Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/682

 

 

 

 

 

 

   2022             6            30                                           2022/ДШМ/682      

 

    Ш.Б, Ч.Г, Б.М,

 Г.А, Г.А, Э.С нарт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Пүрэвдагва,

хохирогч, иргэний нэхэмжлэгч “Э ү” ТӨҮГ-ын хууль ёсны төлөөлөгч А.Энхгэрэл, Ж.Оюунболд, тэдгээрийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан,

хохирогч, иргэний нэхэмжлэгч “Т б”-ны хууль ёсны төлөөлөгч Н.Батгэрэл,

шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Ж.Батзоригт,

шүүгдэгч Г.А, Э.С, тэдгээрийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж, шүүгч Т.Атуяа, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШТ/39 дугаар шүүхийн тогтоолыг  эс зөвшөөрч Г.А, Э.С нарын өмгөөлөгч Д.Наранцэцэг, Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ш.Б, Ч.Г, Б.М, Г.А, Г.А, Э.С нарт холбогдох 201301000330 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Л............. овгийн Ш-гийн Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ........................... төрсөн, .. настай, эрэгтэй, .... боловсролтой, ................... мэргэжилтэй, "....................." ХХК-ийн ................... ажилтай, ам бүл ..., .................... хамт ................ дүүргийн .. дүгээр хороо, “................” ................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................../;

            2. С............ овгийн Ч-ийн Г, 19.. оны .. дүгээр сарын .-ны өдөр ................... төрсөн, ... настай, эрэгтэй, .... боловсролтой, ..................... мэргэжилтэй, ................ ажилгүй, ам бүл .., .............. хамт ................... дүүргийн .. дугаар хороо, “................” хороолол, ......... дүгээр байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;

            3. Б............. овгийн Б-ийн М, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ...................... төрсөн, .. настай, эрэгтэй, ................ боловсролтой, ................ мэргэжилтэй, “..................” ХХК-ийн ................... ажилтай, ам бүл .., .................. хамт .............. дүүргийн .. дугаар хороо, ................ гудамж, .......... хотхон, .. дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................../;

            4. Б............. овгийн Г-гийн А, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ............... төрсөн, ... настай, эрэгтэй, ..... боловсролтой, ..................... мэргэжилтэй, ................, ам бүл .., ...................... хамт ......... дүүргийн .. дугаар хороо, “...................” хороолол, ...... дугаар байрны ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.............../;

            5. Б.............. овгийн Г-ын А, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .................... төрсөн, .. настай, ..............., ........... боловсролтой, ................... мэргэжилтэй, “...................” ХХК-ийн ............... ажилтай, ам бүл .., ............... дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр хэсэг, “...................” хотхон, .. дугаар байрны ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;

            6. Х.... овгийн Э-ын С, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, ............. боловсролтой, .................. мэргэжилтэй, ......................, ам бүл .., ........................... хамт ................... дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр хэсэг, “.....................” хотхон, ... дугаар байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................. дүүргийн ... дүгээр хороо, “...................” хотхоны ... дүгээр байрны .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............................./;

            1. Шүүгдэгч “Ж г” ХХК-ийн захирал Ш.Б нь “Э ү” ХК-ийн ерөнхий захирал Ч.Г, хуулийн хэлтсийн дарга Б.М, худалдааны хэлтсийн дарга Г.А нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэн “Э ү” ХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт: ...10.000.000 ам.доллараас дээш үнийн дүнтэй их хэмжээний хэлцэлтэй холбогдсон асуудлыг Ерөнхий захирал өөрийн нэгдүгээр орлогчтойгоо зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ гэж заасныг зөрчиж,

            Ч.Г, Б.М нар нь “Ж г” ХХК-ийн “Стандарт банк Пи Эл Си Standart Bank PLC”-тэй 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 36.000.000 америк долларын зээлийн гэрээ,

            2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан 16.000.000 америк долларын нэмэлт зээлийн гэрээ,

            2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 75.000.000 америк долларын нэмэлт зээлийн гэрээний “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн дарга Б.М бүртгэлд бүртгэн албажуулсан,

            2010 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 27.000.000 америк долларын зээлийн гэрээг хэрэгжүүлэхийн өмнөх 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн санхүүжилт олгох талаарх анхан шатны саналд “Э ү” ХК-ийн ерөнхий захирал Ч.Г, худалдааны хэлтсийн дарга Г.А нар гарын үсэг зурж,

            2010 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”, тухайн санхүүжилтийн гэрээний барьцааг хангах зорилгоор Э ү ХК-ийн зэсийн баяжмал худалдан авагч “Миллфорд” компанийг зэсийн баяжмалын төлбөрөө “Э ү” ХК-ийн Стандарт банк дахь 100135148 тоот дансанд төвлөрүүлж байхыг хүссэн 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ-16-14/403 дугаартай албан захидалд “Э ү” ХК-ийн ерөнхий захирал Ч.Г гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн дарга Б.М нь гэрээг бүртгэлд бүртгэсэн,

            2010 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд “Э ү” ХК-ийн захирал Ч.Г гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн дарга Б.М бүртгэлд бүртгэсэн,

            Улмаар “Ж г” ХХК нь “Стандарт банк Пи Эл Си Standart Bank PLC”-тэй 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 36,000,000 америк долларын зээлийн гэрээ байгуулж,

            - 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 20.000.000 америк доллар,

            - 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 11.500.000 америк доллар,

            - 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 4.500.000 америк доллар,

            - 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж,

            - 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 16.000.000 америк доллар,

            - 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хэмжээг 75.000.000 америк доллар болгон нэмэлт зээлийн гэрээ байгуулж,

            - 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 13.500.000 америк доллар,

            - 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 25.000.000 америк доллар,

            - 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 14.000.000 америк доллар,

            - 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 27.000.000 америк долларын зээлийн гэрээ байгуулж,

            - 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 6.000.000 америк доллар,

            - 2010 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 21.000.000 америк доллар,

            - 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн хэмжээг 34.000.000 америк доллар болгон нэмэгдүүлэн нэмэлт зээлийн гэрээ байгуулж,

            - 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 28.600.000 америк доллар, нийт 160.100.000.00 ам.долларын буюу 220.276.450.000 /хоёр зуун хорин тэрбум, хоёр зуун далан зургаан сая, дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн зээл авсан,

            улмаар “Стандарт банк Пи Эл Си Standart Bank PLC”-ээс “Э ү” ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Лондон хотын Арбитрын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, шүүхийн зардлын төлбөрт нийт 92.685.803.16 америк доллар буюу 215.388.407.342,54 /хоёр зуун арван таван тэрбум гурван зуун наян найман сая, дөрвөн зуун долоон мянга, гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг “Э ү” ХК-аар төлүүлэхээр шийдвэрлэсний улмаас төрийн өмчийн оролцоотой “Э ү” ХК-д их хэмжээний хохирол учруулж хуулийн этгээдийн удирдах албан тушаА албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсан, урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэн гүйцэтгэсэн,

            “Стандарт банк Пи Эл Си Standart Bank PLC”-тэй байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой батлан даалтын баримтуудыг буюу эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, бусдын эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан,

            “Хадгаламж банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа тус банкны гүйцэтгэх захирал О.Хүрэлбаатар, Л.Бадамцэцэг, И.Амраа нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Банк Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа эрхэлнэ”, 6.1.4-т заасан “өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах”,

            Монголбанкны ерөнхийлөгчийн 2000 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 452 дугаар тушаалаар батлагдсан “Банкнаас батлан даалт гаргахад мөрдөх түр журам”-ын 2.1 дэх хэсэгт заасан “Банк нь харилцагч хуулийн этгээд, иргэдэд батлан даалт гаргах үйл ажиллагааг Монголбанкны зөвшөөрлийн дагуу эрхэлнэ”,

            “Хадгаламж банк”-ны дүрмийн 3.1 дүгээр зүйл: Банк нь Монголбанкнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр Банкны тухай хууль тогтоомжид заасан дараах үйл ажиллагаа эрхэлнэ. Үүнд: 3.1.4 дэх хэсэг: Өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах, 7.5 дугаар зүйл: Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн дараах үүргийг хүлээнэ. 7.5.1 дэх хэсэг: Хууль тогтоомж болон дүрмээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажил үүргээ хариуцлагатай биелүүлэх, 7.5.2 дахь хэсэг: Банкны эрх ашгийг хувийн болон өөрийг нь сонгосон этгээдийн эрх ашгаас дээгүүр тавина гэж заасныг тус тус зөрчиж,

            Э.С-гээс 2010 оны 01 дүгээр сарын 27, 2010 оны 02 дугаар сарын 08, 2010 оны 02 дугаар сарын 24, 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 23.684.552,62 ам.доллар буюу 34.138.035.750,31 төгрөгийг зээлж авсан атлаа Г.А-тай “2010 оны 02 дугаар сарын 24, 3 дугаар сарын 23, 4 дүгээр сарын 07, 7 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 39.621.288.410,85 төгрөгийн үндсэн болон нэмэлт зээлийн гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдрүүдэд Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “Ж г” ХХК-тай банкны баталгааны гэрээг байгуулж, төлбөрийг үл маргалдах журмаар гаргуулах баталгааг гаргах тухай асуудлыг хэлэлцэж, зөвшөөрөл олгосон мэтээр төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн,

            улмаар 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Олон овоот гоулд” ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэргээр Э.С-гээс зээлсэн мөнгөн дүнг 56.500.000.000 төгрөгөөр тооцож тооцоо нийлэн уг төлбөртөө Ш.Б нь Г.А-д “Олон овоот гоулд” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлж, Ш.Б, Э.С, Г.А нарын хоорондын зээлийн төлбөр тооцоо дууссан байхад “Хадгаламж банк” ХХК нь татан буугдсаны дараа хуурамчаар үйлдсэн дээрх баримтуудыг ашиглан Хадгаламж банкны актив, пассив хөрөнгө шилжсэн Т бнаас төлбөр гаргуулах зорилгоор Э.С-гийн 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Ж г ХХК-иас 32.855.296,74 ам.доллар буюу 51.596.943.659,3 төгрөгийг гаргуулах, “Ж г” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу Т баар төлүүлэх”-ээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу тус шүүхийн шүүгч Т.Энхжаргалын 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 6210 дугаартай захирамжаар үүсгэсэн иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсний улмаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаартай шийдвэрээр “Ж г” ХХК-иас 32.855.296,74 ам.доллар буюу 51.596.943.659,3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.С-д олгох, “Ж г” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу хариуцагч “Т б”-аар төлүүлэхээр шийдвэрлэж, хуулийн этгээдийн удирдах албан тушаА хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан,

            О.Хүрэлбаатар, Л.Бадамцэцэг, И.Амраа нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2010 оны 02 дугаар сарын 24, 3 дугаар сарын 23, 4 дүгээр сарын 07, 7 дугаар сарын 07-ны өдрүүдэд Хадгаламж банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “Ж г” ХХК-тай банкны баталгааны гэрээг байгуулж, төлбөрийг үл маргалдах журмаар гаргуулах асуудлыг хэлэлцэж, зөвшөөрөл олгосон мэтээр Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэхийг зохион байгуулж гүйцэтгэсэн,

            Г.А, Э.С нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, дээрх нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж, 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Олон овоот гоулд” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэргээр Э.С-гээс зээлсэн мөнгөн дүнг 56.500.000.000 төгрөгөөр тооцож тооцоо нийлэн уг төлбөртөө Ш.Б нь Г.А-д “Олон овоот гоулд” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлж, Ш.Б, Э.С, Г.А нарын хоорондын зээлийн төлбөр тооцоо дууссан байхад Э.С нь 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ж г” ХХК-иас 32.855.296,74 ам.доллар буюу 51.596.943.659,3 төгрөгийг гаргуулах, “Ж г” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу “Т б”-аар төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг нэхэмжлэлийн дагуу тус шүүхийн шүүгч Т.Энхжаргалын 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 6210 дугаартай захирамжаар үүсгэсэн иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн үйлдлийг зохион байгуулсан,

            2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Олон овоот гоулд” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэргээр Э.С-гээс зээлсэн мөнгөн дүнг 56.500.000.000 төгрөгөөр тооцож тооцоо нийлэн уг төлбөртөө Г.А-д “Олон овоот гоулд” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлж, Ш.Б, Э.С, Г.А нарын хоорондын зээлийн төлбөр тооцоо дууссан байхад Т бнаас төлбөр гаргуулах зорилгоор Э.С нь 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ж г ХХК-иас 32.855.296,74 ам.доллар буюу 51.596.943.659,3 төгрөгийг гаргуулах, “Ж г” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу “Т б”-аар төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

            Э.С-гийн нэхэмжлэлийн дагуу Ш.Б нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргалын 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 6210 дугаартай захирамжаар үүсгэсэн иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсний улмаас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаартай шийдвэрээр “Ж г” ХХК-аас 32,855,296.74 ам.доллар буюу 51.596.943.659,3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.С-д олгох, “Ж г” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу хариуцагч “Т б”-аар төлүүлэхээр шийдвэрлэсний улмаас “Т б”-нд их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг зохион байгуулсан, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж гүйцэтгэсэн,

            “Олон овоот гоулд” ХХК болон “Хадгаламж банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа “Шунхлай групп” ХХК-д урьдын харилцааны явцад бий болсон 1.500.000 америк долларын өр төлбөрийг төлөхдөө “би болон миний өмчлөлийн компаниуд өөрийн “Хадгаламж” банкнаас зээл авсаар байгаад зээлжих хязгаар хэтэрсэн байгаа тул өөрийн нэрээр зээл авч өрийг төлөх боломжгүй байна. Иймд танай охин компанийн нэр дээр /ямар компани байх нь хамаагүй/ зээлийг барьцаагүйгээр олгож, олсон зээлээр өр төлбөрийг төлөөд, зээл авсан аж ахуйн нэгжийн хувьцааг би өөрийн нэр дээр 100 хувь шилжүүлэн авна” гэж хуурч, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах замаар “Шунхлай групп” ХХК-ийн охин компани болох “Голденчейнс” ХХК-аар 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12-1060/100 дугаартай зээлийн гэрээг Хадгаламж банктай байгуулуулан, барьцаа хөрөнгөгүйгээр 2.000.000 америк долларын зээлийг “Голденчейнс” ХХК-д олгуулж, тус компанийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авалгүй залилж, “Шунхлай групп” ХХК-д их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон,

            Ш.Б нь “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргийг зохион байгуулж, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэн гүйцэтгэсэн, “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргүүдийн улмаас олсон орлого болох “Стандарт банк Пи Эл Си Standart Bank PLC”-ээс бодитоор шилжүүлэн авсан 137.943.917 /нэг зуун гучин долоон есөн сая есөн зуун дөчин гурван мянга есөн зуун арван долоон/ америк доллар буюу 220.762.580.000 /хоёр зуун хорин тэрбум долоон зуун жаран хоёр сая таван зуун наян мянга/ төгрөгийг 2009 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн эзэмшиж, ашигласан,

            Гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлогоор өндөр өртөг бүхий Сингапур улсын 6 Martin Place rendencec 29-07, SENGAPORE хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан,

            Өөрийн өмчлөлийн компани болох “Мах маркет” ХХК-ийн 100 хувийн хувьцааг 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 10/13 дугаар шийдвэрээр Ш.Энхтөрд,

            “Жаст Ойл” ХХК-г 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу Г.Дашнямд шилжүүлсэн. Г.Дашнямаас 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 38.208.786 ширхэг хувьцаанд хуваагдах 38.208.786 төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгөөр М.Баярсайханд,

            “Олон овоот” ХХК-ийн 60.000.000.000 төгрөгийн үнэлгээтэй 50 хувийн хувьцааг 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр, үлдэгдэл 50 хувийн хувьцааг 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр мөн Г.А-д шилжүүлж, эрүүгийн хэргийн хохиролд тооцуулахгүй байх зорилгоор дүр үзүүлсэн хэлцэл хийж, бусдад хариу төлбөргүй шилжүүлсэн,

            “Ж г” ХХК болон өөрийн өмчлөлийн 8 орон сууц, 3 авто зогсоол, 1 үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 7 дугаар сараас 2015 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр хэд хэдэн удаагийн бэлэглэл, худалдах, худалдан авах гэрээгээр дамжуулан шилжүүлсэн,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1073 дугаартай магадлалаар “Ж г” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 29 үл хөдлөх эд хөрөнгө, 24 газрыг Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банк “Ж г” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 10К/08 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банкинд зээлийн төлбөрт өгөхөөр “Ж г” ХХК эвлэрч шийдвэрлэсэн,

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/03143 дугаартай шийдвэрээр “Жаст Ойл” ХХК-ийн өмчлөлийн шатахуун түгээх станц 6, газар 21, “Жаст Ойл” ХХК-ийн 60 хувийн хувьцааг 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Жаст Ойл” ХХК болон “Голомт банк” ХХК-ийн хооронд байгуулсан ЗГ8115006274 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Голомт банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн,

            Лондон хотын Олон Улсын Арбитрын шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэр, уг шийдвэрийг баталгаажуулсан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 8269 дугаартай захирамжаар “Петровектор Энержи Лимитед” “Жаст Ойл” ХХК-ийн хооронд 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” гэрээний дагуу төлөгдөөгүй үнийн дүнд “Жаст Ойл” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 15 үл хөдлөх эд хөрөнгө, 5 газрыг төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн,

            Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2180 дугаартай шийдвэрээр “Жаст Ойл” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 3 үл хөдлөх эд хөрөнгө, 3 газрыг “МТ петролиум” ХХК-ийн өмчлөлд өр төлбөрт шилжүүлж, мөнгө угаасан,

            2. Шүүгдэгч Ч.Г нь “Э ү” ХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа “Ж г” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Б, “Э ү” ХК-ийн хуулийн хэлтсийн дарга Б.М, худалдааны хэлтсийн дарга Г.А нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, “Э ү” ХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт: “...10.000.000 ам.доллараас дээш үнийн дүнтэй их хэмжээний хэлцэлтэй холбогдсон асуудлыг Ерөнхий захирал өөрийн нэгдүгээр орлогчтойгоо зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж,

            “Ж г” ХХК-ийн “Стандарт банк Пи Эл Си Standart Bank PLC”-тэй 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 36,000,000 америк долларын зээлийн гэрээний “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд Б.М-ын хамт гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн дарга Б.М бүртгэлд бүртгэн албажуулсан,

            2010 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 27,000,000 америк долларын зээлийн гэрээг хэрэгжүүлэхийн өмнөх 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн санхүүжилт олгох талаарх анхан шатны саналд худалдааны хэлтсийн дарга Г.А-ын хамт гарын үсэг зурсан,

            2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”, тухайн санхүүжилтийн гэрээний барьцааг хангах зорилгоор Э ү ХК-ийн зэсийн баяжмал худалдан авагч “Миллфорд” компанийг зэсийн баяжмалын төлбөрөө “Э ү” ХК-ийн Стандарт банк дахь 100135148 тоот дансанд төвлөрүүлж байхыг хүссэн 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ-16-14/403 дугаартай албан захидалд гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн дарга Б.М нь гэрээг бүртгэлд бүртгэн албажуулсан,

            2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн дарга Б.М бүртгэлд бүртгэн албажуулсан.

            Ш.Б нь дээрх баримтуудыг ашиглан “Стандарт банк Пи Эл Си \Standart Bank PLC\”-тэй 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 36.000.000 америк долларын зээлийн гэрээ байгуулж,

            - 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 20.000.000 америк доллар,

            - 2009 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 11.500.000 америк доллар,

            - 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 4.500.000 америк доллар,

            - 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж,

            - 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 16.000.000 америк доллар,

            - 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хэмжээг 75.000.000 америк доллар болгон нэмэлт зээлийн гэрээ байгуулж,

            - 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 13.500.000 америк доллар,

            - 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 25.000.000 америк доллар,

            - 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 14.000.000 америк доллар,

            - 2010 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 27.000.000 америк долларын зээлийн гэрээ байгуулж,

            - 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 6.000.000 америк доллар,

            - 2010 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 21.000.000 америк доллар,

            - 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн хэмжээг 34.000.000 америк доллар болгон нэмэгдүүлэн нэмэлт зээлийн гэрээ байгуулж,

            - 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 28.600.000 америк доллар нийт 160.100.000,00 ам.долларын буюу 220.276.450.000 /хоёр зуун хорин тэрбум, хоёр зуун далан зургаан сая, дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн зээл авсан,

            Улмаар “Стандарт банк Пи Эл Си Standart Bank PLC”-ээс зээлийн гэрээний батлан даалт гаргасан “Э ү” ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Лондон хотын Арбитрын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, шүүхийн зардлын төлбөрт нийт 92.685.803,16 америк доллар буюу 215.388.407.342,54 /хоёр зуун арван таван тэрбум гурван зуун наян найман сая, дөрвөн зуун долоон мянга, гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг “Э ү” ХК-аар төлүүлэхээр шийдвэрлэж,

            Хуулийн этгээдийн удирдах албан тушаА болох Ч.Г нь бусдад буюу “Ж г” ХХК-ийн захирал Ш.Б-д давуу байдал тогтоох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас төрийн өмчийн оролцоотой “Э ү” ХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан,

            3. Шүүгдэгч Б.М нь “Э ү” ХК-ийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ерөнхий захирал Ч.Г, худалдааны хэлтсийн дарга Г.А, “Ж г” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, “Э ү” ХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт: “...10.000.000 ам.доллараас дээш үнийн дүнтэй их хэмжээний хэлцэлтэй холбогдсон асуудлыг ерөнхий захирал өөрийн нэгдүгээр орлогчтойгоо зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж, “Ж г” ХХК-ийн “Стандарт банк Пи Эл Си Standart Bank PLC”-тэй 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцааны хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-г хянаж, ерөнхий захирал Ч.Г-ийн хамт гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/070-9, 1/071-9 дугаарт бүртгэсэн,

            2010 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд “Э ү” ХК-ийн захирал Ч.Г гарын үсэг зурсныг, хуулийн хэлтсийн бүртгэлд бүртгэсэн,

            Улмаар Ш.Б нь дээрх баримтуудыг ашиглан “Стандарт банк Пи Эл Си \Standart Bank PLC\”-тэй 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 36.000.000 америк долларын зээлийн гэрээ байгуулж,

            - 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 20.000.000 америк доллар,

            - 2009 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 11.500.000 америк доллар,

            - 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 4.500.000 америк доллар,

            - 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж,

            - 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 16.000.000 америк доллар,

            - 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хэмжээг 75.000.000 америк доллар болгон нэмэлт зээлийн гэрээ байгуулж,

            - 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 13.500.000 америк доллар,

            - 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 25.000.000 америк доллар,

            - 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 14.000.000 америк доллар,

            - 2010 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 27.000.000 америк долларын зээлийн гэрээ байгуулж,

            - 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 6.000.000 америк доллар,

            - 2010 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 21.000.000 америк доллар,

            - 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн хэмжээг 34.000.000 америк доллар болгон нэмэгдүүлэн нэмэлт зээлийн гэрээ байгуулж,

            - 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 28.600.000 америк доллар, нийт 160.100.000,00 ам.долларын буюу 220.276.450.000 /хоёр зуун хорин тэрбум, хоёр зуун далан зургаан сая, дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн зээл авсан,

            Улмаар “Стандарт банк Пи Эл Си Standart Bank PLC”-ээс зээлийн гэрээний батлан даалт гаргасан “Э ү” ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Лондон хотын Арбитрын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, шүүхийн зардлын төлбөрт нийт 92.685.803,16 америк доллар буюу 215.388.407.342,54 /хоёр зуун арван таван тэр бум гурван зуун наян найман сая, дөрвөн зуун долоон мянга, гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг “Э ү” ХК-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн,

            Хуулийн этгээдийн удирдах албан тушаА болох Б.М нь бусдад буюу “Ж г” ХХК-ийн захирал Ш.Б-д давуу байдал тогтоох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас төрийн өмчийн оролцоотой “Э ү” ХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан,

            4. Шүүгдэгч Г.А нь “Э ү” ХК-ийн худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ерөнхий захирал Ч.Г, хуулийн хэлтсийн дарга Б.М, “Ж г” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, “Э ү” ХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт: “...10.000.000 ам.доллараас дээш үнийн дүнтэй их хэмжээний хэлцэлтэй холбогдсон асуудлыг ерөнхий захирал өөрийн нэгдүгээр орлогчтойгоо зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж,

            “Ж г” ХХК, “Стандарт банк Пи Эл Си Standart Bank PLC”-тэй байгуулсан 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 27.000.000 америк долларын санхүүжилтийн гэрээг хэрэгжүүлэхийн өмнөх 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн санхүүжилт олгох талаарх анхан шатны саналд ерөнхий захирал Ч.Г-ийн хамт гарын үсэг зурсан,

Уг санхүүжилтийн гэрээний барьцааг хангах зорилгоор “Э ү” ХК-ийн зэсийн баяжмал худалдан авагч “Миллфорд” компанийг зэсийн баяжмалын төлбөрөө “Э ү” ХК-ийн Стандарт банк дахь 100135148 тоот дансанд төвлөрүүлж байхыг хүссэн 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ-16-14/403 дугаартай албан захидлын төслийг боловсруулсан,

            Ш.Б нь дээрх баримтуудыг ашиглан 2010 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “Стандарт банк Пи Эл Си Standart Bank PLC”-тэй 27.000.000 америк долларын зээлийн гэрээ байгуулж, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн хэмжээг 34.000.000 америк доллар болгон нэмэлт зээлийн гэрээ байгуулж, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 28.600.000 америк долларын зээл нийт 55.600.000,00 ам.доллар буюу 75.631.870.000 /далан таван тэрбум, зургаан зуун гучин нэгэн сая, найман зуун далан мянга/ төгрөгийн зээл авсан,

            Улмаар “Стандарт банк Пи Эл Си Standart Bank PLC”-ээс зээлийн гэрээний батлан даалт гаргасан “Э ү” ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Лондон хотын Арбитрын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, шүүхийн зардлын төлбөрт нийт 92.685.803,16 америк доллар буюу 215.388.407.342,54 /хоёр зуун арван таван тэрбум гурван зуун наян найман сая, дөрвөн зуун долоон мянга, гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг “Э ү” ХК-аар төлүүлэхээр шийдвэрлэж, хуулийн этгээдийн удирдах албан тушаА болох Г.А нь бусдад буюу “Ж г” ХХК-ийн захирал Ш.Б-д давуу байдал тогтоох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас төрийн өмчийн оролцоотой “Э ү” ХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан,

            5. Шүүгдэгч Г.А нь Ш.Б, Э.С нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн “Хадгаламж банк” ХХК-ийг зээлийн батлан даагчаар оролцуулах зорилгоор Ш.Б нь Э.С-гээс 2010 оны 01 дүгээр сарын 27, 2010 оны 02 дугаар сарын 08, 2010 оны 02 дугаар сарын 24, 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 23.684.552,62 америк доллар буюу 34.138.035.750,31 төгрөгийг зээлж авсан байхад Э.С-гийн нэрийн өмнөөс Ш.Б-тэй “2010 оны 02 дугаар сарын 24, 3 дугаар сарын 23, 4 дүгээр сарын 07, 7 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 39.621.288.410,85 төгрөгийн үндсэн болон нэмэлт зээлийн гэрээг байгуулж, 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болон 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд Э.С-гийн хамт Хадгаламж банкны гүйцэтгэх захиралд шаардлага хүргүүлсэн,

            2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Олон овоот гоулд” ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэргээр Э.С-гээс зээлсэн мөнгөн дүнг 56.500.000.000 төгрөгөөр тооцож тооцоо нийлэн уг төлбөртөө Г.А нь Ш.Б-гээс “Олон овоот гоулд” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авч, Г.А, Ш.Б, Э.С нарын хоорондын зээлийн төлбөр тооцоо дууссан байхад “Хадгаламж банк” ХХК нь татан буугдсаны дараа актив, пассив хөрөнгө нь шилжсэн “Т б”-наас төлбөр гаргуулах зорилгоор Э.С-гээр дамжуулан 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ж г” ХХК-аас 32.855.296,74 америк доллар буюу 51.596.943.659,3 төгрөгийг гаргуулахаар Ш.Б-тэй байгуулсан хуурамч зээлийн гэрээ болон Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримтуудыг нэхэмжлэлийн хамт гаргаж өгсөн,

            Уг нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргалын 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 6210 дугаартай захирамжаар үүсгэсэн иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд Ш.Б нь хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсний улмаас тус шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаартай шийдвэрээр “Ж г” ХХК-аас 32.855.296,74 ам.доллар буюу 51.596.943.659,3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.С-д олгох, “Ж г” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу хариуцагч “Т б”-аар төлүүлэхээр шийдвэрлэн “Т б” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

            6. Шүүгдэгч Э.С нь Г.А, Ш.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн “Хадгаламж банк” ХХК-ийг зээлийн батлан даагчаар оролцуулах зорилгоор Ш.Б-д 2010 оны 01 дүгээр сарын 27, 2010 оны 02 дугаар сарын 08, 2010 оны 02 дугаар сарын 24, 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 23.684.552,62 америк доллар буюу 34.138.035.750,31 төгрөгийг зээлсэн атлаа төрсөн эх Г.А-гаар дамжуулан Ш.Б-тэй “2010 оны 02 дугаар сарын 24, 3 дугаар сарын 23, 4 дүгээр сарын 07, 7 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 39.621.288.410,85 төгрөгийн үндсэн болон нэмэлт зээлийн гэрээг байгуулж, 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болон 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд Г.А-гийн хамт Хадгаламж банкны гүйцэтгэх захиралд шаардлага хүргүүлсэн,

            2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Олон овоот гоулд” ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэргээр Э.С-гээс зээлсэн мөнгөн дүнг 56.500.000.000 төгрөгөөр тооцож тооцоо нийлэн уг төлбөртөө Г.А нь Ш.Б-гээс “Олон овоот гоулд” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авч, Г.А, Ш.Б, Э.С нарын хоорондын зээлийн төлбөр тооцоо дууссан байхад “Хадгаламж банк” ХХК нь татан буугдсаны дараа актив, пассив хөрөнгө нь шилжсэн “Т б”-наас төлбөр гаргуулах зорилгоор 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ж г” ХХК-аас 32.855.296,74 америк доллар буюу 51.596.943.659,3 төгрөгийг гаргуулахаар Ш.Б-тэй байгуулсан хуурамч зээлийн гэрээ болон Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримтуудыг нэхэмжлэлийн хамт гаргаж өгсөн,

            Уг нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргалын 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 6210 дугаартай захирамжаар үүсгэсэн иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд Ш.Б нь хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсний улмаас тус шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаартай шийдвэрээр “Ж г” ХХК-аас 32.855.296,74 ам.доллар буюу 51.596.943.659,3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.С-д олгох, “Ж г” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу хариуцагч “Т б”-аар төлүүлэхээр шийдвэрлэн “Т б” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Ш.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 21.1 дүгээр зүйлийн 1, 22.12 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар,

            Ч.Г, Б.М, Г.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

            Г.А, Э.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

   Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр зарлаж, товыг тогтоосон боловч шүүгдэгч Э.С-гийн өмгөөлөгч Д.Наранцэцэг шүүхэд “Шүүгдэгч Э.С, Г.А нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутад болохоор товлогдсон байсан ба Г.А 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр өвчний учир нас барсан. Э.С-гийн хувьд тохиолдсон уй гашуудлын хувьд шүүх хуралдаанд оролцох боломжгүй сэтгэл санааны хувьд тогтворгүй нөхцөл байдалтай байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж, хүсэлтэд нас барсны 1100001198 дугаар гэрчилгээний хуулбар баримтыг хавсарган ирүүлжээ.

Мөн шүүх хуралдаанд хохирогч “Э ү” ХК төрийн өмчит үйлдвэрийн газрын хууль ёсны төлөөлөгч У.Нармандах, А.Энхгэрэл, тэдгээрийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан нараас “шүүгдэгч Э.С-д холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлүүлэх” хүсэлтийг гаргав.

Шүүх талуудаас гаргасан санал, хүсэлт тайлбар болон шүүхэд гаргаж өгсөн баримтыг дүгнэвэл энэ хэргийн шүүгдэгч Г.А нь 63 настайдаа 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр К57.2 /цоорол ба буглаа хавсарсан бүдүүн гэдэсний цүлхэнт өвчин/-ий улмаас нас барсныг бүртгэлийн 1100001198-рт бүртгэж, Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас нас барсны гэрчилгээ баримт олгосны хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ хавсаргажээ.

Хэдийгээр шүүгдэгч Г.А-гийн нас барсны гэрчилгээний хуулбар хувийг шүүхэд гаргаж өгсөн боловч дээрх баримт бичгийн үнэн зөвийг гэрчилж нотариатч Ө.Мөнхтуяа 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 944 дугаараар бүртгэж, баталгаажуулсан байх тул дээрх баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж үнэлсэн болно.

Яллагдагч, шүүгдэгч нас барсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан бөгөөд мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “шүүгдэгч нас барсан нь” шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно” гэж хуульчлан тогтоосон. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох хуульд заасан үндэслэл нэгэнт үүссэн байх тул Нийслэлийн  прокурорын газраас Ш.Б, Б.М, Ч.Г, Г.А, Э.С, Г.А нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201301000330 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боргочууд овогт Готовын Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн шүүгдэгч Э.С шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй, мөн энэхүү шийдвэрт хуульд заасан үндэслэл журмын дагуу гомдол гаргах хэргийн оролцогч талууд, нас барсан шүүгдэгчийн ар гэр, төрөл садангийн хүний эрхийг хангаж, шүүгдэгч Ш.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хойшлуулж, товыг жич тогтоох нь зүйтэй.

Харин хохирогч “Э ү” ХК төрийн өмчит үйлдвэрийн газрын хууль ёсны төлөөлөгч У.Нармандах, А.Энхгэрэл, тэдгээрийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан нараас гаргасан “шүүгдэгч Э.С-д холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлүүлэх" хүсэлтийн тухайд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэж заасан ба мөн хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “зарим шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон ба түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал” улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүх эрүүгийн хэргийг тусгаарлаж, хуралдааныг үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэхээр хуульчилсан.

Гэтэл уг хэрэгт Ш.Б, Э.С нарын бүлэглэн “Т б” ХХК-ийг залилсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байна.

Өөрөөр хэлбэл, Э.С, Ш.Б нарын үйлдлийг тусгаарлан шийдвэрлэх боломжгүй, хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөр байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд хохирогч “Э ү” ХК төрийн өмчит үйлдвэрийн газрын хууль ёсны төлөөлөгч У.Нармандах, А.Энхгэрэл, тэдгээрийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан нараас гаргасан “шүүгдэгч Э.С-д холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлүүлэх” хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Г.А-гийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгдэгч Ш.Б-гийн өмгөөлөгч Ж.Батзоригтоос ирүүлсэн “шүүх хуралдааныг хойшлуулах” тухай хүсэлтийг хэлэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаан хойшлогдож байгаатай холбогдуулан шүүгдэгч Ш.Б, Ч.Г, Г.А, Э.С, Б.М нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, Г.А-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг түүний өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд нэн даруй мэдэгдэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.А, Э.С нарын өмгөөлөгч Д.Наранцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШТ/39 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн тогтоолын 1 дэх заалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Г.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь “...гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших” бөгөөд Г.А-гийн хувьд эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхээ эдэлж чадалгүй шүүхийн шатанд холбогдох хэргээ шийдвэрлүүлээгүй байхдаа өвчний улмаас нас барсан харамсалтай явдал боллоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн зарчим, агуулгад нийцсэн байх бөгөөд Г.А-д холбогдох хэргийн ажиллагааг ердийн журмаар явуулж гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь, бүрэн бодитойгоор, шалган хянаж мэтгэлцээний үндсэн дээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

Г.А-г Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь заалт буюу “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж”, мөн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг ... хуурамчаар үйлдсэн ... шүүхэд гаргаж өгсөн” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Хуурамч гэх “Хадгаламж банк”-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн зээлийн баталгаа гаргасан тогтоолыг хэрхэн яаж гарсан, ямар журмын дагуу гаргадаг болохыг Г.А мэдэх боломжгүй, мэдэх ч шаардлагагүй байсан. Тухайн үед “Монгол шуудан банк”-ийг 2009 оны 10 сард нэгтгэж үйл ажиллагааг нь “Хадгаламж банк” үргэлжлүүлсэн байдаг бөгөөд “Монголбанк”-ны ерөнхийлөгч эрх мэдлийнхээ хүрээнд тушаал гаргасан байдаг.

“Монгол шуудан банк” бусдад баталгаа гаргаж, батлан даалтын гэрээ байгуулан ажиллаж байсан ба “Хадгаламж банк”, “Монгол шуудан банк”-ны баталгаа гаргах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийт 150 гаруй аж ахуйн нэгж, иргэдэд банкны баталгаа гаргаж байсан баримт хавтаст хэргийн 46 дугаар хавтасны 25-26 хуудсанд авагдсан байна.

Г.А-гийн хувьд бусдыг хуурч бусдад их хэмжээний хохирол учруулаагүй,нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн үйлдэл байхгүй. Тэрээр эд хөрөнгөний өмчлөгч Э.С-гийн өмнөөс олгосон итгэмжлэлийн дагуу Зээлийн гэрээний харилцаанд оролцсон болохоос өөрийн өмнөөс иргэний эрх зүйн харилцааны оролцогч биш юм.

Талуудын мэтгэлцээний үндсэн дээр Г.А-гийн хэргийг хэлэцэх зайлшгүй шаардлагатай байгаа ба анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийлгүй зөвхөн “шүүгдэгчийг нас барсан” гэх үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг хангалтгүй гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Г.А-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэм буруутай эсэхийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх саналтай байгаа тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШТ/39 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.А, Э.С нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн 201301000330 дугаартай хэргийг шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу Г.А нь эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхээ хангуулах шаардлагатай талаарх хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан боловч 2022.03.01-ний өдөр 63 насандаа өвчний улмаас нас барсан харамсалтай үйл явдал болсон.

Прокуророос миний үйлчлүүлэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 21.1 дүгээр зүйлйин 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШТ/39 дугаартай “тогтоол”-оор эрүүгийн 201301000330 дугаартай хэргийн үйл баримтын талаар болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хэлэлцэхгүйгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр миний үйлчлүүлэгч Г.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна.

Эрүүгийн 201301000330 дугаартай хэрэг нь ээдрээ төвөгтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаан явагдаж буй хэрэг бөгөөд тус хэрэгт миний үйлчлүүлэгч Г.А нь өөрийн гэм буруугүйг тогтоолгох, цагаатгах байр суурьнаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан ба тус хэргийг өмнө 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэхдээ миний үйлчлүүлэгч Г.А-д холбогдох хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэж байсан юм.

Миний үйлчлүүлэгч Г.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өөрийн гэм буруугүй талаар удаа дараа мэдүүлж, шүүгдэгч Ш.Б-тэй бүлэглэн гэмт хэрэг үйлдээгүй, “Т б”-ыг хохироогоогүй, хуурамч баримт бичиг үйлдээгүй гэх талаараа тайлбарлан оролцож байсан тул өмгөөлөгчийн зүгээс өөрийн үйлчлүүлэгчийн илэрхийлж байсан байр суурийг дэмжиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...энэ зүйлийн 1.3-т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, ... эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргах ба шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШТ/39 дугаартай “тогтоол”-ын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Э ү” ТӨҮГ-ын хууль ёсны төлөөлөгч А.Энхгэрэл тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Э ү” ТӨҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Ж.Оюунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Г.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасан нь зөв. Нөгөөтэйгүүр шүүх хурал болохоос өмнө өмгөөлөгч нараас нь шүүх хуралдааныг ердийн журмаар хэлэлцүүлэх хүсэлтийг гаргаж өгөх боломжтой байсан. Хуульд гомдол гаргах эрхийг нь олгосон учраас шүүх шийдвэрлэх байх. ...” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Э ү” ТӨҮГ-ын хууль ёсны төлөөлөгч А.Энхгэрэл, Ж.Оюунболд нарын өмгөөлөгч М.Дэлгэрнасан тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Т б”-ны хууль ёсны төлөөлөгч Н.Батгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн. Учир нь, шүүгдэгч ертөнцийн мөнх бусыг үзсэн байгаа нөхцөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хэргийг нь шийдвэрлэхээр хууль тогтоогчоос тогтоож өгсөн. Энэ хуулийг л шүүхээс хэрэглэсэн. Хүн төрөлхтөний түүхэнд ийм нөхцөл байдал байдаг. Хэрвээ гэм буруутай гээд үзсэн тохиолдолд яах юм бэ. Заавал цагаатгах ёстой гэж байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүдүүлгээр харьцаж байгаа нэг хэлбэр юм. Талийгаач хүнд өвчтэй байсан бол үндэслэл бүхий нотлох баримт бүрдүүлээд шүүхэд үндэслэл бүхий хүсэлт гаргах үүргийг өмгөөлөгч нар нь яагаад гүйцэтгээгүй юм бэ. Энэ утгаараа анхан шатны шүүхийн тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Б-гийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Б-гийн өмгөөлөгч Ж.Батзоригт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүдэгч Г.А, Э.С нар нь урьдчилан үгсэн тохиролцож Ш.Б-тэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос ялласан. Харамсалтай нь Г.А нас барсан. Өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Д.Наранцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, банкны төлбөрийн баталгаа, гэрээ зэрэг бичиг баримтууд үнэхээр хуурамчаар үйлдэгдсэн үү, үгүй юу гэдгийг ялгаж, салгаж гэм буруугийн асуудлыг хэлэлцүүлэх нь хэрэгт ач холбогдолтой. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Б тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Э.С тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Прокурор Д.Пүрэвдагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Уг хэрэгт 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 184 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхээс шийдвэрүүд гарсан. Тухайн шийдвэрүүдийг прокуророос эс зөвшөөрч Улсын Дээд шүүхэд эсэргүүцэл бичээд Улсын Дээд шүүх 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолдоо “анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна” гэх үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаасан. Анхан шатны шүүх хуралдаан тодорхой шалтгаануудын улмаас удаа дараа хойшилсон. Энэ цаг хугацаанд шүүгдэгч Г.А нас барсан. Нэгэнт шүүгдэгч нас барсан учраас анхан шатны шүүх 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн шүүхийн тогтоолдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нас барсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй гэж шууд заасан заалтыг баримтлан тухайн шүүгдэгчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тохиолдолд тухайн шүүгдэгчийн өмгөөлөгч ердийн журмаар хэргийг хэлэлцүүлэх хүсэлт гаргавал ердийн журмаар хэлэлцүүлнэ гээд хуульд шууд заасан тул өмгөөлөгч нарын гаргасан гомдолд тусгайлан гаргах саналгүй. Нэгэнт хуульд заасан учраас хэргийг ердийн журмаар хэлэлцэх боломжтой. Анхан шатны шүүх хуралдааны процесс зөв явагдсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан Г.А-гийн нас барсны гэрчилгээний хуулбар /222-р хх 189/-ыг үндэслэн Ш.Б нарт холбогдох хэргээс Г.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.  

Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн ... 1.3-т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл гомдлоо прокурор, шүүхэд гаргах ба шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдэд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан байх тул талийгаач Г.А-д холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагааг ердийн журмаар явуулж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны эцэст дээрх хуулийн зүйл хэсгийг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШТ/39 дугаар шүүхийн тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.А-гийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, Ц.Дэлгэрням нарын “шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШТ/39 дугаар шүүхийн тогтоолоор шүүгдэгч Ш.Б, Б.М, Ч.Г, Г.А, Э.С нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх ажиллагааг жич товлон зарлахаар хойшлуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад нийцэж байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шүүхийн тогтоолтой холбоотой асуудлыг хянаж байгаа учраас шүүгдэгч Э.С-гээс гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх талаарх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болохыг тэмдэглэж, шүүгдэгч нь анхан шатны шүүхэд уг хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШТ/39 дугаар шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.А-гийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хангасугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                    Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                    Б.ЗОРИГ