Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 648

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т-” ХК, Б.Д- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШЗ2020/0156 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Т-” ХК, Б.Д- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “А- Т-” ХХК, Д.Б- нарт холбогдох

 

“А- Т-” ХХК-ийн 20%-ийн хувьцааг “Т-” ХК, 15%-ийн хувьцааг Б.Д- нар эзэмшдэг болохыг тогтоолгох тухай маргаантай хэргийг

 

Хариуцагч Д.Баттулгын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч “Т-” ХК-ийн төлөөлөгч: С.Г

Нэхэмжлэгч “Т-” ХК-ийн өмгөөлөгч: А.Э

Нэхэмжлэгч Б.Д-ийн өмгөөлөгч: Ж.О

Хариуцагч Д.Баттулгын өмгөөлөгч Т.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А- Т-” ХХК-ийн захирал С.Г-, хувьцаа эзэмшигч Д.Б- нар нь өөрийн компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор, чадамжийг нэмэгдүүлж тендерт оролцох, оруулсан хөрөнгийн хэмжээгээр компаниас хувьцаа эзэмших саналыг 2010 оны 8 сарын үед “Т-” ХК болон Б.Д- бидэнд Т-ьж, бид дараах байдлаар тохиролцоонд хүрсэн. Ингээд 2010 оны 9 сарын 29-ний өдөр, “А- Т-” ХХК нь хувьцаа эзэмшигч нэмэх байдлаар өмнөх дүрмийн сан /өөрийн хөрөнгө/-г 40 000 000 төгрөгөөр ихэсгэж, “А- Т-” ХХК-ийн 32.5%-ийн хувьцааг С.Г-, 32.5%-ийн хувьцааг Д.Б-, 20%-ийн хувьцааг “Т-” ХК, 15%-ийн хувьцааг Б.Д- бид тус тус эзэмших эрхтэй болсон. Мөн компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ 113 000 000 төгрөг болж, нэмэгдсэн талаарх дүрмийн өөрчлөлтүүдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн юм. Харин дээрх дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хувьцаа эзэмшигч бид хуралдаж, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдийг 2010 оны 9 сарын 25-ны өдөр байгуулсан юм. “Т-” ХК-ийн материаллаг бааз, ажилчдаар хангаж, “А- Т-” ХХК-ийн хувьцаанаас 20 хувийн хувьцааг бүрэн шилжүүлэн авч хувьцаа эзэмшигч болсон. Мөн “А- Т-” ХХК-ийн гол ачаалалтай чиглэл болох Орхон аймагт авто угаалга болон авто зогсоол хэрэгтэй байсан тул Б.Д-ийг “А- Т-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгох талаар санал Т-ьж Д.Б-, С.Г- нар “Т-” ХК-ийн захирал С.Г-, Б.Д- бидэнтэй уулзаж, ярилцан тус компанийн 15%-ийн хувьцаа эзэмшигчээр Б.Д- болж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Бидний зүгээс “А- Т-” ХХК-д хөрөнгө оруулж, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллаж, ашиг олох зорилго бүхий тохиролцоонд хүрч хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг тус тус хийсэн юм. Нөгөө талаас 73 000 000 төгрөгийн хөрөнгөтэй байсан “А- Т-” ХХК нь 113 000 000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй болж, компанийн өөрийн хөрөнгө нэмэгдүүлж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн юм. 2010 оны 9 сарын 25-ны өдөр байгуулсан Д.Б- “Т-” ХК-ийн хооронд байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, 2010 оны 9 сарын 25-ны өдөр байгуулсан Д.Б-, Б.Д- нарын хооронд байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш өнөөдрийг хүртэл тус компанийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлж байгаа билээ. Гэтэл хувьцаа эзэмшигч Д.Б- нь 2017 оны 3 сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэхүү иргэний хэрэг маргааныг анхан болон давж заалдах шатны шүүхийн журмаар хянан шийдвэрлэж хэлцлүүдийг хүчин төгөлдөр хэмээн шийдвэрлэсэн. Гэтэл Д.Б- Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг эцэслэн шийдвэрлэгдэх шатанд 2019 оны 3 сарын 12-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж шийдвэрлүүлсэн юм. Дээрх иргэний хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэх шатанд хувьцаа эзэмшигч Д.Б- нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт давхар гомдол гаргаж 2017 оны 7 сарын 06-ны өдрийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/637 дугаартай тушаалаар “А- Т-” ХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигч “Т-” ХК, 15 хувийн хувьцаа эзэмшигч Б.Д- биднийг хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон юм. “Т-” ХК, Б.Д- бидний зүгээс Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 7 сарын 06-ны өдрийн А/637 дугаартай тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар 2017 оны 11 сарын 20-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд дээрх иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар уг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2018 оны 01 сарын 09-ний өдрийн 0245 дугаартай шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн юм. Гэтэл Д.Баттулгын Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гаргасан хувьцаа худалдах худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагатай иргэний хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Д.Б-д ашиггүй болсон тул Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаан дээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, зөвхөн Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас хүчингүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээх гэж заль хэрэглэн, өөрт ашигтай байдлыг бий болгож байна. Нэхэмжлэгч бидний “А- Т-” ХХК-ийн хувьцааг эзэмших эрх 2010 оны 9 сарын 25-ны өдөр Д.Б-, “Т-” ХК-ийн хооронд байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, мөн өдөр Д.Б- Б.Д- нарын хооронд байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр үүссэн, тус гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгүүлснээр хувьцаа эзэмших эрх баталгаажсан юм. Гэтэл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас уг улсын бүртгэлийг хууль бусаар хүчингүй болгосон нь гэрээний үндсэн дээр үүссэн нэхэмжлэгч бидний хувьцаа эзэмших эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа тул дээрх хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдийн дагуу “А- Т-” ХХК-ийн хувьцааг тус тус хууль ёсны дагуу эзэмшдэг болохыг тогтоолгох шаардлагатай байна. Иймд нэхэмжлэгч “Т-” ХК болон Б.Д- биднийг “А- Т-” ХХК-ийн хувьцааны 20 хувийг “Т-” ХК, 15 хувийг Б.Д- бид хууль ёсоор эзэмшдэг болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Б- шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т-” ХК нь ямар ч хөрөнгөөр “А- Т-” ХХК-д хөрөнгө оруулаагүй. Мөн миний эзэмшиж байсан 50%-ийн хувьцаанаас худалдаж авсан юм бол хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-1.4, 3 дугаар зүйлийн 3.4-д заасан 22 600 000 болон 16 900 000 төгрөгийг төлөөгүй. “А- Т-” ХХК-ийн дүрмийн сан буюу өөрийн хөрөнгийн хэмжээ 40 000 000 төгрөгөөр нэмэгдсэн бол энэ 40 000 000 төгрөгийн хөрөнгө нь юу байсан бэ, хэн энэ хөрөнгийг оруулсан бэ, үүнийгээ нэхэмжлэгч нар нотлох ёстой. Би өөрийнхөө импортоор оруулж ирсэн 2 А-ыг үнэлүүлж, уг үнэлгээгээр дүрмийн санг нэмэгдүүлсэн. “Т-” ХК материаллаг бааз, ажилчдаар хангаж, “А- Т-” ХХК-ийн хувьцаанаас 20 хувийн хувьцааг бүрэн шилжүүлэн авч хувьцаа эзэмшигч болсон гэдэг нь худал. “Т-” ХК нь өөрийн эзэмшлийн гарааш, зогсоол, оффисийн өрөөг “А- Т-” ХХК-д түрээсээр эзэмшүүлж, төлбөрийг гэрээний дагуу тухай бүрт нь авдаг байсан. Б.Д- нь Орхон аймаг дахь авто угаалга болон зогсоолын газартаа “А- Т-” ХХК-ийн А-уудыг мөн төлбөртэй Т-иулдаг байсан бөгөөд төлбөрөө төлөхгүй байна гэж угаалгын гадаах талбайдаа А- Т-иулахгүй гэж хөөж гаргасан ба 2012 оноос хойш манай А- Т-иагүй болно. Б.Д- уг угаалгын газраа үл хөдлөх хөрөнгө, обьектоо бусдад худалдсан байсан бөгөөд компанийн дүрмийн санд оруулсан хөрөнгө байсан бол ганцаараа ийм шийдвэр гаргах уу. “А- Т-” ХХК угаалгын газраараа хөрөнгө оруулаагүй нь үүний нотолгоо. Дээрх хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, эрх шилжүүлэх гэрээнд “Т-” ХК-ийн захирал С.Г-, иргэн Б.Д- нар гарын үсгээ зураагүй, тэдгээрийн гарын үсэг биш болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон. Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдэд дарагдсан “А-” Т- ХХК-ийн тэмдэг /тамга/ нь улсын бүртгэлд бүртгэлтэй хууль ёсны тэмдэг /тамга/ биш бөгөөд гэрээний гэх нэмэлт тэмдэглэгээтэй улсын бүртгэлд бүртгэлгүй тэмдэг юм. Бид урьд нь энэ асуудлаа ярилцаад тохиръё гэж уулзаж, ярилцаж байсан. Өөрсдөө тохирохгүй гэж байсан. Одоо зөвшилцөнө гэдгийг ойлгохгүй байна. Шүүхийн шийдвэрийн дагуу болъё гэдэг тайлбарыг би хэлдэг. Түүнээс Д.Б- л зөвшөөрөхгүй байна гэдэг асуудал биш. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 11 сараас хойш намайг өөр ажилд шилжсэнээс хойш 100 хувь хувьцаагаа өг, С.Г-ад шилжүүл гэдэг асуудлаас болоод шүүхийн асуудал эхэлсэн. 2016 оныг дуустал манай компани ямар ч өр зээлгүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Түүнээс хойш би ажлаа өгөөд С.Г- захирал болж бүх эрх мэдлийг гартаа авсны дараа 2, 3 жилийн өмнөөс санхүүгийн байдал тогтворгүй болж байгаа гэж ярьж байна. Тийм байгаа болоод намайг үйл ажиллагаанд оруулахгүй байгаа. Одоо компанийг ийм байдалд оруулчихаад нэхэмжлэгч нар тусалж байгаа нь үнэн. Би гадарлаж, мэдэж байна. Ингээд явж байгаагаа хамтарч ажиллаж байна гээд байдаг. Би ажиллаж байх хугацаандаа нийгмийн даатгалд өргүй, сар бүр түрээсийн төлбөрөө төлдөг байсан. Сүүлийн 2 жилийн асуудал шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш, надаас хойш болсон асуудал байна. Одоо 32.5 хувийн хувьцаа эзэмшдэг гэж байхад шүүх хуралдаан дээр С.Г- захирал бид нар хоорондоо ярилцаж байсныг эрчүүдийн асуудал гээд орхисон. Би хувьцаатай байхад намайг шахаж байхад хувьцаагаа 100 хувь С.Г-ад шилжүүлсний дараа буцааж өгөхгүй нь ойлгомжтой учраас гарын үсэг зураагүй. Түүнээс болоод чамайг чадна гээд 2, 3 жил явна гэснийхээ дагуу одоо явж байна. С.Г- захирал С.Г- бид нарын хооронд янз бүрийн юм ярьж явсаар ийм байдалд оруулсан гэдгийг өмнөх хуралдаан дээр би хэлсэн гэжээ.

 

Хариуцагч “А- Т-” ХХК-ийн төлөөлөгч С.Г- шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Г- нь анх “А- Т-” ХХК-ийг 2001 оны 10 сарын 03-ны өдөр 4 000 000 төгрөгийн дүрмийн сантайгаар Ц.Пүрэвжавын хамт үүсгэн байгуулж, тус бүр 50 хувийн хувьцаа эзэмшиж байсан. Улмаар Ц.Пүрэвжав нь өөрийн хүсэлтээр 2004 оны 10 сард “А- Т-” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээс гарч, компанийн 93 хувийн хувьцааг С.Г- миний бие, 7 хувийн хувьцааг миний эхнэр болох С.Энхтуяа эзэмшихээр 2004 оны 10 сарын 20-ны өдөр улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн юм. Тухайн үед миний хувьд компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, компанидаа хөрөнгө оруулалт татах зорилготойгоор л энэ ажлыг эхлүүлсэн. Магадгүй энэ ажлыг хийхэд баримт бичгийн хувьд алдаатай оноотой зүйл бишгүй байсан гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Анх Д.Баттулгыг хувьцаа эзэмшигчээр нэмж, цаашлаад “Т-” ХК болон иргэн Б.Д- нарын оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувьцаа эзэмших эрх шилжүүлсэн. Бид одоог хүртэл хамтран ажиллаж, хурал зөвлөгөөнөө хамт хийж, удирдлагын шийдвэрийг хамтын хэлбэрээр гаргаж ажиллаж байна. Тухайн үед баримт бичгийг Д.Б- хариуцаж, олон янзын маш их баримт бичигт гарын үсэг зурж байсан. Бүх зүйл болсон уу гэж асуухад болсон л гэж хэлдэг байсан. 2014 оны 5 сарын 23-ны өдөр “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 210 000 000 төгрөгийн зээл авсан юм. Зээлийн зарцуулалт, үр ашгийн талаар санхүүгийн баримтад тулгуурлан, тайлангаа хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулах үүргийг Д.Б-д Т-ихад Д.Б- илтэд дургүйцэн дураараа аашилж энэ маргааныг эхлүүлсэн юм. Тухайн үед Д.Б- нь өөрийн төрсөн дүүг нягтлан бодогчоор авч ажиллуулан компанийн санхүү, тайланг зохих журмын дагуу тайлагнаагүй, зээлийн зарцуулалт зохих журмын дагуу зарцуулаагүй, зээлийн мөнгөөр худалдан авсан А-ыг бусдад дур мэдэн, зарсан зэрэг асуудлууд ар араасаа гарч ирсэн. Энэ бүх асуудлыг зохих журмын дагуу тайлагнаж, танилцуулах үүргийг хувьцаа эзэмшигчдийн зүгээс Т-ихад Д.Б- уурсаж, 2017 оны 4 сарын 11-ний өдөр тус шүүхэд хандаж, Ёндонжамц, Б.Д-, “Т-” ХК-д холбогдуулан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар маргаан үүсгэсэн. Энэ хэрэг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, дуусах шатанд Д.Б- нэхэмжлэлээсээ татгалзаж хэргийг шийдвэрлүүлсэн. Гэтэл нэхэмжлэлээсээ татгалзсан явдлыг миний зүгээс хэрэг маргааныг дуусгаж, цаашид эв зүйгээр асуудлыг шийдвэрлүүлэхийг хүсэж байна гэж ойлготол, өөрт ашигтай зальжин арга сэдэж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар “Т-” ХК болон Б.Д- нарын хувьцаа эзэмших эрхийг хүчингүй болгуулан, түүнийг батлах оролдлого хийсэн байдаг. 2009 онд Д.Баттулгыг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх, 2010 онд Б.Д-, “Т-” ХК-ийг хувьцаа эзэмшигчээр нэмэх ажлыг Д.Б- хариуцан ажилласан. Бид бүхний 8 жилийн хөдөлмөр, ажлын үр дүнд Д.Баттулгын хийсэн зөрчилтэй бичиг цааснаас болж няцаагдана гэж би хувьдаа үзэхгүй байна. Бодит байдал дээр бүгд өөр өөрийн хэмжээгээр компанийн үйл ажиллагаанд бодитойгоор оролцож ирсэн. С.Г- миний зүгээс “А- Т-” ХХК-ийн 32.5 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд Д.Б- 32,5 хувь, “Т-” ХК 20 хувь, Б.Д- 15 хувийн хувьцаа эзэмшигч, цаашид энэ хэвээрээ компанийн үйл ажиллагааг авч явах, бодлого шийдвэрээ хамтран гаргаад явах нь зүйтэй гэж үзэж байна. “Т-” ХК болон Б.Д- нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Би хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбараа нэгтгээд бид эхнээсээ л дөрвүүлээ байсан. Д.Б- нь өөрөө бичиг баримт хариуцаж, байгаад хуурамч юм хийгээд бүх шийдвэр гаргаж явчихаад, өнөөдрийг хүртэл шүүхээр явж байгаа нь үнэхээр хэцүү байна. Цаг хугацаа хайран байна. Ажил төрөл явахгүй байна. Ингэж явсаар 3 жил болсон. “А- Т-” ХХК өртэй байсан. Өөрт нь явж байсан жолооч нарын тооцоог төлөөгүй гээд хоёр жолооч нь 6 сарын хөлсөө аваагүй гээд надаас мөнгөө авсан. Энэ компани чинь анхнаасаа миний компани. Үүсгэн байгуулсан хүн аав нь бурхан болсон учраас С.Г- байна. Үүсгэл гарал нь “Т-” ХК байгуулсан. Эрдэнэтийн гарааш, А- нийлүүлсэн нь Б.Д-ийн А-. Эцсийн эцэст бид нар 10 гаруй жил хамтраад ажилласан. Б.Д-ийн гарын үсгийг зуруулчихаад ирлээ гээд ирдэг байсан. Б.Д-ийн гарын үсгийг зуруулдаг байсан эсэхийг би мэдэхгүй. Одоо энэ хоёрыг гаргаад өөрсдөө сайхан амьдрах гэдэг болохгүй зүйл гэжээ.

           

            Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан “Т-” ХК болон Б.Д- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “А- Т-” ХХК-д холбогдох “А- Т-” ХХК-ийн 20%-ийн хувьцааг “Т-” ХК, 15%-ийн хувьцааг Б.Д- эзэмшдэг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “А- Т-” ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, “А- Т-” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т-” ХК болон Б.Д- нарын хариуцагч Д.Б-д холбогдох “А- Т-” ХХК-ийн 20%-ийн хувьцааг “Т-” ХК, 15%-ийн хувьцааг Б.Д- эзэмших эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-ас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т-” ХК, Б.Д- нарт олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч Д.Б- давж заалдах гомдолдоо: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр 40.4, 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, хялбаршуулсан журмаар Улсын Дээд шүүхээр хянан шийдвэрлэгдсэн Д.Баттулгын нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шийдвэрлэгдсэн тул мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасан журам үйлчилнэ гэж үзвэл шүүх “Т-” ХК, Б.Д- нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх биш, харин эсрэгээрээ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 7 сарын 06-ны өдрийн А/637 дугаар тушаалаар хүчингүй болгосон бүртгэлийн маргааныг л Захиргааны шүүх шийдвэрлэх асуудал л үлдсэн гэж ойлгогдохоор байна. Хувьцаа худалдах, худапдан авах гэрээ бол бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэгт хамаарах ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг хүлээнэ. Хариуцагч нар хувьцаа худалдан авсан үнийг төлснөө нотлоогүй байж бид “А- Т-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болохоо тогтоолгоё, хүлээн зөвшөөрүүлье гэвэл тэд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болж таарна. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй, тодорхойгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Шүүхэд анх 2019 оны 5 сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргах үеийн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч “Т-” ХК болон Б.Д- биднийг “А- Т-” ХХК-ийн хувьцааны 20 хувийг “Т-” ХК, 15 хувийг Б.Д- бид хууль ёсоор эзэмшдэг болохыг тус тус тогтоолгох тухай байсан бол 2019 оны 12 сарын 12-ны өдөр мөн шүүхэд гаргасан хамтран хариуцагч татах тухай хүсэлтдээ нэхэмжлэгч “Т-” ХК болон Б.Д- биднийг “А- Т-” ХХК-ийн хувьцааны 20 хувийг “Т-” ХК, 15 хувийг Б.Д- бид хууль ёсоор эзэмшдэг болохыг тус тус тогтоож, хариуцагч Д.Б-, “А- Т-” ХХК-иар бидний хувьцаа эзэмших эрхийг хүлээн зөвшөөрүүлж өгнө үү гэж нэмэгдүүлсэн гэж үзэх үү, өөрчилсөн гэж үзэх үү ямар ч байсан өөрчлөгдсөн байгаа юм. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон өөрчилсөн шаардлагыг хүлээж авах эсэхийг шүүх шийдсэний дараа хариуцагч Д.Б- бичгээр тайлбараа гаргах учиртай. Анхан шатны шүүх хуралдаан дээр энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэлж тайлбар гаргасан боловч шүүх анхаарч үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч Д.Баттулгын хувьд тогтоолгох шаардлагын хувьд л тайлбараа гаргасан бөгөөд хариуцагч биш шүү гэсэн тайлбар, татгалзал гаргасан ба хувьцаа эзэмших эрхийг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд огт тайлбар гаргаагүй болно. Ингэснээрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “эсрэг талын шаардлагатай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхийг хангаагүй, мөн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг хангаагүй. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хувьцаа эзэмшдэг болохыг тогтоолгох тухай шаардлагыг хариуцагч “А- Т-” ХХК хүлээн зөвшөөрснийг баталсан хэрнээ тогтоох хэсгийн 2 дахь заалтаараа хувьцаа эзэмших эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн Д.Б-д холбогдуулж бүхэлд нь хангасугай гэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Дээрх нэхэмжлэлийн шаардлагын тухайд Д.Б- нь уг хэргийн хувьд жинхэнэ хариуцагч биш байх бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д заасан байдал шүүх хуралдаан дзэр тогтоогдсоор байтап хариуцагчийг сольж, шүүх хуралдааныг шинээр явуулах ёстой байтал шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хариуцагчийг солихгүйгээр шүүх хуралдааныг явуулсан. Нэхэмжлэгч нар Д.Баттулгыг жинхэнэ хариуцагчаар солихыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй бол түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох ёстой байсан. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг буруу тайлбарлаж, хэрэглэснээрээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Шүүхээс энэ хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтээр хувьцаа эзэмшигч С.Г-ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсан нь огт үндэслэлгүй байсан бөгөөд уг хэрэг хариуцагч Д.Баттулгын талд шийдэгдвэл С.Г-ад эерэгээр буюу түүний хувьцаа эзэмших хувь нэмэгдэх /32.5-аас 50 хувь болж өсөх/, хариуцагч Д.Баттулгын талд шийдэгдээгүй байсан ч түүний одоогийн эзэмшиж байгаа 32.5 хувь огт хөндөгдөхгүй байсан. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар сөргөөр нөлөөлөх байдал С.Г-ын хувьд байхгүй байсан. Гуравдагч этгээд С.Г- нь мөн л Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасныг зөрчиж, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх байдлаар бичгээр тайлбар гаргаж байх жишээтэй. Шүүх гуравдагч этгээдийн тайлбарыг шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурьдан оруулж дүгнэлт өгсөн нь хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс бусад эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэсэн хуулийн 29.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн. Шүүхийн шийдвэр нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гэсэн хэвлэмэл хуудсан /бланк/ дээр байгаа хэрнээ 184/Ш32020/0156 гэсэн шүүгчийн захирамжийн дугаар авсан, зөв эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Т-” ХК, Б.Д- нарын нэхэмжлэлтэй, “А- Т-” ХХК, Д.Б- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Т-” ХК, Б.Д- нар нь хариуцагч “А- Т-” ХХК, Д.Б- нарт холбогдуулан “А- Т-” ХХК-ийн 20%-ийн хувьцааг “Т-” ХК, 15%-ийн хувьцааг Б.Д- нар эзэмшдэг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.Б- эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Д.Б- нь 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч “Т-” ХК, Б.Д- нартай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ байгуулж, дээрх гэрээгээр хариуцагч Д.Б- нь хариуцагч “А- Т-” ХХК-ийн нэг бүр нь 1000 төгрөгийн үнэтэй, 22 600 ширхэг 22 600 000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг нэхэмжлэгч “Т-” ХК-д, 16 950 ширхэг, 16 950 000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг нэхэмжлэгч Б.Д- нарт тус тус шилжүүлэх, нэхэмжлэгч “Т-” ХК нь гэрээний дагуу 22 600 000 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Д- нь 16 950 000 төгрөгийг хариуцагч “А- Т-” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, “А- Т-” ХХК-ийн 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын протокол зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 21-27-р тал/

 

Дээрх хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсанаар хариуцагч “А- Т-” ХХК-ийн дүрмийн сан 40 000 000 төгрөгөөр нэмэгдэн, 113 000 000 төгрөг болсон байна. Хариуцагч “А- Т-” ХХК нь 4 гишүүнтэй болж, тус компанийн хувьцааны 32,5 хувийг хариуцагч “А- Т-” ХХК, 32,5 хувийг хариуцагч Д.Б-, 20 хувийг нэхэмжлэгч “Т-” ХК, 15 хувийг нэхэмжлэгч Б.Д- нар эзэмшихээр болж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-ийн 14-20, 31, 2хх-50-р тал/ 

 

Гэвч хариуцагч Д.Б- нь нэхэмжлэгч “Т-” ХК, Б.Д- болон хариуцагч “А- Т-” ХХК-ийн захирал С.Г- нарт холбогдуулан дээрх хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ, хариуцагч Д.Б-, хариуцагч “А- Т-” ХХК-ийн захирал С.Г- нарын байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үр дагаврыг арилгуулах, “А- Т-” ХХК-ийн дүрэмд зааснаар тус компанийн хувьцааны 50 хувийг эзэмших эрхтэй болохоо хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/02046 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2159 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-39-48-р тал/

 

Дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагч Д.Б- нь хяналтын журмаар гомдол гаргасан боловч тэрээр нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2019/00342 дугаартай тогтоолоор хариуцагч Д.Б- нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 49-52 дугаар тал/

 

Нэхэмжлэгч “Т-” ХК, Б.Д- нарын “А- Т-” ХХК-ийн 20%-ийн хувьцааг “Т-” ХК, 15%-ийн хувьцааг Б.Д- нар эзэмшдэг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулсан нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан дээрх хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тооцуулах тухай нэхэмжлэлээсээ хариуцагч Д.Б- татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь дээрх гэрээ хэлцлүүдийг хүчин төгөлдөр гэх үндэслэлтэй, нэхэмжлэгч нар гэрээний дагуу эрхээ хэрэгжүүлэх боломжтой, шүүх уг үйл баримттай холбоотой маргааныг дахин шийдвэрлэх үндэслэлгүй юм.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” гэсэн үндэслэлүүд тогтоогдвол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах журамтай бөгөөд дээрх нөхцөл байдал давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед тогтоогдсон тул хариуцагч Д.Баттулгын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШЗ2020/0156 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “А- Т-” ХК, Д.Б- нарт холбогдуулан “А- Т-” ХХК-ийн 20%-ийн хувьцааг “Т-” ХК, 15%-ийн хувьцааг Б.Д- нар эзэмшдэг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч “Т-” ХК, Б.Д- нарын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-ас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧ                                               Э.ЗОЛЗАЯА

 

Г.ДАВААДОРЖ