| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2023/00230/И |
| Дугаар | 183/ШШ2024/01765 |
| Огноо | 2024-04-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2024/01765
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2024/01765
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ...... тоотод оршин суух, Б-гийн Э /РД:../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .....тоотод оршин суух, Га-н О/РД:....-д холбогдох
Хан-Уул дүүрэг, .......... тоот буюу 17 тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э , түүний өмгөөлөгч Э.Т хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хариуцагчийн өмгөөлөгч Р.П нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Э н нь иргэн Г.О-тай 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн ......... аманд түүний барьж байсан орон сууцны барилгын 5 дугаар давхраас 121.46 кв.м талбай бүхий 3 өрөө байрыг худалдан авахаар тохирч Орон сууцны .. тоот Захиалгын гэрээг байгуулж, урьдчилгаа төлбөрт нийтдээ 263.427.245 / Хоёр зуун жаран гурван сая дөрвөн зуун хорин долоон мянга хоёр зуун дөчин таван төгрөг/-г бэлнээр болон бартерын ажил гүйцэтгэх, бараа материал нийлүүлэх зэргээр төлж тооцоо хийгээд, 2016 оноос хойш эзэмшин амьдарч байгаа юм. Г.О нь миний худалдан авсан орон сууцыг 2015 оны 12 дугаар сард 5 дугаар давхрын 1 тоот айлын гэрчилгээтэй хамтатган нэг гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч, үүнийгээ барьцаалан бусдаас их хэмжээний мөнгө авсан байна. Г.О-ы талаар шүүхийн шийдвэр мөнгөө төлөөгүйн улмаас гарч 2022 оны 11 дүгээр сарын 30-нд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрээр яваа гэх 2 ажилтан манай байрыг дуудлага худалдаанд оруулж, үнэлгээ хийнэ гэж ирснээр Г.О-ы луйварын арга мэхийг мэдлээ. Иймд иргэн Г.О-ны үйлдсэн уг барьцаалбарыг хүчингүй болгож, уг орон сууцны өмчлөл минийх болохыг тогтоож өгнө үү гэв.
-2023.04.03-ны өдөр Нэхэмжлэгч Б.Эминий шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн....... тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд орон сууцны холбоотой гэрээ байгуулагдсан. 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр .. тоот орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 141.333.880 төгрөгийн үлдэгдэлтэй. Тооцоо нийлээд 320.325.545 төгрөг нь байрны нийт үнийн дүн. Үлдэгдэл төлбөр 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр бүтэн хоёр жилийн дараа үлдэгдэл төлбөр болох 75.648.150 төгрөгийг шийдвэрлэж өгнө үү гэж нэхэмжлэгчид хүргүүлж байсан. Хийсэн ажлыг нь хүлээж авахад үнэхээр хүндрэлтэй, ажлын гүйцэтгэлийг хүлээж авахад өөрт тохирсон байх ёстой. 141.333.880 төгрөг төлөхгүй байснаас улмаас н.Баатар гэдэг хүнээс 200.000.000 төгрөгийн зээл аваад барилгын ажлыг гүйцэтгэсэн. Мөнгөө төлөөгүй улмаас хариуцагч хохироод байдаг. Орон сууц худалдаж авна гэснээс хойш тэр байшингаа эзэмшиж байна. Мөнгө төгрөг төлдөггүй, грашны мөнгө төлдөггүй. Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож байгаа бол үлдэгдэл төлбөрөө бүрэн гүйцэд төлөх ёстой. Удаа дараа эвлэрэх хүсэлт тавьсан боловч орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаад өгөх юм бол эвлэрэх боломжтой. Ийм яриад байдаг. Гэтэл өнөөдөр үүргийн гүйцэтгэлийг яаж гүйцэтгэх ёстой юм. Гүйцэтгэлийн гэрээ хийж байж шаардах нь эрх нь нээгддэг. Ийм учраас өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Э-гийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, 2014.12.19-ний өдрийн №БА06 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ, орон сууцны гэрээний төлбөр төлсөн тухай тэмдэглэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Г.Б-ын Хаан банкны 2016.07.01-2018.12.31-ний өдрийн дансны хуулга, 2022.11.10-ны өдрийн Ариг банкны шилжүүлгийн баримт, 2021.09.27-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2022.03.26-ны өдрийн төлбөр тушаасан баримт, 2022.01.11-ний өдрийн төлбөр тушаасан баримт, 2022.10.24-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2022.06.05-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2022.05.05-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2021.03.31-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2021 оны СӨХ-ны төлбөр төлсөн баримт, 2018 оны төлбөр төлсөн баримт, 2019.09.30-ны өдрийн байрны шилжүүлгийн баримт, 03.25-04.25-ны өдрийн тооцооны баримт, 01.25-02.25-ны өдрийн тооцооны баримт, 2017 оны баримт, 10.26-11.23-ны баримт, 09.25-10.26-ны өдрийн баримт, 2017 оны баримт, 08.26-09.25-ны өдрийн баримт, 07.26-08.26-ны өдрийн баримт, 06.28-07.26-ны өдрийн баримт, 05.26-06.28-ны өдрийн баримт, 2017 оны 04.24-05.26-ны өдрийн баримт, 03.27-04.24-ний өдрийн баримт, 2017.03.27-ны өдрийн баримт,2016 оны өрхийнхөө хэрэглээний цахилгаан СӨХ төлсөн баримтууд зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.
Хариуцагчаас: Б., Г.О нарын хооронд хийгдсэн 2015.12.11-ний өдрийн зээлийн гэрээ, 2017.11.16-ны өдрийн Г.О-ы хүсэлт, байр захиалгын төлбөр төлөлтийн график, байр захиалгын тооцоо, 2023.03.20-ны өдрийн итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э хариуцагч Г.О-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам 28/8, 5-2 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Э болон хариуцагч Г нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн БА06 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, Б.Э нь Г.О-аас Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд баригдаж буй 15 айлын Булгариа Апартмент орон сууцнаас 5 давхарт байрлах, 113 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 289.050.000 төгрөгөөр, мөн автомашины зогсоолыг 18.950.000 төгрөгөөр, нийт 308.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, Б.Энх-Амгалан 100.000.000 төгрөгийг бэлнээр, үлдэх 208.000.000 төгрөгийг бартер хэлбэрээр буюу ажил гүйцэтгэх хэлбэрээр төлөхөөр тус тус тохиролцжээ.
Нэхэмжлэгч Б.Э орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан, гражийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаагүй бөгөөд орон сууцны төлбөр 289.050.000 төгрөгөөр талууд тохиролцсон, нэхэмжлэгч нь үүнээс 259.427.245 төгрөг төлсөн болох орон сууцны гэрээний хавсралт-1 буюу төлбөр төлсөн тухай нотлох тэмдэглэлээр тогтоогдож байна.
Орон сууцны гэрээний хавсралт-1 гэх баримтаас үзэхэд нийт 259.427.245 төгрөгийг бэлнээр болон ажил гүйцэтгэх бартераар Б.Энх-Амгалан Г.Оюунд төлсөн, энэ талаар зохигч маргаагүй бөгөөд 2022.5.16-ны өдрийн 4.000.000 төгрөгийн ажлыг Г.Оюун хүлээн аваагүй, өөрөөр хэлбэл орон сууцны үнэ 289.050.000 төгрөгөөс 259.427.245 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн байна. /хх-ийн 10-11 тал/
Тухайн орон сууцны гэрээний үлдэгдэл төлбөр 29.622.755 төгрөгийг Б.Энх-Амгалан төлөөгүй уг төлбөрийг уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсны дараа саадгүйгээр хариуцагч Г.О-нд төлөхөө илэрхийлсэн ба Б.Э нь тухайн орон сууцыг ашиглалтад орсон хугацаанаас хойш эзэмшиж, ашиглаж байгаа талаар талууд маргаагүй.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
Г.О нь иргэн Б.Б-ай 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж түүнээс 200.000.000 төгрөгийг зээлж авахдаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхт /17090/, Нүхтийн зам гудамж, 28/8 тоот байрны 5 давхрын хэсэгт байрлах, 400 м.кв талбай бүхий, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалснаас үүдэн нэхэмжлэгч Б.Э-гийн өмчлөх эрх үүсэхгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.
Хэдийгээр хэрэгт авагдсан баримт, талуудын гаргасан тайлбараар тухайн орон сууцны 5 давхрын 400 м.кв талбай нь бүхэлдээ зээлийн барьцаанд байгаа боловч нэхэмжлэгч Б.Э нь зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр тухайн 5 давхрын 121,08 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан, мөн гэрээний дагуу төлбөрт 259.427.245 төгрөгийг төлсөн байх тул тэрээр тухайн хөрөнгийн шударга эзэмшигч мөн болно.
Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан тул нэхэмжлэгч Б.Э уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэв.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу Б.Энх-Амгалан гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн, гэрээ харилцан биелэгдэх учиртай тул нэхэмжлэгч Б.Э-г Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо /одоогийн ........ тоотод байрлах, 121,08 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, гэрээний үлдэгдэл төлбөр 29.622.755 төгрөгийг Б.Эн-ангаас гаргуулж, Г.О-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Э-ланг Нийслэлийн Хан-Уул дүүрэг, ..... тоот буюу 17 тоотод байрлах, 121,08 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, Б.Э-гаас 29.622.755 төгрөг гаргуулж, Г.О-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Э-нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.805.228 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О-аас 1.603.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-нд олгосугай
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО