Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 0060

 

 

 

 

 

 

 

 

Д.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                          Г.Э

Шүүгдэгч                                           Д.Б /онлайн/

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Я.Э

Нарийн бичгийн дарга                 Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Э-н давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Н овогт Д-н Б,

   Д.Б нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр        аймгийн        сумын    баг “Х” зочид буудлын    тоот өрөөнөөс “Samsung A8”, “Samsung A51” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч С.А, Л.Г нарт 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Э.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Н овогт Д-н Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан, энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр       дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн       дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жил хорих ялаас түүний эдлээгүй 2 жил 8 сар 7 хоногийн ялыг      аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн       дугаартай шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн сулласан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 жил 8 сар 7 хоногийн хугацаагаар тогтоож,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн “Х” зочид буудлын хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцгийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Э давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр        аймгийн       сумын     багийн “Х” зочид буудлын        тоот өрөөнөөс “Samsung А8”, “Samsung А51” загварын гар утаснуудыг хулгайлан авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэгдсэн бөгөөд зүйлчлэл, гэм буруугийн асуудалд маргадаггүй хүлээн зөвшөөрдөг. Хохирогч С.А гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял оногдуулахад татгалзах зүйлгүй гэсэн хохирогчийн байр суурыг шүүх үнэлээгүй.

Шүүх Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “ учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон гэсэн боловч улсын яллагч тус гэмт хэрэгт 1 жилийн хорих ял оногдуулсныг шүүх хөнгөрүүлж ял оноосонгүй. Д.Бд ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул энэ зүйл ангийн доод хэмжээ 6 сарыг оногдуулах боломжтой юм.

Мөн шүүх Д.Бг 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2-т хамаарч байгаа тул      аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн     дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 7 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө сулласан хяналт тогтоосон хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох боломжгүй гэжээ.

Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг л хамаарч байх бөгөөд Д.Бгийн 8 жилийн хорих ял авсан 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.5 -д заасан гэмт хэрэг хамаарахгүй байна. Үүнийг шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэж байна. Хэрвээ энэ хуулийн 6.2-т хамаарч байгаа бол үлдсэн хорих ялаас 2 жилийг хасаж болохоор заалт байна.

Харин нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар, энэ хуулийн ... 6.2 ... -т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоосон хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж заасныг хэрэглэх боломжтой.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар бүлэг 12 дугаар зүйлийн 12.4-т өршөөл үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6,9 дүгээр зүйлд зааснаар нэгтгэнэ гэж журамлахаар заасныг баримтлахыг шүүхээс хүсэж байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Б тайлбартаа: “... Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Биеийн байдал хүнд байгаа тул хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Э тайлбартаа: “Давж заалдах гомдлоо дэмжиж байна ... Шүүгдэгч нь эрүүл мэндийн байдал нь хүнд , баруун уушги нь устсан гэсэн. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн биеийн байдлыг нь харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү”  

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурдаж 1 жилийн хорих ял оногдуулсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл хамаарч байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Э-н давж заалдах гомдлыг үндэслэн Д.Бд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Х” зочид буудлын 302 тоот өрөөнөөс иргэн С.А-н “Samsung A51” загварын гар утас, мөн иргэн Л.Г-н “Samsung  A8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч нарт 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч С.А, Л.Г, гэрч Ж.Х нарын мэдүүлэг, алдагдсан эд зүйлийн үнэлгээ, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Д.Бгийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянавал мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

            Шүүгдэгч нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5.д заасан гэмт хэрэгт холбогдож        дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн     дугаартай шийтгэх тогтоолоор 8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байх бөгөөд  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн      дугаартай захирамжаар түүнийг эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон хугацаанд тэрээр дахин санаатай гэмт хэрэг үйлджээ.

            Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Энэ хуулийн ... 6.2, ... -т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацааг ... өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/  гэмт хэрэг хамаарна.

          Анхан шатны шүүх Д.Бгийн эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан түүний нийт эдлэх ялын хэмжээг 3 жил 8 сар 7 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Мөн шүүгдэгч нь урьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж       аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн     дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.,-т зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн боловч Өршөөл үзүүлэх тухай 2006 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар уг ялыг өршөөн хэлтрүүлжээ /хх 70-78/.

            Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай ... 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ... хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж тодорхой заасан байна.

            Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Э-н гаргасан “ ... хорих ялын доод хэмжээгээр буюу 6 сарын оногдуулах боломжтой ..., Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т шүүгдэгч Д.Бгийн 8 жилийн хорих ял авсан 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.5-д заасан гэмт хэрэг хамаарахгүй. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... ” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул түүний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Э-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

 

                                                                                    С.ЦЭЦЭГМАА