх хуралдаанд оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэлийн шаардлагын агу*******: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/08 дугаар захирамжийн Д.Д*******, Д.Т******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн амьдран суугаа Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд 2004 оноос нийт 14 айл тодорхой хэмжээний газрыг 0.07 га-аар тэнцүү хуваан эзэмшин амьдарч ирсэн. 14 айлын голд байрлах гурвалжин хэлбэртэй газар дээр хүүхдийн талбай, настай хүний сүүдрэвч байсан бөгөөд уг 14 айл бүгд мөнгө цуглуулж тухайн хашаандаа машины зогсоол, бохирын систем, усны насос, усны байгууламж /усан сан/, харуулын байр, сагсан бөмбөгийн талбай барих зэргээр тохижуулсан. 

14 айлын нэг болох Д.Д*******, Д.Т******* нар 2014 онд Сонгинохайрхан дүүргийн газрын албанд уг гурвалжин хэлбэртэй газрыг эзэмших хүсэлт бүхий өргөдөл гаргасан байдаг. Ийнхүү уг газрын усан сан байрлах хэсэг болон тоглоомын талбай байрлах хэсгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/08 захирамжаар Д.Д*******, Д.Т******* нарт эзэмшүүлсэн. Усны байгууламжийг ийнхүү нэг хүний эзэмшилд олгосон учраас тухайн 14 айл Д.Д*******гаас хараат байдлаар усныхаа хэрэгцээг хангах болсон. Мөн хүүхэд тоглодог талбайг нэг хүний эзэмшилд олгосон.

Шүүхийн үзлэгээр блокон хашаатай учир хүүхдүүд орох нь битгий хэл харах боломжгүй болох нь тогтоогдсон. Хүүхдүүдээ машин зам дээр тоглуулахыг хүсдэг эцэг эх байхгүй. Түүнчлэн 14 айл тохижилтоо хийхдээ хашааг бүхэлд нь хүрээлсэн байдаг. Энэ нь гадны аюулаас өөрсдийг хамгаалж, дотроо хүний хэрэгцээг бүрэн хангасан байдлаар тохижуулсан байдал юм. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/08 тоот захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарын агу*******: “Нэхэмжлэлийн шаардах хэсэгт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/08 дугаар захирамжийн иргэн Д.Д*******, Д.Т******* нарт холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах тухай дурджээ.

Дүүргийн Засаг даргын гаргасан захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх ашигт ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйгээр халдаагүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор хууль зүйн сөрөг үр дагавар гарах юм.

Учир нь иргэн Д.Д*******, Д.Т******* нар нь Монгол Улсын Газрын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хүрээнд газар эзэмших хүсэлтээ гаргасныг дүүргийн Засаг дарга газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт заасны дагуу “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг шалгаж үзсэн бөгөөд дүүргийн Засаг даргын 2015 оны А/08 дугаар захирамжаар олгогдсон газар нь бусдын газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байжээ.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргаж байх үед маргаан үүсэх нөхцөл бүрдээгүй байсан нь нэгж талбарын 18, 18******* дугаартай газрууд эрх зүйн харилцаанд ороогүй байсан нь дүүргийн Өмч, газрын харилцааны албаны архивт байгаа баримтаар нотлогдож байна.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрхийг дүүргийн Засаг даргын бүрэн эрхэнд хамааруулж өгсөн бөгөөд хүчингүй болгох эсэх асуудлыг зөвхөн дүүргийн Засаг дарга шийдвэрлэх юм.

Харин нэхэмжлэгчид олгогдсон газартай маргаан бүхий газар нэгж талбарын дугаараар ямар нэгэн давхцалгүй байна.

Иймд хууль зөрчин бусдын эзэмшил газрын эрхийг шүүхээр цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан иргэн Д.А*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Д.А*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч бичгээр хариу тайлбарыг ирүүлсэн. Нэхэмжлэл хууль зүйн чадамжгүй ямар хуулийн ямар зүйл заалтаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захиргааны актыг хууль бус гэж байгаа нь тодорхойгүй байдаг. 2004 оноос хойш 14 айлын эзэмшил газар байсан уу гэвэл байсан. Тухайн үед тохижилтоо хийгээд хамтран амьдарч байсан. Гуравдагч этгээд Д.Д*******, Д.Т******* нар нь 2014 онд маргаан бүхий газрыг эзэмшихээр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хандсан байдаг. Ийнхүү хүсэлт гаргасан газрыг Газрын алба процессийн ажиллагаа хийн судалж үзсэн. Тухайлбал Газрын тухай хуулийн 31.3-д зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг байдлаар давхцсан эсэхийг шалгахад энэхүү заалт ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй байсан. Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг баримтлан 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/08 захирамжаар 0.07 га буюу Д.Д*******гийн нэгж талбарын 18628311391940 Д.Т*******ын 18******* дугаартай нэгж талбарын эргэлтийн цэгүүдээр эхэлсэн газар эзэмших  эрхийг олгосон. 

Хуульд газар эзэмших эрхийг аймаг дүүргийн Засаг дарга олгоно гэж заасан байдаг. Тэгэхээр газар олгох субьект нь мөн төдийгүй олгох процесс нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байдаг. Хууль зүйн үндэслэлийг хянаж үзээд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай нарийвчлан заасан байдаг. Газрын тухай хуулийн 60, 61 дүгээр зүйлд мөн зааж өгсөн байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хуулийн үндэслэлд тулгуурлахгүй хар яриагаар ярьж байна. Бид өнөөдөр захиргааны актыг хэлэлцэж байгаа. Үүнд нэхэмжлэгч хариуцагч бүгд тэгш эрхтэй оролцоно. Мөн бүх зүйлийг хуулийн үндэслэлтэй ярих ёстой. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамж Газрын тухай хууль тогтоомж зөрчөөгүй гэдэг нь харагдаж байна.

 Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж газар эзэмших эрхийг хүчингүй болговол иргэн Д.Д*******, Д. Т******* нарын эрх ашгийг зөрчих гээд байна. Учир тэд хуулийн дагуу газар эзэмшсэн байдаг. Тиймээс иргэн Д.А*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

5. Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбарын агу*******: “Д.Д******* би 2003 онд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Баянголын аманд 15808.6 м2 газар авсаныгаа үр хүүхэд, ах дүү найз нөхөд нарын 12 айлд 0.07 га-р үнэ төлбөргүйгээр хуваан өгч авто машины зогсоол гражийн газар сагсан бөмбөгийн талбай айл хоорондын зам зэрэг газруудыг дундаа эзэмшихээр зохицуулан үлдээж, үлдсэн газар дээр нь өөрөө одоог хүртэл амьдарч байгаа билээ.

Дээрх 12 айл нь анх миний авсан газраас буюу надаас ах дүүс найз нөхөд гэдгээрээ үнэ төлбөргүйгээр айл бүр 0,07 га газар авч тэр байтугай бүх бичиг баримтыг нь би хөөцөлдөж хууль дүрмийнх нь дагуу тэдэнд авч өгсөн юм. Үнэндээ тэдний хэн нь ч энэ газрыг авах асуудлаар Сонгинохайрхан дүүргийн газрын албатай нэг ч удаа харьцаж байгаагүй билээ. Тийм ч учраас уг хашаан доторх манайхаас бусад бүх айлуудын газар тус бүр 0,07 га байгааг тэд бүгд мэддэг хөрш зэргэлдээ амьдарсаар 10 гаруй жил болж байгаа билээ. Үүнийгээ тэд батлан хэлж баталгаажуулан өөрсдөө тодорхойлон бичиж өгсөн байдаг.

Гэтэл тэдний нэг А******* гэгч нь одоо миний эзэмшиж байгаа газрыг дундынх болгох цаашлаад өөрөө авах зорилгоор намайг элдвээр гүтгэн гүжирдсэн бичгийг үйлдэн түүндээ гарын үсэг зуруулахын тулд худал ярьж хууран мэхлэх замаар бусдыг ятгаж хэдэн хүний гарын үсэг зуруулж авсныг тэд дараа нь мэдэж үнэн учрыг ойлгож бодит үнэний тухай тодорхойлолтыг бүгд өөрсдийн гараар маш тодорхой бичиж өгсөн баримт нь Сонгинохайрхан дүүргийн газрын албаны архивт нотлох баримтаар хадаглагдаж байгаа болно.

Би анх авсан газраа айл бүрт нь 0,07 га-р хувааж өгөхөөр тооцон газрынхаа зай хэмжээний план зургийг би өөрөө гарган түүнийхээ дагуу айл бүрийн кадастрын зургийг нь хийлгэн өгсөн ба энэ үндсэн дээр айл бүрт газрын гэрчилгээ нь олгогдсон билээ.

Уг газрыг анх олгохдоо нийт талбайн хэмжээг тодорхойлох зорилгоор өгөгдсөн эргэлтийн дөрвөн цэгт түшиглэн ая тухаа бодож нийлж нэг хашаа барьсан хэдий ч айл өрх бүр тус тусдаа кадастрын зураг, өөр өөрийн хаяг бүхий газар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй тухайн эзэмшил газраа өөрийн хүссэнээрээ эзэмшиж, ашиглаж байгаа. Айл бүрийн газрын хил хязгаар нь тус бүрийн кадастрын зургийн дагуу замын бордюраар зааглан тусгаарлагдсан төдийгүй дундуураа явах замтай байдаг. Ийнхүү би ах дүүс, найз нөхөддөө 0,07 га-р хувааж өгөөд үлдсэн хэсэг дээрээ 2003 оноос эхлэн одоог хүртэл үр хүүхдүүдийн хамт амьдарч байна.

№3,4 тоотын А*******гаас бусад айлууд 2004-2005 он гэхэд байр байшингаа барьж дуусаад орсон, 2004-2005 оноос эхлэн 2011-2012 оныг хүртэл бид хэвийн амьдарсаар ирснийг бүгд мэдэж баЙгаа тул гэрчилнэ. Ийнхүү бид 2012 оныг хүртэл ямар нэг хэл ам хэрүүл маргаангүйгээр амьдарч байсан юм. Гэтэл №3,4 тоотын А******* байрныхаа дотоод заслыг 2011-2012 оноос эхлэн хиЙж орсон тэр үеэс эхлэн хэрүүл маргаан үүсэх болсон. Учир нь: 

А******* нь 2011-2012 онд байрныхаа дотоод заслыг хийхдээ нийт айлуудын

хэрэглээний усан санг хажуу бөөрнөөс нь цоолж өөрлүүгээ шугам татаж нийтийн

түгээлтийн усан санг гэмтээсэн, албан ёсны зөвшөөрөлтэй нийтээрээ дундаа эзэмшдэг гүний худаг байсаар байтал, Усны тухай хууль, Иргэний хуулийг тус тус зөрчин зөвшөөрөлгүйгээр

зөвхөн өөрийнхөө хэрэгцээнд зориулж дахин худаг гаргасан, хашааны ёроолоор явж байгаа нийтийн шугам сүлжээн дээр барилга барих ёсгүй байтал таглаж барилга барьсан, бусдын эзэмшилийн газар дээр дур мэдэн зөвшөөрөлгүй зам тавьсан, нийлж барьсан хашааг нурааж хаалга гаргасан зэрэг үйлдэлүүддээ хэнээс ч зөвшөөрөл аваагүй, хэнд ч хэлж мэдэгдээгүй билээ.

Эдгээр үйлдлүүд нь бусдын эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхэд халдсан үйлдлүүд хэдий ч бид энэ болгонд нь хэн ч юу ч хэлэлгүй А*******г өөрөө хэрхэн ухамсарлахыг харж байлаа. Гэтэл ухамсарлах нь бүү хэл бүр даварч тусгайлан зассан зам талбай байсаар байтал түүгээр явахгүй зориуд бусдын буюу №1,2 тоотын эзэмшил газар дээгүүр явж хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулан байж арчилж тордож ургуулсан манай зүлэг ногоог гишгэчин сүйтгэж байрны 2 талаар явсаар зам мөр гарч өвс ногоог нь сүйтгээд байхаар нь зориулалтын бэлэн зассан замаар явж байхыг удаа дараа хэлж ярьсан ч үл тоомсорлон явсаар байсан.

Би өөрийн эзэмшлийн нийт газраа зүлэгжүүлэлтийн компаниар хөрсийг нь хуулуулж хар шороогоор засуулж зүлэгжүүлснийг бүгд мэдэж байгаа. /Холбогдох гэрээ, план зургийг хавсаргав/. Түүгээр ч барахгүй, намайг өөрийн байр гэр орныхоо гадаа зул асаах, сүү өргөх зэрэг зан үйл хийж байхад А******* ирж үймүүлэн агсан согтуу тавьж элдвээр аашилж байсан.

Иймд би өөрийнхөө эрхийг хамгаалах, өмч хөрөнгөө хамгаалах гарцаагүй зайлшгүй шаардлага үүссэн юм.

Өмнө нь 10 гаруй жил бид бүгд бие биенээсээ хашаа барьж тусгаарлах ямарч шаардлагагүй эвтэй найртай амар тайван амьдарч байсныг бүгд мэднэ.

Ийнхүү А*******гийн дур зоргоор авирлах бусдын эд хөрөнгөд халдаж бай^аф үйлдлийг таслан зогсоох, өөрийнхөө өмч хөрөнгийг хамгаалах зайлшгүй шаардлага бий болсон учир аргагүй эрхэнд би өөрийн газар дээр хашаа барьсан.

Үүнээс үүдэн 10 гаруй жил миний эзэмшилд байгаа газрынхаа 0,07 га-с бусад хэсгийг гэрчилгээжүүлж газрын төлбөр тооцоог хийж байх нь зүйтэй гэж үзээд хүсэлтээ тавьж гэрчилгээг авч төлбөрөө төлөөд явж байна. Миний эзэмшлийн газар нь бусдын эзэмшил өмчлөлтэй давхцаагүй бусдын өмчлөл эзэмшилд ямар нэгэн хэлбэрээр саад үүсгээгүй болно. Нэгэнт 10 гаруй жил эзэмшиж ирсэн тэр хэвээрээ байгаа гагцхүү гэрчилгээг нь авч төлбөрөө бүрэн төлж байна.

Би хууль зөрчин бусдын өмчлөх, эзэмших, ашиглах эрхэд огт халдаагүй харин бусдын халдлагаас өөрийн эд хөрөнгөө хамгаалсан Бидний хэдэн айл ая тухаа бодож нэг хашаа бариад зундаа үе үе очдог айлууд л тэнд байдаг. Түүнээс биш хотхон гэсэн албан ёсны нэр хаяг дугаар хаа ч байхгүй. А******* өөрөө сайн дураараа ийм нэр хаяг өгсөн байх юм. Энэ нь бидэнд эрх бүхий байгууллагаас албан ёсоор олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн болон газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээнд бичигдсэн албан ёсны нэр хаяг дугаараар нотлогдоно.

Би бусдын нэгэн адил хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зурагаар баталгаажсан хил хязгаар доторх газраа эзэмшиж байгаа.

Аливаа иргэн өөрийн эзэмшлийн, зөвшөөрөлтэй газраа зориулалтынх нь дагуу яаж ч эзэмших ашиглах хуулиар олгогдсон эрхтэй. Жишээ нь №4 тоот айл өөрийн эзэмшлийн газар дээрх байшингийнхаа хажууд 2 гэр барьж ардаа хашааны хаалга гарган жуулчны бааз, зочид буудлаар ашиглаж эхлээд байна. Мөн зарим айлууд өөрийн 0,07 га газар дээрээ буюу байшингийнхаа хажууд хүүхдийнхээ тоглоомын элстэй талбайг хийсэн байгаа.

Байдал ийм байхад зочид буудал, жуулчны бааз болон дуртай үедээ шууд орж ирж агсан согтуу тавьж үймүүлдэг хүмүүсээс эд хөрөнгө, эрүүл мэндээ хамгаалахын тулд тусгаарлахаас өөр арга байхгүй юм.

Д. Д******* би МУ-н иргэний хувьд газар эзэмших ашиглах эрхээ бусдын нэгэн адил хуулийн дагуу эдлэж байгаа бөгөөд хууль зөрчсөн ямар ч үйлдэл хийгээгүй болно.

Өнөөдөр МУ-н иргэд 0,07 га газар бүү хэл 0,01 га газараас эхлээд ямар хэмжээтэйгээсээ үл хамааран өөр өорийнхөө зөвшөөрөлтэй газрыг тойруулан хашаа барьж зэрзгцэн оршиж амьдарцгааж байна. Түүний нэгэн адил би ч бас зөвхөн өөрийн эзэмшлийн газар дээр хашаа барьсан болохоос биш бусдын эд хөрөнгөнд халдаагүй. Мөн өөрийн эзэмшлийн газар эд хөрөнгөө хамгаалахдаа юугаар яаж хашаа барихаа хэнээс ч асууж хэнээс ч зөвшөөрөл авах шаардлагагүй бөгеөд гагцхүү би бусдын өмчлөх, эзэмших, ашиглах эрхэд халдсан үйлдэл хийгээгүй болно.

Нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг 15808,6 м кв газрын нийтийн эзэмшлийн гэх нэртэй хэсгийг хувьдаа эзэмшиж байгаа айл эдгээр айлуудын дунд байхгүй айл тус бүр газар эзэмших эрхийн гэрчилгээ кадастрын зургийн дагуу өөр өөрийн газраа эзэмшдэг.

Би анх авсан газраа айл бүрт /12 айлд/ 0,07 га-р хувааж өгөхөөр тооцон газрынхаа зай хэмжээний план зургийг өөрөө гаргаж өгсөний дагуу айл бүрт 0,07 га газрын кадастрын зураг бүхий гэрчилгээтэй байгаагаас бус дундын, нийтийн эзэмшлийн талбай гэж албан ёсоор тусгайлан олгосон газар түүнийг тодорхойлсон албан ёсны баримт бичиг байхгүй. Харин ч би айл бүрт 0,07 га-г хувааж өгснөөс гадна тэдний ая тухыг бодож машин зогсоох талбай, хүмүүсийн зорчих замын хэсгийг ч ялгаж салган гарган өгсөн учираас түүнийг одоог хүртэл бүгдээрээ ашиглаж, эзэмшиж байгаа болно.

Ийнхүү 2003 оноос эхлэн миний эзэмшилд байж би өөрөө арчилж тордож зүлэгжүүлж эзэмшиж ашиглаж байгаа газрынхаа дээр хашаа барьж, хуулийн дагуу хүсэлтээ өгч гэрчилгээг нь авсан юм. Нэхэмжлэлд дурдсан А*******гиЙн газрын албанд хандсан хүсэлт нь миний эзэмшид 10 гаруй жил байсан газрыг Д*******д битгий өг, барьсан хашааг нь бу*******ж өг гэсэн бусдын эрхийг хязгаарласан, бусдын эд хөрөнгөд халдах тухай хүсэлт байсан учраас Газрын алба, ийм асуудалыг шийдэдгүй тул шүүхэд ханд гэсэн Тэгэхээр А*******г ямар үндэслэлээр бусдын эрхийг хязгаарлаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгуулах, бусдын хашааг буулгуулах гэсэн шаардлага гаргасныг ойлгохгүй байна. Шүүхэд хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдсөнөөр нэхэмжлэл гаргах эрх үүсдэг харин энэ нэхэмжлэлийн хувьд өөрийн эзэмшлийн газар дээрээ амьдарч байгаа А*******гийн эрх ашгийг мөн өөрийн эзэмшлийн газар дээрээ амьдарч байгаа Д*******, Т******* нар яаж зөрчсөн нь ойлгогдохгүй байна. Ер нь нэхэмжлэлийн шаардлагыг харахаар нэг талаар газрын маргаан мэт нөгөө талаар иргэдийн эзэмшил өмчлөлийн маргаан мэт харагдаж байна. Би 10 гаруй жил эзэмшиж ашиглаж байгаа газрынхаа гэрчилгээг хуулийн дагуу авсан нь хэн нэгний эрхийг огт зөрчөөгүй билээ.

Иймд нэхэмжилэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

6. Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Д.Т*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2003 онд эргэлтийн 4 цэгт тулгуурлаж авсан газраа 0,07 га-аар нь 4 найздаа хувааж, бүх бичиг баримтыг нь хүлээлгэн өгсөн. Айл бүхний 0.07 га газар Кадастрын зургаар баталгаажсан захирамжтай. Тэр газар дээрээ өөрсдийн байшин барилгыг барин амьдарч байгаа. Бид ая тухаа бодож эргэлтийн 4 цэгтээ хашаа барьсан. Нэхэмжлэгчийн хэлж байгаа тохижилтийг нийтийн эрх ашгийн тулд хийсэн учраас нийтийн мөнгөөр санхүүжүүлсэн. Түүнчлэн хүүхэд тоглох сагсны талбай, авто зогсоол барих хэсэг, айл болгон руу явах явган хүний замыг өөрийн хувийн план зургийн дагуу тохижилтийг хийлгэсэн. Үүнийг нотлох баримт Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд байгаа. Мөн архивийн тамгатай хувийг хэргийн материалд хавсаргасан. Тиймээс үүнийг анхааралтай судалж үзэхийг хүсэж байна. 

Би 2003, 2004 оноос эхлэн зуслангийн газартаа амьдарч байгаа. Миний эзэмшлийн газар бусад хүмүүсийн газраас арай том гэдгийг айлууд анхнаасаа хүлээн зөвшөөрч байсан учраас өнөөдрийг хүртэл иймэрхүү байдалтай явж байгаа. Амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах зайлшгүй шаардлага гарсан учраас өөрийнхөө эзэмшил газар дээр 2014 онд хашаа барьсан. Ноцтой байдал үүсээгүй бол би тэр хашааг барихгүй байсан. Яагаад хашаа барьсан бэ гэдэг нь газрын үзлэгээр тодорхой харагдах учраас нэмэлт тайлбар хэлэх шаардлагагүй гэж бодож байна. Мөн би өөрийн эзэмшлийн газарт арчлах, тордох, зүлэгжүүлэх, мод тарих ажлыг өөрийн хөрөнгөөр хийж байсан нотлох баримтыг хэргийн материалд хавсаргасан.  Сагсны талбай, граш, авто зогсоол зэрэг нийт дундаасаа мөнгө гаргаж тохижуулсан хэсгийг авах хүсэл зоригоо Сонгинохайрхан дүүргийн газрын албанд тавиагүй. Гагцхүү өөрөө арчилж, тордож хөрөнгө мөнгө зарцуулсан хэсгийнхээ эзэших эрхийг хуулийн дагуу баталгаажуулж газар эзэмших эрхийнхээ төлбөрийг бүрэн гүйцэд төлж байх нь зүйтэй гэсэн үндэслэлээр Газрын албанд хүсэлтээ тавьсан. 

Уг газар дээрх усан сан Д.Д*******гийн хараат байдалд орсон гэж байна. Үүнд тайлбар хэлэхэд усан сан миний эзэмшлийн газар дээр байрлаж байгаа ч эргэлтийн дөрвөн цэгт багтаж байгаа 15808 м2 талбай доогуурх шугам сүлжээгээрээ ус усан сан руу очиж, айлуудад урьдын адил түгээгдэж байгаа. Гэхдээ эвдрэлтэй байгаа учраас нэг их ашигладаггүй. Ашигладаг, ашигладаггүй нь хамаагүй байлаа ч усан сангийн доодох газар миний эзэмшилд нэртэй би газрын төлбөрийг нь төлж байгаагаас биш хэн нэгний эрх ашгийг хааж боосон үйлдэл ерөөсөө байхгүй. Д.Д*******, Д.Т******* нарт газар олгосон А/08 тоот захирамж ямар хуулийн зүйл заалт зөрчиж олгогдоод Д.А*******гийн ямар эрх ашгийг зөрчсөн нь тодорхойгүй байдаг. Нэхэмжлэл нь хууль эрх зүйн чадамжгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Иргэн Д.А******* нь “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/08 тоот захирамжийн Д.Д*******, Д.Т******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/08 тоот захирамжийн Д.Д*******, Д.Т******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тордуулсан байх тул шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс “хариуцагч 14 айлын дундын хөрөнгөөр байгуулсан хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, усны байгууламж байгаа газарт иргэн Д.Д*******, Д.Т******* нарт газар эзэмшүүлсэн нь хууль бус” хэмээн маргасан байна. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/190 дүгээр захирамжийн хавсралтын 60 дах хэсгээр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам гэх газар 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар нэхэмжлэгч Д.А*******д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 18628312399906 нэгж талбарын дугаар бүхий газарт 000518098 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ (хх 83, 86, 96)-г 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр олгожээ.

Харин гуравдагч этгээд Д.Д*******, Д.Т******* нарт тус дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/08 дугаар захирамжийн хавсралтын 584, 585 дах хэсгээр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам гэх газар тус бүр 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, иргэн Д.Д*******д 18 нэгж талбарын дугаар бүхий газарт 000580234 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ (хх 33, 41, 44)-г, иргэн Д.Т*******т 18******* нэгж талбарын дугаар бүхий газарт 00******* дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ (хх 51, 54)-г 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тус тус олгосон байна.

Нэхэмжлэгч Д.А*******гаас өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж байгаа талаарх үндэслэлийг тайлбарлахдаа “Бидний 14 айл 2004 онд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам гэх газарт 15808,6 мкв газрыг дүүргийн газрын албанаас заалган авч 14 айл тус бүр 0,07 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж эхэлсэн бөгөөд газрын үлдэх хэсэгт өөрсдийн хөрөнгөөр хүүхдийн тоглоомын талбай, сүүдвэрч, усны байгууламж зэргийг барьж, байгуулан дундаа эзэмшдэг байсан. Гэтэл хариуцагч дундын эзэмшлийн эд хөрөнгө, усны байгууламж байрлах газарт иргэн Д.Д*******, Д.Т******* нарт газар эзэмших эрх олгосноор гуравдагч этгээдээс хараат байдлаар усны хэрэгцээгээ хангаж, хүүхдүүд тоглох, хүмүүс нарлах талбайгүй болсон” гэжээ.

Харин нэхэмжлэгч маргаан бүхий газар өөрийнх нь эзэмшил газартай ямар нэг байдлаар давхцалтай, орц, гарцыг нь хаасан талаар маргаагүй бөгөөд дээрх нөхцөл байдал бий болоогүй нь газрын кадастрын зургууд (хх 44, 45, 96), газрын үзлэг (хх 106-114) зэргээр нотлогдож байна.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасан журмын дагуу газрыг эзэмших хүсэл зориг, ашиг сонирхолтой байгаа аливаа иргэн газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргахаар заажээ. 

Гуравдагч этгээд Д.Д*******, Д.Т******* нарын газрын хувийн хэргийн баримтууд /хх 33-56/-аас үзэхэд дээрх хуульд заасан журмын дагуу газар эзэмших хүсэлтийг тус дүүргийн Засаг даргад гаргасны дагуу Засаг дарга хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмших эрхийг олгосон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт, газрын үзлэгээр баталгаажуулсан фото зураг зэргээс харахад дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/08 тоот захирамжаар иргэн Д.Д*******д олгосон газарт нэхэмжлэгчийн маргаж байгаа 14 айлын дундын эзэмшлийн гэх сүүдрэвч, усны байгууламж, харин иргэн Д.Т*******т олгосон газарт хүүхдийн тоглоомын талбай хамаарч байгаа нь тогтоогдож байна. 

Гэсэн хэдий ч хүүхдийн тоглоомын талбай болон сүүдрэвч нь нэхэмжлэгчийн эзэмшил бүхий талбайд хамаарахгүй бөгөөд Газрын тухай хуулиар олгогдсон нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна.

Учир нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасны дагуу эрх бүхий байгууллагын шийдвэр газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй. Гэтэл гуравдагч этгээд нарт газар олгосон дүүргийн Засаг даргын шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хөндөгдсөн болох нь баримтаар нотлогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч “нийтийн эзэмшлийн талбайг иргэн Д.Д*******, Д.Т******* нарт эзэмшүүлсэн нь хууль бус” гэж тайлбарлаж байх боловч маргаан бүхий газар нь нийтийн эзэмшлийн зам, талбайд хамаарах, бусдын эзэмшилд олгогдоогүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1233 тоот албан бичиг (хх 134), шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдсон болно.

Эдгээрээс дүгнэхэд иргэдийн дундын эзэмшлийн объект байршиж байгаа гэх үндэслэлээр хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх авсан гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох нь Газрын тухай хуулийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд харшилхаар байна. Үүний учир маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн Газрын тухай хуулиар олгогдосон газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хариуцагч Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Харин усны байгууламж байрлаж байгаа газрыг иргэн Д.Д*******д эзэмшүүлсэн хариуцагчийн үйлдлийн тухайд:

Нэхэмжлэгч “Бидний 14 айл маргаан бүхий газарт дундын хөрөнгөөр цэвэр усны нөөцөө хадгалах зориулалтаар усны байгууламж байгуулсан. Гэтэл тухайн газарт хариуцагч иргэн Д.Д*******д газар олгосон нь хууль бус” хэмээн тайлбарладаг.  

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д ““ус хангамжийн эх үүсвэр” гэж худаг, татах, цуглуулах, цэвэршүүлэх байгууламж, түгээх зориулалт бүхий усны барилга байгууламжийг ойлгоно” гэжээ. Иргэн Д.Д*******гийн эзэмших эрх бүхий газарт байрлах усны байгууламжид цэвэр усны нөөц хадгалагддаг бөгөөд усыг айлуудад түгээх зориулалттайгаар ашигладаг болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тайлбараар нотлогдож байна. Иймээс маргаан бүхий газарт байрлах усны байгууламж нь “ус хангамжийн эх үүсвэр” юм.

Гэтэл Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д “Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 31.2.1-д зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 17.8.4-т “газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох” гэжээ.

Дээрхээс дүгнэвэл хариуцагч газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгохыг хориглосон газрыг хамруулан иргэн Д.Д*******д газар эзэмших эрх олгосон нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. 

Иймд маргаан бүхий захиргааны актын иргэн Д.Т*******т холбогдох хэсэг Газрын тухай хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч Д.А*******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус гэдэг нь тогтоогдохгүй байна. Харин маргаан бүхий захиргааны актын иргэн Д.Д*******д холбогдох хэсгээс ус хангамжийн эх үүсвэр байрлаж буй хэсэг нь нэхэмжлэгчийн усаар хангагдах эрхийг хөндөж байх тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/08 тоот захирамжийн Д.Д*******д холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Учир нь усны байгууламж буюу ус хангамжийн эх үүсвэр доорх газрын хэмжээг тодруулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн нөхцөл байдал байх тул хариуцагч ус хангамжийн эх үүсвэр байрлах газрын хэмжээг газар дээр нь очиж тэмдэглэжүүлэн, координатуулах замаар тодорхой болгосны үндсэн дээр иргэн Д.Д*******гийн газрын хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлагатай байх тул маргаан бүхий актыг түдгэлзүүлэн нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч талаас дундын хөрөнгөөр барьж, байгуулсан сүүдрэвч, тоглоомын талбай байрлах газрыг гуравдагч этгээдүүдэд олгосон нь хууль бус гэж маргаж байх боловч Газрын тухай хуульд ийм үндэслэлээр газар эзэмших шийдвэр гаргахаас татгалзах, хориглох үндэслэл байхгүй байгааг дурдах нь зүйтэй. Харин дундын эзэмшлийн эд хөрөнгө, түүнээс үүсэх хохиролтой холбоотой маргааныг иргэний шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дүгээр зүйлийн 70.1, 70.2.5, 70.2.8-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-т заасныг баримтлан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/08 дугаар захирамжийн Д.Д*******, Д.Т******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий Д.А*******гийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/08 тоот захирамжийн Д.Д*******д холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах түдгэлзүүлж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 (гучин таван мянга нэг зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.Энэхүү шүүхийн шийдвэрийг  биелүүлэхдээ маргаан бүхий газарт очиж усны эх үүсвэр байрлах газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулж, тэдгээрийн кадастрын зургийг үйлдсэний үндсэн дээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/08 дугаар захирамжийн Д.Д*******д холбогдох хэсэгт усны эх үүсвэр байрлах газрын хэмжээгээр өөрчлөлт оруулахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай. 

4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.САРАНГЭРЭЛ