Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/00076

 

,,,,,,,,,,,,,,,,ХК, ,,,,,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШЗ2020/0156 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 648 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,ХК, ,,,,,,,,,,,,,,,,нарын нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,” ХХК, ,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох

“,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 20 хувийн хувьцааг ,,,,,,,,,,,,,,,,ХК, 15 хувийн хувьцааг ,,,,,,,,,,,,,,,,нар эзэмшдэг болохыг тогтоолгох буюу хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,ХК-ийн төлөөлөгч С.Ганболд, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,нар болон хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,ын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч Ж.Оюунболд, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, ХК-ийн төлөөлөгч С.Ганболд, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,ХК-ийн өмгөөлөгч А.Энхгэрэл, хариуцагч ,,,,,,,,,,,,,ын өмгөөлөгч Т.Баясгалан, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,ХК, ,,,,,,,,,,,,,,,, нар нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК, ,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 20 хувийн хувьцааг ,,,,,,,,,,,,,,,,ХК, 15 хувийн хувьцааг ,,,,,,,,,,,,,,,,нар эзэмшдэг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “… хувьцаа эзэмшдэг болохыг хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх” гэж тодруулсныг хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК хүлээн зөвшөөрсөн, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, эс зөвшөөрч маргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.13-ны өдрийн 184/ШЗ2020/0156 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан ,,,,,,,,,,,,,,,, ХК болон ,,,,,,,,,,,,,,,,нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 20 хувийн хувьцааг ,,,,,,,,,,,,,,,, ХК, 15 хувийн хувьцааг ,,,,,,,,,,,,,,,,эзэмшдэг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,ХК болон ,,,,,,,,,,,,,,,,нарын хариуцагч ,,,,,,,,,,,,д холбогдох “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 20 хувийн хувьцааг ,,,,,,,,,,,,,,,,ХК, 15 хувийн хувьцааг ,,,,,,,,,,,,,,,,эзэмших эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.20-ны өдрийн 648 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШЗ2020/0156 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК, ,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 20 хувийн хувьцааг ,,,,,,,,,,,,,,,,ХК, 15 хувийн хувьцааг ,,,,,,,,,,,,,,,,нар эзэмшдэг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, ХК, ,,,,,,,,,,,,,,,,нарын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, ХК-ийн төлөөлөгч С.Ганболд, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтуудыг бүрэн хэрэглээгүй, хэрэглэвэл зохих заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,ХК, ,,,,,,,,,,,,,,,,нарын “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 20 хувийн хувьцааг ,,,,,,,,,,,,,,,,ХК, 15 хувийн хувьцааг ,,,,,,,,,,,,,,,,нар эзэмшдэг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулсан нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, “талуудын байгуулсан дээрх хувьцаа худалдах-худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тооцуулах тухай нэхэмжлэлээсээ хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь дээрх гэрээ хэлцлүүдийг хүчин төгөлдөр гэх үндэслэлтэй,  нэхэмжлэгч нар гэрээний дагуу эрхээ хэрэгжүүлэх боломжтой, шүүх уг үйл баримттай холбоотой маргааныг дахин шийдвэрлэх үндэслэлгүй юм.” гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,ХК болон ,,,,,,,,,,,,,,,,бидний шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчсөн.

4.2. Учир нь, ,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй ,,,,,,,,,,,,,,,, ХК, ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,, нарт холбогдох иргэний хэргийг Улсын дээд шүүхийн 2019.03.12-ны өдрийн 001/ХТ2019/00342 дугаар тогтоолоор “... ,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй, хариуцагч,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, ХК-д холбогдох нэр бүхий 6 хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохоо хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлээсээ ...хуульд заасан эрхийнхээ дагуу өөрийн сайн дураар бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлье...” гэжээ. ...Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлт нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна..., иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв” гэж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.24-ний өдрийн 184/ШШ2018/02046 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.10.17-ны өдрийн 2159 дүгээр магадлалыг хүчингүй болгосон.

4.3. Давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасны дагуу “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоол” байгаа гэх ойлголтод хамаарахгүй. Өмнөх хэргийн хувьд нэхэмжлэгч байсан, энэ хэргийн хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан явдал нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, ХК-ийн шаардлага болох “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 20 хувийн хувьцааны, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,ийн шаардлага болох “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 15 хувийн хувьцааны эрхийг хүлээн зөвшөөрч буй илэрхийлэл биш гэдэг нь өнөөдрийг хүртэл маргаж байгаа үйл явдлаар тодорхойлогдож байна. Хариуцагч ,,,,,,,,,,,,,, ын хувьд Иргэний хэргийн шүүх дэх маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Улсын бүртгэлийн ерөнхий газарт өргөдөл, гомдол давхар гаргаж, ,,,,,,,,,,,,,,,, ХК-ийн эзэмшлийн 20 хувийн, ,,,,,,,,,,,,,,,, миний  эзэмшлийн 15 хувийн хувьцааны эрхийн бүртгэлийг хүчингүй болгосон явдал нь бидний эрхийг хүлээн зөвшөөрөөгүй байгаагаар илэрсэн. Иймд энэ хэргийг иргэний хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасны дагуу эрхээ хүлээн зөвшөөрүүлэх тухай шүүхийн шийдвэр гарснаар бидний эрх бүрэн сэргэх юм. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтэд “...нэхэмжлэгч нар гэрээний дагуу эрхээ хэрэгжүүлэх боломжтой... гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй.

4.4. Захиргааны хэргийн шүүхийн маргаан энэ иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж дуусах хүртэл хугацаагаар түдгэлзсэн. Гэтэл иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс уг маргааныг эцэслэн шийдвэрлэхгүй, үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож буй байдал мухардалд оруулж байна. Талууд маргаантай байна гэдэг нь шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж, маргааныг дэнслээгүй байна гэсэн үг. Хэрвээ энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдээд дууссан, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол байгаа юм бол яагаад одоог хүртэл хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, энэ маргааныг үргэлжлүүлнэ вэ, яагаад одоог хүртэл нэхэмжлэгч нарын эрх зөрчигдсөн хэвээр байна вэ гэх асуултад хариулт байхгүй байсаар байна. ,,,,,,,,,,,,,,,, ХК нь “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцааны 20 хувийг, ,,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцааны 15 хувийг эзэмшдэг болохыг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, хүлээн зөвшөөрөхгүй, элдэв янзын шалтаг хайж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дэх маргаанд ашигтай байдал үүсгэж, өөрийн 50 хувийн хувьцааны эрхээ батлах гэж байгаа байдал нь ,,,,,,,,,,,,,,,,,, хэрхэн зальжинаар энэ хэргийг өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэх арга сэдэж байгаа нь илэрхий юм. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Энэ маргааныг эцэслэн шийдвэрлэхэд хэрэглэх ёстой хууль болох Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг хэрэглэхгүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож байгаад гомдолтой.

4.5. Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Уг хэргийн хувьд хоёр нэхэмжлэгчтэй бөгөөд нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, ХК нь өөрийн шаардлагадаа 70,200 төгрөг, ,,,,,,,,,,,,,,,, нь өөрийн шаардлагадаа 70,200 төгрөгийг тус тус улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн байдаг. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргахдаа “нэхэмжлэгч нарын шаардлага бүрийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн атлаа 70,200 төгрөг төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4-т заасан журмыг зөрчсөн. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээндээ буюу нэхэмжлэлийн шаардлага бүрт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох нийт 140,400 төгрөг төлөх байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх түүнийг анхааралгүй орхигдуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3. (Давж заалдах гомдол гаргахад энэ хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана)-т заасныг баримтлан гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гаргах ёстой байсан. Гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн явдал нь шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.6. Үүнээс гадна Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн улсын тэмдэгтийн хураамж буруу тооцсоныг зөвтгөж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,аас 140,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт тус бүр 70,200 төгрөг гаргуулж шийдвэрийг зөвтгөх үүргээ биелүүлээгүй, улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан анхан шатны шүүхийн алдааг давтсан. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.13-ны өдрийн 184/ШШ2020/0156 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.20-ны өдрийн 648 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.13-ны өдрийн 184/Ш32020/0156 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.20-ны өдрийн 648 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол  гаргаж байна.

5.1. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан бүх үндэслэлүүдэд үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан тохиолдол байна гэж дүгнээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өмнө нь шийдвэрлэгдсэн ,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2019.03.12-ны өдрийн 001/ХТ2019/00342 дугаар тогтоол нь одоо шүүхээр хянан хэлэлцэгдэж буй маргаан бүхий иргэний хэрэгтэй хамааралгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, үр дагавар нь ч өөр хэрэг билээ. Энэ нь ч нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд дурдагдсан байгаагаас тодорхой харагдаж байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл дүгнэлт болсон ба шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ бол бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэгт хамаарах ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг хүлээнэ. Хариуцагч нар хувьцаа худалдан авсан үнийг төлснөө нотлоогүй байж бид “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болохоо тогтоолгоё, хүлээн зөвшөөрүүлье гэвэл тэд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болж таарна.

5.2. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй, тодорхойгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Шүүхэд анх 2019.05.09-ний өдөр нэхэмжлэл гаргах үеийн нэхэмжлэлийн шаардлага нь “Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, ХК болон ,,,,,,,,,,,,,,,, биднийг “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцааны 20 хувийг ,,,,,,,,,,,,,,,, ХК, 15 хувийг ,,,,,,,,,,,,,,,,бид хууль ёсоор эзэмшдэг болохыг тус тус тогтоолгох тухай” байсан бол 2019.12.12-ны өдөр мөн шүүхэд гаргасан хамтран хариуцагч татах тухай хүсэлтдээ “нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, ХК болон ,,,,,,,,,,,,,,,,биднийг “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцааны 20 хувийг ,,,,,,,,,,,,,,,,ХК, 15 хувийг ,,,,,,,,,,,,,,,,бид хууль ёсоор эзэмшдэг болохыг тус тус тогтоож, хариуцагч ,,,,,,,,,,,,, , “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аар бидний хувьцаа эзэмших эрхийг хүлээн зөвшөөрүүлж өгнө үү” гэж нэмэгдүүлсэн гэж үзэх үү, өөрчилсөн гэж үзэх үү, ямар ч байсан өөрчлөгдсөн. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон өөрчилсөн шаардлагыг хүлээж авах эсэхийг шүүх шийдсэний дараа хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, бичгээр тайлбараа гаргах учиртай. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс энэ талаар хэлж тайлбар гаргасан боловч шүүх анхаарч үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

5.3. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ын хувьд “Тогтоолгох“ шаардлагын хувьд л тайлбараа гаргасан бөгөөд хариуцагч биш шүү гэсэн тайлбар, татгалзал гаргасан ба хувьцаа эзэмших эрхийг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд огт тайлбар гаргаагүй болно. Ингэснээрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “эсрэг талын шаардлагатай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрх”-ийг хангаагүй, мөн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах эрх”-ийг хангаагүй. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “хувьцаа эзэмшдэг болохыг тогтоолгох” тухай шаардлагыг хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК хүлээн зөвшөөрснийг баталсан хэрнээ тогтоох хэсгийн 2 дахь заалтаараа “хувьцаа эзэмших эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага”-ыг нь л болохоор зөвхөн ,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулж бүхэлд нь хангасугай гэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

5.4. Дээрх нэхэмжлэлийн шаардлагын тухайд ,,,,,,,,,,,,,,,,,, нь уг хэргийн хувьд жинхэнэ хариуцагч биш байх бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасан байдал шүүх хуралдаан дээр тогтоогдсон хариуцагчийг сольж, шүүх хуралдааныг шинээр явуулах ёстой байтал шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хариуцагчийг солихгүйгээр шүүх хуралдааныг явуулсан. Нэхэмжлэгч тал  ,,,,,,,,,,,,,,,,, ын жинхэнэ хариуцагчаар солихыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй бол түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох ёстой байсан. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэснээрээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Шүүхээс энэ хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтээр хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,,,,,,ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсан нь огт үндэслэлгүй байсан бөгөөд уг хэрэг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ын талд шийдэгдвэл ,,,,,,,,,,,,,,,,ад эерэгээр буюу түүний хувьцаа эзэмших хувь нэмэгдэх (32,5-аас 50 хувь болж өсөх), хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ын талд шийдэгдээгүй байсан ч түүний одоогийн эзэмшиж байгаа 32,5 хувь огт хөндөгдөхгүй байсан. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар “сөргөөр нөлөөлөх байдал” ,,,,,,,,,,,ын хувьд байхгүй байсан болно.

5.5. Гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,нь мөн л Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасныг зөрчиж “нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх” байдлаар бичгээр тайлбар гаргаж байх жишээтэй. Шүүх гуравдагч этгээдийн тайлбарыг шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурдан оруулж дүгнэлт өгсөн нь хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь “нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс бусад эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэсэн хуулийн 29.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн.         Шүүхийн шийдвэр нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гэсэн хэвлэмэл хуудас (бланк) дээр байгаа хэрнээ 184/Ш32020/0156 гэсэн шүүгчийн захирамжийн дугаар авсан алдаа гаргасан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, хариуцагч ,,,,,,,,,,,,,ын гомдлыг хангахгүй орхив.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, ХК, ,,,,,,,,,,,,,,,,нараас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 20 хувийн хувьцааг ,,,,,,,,,,,,,,,,ХК, 15 хувийн хувьцааг ,,,,,,,,,,,,,,,,нар эзэмшдэг болохыг тогтоолгох буюу хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэхээр нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, ,,,,,,,,,,,,,д холбогдох шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

8. Нэхэмжлэгч нараас “...2010.09.29-ний өдөр “,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хувьцаа эзэмшигч нэмэх байдлаар өмнөх дүрмийн сан (өөрийн хөрөнгө)-г 40,000,000 төгрөгөөр ихэсгэж, “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 32,5 хувийн хувьцааг,,,,,,,,,,,,,,, , 32,5 хувийн хувьцааг,,,,,,,,,,,,, , 20 хувийн хувьцааг ,,,,,,,,,,,,,,,,ХК, 15 хувийн хувьцааг ,,,,,,,,,,,,,,,,бид тус тус эзэмших эрхтэй болохоор шийдвэрлэж, хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг 2010.09.25-ны өдөр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,,,,,,,,, нь 2017.03.22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ,,,,,,,,,,,,,,,,,, нь хяналтын шатны шүүхэд шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг эцэслэн шийдвэрлэгдэх шатанд өөрөө нэхэмжлэлээсээ татгалзсан. Энэ хэрэг хянан шийдвэрлэгдэх шатанд ,,,,,,,,,,,,,,,,,, Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт гомдол гаргаж 2017.07.06-ны өдрийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/637 дугаартай тушаалаар биднийг хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулсан. Иймд бид уг А/637 дугаартай тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар уг захиргааны хэргийг түдгэлзүүлсэн байгаа... Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэснийг хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хүлээн зөвшөөрчээ.

9. Харин хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, “...  ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,ХК нь “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д ямар ч хөрөнгө оруулаагүй, хувьцаа худалдах-худалдан авах гэрээнд заасан 22,600,000 болон 16,900,000 төгрөгийг төлөөгүй. “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн дүрмийн сан буюу өөрийн хөрөнгийн хэмжээ 40,000,000 төгрөгөөр нэмэгдсэн бол энэ нь юу байсан, хэн энэ хөрөнгийг оруулсан гэдгийг нэхэмжлэгч нар нотлох ёстой... Дээрх хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээ, эрх шилжүүлэх гэрээнд ,,,,,,,,,,,,,,,,ХК-ийн захирал С.Ганболд, иргэн ,,,,,,,,,,,,,,,,нар гарын үсгээ зураагүй, тэдгээрийн гарын үсэг биш болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн гэрээнд дарагдсан “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн тамга нь улсын бүртгэлд бүртгэлтэй хууль ёсны тамга биш юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргасан.

10. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

 

11. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,ХК, ,,,,,,,,,,,,,,,,нарын “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 20 хувийн хувьцааг ,,,,,,,,,,,,,,,,ХК, 15 хувийн хувьцааг ,,,,,,,,,,,,,,,,нар эзэмшдэг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулсан нь буруу,  ... дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр гэх үндэслэлтэй, нэхэмжлэгч нар гэрээний дагуу эрхээ хэрэгжүүлэх боломжтой, шүүх уг үйл баримттай холбоотой маргааныг дахин шийдвэрлэх үндэслэлгүй...” гэж дүгнэсэн нь нь буруу байна.

12. Учир нь, ,,,,,,,,,,,,,,,аас талуудын хооронд байгуулагдсан 2010.09.25-ны өдрийн “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах, 2009.03.27-ны өдрийн “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн дүрэмд зааснаар тус компанийн 50 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохыг тогтоолгохоор ,,,,,,,,,,,,,,,, ХК болон ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2046 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосныг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2159 дүгээр магадлалаар хэвээр үлдээсэн, гэвч ,,,,,,,,,,,,,,,,,, нь хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул Улсын дээд шүүхийн 2019.03.12-ны өдрийн 342 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

13. Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр болох нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон (үүнийг дахиж нотлох шаардлагагүй) боловч бодит байдал дээр эдгээр гэрээний хэрэгжилт биеллээ олоогүй, улсын бүртгэл хүчингүй болсноос нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тул шүүхэд хандсан учир “хувьцаа эзэмшигч болохыг хүлээн зөвшөөрүүлэх”-ээр хариуцагч нараас шаардаж буй энэхүү маргааныг “өмнө нь шүүхээр шийдэгдсэн” гэж үзэхгүй. Иймд, “... хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, Улсын бүртгэлийн ерөнхий газарт өргөдөл, гомдол гаргаж, ,,,,,,,,,,,,,,,, ХК-ийн эзэмшлийн 20 хувийн, ,,,,,,,,,,,,,,,,миний  эзэмшлийн 15 хувийн хувьцааны эрхийн бүртгэлийг хүчингүй болгосон явдал нь бидний эрхийг хүлээн зөвшөөрөөгүй байгаагаар илэрч байна. Энэ хэргийг иргэний хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасны дагуу эрхээ хүлээн зөвшөөрүүлэх шүүхийн шийдвэр гарснаар бидний эрх бүрэн сэргэх юм. Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч нар гэрээний дагуу эрхээ хэрэгжүүлэх боломжтой” гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1, 4.3, 4.5-д заасан нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

14. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ын “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээнд хариуцагч нар гарын үсэг зураагүй, компанийн тамга хүчингүй” гэх татгалзлын үндэслэлийн тухайд дээр дурдсанаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу талуудын хооронд байгуулагдсан 2010.09.25-ны өдрийн “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ” нь хүчин төгөлдөр тул энэ нь нэхэмжлэгч нарын хувьцаа эзэмших эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

15. Мөн “нэхэмжлэгч нар нь оруулах ёстой хөрөнгөө оруулаагүй тул хувьцаа эзэмшигч болохгүй” гэх татгалзлын тухайд анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн, “...,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,ХК, ,,,,,,,,,,,,,, нар нь “,,,,,,,,,,,,,,,,” гэх хот хоорондын зорчигч, шуудан тээвэрлэлтийн үндсэн үйл ажиллагаа эрхлэх ХХК-д хөрөнгө оруулж, тодорхой зорилгод хүрэх, ашиг олох зорилгоор, цаашлаад хот хоорондын зорчигч тээврийн компаниудын сонгон шалгаруулах тендерт оролцон хот хоорондын зорчигч, шуудан тээвэрлэлтийн шугам авч ашигтай ажиллах хүсэл зоригоор хэлцэл хийсэн, уг хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш талууд зохих байдлаар хамтран ажилласан болох нь зохигчийн тайлбар болон компанийн үйл ажиллагаатай холбоотой гаргасан хамтын шийдвэр зэргээр тогтоогдож байх тул үндэслэлгүй.

16. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч ,,,,,,,,,,,,,ын хяналтын журмаар гаргасан гомдол (Тодорхойлох хэсгийн 5.1) үндэслэлтэй, харин шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдол нь (Тодорхойлох хэсгийн 5.2-5.5) дараах байдлаар үгүйсгэгдэж байна.

17. Нэхэмжлэгч нар нь анх нэхэмжлэлийн шаардлагаа ““,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 20 хувийн хувьцааг ,,,,,,,,,,,,,,,, ХК, 15 хувийн хувьцааг ,,,,,,,,,,,,,,,,нар эзэмшдэг болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “... эзэмшдэг болохыг хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх” гэж тодруулсан, өөрөөр хэлбэл энэ нь бие даасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн, эсвэл өөр шаардлага биш, агуулгын хувьд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4.-т заасан “эрхийг хүлээн зөвшөөрөх” эрх зүйн хамгаалалтын аргаар тодорхойлогдох нэхэмжлэл байх тул “хүлээн зөвшөөрүүлэх шаардлагыг хариуцагчид танилцуулаагүй, тайлбар гаргах боломж олгоогүй, ,,,,,,,,,,,,,ын хувьд “тогтоолгох” шаардлагын хувьд л тайлбараа гаргасан... ингэснээрээ шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.3-т заасан эрхийг хангаагүй” гэж үзэхгүй.

18. Мөн “шүүх хариуцагчийг сольж, шүүх хуралдааныг шинээр явуулах ёстой байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хариуцагчийг солихгүйгээр шүүх хуралдааныг явуулсан, нэхэмжлэгчийн хүсэлтээр эрх нь хөндөгдөөгүй хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,,,,,,ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсан нь огт үндэслэлгүй, ,,,,,,,,,,,,,,,,,,, нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасныг зөрчиж “нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх” байдлаар бичгээр тайлбар гаргасан нь хууль зөрчсөн” гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх үйл ажиллагааны “диспозитив” зарчмын дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаа сонгох бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг солих хүсэлт илэрхийлээгүй, зөвшөөрөөгүй тохиолдолд шүүх хариуцагчийг солихгүй, нэхэмжлэгч нар нь “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийнх нь хувьд ,,,,,,,,,,,,,ыг хариуцагчаар татсан, мөн хувьцаа эзэмшигчийнх нь хувьд ,,,,,,,,,,,,,,,,,,ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оруулснаас гадна тэрээр хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгснийг буруутгах үндэслэлгүй.

19. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,ын хяналтын гомдолд заасан бусад үндэслэл нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдохгүй. Түүнчлэн, нэгэнт нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж буй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамтай холбогдуулан гаргасан тэдний гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

20. Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 648 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШЗ2020/0156 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, ХК-ийн төлөөлөгч С.Ганболд, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, нарын гомдлыг хангаж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, ХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                               ШҮҮГЧИД                                                            Г.БАНЗРАГЧ

                                                                                                            П.ЗОЛЗАЯА  

                                                                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД