| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2023/00420/И |
| Дугаар | 142/ШШ2023/01559 |
| Огноо | 2023-12-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 142/ШШ2023/01559
| 2023 оны 12 сарын 07 өдөр | Дугаар 142/ШШ2023/01559 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 11-р хороолол .......тоотод байрлах ******* овгийн ******* ******* /******* *******, *******:*******/,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг ............ тоотод байрлах ******* овгийн /******* , *******:/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум .........оотод оршин суух овгийн /******* , *******:99942142/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 3,500,000 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*******, Г. нар нь хариуцагч Ц.д холбогдуулан 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч Б.*******, Г. нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ц. нь өөрийн найз гаар дамжуулан гуйлгаж Б.******* надаас цувуулан 4 удаагийн гүйлгээгээр 2,900,000 төгрөгийг, Г.гээс 600,000 төгрөгийг нийт 3,500,000 төгрөгийг зээлж авсан. Тодруулбал 2,000,000 төгрөг, 600,000 төгрөг, 300,000 төгрөг, 600,000 төгрөгөөр тус тус Ц.ын 5090237142 тоот дансаар шилжүүлэн түүний өмчлөлд шилжүүлсэн. Харин энэхүү мөнгөнүүдийг буцааж бидэнд эргүүлэн төлөөгүй. Иймд Ц.аас нийт өгсөн мөнгө болох 3,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нар нь хариуцагчийг гэж тодорхойлж зээлийн гэрээний дагуу зээлээ төлөхийг шаардаж байгаа. Хариуцагчаар Үүрийнтуяа гэж шаардлага гаргаагүй. *******, Үүрийнтуяа нарын тухайд хоорондоо 2018 оноос 2022 он хүртэл мөнгө өгөлцөж авалцдаг асуудал маш их байсан. Тэгэхээр тэр цаг хугацааны яг энэ Ц.тай холбоогүйгээр бусад зээлэндээ төлсөн мөнгөнүүдийг түүж хавтас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Жишээлбэл гуравдагч этгээд Үүрийнтуяа нь өөрөө найз Болороодоо мөнгө зээлье гээд найз Болороогийн өмнөөс Үүрээ найз гээд зөндөө мөнгө шилжүүлдэг. Мөн Үүрээ найз Зулаа гээд мөнгө шилжүүлдэг, Үүрээ гадаад дахь найз эсхүл шүдээ эмчлүүлнэ, банкны зээл чөлөөлнө гэх мэтээр маш олон шалтаг шалтгааныг бичиж гуравдагч этгээд Үүрийнтуяа болон ******* нарын зүгээс хоорондоо 270 орчим сая төгрөг өгөлцөж авалцдаг дансны хуулга тусдаа. Харин Ц.ын тухайд 3,500,000 төгрөгийг д өгсөн, аас шаардах эрхтэй. нь Үүрийнтуяад өгсөн юм бол Үүрийнтуяа тусдаа бие даагаад нэхэмжлэл гаргах эрхтэй. Хэрвээ Үүрийнтуяад өгсөн гэж байгаа бол тэрийгээ шаардах эрхтэй. Харин Үүрийнтуяагаас ******* руу орж ирж байгаа дансны хуулга бол тусдаа өөр өөр зээлийн төлбөр төлөгдөөд байгаа гэдэг дээр шүүх дүгнэлтээ өгөөсэй гэж хүсэж байна. Яагаад гэвэл түрүүний дурдсан Болороо гадаад дахь найз, Зул, Цэцгээ гэдэг ийм найзууд зөндөө байгаа. Жишээлбэл Үүрийнтуяагаас орж ирж байгаа хэрэгт өгсөн нотлох баримтыг үзвэл Үүрээ найз, Үүрээ 598,000 гээд бичсэн байгаа, энэ бол Үүрээгийн өөрийнх нь төлөх ёстой зээл гэх мэтээр, Үүрээ найз 60,000, ҮТ найз 600.000 гээд үүнийг ын мөнгө гэдгийг яаж тогтоох вэ, Үүрээ гээд 300,000 төгрөг Үүрийнтуяа өөрийнхөө өгөх ёстой мөнгийг өгөөд байгаа юм биш үү, ын мөнгө гэдгийг яаж мэдэх юм. Энэ орж ирээд байгаа 6 дансны хуулга дандаа Үүрээ найз, Үүрээ гэж байгаа. Үүнийг ын зээл төлөөд байгаа гэж үзэх боломжгүй. Үүрийнтуяа өөрийнхөө 4, 5 найзын өмнөөс зээл аваад байгаа. Мөн шүүх ын шилжүүлээд байгаа өдрийн огноо, Үүрийнтуяагийн шилжүүлээд байгаа огноог харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Яагаад гэвэл аас Үүрийнтуяа руу мөнгө шилжүүлээд 5, 6, 7, 8 заримдаа 10 хоногийн зөрүүтэй хэзээ хойно нь ын өгсөн үнийн дүнгээс өөр зөрүүтэй мөнгө шилжүүлээд яваад байгаа. Жишээлбэл 500,000 төгрөг шилжүүллээ гэхэд Үүрийнтуяа 60,000 төгрөг шилжүүлээд байна. Тэгвэл яагаад ын өгсөн мөнгийг бүтнээр нь тухайн цаг хугацаа минутад нь шилжүүлчхэж болоогүй юм. Яагаад заавал Үүрийнтуяа руу өгөөд байгаа юм, энэ хоёрт тусдаа зээлийн гэрээний харилцаа байж болохыг үгүйсгэхгүй. Яагаад зээлдэгчид буцаагаад төлөхгүй хамааралгүй этгээдэд шилжүүлээд байгаа юм. Энэ нь цаг хугацааны хувьд ч тэр, үнийн дүнгийн хувьд ч зөрүүтэй байгаа учраас Үүрийнтуяагийн өгөөд байгаа мөнгийг ын мөнгө гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Жишээлбэл хавтаст хэргийн 39-р талд авагдсан Хаан банкны дансны хуулга нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгаа. Энэ дээр Хаан банк хитачи гэсэн 1,000,000 төгрөгийн орлого д орсон байгаа. Тэгээд 260,000 төгрөгийг хитачи хаан банк гээд гаргаад байгаа, тэгээд доор нь 10 сарын 03-ны өдөр Үүрийнтуяагийн 5094189524 дугаартай Хаан банк Хитачи 99358620 гээд 610,000 төгрөг шилжүүлээд байна. Тэгэхээр аас Үүрийнтуяа руу *******ад өгөх зээлийн төлбөр гэж шилжүүлэхгүй, хооронд нь Хаан банктай холбоотой юмнууд шилжигдээд явагдаад байна. Тэгэхээр энэ яг *******ад төлөх ёстой зээлийн төлбөр мөн үү гэдэг дээр эргэлзээтэй. Хоёрдугаарт хөөн хэлэлцэх хугацааны тухай яригдаж байна. Талууд 3,500,000 төгрөг зээлээч гэдэг үйл баримтыг хэн аль нь зөвшөөрөөд яригдаж байгаа. Тэрний дагуу мөнгөө шилжүүлсэн. Бичгээр гэрээ байгуулаагүй, зээлийн эргэн төлөх хугацааг харилцан тохиролцоогүй. Ингээд зээлээ төлөхгүй байсан учраас 2022 оны 06 сард д зээлээ төлөөчээ, зээлээ яагаад төлөхгүй байгаа юм бэ, зээлээ яаралтай төлж барагдуулаач гэдэг албан ёсны мэдэгдлийг өөртэй нь ярилцаад өгсөн. Үүнийг өмнө нь анхан шатны шүүхээр хэлэлцүүлсэн шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдана. Тэгэхээр Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний буцааж төлөх хугацааг талууд тохиролцоогүй учраас зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх хугацааг 1 сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэсний дагуу 2022 оны 06 сард мэдэгдээд төлөхгүй байсан учраас шүүхэд хандсан байгаа. Иймд Иргэний хуулийн 281.1-д зааснаар зээлдэгч аас 3,500,000 төгрөг шаардаж байна. нь Үүрийнтуяад төлсөн бол Үүрийнтуяагаас тусдаа жич нэхэмжлэх эрх нь нээлттэй байх, Үүрийнтуяагаас өгсөн гээд байгаа 3,604,800 төгрөг бол Үүрийнтуяагийн өөрийнх нь *******ад төлөх төлбөр болон бусад Цэцгээ, Зул, гадаад дахь найзынхаа төлбөрийг төлсөн байх боломжтой. Яг хөдөлбөргүй аас өгсөн гэж үзэх боломжгүй. Яагаад гэвэл үнийн дүн нь зөрүүтэй, цаг хугацааны хувьд бас зөрүүтэй байгаа учраас хариуцагчийн гаргаж байгаа тайлбар үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.
4. Хариуцагч Ц. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...би найз гаар дамжуулан Б.*******аас нийт 3,500,000 төгрөгийг цувуулан авсан. Дээрх мөнгийг хавсралтад тусгагдсаны дагуу найз гаар дамжуулан буцаан шилжүүлэн өгсөн ба түүний Хаан банкны 5094189524 дансаар дамжуулан Б.*******ын 5127026766 данс руу бүрэн төлж дуусгасан. Хожим хойно буюу 5 жилийн туршид нэг ч удаа мөнгө өгсөнгүй гэж яриагүй, хэлээгүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.... гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ц Ц. иргэн Б.*******аас өөрийн найз гаар дамжуулан 3,500,000 төгрөгийн зээл авч буцааж төлөхдөө найз гийн дансаар дамжуулан өгсөн. Хамгийн сүүлд 2019 оны 11 сарын 21-ний өдөр 276.000 төгрөгийг өгч, нийтдээ 3,612,000 төгрөг болгон Үүрийнтуяагийн данс руу шилжүүлэн *******ад өгсөн. Нийтдээ буцаан төлсөн байдал 2012 оны 12 сарын 17-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 05 сарын 16-ны өдөр 60,000 төгрөг, 2019 оны 09 сарын 12-ны өдөр 720,000 төгрөг, 09 сарын 16-ны өдөр 546,000 төгрөг, 09 сарын 17-ны өдөр 500,000 төгрөг, 10 сарын 13-ны өдөр 610.000 төгрөг, 11 сарын 13-ны өдөр 400,000 төгрөг, ингээд хамгийн сүүлд 11 сарын 21-ний өдөр 276,000 төгрөгийг төлж нийтдээ 3,612,000 төгрөг болгон төлж дуусгасан байгаа. 2019 оны 11 сарын 21-ний өдөр гэхэд энэ зээлийг бүрэн төлж барагдуулсан. цаашаа дамжуулан *******ын данс руу надаас авсан мөнгөө шилжүүлсэн байдаг. Нийтдээ 3,604,800 төгрөгийг Үүрийнтуяа ******* руу шилжүүлсэн байдаг. Шилжүүлэхдээ хамгийн сүүлийн мөнгийг 2019 оны 11 сарын 30-ны өдөр шилжүүлсэн байдаг. Энэ 3,604,800 төгрөгийг нийт 10 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байдаг. Үүнд 2018 оны 12 сарын 27-ны өдөр 598,000 төгрөг, 05 сарын 20-ны өдөр 60,000 төгрөг, 2019 оны 09 сарын 19-ний өдөр 1,150,000 төгрөг, 2019 оны 09 сарын 20-ны өдөр 60,000 төгрөг, 10 сарын 18-ны өдөр 60,000 төгрөг, 10 сарын 19-ний өдөр 50,000 төгрөг, 10 сарын 20-ны өдөр 260,000 төгрөг, 10 сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 11 сарын 19-ний өдөр 610,000 төгрөг, 11 сарын 21-ний өдөр 156,800 төгрөг, 11 сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг Үүрийнтуяа *******ын данс руу ын мөнгө гэдэг утга агуулгатайгаар шилжүүлж, нийтдээ 3,604,800 төгрөгийг төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн авсан мөнгөө буцаан бүрэн төлсөн. Нэгдүгээрт энэ мөнгийг 2018, 2019 онд авсан. Уг мөнгийг тухайн ондоо багтаагаад 2019 оны 11 сарын 30-ны өдрийн байдлаар бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хоёрдугаарт энэ нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Намайг авсан зээлээ бүрэн төлсөн учраас шүүх, цагдаагийн байгууллага хаа нэгтээ ******* хандаж байгаагүй. Үүрийнтуяатай холбоотой маргаантай хэргийг шүүхэд хэлэлцүүлж шийдвэрлэж байх явцдаа энэ мөнгийг тусдаа нэхэх асуудал яригдаж байсан. Гэвч Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан энэ үед ямар нэгэн байдлаар үүрэг хүлээсэн зүйл байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... надаас мөнгө олоод өгөөч гэж хэлсэн. Тэгээд би ******* руу яриад ын дансыг өгөөд мөнгөө хоорондоо шилжүүлж авалцсан байгаа. Буцааж төлөхдөө над руу өгөөд надаар дамжуулж шилжүүлсэн байгаа. Би шилжүүлэхдээ дандаа Үүрээ найз гээд мөнгийг нь шилжүүлсэн. 3,500,000 төгрөгийг нь 3,604,800 төгрөг болгож *******ын данс руу шилжүүлсэн... гэв
7. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.*******, Г. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Г., Б.******* нарын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Б.*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
хариуцагчаас: 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Ц.аас д, гаас Б.*******ад шилжүүлсэн дансны хуулга, хариуцагч Ц.ын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Ц. нь өөрийн найз гаар дамжуулан гуйлгаж Б.******* надаас цувуулан 4 удаагийн гүйлгээгээр 2,900,000 төгрөгийг, Г.гээс 600,000 төгрөгийг, нийт 3,500,000 төгрөгийг зээлж авсан. Уг мөнгийг Ц.ын 5090237142 тоот дансаар шилжүүлэн түүний өмчлөлд шилжүүлсэн. Харин энэхүү мөнгөнүүдийг буцааж бидэнд эргүүлж төлөөгүй тул Ц.аас 3,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.
3. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тайлбар гаргаж мэтгэлцсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч тэдгээрийн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Ц. нь нэхэмжлэгч Б.*******аас 2018 оны 11 сарын 15-нд 600,000 төгрөг, 2018 оны 12 сарын 19-нд 2,000,000 төгрөг, 2019 оны 02 сарын 03-нд 300,000 төгрөг, нэхэмжлэгч Г.гээс 2019 оны 09 сарын 18-нд 600,000 төгрөгийг тус тус зээлж, өөрийн Хаан банкны 5090237142 тоот дансаар хүлээж авсан, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар нэхэмжлэгч нар хариуцагчаас шаардах эрхтэй байна.
6. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Ц.ын Хаан банкны ...тоот дансны хуулга, гуравдагч этгээд болох гийн Хаан банкны 5094189524 тоот дансны хуулгаар Ц.аас гийн дансанд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 21-ний хооронд 3,612,000 төгрөгийг шилжүүлсэн, гаас нэхэмжлэгч Б.*******ын Хаан банкны 5217026766 тоот данс руу 2018 оны 12 сарын 27-ны өдрөөс 2019 оны 11 сарын 30-ны өдрийн хооронд 3,604,000 төгрөгийг гүйлгээний ута дээр uuree nz, ut nz гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна.
7. Хариуцагч Ц. нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...найз гаар дамжуулан Б.*******ын дансанд зээлсэн мөнгийг шилжүүлж бүрэн төлж дуусгасан. Хожим хойно 5 жил өнгөрсний дараа нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэсэн.
8. Талууд зээлийн гэрээний хүү, хугацааг тохиролцож гэрээг бичгээр байгуулаагүй ба хариуцагч Ц. нь анх мөнгө зээлж авсан хугацаанаас хойш хамгийн сүүлд нэхэмжлэгч Г.гээс 2019 оны 09 сарын 18-нд 600,000 төгрөг зээлж авсан ба анх мөнгө зээлснээс хойш, хамгийн сүүлд мөнгө зээлсэн хугацааны хувьд найз гаар дамжуулан түүний дансаар дамжуулан нэхэмжлэгч нараас зээлсэн мөнгийг төлсөн цаг хугацаа, хэмжээ зөрүүгүй тохирч байна.
9. Нэхэмжлэгч тал хариуцагчийн татгалзал болон гуравдагч этгээдийн ... надаас мөнгө олоод өгөөч гэж хэлсэн. Тэгээд би ******* руу яриад ын дансыг өгөөд мөнгөө хоорондоо шилжүүлж авалцсан байгаа. Буцааж төлөхдөө над руу өгөөд надаар дамжуулж шилжүүлсэн байгаа. Би шилжүүлэхдээ дандаа Үүрээ найз гээд мөнгийг нь шилжүүлсэн. 3,500,000 төгрөгийг нь 3,604,800 төгрөг болгож *******ын данс руу шилжүүлсэн... гэх тайлбарыг нотлох баримтаар няцаагаагүй мөн хамгийн сүүлд 2019 оны 9 сард мөнгө зээлсэн атлаа 2023 оны 03 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
10. Иймд зээлийн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн мөн зээлийн гэрээний төлбөрийг хариуцагч бүрэн төлж дуусгавар болгосон үндэслэлээр нэхэмжлэгч Б.*******, Г. нарын хариуцагч Ц.аас 3,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
11. Нэхэмжлэгч Б.*******, Г. нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.аас 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******, Г. нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******, Г. нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ