Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2024/02901

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  ***** байрлах, Ө******* у** групп ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ****** , *********** газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, Б.О*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******, гэрч Г*******, нарийн бичгийн дарга Г.Т******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1212 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1308 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 406 дугаар тогтоолоор С******* ХХК-аас 19,080,146,175 төгрөгийг гаргуулж М*** у***  х б*** ХХК-д олгохоор шийдвэрлэж, С******* ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд манай Ө******* У** Групп ХХК-ийн өмчлөлийн

- Төв аймгийн Эрдэнэ сум, ***** байршилтай Х**** б**** ц***** Хүүхдийн амралт сувиллын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 1952 м.кв амралын байр, 903 м.кв чийрэгжүүлэх төв, 250 м.кв ресторан, 11 м.кв сүүний цех, 25 м.кв 8 ширхэг жижиг байр, 64 м.кв уурын зуух, 21 м.кв харуулын байр, 105 м.кв ажилчдын байр,

Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн амралтын зориулалттай 296.84 м.кв, 525 м.кв, 532.5 м.кв талбайтай х**** б**** цогцолбор эд хөрөнгө,

Төв аймаг, Эрдэнэ сум, ******* байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн амралтын зориулалттай 1890 м.кв, 254 м.кв, 180 м.кв, 100 м.кв, 40 м.кв, 64 м.кв, 30 м.кв талбайтай х**** б*** * нэртэй цогцолбор эд хөрөнгө,

Төв аймгийн Эрдэнэ сум,******** байршилтай, хүүхдийн зуслангийн зориулалттай, нэгж талбарын дугаартай 5 га газар эзэмших эрх, Төв аймгийн Эрдэнэ сум, ******** байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, нэгж талбарын дугаартай 3.7 га газар эзэмших эрх зэргийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчээс хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилж, М т ХХК, В В** ХХК-иуд хөрөнгийн үнэлгээг хийж гайлан гаргасан байна. Манай компани энэхүү хөрөнгийн үнэлгээний тайлангуудтай 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр танилцаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дугаар зүйлд талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг дор дурдсан үндэслэлээр гаргаж байна.

Хөрөнгийн үнэлгээний М т ХХК нь Төв аймгийн Эрдэнэ сум, ****** байршилтай Хайрын билэг-1 цогцолбор Хүүхдийн амралт сувиллын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 1952 м.кв амралын байр, 903 м.кв чийрэгжүүлэх төв, 250 ! м.кв ресторан, 11 м.кв сүүний цех, 25 м.кв 8 ширхэг жижиг байр, 64 м.кв уурын зуух, 21 ! м.кв харуулын байр, 105 м.кв ажилчдын байр, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн амралтын зориулалттай 296.84 м.кв, 525 м.кв, 532.5 м.кв талбайтай хайрын билиг-1 цогцолбор эд хөрөнгө, Төв аймгийн Эрдэнэ сум, 1-р баг Баяндавааны ард байршилтай, хүүхдийн зуслангийн зориулалттай, нэгж талбарын дугаартай 5 га газар эзэмших эрх зэрэгт үнэлгээ хийж, нийт 4,504,266.700 төгрөгөөр үнэлсэн байна.

Хөрөнгийн үнэлгээний В Вэй ХХК нь Төв аймаг, Эрдэнэ сум, ****** байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн амралтын зориулалттай 1890 м.кв, 254 м.кв, 180 м.кв, 100 м.кв, 40 м.кв, 64 м.кв, 30 м.кв талбайтай хайрын билиг 2 нэртэй цогцолбор эд хөрөнгө, Төв аймгийн Эрдэнэ сум, ******** байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, нэгж талбарын дугаартай 3.7 га газар эзэмших эрх зэрэгт үнэлгээ хийж, нийт 7,557,000,000 төгрөгөөр үнэлсэн байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1-т хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, мөн хуулийн 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэж заасан. Гэтэл хөрөнгөд үнэлгээ хийсэн М т ХХК болон В Вэй ХХК-ийн үнэлгээний тайлангууд нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүйгээс хөрөнгийн үнэлгээ илт багаар тогтоогдож, бидний хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Түүнчлэн Хайрын билэг-1 цогцолбор газрын эд хөрөнгийг бүхэлд нь 4,504,266.700 төгрөгөөр, Хайрын билиг-2 цогцолбор газрын эд хөрөнгийг бүхэлд нь 7,557,000,000 төгрөгөөр үнэлсэн байх ба хооронд илт зөрүүтэй байгаа нь үнэлгээний компаниуд аль аль нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогийг тооцоолоогүй, үнэлгээний аргуудад үндэслээгүй, зах зээлийн үнэ ханш судалгааг бүрэн дүүрэн хийгээгүй байна. Иймд М т ХХК-ийн 2022.11.08-ны өдрийн №36/111 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг 4,504,266.700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, В Вэй ХХК-ийн 2022.11.09-ний өдрийн Ш-11/1 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг 7,557,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд: М т ХХК-ийн 2022.11.08-ны өдрийн №36/111 дугаар хөрөнгийн үнэлгээ, В Вэй ХХК-ийн 2022.11.09-ний өдрийн Ш-11/1 дугаар хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/шш2020/01212 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1308 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар асрын 31-ний өдрийн 001/хт2022/00406 дугаар тогтоолоор С******* ХХК-аас 19.080.146.175 төгрөгийг гаргуулж Монгол улсын х банк ХХК-д олгож, төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дараах хөрөнгүүдийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Үүнд:

С******* ХХК-ийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сум, ****** байршилтай, үйлдвэрийн зориулалттай, 829 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 95 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилга,

Гуравдагч этгээд Д.Оюунбилэгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ******* байршилтай, хувийн сууцны зориулалттай, 263.17 м.кв талбайтай * давхар, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хувийн сууц,

Гуравдагч этгээд А.Сэлэнгэ, Д.Мөнхбилэгт нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ********* байршилтай, хувийн сууцны зориулалттай, 208.4 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хувийн сууц,

Ө******* у** групп ХХК-ийн өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сум, ****** байршилтай, Хайрын билэг-1 тоот хүүхдийн амралт сувиллын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 1952 м.кв амралтын байр, 903 м.кв чийрэгжүүлэх төв, 250 м.кв ресторан, 11 м.кв сүүний цех, 25 м.кв8 ширхэг жижиг байр, 64 м.кв уурын зуух, 21 м.кв харуулын байр, 105 м.кв ажилчдын байр, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн амралтын зориулалттай 296.84 м.кв, 525 м.кв, 532.5 м.кв талбайтай, Хайрын билэг-1 цогцолбор эд хөрөнгө,

Ө******* у** групп ХХК-ийн өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сум, ****** байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, амралтын зориулалттай, 1890 м.кв, 254 м.кв, 180 м.кв, 100 м.кв 40 м.кв, 64 м.кв, 30 м.кв талбайтай Хайрын билэг-2 нэртэй цогцолбор эд хөрөнгө,

Гуравдагч этгээд Д.Оюунбилэгийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, ***** байршилтай, хүүхдийн зуслангийн зориулалттай, нэгж талбарын дугаартай 852 м.кв газар эзэмших эрх, хариуцагч Ө******* у** групп ХХК-ийн эзэмшлийн Төв аймаг, Эрдэнэ сум, ******* байршилтай, хүүхдийн зуслангийн зориулалттай, нэгж талбарын дугаартай 5 га газар эзэмших эрх,

Хариуцагч Ө******* уул групп ХХК-ийн эзэмшлийн Төв аймаг, Эрдэнэ сум, ****** байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, нэгж талбарын дугаартай 3.7 га газар эзэмших эрх, шийдвэрийн үндэслэх хэсгийн хүснэгтэд дурдсан 56 ширхэг хөдлөх эд хөрөнгүүд.

Гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч С******* ХХК-д шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах тухай хугацаатай мэдэгдлийг хүргүүлэхэд төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан барьцааны хөрөнгө болох төлбөр төлөгч С******* ХХК, гуравдагч этгээд Ө******* уул групп ХХК болон иргэдийн өмчлөлийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдээс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Ө******* уул групп ХХК-ийн өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ суманд байрлах Хайрын билэг 1, Хайрын билэг 2 амралт сувилал, зуслангийн зориулалттай цогцолбор үл хөдлөх хөрөнгүүдийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 22261136/158-01, 22261136/158-02 тогтоол, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 22261136/158-05 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 113-ны өдрийн 22261136/07,22261136/158-02 дугаар тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч-хуулийн этгээд болон өмчлөгч нараас үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч хуулийн этгээдээс ирүүлсэн саналаар харилцан тохиролцоогүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход Төв аймаг, Эрдэнэ сум, ***** байршилтай,***** тоот хүүхдийн амралт сувиллын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 1952 м.кв амралтын байр, 903 м.кв чийрэгжүүлэх төв, 250 м.кв ресторан, 11 м.кв сүүний цех, 25 м.кв 8 ширхэг жижиг байр, 64 м.кв уурын зуух, 21 м.кв харуулын байр, 105 м.кв ажилчдын байр, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн амралтын зориулалттай 296.84 м.кв, 525 м.кв, 532.5 м.кв талбайтай цогцолбор эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, хүүхдийн зуслангийн зориулалттай, нэгж талбарын дугаартай 5 га газрын хамт 4.504.266.700 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээг М т ХХК-ийн шинжээч Б.Э тогтоож, үнэлгээний тайлан ирүүлсэн. Харин Ө******* уул групп ХХК-ийн өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сум, *******, ******** байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, амралтын зориулалттай, 1890 м.кв, 254 [м.кв, 180 м.кв, 100 м.кв 40 м.кв, 64 м.кв, 30 м.кв талбайтай цогцолбор эд хөрөнгө, мөн 1хаягт байршилтай аялал жуулчлалын зориулалттай, нэгж талбарын дугаартай 3.7 га газрын хамт 7,557,000,000 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээг В вэй ХХК-ийн шинжээч О.Б тогтоож, тайланг ирүүлсэн. Хөрөнгийн үнэлгээг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-158/21539, [4-158/21540, 4-158/21541, 4-158/21542, 4-158/21543 тоот албан бичгээр төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт танилцуулсан. Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоон, Хайрын билэг 1 цогцолборыг 3.152.958.690 /гурван тэрбум нэг зуун тавин хоёр сая есөн зуун тавин найман мянга зургаан зуун ер/ төгрөгөөр, Хайрын билэг-2 цогцолборыг 5,289,900,000 /таван тэрбум хоёр зуун наян есөн сая есөн зуун мянга/ төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлээд байна.Гүйцэтгэх баримт бичигт үүргийн гүйцэтгэлд хангуулахаар заасан эд хөрөнгүүдээс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М т ХХК бодон Виннер Вэй ХХК-ийн гаргасан үнэлгээ нь олон улсын стандартад нийцсэн, бодитой, тодорхой үнэлсэн бодитой хөрөнгийн үнэлгээ байгаа. Нэхэмжлэгч Ө******* уул групп ХХК-ийн хөрөнгийн зах зээлийн болон өртгийн аргаар үнэлсэн. Зах зээлийн хандлагад 100 хувийн чухал ач холбогдол өгч энэ аргыг хэрэглэсэн. Виннер Вэй ХХК нь өртгийн, зах зээлийн, орлогын гэсэн 3 аргыг хэрэглэсэн байгаа. Эдгээр аргуудаас зах зээлийн аргыг илүү чухалчилж үзэж үнэлгээгээ гаргасан. Үйл ажиллагаа явуулж байсан байгууллагууд үл хөдлөх хөрөнгө, объект, метр квадрат талбай, байршил, гэсэн зүйлүүд бүгд 100 хувь адил төстэй байна гэж байхгүй. Тухайн цаг үед боломжтой байсан олдоцтой байгаа мэдээлэлд үндэслэж хийдэг. Мэдээж хажууд нь байгаа компаниудын хөрөнгийг жиших судалж судалж байгаа. Бүх зүйл нь хоорондоо адилхан байх боломжгүй учраас холбогдох зохицуулалтыг хийж үнэлдэг. Жишээ нь Цонжин болдогт байршилтай байвал тухайн бүс нутагт ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг үл хөдлөх хөрөнгө байхгүй, Багахангай, Багануурт байдаг бол тухайн бүс нутагт холбогдох зохицуулалтыг нь хийгээд байж болох хамгийн боломжит үнэлгээг гаргадаг. Зах зээлийн аргыг үндэслэж хамгийн боломжит үнийн дүнг гаргаж ирсэн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч талаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хөөн хэлэлцэх хугацаанд оролцсон зүйл байхгүй. Өмнөх анхан шатны шүүх дээр хэлэлцэгдсэн асуудал болон М т ХХК-ийн үнэлгээ гаргасан хүмүүсийн мэдүүлэг авагдсан байгаа. М т ХХК болон Виннер Вэй ХХК-ийн үнэлгээний тайлан нь хүчин төгөлдөр, хуульд нийцсэн байна. Тиймээс шинжээчийн мэдүүлгүүд болон холбогдох нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, итгэмжлэл 1 хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1212 дугаар шийдвэр 34 хуудас, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1308 дугаар магадлал 8 хуудас, Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2022/00406 тоот тогтоолын хуулбар 14 хуудас, шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар 1 хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамжийн хуулбар 1 хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хуулбар 1 хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.11.16-ны өдрийн 4-158/21889 тоот мэдэгдэл 1 хуудас, эд хөрөнгө хураах тухай тогтоол 2 хуудас, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол 4 хуудас, шинжээч томилох тухай тогтоолын хуулбар 2 хуудас, М т ХХК-ийн албан бичиг 1 хуудас, В Вэй ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хураангуйлал 2 хуудас, албадан дуудлага худалдааны зар 2 хуудас, итгэмжлэл 1 хуудас, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 1 хуудас, Итгэлт эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 107 хуудас,

Хариуцагчаас итгэмжлэл 1 хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаал 1 хуудас, шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж 4 хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1212 дугаар шийдвэр 33 хуудас, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1308 дугаар магадлал 15 хуудас, Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2022/00406 тоот тогтоолын хуулбар 8 хуудас, 2022 оны 09 сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 1 хуудас, 2022 оны 09 сарын 28-ны өдрийн 58-01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол 2 хуудас, 2022 оны 09 сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 1 хуудас, 2022 оны 09 сарын 28-ны өдрийн 58-02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол 2 хуудас, 2022 оны 09 сарын 28-ны өдрийн 58-03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай 2 хуудас, 2022 оны 09 сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 1 хуудас, 2022 оны 09 сарын 28-ны өдрийн 58-04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол 2 хуудас, 2022 оны 09 сарын 30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 1 хуудас, 2022 оны 09 сарын 30-ны өдрийн 58-05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол 2 хуудас, 2022 оны 10 сарын 12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 1 хуудас, 2022 оны 10 сарын 12-ны өдрийн 58-06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол 2 хуудас, 2022 оны 10 сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 2 хуудас, 2022 оны 10 сарын 13-ны өдрийн 07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол 2 хуудас, 2022 оны 10 сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 2 хуудас, 2022 оны 10 сарын 13-ны өдрийн 58-08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол 2 хуудас, 2022 оны 10 сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 1 хуудас, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл 1 хуудас, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл 1 хуудас, үнэлгээний 36/ш тоот тайланг хүлээлцсэн баримт 1 хуудас, Хөрөнгийн үнэлгээний М т ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 55 хуудас, шинжээчийн дүгнэлт үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт 1 хуудас, шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан баримт 1 хуудас, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай баримт 1 хуудас, Виннер вэй ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 30 хуудас,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б-СТ-ҮХ 2017-71, Б-СТ-ҮХ 2017-73, Б-СТ-ҮХ 2017-70, Б-СТ-ҮХ 2017-74 дугаартай Барьцаан гэрээ,

Шүүхийн журмаар , дугаар Хайрын билэг-1 цогцолборын эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, Эрхийн улсын бүртгэлийн дугаар Хайрын билэг-2 цогцолбор газрын эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг, гэрчээр Э.Г*******ыг асуусан тэмдэглэлийг тус тус бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ө******* у** групп ХХК хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Төв аймгийн Эрдэнэ сум, ******* байршилтай, Хайрын билэг-1 цогцолбор, хүүхдийн амралт сувиллын зориулалттай 1,952 м.кв амралтын байр, 903 м.кв чийрэгжүүлэх төв, 250 м.кв ресторан, 11 м.кв сүүний цех, 25 м.кв 8 ширхэг жижиг байр, 64 м.кв уурын зуух, 21 м.кв харуулын байр, 105 м.кв ажилчдын байр, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй амралтын зориулалттай 296.84 м.кв, 525 м.кв, 532.5 м.кв талбайтай хайрын билэг-1 цогцолбор эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Төв аймгийн Эрдэнэ сум, ********* , Хайрын билэг-2 тоот байршилтай, амралтын зориулалттай 1,890 м.кв, 254 м.кв, 180 м.кв, 100 м.кв, 40 м.кв, 64 м.кв, 30 м.кв талбайтай хайрын билиг 2 нэртэй цогцолбор эд хөрөнгө, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй Төв аймгийн Эрдэнэ сум, ******** байршилтай, хүүхдийн зуслангийн зориулалттай, 5 га газар, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сум, ******* байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, 3.7 га газрыг тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт шүүх, прокурор, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага болон Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдол-ыг шүүх гомдолоор авч хэлэлцэнэ гэж зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг гомдлоор авч хэлэлцэнэ.

3. Шүүх зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Нэхэмжлэгч нь гомдлын шаардлагын үндэслэлээ ... Хайрын билиг-1 цогцолбор газрын эд хөрөнгийг бүхэлд нь 4,504,266,700 төгрөгөөр, Хайрын билиг-2 цогцолбор газрын эд хөрөнгийг бүхэлд нь 7,557,000,000 төгрөгөөр үнэлсэн байх ба илт зөрүүтэй байгаа нь үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогыг тооцоолоогүй, үнэлгээний аргуудад үндэслээгүй, зах зээлийн ханш судалгааг бүрэн хийгээгүй ... гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... хуульд заасны дагуу үнэлгээний компанийг шинжээчээр томилж гаргасан дүгнэлт хуульд нийцсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

5. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01212 дугаар шийдвэрээр хариуцагч С******* ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 17,971,105,343.96 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М*** У*** х*** б*** ХХК-нд олгож, нэхэмжлэлээс 2,129,456,877.92 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ө******* у** групп ХХК-нд холбогдох нэхэмжлэгч Монгол Улсын х банк ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч С******* ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд С******* ХХК-ийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сум, ******* байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 829 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-1307007637 дугаарт бүртгэгдсэн, 95 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилга, гуравдагч этгээд Д.О*****гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ********* байршилтай, хувийн сууцны зориулалттай, 263.17 м.кв талбайтай, 2 давхар, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, гуравдагч этгээд А.С****, Д.М*****т нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ******** байршилтай, хувийн сууцны зориулалттай, 208.4 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2206010298 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, Ө******* уул групп ХХК-ийн өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сум, ******** байршилтай, Хайрын билэг-1 тоот хүүхдийн амралт сувилалтын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, 1952 м.кв амралтын байр, 903 м.кв чийрэгжүүлэх төв, 250 м.кв ресторан, 11 м.кв сүүний цех, 25 м.кв 8 ширхэг жижиг байр, 64 м.кв уурын зуух, 21 м.кв харуулын байр, 105 м.кв ажилчдын байр, эрхийн улсын бүртгэлийн Y-1423000228 дугаарт бүртгэгдсэн амралтын зориулалттай, 296.84 м.кв, 525 м.кв, 532.5 м.кв талбайтай, Хайрын билэг-1 цогцолбор эд хөрөнгө, Ө******* у** групп ХХК-ийн өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сум, ********** , ****** тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-1423000167 дугаарт бүртгэгдсэн, амралтын зориулалттай, 1890 м.кв, 254 м.кв, 180 м.кв, 100 м.кв, 40 м.кв, 64 м.кв, 30 м.кв талбайтай Хайрын билэг-2 нэртэй цогцолбор эд хөрөнгө, гуравдагч этгээд Д.О****гийн эзэмшлийн Хан-У** дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамжинд байршилтай, нэгж талбарын дугаартай 852 м.кв газар эзэмших эрх, хариуцагч Ө******* у** групп ХХК-ийн эзэмшлийн Төв аймаг, Эрдэнэ сум, ******** байршилтай, хүүхдийн зуслангийн зориулалттай, нэгж талбарын дугаартай 5 га газар эзэмших эрх, хариуцагч Ө******* у** групп ХХК-ийн эзэмшлийн Төв аймаг, Эрдэнэ сум, ******* байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, нэгж талбарын дугаартай 3,7 га газар эзэмших эрх, шийдвэрийн үндэслэх хэсгийн хүснэгтэд дурдсан 56 ширхэг хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хариуцагч С******* ХХК, Ө******* у** групп ХХК нарт холбогдох ашигт малтмалын  дугаартай тусгай зөвшөөрөл, Д.Оюунбилэгийн өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сум, ******, ****** тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, Сэлэнгэ аймаг, Мандал сум, ****** бий болох гэх уурхай болон баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамж, баяжуулах үйлдвэрийн барилга тоног төхөөрөмж, баяжуулах үйлдвэрийн хаягдлын агуулахаар тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч М**** У**** х**** б***ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /1 дүгээр х.х-ийн 7-40 дахь талд/

Тус шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянаж тус шүүхийн 2020 оны 06 сарын 19-ний 1308 дугаар магадлалаар хариуцагч С******* ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 18,985,062,911.83 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М*** У*** х*** б** ХХК-нд олгож, нэхэмжлэлээс 1,115,499,310.05 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн магадлалд зохигч гомдол гаргаснаар Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 406 тоот тогтоолоор дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 41-62, 102-157 дахь талд/

6. Дээрх шийдвэр, магадлал, тогтоолд 2022 оны 06 дугаар сарын 16-ний өдөр 15199 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, уг захирамжийн дагуу 1408 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 он/ 21 дүгээр зүйлд зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Д***** 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан болох нь хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, 22261136 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол зэргээр тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 65, 98-101 дэх талд/

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн гүйцэтгэх хуудсыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй үндэслэлээр 2022 оны 09 сарын 28-ны өдөр Ө******* у** групп ХХК-ийн өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сум, ******* байршилтай, ***** тоот хүүхдийн амралт сувилалын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, 1,952 м.кв амралтын байр, 903 м.кв чийрэгжүүлэх төв, 250 м.кв ресторан, 11 м.кв сүүний цех, 25 м.кв 8 ширхэг жижиг байр, 64 м.кв уурын зуух, 21 м.кв харуулын байр, 105 м.кв ажилчдын байр, эрхийн улсын бүртгэлийн Y-1423000228 дугаарт бүртгэгдсэн амралтын зориулалттай, 296.84 м.кв, 525 м.кв, 532.5 м.кв талбайтай, Хайрын билэг-1 цогцолбор эд хөрөнгө, Төв аймаг, Эрдэнэ сум, ******** тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-1423000167 дугаарт бүртгэгдсэн, амралтын зориулалттай, 1,890 м.кв, 254 м.кв, 180 м.кв, 100 м.кв, 40 м.кв, 64 м.кв, 30 м.кв талбайтай Хайрын билэг-2 нэртэй цогцолбор эд хөрөнгийн тус тус битүүмжилж, 2022 оны 10 сарын 13-ний өдөр тус тус хураан авч, мөн 2022 оны 09 сарын 30-ны өдөр Ө******* у** групп ХХК-н эзэмшлийн Төв аймаг, Эрдэнэ сум, ***** байршилтай, хүүхдийн зуслангийн зориулалттай, нэгж талбарын дугаартай 5 га газар, Төв аймаг, Эрдэнэ сум, ******** байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, нэгж талбарын дугаартай 3,7 га газрыг тус тус битүүмжилж, 2022 оны 10 сарын 13-ний өдөр тус тус хураан авсан байна байна. /1 дүгээр х.х-ийн 158-183 дахь талд/

7. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зохицуулсан.

Хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн дотор ирүүлэхийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ө******* у** групп ХХК, Д.Оюунбилэг нарт мэдэгдсэн байх боловч шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд ямар нэгэн үнийн санал ирүүлээгүй байна. /1 дүгээр х.х-ийн 183 дахь талд/

Ийнхүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 сарын 01-ны өдрийн Шинжээч томилох тухай 11/350 дугаартай тогтоолоор Төв аймаг, Эрдэнэ сум, ***** байршилтай, Хайрын билэг-1 тоот хүүхдийн амралт сувилалын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, 1,952 м.кв амралтын байр, 903 м.кв чийрэгжүүлэх төв, 250 м.кв ресторан, 11 м.кв сүүний цех, 25 м.кв 8 ширхэг жижиг байр, 64 м.кв уурын зуух, 21 м.кв харуулын байр, 105 м.кв ажилчдын байр, эрхийн улсын бүртгэлийн Y-1423000228 дугаарт бүртгэгдсэн амралтын зориулалттай, 296.84 м.кв, 525 м.кв, 532.5 м.кв талбайтай, Хайрын билэг-1 цогцолбор эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, хүүхдийн зуслангийн зориулалттай нэгж талбарын дугаартай 5 га газарт үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр Б.Эыг мөн өдрийн 11/351 дугаартай тогтоолоор Төв аймаг, Эрдэнэ сум, ******* тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-1423000167 дугаарт бүртгэгдсэн, амралтын зориулалттай, 1,890 м.кв, 254 м.кв, 180 м.кв, 100 м.кв, 40 м.кв, 64 м.кв, 30 м.кв талбайтай Хайрын билэг-2 нэртэй цогцолбор эд хөрөнгө, мөн хаягт байршилтай нэгж талбарын дугаартай 3,7 га газарт үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр О.Б нарыг тус тус томилж, тэдгээрт хууль тайлбарлаж, шинжээчээр ажиллахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг тодруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 73-74, 184-186, 242-244 дэх талд/

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилохдоо хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх, 14.1.7-д шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах үүргийг шинжээч хүлээхээр хуульчилж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж зохицуулсан.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд шинжилгээний дүгнэлт бодит бус, үндэслэлтэй эсэхийг дүгнэлт гаргасан шинжээч хариуцах юм.

Шүүх хуралдаанд хөрөнгийн үнэлгээг гаргасан шинжээч О.Б нар Б.Э нар өөрсдийн гаргасан үнэлгээг тайлбарлахдаа үнэлгээг ... орлогын хандлагын арга, өртгийн хандлагын арга, зах зээлийн хандлага гэх 3 аргыг хэрэглэж үнэлгээ гаргасан, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон хөрөнгийн биет байдал дээр очиж үзсний үндсэн дээр үнэлгээг гаргасан гэж тайлбарласан байна. /2 дугаар х.х-ийн 183-196 дахь талд/

Нэхэмжлэгч нь шинжээч нар дүгнэлтийг гаргахдаа 2 ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг цогцолбор барилгын үнэлгээг илт зөрүүтэй үнэлсэн гэж үндэслэлээ тодорхойлсон.

Нэхэмжлэгчийн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн хөрөнгийн үнэлгээг тогтоосон И*** э**** ХХК-ийн шинжээч Э.Г******* шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ...Хөрөнгө талаас нь харахад барилгын хийц хоорондоо өөр байсан. Хүүхдийн зуслан хөнгөн хийцтэй, ашиглах хугацаа багатай материалаар баригдсан байсан. Харин ахмадын амралтын газар бетонон суурьтай, хүнд хийцтэй, олон жил ашиглах боломжтой материалаар баригдсан байсан. Хүүхдийн зуслан нь олон жижигхэн байгууламжтай байсан. Эдгээр хөрөнгүүдийн ашиглах хугацаа нь хоорондоо зөрүүтэй. Тогтмол завсар үйлчилгээ хийхгүй бол элэгдэл илүү явагддаг. Ахмадын амралтын газар нь урт хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжтой барилга байсан. Хайрын бэлэг 2 амралын газрын хувьд газар тэгшхэн биш. Газраасаа хамаараад тэнд баригдаж байгаа барилгуудад орж байгаа өртөг хоорондоо зөрүүтэй. Хайрын бэлэг 1, 2 цогцолбор газрууд нь хоорондоо ижилхэн хэмжээтэй барилгуудыг барьсан зүйл огт биш, хоорондоо хэмжээ болон утга агуулгаараа өөр байгаа. Байршлын хувьд хүүхдийн зуслан төв замын дагуу байршилтай болохоор эдийн засгийн хувьд давуу байдалтай байх боловч тухайн цаг үедээ үйл ажиллагаа явуулаагүй байсан. Энэ байдал нь үнэлгээ гаргахад нөлөөлнө гэж мэдүүлсэн.

Үүнээс үзэхэд маргаан бүхий хөрөнгө болох Хайрын билиг-1 цогцолбор, Хайрын билиг-2 цогцолборууд нь бүтээц хийц, барилга барьсан материал зэргээс шалтгаалаад үнийн хувьд зөрүүтэй байх боломжтой байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээчийн дүгнэлтүүд илт зөрүүтэй хууль бус дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж тайлбарлаж байх боловч тус гомдлын шаардлагаа нотолж И**** э**** ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн.

Шүүх хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээчийн дүгнэлтийг өөр шинжээчийн дүгнэлтээр илтэд зөрүүтэй, зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэж шууд эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө, газрыг зах зээлийн үнээс багаар үнэлсэн гэх гомдлын шаардлагын үндэслэл болсон уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул хариуцагчийн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

8. Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ө******* у** групп ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

9. Нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ө******* уул групп ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ