| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2023/02204/И |
| Дугаар | 101/ШШ2024/01550 |
| Огноо | 2024-03-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2024/01550
| 2024 о 03 с 20ө | Дугаар 101/ШШ2024/01550 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Хиадборжигон овогт *******гийн ******* /рд: *******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, Маань овогт *******гийн ******* /рд:*******/-т холбогдох,
25,586,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.*******, хариуцагч бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... капитал ББСБ 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд А.******* 2016 оноос хойш энэ байгууллагад ажиллаж байгаа. А.******* надад мөнгөний хэрэг гарвал надад хэлээрэй би ББСБ-д ажиллаж байгаа гэж хэлж байсан. А.******* бид хоёр 2021 оны 08 сарын 02-ны өдөр хүртэл би зээлийн барьцааг, А.******* мөнгө гаргаж, мөнгийг хувааж хэрэглэх тохиролцоотой байсан. Энэ тохиролцооны дагуу капитал ХХК-аас 12 удаагийн гүйлгээгээр нийт 70,500,000 төгрөг миний данс руу орж ирсэн, уг мөнгөнөөс 38,500,000 төгрөгийг би авч хэрэглэсэн, үүнийгээ хүлээн зөвшөөрнө 32,000,000 төгрөгийг А.*******т тэр даруй өгсөн. капитал ХХК-аас над руу орж ирсэн мөнгөнөөс А.******* мөнгөний хэрэг гарах бүрд түүн рүү шилжүүлсэн нь нийт 12,814,000 төгрөг болж байна. Би 2021 оны 08 сарын 20-ны өдөр А.*******т хандаж капитал ХХК-тай харилцаагаа дуусгая би барьцаагаа чөлөөлж авмаар гээд хэдэн төгрөг төлөх талаар асуухад 20,000,000 төгрөг төлбөл барьцаагаа суллаж авч болно гэсэн. Үүний дагуу би ээжээрээ дамжуулж капитал ХХК-руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 08 сарын 20-ны өдөр А.******* капитал ХХК-аас албан бичиг авч Авто тээврийн үндэсний төвд өгч би барьцаагаа чөлөөлж авсан. Би төл гэсэн 20,000,000 төгрөгийг төлсөн, үлдсэн мөнгийг А.******* яаж төлсөн талаар би сайн мэдэхгүй. капитал ХХК-тай зээлийн харилцаа дууссаны дараа 2021 оны 10 сарын 27-ны өдөр А.******* манай компанийн дээд талд ББСБ байдаг уг газраас манайд шалгалт хийгээд хэцүү байна чи хүрч ирээд тусалж өгөөч гээд намайг очиход, А.******* танихгүй хүнтэй 21,000,000 төгрөгийн гэрээ хийж дүр үзүүлсэн гэрээ хийж мөнгийг руу өгч, над руу хийж, би буцааж А.******* руу шилжүүлсэн. Миний тооцоогоор би 110,810,000 төгрөг *******т шилжүүлсэн. *******ын хувийн данснаас над руу 45,275,000 төгрөг орж ирсэн. 110,810,000 төгрөгөөс 45,275,000 төгрөг хасаж, 5 хувийн хүү болох 2,263,756 төгрөг, А.******* руу шилжүүлсэн 32,000,000 төгрөгийг хасаж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна. Миний капитал ХХК-аас авсан 38,500,000 төгрөгөөс 32,700,000 төгрөгийг төлсөн. Зөрүү 5,685,250 төгрөгийг миний өмнөөс төлснийг хүлээн зөвшөөрч байна. А.*******аас нийт 25,586,000 төгрөг нэхэмжилж байна... гэв.
Хариуцагч бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч 70,500,000 төгрөг авсан дээр маргахгүй байна. Мөн 70,500,000 төгрөг 2016 оны 03 сарын 4-ний өдрөөс 2021 оны 07 сарын 02-ны өдөр хүртэл Б.*******ы тоот дансанд орсон. Сая манай талаас гаргаж өгсөн 2 ширхэг Зээлийн гэрээг харахад нэхэмжлэгч үргэлж 12 сарын хугацаатай, 3,9 хувийн хүүтэй зээл авдаг. Хүнээр зээлийн хүү төлүүлснээ үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. 70,500,000 төгрөг зээлж, 73,000,000 төгрөг буцааж авсан гэж тайлбарлаж байгаа нь ямар ч үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй байна, 3,000,000 төгрөгийн хүү авахын тулд 70,000,000 төгрөг хүнд зээлэх боломжгүй. А.******* эхнэрийнхээ дансаар мөнгө төлж байсан, үүнийг нэхэмжлэгч тайлбараараа нотолж байх шиг байна. н. гэх хүний данснаас 39,791,883 төгрөг капитал ХХК-ийн данс руу шилжсэн, үүнийг нэхэмжлэгч үгүйсгэхгүй байна. Нэхэмжлэгч 70,500,000 төгрөг зээлсэн болон А.*******ын данснаас капитал ХХК-ийн данс руу мөнгө орсон талаар маргаагүй, Луураа, Сүхээ, Нараа, гэх үгнүүд буюу 1,599,188 төгрөг дээр маргаж байх шиг байна. Нэхэмжлэгч н.гийн данснаас 39,000,000 төгрөг шилжсэн талаар үгүйсгээгүй. Гэхдээ үүнээс 7,388,000 төгрөгийг үгүйсгэж байна. А.******* болон н. нарын төлсөн мөнгөнөөс 8,987,188 төгрөг хасаж тооцоо гаргасан. Манай тал Б.*******ы ээжийн данснаас 20,000,000 төгрөг капитал ХХК руу орсон дээр маргахгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад Б.*******ы капитал ХХК-тай байгуулсан Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон нь харагдаж байна. Зээлийн гэрээний харилцаа дууссан байхад яг юу А.*******аас нэхээд байгааг ойлгохгүй байна. ******* ******* уруу 110,810,000 зээлсэн гэснийг ойлгохгүй байна. *******ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй... гэв.
Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: 1хх-7-73, 2хх-53-57, 2хх-60-69, 2хх-144-187, 2хх-205-207-р тал.
Хариуцагчаас бүрдүүлсэн нотлох баримт: 1хх-86-222, 2хх-72-124, 2хх197-204-р тал.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: үзлэгийн тэмдэглэл 234-247-р тал.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч А.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт илүү шилжүүлсэн 70,3519,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирснээс хойш 2023.12.08-нд нэхэмжлэлээ тодруулж 65,535,000 төгрөг гаргуулна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, А.******* уруу шилжүүлсэн 110,810,000 төгрөгөөс өөрийн авсан 45,275,000 төгрөг, 5 хувийн хүү болох 2,263,750 төгрөг, капитал ХХК-аас авсан 32,000,000 төгрөг, капитал ХХК-д төлөх үлдэгдэл зөрүү 5,685,250 төгрөгийг тус тус хасаад үлдэх 25,586,000 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарлав.
Хариуцагч бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч капитал ХХК-д нэхэмжлэгч өргүй, А.******* эхнэрийн хамт Б.*******гийн өмнөөс капитал ХХК-д зээлийг нь төлсөн, хариуцагч нэхэмжлэгчид өргүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
Нэхэмжлэгч Б.******* бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд капитал ХХК-ийн хооронд 2020 оны 07 сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэй, 2020 оны 08 сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэй тус тус зээлэхээр гэрээ байгуулсан, фидуцийн гэрээний дагуу Б.*******гийн авто машиныг капитал ХХК нэр дээрээ шилжүүлэн өмчилж байгаад нэхэмжлэгчийн зөвшөөрсөн этгээдэд шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаангүй байна. /1хх-164-195, 2хх-91-104, 106-117, 197-204/
Зээлдэгч Б.******* зээлдүүлэгч капитал ХХК-д 2020.07.08-ны зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлд 3,000,000 төгрөг, 12 сарын хүүд 1,404,000 төгрөг, нийт 4,404,000 төгрөг төлөх,
2020.08.03-ны зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлд 20,000,000 төгрөг, 12 сарын хүүд 9,360,000 төгрөг, нийт 29,360,000 төгрөг, Бүгд 33,764,000 төгрөг төлөхөөр байна.
Б.******* капиталд зээлээ төлж дуусгаж, зээлийн болон фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
капитал ХХК гэрээ байгуулаагүй, 2016 оны 03 сарын 04-ний өдөр 2,500,000 төгрөг, 2017 оны 01 сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2017 оны 07 сарын 21-ний өдөр 2,500,000 төгрөг, 2018 оны 12 сарын 21-ний өдөр 900,000 төгрөг, 2019 оны 01 сарын 08-ний өдөр 1,500,000 төгрөг, 2019 оны 06 сарын 24-ний өдөр 6,500,000 төгрөг, 2019 оны 08 сарын 21-ний өдөр 10,00,000 төгрөг, 2020 оны 02 сарын 11-ний өдөр 6,500,000 төгрөг, 2020 оны 12 сарын 17-ны өдөр 6,500,000 төгрөг, 2021 оны 07 сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт 47,500,000 төгрөгийг Б.*******гийн данс уруу нь шилжүүлж зээлсэн болох нь зохигчийн тайлбар, Б.*******, капитал ХХК-ийн Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байх ба талуудын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хугацаа тохирсон нь тогтоогдохгүй байх тул зээлийн гэрээг хугацаагүй байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. /1хх-16-72, 164-195, 2хх-147-187, 91-104, 106-117/
Б.******* капитал ХХК-аас зээл авсны улмаас А.*******тай танилцсан, А.******* нь капитал ХХК-д ажилладаг байсан, Б.******* нь капитал ХХК-д зээлээ төлөхдөө ажилтан А.*******ын дансаар дамжуулж төлж байсан болох нь талуудын дансны хуулга, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
2019 оны 06 сараас 2022 оны 03 сарыг дуусталх хугацаанд А.*******ын Хаан банкны данснаас Б.*******гийн Хаан банкны данс уруу олон удаагийн гүйлгээгээр нийт 45,275,000 төгрөгийг шилжүүлж зээлсэн болох нь Б.*******, А.******* нарын Хаан банкны дансны хуулга, үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн нийт зээлсэн мөнгөнд 1 сарын хугацаагаар 5 хувийн хүү тооцож хасуулахыг хүлээн зөвшөөрч байгаа үйл баримтаар тогтоогдож байна. /1хх-16-72, 89-163, 234-247, 2хх-119-124, 147-187/
А.******* нь капитал ХХК-ийн Б.*******д олгосон зээл, өөрийн хувийн данснаас олгосон зээлийг хооронд нь хольж, тооцооны эмх замбараагүй байдал үүсгэсэн, одоо А.*******, капитал ХХК-ийн захирал болсон, ашиг сонирхол нэгтэй этгээдүүд болсон байх тул шүүх Б.*******гийн капитал ХХК, А.******* нараас авсан зээлийн гэрээний үүргийг хамтад нь дүгнэж дараах байдлаар тооцов.
Б.******* капитал ХХК-аас зээлийн гэрээ байгуулаагүй авсан 47,500,000 төгрөг, дээр дурдсан 2 удаагийн зээлийн гэрээний үүрэг болох 33,764,000 төгрөг, А.*******аас авсан 45,275,000 төгрөг, нийт 126,539,000 төгрөгийг капитал ХХК, А.******* нарт төлөх үүрэгтэй байжээ.
126,539,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн капитал ХХК-ийн дансанд төлсөн 32,815,501 төгрөгийг,
Б.******* 2019.06.24-ний өдрөөс 2023.01.31-ний өдрийн хооронд тоот данснаасаа А.*******ын 5360292326 тоот данс уруу 2017.07.21-нд 170,000 төгрөг, 2018.12.21-нд 50,000 төгрөг, 2019.08.01-нд 100,000 төгрөг, 2019.06.24-нд 220,000 төгрөг, 2019.07.30-нд 305,000 төгрөг, 2019.10.21-нд 616,000 төгрөг, 2019.12.21-нд 695,000 төгрөг, 2020.02.11-нд 100,000 төгрөг, 2020.02.21-нд 200,000 төгрөг, 2020.02.28-нд 250,000 төгрөг, 2020.03.10-нд 250,000 төгрөг, 2020.03.10-нд 5,000 төгрөг, 2020.03.17-нд 200,000 төгрөг, 2020.04.11-нд 255,000 төгрөг, 2020.04.20-нд 200,000 төгрөг, 2020.04.30-нд 250,000 төгрөг, 2020.05.11-нд 255,000 төгрөг, 2020.05.20-нд 200,000 төгрөг, 2020.05.25-нд 6,670,000 төгрөг, 2020.06.10-нд 760,000 төгрөг, 2020.07.08-нд 600,000 төгрөг, 2020.07.30-нд 320,000 төгрөг, 2020.08.03-нд 14,250,000 төгрөг, 2020.09.04-нд 1,053,000 төгрөг, 2020.10.03-нд 1,053,000 төгрөг, 2020.11.28-нд 1,553,000 төгрөг, 2020.12.17-нд 6,500,000 төгрөг, 2021.01.07-нд 1,033,500 төгрөг, 2021.02.04-нд 1,553,000 төгрөг, 2021.02.23-нд 50,000 төгрөг, 2021.03.03-нд 12,190,000 төгрөг, 2021.03.22-нд 2,000,000 төгрөг, 2021.05.14-нд 450,000 төгрөг, 2021.07.02-нд 10,000,000 төгрөг, нийт 64,356,500 төгрөг,
5000994471 тоот данснаасаа А.*******ын 5360292326 тоот данс руу 2020.06.19-нд 200,000 төгрөг, 2020.07.11-нд 235,000 төгрөг, 2020.11.03-нд 1,053,000 төгрөг, 2021.03.25-нд 5,150,000 төгрөг, 2021.03.29-нд 1,050,000 төгрөг, 2021.05.05-нд 800,000 төгрөг, 2021.06.04-нд 800,000 төгрөг, 2021.06.20-нд 500,000 төгрөг, 2021.06.22-нд 1,100,000 төгрөг, 2021.07.01-нд 4,000,000 төгрөг, 2021.07.05-нд 1,000,000 төгрөг, 2021.07.06-нд 1,000,000 төгрөг, 2021.07.18-нд 1,000,000 төгрөг, 2021.10.21-нд 500,000 төгрөг, 2021.10.27-нд 20,000,000 төгрөг, 2021.10.27-нд 500,000 төгрөг, 2021.11.01-нд 200,000 төгрөг, 2021.11.14-нд 1,000,000 төгрөг, 2021.11.26-нд 840,000 төгрөг, 2021.12.04-нд 140,000 төгрөг, 2021.12.05-нд 1,800,000 төгрөг, 2022.01.01-нд 1,000,000 төгрөг, 2022.06.09-нд 500,000 төгрөг, 2023.01.31-нд 1,925,000 төгрөг, нийт 46,293,000 төгрөг,
Бүгд 110,649,500 төгрөгийг хасвал нэхэмжлэгч нь капитал ХХК, А.******* нарт 143,465,001 төгрөгийг төлж, Б.******* илүү 16,926,001 төгрөг төлөлт хийсэн гэж үзэхээр байна. /1хх-7-15, 16-72, 89-163, 164-195, 2хх-106-117, 119-124, 145-146, 147-187/
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч А.******* нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй хэдий ч зээлж авсан 45,275,000 төгрөгийг 1 сард 5 хувиар тооцож хүүд 2,263,750 төгрөгийг хасаж тооцохыг хүлээн зөвшөөрч байх тул 16,926,001 төгрөгөөс хасвал 14,662,251 төгрөг төлөхөөр байна.
Хариуцагч А.*******, Ч. нар гэр бүлийн хүмүүс болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
Хариуцагч А.******* нийт 9,502,208 төгрөгийг, эхнэр Ч. нь нийт 39,791,883 төгрөгийг, Бүгд 49,294,091 төгрөгийг өөрсдийн данснаасаа капитал ХХК-ийн данс уруу ...******* зээл хаав, *******, зээл, хүү, ... гэх утгатай шилжүүлж байсан болох нь А.*******, Ч. нарын Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна. /1хх-89-163, 2хх-75-89, 119-124/
Гэвч А.*******, Ч. нарын Б.*******гийн зээлд төлсөн 49,294,091 төгрөгийг А.*******, Ч. нар өөрсдийн хөрөнгөөр төлсөн гэж үзэхээргүй байна, Учир нь: А.******* Б.*******гаас өөрийн данс уруу шилжүүлж авсан нийт 110,649,500 төгрөгөөс 49,294,091 төгрөгийг төлсөн болох нь Б.*******гаас-А.*******ын данс уруу мөнгө шилжигдсэний дараа А.******* нь капитал ХХК-ийн данс уруу ... *******, зээл төлөв... утгатай мөнгө шилжүүлсэн, *******гаас-*******ын дансаар дамжиж-Ч. уруу мөнгө шилжигдсэний дараа Ч. нь капитал ХХК-ийн данс уруу ...*******, зээл хаав, ... гэх мэт утгатай зээлийг төлж байсан нь дансны хуулгаар тогтоогдож байх тул Б.*******гийн А.*******т шилжүүлсэн мөнгийг А.******* нь капитал ХХК болон өөрөөсөө шилжүүлсэн зээлд тооцож, захиран зарцуулсан гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдож байна. /1хх-7-15, 16-72, 89-163, 164-195, 2хх-75-89, 106-117, 119-124, 145-146, 147-187/
Хариуцагч бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ... капитал ХХК-д Б.******* зээлийн өр төлбөргүй... гэсэн тайлбар үндэслэлтэй байна.
Иймд Б.******* капитал ХХК-д зээлийн өр төлбөргүй болсон байх тул дээр дурдсан 14,662,251 төгрөгийг А.******* өөрийн буцаан авах ёстой зээлийн төлбөрөөс илүү авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийг 2021.10.27-нд Н.оос 21,000,000 төгрөгийг зээлсэн, уг зээлээсээ 20,500,000 төгрөгийг бусдад шилжүүлсэн, мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн хүндээ холбогдуулж нэхэмжлэл гаргах эрхтэйг шүүх дүгнэсэн болох нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.09.08-ны 1728 дугаартай магадлалаар тогтоогдож байна. /2хх-205-207/
Нэхэмжлэгч 2021.10.27-нд 21,000,000 төгрөгийг Н.оос зээлж үүнээсээ 20,500,000 төгрөг А.*******ын 5360292326 тоот данс уруу шилжүүлсэн нь шүүхийн шийдвэр, дансны хуулгаар тогтоогдсон тул Б.*******гийн А.*******т шилжүүлсэн тооцоололд дээр тооцсоныг дурдав.
Нэхэмжлэгч ....2021.10.27-нд АТМ-ээс бэлнээр 500,000 төгрөгийг авч А.*******т өгсөн... гэх боловч уг мөнгийг А.*******т бэлнээр авсан нь баримтаар тогтоогдохгүй, хариуцагч тал зөвшөөрөхгүй байх тул 2021.10.27-нд Б.*******г А.*******т бэлнээр 500,000 төгрөг өгсөн гэж үзэх үндэслэлгүй.
А.*******, Б.******* нар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, олон удаа шилжүүлсэн мөнгийг, ямар хугацаатай, хэдэн хувийн хүүтэй зээлсэн нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хүүгээс өөр хүү тооцож хасах үндэслэлгүй.
Иймд хариуцагч А.*******ыг зээлийн гэрээний үүрэгт илүү мөнгө авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэж 14,662,251 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлээс 10,923,749 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 510,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хангасан дүн 14,662,251 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 231,261 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.*******аас 14,662,251 /арван дөрвөн сая зургаан зуун жаран хоёр мянга хоёр зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлээс 10,923,749 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 510,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 231,261 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ