Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 104/ШШ2024/00451

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* ******* хаягт байрлах ******* ХХК,

 

Хариуцагч: *******,*******,,******* хаягт оршин суух, ийн , дын ,  уг хаягт байрлах ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: *******,******* ,, орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 33,676,500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

 

Б., Г. нарыг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, ******* ХХК-с 583,335,506 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгчийн төлөөгч Б.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар үндсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа:

 

Манай ******* ХХК нь хариуцагч Б., Г. нартай 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 01/19, 02/19 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч Б. нь ******* тоот, орон сууцыг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулсан байдаг. Уг байр нь 197,040,000 төгрөгийн үнэтэй, тухайн үед урьдчилгаа 25,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл төлбөрийг 8 жилийн хугацаатай төлөхөөр харилцан тохиролцсон. 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл нийтдээ 17,391,763 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 154,648,237 төгрөгийг төлөөгүй удаашралтай, төлөхгүй байсан тул бид гэрээг цуалж орон сууцаа чөлөөлөхөөр шаардаж байгаа юм.

Хариуцагч Г. нь ******* , орон сууцыг худалдан авахаар зээлийн гэрээ байгуулсан байдаг. Үүнээс урьдчилгаа 25,000,000 төгрөгийг бэлнээр авч үлдэгдэл төлбөр мөнгийг 8 жилийн хугацаатай төлөхөөр харилцан тохиролцсон боловч 234,596,226 төгрөгийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.

******* ХХК-ийн зүгээс тухайн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой, гэрээ цуцлах талаар мэдэгдлийг тухай бүрт нь өгсөн. Хариуцагч нарын зүгээс гэрээ цуцалсан, гэрээний үүргээ биелүүлээгүй талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээн зөвшөөрдөг.

Хэргийн материалд авагдсан баримтаар маргаан бүхий ,, байрны өмчлөх эрхийн гэрчилгээ нь нэхэмжлэгч ******* хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогддог. Иргэний хуулийн 219, 225, 227 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзаад гэрээг цуцалж, өөрийн өмчийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх эрхтэй.

******* ХХК нь ХХК-тай түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж байсан. Энэ 3 орон сууцыг худалдаж авахаасаа өмнө 2018 онд 1 сарын түрээсийн төлбөрийг 1,120,500 төгрөгөөр тооцож байсан. Жилийн хугацаанд Б.тай байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой тоотын хувьд гэдэг компани түрээслэж байсан учраас энэ тухайн үеийн түрээсийн ханшаар тооцоод нэг жилийн түрээсийн төлбөрийг тооцоход 3 байр нь 74 мкв, 53 мкв, 44 мкв бөгөөд нэг сарын түрээсийн төлбөрийг 3,361,500 төгрөгөөр тооцож тоотын төлбөр 14,556,500, ,303 тооын төлбөр 19,110,000 төгрөг нийт нэг жилийн төлбөрийг 40,338,000 төгрөг болж байгаа хэдий ч бид 33,676,500 төгрөгийг нэхэмжилж байна. Уг төлбарийг хариуцагчийн буруутай үйлдлээс болж олгох ёстой байсан орлого гэж тооцож нэхэмжилсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагы бүхэл нь хангаж шийдвэрлэж өгнө үү ...гэв.

 

Хариуцагч нар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Тус байрыг 2019 оны 3 дугаар сарын 25 -нд 02/19 дугаартай "Орон сууцны зээлийн гэрээ" -ээр худалдан авч эзэмшиж, ашиглах болсон. Гэрээгээр орон сууцны 1м.кв талбайн үнийг 3,000,000 төгрөг байхаар тохиролцож, урьдчилгаанд 50,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг 8 жилийн хугацаатай графикийн дагуу төлөхөөр болсон.

Б. миний үүсгэн байгуулсан, гүйцэтгэх захирлаар ажилладаг Баатар дулаан хан ОСНААК нь 3 дугаар сард ******* ХХК -тай гэрээ байгуулан*******ы ,б,в байруудыг ус дулаанаар хангаж, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байсан. ******* ХХК -ийн захирал Цогнойжамц нь надад манай байраас худалдан аваад эндээ компанийн үйл ажиллагаагаа явуулах уу гэсэн санал тавьсан учраас дээрх байрыг худалдан авч Баатар дулаан хан ОСНААК-н оффис байрлах болсон. ******* ХХК нь*******ы байранд үйлчилгээний зориулалттай 19,106 м.куб талбай, 14 давхар, 5,213 м.кв талбайтай орон сууцыг зочид буудлын зориулалтаар, 100 машины 3558 м.кв талбайтай дулаан зогсоолыг өмчилж, ашиглаж, үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ус дулааны болон засвар үйлчилгээний зардлыг cap бүр манай компанид төлдөг байсан.

Иймд талууд тохиролцон орон сууцны үнийн cap бүрийн төлөлт болон ХХК- ийн ашиглалтын зардлыг cap бүрийн төлөлтийг тооцоо нийлж харилцан тооцоод ХХК нь тооцооноос илүү гарсан ашиглалтын зардлыг Баатар дулаан хан ОСНААК-д төлж хамтран ажиллаж байсан.

Хамгийн сүүлд 2020 оны 4 дүгээр сарын 16 -ны өдөр тооцоо нийлж , Б. миний орон сууцны үнийн cap бүрийн төлөлтийг 2020 оны 4 сарыг дуустал төлсөн, ******* ХХК ашиглалтын зардлаас 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 6,272,482.72 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болохыг тохиролцон тогтоосон.

Энэхүү тооцоо нийлснээс хойш ХХК тооцооны үлдэгдэл төлбөр болон түүнээс хойших хугацааны ашиглалтын зардлын зөрүүг төлөхгүй байсаар 2020 оны 12 дугаар сарын байдлаар нийт 63,048,861.82 төгрөгийн өр үүсгэж төлбөр тооцооны талаарх тохиролцоогоо зөрчиж үл ойлголцолд хүрээд байна.

Миний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй тул орон сууцны үнийн урьдчилгаанд 50,000,000 төгрөг, 2019 оны 4 сараас 2020 оны 4 сарыг дуустал 13 сарын хугацаанд орон сууцны үнэнд хоорондын тооцоогоор 79,580,879,04 төгрөг, нийт 129,589,879,04 төгрөгийг төлсөн гэж үзэж байна.

******* ХХК 2020 оны 4 сараас хойш хоорондын тооцоогоор манайд төлбөл зохих төлбөрөө огт төлөөгүй. 2020 оны 12 дугаар сарын байдлаар нийт 63.448.861.82 төгрөгний ашиглалтын зардлын үлдэгдэлтэй байгаа тул төлбөр тооцоог харилцан тооцох тохиролцооны дагуу би графикт хугацаанд орон сууцны үнийг төлсөн болно.

Иймд ******* ХХК дангаараа гэрээг цуцлах эрхгүй, би орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч талаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад (3 дугаар хавтаст хэргийн 242 хуудаст)

 

******* ХХК-ийн нэхэмжлэл бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчлөн нэмэгдүүлж байна. Үүнд: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд хариуцагч Баатардулаан ХХК-д төлөх төлбөрийн 593,017,987 төгрөгөөс нэхэмжлэгч ХХК-иас төлсөн 186,742,597 төгрөгийг хасаж үлдэгдэл 388,890,337 төгрөгийг алдангид 194,445,169 төгрөг нийт 583,335,506 төгрөгийг гаргуулан хариуцагч ХХК-д олгуулах, мөн хариуцагч Б., Г. нарыг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү ...гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбарт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй. Гэхдээ сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохоор байвал сөрөг нэхэмжлэлийг хүлээж авч шийдвэрлэх эсэх асуудлыг шүүх шийддэг. Гэтэл хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа сөрөг нэхэмжлэгч буюу хариуцагч өөрсдөө нотлох үүрэгтэй. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар нотолж чадаагүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад гаргаад байгаа хэрэгтэй нь холбоотой Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд шалгагдаад явж байгаа баримт нь хэргийн материалын 205-р талд авагдсан байгаа. 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн баримт юм.

Эрчим хүчний зохицуулах хорооноос 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн нийт 01/975 албан тоотыг ******* компанид өгсөн байгаа. 2 дугаар хавтаст хэргийн 102, 125-226 дугаар талд авагдсан компанитай 2021 оны 02 дугаар сараас тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулахыг нь цуцалчихсан үүнтэй холбоотой маргаан нь 3 шатны шүүхээр яваад шийдвэрлэгдсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг харахаар 2020 оны 04 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл гэж гаргаж байгаа хэдий ч үйл ажиллагаа явуулах эрхийг нь 2021 онд байцаагчийн 141 дүгээр дүгнэлтээр цуцлаад байхад компани 3 шатны шүүхээр явуулаад шүүх тухайн байцаагчийн дүгнэлт нь үндэслэлтэй юм байна гэж шийдсэн. Гэтэл ******* компани нь өнөөдөр компаниас дулаан, хүйтэн, халууны хангамжийг аваагүй, аль эрт цуцалчихсан асуудал. Гэтэл хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нийт 583,335,506  төгрөгийг нэхэмжилж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг нь хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ХХК, Б., Г. нарт ,*******ы ,, орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 3 орон сууцны түрээсийн төлбөр нийт 33,676,500 төгрөг гаргуулах,

 

Хариуцагч тал нэхэмжлэгч ХХК-д холбогдуулан Б., Г. нарыг *******,*******ы байр ,, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, ******* ХХК-с үйлчилгээний үндсэн төлбөрт 388,890,337 төгрөг, алданги 194,445,169 төгрөг нийт 583,335,506 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч ХХК шаардах эрхээ үндэслэлээ: ...Манай компани маргаан бүхий орон сууцыг хариуцагч нартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч хариуцагч тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээ цуцлагдсан, уг орон сууцны хууль ёсны өмчлөгч нь манай ******* ХХК гэдэг нь нотлогдох тул хариуцагч нарын хууль бус эзэмшлээс уг орон сууцын албадан чөлөөлүүлж, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх түрээсийн төлбөрт 33,676,500 төгрөг гаргуулна гэж,

 

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ: ..Бид гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй. Нэхэмжлэгч ******* ХХК манай компанид ашиглалтын үйлчилгээ үзүүлсний зардлыг үлдэгдэлтэй байгаа тул төлбөр тооцоог харилцан тооцох тохиролцооны дагуу графикт хугацаанд орон сууцны үнийг төлсөн...хэмээн маргаж байна.

 

4. Хариуцагч тал дараах байдлаар сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон.

..Бид маргаан бүхий орон сууцыг зээлээр худалдан авсан. ХХК-ийн өмчлөлийн зочид буудал, дулаан зогсоолын ашиглалтын төлбөрийг байрны төлбөрт харилцан тооцож төлбөрөө төлсөн. Иймд маргаан бүхий орон сууцны үнийг төлж дууссан тул өмчлөгчөөр тогтоолгож, ашиглалтын үлдэгдэл төлбөр нийт 588,335,506 төгрөг гаргуулна..,

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг дараах байдлаар үгүйсгэсэн ...Анх орон сууцны зээлийн гэрээг Б., Г. нартай байгуулсан. Манай зүгээс ХХК-тай орон сууц ашиглалтын гэрээ байгуулаагүй. Ашиглалтын төлбөрөөр орон сууцны зээлийн гэрээний үүргийг харилцан тооцох тохиролцоо хийгээгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлд хамаарах харилцан тооцох шаардлага биш тул зөвшөөрөхгүй маргасан.

5. Зохигч хоорондын орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон түрээсийн гэрээ байгуулагдсан эсэхэд маргаагүй, гагцхүү орон сууцны өмчлөгч хэн болох, зээлийн төлбөр төлөгдсөн эсэхэд маргаж байна. 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:- 

6.Худалдагч ******* ХХК, худалдан авагч Б., батлан даагч Г. нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр *******,*******, байранд байрлах тоот, 3 өрөө, 65,68 м.кв талбай бүхий орон сууцыг 197,040,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулагджээ. 

/1 хх-ийн 04-12 хуудас /

Дээрх орон сууцны зээлийн гэрээгээр талууд орон сууцны төлбөрийг /үнэ/ 2019 оны 4 дүгээр сараас 2027 оны 3 дугаар сар хүртэл хэсэгчилэн төлөхөөр гэрээгээр тохирч, гэрээний дагуу худалдан авагч Б. урьдчилгаа 25,000,000 төгрөг, хэсэгчилсэн төлбөр 31,616,963 төгрөг, нийт 56,616,963 төгрөг худалдагч талд төлсөн. /1-р хх-н 33-34, 3-р хх-37/

 

7.Худалдагч ******* ХХК, худалдан авагч Г., батлан даагч Б. нар 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр *******,*******ы ,, нийт 95,33 м.кв талбайтай орон сууцуудыг 285,990,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ, барьцааны гэрээг байгуулжээ.

/1-р хх-156-157, 2-р хх-34 /

 

Талууд орон сууцны үнийг 8 жилийн хугацаатай төлөхөөр гэрээгээр тохирч худалдан авагч тал урьдчилгаа 25,000,000 төгрөг, хэсэгчилсэн төлбөр 47,963,916 төгрөг нийт 72,696,916 төгрөг худалдагч талд төлсөн. /1-р хх-н 156-157, 3-р хх-н36 /

 

8.Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас харахад Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч Б., Г. нарын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

8.Талуудын хооронд байгуулагдсан орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээний 2.1.6-д Графикийн дагуу сар бүрийн 25-наас 30-ны дотор төлбөрийг хийнэ, төлбөрөө төлөөгүй бол урьдчилгаа төлбөрөөс түрээсийн төлбөрөөр бодон суутгал хийнэ хэмээн заажээ.

Маргаан бүхий орон сууц болох ,, нь нэхэмжлэгч ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, нэхэмжлэгчийн өмч болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 517 дугаар албан бичиг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр нотлогдож байна. (1-р хх-н 115, 139, 160, 4-р хх-ийн 01-05)

 

Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч Г., Б. нар нь зээлийг графикийн дагуу төлөх үүрэгтэй, 2020 оны 04 дүгээр сараас хойш өдийг хүртэл уг орон сууцанд амьдарч байгаа боловч зээлийн төлбөрийг төлөөгүй, орон сууцыг ашиглаж байгаа нь зохигчийн тайлбараар нотлогдож байх тул худалдан авагч тал буюу хариуцагч Г., Б. нар 2020 оны 05 дугаар сараас хойш гэрээгээр тохирсон төлбөр төлөх хугацааг зөрчсөн гэж үзнэ.

 

9.Нэхэмжлэгч ******* ХХК-нь гэрээг цуцлах мэдэгдлээ 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 243 дугаар албан бичгээр, 2020 оны 12 дугаар сарын 01-ни өдрийн 273 дугаар албан бичгээр (1 хх-ийн 16, 18 ) хариуцагч Б.т хүргүүлсэн, Г.т мөн өдрийн 244, 272 дугаар албан бичгээр (1 хх-н 134, 135) гэрээг цуцалсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа хүргүүлжээ.

 

Нэхэмжлэгч тал маргаан бүхий орон сууцуудад ХХК үйл ажиллагаа явуулдаг талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан, хариуцагч тал нэхэмжлэгчийн дээрхи тайлбартай маргаагүй, хариуцагч ХХК нь маргаан бүхий орон сууцыг түрээслэх талаар нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулсан хэдий ч түрээсийн гэрээний хугацаа дууссан хэдий ч уг байранд одоо үйл ажиллагаа явуулж байгаа, бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж гэдэг нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.

 

10.Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д худалдагч авагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар зохицуулсан тул талуудын хооронд байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээг худалдагч талын татгалзалаар дуусгавар болсон эгэж үзэх үндэслэлтэй, нэхэмжлэгч тал өөрийн өмчлөлийн орон сууцуудыг хариуцагч Б., Г. нараас Иргэний хуулийн 264 дугаар зүйлийн 264.1-д заасны дагуу, хариуцагч ХХК-с Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заалтаар тус тус шаардах эрхтэй.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нар маргаан бүхий орон сууцны төлбөрөө гэрээнд заасны дагуу төлөөгүй тул уг орон сууцны өмчлөгч нэхэмжлэгч ХХК нь тул гэрээнээс татгалзаж, уг орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй юм.

 

11.Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д зааснаар ...хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгч нэгэнт гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд гэрээний дагуу төлсөн төлбөрийг худалдагч буцаан төлөх үүрэг хүлээнэ.

 

Хариуцагч Б., Г. нар нь маргаан бүхий 3 орон сууцны бэлэн болон хэсэгчилсэн төлбөрт төлсөн 129,580,879 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх тул хуульд зааснаар талууд гэрээгээр авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүргийн дагуу нэхэмжлэгч талаас 129,580,879 төгрөгийг гаргуулан хариуцагч нарт олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

12. ХХК нь ******* ХХК-тай байр орон сууцыг 1 сарын 1,120,500 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулсан, орон сууц 74,71 м.кв талбайтай. Өөрөөр хэлбэл 1 м.кв талбайг 14,997 төгрөгөөр талууд тохиролцон түрээслэжээ.

  Хэрэгт , орон сууцтай холбогдох түрээсийн баримт авагдаагүй байх тул орон сууцны түрээсийн гэрээг жишиг болгон түрээсийн төлбөрийг тооцоход 44,91 м,кв +52,89 м.кв= 97,8 м.кв талбайтай. 14,997 төгрөг х 97,8 м.кв х12 сар=19,496,100 төгрөг байна.

 

1,120,500 төгрөг х12 сар= 14,566,000 төгрөг

 

Маргаан бүхий 3 орон сууцны түрээсийн төлбөр нийт 34,062,100 төгрөг байх боловч нэхэмжлэгч тал 33,676,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

13.Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба ******* ХХК, Баатардулаан ХХК нь 2017 оны 11 сарын 10-ны өдөр , байр орон сууцыг 1 сарын 1,120,500 төгрөгөөр 12 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулжээ. /1-р хх-н 69-70/

 

Уг түрээсийн гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс нэг жилийн хугацаатай байгуулагдсан, хариуцагч Б., Д. нартай 2019 онд Орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байхад ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээнд үндэслэж түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, Б., Г. болон нэхэмжлэгч нарын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй, ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болсон.

 

Нэхэмжлэгч тал түрээсийн төлбөртэй холбогдуулан тусдаа ХХК-д холбогдуулан шаардлага гаргах эрхтэй боловч Орон сууц зээлээр худалдах гэрээний үүргийг шаардахдаа хариуцагч Б., Г. нартай түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй атлаа хариуцагч нараас нийтэд нь түрээсийн төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй, Б., Г. төлөх үүрэг хүлээхгүй.

 

14. Иймд хариуцагч ХХК, Б., Г. нарын хууль бус эзэмшлээс *******,*******ы ,, орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч байрын өмчлөгч ХХК-д олгож, ******* ХХК-иас 129,580,879 төгрөгийг гаргуулан хариуцагч Б., Г. нарт олгож,

 

хариуцагч ХХК, Б., Г. нараас түрээсийн төлбөр 33,676,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэв.

 

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

15. Хариуцагч нь 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ******* ХХК, ХХК нарын хооронд 44А,Б,В байрны 172 айлын орон сууцны барилга байгууламж, дулааныг дамжуулан түгээх, шугам сүлжээ болон цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах, шугам сүлжээг өмчлөлд шилжүүлэх, хүлээлгэн өгөх гэрээг үндэслэн ******* ХХК-с төлөх ашиглалтын төлбөр 593,017,987 төгрөгөөс маргаан бүхий 3 орон сууцны үнэ 186,742,597 төгрөгийг хасч, хариуцагч Б., Г. нарыг ,, орон сууцны өмчлөгчөөр тогтоон, үлдэгдэл төлбөрт 388,890,337 төгрөг, алданги 194,445,169 төгрөг, нийт 583,335,506 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

16.Хэрэгт авагдсан баримтаар ******* ХХК, ХХК нарын хооронд 44 А, Б, В байрны 172 айлын орон сууцны барилга байгууламж, дулааныг дамжуулан түгээх, шугам сүлжээ болон цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах, шугам сүлжээг өмчлөлд шилжүүлэх, хүлээлгэн өгөх гэрээг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч Цагдаагийн газрын 1-р хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа нь тогтоогдож байна.

 

Мөн хэрэгт авагдсан 44 А, Б, В байрны 172 айлын орон сууцны барилга байгууламж, дулааныг дамжуулан түгээх, шугам сүлжээ болон цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах, шугам сүлжээг өмчлөлд шилжүүлэх, хүлээлгэн өгөх гэрээнд ******* ХХК -аас төлөх ашиглалтын төлбөрийг орон сууцны зээлийн гэрээний төлбөрт харилцан тооцох талаар талууд тохиролцоогүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

 

17. Нөгөөтэйгүүр хариуцагч нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 01/243 дугаар албан бичигт ....Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6, 35 дугаар зүйлийн 35.2-т зааснаар ХХК, ХХК-тай байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ... гэрээний 3.4-т заасны дагуу борлогдоогүй байрны дулааны эрчим хүчний төлбөрийг холбогдох гэрээ, барилгын ажлын зураг, бичиг баримтын хүрээнд батлагдсан тарифын дагуу тооцоход алданги орохгүй дүнгээр 539,017,987 төгрөг байна, уг төлбөрөөс ХХК-д төлсөн 186,742,597 төгрөгийг хасаж тооцон... 388,890,337 төгрөгийн ХХК нь ХХК-д төлөх нь үндэслэлтэй... гэснийг үндэслэн (4 хх-н 225 хуудас) сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

18.Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй, хамт шийдвэрлэхээр, бусад тохиолдолд тэдгээрийг хамт шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэхээр зохицуулсан.

 

19.Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.гэж заасан боловч хариуцагч нар нь уг байрны төлбөрийг бүрэн төлж дуусаагүй байх тул өмчлөх эрх шилжих боломжгүй тул өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

******* ХХК, ХХК нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан 44А,Б,В байрны 172 айлын орон сууцны барилга байгууламж, дулааныг дамжуулан түгээх, шугам сүлжээ болон цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах, шугам сүлжээг өмчлөлд шилжүүлэх, хүлээлгэн өгөх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах тусдаа харилцаа байна.

 

Гэтэл хариуцагч нар нь уг гэрээний харилцааг орон сууц зээлээр худалдан авах болон түрээсийн гэрээнд хамаатуулж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэсэн нэхэмжлэлд хамааралгүй юм.

 

Хэрэгт авагдсан баримтаас сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй тооцогдох шаардлага биш байх бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох ашиглалтын гэрээтэй холбоотой асуудал нь тусдаа харилцаа байх тул шүүх сөрөг нэхэмжлэлд хамааралгүй байна.

 

Иймд хариуцагч Б., Г. нарыг ,, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, ашиглалтын төлбөрийн үлдэгдэл нийт 583,335,506 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох ашиглалтын гэрээтэй холбоотой асуудал дараа иргэний журмаар дахин нэхэмжлэл гаргах эрх нээлттэй бөгөөд дахин нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй дурьдав.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 624,683 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 6,058,828 төгрөгийг тус тус төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 624,683 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2.,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 262 дугаар зүйлийн 262.1., 264 дүгээр зүйлийн 264.1.-д заасныг тус тус баримтлан **************,*******ы ,, орон сууцуудыг хариуцагч Б., Г., ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч нараас 33,676,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, орон сууцны үнэд төлсөн 129,580,879 төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргуулж хариуцагч Б., Г. нарт олгосугай.

 

2.Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Б., Г. нарын **************,*******ы ,, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгч ******* ХХК-с ашиглалтын төлбөрийн үлдэгдэл төлбөрт 388,890,337 төгрөг, алданги 194,445,169 төгрөг, нийт 583,335,506 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 624,683 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,058,828 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 624,683 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.УРАНЗАЯА