Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 16

 

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар шийдвэртэй, ******* аймгийн сумын тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн сумын тоотод оршин суух, дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******д холбогдох иргэний хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Очирбат, нарийн бичгийн даргаар Б.Гантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 2,530,120 төгрөг гаргуулах тухай

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие Б.******* нь Т.*******тай цуг 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ХОҮ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслээр зорчин явж байхдаа жолоочийн хариуцлагагүй үйлдлийн улмаас автомашины осолд орж, хамрандаа хүнд гэмтэл авч, хамарны ихэнх яс хугарсан. Хамарны яс дахин нөхөн төлжих боломжгүй гэж эмч нар үзсэн учир хамарны яс нөхөх хагалгаа 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар Сонгдо эмнэлэгт хийлгэсэн. Цаашдаа дахин арьс нөхөн сэргээх мэс засал хийлгэх шаардлагатай байгаа. Т.*******гаас удаа дараа хагалгааны төлбөрийг шаардсан боловч элдэв шалтаг, зовлон ярьж өдийг хүрсэн тул Т.*******гаас хагалгааны төлбөр болон бусад зардлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Би нэхэмжлэгчид эмчилгээний зардал 600,000 төгрөг, Улаанбаатар хотруу явах онгоцны зардалд 333,990 төгрөг нийт 933,900 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан  Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчаас 2,530,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх 2,071,270 төгрөг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагаас 458,850 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч нэхэмжлэгчид эмчилгээний зардал 600,000 төгрөг, Улаанбаатар хотруу явах онгоцны зардалд 333,990 төгрөг нийт 933,900 төгрөг төлсөн үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцоогүй. Нэхэмжлэгч Б.******* нь 2019 оны 06 дугаар сард Улаанбаатар хот руу онгоцоор явсан нь биеэ үзүүлсэн юмуу албаны ажлаар явсан эсэх нь тодорхойгүй үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.*******гийн хариуцагч Т.*******гаас 2,530,120 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Т.*******д холбогдуулан гэм хорын хохирол 2,530,120 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “би нэхэмжлэгчид эмчилгээний зардал 600,000 төгрөг, Улаанбаатар хот руу явах онгоцны зардалд 333,900 төгрөг нийт 933,900 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлажээ.

Шүүх Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Т.*******гаас 2,071,270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 458,850 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хариуцагч түүний өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Хариуцагч Т.******* нь 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн ХОҮ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас түүний авто машинд зорчиж явсан нэхэмжлэгч Б.*******гийн биед “хамар ясны 2 хажуу ханыг хамарсан цөмөрсөн хугарал, хамрын таславч баруун тийш муруйсан” гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Т.*******д холбогдуулан 2,530,120 төгрөгийн эмчилгээний зардал нэхэмжилснийг шүүх 2,071,270 төгрөгийн баримтыг шаардлага хангасан гэж дүгнэн хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 458,850 төгрөгийн нотлох баримтыг шаардлага хангаагүй, үнэлэх боломжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийн үйл баримтыг дүгнэхэд.

“Хариуцагч Т.******* нь нэхэмжлэгч Б.*******гийн Хаан банкны дугаарын данс руу 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 600,000 төгрөг шилжүүлж өгсөн, мөн Б.*******г 2019 оны 6 дугаар сарын 16-ний өдөр *******оос Улаанбаатар хот руу Хүннү Эйр ХХК-ийн онгоцоор явахад нь тийзний үнэ 333,900 төгрөгийг төлсөн” гэх хариуцагчийн тайлбар, баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байхад шүүх үүнийг анхаараагүй орхигдуулсан байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчид 933,900 төгрөг өгсөн байх бөгөөд үүнээс Б.******* нь 2019 оны 6 дугаар сарын 16-ний өдөр *******оос Улаанбаатар хот руу Хүннү Эйр ХХК-ийн онгоцоор зорчин явсан тийзний үнэ 333,900 төгрөг төлсөн баримт нь хэрэгт  авагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 600,000 төгрөгийг шүүх хасаж тооцох байжээ.

Иймд шийдвэрт энэ талаар зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан тул тэдгээрийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч Т.*******д буцаан олголоо.

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1.******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ 2,071,270 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож” гэснийг “1,471,270 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож” гэж “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 458,850 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,058,850 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

 Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... хариуцагч Т.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,090 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай” гэснийг  “... хариуцагч Т.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ТУЯА

 

                                          ШҮҮГЧИД                                     Б.ДАМБА

                                  

                                                                                              М.НЯМБАЯР