Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2016/0099

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Ц.Сайхантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Э*******

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /шинэ нэрээр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга/

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 389 дүгээр тушаалаар Ч.Э*******ийг ажилд эгүүлэн томилоогүй Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө*******, Д.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц*******, иргэдийн төлөөлөгч Ж.Ч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ч******* Э******* миний бие нь 2002 оны 01 дүгээр сарын 10-наас Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт туслах бүртгэгчээр, 2003 оны 01 дүгээр сарын 02-ноос Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын Эд хөрөнгийн бүртгэлийн албанд улсын бүртгэгчээр, 2006 оны 10 дугаар сарын 04-нөөс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт эрхийн улсын бүртгэгчээр, 2009 оны 05 дугаар сарын 06-наас Улсын бүртгэлийн Ерөнхий газар Бүртгэлийн хяналтын газарт хяналтын улсын ахлах байцаагчаар, бүртгэлийн байгууллагад тасралтгүй 14 жил ажилласан.

2002, 2007 онуудад байгууллагын шагнал, 2007 онд Нийтийн аж ахуй үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдгээр, 2010 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, 2010 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2011 онд Ардчилсан хувьсгалын 90 жилийн ойн медаль, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2011 оны Шилдэг ажилтнаар шалгарч Талархалын бичиг туузаар, 2012 оны хууль зүйн, Дотоод хэргийн яамны Жуух бичиг, 2013 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Хүндэт өргөмжлөл, 2014 онд Алтан гадас одон, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хүндэт тэмдэг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2014 оны Тэргүүний ажилтнаар шалгарч Өргөмжлөл туузаар тус тус шагнагдаж байсан.

Миний бие нь 2003 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч мөн.

Ажиллаж байх хугацаандаа жил бүр төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулж ажиллан, гэрээний биелэлтээ дүгнүүлэн тогтмол А үнэлгээ авч байсан ба ажиллах хугацаандаа нэг ч удаа алдаа, зөрчил гаргаж сахилгын шийтгэл авч байгаагүй, шилдэг, тэргүүний ажилтан.

Гэтэл Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар гэнэт ажлаас чөлөөлөгдсөн. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 388 дугаартай тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх заалт, Засгийн газрын 2012 оны Засгийн газрын агентлагийн орон тоо батлах тухай 43 дугаар тогтоол, 2014 оны Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 387 дугаар тогтоол, Хууль зүйн сайдын 2015 оны Улсын бүртгэлийн Ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц орон тооны дээд хязгаарыг батлах тухай А/16 дугаар тушаалыг тус тус үндэслэл болгосон байна.

Төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 27.2.1-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байхаар хуульд заасан бөгөөд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2015 оны 388 дугаар тушаалд үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх заалт нь хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах баталгаа нь болж байхад хуулийг буруу хэрэглэсэн байна.

Мөн Засгийн газрын 2012 оны Засгийн газрын агентлагийн орон тоо батлах тухай 43 дугаар тогтоолыг Засгийн газрын 2014 оны Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 387 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон байна.

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын орон тооны хязгаарыг Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан.

Хууль зүйн сайдын баталсан 2015 оны А/16 дугаартай Бүтэц, орон тоо, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, албан тушаалын ангилал зэрэглэл шинэчлэн батлах тухай тушаалыг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц орон тооны дээд хязгаарыг батлах тухай гэж илэрхий алдаатай бичсэн байна.

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь хуулийг буруу хэрэглэсэн, хүчингүй болсонд тооцсон тогтоолыг үндэслэл болгосон, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын орон тооны хязгаарыг тогтоолын хавсралтаар баталсан байхад тогтоолоор баталснаар бичсэн, мөн тушаалыг алдаатай бичсэн нь илэрхий алдаатай болж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.1, 9.19-д заасны дагуу Захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах үндэслэл болж байна.

Миний эрхлэж байсан ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3-д заасныг зөрчин бүтэц орон тоо шинэчлэгдэн батлагдсан холбогдуулан ажлаас чөлөөлж, шударга бус хандсан.

Хууль зүйн сайдын баталсан 2015 оны А/16 дугаартай Бүтэц орон тоо, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, албан тушаалын ангилал зэрэглэл шинэчлэн батлах тухай тушаал нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан байхад бүтцийн өөрчлөлт хийх тухай нийт албан хаагчид болон надад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдээгүй, Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д заасны дагуу шалгаруулалт хийгээгүй нь холбогдох хуулиудыг ноцтойгоор зөрчсөн байна.

Улсын бүртгэлийн Ерөнхий газарт Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл ажилладаг бөгөөд салбар зөвлөл нь Монгол улсын Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 128 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журмын 2.1.2, 2.1.12-т заасныг зөрчсөн байна.

Иймд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2.1, 70.2.3-т заасны дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь илт хууль бус болохыг тогтоон, уг тушаалын хавсралтын 172 дугаарт бичигдсэн Ч.Э******* надад холбогдох хэсгийг хүчингүйд тооцох, үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болохыг тогтоолгож, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 70.4-т заасны дагуу нэхэмжлэгчид учруулсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Ч.Э******* миний бие нь 2002 оны 1 дүгээр сарын 10-наас Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт туслах бүртгэгчээр, 2003 оны 1 дүгээр сарын 2-ноос Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын Эд хөрөнгийн бүртгэлийн албанд Улсын бүртгэгчээр, 2006 оны 10 дугаар сарын 4-нөөс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт эрхийн улсын бүртгэгчээр, 2009 оны 5 дугаар сарын 6-наас улсын бүртгэлийн ерөнхий газар Бүртгэлийн хяналтын газарт хяналтын улсын ахлах байцаагчаар, бүртгэлийн байгууллагад тасралтгүй 14 жил ажилласан.

2002, 2007 онуудад байгууллагын шагнал, 2007 онд "Нийтийн аж ахуй үйлчилгээний тэргүүний ажилтан" цол тэмдгээр, 2010 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, 2010 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2011 оны шилдэг ажилтнаар шалгарч "Талархалын бичиг" туузаар, 2012 онд Хууль зүй, Дотоод хэргийн яамны "Жуух бичиг", 2013 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Хүндэт өргөмжлөл", 2014 онд Алтан гадас одон, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүндэт Тэмдэг", Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны Тэргүүний ажилтнаар шалгарч "Өргөмжлөл" туузаар тус тус шагнагдаж байсан.

Миний бие нь 2003 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч мөн.

Ажиллаж байх хугацаандаа жил бүр төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулж ажиллан, гэрээний биелэлтээ дүгнүүлэн тоггмол "А" үнэлгээ авч байсан ба ажиллах хугацаандаа нэг ч удаа алдаа, зөрчил гаргаж сахилгын шийтгэл авч байгаагүй, шилдэг, тэргүүний ажилтан.

Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 сарын 9-ний өдрийн 388 дугаартай "Ажлаас чөлөөлөх тухай" тушаалаар гэнэт ажлаас чөлөөлж, мөм өдрийн 389 дугаартай "Ажилд томилох тухай" тушаалаар албан хаагчдыг буцаан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилохдоо нэхэмжлэгч Ч.Э*******ийг буцаан томилоогүй.

Дээрх 388, 389 дугаартай тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх заалт, Засгийн газрын 2012 оны "Засгийн газрын агентлагийн орон тоо батлах тухай" 43 дугаар тогтоол, 2014 оны Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 387 дугаар тогтоол, Хууль зүйн сайдын 2015 оны Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц орон тооны дээд хязгаарыг батлах тухай А/16 дугаар тушаалыг тус тус үндэспэл болгосон байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 388, 389 дүгээр тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т дэх заалтыг үндэслэл болгосон байдаг. Гэтэл байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн тохиолдолд тухайн албан хаагчийг өөр албан тушаалд томилох төрийн албан хаагчийн баталгааг зохицуулсан хуулийн заалт байхад үүнийг хэрэглээгүй, хуулийн заалтыг буруу хэрэглэсэн байна. Мөн Засгийн газрын 2012 оны Засгийн газрын агентлагийн орон тоо батлах тухай 43 дугаар тогтоолыг Засгийн газрын 2014 оны Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 387 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын орон тооны хязгаарыг Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан.

Хууль зүйн сайдын баталсан 2015 оны А/16 дугаартай "Бүтэц, орон тоо, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, албан тушаалын ангилал зэрэглэл шинэчлэн батлах тухай" тушаалыг "Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц орон тооны дээд хязгаарыг батлах тухай гэж илэрхий алдаатай бичсэн байдаг.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 388, 389 дугаартай тушаал нь хуулийг буруу хэрэглэсэн, хүчингүй болсонд тооцсон тогтоолыг үндэслэл болгосон, УБЕГ-ын орон тооны хязгаарыг тогтоолын хавсралтаар баталсан байхад тогтоолоор баталснаар бичсэн, мөн тушаалыг алдаатай бичсэн нь илэрхий алдаатай болж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.1, 9.1.9-д заасны дагуу Захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн" шийдвэр гаргах үндэслэл болж байна.

Төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 27.2.1-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байхаар хуульд заасан байна.

Миний эрхэлж байсан ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3-д "Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно" гэж заасныг зөрчин бүтэц орон тоо шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан тус байгууллагад олон жил ажилласан, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг үл харгалзан ажлаас чөлөөлж, шударга бус хандсанаар миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн.

Хууль зүйн сайдын баталсан 2015 оны А/16 дугаартай "Бүтэц, орон тоо, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, албан тушаалын ангилал зэрэглэл шинэчлэн батлах тухай" тушаал нь 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан байхад бүтцийн өөрчлөлт хийх тухай нийт албан хаагчид болон надад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна.

Хууль зүйн сайдын батапсан 2015 оны А/16 дугаартай тушаалаар Бүртгэлийн хяналтын улсын ахлах байцаагчийн орон тоо 3 байсныг 2 болгож цөөрүүлсэн байдаг. Ажлын байрны тоо цөөрсөнтэй холбогдуулан Ж.Ч*******, Т.Ч******* нарыг эгүүлэн томилж намайг ажлаас чөлөөлсөн.

Төрийн албаны тухай хуулийн 11.6.Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж заасан.

Т.Ч*******ыг 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлж, мөн өдрөө Б.Ганбаатарыг хяналтын улсын ахлах байцаагчаар томилсон байдаг.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2.Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй. З6.З.Энэ хуулийн 40.1.1,-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно гэж заасныг зөрчсөн.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2.1, 70.2.3-д заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 389 дүгээр тушаалаар Ч.Э*******ийг ажилд нь эгүүлэн томилоогүй Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, Хөдөлмөрийн хуулийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Э******* нь тус газрын Бүртгэлийн хяналтын хэлстийн хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаад бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 288 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж төрийн албаны тухай хуулинд заасан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авсан.

Засгийн газрын 2013 оны 43 дугаар тогтоолоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тушаалын орон тоог нийт 182 албан хаагчтай байхаар баталсан байдаг. Эдийн засгийн өсөлтийг дэмжих, төсвийн зардлыг бууруулах зорилгоор Төрийн албан хаагчийн орон тоог цөөрүүлэх чиглэлийг Засгийн газраас баримталж агентлагийн албан тушаалын орон тоог цомхотгосон. Үүний дагуу Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолоор тус газрын албан тушаалын орон тоог 155 албан хаагчтай байхаар тогтоосон. Үүний дагуу Хууль зүйн сайдын 2015 оны А/16 дугаар тушаалаар тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Бүртгэлийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч 3 байсныг Хууль зүйн сайдын дээрх тушаалаар 2 болгон баталсан. Тухайн үед тус 3 ахлах байцаагчийн орон тоонд 3 албан хаагч /Ж.Ч*******, Ч.Э*******, Б.Ч*******/ нар ажиллаж байсан. Шинэчлэн баталсан тушаалаар 2 албан хаагч ажиллахаар баталсан тул 1 албан хаагч зайлшгүй цомхогтох шаардлагатай болсон. Б.Ч******* эрх бүхий байгууллагаас тусгай чиг үүргийн дагуу томилогддог нууцын зэрэгтэй ажилтан тул дээрх цомхотгол түүнд хамаарахгүй. Ингээд Ж.Ч*******, Б.Э******* нарыг хэрхэн шалгаруулах талаар ажлын үзүүлэлтийг дүгнэж шийдвэрлэсэн.

Дээрх ажлын үзүүлэлтийг дүгнэх явцад Ч.Э******* нь шаардлагыг бүрэн хангаагүй тул түүнийг хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлсөн болно.

Нэхэмжлэлд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3, 40.5-дахь хэсэг нь төрийн захиргааны албан хаагчид хамаарахгүй, Хууль зүйн сайдын тушаалыг тухайг алдаатай бичсэн нь тухайн захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй болно.

Иймд Ч.Э*******ийг цомхотгосон асуудал нь төрийн албаны тухай хуулинд заасны дагуу шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Ж.Ч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ч.Э*******ийг ажлаас халсан нь гэм буруутай гэж үзэж байна. тухайн албан тушаалыг эрхлэхдээ ёсзүйн алдаа гаргасан бол сануулах, цалинг бууруулах, халах зэрэг сахилгын шийтгэлийн нэгийг ч хэрэгжүүлээгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ч.Э******* нь 2002 оны 01 дүгээр сарын 10-наас Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт туслах бүртгэгчээр эхлэн ажиллаж 2009 оноос Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүртгэлийн хяналтын газарт хяналтын улсын ахлах байцаагчаар томилогдон ажиллаж байсан ба ажиллах хугацаандаа 2010 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2011, 2014 онуудад Улсын бүртгэлийн ерөнхий газрын тэргүүний шилдэг ажилтанаар шалгарч өргөмжлөл, 2012 онд Хууль зүйн дотоод хэргийн яамны Жуух бичиг, 2014 онд Алтангадас одонгоор шагнагдаж байсан төдийгүй 2014 оны үр дүнгийн гэрээг 97 буюу А гэсэн үнэлгээгээр дүгнүүлж байсны зэрэгцээ уг албан тушаалд ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан үр дүнгийн гэрээ, түүнийг дүгнэсэн баримтаар тус тус нотлогдож байна.

Хууль зүйн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/16 дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүртгэлийн хяналтын газрын хяналтын улсын ахлах байцаагч 3 байсныг 2 болгож цөөрүүлж баталжээ.

Дээрх тушаалын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалаар тус газрын албан хаагчдыг 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, харин мөн өдрийн 389 дүгээр тушаалаар албан хаагчдыг буцаан ажил, албан тушаалд нь эргүүлэн томилохдоо нэхэмжлэгч Ч.Э*******ийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар бүтэц, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр ажилд нь буцаан томилоогүй байна.

Хэдийгээр Хууль зүйн сайдын дээрх тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүртгэлийн хяналтын газрын хяналтын улсын ахлах байцаагч 3 байсныг 2 болгож цөөрүүлсэн байх боловч ийнхүү бүтэц, орон тоо цөөрсөн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасны дагуу сонгон шалгаруулалт явуулаагүй нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүй болсон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Тамгын газрын дарга, Бүртгэлийн хяналтын хэлтсийн дарга дарга нарын 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн хурлаар улсын бүртгэгч нарыг нэг бүрчлэн авч хэлэлцсэн нь сонгон шалгаруулалт гэж тайлбарлах боловч гэрч Ц.Г*******ийн Шалгалтын ажлын хэсгээс УБЕГ-ын даргын 2015 оны 388 дугаар тушаалаар холбогдох албан хаагчдыг цомхтголд хамруулахдаа ямар шалгуур үзүүлэлтээр, юунд үндэслэж цомхотголд хамруулсан талаарх материалыг Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Ө.Ө*******гаас удаа дараа гаргуулж авахаар шаардсан. Тэгэхэд ямар нэгэн хамтын шийдвэр гаргасан нотолгоо баримт байхгүй гэдгээ хэлсэн. Мөн газрын дарга нарын амаар өгсөн саналаар тухайн албан хаагчдыг цомхтголд хамруулсан гэсэн тайлбарыг хэлж байсан гэх мэдүүлэг, Улсын Дээд шүүхийн 2010 оны 8 дугаар тогтоолд зааснаар ...шалгаруулж авна гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг ойлгох учраас дээрх хурлаар албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг бодитоор үнэлж, дүгнэсэн шалгаруулалт явуулаагүй болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн Мэргэжлийн алдаа, ёс зүйн алдаа зэргийг эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоосон зүйл байхгүй байхад ямар ч нотолгоогүй, үндэслэлгүй, хийсвэр дүгнэлт өгч ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ч.Э*******ийг эрхэлж байсан ажил, албан тушаалд томилоогүй Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуульд зааснаар сонгон шалгаруулалт явуулсны дараа Ч.Э*******ийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилох эсэх асуудлыг шийдвэрлэж, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул татгалзлыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагчийн хариу тайлбарт 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорыг нэхэмжлэгчид олгосон гэх тул түүний ажилгүй байсан хугацааны цалинг 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан ажлын 106 хоногийн олговор 4.904.726 /дөрвөн сая, есөн зуун дөрвөн мянга, долоон зуун хорин зургаа/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Э******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Э*******ийг эрхэлж байсан ажил, албан тушаалд томилоогүй Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалт явагдах хүртэл урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосугай.

3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Э*******ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.

4. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ч.Э*******ийн ажилгүй байсан 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажлын 106 хоногийн цалин 4.904.726 /дөрвөн сая, есөн зуун дөрвөн мянга, долоон зуун хорин зургаа/ төгрөгийг Ч.Э*******т олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргад даалгасугай.

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА