Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2023/01531

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2023/01531

Орхон аймаг

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1-р хороо Сүхбаатарын :....... ******* ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг...... тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр 13,515,682.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч Ж.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч , Ж.******* нарт холбогдуулан зээлийн төлбөрт 13,515,682.85 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.

Хариуцагч Ж.******* нь нэхэмжлэгч ******* ******* *******-д холбогдуулан 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ4005141138 зээлийн гэрээнд Ж.*******ийг зээлдэгч, хамтран зээлдэгчээр оролцуулсныг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Зээлдэгч , хамтран зээлдэгч Ж.******* нар нь 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ******* *******тай ЗГ4005141138 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 30 сарын хугацаатай, жилийн 13,2 хувийн хүүтэй 28,300,000.00 төгрөгийн цалингийн зээлийг авсан болно. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүгийн төлбөрөө зээлийн гэрээний хавсралтад заагдсан хуваарийн дагуу 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш төлөөгүй нь зээлийн гэрээний 2-р зүйлийн 2.4-т зааснаар зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл бий болсон тул, гэрээний 3-р зүйлийн 3.3.4-д заасны дагуу ЗГ4005141138 зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч , хамтран зээлдэгч Ж.******* нараас үндсэн зээл 12,271,345.26 төгрөг, үндсэн хүү 1,165,035.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,302.59 төгрөг, нийт дүн 13,515,682.85 төгрөгийг гаргуулж өгнө үү..., гэрээнд Ж.******* нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан учраас үндсэн зээлдэгч хэдий нас барсан ч гэсэн үүргээ хүлээх ёстой. Үндсэн зээл болох 12 271 345.26 төгрөг, зээлийн хүү 1 165 035 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79 302.59 төгрөг, 2022 оны 09 сарын 28-ны өдрөөс хойш зээлээ төлөөгүй. Үүнээс хойш хуримтлагдсан хүү нь тооцогдоод 1.200.000 гаран мянган төгрөг болж байна. Үндсэн зээлдэгч нас барсан тул хамтран зээлдэгч Ж.*******ээс үндсэн зээлийн хэмжээг нэхэмжилж байгаа... гэжээ.

 

3. Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: ...миний эгч нь 2021 оны 09 дүгээр сард 28,300,000 төгрөгийн цалингийн зээл авсан ба уг зээлд батлан даагчаар гарын үсэг зурах шаардлагатай гэхээр нь би очиж гарын үсэг зурсан. Уг *******наас би нэг ч төгрөг аваагүй. Гэтэл одоо намайг хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан, төлөх ёстой гэх болсон. Учир нь *******наас мөнгө зээлсэн миний төрсөн эгч нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нас барж, уг зээл төлөгдөхгүй зогссон юм билээ. Үүнийг хожим хойно надад хэлж, ******* мөнгөө төлөхийг шаардах болсон. Банк надад нэг ч төгрөг өгөөгүй атлаа зээлдэгч болгож, намайг үүрэг хариуцлага хүлээ гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Банкнаас би зээл аваагүй, тухайн зээлийг талийгаач эгч маань авсан болох нь бүх баримтаас харагдана. Уг зээлийн гэрээний жинхэнэ зээлдэгч хэн болохыг ******* мэдэж байсан ба тухайн зээлийн гэрээнд ч байгаа. Түүнчлэн талийгаачийн цалингаас зээлийг төлүүлэхийг тохиролцсон байдаг ба хэрвээ би зээлийг авсан бол намайг хэрхэн яаж төлөхийг заах байсан билээ. Мөн миний эгч зээл авахдаа бүх эрсдэлээ өөрөө дааж даатгалд хамрагдсан байх ба үүний талаарх баримтыг ******* өгөхгүй байгаа атлаа намайг зээл төл, тухайн хүн нас барсан байх нь бидэнд хамаагүй гэх болсон. Жинхэнэ зээлдэгч нас барж, гэнэт өртэй болж намайг эрсдэлд оруулсан зээлийн гэрээг би хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иймд 13,515,682 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Банкнаас мөнгө зээлсэн миний төрсөн эгч нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нас барж уг зээл төлөгдөхгүй зогссон юм билээ. Үүнийг хожим хойно надад хэлж, ******* мөнгөө төлөхийг шаардах болсон. Банк надад нэг ч төгрөг өгөөгүй атлаа зээлдэгч болгож, намайг үүрэг хариуцлага хүлээ гэж байгаа нь хууль бус байна. Банкнаас 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ4005141138 зээлийн гэрээний дагуу би мөнгө аваагүй тул Ж.*******ийг зээлдэгч, хамтран зээлдэгч гэснийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү... гэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... , Ж.******* нар нь эгч дүүс байгаа. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар ын дансаар 23.800.000 төгрөг орсон. Тэр мөнгийг өөрийнхөө хэрэгцээнд сар бүр захиран зарцуулаад дуусгасан нь дансны хуулгаас харагдаж байна. Өөртөө захиран зарцуулсны хүрээнд өөрийнхөө цалингаа барьцаалсан. Гэтэл нь 2022 оны 04 сарын 14-ний өдөр нас барсан. Түүнээс хойш зээл төлөх байдал доголдсон. Иргэний хуулийн 240.1.2 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан бол үүрэг дуусгавар болохоор заасан. Банк ч гэсэн руу мөнгийг шилжүүлж, Ж.******* рүү огт мөнгө шилжүүлээгүй. Ж.******* нь мөнгө шилжүүлэн өөртөө аваагүй учраас зээлдэгч гэх нэр томъёонд хамаарахгүй. Зээлийн гэрээ нь зээлдэгч гэсэн хэсэгт 2 хүнийг тодорхойлж тухайн 2 хүн үндсэн зээлдэгч мэтээр тодорхойлж орж ирсэн. Ижил эрх, үүргийг хүлээж байгаа мэтээр гэрээг байгуулсан байдаг. Гэсэн атлаа мөнгийг хоёуланд хүлээлгэн өгөх, шилжүүлэх үүрэг *******ны зүгээс хүлээсэн байдаг. Гэтэл зөвхөн т өгсөн нь дансны хуулгаар тогтоогдоно. Хэн нь зээлдэгч, хэн нь хамтран зээлдэгч болох нь ерөөсөө тодорхойгүй. Хамтран зээлдэгчид мөнгө өгдөггүй атлаа зээлдэгч гэдэг агуулга руу яагаад оруулсан юм бэ. Банкны зүгээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн шаардлагыг хангаагүй гэрээ байх тул өөрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Цаад санаа нь бол хамтран зээлдэгчээр Ж.*******ийг оруулаад үндсэн зээлдэгч зээлээ төлөхгүй, үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний хариуцлага хүлээлгэхээр орж ирсэн гэж байна. Гэтэл үндсэн зээлдэгч үүргээ биелүүлээгүй гэх харилцаа үүсээгүй. Үүрэг дуусгавар болсон харилцаа үүссэн байна. Үүрэг хүлээсэн үндсэн зээлдэгчийн үүрэг нас барснаар харилцаа дуусгавар болж байгаа. Банк байгуулсан гэрээнээс өөр агуулгатай тайлбарыг гаргаж байна. Нас барсан үндэслэлээр үүрэг дуусгавар болсон цагт Ж.******* үүрэг хүлээх биш түүний өвийг хүлээн авсан өвлөгч хариуцлагыг хүлээх ёстой. Өвлөгч нь Баярбаясгалан гэдэг залуу байгаа. Энэ хүн эхээсээ өвлөвөл зохих хөрөнгө нь хадгаламжийн 5.000.000 төгрөг байгаа. Өөрт нь гэр орон ч байхгүй. 2.700.000 төгрөгөөр гэр худалдаж авсан гэдэг боловч одоо тэр гэр нь байдаггүй. 5 сая гаран төгрөгийн өвийн асуудал ороод ирэхээр тухайн залуу энэ хэсгээс кредит картны мөнгийг нь төлөөд 5 сая гаруй төгрөгийн төлбөрийн гүйцэтгэлийг хангасан байсан. Банк 5.000.000 төгрөгийн хадгаламжийг өвийн гэрчилгээгээр авах гэж байгаа хүүд өгөхгүй гацаачихсан. Үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй бол хамтран үүрэг гүйцэтгэгч тэнцүү хариуцна. Үүргээ биелүүлээгүй гэдэгт зохих ёсоор биелүүлээгүй хамаарахаас биш нас барсан байдал орохгүй.. Тайлбараараа хамтран зээлдэгч, гэрээгээр зээлдэгч болчихоод байдаг. Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4 дэх заалтаар хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь шаардлагаасаа татгалзвал үүрэг гүйцэтгэгч тухайн үүрэг гүйцэтгүүлэгчид оногдох хэсгээр үүргээс чөлөөлөгдөнө гэж заасан. Хэрэв аас татгалзаж байгаа бол энэ хүн үүргээс чөлөөлөгдөж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч. Банкны хувьд хамтран зээлдэгч байгаа мэтээр Ж.*******ээс, хүүгээс нь нэхээд байгаа болохоос ямар үндэслэл боломж байгааг хөөцөлдөхгүй орхичихоод байгаа. Эрсдэлийн даатгалын сан *******инд байдаг. Энэ даатгалын сангийн агуулга бол тухайн гэрээний үүрэг хүлээсэн этгээд нас барсан тохиолдолд хэрэгждэг. Үүнийгээ хэрэгжүүлэхгүй яагаад шууд хамтран зээлдэгчид хандсан юм бэ гэсэн байр суурьтай байна... гэв.

 

5. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ******* ******* *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ4005141138 дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, ын нас барсны гэрчилгээний хуулбар, Ж.*******ийн хүсэлт, ын ******* *******ны дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

6. Шүүх зохигчийн хүсэлтээр ******* ******* *******-аас ын 4005016436, 4005741138 тоот дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулсан.

 

Шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...манай *******наас зээлдэгч , хамтран зээлдэгч Ж.******* нар нь 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ4005141138 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 30 сарын хугацаатай, жилийн 13,2 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцсон гэрээг байгуулан 28,300,000.00 төгрөгийн цалингийн зээлийг авсан болно. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүгийн төлбөрөө зээлийн гэрээний хавсралтад заагдсан хуваарийн дагуу 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш төлөөгүй тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч , хамтран зээлдэгч Ж.******* нараас үндсэн зээл 12,271,345.26 төгрөг, үндсэн хүү 1,165,035.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,302.59 төгрөг, нийт 13,515,682.85 төгрөгийг гаргуулж өгнө үү...үндсэн зээлдэгч нь нас барсан тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзаж, зээлийн төлбөрийг бүхэлд нь Ж.*******ээс гаргуулахаар нэхэмжилж байна... гэсэн.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ....миний эгч нь 2021 оны 09 дүгээр сард 28,300,000 төгрөгийн цалингийн зээл авсан ба уг зээлд батлан даагчаар гарын үсэг зурах шаардлагатай гэхээр нь би очиж гарын үсэг зурсан, ...эгч нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нас барж, уг зээл төлөгдөхгүй зогссон, ...уг зээлийг миний эгчийн ирээдүйд авах цалинг барьцаалан олгосон бөгөөд зээлийн мөнгийг эгч хувийн хэрэгцээндээ зарцуулсан, би зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг авч хэрэглэж, ашиглаагүй тул зээлийн төлбөр 13,515,682 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж няцааж, нэхэмжлэгч ******* ******* *******-д холбогдуулан 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ4005141138 зээлийн гэрээнд Ж.*******ийг зээлдэгч, хамтран зээлдэгчээр оролцуулсныг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч мэтгэлцсэн.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зээлдэгч нь 2021 оны 09 дүгээр сарын сарын 23-ны өдөр ******* ******* Х*******-тай ЗГ4005141138 тоот зээлийн гэрээ байгуулан 28,300,000 төгрөгийн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 13.2 /сарын 1.1/ хувийн хүүтэйгээр авсан бөгөөд уг зээлийн гэрээнд өөрийн төрсөн дүү Ж.*******ийг хамтран зээлдэгчээр оролцуулж гарын үсэг зуруулсан байна.

 

5. Иргэний хуулийн 240 дугаар зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан бол үүрэг дуусгавар болохоор заасан.

 

 

6. Зээлдэгч нь зээлээр авсан 28,300,000 төгрөгийг өөрийн харилцах дансаар хүлээн авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан болох нь түүний ******* *******ны дансны хуулгаар тогтоогдож байгаа ба тэрээр 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нас барснаар зээлийн гэрээний төлбөр төлөгдөх боломжгүй болж, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

 

7. Мөн Иргэнийхуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. гэж заасан бөгөөд дээрх зээлийн гэрээнд хариуцагч Ж.******* нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлж заагаагүй, Ж.******* нь зээлдэгч ын төрсөн дүү нь бөгөөд тэд нэг гэр бүлд хамт амьдардаггүй, *******наас зээлсэн мөнгийг Ж.*******т шилжүүлээгүй, тэрээр уг зээлийн мөнгөнөөс авч ашиглаагүй, гэрээний дагуу хамтран хүлээх үүрэг үүсээгүй байна.

 

8. Иймд нэхэмжлэгч ******* ******* ******* нь харицуагч Ж.*******ээс зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрх үүсээгүй байна.

 

9. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: хариуцагч Ж.******* нь ...уг зээлийг миний эгчийн ирээдүйд авах цалинг барьцаалан олгосон бөгөөд зээлийн мөнгийг эгч хувийн хэрэгцээндээ зарцуулсан, би зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг авч хэрэглэж, ашиглаагүй... гэх үндэслэлээр нэхэмжлэгч ******* ******* *******-д холбогдуулан 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ4005141138 зээлийн гэрээнд Ж.*******ийг зээлдэгч, хамтран зээлдэгчээр оролцуулсныг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, гэрээнд өөрөө гарын үсэг зурсан атлаа 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ4005141138 зээлийн гэрээнд Ж.*******ийг зээлдэгч, хамтран зээлдэгчээр оролцуулсныг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй юм.

 

10. Иймд дээрх үндэслэлүүдээр ******* ******* *******-ийн хариуцагч Ж.*******ээс зээлийн төлбөр 13,515,682.85 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ж.*******ийн ******* ******* *******-д холбогдуулан гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ4005141138 зээлийн гэрээнд Ж.*******ийг зээлдэгч, хамтран зээлдэгчээр оролцуулсныг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

11.Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч т холбогдуулан гаргасан зээлийн төлбөр 13,515,682.85 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс .. нас барсан... үндэслэлээр татгалзсан тайлбар гаргасан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

12. Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,528 төгрөг, хариуцагч Ж.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан ******* ******* *******-ийн хариуцагч Ж.*******ээс зээлийн төлбөр 13,515,682.85 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ж.*******ийн ******* ******* *******-д холбогдуулан гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ4005141138 зээлийн гэрээнд Ж.*******ийг зээлдэгч, хамтран зээлдэгчээр оролцуулсныг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч т холбогдуулан гаргасан зээлийн төлбөр 13,515,682.85 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ******* ******* ******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,528 /хоёр зуун хорин таван мянга таван зуун хорин найм/ төгрөг, хариуцагч Ж.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ