Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2015/0534

 

2015 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2015/1534

Улаанбаатар хот

 

Ч.Эийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Н, нэхэмжлэгч Ч.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.То, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өн, Д.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 571 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.нгийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Эийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн Ерөнхий газар Бүртгэлийн хяналтын газарт хяналтын улсын ахлах байцаагчаар, бүртгэлийн байгууллагад тасралтгүй 14 жил ажилласан. Төрийн одон медалаар олон удаашагнагдаж байсан.

Жил бүр төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулж ажиллан, гэрээний биелэлтээ дүгнүүлэн тогтмол "А" үнэлгээ авч байсан ба ажиллах хугацаандаа нэг ч удаа алдаа, зөрчил гаргаж сахилгын шийтгэл авч байгаагүй, шилдэг тэргүүний ажилтан.

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар гэнэт чөлөөлсөн. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 388 дугаартай тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт, Засгийн газрын 2012 оны Засгийн газрын агентлагийн орон тоо батлах тухай 43 дугаар тогтоол, 2014 оны Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 387 дугаар тогтоол, Хууль зүйн сайдын 2015 оны Улсын бүртгэлийн Ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц орон тооны дээд хязгаарыг батлах тухай А/16 дугаартушаалыг тус тус үндэслэл болгосон байна.

Төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байхаар хуульд заасан бөгөөд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2015 оны 388 дугаар тушаалд үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн27.2.4 дэх заалт нь хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах баталгаа нь болж байхад хуулийг буруу хэрэглэсэн байна.

Засгийн газрын 2012 оны Засгийн газрын агентлагийн орон тоо батлах тухай 43 дугаар тогтоолыг Засгийн газрын 2014 оны Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 387 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон байна.

Хууль зүйн сайдын баталсан 2015 оны А/16 дугаартай Бүтэц: орон тоо, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, албан тушаалын ангилал зэрэглэл шинэчлэн батлах тухай" тушаалыг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц орон тооны дээд хязгаарыг батлах тухай гэж илэрхий алдаатай бичсэн байна.

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь хуулийг буруу хэрэглэсэн, хүчингүй болсонд тооцсон тогтоолыг үндэслэл болгосон, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын орон тооны хязгаарыг тогтоолын хавсралтаар баталсан байхад тогтоолоор баталснаар бичсэн. Мөн тушаалыг алдаатай бичсэн нь илэрхий алдаатай болж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.19-д заасны дагуу Захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах үндэслэл болж байна.

Миний эрхэлж байсан ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3-д заасныг зөрчин бүтэц орон тоо шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан ажлаас чөлөөлж, шударга бус хандсан.

Хууль зүйн сайдын баталсан 2015 оны А/16 дугаартай Бүтэц орон тоо, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, албан тушаалын ангилал зэрэглэл шинэчлэн батлах тухай" тушаал нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан байхад бүтцийн өөрчлөлт хийх тухай нийт албан хаагчид болон надад Хөдөлмөрийн тухай хуулийн40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдээгүй, Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д заасны дагуу шалгаруулалт хийгээгүй нь холбогдох хуулиудыг ноцтойгоор зөрчсөн байна.

Төрийн албаны салбар зөвлөл нь Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журмын 2.1.2, 2.1.12-т заасныг зөрчсөн байна.

Иймд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2.1, 70.2.3-т заасны дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаартай "Ажлаас чөлөөлөх тухай"тушаал нь илт хууль бус болохыг тогтоон, уг тушаалын хавсралтын 172 дугаарт бичигдсэн Ч.Э надад холбогдох хэсгийг хүчингүйд тооцох, үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болохыг тогтоолгож, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 70.4-т заасны дагуу нэхэмжлэгчид учруулсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү'' гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Э нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 288 дугаар тушаалаар ажлаасчөлөөлөгдөж төрийн албаны тухай хуульд заасан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авсан.

Засгийн газрын 2013 оны 43 дугаар тогтоолоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тушаалын орон тоог нийт 182 албан хаагчтай байхаар баталсан байдаг. Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолоор тус газрын албан тушаалын орон тоог 155 албан хаагчтай байхаар тогтоосон. Үүний дагуу Хууль зүйн сайдын 2015 оны А/16 дугаар тушаалаар тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Бүртгэлийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч 3 байсныг Хууль зүйн сайдын дээрх тушаалаар 2 болгон баталсан. Тухайн үед тус 3 ахлах байцаагчийн орон тоонд 3 албан хаагч ажиллаж байсан. Шинэчлэн баталсан тушаалаар 2 албан хаагч ажиллахаар баталсан тул 1 албан хаагч зайлшгүй цомхотгох шаардлагатай болсон. Б.Чинбат эрх бүхий байгууллагаас тусгай чиг үүргийн дагуу томилогддог нууцын зэрэгтэй ажилтан тул дээрх цомхотгол түүндхамаарахгүй. Ингээд Ж.Чиймаа, Б.Э нарыг хэрхэн шалгаруулах талаар ажлын үзүүлэлтийг дүгнэж шийдвэрлэсэн.

Дээрх ажлын үзүүлэлтийг дүгнэх явцад Ч.Э нь шаардлагыг бүрэн хангаагүй тул түүнийг хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлсөн болно.

Нэхэмжлэлд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3, 40.5 дахь хэсэг нь төрийн захиргааны албан хаагчид хамаарахгүй, Хууль зүйн сайдын тушаалын тухайд алдаатай бичсэн нь тухайн захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй болно.

Иймд Ч.Эийг цомхотгосон асуудал нь төрийн албаны тухай хуульд заасны дагуу шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 571 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалын хавсралтын 172 дугаарт бичигдсэн Ч.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд: эсхүл цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийнх нь дагуу өөр ажил, албан тушаалд томилохыг,Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Эийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ч.Эийн ажилгүй байсан 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохыгУлсын бүртгэлийн ерөнхий газрын даргад тус тус даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө давж заалдах гомдолдоо: Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 387 дугаар тогтоол, Хууль зүйн Сайдын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Бүтэц оронтоо үйл ажиллагааны стратеги, хөтөлбөр шинэчлэн батлах тухай А/16 дугаар тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосон. Үүний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалаар тус газрыг албан хаагчдыг шинээр томилогдсон бүтэц орон тоонд томилох зорилгоор албан тушаалаас нь чөлөөлж, мөн өдрийн 389 дүгээр тушаалаар албан хаагчдыг шинэ орон тоонд томилсон болно.

Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага,туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна" гэж заасны дагуу 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тухайн тухайн хэлтсийн дарга, Тамгын газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нарыг байлцуулан бүтэц орон тоо нь цөөрсөн хэлтсийн албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага нэг бүрийг үнэлэн, тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангана гэж үзсэн албан хаагчийг шалгаруулан эгүүлэн томилсон болно.

Ч.Эийн хувьд Бүртгэлийн хяналтын хэлтэст ажиллаж байсан бөгөөд тус хэлтсийн улсын ахлах байцаагчийн орон тоо 3 байсан нь 2 болж цөөрсөн. Хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан 1 албан хаагч нь холбогдох хууль, хяналтын байгууллагаас томилогдсон, тусгай чиг үүрэг бүхий ажилтан, нөгөөх нь 3 хүртэлх насны хүүхэдтэй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөх, халах боломжгүй төдийгүй Ч.Э нь хуульд нийцсэн шалгуур шаардлагаар Ж.Чиймаагаас доогуур үнэлгээтэй байсанболно.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч сонгон шалгаруулалтыг явуулах бүрэлдэхүүнийг баталсан шийдвэр гаргаагүй, сонгон шалгаруулалтыг явуулаагүй гэж нотлох баримтад үндэслээгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т заасныг зөрчсөн.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т "...орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулжавна" гэж заасан Өөрөөр хэлбэл, томилох эрх бүхий албан тушаалтан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан өөрөө шалгаруулж авах эрхтэй, заавал ажлын хэсэг байгуулахыг хуулиар шаардаагүй байна.

Нөгөөтэйгүүр, хариуцагч тухайн албан хаагчдыг шалгаруулахдаа Тамгын газрын дарга болон Бүртгэлийн хяналтын хэлтсийн даргыг оролцуулсан нь шалгаруулалтыг үнэн бодит байлгахад чиглэсэн шударга, ардчилсан зарчимд нийцсэн үйлдэл байтал үүнийг шүүхээс буруутган, заавал ажлын хэсэг томилсоншийдвэр гаргах ёстой мэтээр хуулийн заалтыг хэт явцууруулан тайлбарлаж байна.

Монгол Улсын Үндсэн Хуулийн 50 дугаар зүйлийн 2-т "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульдхаршилбал хуулийг дагаж биелүүлнэ" гэж заасан. Тухайн тохиолдолд, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т "...эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна" гэснийг Улсын Дээд шүүхийн 2010 оны 8 дугаар тогтоолд "эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн сонгон шалгаруулалтыг явуулна" гэж тайлбарласан нь өөрөө хуулиас өргөн агуулгатай процедурын нэмэлт орсон шинжтэй болсныг дурдах нь зүйтэй.

Эрх бүхий албан тушаалтан нь өөрөө оролцолгүйгээр, мөн сонгон шалгаруулах бүрэлдэхүүнийг томилсон тушаал шийдвэргүйгээр тухайн шалгаруулалт явуулсан нөхцөлд шүүх "эрх бүхий этгээдийн шийдвэргүй" гэж дүгнэж болох талтай, харин энэ хэргийн тухайд байдал эсрэгээрээ буюу эрх бүхий албан тушаалтан нь өөрөө оролцоод, тухайн алба, хэлтсийн даргыг оролцуулан шийдвэрлэсэн байх тул хууль зөрчсөн зүйл байхгүй болно.

Иймд, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий баримтыг бүрэн цуглуулаагүй, нэхэмжлэлийн шаардлага, агуулгыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасны дагуу тодруулалгүй, нэхэмжлэлийн шаардлагад байхгүй асуудлыг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ч.Эийн хүчингүй болгуулахыг хүссэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалаар тус газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан бүх албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Ч.Эийн ажиллаж байсан Бүртгэлийн хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн орон тоо 3 байснаа 2 болж цөөрсөн байх тул уг тушаалыг хүчингүй болгосноор түүнийг ажил, албан тушаалд нь шууд эгүүлэн томилох боломжгүй, түүний зөрчигдсөн гэх эрх сэргэхээргүй байна. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь шударгаар сонгон шалгаруулалт явуулсан бол би ажилдаа буцаан томилогдох байсан гэж нэхэмжлэлд дурдсанаас өөр захиргааны үйл ажиллагааны талаар тайлбарласан бөгөөд давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, агуулгыг тодруулан шийдвэрлэх боломжгүй байна.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, агуулгыг тодруулалгүйгээр нэхэмжлэлийг хангаж, дээрх тушаалыг хүчингүй болгон, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд, эсхүл цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад өөр ажил, албан тушаалд томилуулах талаар байхгүйгээс гадна нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо цөөрсөн, одоо байгаа 2 орон тоонд Ж.Чиймаа, Б.Чинбат нар ажиллаж байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд шууд эгүүлэн томилох боломжгүй тул шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болжээ.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулга буюу ямар захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол зөрчигдсөн, шүүхээр хэрхэн шийдвэрлүүлэхийг хүсэж байгаа талаар тодруулсны үндсэн дээр холбогдох нотлох баримтыг цуглуулж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д ... орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий этгээд шалгаруулж авна гэж заажээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь дээрх хуульд заасны дагуу шалгаруулж авсан гэх боловч хэрэгт авагдсан хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгчтэй адил албан тушаалд ажиллаж байсан Т.Чтыг шалгаруулалтад оролцуулалгүй, зөвхөн Ж.Чиймаатай харьцуулж дүгнэснээс гадна Ч.Эийг ёс зүйн алдаа гаргаж байсан, ажлаас хоцордог гэх үндэслэлээр шалгаруулж аваагүй байна.

Төрийн албаны тухай хуулиар орон тоо цөөрсөн тохиолдолд тухайн албан тушаал эрхэлж байсан албан хаагчдаас хэн нэгнийг нь шууд үргэлжлүүлэн ажиллуулж, үлдсэн хүмүүсээс сонгон шалгаруулж авах эрхийг томилох этгээдэд олгоогүй бөгөөд зарим албан хаагчийг ямар үндэслэлээр уг шалгаруулалтад оролцуулаагүй талаар, мөн албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг ямар үзүүлэлтээр хэрхэн дүгнэсэн талаарх нотлох баримтыг цуглуулж дүгнэлт өгөх шаардлагатай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 571 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ