| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2023/06773/И |
| Дугаар | 101/ШШ2024/00119 |
| Огноо | 2024-01-03 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2024/00119
| 2024 о 01 с 03ө | Дугаар 101/ШШ2024/00119 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, ******* ******* ******* ******* *******т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 16-р хороо, Дандарбаатарын гудамж *******-р байрны 83 тоотод оршин суух, овогтой /рд:/,
******* ******* ******* ******* газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 9/13 тоот 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батболдын эзгүйд хэргийг *******лэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны ******* 2020 оны 1 сарын 7-ны өдрийн 101/ШШ2020/00150 тоот *******ээр ХХК-д 57,959,218 төгрөгийн төлбөр төлөхөөр ******* ******* гарсан. Тус хэрэгт НШШГ ******* гүйцэтгэлийн ажиллагаа явуулж Л.гийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох , Ү-2204041615 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 16 хороо, 16 хороолол, Дандарбаатарын гудамж ******* дугаар байр 83 тоот 42.4 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн 18 м.кв автомашины зогсоолын хамт шинжээч томилж 2 өрөө орон сууцыг 107,800,000 төгрөгөөр, авто зогсоолыг 20,180,000 төгрөгөөр үнэлж нийтэд 127,980,000 төгрөгөөр үнэлж улмаар 2 дахь дуудлага худалдаагаар 50 хувь хүртэл үнийг бууруулж худалдах болсон юм. Тус 2 дахь худалдаа 2023 оны 09 сарын 01-ний өдөр болсон. Энэ талаар хөрөнгийн өмчлөгч Л.д мэдэгдээгүй болно. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 заасан дуудлага худалдаагаар эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч 2 болон өмчлөгч бусад этгээд харилцан тохиролцох бөгөөд хэрвээ тохиролцоогүй бол үнийн саналын зөрүүн дээр дуудлага худалдаа явуулах эрх бүхий хараат бус мэргэжлийн үнэлгээчин томилж саналыг тогтооно гэж заасан байна. Барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг Файн Эстимэйнт ХХК шинжээч 127,980,000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй байна. Өнөөдөр зах зээлийн ханш Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2 өрөө байр 180.000.000 төгрөгийн ханштай автомашины зогсоол 40-50 сая төгрөгийн ханштай байна. Мөн шинжээч тайлангийнхаа 1.11.2-т үнэлэгдэж буй хөрөнгөнүүд нь хийцийн чанар байдал сайн, ашиглалт өнөөгийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж байгаа тул үйл ажиллагааны элэгдэл байхгүй гэж дүгнэсэн байж үнэлгээг дэндүү доогуур гаргасанд гомдолтой байна. Миний бие төлбөр төлөгч Ц.******* нь энэ асуудлыг зөвшөөрч ******* ******* ******* ******* *******т 1, 2 дахь дуудлага худалдаа талаар болон шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч тус шүүхэд удаа дараа хандсан боловч тус ******* захирамжид .... зөрчил арилаагүй байх ба ерөнхий ******* гүйцэтгэгч хандаагүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, зөрчлөө арилгаж тус шүүхэд дахин хандаж байна. Иймд ******* ******* ******* ******* газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 9/13 тоот 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Гарааш шилжүүлсэн тогтоол хэрэгт байхгүй байна ... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус ******* 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 150 дугаар *******, ******* иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2020 оны 3 сарын 27-ны өдрийн 698 дугаар магадлал, Улсын дээд ******* 2021 оны 12 сарын 23-ны өдрийн 001/ХТ2022/00011 дүгээр тогтоолоор Ц.*******аас 57,513,700 төгрөгийг гаргуулж ХЗХ-д олгож, дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар *******лэсэн. Шийдвэр ******* ажиллагааг ахлах ******* гүйцэтгэгчийн 2022 оны 2 сарын 16-ны өдрийн тогтоолоор үүсгэн ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр ******* ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.*******ад ******* ******* биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулж ******* хүчин төгөлдөр *******ийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч ******* *******ийг биелүүлээгүй төлбөрийг төлөх талаар санал санаачилга гаргаагүй. Иймд төлбөр төлөгч Ц.*******ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол Дандарбаатарын гудамжны ******* дугаар байрны 83 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204041213 дугаарт бүртгэлтэй 42.4 м.кв талбайтай орон сууц, тус байрны зоорийн давхрын эрхийн улсын бүртгэлийн Ү-2204041615 дугаарт бүртгэлтэй 18 м.кв талбайтай авто зогсоолыг 2022 оны 6 сарын 03-ны өдрийн 22260302/03 дугаар тогтоолоор битүүмжлэн ******* ******* биелүүлэх тухай мэдэгдэл гардуулсан боловч ******* *******т заасан төлбөрийг төлөөгүй тул, 2023 оны 6 сарын 02-ны өдрийн 22260302/03 дугаар тогтоолоор хураан талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Ц.******* нь орон сууцыг 240,000,000 төгрөгөөр, авто зогсоолыг 48,000,000 төгрөгөөр, өмчлөгч Л.д үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2023 оны 06 сарын 09-ний өдрийн 4-164/11488, 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 4-164/11646 дугаар албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй ба төлбөр авагч ХЗХ ХХК нь шинжээч томилж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн. Талууд харилцан тохиролцоогүй тул 2023 оны 6 сарын 19-ний өдрийн 6/248 дугаар тогтоолоор шинжээч томилж, 2023 оны 6 сарын 30-ны өдөр 127,980,000 төгрөгөөр үнэлсэн талаарх тайланг тус *******т ирүүлсэн. Үнэлгээний тайланг төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нарт 2023 оны 6 сарын 30-ны өдрийн 4-164/12991, 4-164/12992, 4-164/12990 тоот албан бичгээр мэдэгдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон орон сууцыг 75,460,000 төгрөгөөр, авто зогсоолыг 14,126,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2023 оны 8 сарын 04-ний өдөр зохион байгуулах талаар төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нарт 2023 оны 7 сарын 24-ний өдрийн 4-164/13706, 4-164/13707, 4- 164/13708 тоот албан бичгээр мэдэгдэн анхны албадан дуудлага худалдаанд ирүүлэхэд үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу орон сууцыг 53,900,000 төгрөгөөр, авто зогсоолыг 10,900,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2023 оны 8 сарын 15-ны өдрийн 9/12, 9/13 дугаар тогтоол, 2023 оны 8 сарын 21-ний өдрийн 4-164/15364, 4-164/15363, 4-164/15362 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нарт гардуулан өгсөн. 2023 оны 9 сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаагаар орон сууц нь 92,000,000 төгрөгөөр, авто зогсоол нь 14,100,000 төгрөгөөр тус тус худалдан борлогдсон. Төлбөр төлөгч Ц.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Сын гаргасан өмчлөгч Л. нь хоёр дахь албадан дуудлага худалдааг мэдээгүй гэх нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, ******* ******* ажиллагааг удаашруулах санаа зорилго агуулж байна. Иймд ******* ******* ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: Хавтаст хэргийн 3-47-р тал.
Хариуцагчаас шүүхэд бүрдүүлэн өгсөн нотлох баримт: Хавтас хэргийн 57-178-р тал.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хэрэгт өгсөн нотлох баримт: Хавтас хэргийн 195, 198-201-р тал.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт байхгүй.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэв.
Нэхэмжлэгч Ц.******* хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан ******* ******* ******* ******* газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 9/13 тоот 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.
Хариуцагч тал ******* ******* ажиллагаа хуульд зааснаар явагдсан гэх үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ******* ******* ажиллагаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр *******лүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан гомдол гаргасан байх бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмаар хянан *******лэх нь зүйтэй гэж дүгнэв.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны ******* 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/00150 дугаар *******ээр хариуцагч Ц.*******аас 57,513,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХЗХ-нд олгож, хариуцагч Л.д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.******* дээрх дүнгээр төлөх төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн 204041213 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, ******* дугаар байр, 83 тоотын 42,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн 204041615 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, ******* дугаар байрны 7 тоотын 18 м.кв талбайтай авто зогсоолыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ******* ******* ******* байгууллагад даалгаж *******лэсэн байна. /хх-38-44/
Уг *******т хариуцагч тал давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасны дагуу ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад *******ийг хэвээр үлдээсэн, Улсын дээд шүүх хэргийг хянаад магадлал, *******ийн тогтоох хэсэгт ...хариуцагч Л.д холбогдох гэсний дараа зээлийн төлбөр гаргуулах тухай гэж, 3 дахь заалтын ...бүртгэлтэй, гэсний дараа Л.гийн өмчлөлийн гэж тус тус нэмж, *******, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхисон болох нь ******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2020 оны 03 сарын 27-ны 698 тоот магадлал, Улсын дээд ******* 2021 оны 12 сарын 23-ны өдрийн тоот тогтоолоор тогтоогдож байна. /хх-63-76/
Уг *******т 00350 дугаартай ******* хуудас бичигдсэний дагуу Шүүхийн ******* ******* тухай /2017 он/ хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар ******* ******* ******* ******* газрын ахлах ******* гүйцэтгэгч Б. 2022 оны 02 сарын 21-ний өдөр Шийдвэр ******* ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор ******* ******* ажиллагааг явуулсан болох нь 00350 дугаартай ******* хуудас, 22260302 тоот ******* ******* ажиллагаа үүсгэх тухай тогтоол зэргээр тогтоогдож байна. /хх-57-58, 77/
Ийнхүү ******* ******* ******* ******* ******* нь ******* ******* ажиллагаа явуулж, ******* *******ийг биелүүлээгүй үндэслэлээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.гийн өмчлөлийн улсын бүртгэлийн 204041213 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, дугаар байр, тоотын 42,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн 204041615 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, дугаар байрны тоотын 18 м.кв талбайтай авто зогсоолыг 2022 оны 06 сарын 03-ны өдөр битүүмжилж, 2023 оны 06 сарын 02-ны өдөр хураан авсан байна. /хх-78-82/
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар барьцаа хөрөнгийн үнийн саналаа ирүүлсэн боловч үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцсон гэх баримт байхгүй.
Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үнийн талаар тохиролцоогүй бол гэсэн үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгөнд шинжээч томилсон 2023 оны 06 сарын 19-ний өдрийн ******* гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 6/248 дугаартай тогтоол хуульд нийцэж байх ба уг тогтоолд ...худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх...талаар сануулсан байх ба шинжээч Н. гарын үсэг зурсан байна./хх-96/
Файн эстимэйт ХХК-ийн шинжээч Н.ийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр улсын бүртгэлийн 204041213 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, дугаар байр, тоотын 42,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн 204041615 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, дугаар байрны тоотын 18 м.кв талбайтай авто зогсоолыг нийт 127,980,000 төгрөгөөр үнэлжээ./хх-99-126/
Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах үүргийг шинжээч хүлээхээр хуульчилж, шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаар шинжилгээний дүгнэлт бодит бус, үндэслэлтэй эсэхийг шинжээч өөрөө хариуцах зохицуулалттай бөгөөд энэ үндэслэлээр шинжээчийг томилсон ******* гүйцэтгэгчийн тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Шинжээчийн тогтоосон үнэлгээнээс хуульд заасан хэмжээгээр буюу 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гаргаагүй үндэслэлээр хоёр дахь албадан дуудлага явуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.
Нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар ... үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн, хоёр дахь албадан дуудлага худалдааг Л.д мэдэгдээгүй... гэх тайлбар нь үндэслэлгүй, уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуульд зааснаар нотлоогүй, ******* ******* байгууллагын мэдэгдэл, ******* гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд зэрэг баримтаар няцаагдаж байна. /хх-153-154/
******* ******* ******* ******* ******* нь Иргэний хууль, Шүүхийн ******* ******* тухай хуульд заасны дагуу ажиллагааг хийж Файн эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэн шинжээчийн дүгнэлт гаргахдаа хууль, дүрэм, журамд заасныг зөрчин үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, шинжээчийн тогтоосон үнэлгээнээс хуульд заасан хэмжээгээр буюу 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гаргаагүй үндэслэлээр хоёр дахь албадан дуудлага явуулсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Авто зогсоолыг шилжүүлэх тухай тогтоолыг хэрэгт өгөөгүй нь нэхэмжлэлийг хангах үндэслэлд хамааралгүй байна.
Иймд нэхэмжлэгч Ц.*******ын хариуцагч ******* Шүүхийн Шийдвэр ******* *******т холбогдуулан гаргасан ******* ******* ******* ******* газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 9/13 тоот 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******ын хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан гаргасан ******* ******* ******* ******* газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 9/13 тоот 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар ******* танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж *******ийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд *******ийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү *******ийг эс зөвшөөрвөл *******ийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ