Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/02037

 

 

 

 

 

 

 

 

2023 11 22 210/МА2023/02037

 

 

 

******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/02619 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.*******, С.******* нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 44 829 077 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Чин-*******, хариуцагч Б.*******, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1 Манай Хөрөнгийн *******ын №19/00240839 тоот гэрээний даатгуулагч************** ******* *******тэйтс ХХК-ийн өмчлөлийн Вива сити хороололд байрлуулсан үйлчилгээний зориулалтай ******* / / гэх Волво Эл108 Эйч Эл /Volvo L108HL/ загварын 2 давхар автобусанд 2019 оны 10 дугаар 24-ний өдөр С. болон Э.-******* нар гал тавьж шатаасны улмаас даатгуулагчийн эд хөрөнгөд 47,515,877 төгрөгийн хохирол учруулсан.

1.2 С. болон Э.-******* нарыг дээрх үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. С. болон Э.-******* нарын учруулсан хохирлыг тэдний хууль ёсны төлөөлөгч нараас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй.

1.3 Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-дэх хэсэгт заасны дагуу гэм хорын хохирол болох 44,829,077 төгрөгийг Б.******* болон Б.******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.*******ын тайлбарын агуулга:

2.1 ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 47,000,000 гаруй төгрөгийг төлөх санхүүгийн боломж бололцоогүй. Учир нь Б.******* миний бие нь өөрийн 4 хүүхэд болон 2 зээгийн хамт амьдардаг бөгөөд тодорхой эрхэлсэн ажил байхгүй тул тус нэхэмжилсэн мөнгөн дүнг төлөх боломжгүй гэжээ.

 

3. Хариуцагч Б.Эрдэнийн тайлбарын агуулга:

3.1 Б.******* надаас хэдэн төгрөгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Эд хөрөнгийг хэт өндрөөр үнэлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* ******* ХК нь************** ******* *******тэйтс ХХК руу 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 44,829,077 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага 47,515,877 төгрөгийг нэхэмжилсэн нь зөрүүтэй байна.

3.2 Хөрөнгийн *******ын гэрээнээс харахад автобус даатгуулсан талаарх баримтгүй. Прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолд хохирогч хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасан бөгөөд ******* ******* ХК хохирогч биш, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Иймд ******* ******* ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д зааснаар ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******, Б.******* нарт холбогдох гэм хорын хохиролд 44 829 077 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395 530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1 Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талыг тухайн *******ын нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй этгээд гэж дүгнэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

5.2 Тухайн шатсан гэх автобус нь *******ын зүйл мөн эсэх нь эргэлзээтэй гэх шийдвэрийг гаргасанд гомдолтой байна. ******* *******ын зүгээс *******ын гэрээнд заасан үүргээ биелүүлэн даатгуулагч************** ******* *******тэйтс ХХК-ийн хохирол болох автобусыг шатаасан хохирлын төлбөрийг С., Э.-******* нарын өмнөөс барагдуулсан байтал тухайн нөхцөл байдлыг анхан шатны шүүх дүгнэн үзээгүй.

5.3 Хэрэв даатгуулагч тухайн автобусыг манай *******ын компанид даатгуулаагүй байсан бол хуулийн дагуу хариуцагч Б.*******, Б.******* зайлшгүй төлөх үүргээ биелүүлнэ.

5.4 Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй, шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талын байр суурь баримт өгч болох тухай тайлбарыг хүлээн авалгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Б.Эрдэнийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1 Шүүх хөндлөнгийн байр сууринаас талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан заалтыг Улсын дээд шүүхийн тогтоолоор зөв тайлбарласан. Нэхэмжлэгч талаас энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдож байна.

 

2.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******, Б.******* нарт холбогдуулан гэм хорын хохиролд 44 829 077 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Б.******* нь ...тодорхой эрхэлсэн ажилгүй учир төлбөрийг барагдуулах боломжгүй... гэж, хариуцагч Э.Эрдэнийн хувьд ... *******ын нөхөн төлбөр шилжүүлсэн дүн нь нэхэмжилсэн дүнгээс зөрүүтэй, ... *******ын гэрээнээс харахад автобус даатгуулсан талаарх баримтгүй ... гэж тус тус татгалзлын үндэслэлээ тайлбарлан маргасан байна.

 

3.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор ******* ******* ХК,************** ******* *******тэйтс ХХК нарын хооронд байгуулагдсан *******ын гэрээ, хавсралтыг гадаад хэл дээр бичигдсэн хуулбар, монгол хэл дээр орчуулсан гэрээ зэрэг баримтыг шүүхэд гарган өгчээ.

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтын талаар ... нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн *******ын гэрээгээр ******* гэх нэршилтэй ... автобус нь *******ын зүйл мөн эсэх, автобусны *******ын үнэлгээг хэдээр тогтоосон зэрэг нь нотлогдохгүй, гэрээний хавсралт гэх *******ын зүйл түүний үнэлгээг тохиролцсон баримт нь монгол хэл дээр орчуулагдаагүй гадаад хэл дээрх баримт байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй ..., ... шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас дээр дурдсан баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр ирүүлэх боломж олгох хүсэлт гаргаагүй, ... гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийг тайлбарласан Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаартай тогтоолыг буруу хэрэглэсэн байна.

Тогтоолд ... хэргийн оролцогч шинээр нотлох баримт шаардлагатай талаар тайлбар гаргаж байгаа тохиолдолд шүүх хүсэлт гаргаж буй эсэхийг тодруулж, шаардлагатай гэж үзвэл хүсэлт гаргасантай адилтгаж үзэх эрхтэй. Энэ ажиллагаа нь шүүхийн чиглүүлэх үүрэгтэй холбоотой бөгөөд шүүгч хөндлөнгийн байх зарчимтай харшлахгүй гэж, баримтыг хасах гэдэг нь шүүх хэрэгт цугларсан баримтаас хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг тусгаарлаж, энэ талаар шийдвэр гаргахыг хэлнэ гэж тайлбарлажээ.

Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны үеэр ... хавсралт дээр bus нэрээр бичигдсэн, ...210 000 000 төгрөгөөр үнэлнэ гэж бичсэн байгаа, ... хавсралт баримт нь гадаад хэл дээр байна орчуулагдаагүй, түүнээс бол огт байхгүй зүйл биш гэсэн тайлбар гаргасан байна. Анхан шатны шүүх уг тайлбартай холбогдуулан талуудаас хүсэлт гаргах эсэхийг тодруулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах ажиллагааг явуулах эрхээ хэрэгжүүлээгүйгээс мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасан мэтгэлцэх зарчим зөрчигдсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, талуудын маргааны зүйлийг шийдвэрлэхэд тухайн баримт нотолгооны ач холбогдолтой байх боломжтой байхад хуульд заасан ажиллагаа явуулаагүйгээс нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага ханган шүүхэд гаргаж өгөх боломжгүй болжээ.

4.Түүнчлэн, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэх үндэслэл заан иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцэхгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

 

5.Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрхийг хуулиар олгоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/02619 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382,096 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ч.ЦЭНД