| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2023/01683/И |
| Дугаар | 142/ШШ2023/01586 |
| Огноо | 2023-12-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 142/ШШ2023/01586
| 2023 оны 12 сарын 11 өдөр | Дугаар 142/ШШ2023/01586 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8-р хороо Сити Тоурэр.............******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг....... од оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 18-нд иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч Б.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч нь 2022 оны 1-р сарын 01-ний өдөр иргэн тай Улаанбаатар, ХУД, 120 мянгат, , 2 өрөө орон сууцыг 6 сарын хугацаатай хөлслүүлэхээр харилцан тохиролцож №03-22/033 дугаар бүхий Иргэний хуулийн 287.1-д заасан Орон сууц хөлслөх гэрээ-г байгуулсан байдаг. Тухайн үед хөлслүүлэгч нь эхний 6 сарын төлбөрийг нэг дор авах сонирхолтой байсан тул манай ******* ******* *******-д хандаж эхний 6 сарын ны хөлс болох 7,200,000 төгрөгийг урьдчилан авч түүний хариуд хөлслүүлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2022 оны сарын 01-ний өдрийн №ОЗ-22/033 дугаар Орон суу хөлслөх гэрээ-ний дагуу хөлслүүлэгчийн төлбөр авах шаардах эрх буюу авлагыг ******* ******* ******* *******-д шилжүүлэхээр, харин ******* ******* ******* ******* нь хариуцагчаас сар бүрийн 25-ны өдөр тухайн сарын хөлс болох 1,200,000 төгрөгийг авч байхаар харилцан тохиролцож №-ОF/22/033 дугаар Факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан. Гэтэл хариуцагч нь 2022 оны сарын 01-ний өдрийн №03-22/033 дугаар Орон сууц хөлслөх гэрээ-ний 5.1, 5.2, Иргэний хуулийн 287.1 -д тус тус заасныг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Бидний зүгээс шаардлага тавих бүрд хойшлуулсаар өнөөдрийг хүрээд байна. Иймд 2022 оны сарын 01-ний өдрийн №ОЗ-22/033 дугаар Орон сууц хөлслөх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 6,000,000 төгрөг, алдангид 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагчийн зүгээс 11 сарын 22-ны өдөр зөвлөх менежертээ хандаад бясаа болон хүйтэн байгаа талаар мэдэгдсэн байдаг. Ингээд тухайн үед хөлслүүлэгчид мэдэгдээд гарах ёстой зардал таниас гарах ёстой гэхэд дулаалга хийж өгсөн. ******* өөрөө ярилцаж байгаагүй энэ талаар 91110903 гэх дугаараас холбогдож энэ нөхцөл байдлыг ярьсан байдаг. Дулаалга болон засварын хувьд хүн явуулж хийлгэхэд бясааны хувьд өөрөө арга хэмжээ авчихсан гээд өөр юм яригдаагүй. Хэрвээ хариуцагч гэрээг цуцалъя гэсэн бол бидний зүгээс хүчээр байлгах шаардлагагүй байсан. Манайх татгалзахгүй байсан. Анх гэрээ байгуулахдаа заалтуудыг нь танилцуулж байж байгуулсан. *******той холбогдохоор энэ бол ажлын дугаар гадаад явсан байна гээд сураг байдаггүй. Гэрээний хугацаа дууссаны дараа наас эрт гарсан гэдгээ хэлээд байна. Бидэнд ямар ч санал тавиагүй учраас гэрээний шаардлагыг хангуулах хүсэлтэй байна. Сүүлд 5 сард манай ажилтан Таван богд дээр очиж ны түлхүүрийг авч байсан. Бидэнд мэдэгдсэн бол ямар ч асуудал байхгүй байсан. Гэрээний 11.1 дэх хэсэгт энэхүү гэрээ нь дараах үндэслэлээр дуусгавар болно гээд үндэслэл нь дурдагдсан байгаа. Гэрээг хойш нь эргүүлээд харвал манай оффисын хаяг, утас, зөвлөх менежерийн утас зэргийг бичсэн байгаа. Хариуцагч нь эрх зүйн бүрэн чадамжтай хүн учраас гэрээтэй танилцаад хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гарын үсэг зурсан. Анх гэрээ байгуулахдаа харилцан тохиролцсон гэж үзэж байгаа. Байнга араас нь залгаад бүх зүйлийг нь хариуцах үүрэг бидэнд байхгүй. Бидний зүгээс энэ анд амьдарч байгаа гэж үзсэн. Өөрийнх нь тайлбараар гараад явчихсан гээд байна. Ядаж явах гэж байгаа бол мэдэгдсэн бол бидний зүгээс ямар ч асуудалгүй байх байсан. Гэрээний дагуух хөлсөө төлөхгүй гэж байгаа нь учир дутагдалтай байна гэв.
3. Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* ******* ******* *******-иас иргэн Б.******* надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие түрээслэх аа хайж зар харж, зарын дагуу дугаарын утсаар холбогдож уг ыг үзэж сонирхсон. Ингээд уулзаад ярилцаж ыг нь 6 сарын хугацаанд түрээслэхээр болсон. Үүний дагуу бид 2022 оны 11 сарын 01-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулан, гэрээний дагуу Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 120 мянгат, хаягт 2 өрөө орон сууцыг хүлээж аван нүүж орсон. Нүүж орон хөлсөлж эхлэхэд уг биет байдлын хувьд ямар нэгэн доголдол байхгүй талаар надад танилцуулсан. Гэтэл түрээсийн орон сууцанд нүүж ороод удаагүй байхад чанарын хувьд доголдолгүй, хүн амьдрах хэмжээний ахуйн, ариун цэвэр мөн халаалтын асуудал хүнд буюу их хүйтэн байсан. Ингээд хөлслөгч иргэн г төлөөлөн оролцож байгаа ******* Финанс ******* *******-ийн холбогдох хариуцсан ажилтан болох зөвлөх менежерийн утсанд мэдэгдсэн, мэдэгдлийн дагуу уг хөлсөлж буй орон сууцанд тухайн компанийн ажилтнууд ирж үзэж цонхонд дулаалга хийсэн. Гэсэн ч мөн дээрхи үндэслэл арилаагүй тул би цаашид уг ыг хөлслөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул дугаарын утсаар холбогдож ны доголдлын талаар буюу бясааны талаар хэлсэн. Үүний дараа дахин дугаарын утсаар холбогдож мэдэгдэл өгөх гэтэл ажлаасаа гарсан талаараа хэлсэн. Ингээд тухайн компанитай холбогдож чадалгүй явсаар би ажил хэргийн шугамаар яаралтай Тайланд улс руу ажлаар явсан. Өөрөө ажлаар гадаад улс руу явсан тул өөрийн үеэл дүү болох Баттөрөөр дамжуулан компанийг төлөөлөн үйлчилгээ үзүүлэх шинээр томилогдсон ажилтантай нь холбогдож гэрээг цуцлах талаар мэдэгдлийг хүргүүлсэн. Яагаад гэвэл энэ компани нь өөрөө бидний байгуулсан гэрээнд зааснаар менежментийн цогц үйлчилгээ үзүүлэхээр заасан. Ингэж мэдэгдсээр байтал гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар арга хэмжээ авалгүй, тухайн компанийн ажилтнуудын хариуцлагагүй үйлдлийн улмаас энэ гэрээ албан ёсоор цуцлагдаагүй байсан байна гэж би харж байна. Иймд би байгаагүй хугацааны төлбөрөө хүлээн зөвшөөрөхгүй буюу 2023 оны 2,3,4 саруудын төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2022 оны 11 сарын 01-ний өдрөөс 05 сарын 01-ний өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 120 мянгат, 11 , хаягт бүхий 2 өрөө ыг хөлслөхөөр болсон. Анх уг компанийн зөвлөх менежер Оюунбилэг, эзэмшигч Даваасүрэн бид гурав гэрээ байгуулсан нь үнэн. Зөвлөх менежер ыг танилцуулсан. Анх анд ороход асуудал байгаагүй. 11 сард дулаахан байсан. 12 сараас гадаа хүйтэрч эхлэхэд маш хүйтэн болж, бясаа шавьжны асуудалтай байсан учраас амьдрахад хүндрэлтэй байсан. Энэ тухай 12 сарын 22-ны өдөр мэдэгдээд шаардлага хангахгүй байгааг хэлээд нэг хүн явуулъя гэсэн боловч асуудал шийдэгдээгүй. Хүйтэн хэвээрээ, бясааны тал дээр арга хэмжээ авч өгөөгүй. Тиймээс дугаарын утсаар холбогдож доголдолтой талаар хэлээд цаашид хөлслөх боломжгүй гэрээг цуцлах талаар хэлсэн. Цонх дулаалж өгсөн ч хүйтэн хэвээрээ байсан учраас уг наас гарах хүсэлтэйгээ мэдэгдсэн. Бид нар наас 2 сард гарсан гэхээр гэрээнд заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдсэн. Бусад тайлбар дээр нь санал зөрүүтэй зүйл алга. Би ажлын шаардлагаар 1 сарын 28-ны өдөр Тайландын Вант Улс руу явсан. Холбогдох баримтыг хавсаргаж өгсөн. Үеэл дүү маань надтай хамт байж байгаад 2 сард амьдрах боломжгүй болоод явсан. : Амьдрах боломжгүй болоод л гараад явсан. Шууд гараад явахад хүндрэлтэй. Байраа дулаалаад өгчих юм болов уу гэж хүлээгээд 2023 оны 01 сар дуусчхаж байгаа юм. Хэлээд ирж уулзахгүй байгаад байсан. 01 сарын 27-ны өдрийг хүртэл ирж уулзаагүй. Тэгээд утсаар л дандаа ярьдаг. Миний хувьд 2, 3, 4 сард амьдраагүй. 1 сард амьдарсан учраас бүтэн төлбөрийг төлөхөд бэлэн. Харин амьдраагүй байх хугацааны мөнгийг төлөхгүй гэж үзэж байна. Бусад нь бол барьцаа мөнгөтэйгөө болчхож байгаа гэж үзэж байгаа. ******* компаниас гаргаж өгсөн баримт дээр барьцаа төлбөрөөс хассан ашиглалтын зардлууд маш тодорхойгүй байсан. Би 11 сард ирж байхад байцаагч нар ирээд зуны сарын төлбөрүүдийг надаас нэхээд байсан. Тэгэхээр барьцааны төлбөрөөс хассан зардал дотор өмнөх зардал орсон байх магадлалтай. Ер нь энэ байгууллага өөрсдөө их хариуцлагагүй байсан гэв.
4.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хөлслөгч *******, хөлслүүлэгч Даваасамбуу, ******* сольюшн ******* нарын хооронд 2022 оны 11 сарын 01-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр хөлслүүлэгч Даваасамбуу нь гэрээний 4.1.3 дахь хэсэгт зааснаар баталгаа гаргасан. Тухайлбал орон сууц нь хүн амьдрахад таатай нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд хөлслөгчийн эрүүл аюулгүй амьдрах эрхэнд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэх нөхцөлгүй болно гээд чанарын болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгө байх баталгаа гаргасан. Мөн гэрээний 1.4 дэх хэсэгт мэдэгдэл ба баталгааг худал гаргасны улмаас орон сууцыг үргэлжлүүлэн хөлслөх боломжгүй болсон орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусахаас өмнө хөлслөгч орон сууцыг буцаан өгөх шаардлагатай болсон бол гарсан зардал, шинээр орон сууц хөлслөхөд гарсан зардлыг хөлслүүлэгч хариуцна гэж заасан. Уг заалтын дагуу хариуцагчийн зүгээс хөлсөлж авсан нь эрүүл мэндийн шаардлага хангахгүй, амьдрах орчны хувьд хүйтэн бясаатай байсан учраас цаашид хөлслөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Гэрээний нэг тал болж оролцсон зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа компанидаа мэдэгдсэн. Мэдэгдээд арга хэмжээ авсан боловч доголдол арилаагүй учраас уг ыг цаашид хөлслөх боломжгүй гэдгээ зөвлөх менежерт утсаар мэдэгдсэн. Гэрээний 7.2 дахь хэсэгт гэрээг цуцлах талаар мэдэгдэл өгөхдөө зөвлөх менежерийн утсаар болон мэйлээр харилцана, түүнийг мэдэгдэлд тооцно гэж заасны дагуу мэдэгдэл өгч байхад зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа компани гэрээ цуцлах арга хэмжээ аваагүйн улмаас өнөөдрийн энэ байдалд хүрсэн. Орон сууц хөлслөх гэрээний 11.1 дэх хэсэгт гэрээг цуцлах дуусгавар болгох үндэслэлүүд байгаа. 11.1.4 дэх хэсэгт орон сууцыг зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бол хөлслөгчийн санаачилгаар гэж заасан. Иргэн *******ийн хувьд уг доголдолтой байгаа учраас цаашид хөлслөх боломжгүй гэдгээ зөвлөх менежерт утсаар мэдэгдсэн. Үүний дагуу гэрээг дүгнэж цуцлах эсэх талаар нэхэмжлэгч байгууллага арга хэмжээ аваагүй. Талууд гэрээг хэн нэгний санаачилгаар цуцлах бол зөвлөх менежерт хуанлийн 1 сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэх заалт байгаа. ******* 01 сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд тухайн анд түр хугацаагаар амьдарч байсан. Энэ хугацаанд доголдол арилаагүй гэдгээ мэдэгдсэн. Хүндэтгэн үзэх шалтгаан гарч гадаад улс руу явах болсон учраас тухайн анд хамт амьдарч байсан дүүгээрээ дамжуулан гэрээг цуцалъя арга хэмжээ аваач гэж мэдэгдсэн. 2023 оны 02, 03, 04 сард тухайн ны ашиглалтад хяналт тавих үүргээ ******* сольюшн ******* биелүүлээгүй. Хөлслөгчтэй эргэн холбогдож гэрээг цуцлах ажиллагаа хийгээгүй. Хавтаст хэрэгт Даваасамбуу, ******* ******* ******* нарын хооронд факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээний 2.1.3 дах заалтад харилцагчид факторингийн төлбөр олгох, үүрэг гүйцэтгэгчээс авлагын эргэн төлөлтийг хангуулах, үйл ажиллагаа эрхлэх этгээдийг банк бус санхүүгийн байгууллага гэж ойлгоно. ******* ******* ******* нь энэ төрлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй этгээд мөн үү үгүй юу гэдэгт шүүх дүгнэлт хийж өгнө үү. Авлагын эргэн төлөлтийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд гэж тодорхойлсон байна. Факторингийн үйлчилгээ бол өр авлагыг хариуцаж хангуулах чиг үүрэг бүхий байгууллага. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулагдсан. Зөвшөөрөл нь ямар нэг болзол шаардлагыг хангасан, холбогдох эрх бүхий байгууллагаас авах ёстой эрхийг ойлгоно. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар ******* ******* ******* нь энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд мөн эсэх нь тогтоогдоогүй. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 11-т банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авахаар хуульчилсан. Шүүх шийдвэртээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудаас дурдсан баримт дээр үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрийг гаргана. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дахь хэсэгт заасан нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Орон сууц хөлслөх гэрээний тухайд ******* сольюшн ******* 6730043 регистрийн дугаартай бие даасан хуулийн этгээд байгаа. Факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээний тал бол 6741738 регистрийн дугаар бүхий ******* ******* ******* байгаа. Энэ тал дээр хариу өгөөгүй. Тухайн хоёр компани хуульд зааснаар эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Факторингийн үйлчилгээ үзүүлж байгаа бол өөрсдөөсөө хөлслөгч этгээдийн 6 сарын төлбөрийг гаргуулаад өгчихсөн. Тэр мөнгө ******* ******* *******-с гаргуулж өгсөн учраас *******оос нэхэмжилнэ гэж байна. Тэгэхээр уг гэрээний дагуу өр авлагыг шилжүүлж авч байгаа бол холбогдох хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлнэ. Тэгэхээр факторингийн үйлчилгээ үзүүлэх эрхгүй этгээд энэ үйлчилгээний дагуу өр авлагаа нэхээд байгаа нь үндэслэлгүй байна. Уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ******* *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ОЗ-22/033 дугаартай орон сууц хөлслөх гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ОЗ-22/033 дугаартай факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, түрээсийн авлагын хураангуй, Б.*******ийн авлагын дансны хуулга, орон сууц хүлээлцэх акт, Хаан банкны шилжүүлэгийн баримтууд, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 23/111 дугаартай албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагчаас: Б.*******ийн гадаад паспортны хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн ба гэрчээр Э.Баттөрийг асуулгаж мэдүүлэг авахуулсан байна.
Шүүхээс: хөлсөлж буй ны доголдлын талаар нэхэмжлэгч талд хариуцагчаас утсаар мэдэгдсэний дагуу хөлсөлж буй анд үзлэг хийн, цонхонд дулаалга шуулсан зэрэг ажиллагаа хийгдсэн талаар лавлагааг нэхэмжлэгчээс гаргуулсан байна.
Шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч Б.*******ид холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
3. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...хариуцагч нь 2022 оны 1-р сарын 01-ний өдөр иргэн тай Улаанбаатар, ХУД, 120 мянгат, , 2 өрөө орон сууцыг 6 сарын хугацаатай хөлслүүлэхээр харилцан тохиролцож орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Хөлслүүлэгч нь эхний 6 сарын төлбөрийг нэг дор авах сонирхолтой байсан тул манай ******* ******* *******-д хандаж эхний 6 сарын ны хөлс болох 7,200,000 төгрөгийг урьдчилан авч түүний хариуд хөлслүүлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2022 оны сарын 01-ний өдрийн №ОЗ-22/033 дугаар Орон сууц хөлслөх гэрээ-ний дагуу хөлслүүлэгчийн төлбөр авах шаардах эрх буюу авлагыг ******* ******* ******* *******-д шилжүүлэхээр, харин ******* ******* ******* ******* нь хариуцагчаас сар бүрийн 25-ны өдөр тухайн сарын хөлс болох 1,200,000 төгрөгийг авч байхаар харилцан тохиролцож №-ОF/22/033 дугаар Факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан. Гэтэл хариуцагч нь 2022 оны сарын 01-ний өдрийн №03-22/033 дугаар Орон сууц хөлслөх гэрээ-ний 5.1,5.2, Иргэний хуулийн 287.1 -д тус тус заасныг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Бидний зүгээс шаардлага тавих бүрд хойшлуулсаар өнөөдрийг хүрээд байна. Иймд 2022 оны сарын 01-ний өдрийн №ОЗ-22/033 дугаар Орон сууц хөлслөх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 6,000,000 төгрөг, алдангид 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэсэн.
3. Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч ... маш хүйтэн, бясаатай байсан, гэрээ цуцлах мэдэгдлийг өгсөөр байтал гэрээг цуцлаагүй, би 2023 оны 2 сар хүртэл анд амьдарсан учир тэр хугацааны хөлсийг төлнө, барьцаанд 1,200,000 төгрөг, нэг сарын түрээсийн төлбөр 1,200,000 төгрөг төлсөн, уг мөнгийг суутгуулна... гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Б.******* /хөлслөгч/ нь /хөлслүүлэгч/-тай 2022 оны сарын 01-ний өдрөөс 2022 оны 05-р сарын 01-ний өдөр хүртэл, 6 сарын хуагцаатайгаар, нэг сарын 1,200,000 төгрөгөөр Улаанбаатар, ХУД, 120 мянгат, , 2 өрөө орон сууцыг хөлслөхөөр харилцан тохиролцож №03-22/033 дугаартай Орон сууц хөлслөх гэрээ-г байгуулсан,
******* ******* ******* *******-аас д дээрх гэрээний төлбөр болох 7,200,000 төгрөгийг шимтгэл аван бөөнд нь өгч, хөлслүүлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2022 оны сарын 01-ний өдрийн №ОЗ-22/033 дугаар Орон сууц хөлслөх гэрээ-ний дагуу хөлслүүлэгчийн төлбөр авах шаардах эрх буюу авлагыг ******* ******* ******* *******-д шилжүүлэхээр, ******* ******* ******* ******* нь хариуцагчаас сар бүрийн 25-ны өдөр орон сууц хөлслөх гэрээний төлбөр 1,200,000 төгрөгийг сар бүр авч байхаар харилцан тохиролцож №-ОF/22/033 дугаартай Факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан байна.
5. Хариуцагч Б.*******, нарын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээ байгуулагдсан ба хөлслүүлэгч нь гэрээний дагуу орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг ******* ******* ******* *******-аас авч, хөлслүүлэгчийн эрхийг ******* ******* *******-д шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.
6. Хариуцагч Б.******* нь орон сууц хөлслөх гэрээний төлбөр болон барьцаанд 2,400,000 төгрөгийг төлсөн энэ талаар зохигч маргахгүй байх ба тухайн орон сууц нь хүйтэн, бясаа, шавьжтай байсан талаар хөлслүүлэгч буюу нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан гэж маргасан.
7. Иргэний хуулийн0 дүгээр зүйлийн0.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэнэ.,0.2-т Гэрээнд эд хөрөнгийн шинж чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.,0.5-д Хөлслөн өгсөн эд хөрөнгийн доголдлоос болж эд хөрөнгийн ашиглалт буурсан хэмжээгээр хөлслүүлэгчид төлөх хөлсийг бууруулна.,0.7-д Хөлслүүлэгч эд хөрөнгийн доголдлыг арилгах үүргээ биелүүлэхгүй байвал хөлслөгч уг доголдлыг арилгаж, холбогдох зардлыг хөлслүүлэгчээс шаардах эрхтэй. гэж тус тус заасан байна.
8. Хариуцагч Б.******* нь хэдийгээр дээрх доголдлын улмаас орон сууц хөлслөх гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, орон сууцнаас 2023 оны 2 дугаар сарын эхээр гарсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримтгүй, өөрийн тайлбар, татгалзлыг нотлосон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, тэрээр гадаад улс руу яаралтай ажлаар явах болсон шалтгаанаар хөлслөн авсан орон сууцыг хөлслүүлэгчид буцаан хүлээлгэж өгөлгүйгээр орхин явсан, энэ хугацаанд уг орон сууцанд түүний үеэл дүү гэх гэрч Э.Баттөр байсан бөгөөд мөн орон сууцыг нэхэмжлэгчид буцааж хүлээлгэж өгөлгүй 2022 оны 04 сарын сүүлээр түлхүүрийг шаардаж байж авсан болох нь гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбараар тогтоогдож байна.
9. Иймд хариуцагч нь гэрээний дагуу орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг сар бүр төлөөгүй, гэрээний зүйл болох орон сууцыг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
10. Нэхэмжлэгч талаас барьцааны 1,200,000 төгрөгийг ны шатсан гал тогооны тавилгыг засварлах, мөн СӨХ-ны төлбөр, тог цахилгааны төлбөрт зарцуулсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба энэ баримтыг няцаасан баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй.
11. Нэхэмжлэгч нь 2022 оны 12 сар, 2023 оны 01, 02, 03, 04 сарын түрээсийн төлбөрт 6,000,000 төгрөг, алдангид гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд гэрээнд зааснаар хариуцагч нь сар бүрийн 25-ны өдөр орон сууц хөлслөх гэрээний төлбөр 1,200,000 төгрөгийг төлөхгүй байхад шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байх тул алданги шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
12. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.*******оос 6,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
13. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч Б.*******оос 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ