| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/02550/И |
| Дугаар | 101/ШШ2024/00288 |
| Огноо | 2024-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2024/00288
| 2024 о 01с 10ө | Дугаар 101/ШШ2024/00288
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: байрлах ******* ******* ******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух хаягтай ******* ******* *******н /рд:ЧМ67030604/,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, Х******* ******* *******н /рд:/,
Хариуцагч: тоотод оршин суух, гийн /рд:/,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ийн // нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 399,922,184 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., нэхэмжлэгчийн өмгөөлөгч П., хариуцагч Н., хариуцагчийн өмгөөлөгч Г., Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. 2023 оны 11 сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай ******* ******* ******* ББСБ ХХК нь иргэн Н.той
1. 2017 оны 03-р сарын 16-ны өдөр 27 дугаартай Зээлийн гэрээгээр 25,000,000 төгрөг,
2. 2017 оны 04-р сарын 06-ны өдөр 37 дугаартай Зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөг,
3. 2017 оны 07-р сарын 27-ны өдөр 72 дугаартай Зээлийн гэрээгээр 25,000,000 төгрөг,
4. 2017 оны 09-р сарын 16-ны өдөр 92 дугаартай Зээлийн гэрээгээр 16,000,000 төгрөг,
5. 2017 оны 12-р сарын 22-ны өдөр 122 дугаартай Зээлийн гэрээгээр 120,000,000 төгрөг,
6. 2018 оны 03-р сарын 12-ны өдөр 139 дугаартай Зээлийн гэрээгээр 16,000,000 төгрөг,
7. 2018 оны 04-р сарын 12-ны өдөр 151 дугаартай Зээлийн гэрээгээр 33,000,000 төгрөг,
8. 2018 оны 04-р сарын 17-ны өдөр 155 дугаартай Зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөг,
9. 2018 оны 05-р сарын 28-ны өдөр 173 дугаартай Зээлийн гэрээгээр Н.ын хүсэлтээр Н.тай байгуулсан гэрээгээр Н.ын данс-(зээлийн гэрээгээр Н.ын хүсэлтээр зааснаар)-нд 130,000,000 төгрөг нийт 420,000,000 төгрөг олгосон байна.
Эдгээр гэрээнээс 122 (1хх-ийн 85-87), болон 155 (1хх-ийн 9-11) дугаартай Зээлийн гэрээнүүдийн үүрэг биелэгдээгүй учраас дараах байдлаар тооцоо гарган (тооцоог хавсаргасан), нэхэмжилж байна. Ингэхдээ гэрээнүүдийн хүүг 3.5 хувиар тооцсон болно. Үүнд:
1. Н. ЗГ/22, ЗГ/37, ЗГ/72 тоот буюу нийт 55,000,000 төгрөгийн зээлийг 2017 онд авч зарцуулан, 2017-04-17-нд 875,000 төгрөг, 2017-06-16-нд 32,275,000 төгрөг, 2017-08-28-нд 875,0 төгрөг, 2017-10-03-нд 875,000 төгрөг, 2017-10-27-нд 1,435,000 төгрөг, 2017-11-27-нд 875,000 төгрөг, 2017-12-01-нд 9,560,000 төгрөг, 2018-02-24-нд 4,695,154 төгрөг, 2018-03- 09-нд 20,951,322 төгрөг буюу 72,416,476 төгрөг төлжээ. Н. 22, 37, 72 тоот зээлийг хүүгийн хамт төлж барагдуулсан. Эдгээр 3 гэрээгээр зээлийг авсан, төлсөн цаг хугацаа нь ЗГ/92, ЗГ/122, ЗГ/139, ЗГ/151, ЗГ/155 тоот зээл болон Н.ын 173 дугаартай гэрээгээр авч хэрэглэсэн 130 сая төгрөгийн эргэн төлөх цаг хугацаатай давхцалгүй тул эргүүлэн төлөх хугацаа болон төлбөр тооцооны буюу төлсөн төлбөрүүд зээлийн тооцоо хооронд холилдох улмаар зөрүүтэй тооцоо үүсэх үндэслэлгүй.
2. Н. 2018 оны 8-р сарын 11-ний өдөр 181,112,160 төгрөг манай ББСБ-д шилжүүлсэн. Үүнээс хойш Н. 5 удаа 2018-08-22-нд 2,260,000 төгрөг, 2018-12-25-нд 15,000,000 төгрөг, 2020-11-09-нд 20,000,000 төгрөг, 2021-03-04-нд 40,000,000 төгрөг, 2021-03-15-нд 40,0, 000 төгрөг шилжүүлсэн.
3. Н. 2018.7.31-ний өдөр манай ББСБ-д хүсэлт гаргаж өөрийн эзэмшлийн Ү- 2204065421 тоот үл хөдлөхийг суллуулах, улмаар худалдан борлуулж зээл, хүүгийн төлбөрөө төлөх хүсэлтийг гаргасан. Бид хүсэлтийг хүлээн авч, харилцагч Н.ын зээл, хүүг төлөх хүсэлтийг харгалзаж хүсэлтээр нь шийдвэрлэж, үл хөдлөхийг сулласан.
4. Н.ын 2018 оны 8-р сарын 11 -нд манайд шилжүүлсэн 181,112,160 төгрөгөөс бид, a. Н.ын манай ББСБ-аас эгч Н.ын гэрээгээр өөрийн авсан 130,000,000 төгрөгийг 5,681,667 төгрөгийн хүүгийн хамт бид суутган тооцож хаасан, учир нь уг зээлийн эргэн төлөгдөх хугацаа 2018-11-28 өдөр байсан. b. ЗГ/92 тоот гэрээ 148 хоног хугацаа хэтэрсэн байсан тул үндсэн зээлд 16,000,000 төгрөг, хүүд 970,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 74,667 төгрөг буюу нийт 17,045,333 төгрөгийг суутган энэ зээлийг бүрэн хаасан. Учир нь уг зээлийн эргэн төлөгдөх хугацаа 2018-09-16 өдөр байсан. с. ЗГ/139 тоот гэрээ нь 2019-03-12-ны өдөр хугацаа дуусах байсан учир үндсэн зээлд 16,0, 000 төгрөг, хүүд 1,120,000 төгрөг буюу нийт 17,120,000 төгрөг суутган энэ зээлийг бүрэн хаасан. ё. ЗГ/151 тоот гэрээний эцсийн хугацаа 2020-04-12 өдөр байсан учир бид үндсэн зээлд 9,500,000 төгрөг, хүүд 1,765,160 төгрөг нийт 11,265,160 суутган тооцсон.
5. Н.ын 2018 оны 8 сарын 22-ны өдөр манайд шилжүүлсэн 2,260,000 төгрөгөөс бид ЗГ/122 тоот гэрээний хүүд суутгасан.
6. Н.ын 2018-12-25-ны өдөр 15,000,000 төгрөгийг манайд шилжүүлснийг бид 2020-04- 12 өдөр дуусах ЗГ/151 тоот гэрээний үндсэн зээлд суутгав. Мөн Н. 2020-11-09-ны өдөр 20,000,000 төгрөгөөс 211 хоног хугацаа хэтэрсэн 151 тоот зээлийн үндсэн төлбөрт 8,500,0 төгрөг, 198 хоног хугацаа хэтэрсэн 155 тоот зээлийн үндсэн төлбөрт 11,500,000 төгрөг суутгав.
7. Н.ын 2021-03-04-ны өдөр 40,000,000 төгрөгийг манайд шилжүүлснийг 255 хоног хугацаа хэтэрсэн 122 тоот зээлийн үндсэн төлбөрт суутгасан.
8. Н. 2021-03-15-ны өдөр 40,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ өдөр ЗГ/122 тоот гэрээ 266 хоног, ЗГ/155 тоот гэрээ 324 хоног хэтэрсэн байв. Иймд бид үнийн дүн 80,000,000 төгрөгөөс багасгах зорилгоор 40,000,000 төгрөгийг ЗГ/122 тоот гэрээний үндсэн төлбөрт суутган тооцсон. Тухайн өдөр төлбөр шилжүүлсний дараа ЗГ/122 тоот гэрээний үндсэн төлбөр 40,000,000 төгрөг, 152,032,660 төгрөгийн хүүгийн, 7,261,333 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн, ЗГ/155 тоот гэрээ 38,500,000 төгрөгийн үндсэн зээл, 55,884,500 төгрөгийн хүүгийн, 3,138,567 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй болсон. Бид аль болох үндсэн зээлийг бууруулах буюу Н.ын хугацаа хэтэрсэн өр төлбөр буюу үндсэн зээлийн дүнг бууруулахад дэмжиж ажилласан.
1. Хариуцагч Н.ын зээлийн эргэн төлөлтүүдийн тухайд
Хариуцагч Н. дээрх төлөлтүүдээс гадна Н.гийн данс руу мөнгө шилжүүлсэн, Н.д байр өгсөн гэдэг. Хариуцагч Н. нь иргэн Н.тай зээлийн гэрээ байгуулаагүй, харин ******* ******* ******* ББСБ ХХК-тай Зээлийн гэрээ байгуулсан. Тиймээс Н. руу шилжүүлсэн гэх хөрөнгө, мөнгийг нэхэмжлэгч ББСБ нь мэдэхгүй, хүлээж аваагүй бөгөөд эргэн төлөлтөд тооцох боломжгүй. Учир нь 122, 151, 155 дугаартай Зээлийн 3 гэрээнүүдийн 2-р зүйлийн 2.5-д Зээлдэгч нь Зээлийн гэрээний төлбөрийг Зээлдүүлэгчийн байранд бэлнээр авчран эсхүл Зээлдүүлэгчийн банканд байрлах дараах дансанд шилжүүлэн төлж болно. Үүнд: ХХБ , Голомт хэмээн заасны дагуу Зээлдэгч бэлнээр төлөх эсхүл зөвхөн гэрээнд заасан дансанд шилжүүлэх байжээ. Тиймээс Н.ын гэрээн дээр заасан дансанд төлсөн төлөлт болон бэлнээр төлж, кассын орлогын баримт үйлдсэн төлөлтүүдээр тооцоолол хийсэн.
2. Хариуцагч Н.ын төлөлтүүдийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар тооцсон тухайд Зээлдэгч 122, 151, 155 дугаартай гэрээнүүдийн хавсралтад заасан Зээлийн төлбөр. хүүг төлөх хуваарь-ийн дагуу сар бүр зээлийн хүүгээ эхэлж төлөх ёстой бөгөөд хугацааны төгсгөлд үндсэн зээлээ төлөх ёстой. Нэгэнт хуваарийн дагуу сар бүр төлөлт хийгдээгүй учир хүү хуримтлагдана гэдэг нь энгийн хүнд ч ойлгомжтой нөхцөл байдал билээ. Мөн гэрээ нь талуудын чөлөөт хүсэл зоригийн илэрхийлэл дээр хийгддэг бөгөөд Зээлдэгч өөрөө, сайн дураараа дээрх гэрээнүүдийн зээлийн төлбөр төлөх дараалалтай холбоотой дараах заалтуудыг хүлээн зөвшөөрч. гарын үсэг зуржээ. Үүнд: Дээрх Зээлийн гэрээнүүдийн 2-р зүйлийн 2.2. Зээлдэгч зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн гэрээний хугацаа дууссанаас үл хамааран зээл бүрэн төлөгдөх хүртэл сар бүр энэхүү гэрээний 2.1.2-т заасан хүүг төлнө. , 2.6. Зээлдэгч энэхүү гэрээний Хавсралт №1-т заасан эргэн төлөх хуваарьт хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд зээл хугацаандаа төлөгдөөгүй гэж үзэх бөгөөд төлөгдөх хуваарьт өдрийн дараа өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.2-т заасан зээлийн хууг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хууг зээлийн эргэн төлөлтийг графикт хугацаанд нийлүүлэх хүртэл буюу хугацаа дууссан тохиолдолд зээл бүрэн төлөгдөх хүртэлх хугацаанд төлөхөөр талууд тохиролцов. , 2.7. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл дарааллаар гүйцэтгэнэ. Гэрээнүүдийн Хавсралт №1-т заасан Зээлийн төлбөр, хууг төлөх хуваарь (1хх-ийн 11, 84, 87) зэрэг гэрээний нөхцөлүүдийг хариуцагч Н. нь тус тус хүлээн зөвшөөрсөн байна. Иргэний хуулийн 451-р зүйлийн 453.1. Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу 4 зээлдэгч нь сар сүр гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөлтөө хийгээгүй л бол тухайн зээлийн хүү хуримтлагдаж байгаа тул зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх ёстой. Хариуцагч Н.оос манай руу шилжүүлсэн төлөлтүүдээс харахад гэрээнүүдийн хавсралтад дурдсан хуваарийн дагуу эргэн төлөлтийг сар бүр хийж байгаагүй нь нотлогддог.
3. Хариуцагч Н.ын төлөлтүүдийг Зээлийн гэрээнүүдийн төлөлтөд хэрхэн тооцсон тухайд Иргэний хуулийн 206-р зүйлийн 206.1. Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж заасны дагуу зээлийн гэрээний төлөлт хийх үүргээ биелүүлэхдээ зохих ёсоор буюу өөрөө аль зээлийн төлөлтөө хийж байгаагаа тодорхой бичиж, төлөлтөө хийгээд, дараа нь ББСБ-тай ирж тооцоо нийлэх ёстой. ББСБ бол хугацааны дарааллаар эхэлж үүрэг үүссэн, хугацаа хэтрэлт рүү орох гэж байгаа болон хугацаа хэтэрсэн зээлүүдийг эхэлж тооцож, хаагаад явна. Барьцаа хөрөнгийн тухайд 122 дугаар Зээлийн гэрээний Хавсралт №3-р баталсан 2018 оны 08-р сарын 28-ны өдрийн Дугаар-122-1 Ипотекийн гэрээ (2хх-ийн 233-234)-д заасан 204083964 дугаартай Нийслэлийн БЗД-ийн хороо, гудамж тоот, 120 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 122 дугаар Зээлийн гэрээний Хавсралт №4-р баталсан 2018 оны 08-р сарын 28-ны өдрийн Дугаар-12 Ипотекийн гэрээ (2хх-ийн 235-236)-д заасан, 155 дугаарт Зээлийн гэрээний Хавсралт №3-р баталсан 2018 оны 08-р сарын 28-ны өдрийн Дугаар-155-1 Ипотекийн гэрээ (1хх-ийн 12-13)- д заасан 206057322 дугаартай Нийслэлийн ХУД-ийн 3-р хороо, Үйлдвэр /17060/, Үйлдвэр гудамж 49/4 байр, 71 тоот, 101 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 122 дугаар Зээлийн гэрээний Хавсралт №5-р баталсан 2018 оны 08-р сарын 28-ны өдрийн Дугаар-122-3 Ипотекийн гэрээ (2хх-ийн 237-239)-д заасан, 155 дугаарт Зээлийн гэрээний Хавсралт №4-р баталсан 2018 оны 08-р сарын 28-ны өдрийн Дугаар-155-2 Ипотекийн гэрээ (2хх-ийн 22-24, 1хх-ийн 16-17)-д заасан Ү-2201007598 дугаартай Нийслэлийн СХД-ийн хороо, хороолол, дугаар байрны тоот, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан байна.
Иймд 2017 оны 12-р сарын 22-ны өдрийн 122 дугаартай Зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлд 40,000,000 төгрөг, д хүүд 197,392,660 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 16,333,333 төгрөг, нийт 253,725,993 төгрөг,
2018 оны 04-р сарын 17-ны өдрийн 155 дугаартай зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлд 38,500,000 төгрөг, хүүд 99,543,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 11,870,367 төгрөг болсноос 3,717,676 төгрөгөөр бууруулж 8,152,691 төгрөг, нийт 146,196,191 төгрөг, Бүгд 399,922,184 төгрөгийг гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээнүүдийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэв.
Хариуцагч Н. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нийт 7 удаагийн зээлийн гэрээгээр 290,000,000 төгрөгийг зээл авсан нь үнэн. Зээлийг бүрэн төлж дуусгасан, миний бие авлагатай байгаа. Зээл тус бүрийг дарааллаар нь дараах байдлаар тайлбарлаж байна.
1. Талуудын хооронд 2017 оны 03 сарын 16-ны өдөр байгуулагдсан 28 тоот зээлийн гэрээнд үндсэн зээлийг 25,000,000 төгрөг, 27 тоот данс нээж, зээлийн хүүг сарын 3,5 хувь, хугацааг 6 сар гэж тодорхойлжээ.
Зээлийг авсан нь үнэн, 6 сарын хугацаанаас өмнө төлсөн, 2017 оны 4 сарын 17-нд 875,000 төгрөг, 2017 оны 06 сарын16-ны өдөр 32,275,000 төгрөг төлсөн, үүнээс 30,525,000 төгрөгийг үндсэн зээлд төлөөд, 1,750,000 төгрөгийг хүүд тооцож төлсөн. Илүү 5,525,000 төгрөг төлснийг буцаана гэчхээд 3 хоносон тул дараагийн зээлийг авсан.
2. Талуудын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан 37 тоот зээлийн гэрээнд үндсэн зээлийг 5,000,000 төгрөг, зээлийн хүүг сарын 3,5 хувь, хугацааг 6 сар гэж тодорхойлжээ.
Зээлийг авсан нь үнэн. 2017.05.06-нд 175,000, 2017.06.06-нд 175,000 төгрөг, 2017.06.16-нд 58,333.33 төгрөг, нийт 408,333.33 төгрөг болсон.
Илүү төлсөн 5,525,000 төгрөгөөс үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 408,333,33 төгрөг, нийт 5,408,333.33 төгрөгийг хасахаар 116,666.67 төгрөг үлдсэн, уг мөнгийг миний данс уруу буцаан шилжүүлсэн, энэ нь дансны хуулгаар нотлогдоно.
3. Талуудын хооронд 2017 оны 07 сарын 27-ны өдөр байгуулагдсан 72 тоот зээлийн гэрээнд үндсэн зээлийг 25,000,000 төгрөг, 72 тоот зээлийн дансаар, зээлийн хүүг сарын 3.5 хувь, хугацааг 6 сар гэж тодорхойлжээ.
Зээлийг авсан нь үнэн. 2017 оны 8 сарын 28-нд 875,000 төгрөг, 2017 оны 10 сарын 03-нд 875,000 төгрөг, 2017.10.27-нд 875,000 төгрөг, 2017.11.27-нд 875,000 төгрөг, 2017.12.01-нд 8,560,000 төгрөг, нийт 12,060,000 төгрөг төлсөн, энэнээс 875,000 төгрөг, 3,616,666,67 төгрөгийг хүүд, үндсэн зээлд 8,443,333.33 төгрөг төлсөн. Үлдэгдэл үндсэн зээлд 16,556,666.67 төгрөг, үүний хүү 2018.01.01-ний байдлаар 579,483.33 төгрөгийг байна. Төлөлтөө 2018.03.09-нд хүүд 422,222.89 төгрөг төлсөн, нэмэгдүүлсэн хүүд 100,443.78 төгрөг төлсөн. /Энэ 2-ын дүн 522,666.67 гэж баримтаар таарч байгаа./
2018.03.09-нд хүүд 1,470,756 төгрөг, үндсэн зээлд 422,431.42 төгрөг төлсөн. 2018.04.09-ний байдлаар 16,134,235.24 төгрөгийн үндсэн зээл үлдсэн. 2018.08.11 хүртэл 4 сарын хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөөгүй байж байгаад 2018.08.11-нд хүү 564,698.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 112,939.65 төгрөг бодогдсон, 2018.08.11-нд хүүд 2,861,137.72 төгрөг, үндсэн зээлд 21,574,164.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 564,698.25 төгрөг төлсөн. /2018.08.11-нд 36,112,160 төгрөг төлсөн баримттай тулж байгаа/
Ингээд хугацаанаас өмнө бүрэн төлөөд 5,439,928.81 төгрөг илүү төлөлттэй байгаа.
4. Талуудын хооронд 2017 оны 09 сарын 16-ны өдөр байгуулагдсан 92 тоот зээлийн гэрээнд үндсэн зээлийг 16,000,000 төгрөг, 92 тоот зээлийн дансаар, зээлийн хүүг сарын 3.5 хувь, хугацааг 12 сар гэж тодорхойлжээ.
Зээлийг авсан нь үнэн. 2018.02.23-нд 4,800,000 төгрөг төлсөн, үүний нэмэгдүүлсэн хүүд 377,066.67 төгрөг, хүүд 2,930,666.67 төгрөг, үндсэн зээлд 1,492,266.67 төгрөг, 2018.02.23-ны байдлаар 14,507,733.33 төгрөг үлдсэн. 2018.03.09-нд 16 хоногийн дараа 16,770,520.75 төгрөгийг төлсөн. Үүнээс 16 хоногийн хүүд 298,666.67 төгрөг, үндсэн зээлд 16,471,854.08 төгрөг төлсөн. Ингээд 4 дэх зээлийн гэрээний төлбөр дуусаж, илүү 1,964,120.75 төгрөг үлдсэн.
5. Талуудын хооронд 2017 оны 12 сарын 12-ны өдөр байгуулагдсан 122 тоот зээлийн гэрээнд үндсэн зээлийг 120,000,000 төгрөг, 122 тоот данс нээж, зээлийн хүүг сарын 3.5 хувь, хугацааг 12 сар гэж тодорхойлжээ.
2017.12.15-нд 15,000,000 төгрөг, 2017.12.26-нд 10,000,000 төгрөг, 2017.12.26-нд 30,000,000 төгрөг, 2018.01.04-нд 60,000,000 төгрөг, 2018.03.09-нд 5,000,000 төгрөг, нийт 120,000,000 төгрөгийг авсан нь үнэн.
2018.08.11-нд бүрэн төлж дуусгаж хаасан, 2018.08.11-нд 36,112,160 төгрөгийг хүүд, үндсэн зээлд 144,061,160 төгрөг төлсөн. /145,000,000 баримттай, 36,112,160 баримттай/
Үндсэн хүүд 29,995,326.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,116,833.33 төгрөг, төлсөн. Үндсэн зээлд 145,000,000 төгрөг төлсөн боловч хүүгийн зөрүү 938,840 төгрөг гарсныг хасаад 144,061,160 төгрөгөөр тооцсон. Та олон сар төлөөгүй гээд хүүг нэмж авсан. 5 дахь гэрээг бүрэн төлж дуусгаад, 24,061,160 төгрөгийн авлага үүссэн.
6. Талуудын хооронд 2018 оны 03 сарын 12-ны өдөр байгуулагдсан 139 тоот зээлийн гэрээнд үндсэн зээлийг 16,000,000 төгрөг, зээлийн хүүг сарын 3,5 хувь, хугацааг 12 сар гэж тодорхойлжээ. /III хх 140-142 дахь тал/
Зээлийг авсан нь үнэн. 2018.07.02-нд 10,000,000 төгрөгийн төлөлт хийсэн, 1,829,333.33 төгрөгийг хүүд, 7,946,666.67 төгрөгийг үндсэн зээлд төлсөн.
2018.08.11-нд хүүд 366,426.67 төгрөгийг, үндсэн зээлд 4,134,449.55 төгрөгийг төлсөн. 2018.08.22-нд 2,260,000 төгрөг төлснөөс, 2,209,707.66 төгрөг нь үндсэн зээлд, хүүд 50,282.34 төгрөг төлсөн.
2018.11.30-нд үндсэн зээлд 415,655.73 төгрөг, хүүд 195,415.80 төгрөгийг төлсөн.
2018.12.25-нд 15,000,000 төгрөг төлсөн, үүний үндсэн зээлд 14,962,272.32 төгрөг, хүүд 37,727.68 төгрөг, төлсөн. 2018.12.25-ны байдлаар бүрэн төлж дуусгаад илүү төлөлт, 13,668,751.93 төгрөг үлдсэн.
7. Талуудын хооронд 2018 оны 04 сарын 12-ны өдөр байгуулагдсан 151 тоот зээлийн гэрээнд үндсэн зээлийг 33,000,000 төгрөг, зээлийн хүүг сарын 3,5 хувь, хугацааг 12 сар гэж тодорхойлжээ. /I хх 82-84 дахь тал/
Зээлийг авсан нь үнэн, 2018.04.12-нд 28,000,000 төгрөг, 2018.04.13-нд 5,000,000 төгрөг, нийт 33,000,000 төгрөг авсан.
8. Талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан 155 тоот зээлийн гэрээнд үндсэн зээлийг 50,000,000 төгрөг, зээлийн хүүг сарын 3,5 хувь, хугацааг 12 сар гэж тодорхойлжээ. /III хх 143-145 дахь тал/
Зээлийг авсан нь үнэн.
7, 8 дахь зээлийн гэрээний үүрэгт миний байрыг тооцож зээлийг хаахаар тохирсон. ******* ******* ББСБ ХХК-ийн захирал , Мөнхболор, хуульч Мандах нараас мэйл ирүүлээд зөвшөөрсөн тул 7 дахь гэрээний 33,000,000 төгрөгийн зээл дээр 8 дахь гэрээний 50,000,000 төгрөгийг нэмж, нийт 83,000,000 төгрөгтөө миний 101,700,000 төгрөгийн байрыг авахаар тохирсон. 6дахь зээлийн гэрээгээр миний бие зээлийн илүү төлөлттэй байсан. Тухайн үед ХУД-т байрлах Туулын 60а байрны 45,09 м.кв орон сууцыг акт үйлдээд авсан боловч энэ 7, 8 дахь зээлийн мөнгөө төл, байрыг аваагүй гэж намайг залилсан. Байраа 2023.07.29-нд буцааж авсан ба энэ талаараа Хан-Уулын цагдаад хандаад шалгуулж байгаа.
2020.11.06-нд 20,000,000 төгрөг, 2021.03.04-нд 40,000,000 төгрөг, 2021.03.15-нд 40,000,000 төгрөг, нийт 100,000,000 төгрөг төлсөн. Хохирсон ч гэсэн яахав гээд 7, 8 дахь зээлээ төлсөн. 2020.11.06-нд 20,000,000 төгрөгийг хүүд, 2021.03.04-нд төлсөн 40,000,000 төгрөгөөс үндсэн зээлд 20,004,333.33 төгрөг, хүүд 19,995,666.67 төгрөг төлсөн. 2021.03.15-нд 166,777.72 төгрөгийг хүүд, үндсэн зээлд 39,833,222.28 төгрөгийг төлж дуусгасан.
Ингээд миний бие дээр зээлийн төлбөрүүдийг бүрэн төлж, 26,837,555.61 төгрөгийн авлагатай байгаа. Нэхэмжлэгч тал миний төлсөн мөнгийг дуртай зээлдээ хуваарилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
9. Талуудын хооронд 2018 оны 05 сарын 28-ны өдөр байгуулагдсан 173 тоот зээлийн гэрээнд үндсэн зээлийг 130,000,000 төгрөг, зээлийн хүүг сарын 3,5 хувь, хугацааг 12 сар гэж тодорхойлжээ.
Би уг гэрээг байгуулаагүй, Н. нь миний эгч мөн, мөнгө миний дансанд орсон байж болно, зээлийн гэрээг байгуулсан хүн нь хариуцах байх, би хариуцахгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд: хуулийн этгээдийн гэрчилгээ (1 хх-ийн 5, 2 хх-ийн 15, 226), тусгай зөвшөөрлийн гэрчилгээ (1 хх-ийн 6-8, 2 хх-ийн16-18, 227-228), 2018.04.17-ны өдрийн №155 дугаар зээлийн гэрээ (1хх-ийн 9-11), 2018.04.17-ны өдрийн №155-1 дугаар ипотекийн гэрээ (1 хх-ийн 12-17), үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар (1 хх-ийн 18, 22), зээлийн хүүгийн тооцоолол (1 хх-ийн 19, 35), 2018.04.12-ны өдрийн №151 дугаар зээлийн гэрээ (1 хх-ийн 82-84, 2 хх-ийн 19-21), 2018.08.28-ны өдрийн 1151-2 ипотекийн гэрээ (2 хх-ийн 22-24), 2018.12.22-ны өдрийн №122 дугаар зээлийн гэрээ (1 хх-ийн 85-90, 2 хх-ийн 230-232), 2018.08.28-ны №122-1 дугаар ипотекийн гэрээ (2 хх-ийн 233-234), 2018.08.28-ны №122-2 дугаар ипотекийн гэрээ (2 хх-ийн 235-236), 2018.08.28-ны №122-3 дугаар ипотекийн гэрээ (2 хх-ийн 237-238), 2018.07.27-ны №ЗГ75 Зээлийн гэрээ (1 хх-ийн 125-127), 2017.09.16-ны №92 дугаар Зээлийн гэрээ (1 хх-ийн 128-130), 2018.03.12-ны №139 зээлийн гэрээ (1 хх-ийн 131-133), 2018.05.26-ны №173 зээлийн гэрээ (1хх-ийн 134-137), зээл төлөлтийн баримт (1 хх-ийн 137-146, 2 хх-ийн 151-160, 3 хх-ийн 56-64), хүү тооцооллын хүснэгт (1 хх-ийн 147-150,192,196,198,200, 2-хх-ийн 108-110, 134-137,177,181,183,185, 3 хх-ийн 66-69, 71, 75, 77, 79), мемориалын баримт (1хх-ийн 193-195,199, 201, 2хх-ийн 178-180, 184, 186, 3хх-ийн 72-74, 78, 80,149-154), 2017.03.16-ны өдрийн №28 зээлийн гэрээ (3хх-ийн 128-130), 2017.04.05-ны өдрийн №37 Зээлийн гэрээ (3хх-ийн 131-133), 2017.07.27-ны өдрийн №ЗГ72 дугаар Зээлийн гэрээ (2хх-ийн 139-141, 3хх-ийн 44-46, 134-136), 2017.09.16-ны өдрийн №92 дугаар зээлийн гэрээ (2хх-ийн 142-144, 3хх-ийн 47-49, 137-139), 2018.03.12-ны №139 дугаар зээлийн гэрээ (2хх-ийн145-147, 3хх-ийн 50-52,140-142), 2018.05.28-ны №173 дугаар зээлийн гэрээ (2хх-ийн 148-150, 3хх-ийн53-55, 143-145), 2019.04.30-ны өдрийн №258 тоот Г.Цэлмэгтэй байгуулсан зээлийн гэрээ (3хх-ийн 146-148), 2018.08.27-ны өдрийн Итгэмжлэл (4 хх-ийн 56), тооцоолол (4хх-ийн 52-55), 4хх-191-249, 5хх-1-21-р тал зэрэг баримтыг гаргаж өгсөн.
Хариуцагч талаас шүүхэд: Хаан банкны шилжүүлэг (1хх-ийн 76), Голомт банкны хуулга (1 хх-ийн 77, 107-110), зээлийн тооцоолол (1 хх-ийн 115-116), Голомт банкны депозит хуулга (1 хх-ийн 138), Хаан банкны АТМ мөнгөний шилжүүлэг (1-хийн 146, 3хх-ийн 43), Хаан банкны депозит хуулга (1 хх-ийн157-159), бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт (1хх-ийн 166-168), оршин суугаа хаягийн тодорхойлолт (2хх-ийн37,3хх-ийн 4), ХХБ-ны шилжүүлгийн маягт (2хх-ийн 106, 2-хх-ийн 138, 3хх-ийн 41), мөнгөний орлогын баримт (3хх-ийн 42), хөдөлмөр чадвар алдалтын хувь тогтоосон акт (3хх-ийн 204-208), ҮХЭХӨЭУБ гэрчилгээ (3хх-ийн 209), 5хх-35-р тал зэрэг баримтыг гаргаж өгсөн.
Зохигчдын хүсэлтээр шүүхээс: Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэс(1хх-ийн 223), Боорчи ХХК-иас орон сууц захиалгын гэрээ, гэрээнээс Цэлмэгийн татгалзал (1хх-ийн 225-237), гэрч Н.ын мэдүүлэг (3хх-ийн 221-223), Сонгинохайрхан Улсын бүртгэлийн газрын баримт (3хх-ийн 226) зэрэг баримтыг бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК хариуцагч Н., Н., Х., С.Хангарьд нарт холбогдуулан №122, №151, №155 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 399,922,184 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал хариуцагчаар татсан Н., Х., С.Хангарьд нараас татгалзаж, гэрээний үүргийг хариуцагч Н.оос шаардсан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 11 сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Н.т холбогдуулан 2017 оны 12-р сарын 22-ны өдрийн 122 дугаартай зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлд 40,000,000 төгрөг, хүүд 197,392,660 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 16,333,333 төгрөг, 2018 оны 04-р сарын 17-ны өдрийн 155 дугаартай зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлд 38,500,000 төгрөг, хүүд 99,543,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 11,870,367 төгрөг болсноос 3,717,676 төгрөгөөр бууруулж 8,152,691 төгрөг, нийт 399,922,184 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах-аар нэхэмжилсэн ба энэ шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж оролцож байна.
Хариуцагч Н. 8 удаагийн зээлийн гэрээгээр 290,000,000 төгрөгийн зээл авсан, зээлээ бүрэн төлсөн, эцсийн тооцоогоор 26,837,555.61 төгрөгийн илүү төлөлттэй, 9 дэх зээлийн гэрээг байгуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргасан.
Нэхэмжлэгч тал ...талуудын хооронд 9 гэрээ байгуулагдсан, төлсөн төлбөрийг зээлдэгчид ашигтай байдлаар тооцсон, 122, 155 тоот гэрээний үүрэг шаардаж байгаа, бусад зээлийг төлсөн... гэж, хариуцагч ...миний төлсөн төлбөрийг зээлдүүлэгч зээлийн гэрээний дагуу тооцоогүй, дур зоргоороо тооцож, надаас үндэслэлгүйгээр их мөнгө нэхэмжилж байна... гэж өөр өөр тайлбар гаргаж, тооцооллыг өөр өөрөөр тайлбарлаж байх тул шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай холбоотой 9 гэрээнд байгуулагдсан цаг хугацаа, төлбөр төлсөн дарааллаар нь болон Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д нийцүүлэн дараах байдлаар дүгнэлт хийж, шийдвэрлэв.
1. ******* ******* ******* ББСБ ХХК 2017 оны 03 сарын 16-ны өдөр 25,000,000 төгрөгийг хариуцагч Н.т 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн, хүүтэйгээр зээлж, 28 тоот зээлийн гэрээ байгуулж, барьцаанд Н.Баярсайханы өмчлөлийн Ү-2204001196 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол, 13-р байрны 1 тоотод байрлах орон сууцыг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна. /3-хх 128-130, 4хх 209-212/
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байх ба хариуцагч хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба зээлийг төлж дуусгасан, илүү төлөлттэй байсан гэж маргаж байна.
Зээлдэгч гэрээний дагуу 25,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь хариуцагч Н.ын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.
2017.03.16-ны өдрийн 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээ 2017.09.16-нд дуусахад зээлдэгч үндсэн зээлд 25,000,000 төгрөг, хүүд 5,250,000 төгрөг, нийт 30,250,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан боловч зээлдэгч 2017.06.16-нд зээлийг төлж дуусгасан болох нь зохигчийн тайлбар, төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байх тул зээлдэгч үндсэн зээлд 25,000,000 төгрөг, 3 сарын хүүд 2,625,000 төгрөг, нийт 27,625,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзнэ.
Зээлдэгч Н. зээлийн гэрээний хугацаанд 2017.04.17-нд 875,000 төгрөг, 2017.06.16-нд 32,275,000 төгрөг /нэхэмжлэгч зөвшөөрсөн 4хх-191/, нийт 33,150,000 төгрөг төлснөөс төлөх ёстой 27,625,000 төгрөгийг хасвал 5,525,000 төгрөгийг илүү төлсөн гэж үзэхээр байх ба энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.
Иймд зээлдэгчийг 2017.03.16-ны өдрийн 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээгээ хугацаанаас өмнө төлж дуусгасан, үүргээ бүрэн биелүүлсэн, зээлдүүлэгчээс 5,525,000 төгрөгийн авлагатай байсан гэж дүгнэв.
2. ******* ******* ******* ББСБ ХХК 2017 оны 04 сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг хариуцагч Н.т 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн, хүүтэйгээр зээлж, 37 тоот зээлийн гэрээ байгуулж, барьцаанд Н.Баярсайханы өмчлөлийн Ү-2204001196 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол, 13-р байрны 1 тоотод байрлах орон сууцыг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна. /4хх 213-217/
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байх ба хариуцагч хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба зээлийг төлж дуусгасан, илүү төлөлтийг надад буцаан өгсөн гэж маргаж байна.
Зээлдэгч гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь хариуцагч Н.ын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.
2017.04.05-ны өдрийн 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээ 2017.10.05-нд дуусахад зээлдэгч үндсэн зээлд 5,000,000 төгрөг, хүүд 1,050,000 төгрөг, нийт 6,050,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан байна.
Зээлдэгч Н. 2017.06.16 хүртэлх ашигласан хугацааны хүүг тооцож төлөн зээлийг дуусгавар болгохоор зээлдүүлэгчтэй тохиролцсон болох нь хариуцагчийн тайлбар, төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байна.
2017.04.05-ны өдрөөс 2017.05.05 хүртэлх хүүд 175,000 төгрөг, 2017.05.05-наас 2017.06.05 хүртэлх хүүд 175,000 төгрөг, 2017.06.05-наас 2017.06.16 хүртэлх 10 10 хоногийн хүүд 58,333.33 төгрөг, нийт 408,333.33 төгрөг дээр үндсэн зээл 5,000,000 төгрөгийг нэмбэл зээлдэгч бүгд 5,408,333.33 төгрөг төлөхөөс зээлдэгчийн 1 дэх зээлийн гэрээнээс илүү төлсөн 5,525,000 төгрөгийг хасахад Н. 116,666.66 төгрөгийн илүү төлөлттэйг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч Н.ын данс уруу шилжүүлсэн болох нь Н.ын Хаан банкны 5064047347 тоот дансны хуулгаар тогтоогдож байх тул хариуцагч үүргээ биелүүлсэн, энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэв. /1хх-157/
3. ******* ******* ******* ББСБ ХХК 2017 оны 07 сарын 27-ны өдөр 25,000,000 төгрөгийг хариуцагч Н.т 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн /гэрээнд 4.4 хувь гэсэн байх боловч нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө 3.5 хувиар тохирсон гэж хүлээн зөвшөөрсөн/ хүүтэйгээр зээлж, 72 тоот зээлийн гэрээ байгуулж, барьцаанд Н.ын өмчлөлийн Ү-2201007598 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 4/Б байр 3А тоот хаягт байршилтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ипотекийн гэрээ зэргээр тогтоогдож байна. / 1хх 125-127, 3хх 134-136, 4хх 218-222/
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байх ба хариуцагч хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба зээлийг төлж дуусгасан, илүү төлөлттэй гэж маргаж байна.
Зээлдэгч гэрээний дагуу 25,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь хариуцагч Н.ын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.
2017.07.27-ны өдрийн 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээ 2018.01.27-нд дуусахад үндсэн зээлд 25,000,000 төгрөг, 6 сарын хүүд 5,250,000 төгрөг, нийт 30,250,000 төгрөг төлөх үүрэгтэй байжээ.
Зээлдэгч Н. 2017.08.28-нд 875,000 төгрөг, 2017.10.03-нд 875,000 төгрөг, 2017.10.27-нд 1,435,000 төгрөг, 2017.11.27-нд 875,000 төгрөг, 2017.12.01-нд 9,560,000 төгрөг, нийт 13,620,000 төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /нэхэмжлэгч зөвшөөрсөн ба 4хх-192/
Нийт 30,250,000 төгрөг төлөхөөс төлсөн 13,620,000 төгрөгийг хасвал, гэрээний үүрэгт 16,630,000 төгрөг төлөөгүй. Гэрээний хугацаа дууссан 2018.01.27-ны өдрөөс хойш Н.оос 2018.03.09-нд 16,770,520.75 төгрөгийг зээл хаах гэсэн утгатай, 2018.03.09-нд 522,666.67 төгрөгийг зээлийн хүү төлөв гэсэн утгатай тус тус төлсөн нь бэлэн мөнгөний орлогын баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /1хх-167, 4хх-192/
72 тоот зээлийн гэрээний дутуу төлөлт 16,630,000 төгрөгөөс 2018.03.09-нд төлсөн 16,770,520.75 төгрөгийг тооцвол Н. 140,520.75 төгрөгийн илүү төлөлттэй гэж дүгнэв.
2018.01.27-ны өдрөөс 2018.03.09 хүртэл 16,630,000 төгрөгийг 40 хоногоор хэтрүүлж төлсөн байх боловч хугацаа хэтрүүлсний хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч нэхэмжлээгүй тул 3 дахь зээлийн гэрээний дутуу төлөлт 16,630,000 төгрөгөөс хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүх тооцоогүй.
Энэ үед зээлдэгчээс зээлдүүлэгчид 2018.02.23-нд 4,800,000 төгрөг, 2018.03.09-нд 3,706,812.58 төгрөг, 2018.03.09-нд 522,666.67 төгрөг, нийт 9,029,479.25 төгрөг төлснийг нэмж тооцвол, зээлдэгч 72 тоот зээлийн гэрээний үүрэгт 9,170,000 төгрөгийн илүү төлөлттэй гэж үзэв. /140,520.75+9,029,479.25 /
/3хх-42, 43, 1хх-167,
4. ******* ******* ******* ББСБ ХХК 2017 оны 09 сарын 16-ны өдөр 16,000,000 төгрөгийг хариуцагч Н.т 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн /гэрээнд 4.4 хувь гэсэн байх боловч нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө 3.5 хувиар тохирсон гэж хүлээн зөвшөөрсөн/ хүүтэйгээр зээлж, 92 тоот зээлийн гэрээ байгуулж, барьцаанд Н.ын өмчлөлийн Ү-2201007598 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 4/Б байр 3А тоот хаягт байршилтай, 1 өрөө орон сууцны орон сууцыг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ипотекийн гэрээ зэргээр тогтоогдож байна. / 3хх 137-139, 4хх 224-228/
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байх ба хариуцагч хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба зээлийг төлж дуусгасан, илүү төлөлттэй гэж маргаж байна.
Зээлдэгч гэрээний дагуу 16,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь хариуцагч Н.ын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.
2017.09.16-ны өдрийн 16,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2018.09.16-нд дуусахад үндсэн зээлд 16,000,000 төгрөг, хүүд 8,565,333.33 төгрөг, нийт 24,565,333.33 төгрөг төлөх үүрэгтэй байжээ. /4хх 226/
Зээлдэгчийн 72 тоот зээлийн гэрээний илүү төлөлт 9,170,000 төгрөгийг хасахад үлдэгдэл 15,395,333.33 төгрөгийг төлөхөөр байна. Гэрээний хугацаанд буюу 2018.08.11-нд 36,112,160 төгрөгийг Н.оос хүү төлөлт гэсэн утгатай төлснийг хасахад зээлдэгч 92 тоот гэрээний үүрэгт 20,716,826.67 төгрөгийн илүү төлөлттэй байна. /2хх 106/
5. ******* ******* ******* ББСБ ХХК 2017 оны 12 сарын 22-ны өдөр 120,000,000 төгрөгийг хариуцагч Н.т 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн /гэрээнд 4.4 хувь гэсэн байх боловч нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө 3.5 хувиар тохирсон гэж хүлээн зөвшөөрсөн/ хүүтэйгээр зээлж, 122 тоот зээлийн гэрээ байгуулж, барьцаанд Н.ын өмчлөлийн Ү-2204065421 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 24Б үйлчилгээний хэсгийн 3 тоот хаягт байршилтай, 473.1 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, ипотекийн 122-1 дугаартай нэмэлт гэрээгээр С.Хангарьдын өмчлөлийн Ү-2204083964 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 11-р хороо, Туул 6 гудамж, 13 тоот хаягт байршилтай, 120 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, ипотекийн 122-2 дугаартай нэмэлт гэрээгээр Х.ын өмчлөлийн Ү-2206057322 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр/17060/ Үйлдвэрийн гудамж, 49/4 байр, 71 тоотод байршилтай,101 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, ипотекийн 122-3 дугаартай нэмэлт гэрээгээр Н.ын өмчлөлийн Ү-2201007598 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 4/Б байр 3А тоот хаягт байршилтай, 1 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ипотекийн гэрээнүүд зэргээр тогтоогдож байна. / /1хх 85-87, 4хх 229-239/
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байх ба хариуцагч хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба зээлийг төлж дуусгасан, илүү төлөлттэй гэж маргаж байна.
Зээлдэгч гэрээний дагуу 120,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь хариуцагч Н.ын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.
2017.12.22-ны өдрийн 120,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2018.12.12-нд дуусахад зээлдэгч үндсэн зээлд 120,000,000 төгрөг, хүүд 51,100,000 төгрөг, нийт 171,100,000 төгрөг төлөх үүрэгтэй байжээ. /4хх-231/
92 тоот зээлийн гэрээний илүү төлөлт 20,716,826.67 төгрөгийг хасахад 150,383,173.33 төгрөгийг төлөхөөр байна. Зээлийн гэрээний хугацаанд буюу 2018.08.11-нд 145,000,000 төгрөгийг оос үндсэн зээлд утгатай, 2018.08.22-нд 2,260,000 төгрөгийг оос утгатай зээлдэгчээс нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд төлсөн болох нь орлогын ордероор тогтоогдож байгааг хасахад 3,123,173.33 төгрөгийн үлдэгдэлтэй байна. /1хх 142, 110/
Гэрээний хугацаа дууссаны дараа 2018.12.25-нд 15,000,000 төгрөг төлсөн болох нь Голомт банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байх тул 3,123,173.33 төгрөгийг төлсөн гэж хасвал зээлдэгч 122 тоот гэрээний үүрэгт 11,876,826.67 төгрөгийн илүү төлөлттэй, үүнийг дараагийн зээлийн гэрээний үүрэгт тооцох боломжтой байна. /1хх-107/
6. ******* ******* ******* ББСБ ХХК 2018 оны 03 сарын 12-ны өдөр 16,000,000 төгрөгийг хариуцагч Н.т 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн /гэрээнд 4.4 хувь гэсэн байх боловч нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө 3.5 хувиар тохирсон гэж хүлээн зөвшөөрсөн/ хүүтэйгээр зээлж, 139 тоот зээлийн гэрээ байгуулж, барьцаанд Н.ын өмчлөлийн Ү-2204065421 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 24Б үйлчилгээний хэсгийн 3 тоот хаягт байршилтай, 473.1 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ипотекийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /3хх 140-142, 4хх 240-244/
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байх ба хариуцагч хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба зээлийг төлж дуусгасан, илүү төлөлттэй гэж маргаж байна.
Зээлдэгч гэрээний дагуу 16,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь хариуцагч Н.ын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.
2018.03.12-ны өдрийн 16,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2019.03.12-нд дуусахад үндсэн зээлд 16,000,000 төгрөг, хүүд 8,565,333.33 төгрөг, нийт 24,565,333.33 төгрөг төлөх үүрэгтэй байжээ. /4хх-242/
24,565,333.33 төгрөгөөс 122 тоот зээлийн гэрээний илүү төлөлт 11,876,826.67 төгрөгийг хасахад зээлдэгчийг 139 тоот гэрээний үүрэгт 12,688,506.66 төгрөгийг төлөөгүй гэж үзэв.
7. ******* ******* ******* ББСБ ХХК 2018 оны 04 сарын 12-ны өдөр 33,000,000 төгрөгийг хариуцагч Н.т 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн /гэрээнд 4.4 хувь гэсэн байх боловч нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө 3.5 хувиар тохирсон гэж хүлээн зөвшөөрсөн/ хүүтэйгээр зээлж, 151 тоот зээлийн гэрээ байгуулж, барьцаанд Н.ын өмчлөлийн Ү-2204065421 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 24Б үйлчилгээний хэсгийн 3 тоот хаягт байршилтай, 473.1 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ипотекийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /3хх 140-142, 4хх 240-244/
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байх ба хариуцагч хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба энэ гэрээний үүрэгт орон сууц өгсөн боловч орон сууцаа буцаан авсан, төлөөгүй нь үнэн гэж тайлбарлав.
151 тоот зээлийн гэрээний хугацаа 2019.04.12-нд дуусахад зээлд 33,000,000 төгрөг, хүүд 17,666,000 төгрөг, нийт 50,666,000 төгрөг төлөх үүрэгтэй байжээ.
8. ******* ******* ******* ББСБ ХХК 2018 оны 04 сарын 17-ны өдөр 50,000,000 төгрөгийг хариуцагч Н.т 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн /гэрээнд 4.4 хувь гэсэн байх боловч нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө 3.5 хувиар тохирсон гэж хүлээн зөвшөөрсөн/ хүүтэйгээр зээлж, 155 тоот зээлийн гэрээ байгуулж, барьцаанд Н.ын өмчлөлийн Ү-2204065421 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 24Б үйлчилгээний хэсгийн 3 тоот хаягт байршилтай, 473.1 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ипотекийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /5хх 1-5/
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байх ба хариуцагч хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба энэ гэрээний үүрэгт орон сууц өгсөн боловч орон сууцаа буцаан авсан, хохирсон ч гэсэн мөнгөө төлсөн, 139, 151, 155 тоот зээлийн гэрээний үүрэгт 26,837,555.61 төгрөгийн илүү төлөлттэй гэж тайлбарлав.
155 тоот зээлийн гэрээний хугацаа 2019.04.17-нд дуусахад зээлд 50,000,000 төгрөг, хүүд 26,766,666.67 төгрөг, нийт 76,766,666.67 төгрөг төлөх үүрэгтэй байжээ.
151, 155 тоот гэрээний хугацаанд мөнгө төлөөгүй гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрч байх бөгөөд хариуцагч талын ...байр өгөхөөр тохирсон... гэх тайлбар нь үндэслэлтэй байх боловч бодитоор Н.оос ******* ******* ******* ББСБ ХХК-ийн өмчлөлд орон сууцыг шилжүүлж өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, хариуцагч байраа буцаан авсан гэж тайлбарлаж байх тул 151, 155 тоот зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
2018.04.17-ны өдрийн 155 тоот гэрээний үүрэг 76,766,666.67 төгрөгийг хугацаа хэтрүүлж төлсөн нь тогтоогдож байх тул хариуцагчаас 2018.07.02-нд оос зээл төлөлт гэсэн утгатай шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг 155 тоот гэрээний хэтрүүлсэн хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан шаардлагад нийцүүлж тооцон суутгах нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.6 дахь заалт болон Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453.1-д нийцнэ гэж үзэв.
Дээр дурдсанаас, 139 тоот гэрээний үлдэгдэл 12,688,506.66 төгрөг, 151 тоот гэрээний үүрэг 50,666,000 төгрөг, 155 тоот гэрээний үүрэг 76,766,666.67 төгрөг, нийт 140,121,173.33 төгрөгийг зээлдэгч төлөөгүй гэж үзэв.
Зээлдэгчээс 2020.11.06-нд 20,000,000 төгрөг, 2021.03.04-нд 40,000,000 төгрөг, 2021.03.15-нд 40,000,000 төгрөг, нийт 100,000,000 төгрөг төлснийг хасвал зээлдэгч 155 тоот гэрээний үлдэгдэлд 40,121,173.33 төгрөгийг төлөөгүй гэж тооцов. /1хх-76-77, 5хх-35/
122 тоот гэрээг сунгасан гэх баримтыг 2019.06.22-нд үйлдэх үед зээлдэгчийг илүү төлөлттэй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн 122 тоот зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлд 40,000,000 төгрөг, хүүд 197,392,660 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 16,333,333 төгрөг, нийт 253,725,993 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй.
151 тоот зээлийн гэрээний хугацаа 2019.04.12-нд дуусахад талууд 12 сараар сунгасан, 2020.04.12-нд үндсэн зээлд 33,000,000 төгрөг, хүүд 14,091,000 төгрөг, нийт 47,091,000 төгрөг төлөхөөр тохиролцсон хэдий ч нэхэмжлэгч тал 151 тоот гэрээний сунгасан хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлээгүй. /5хх-15-16/
155 тоот гэрээний хугацааг сунгасан болох нь баримтаар тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч тал 155 тоот гэрээний нэмэгдүүлсэн хүүд 8,152,691 төгрөг нэхэмжилсэн нь гэрээний 2.6 дахь хэсэг болон Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д нийцэж байх тул хариуцагчаас 155 тоот зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүд 8,152,691 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
9. ******* ******* ******* ББСБ ХХК болон Н. нарын хооронд 2018 оны 05 сарын 28-ны өдөр 130,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4.4 хувийн хүүтэйгээр 173 тоот зээлийн гэрээ байгуулж, барьцаанд Н.ын өмчлөлийн Ү-2204065421 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 24Б үйлчилгээний хэсгийн 3 тоот хаягт байршилтай, 473.1 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ипотекийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /5хх 6-10/
Гэрч Н. ...зээлийн гэрээнд зөвшөөрч гарын үсэг зурсан, мөнгийг хэрэглэсэн хүн нь Н.... гэж мэдүүлжээ.
Н. 173 тоот зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй байх тул гэрээ, гэрчийн мэдүүлэг зэргээс 173 тоот гэрээг нэг талаас зээлдүүлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нөгөө талаас зээлдэгч Н. нарын хооронд байгуулагдсан гэрээ, уг гэрээний үүргийг хариуцагч Н.т хариуцуулах үндэслэлгүй гэж дүгнэв.
Иймд нэхэмжлэгч талын ... хариуцагчаас төлсөн мөнгийг 173 тоот гэрээний үүрэгт тооцож авсан, аль болох зээлдэгчид ашигтай байдлаар зээлийн төлбөрийг суутгасан...гэх тайлбар, тооцоолол нь гэрээ болон хуульд нийцээгүй байна.
Зээлдэгч төгрөг, мөнгө-ний нэгжээр зээлийг төлсөнтэй холбоотой шүүх төгрөг, мөнгөөр тооцоолж, 40,121,173.33 төгрөг гэж гаргасан.
Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.-т үндэсний мөнгөн тэмдэгт гэж Монгол банкнаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох төгрөгийг хэлнэ гэж заасан тул төгрөгийн задгай нэгж болох мөнгө Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар иргэний гүйлгээнээс хасагджээ.
Иймд дээрх мөнгөөр илэрхийлсэн хэсгийг хасав.
2018.07.17-нд Н.оос Б.гийн данс уруу оос утгатай шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг Н.оос ******* ******* ******* ББСБ ХХК-д төлсөн төлбөр гэж үзэх үндэслэлгүй тул зээлийн төлбөрөөс хасаж тооцох боломжгүй. /1хх-ийн 109/
Хариуцагчийн ...2018.11.30-нд 635,000 төгрөг, 2019.10.07-нд 800,000 төгрөг, 2019.10.07-нд 824,000 төгрөг... төлсөн гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байх тул зээлийн төлбөрөөс хасаж тооцох үндэслэлгүй.
Давж заалдах шатны шүүхийн 444 дугаартай Магадлалд дурдагдсан 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 16,000,000 төгрөг /1хх 168/-ийн баримт нь бэлэн мөнгөний зарлагын баримт байх тул Н.оос зээл төлсөн баримт гэж үзэхээргүй байна.
155 тоот гэрээний үүргийг биелүүлээгүй гэж дүгнэсэн тул уг гэрээний барьцаа хөрөнгө болох Н.ын өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийг хангуулах нь зүйтэй ба Х., Н. нарын өмчлөлийн эд хөрөнгийг 155 тоот гэрээний үүрэгт барьцаалаагүй байх тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иймд хариуцагч Н.оос 155 тоот зээлийн гэрээний үүрэгт 48,273,864 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 351,648,320 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Н.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 2204065421 дугаар бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 24Б үйлчилгээний хэсгийн 3 тоот хаягт байршилтай, 473.1 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 48,273,864 төгрөгийг гаргуулж, ******* ******* ******* ББСБ ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлээс үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Х.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206057322 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/ Үйлдвэрийн гудамж, 49/4 байр, 71 тоотод байршилтай, 101 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Н.ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 4/Б байр 3А тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө зэргээр үүргийг хангуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дансанд төлсөн 3,083,277 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансанд төлсөн 655,195 төгрөг, нийт 3,738,472 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Н.оос 48,273,864 төгрөгт ногдох 399,319 төгрөг, барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагад 70,200 төгрөг, нийт 469,519 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Н.оос 48,273,864 /дөчин найман сая хоёр зуун далан гурван мянга найман зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 351,648,320 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н. шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Н.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 2204065421 дугаар бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 24Б үйлчилгээний хэсгийн 3 тоот хаягт байршилтай, 473.1 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 48,273,864 төгрөгийг гаргуулж ******* ******* ******* ББСБ ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлээс Х., Н. нарын эд хөрөнгөөр үүргийг хангуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК хариуцагч Х., Н., С.Хангарьд нараас татгалзсан тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дансанд төлсөн 3,083,277 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансанд төлсөн 655,195 төгрөг, нийт 3,738,472 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Н.оос 469,519 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ