Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/шш2024/02602

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2024/02602  Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, шүүгч Б.Ганцэцэг, Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй

 

Нэхэмжлэгч: , М******* д******* ХК /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: , Б.О******* 

 

 

Хариуцагч:  Б******* овогт Б*******ийн Э******* нарт холбогдох

 

Гэм хорын хохиролд 44,829,077 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Чин-Э*******,

Хариуцагч Б.О*******,

Хариуцагч Б.Э*******,

Хариуцагч Б.Эрдэнийн өмгөөлөгч Ц.Б*******,

Иргэдийн төлөөлөгч Б.О*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М******* д******* ХК нь гэм хорын хохиролд 44,829,077 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: Манай Хөрөнгийн д*******ын №******* тоот гэрээний даатгуулагч М  ХХК-ийн өмчлөлийн Вива сити хороололд байрлуулсан үйлчилгээний зориулалтай  загварын 2 давхар автобусанд 2019.10.24-ний өдөр С.Ш болон Э.Болор-Э******* нар гал тавьж шатаасны улмаас даатгуулагчийн эд хөрөнгөд 47,515,877 төгрөгийн хохирол учруулсан. С.Ш болон Э.Болор-Э******* нарыг дээрх үйлдсэн хэрэгт нь холбогдуулан Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шалгаж № тоот Эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд яллагдагч нь Эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй буюу 8 болон 9 настай хүүхдүүд байсан тул Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2019.12.29-ний өдрийн  тогтоолоор Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг тогтоолын 3 дахь хэсэгт заасны дагуу өсвөр насны хүүхдүүдийн хууль ёсны төлөөлөгч Б.Э******* болон Б.О******* нараас иргэний журмаар хохирлыг нэхэмжлэх эрхтэй талаар дурдсан бөгөөд Иргэний хуулийн 503.1-д "7-14 хүртэл насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорын тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана" гэж заасны дагуу С.Ш болон Э.Болор-Э******* нарын учруулсан хохирлыг тэдний хууль ёсны төлөөлөгч нараас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Даатгуулагч М  ХХК-ийн эд хөрөнгөд учирсан хохирол болох 47,515,877 төгрөгийг манай компаниас барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх Даатгагчид шилжинэ, Д*******ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Д*******ын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь д*******аар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасны дагуу шаардах эрхтэй. Иймд Иргэний хуулийн 497.1, 510.1-д заасны дагуу гэм хорын хохирол болох 47,515,877 төгрөгийг Б.Э******* болон Б.О******* нараас гаргуулахаар шаардсан. Гэхдээ даатгуулагчийн хариуцвал зохих 1 000 ам.долларыг хасаад 44,829,077 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна, гэжээ.

 

Хариуцагч Б.О******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.О******* миний бие нь С.Шийн асран хамгаалагч буюу ээж нь мөн. Уг автобус нь хараа хяналтгүй онгорхой байдаг, Вива сити хотхоны хүүхдүүд орж тоглогдог байсан. Харуул хамгаалалтгүйн улмаас хүүхдүүд орж тоглохдоо шатаасан байсан. М******* д******* ХК-ийн нэхэмжилсэн 47 сая гаруй төгрөгийг төлөх санхүүгийн боломж бололцоо байхгүй. Учир нь Б.О******* миний бие нь өөрийн 4 хүүхэд болон 2 зээгийн хамт амьдардаг бөгөөд тодорхой эрхэлсэн ажил байхгүй тул тус нэхэмжилсэн мөнгөн дүнг төлж чадахгүй болохыг мэдэгдэж тайлбар гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч С.Э******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа М******* д******* ХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 1. М******* д******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 47,515,877 төгрөгийг Б.Э******* болон Б.О******* нараас гаргуулж өгнө үү гэсэн байх бөгөөд Б.Э******* надаас яг хэдэн төгрөгийг нь нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байж миний бие түүнд тохирсон тайлбарыг шүүхэд гаргах ёстой гэж үзэж байна. М******* д******* ХК нь нэхэмжлэлийн шаардлага 47,515, 877 төгрөгийг Дамно ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэл болгосон байна. Хариуцагч Б.Э******* би уг үнэлгээг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд уг үнэлгээгээр эд хөрөнгийг хэт өндрөөр үнэлсэн байдаг. Иймд энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. М******* д******* ХК нь М ХХК руу 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 44,829,077 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд гүйлгээний утга дээрээ МА-с НТ ш-в 20/031 гэж бичсэн байх бөгөөд уг гүйлгээ нь нэхэмжлэлийн шаардлага болох 47,515,877 төгрөг мөн болох нь тодорхойгүй, үнийн дүнгийн хувьд ч зөрүүтэй байна. М******* д******* ХК-иас нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн Хөрөнгийн д*******ын гэрээ гэх баримт бичгээс харахад автобус даатгуулсан талаарх баримт огт байхгүй байна. Прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолд хохирогч хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасан бөгөөд М******* д******* ХК бол хохирогч биш гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж узэж байна. Иймд М******* д******* ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч Б.О******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч энэ хохирлын төлөх шаардлагагүй гэж үзэж байна. Хүүхдүүд санаатайгаар гал тавина гэж байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М******* д******* ХК нь хариуцагч Б.О*******, Б.Э******* нарт холбогдуулан гэм хорын хохиролд 44,829,077 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч М******* д******* ХХК нь хариуцагч Б.О*******, С.Э******* нарт холбогдуулан гэм хорын хохиролд 44,829,077 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хөрөнгийн д*******ын №******* тоот гэрээний даатгуулагч "М " ХХК-ийн өмчлөлийн  загварын 2 давхар автобусанд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр С.Ш болон Э.Болор-Э******* нар гал тавьж шатаасны улмаас даатгуулагчийн эд хөрөнгөд 47,515,877 төгрөгийн хохирол учруулсан. С.Ш болон Э.Болор-Э******* нарыг дээрх үйлдсэн хэрэгт нь холбогдуулан Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шалгаж Эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд яллагдагч нь Эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй байсан тул Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн  тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 510 дугаар зүйлийн 510.1, Д*******ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дугаар зүйл, мөн д*******ын гэрээ зэргийг үндэслэн насанд хүрээгүй хүүхдүүд болох С.Ш болон Э.Болор-Э******* нарын учруулсан гэм хорын хохирлыг тэдгээрийн тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нараас шаардах эрхтэй тул хариуцагч Б.О*******, С.Э******* нар нь 44,829,077 төгрөгийг төлөх үндэслэлтэй. Хохирлын хэмжээнээс даатгуулагчийн төлвөл зохих 1 000 ам.долларыг хассан гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Б.О******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Тухайн автобус нь Вива ситид хаалга үүд нь нээлттэй, онгорхой байсан учраас хоёр хүүхэд орж тоглож байгаад санамсаргүй, байдлаар гал алдсан. Миний хувьд ямар ч төлбөрийн чадваргүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч С.Э******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: М******* д******* ХК-ийн хөрөнгийн үнэлгээг хэт өндрөөр үнэлсэн байгааг эс зөвшөөрч байна. М******* д******* ХК, Э ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр тухайн дүнг төлбөрийг шилжүүлэхдээ гүйлгээний утга тодорхойгүй, хохирлын төлбөр мөн эсэх нь тодорхойгүй, үнийн дүнгийн хувьд зөрүүтэй байгаа нь эргэлзээтэй. Түүнчлэн д*******ын гэрээнд уг автобус даатгагдсан эсэх нь тодорхойгүй, прокурорын хэргийг хэрэгсэхгүй болох тогтоолд хохирогч хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг заасан бөгөөд уг хэрэгт М******* д******* ХК нь хохирогч гэж үзэхэд эргэлзээтэй байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т Д*******ын гэрээгээр даатгагч нь д*******ын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон д*******ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь д*******ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Гэтэл  загварын 2 давхар автобус, мөн Дамно хөрөнгийн үнэлгээний хавсралтад дурдагдсан эд зүйлс, с******* ширээ гэх мэт нь д*******ын зүйл болгож гэрээнд тусгаагүй. Хөрөнгийн үнэлгээнүүд байхгүй. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийг 443.1-т гэм хорын д*******аар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг д*******ын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ гэж заасан атал д*******ын үнэлгээний хэмжээ гэх баримт байхгүй. Автобус даатгуулагчийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

  

М******* д******* ХК, М ХХК нарын хооронд 33,671,109,326 төгрөгийг үнэлгээ бүхий хөрөнгийн болон гэнэтийн хохирлын эд хөрөнгийн бүх эрсдлийн д*******ын гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 00:01 цагаас 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 00:01 цаг хүртэл хугацаатай байхаар тохиролцож байгуулсан, /х.х- 6-34 тал/

 

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг 36 минутын орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хорооллын N-18 дугаар байрны загварын автобус шатсан,

 

Галын шалтгаан нь хүний санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас ил галын нөлөөгөөр тухайн автобусны 2 давхарт гарч шатах матераилаар дамжин тархсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрны мэдээлэл шуурхай удирдлагын төвийн  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, /х.х -37 тал/

 

Хэргийн газраас авсан хөрсний дээжээр шатах тослох материал илрээгүй болох нь Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны  дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, /х.х- 36 тал/

 

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Д ХХК-ийн үнэлгээгээр хохирлын хэмжээг 47,515,877 төгрөгөөр үнэлсэн, /х.х- 39-41 тал/

 

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр М******* д******* ХК-иас М  ХХК-д  гэсэн утгатай 44,829,077 төгрөг шилжүүлсэн зэрэг үйл баримт тус тус тогтоогдож байна. /х.х- 42 тал/

  

Зохигч гал түймэр гарч автобус шатсан үйл баримтын тухайд маргаангүй, харин д*******ын компани тухайн төлбөрийг шаардах эрхтэй эсэх, шатсан гэх автобус д*******ын гэрээний зүйл мөн эсэхэд маргасан.

 

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д Гэм хорын д*******аар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг д*******ын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ гэж, 443.2-т Иж бүрдэл бүхий эд хөрөнгө даатгуулсан бол түүний бүрэлдэхүүнд багтах бүх эд хөрөнгөд д******* нэгэн адил хамаарна гэж, 431.4-т Д*******ын гэрээнд д*******ын зүйл, д*******ын эрсдэлийн төрөл, д*******ын үнэлгээний хэмжээ, д*******ын хугацаа, түүнийг дахин сунгах нөхцөл, д*******ын хураамжийн хэмжээ, түүнийг төлөх хугацаа, даатгагч, даатгуулагчийн эрх, үүрэг, хариуцлага, гэрээг дүгнэх, цуцлах, түүнд өөрчлөлт оруулах нөхцлийг д*******ын гэрээнд тусгахаар тус тус заажээ.

 

Хэргийн баримтаар, нэхэмжлэгч М******* д******* ХК нь М  ХХК-тай 33,671,109,326 төгрөгийг үнэлгээ бүхий хөрөнгийн болон гэнэтийн хохирлын эд хөрөнгийн бүх эрсдлийн д*******ын гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 00:01 цагаас 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 00:01 цаг хүртэл хугацаатай байхаар тохиролцсон д*******ын гэрээг бичгээр байгуулж, гэрээний дагуу Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар шаардах эрхийг шилжүүлэн авч нэхэмжлэл гаргах эрхтэй боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн д*******ын гэрээгээр  нэршилтэй үйлчилгээний зориулалттай загварын автобус нь д*******ын гэрээний зүйл болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл д*******ын гэрээний зүйл нь тоног төхөөрөмж д*******ын гэрээний зүйл болох нь гэрээний хавсралт авагдсан жагсаалтаар тогтоогдож байна. Хариуцагч нарын тайлбараар уг автобус пап нь хараа хяналтгүй онгорхой байдаг, Вива сити хотхоны хүүхдүүд орж тоглогдог байсан гэх тайлбараар уг автобус пап нь харуул хамгаалалтгүйн улмаас хүүхдүүд орж тоглохдоо гал тавьсан болох нь тогтоогдож байна. Иймээс уг Лондон паб автобусны даатгуулсан ямар ямар тоног төхөөрөмж шатсан эсэх, д*******ын гэрээнд даатгуулсан автобусны тоног төхөөрөмж нь бүрэн байсан эсэх нь тогтоогдохгүй, д*******ын зүйл нь тодорхойгүй гэрээний зүйлд хамаарч байгаа эсэх нь нотлогдохгүй байна.

 

Иймд харуул хамгаалалтгүй, эзэнгүй автобусанд тухайн д*******ын гэрээний зүйл болох ямар тоног төхөөрөмж байсан эсэх нь тодорхойгүй, ард нийтийг төлөөлж оролцсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ Хариуцагч энэ хохирлын төлөх шаардлагагүй гэж үзэж байна. Хүүхдүүд санаатайгаар гал тавина гэж байхгүй гэх дүгнэлтийг бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн үнийн дүнг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1, 443.7-д тус тус зааснаар М******* д******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.О*******, Б.Э******* нарт холбогдох гэм хорын хохиролд 44,829,077 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 хэсэгт зааснаар нэхэмжлэгч М******* д******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395 530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрлийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ      Ц.ОЮУНБИЛЭГ

 

ШҮҮГЧ     Б.ГАНЦЭЦЭГ

 

Д.МӨНХЦЭЦЭГ