| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2019/01017/И |
| Дугаар | 183/ШШ2019/01453 |
| Огноо | 2019-06-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2019/01453
| 2019 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 183/ШШ2019/01453 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, Буянт-ухаа 17-120 тоотод байрлах, Иргэний нисэхийн ерөнхий газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,,, регистрийн дугаартай, Бэсүд овогт Бадралбалын Энхнасан,
Хариуцагч: ,,,,,,
Хариуцагч: *******,,,,,,,
Хариуцагч: ,,,,,,
Хариуцагч: ,,,,,, нарт холбогдох
10.800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир, Ж.Оргил, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Атарсайхан, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир, Ж.Оргил нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс орон сууцны хөнгөлөлт олгодог журамтай. Зарим тохиолдолд хөдөлмөрийн дотоод журамдаа тусгаж өгсөн байдаг. Тодорхой хэмжээний төлбөрийг шаардлага хангасан ажилтандаа орон нутаг, бүсчлэлээр олгодог бөгөөд үүний дагуу 2008, 2009 онд нэр бүхий 5 хариуцагчид Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар орон сууцны хөнгөлөлт 20.000.000, 24.000.000 төгрөгийг тус тус олгосон. Ингэж олгохдоо эхний удаад ямар нэгэн суутгалгүйгээр бүтнээр нь олгосон. 2016 онд Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн ахлах байцаагч Хувь хүний орлогын албан татварыг суутгах ёстой байсан гэж акт тавьж, байгууллагад нийт олгосон 14.0 тэрбум төгрөгийг татвар суутгах тухай, 14.0 тэрбум төгрөгөөс гадна хүү, торгууль гэсэн 300.0 тэрбум гаруй төгрөгийн акт тавьсан. Тус газраас дээрх актыг эс зөвшөөрч орон сууцны хөнгөлөлт нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасан чөлөөлөгдөх орлого юм гэж маргасан боловч Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр орон сууцны хөнгөлөлт нь татвар ногдох орлого мөн гэж үзэж актыг биелүүлэхийг даалгасан ба ******* 2016 онд өөрийн орлогоос байгууллагын хувь хүний орлогын албан тавар, хүү, торгуулийг төлсөн. Үүний дараа 2012-2017 он, 2018 оны эхний хагасын Иргэний нисэхийн ерөнхий газрын Санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийгдэж, Сангийн яамны улсын ахлах байцаагчаас албан шаардлага гаргасан ба уг шаардлагад орлогын албан татварыг гүйцэд төлсөн байна, тухайн нэр бүхий хүмүүсээс буцааж гаргуул гэж 2018 оны 02 дугаар сарын 8-ны өдөр албан шаардлагыг ирүүлсэн. Энэ шаардлагын дагуу тухайн үед орон сууцны хөнгөлөлт авч байсан ажилчидаа танилцуулж, сайн дураар төлөх ёстой төлбөрийг бид нар өмнөөс нь төлчихөөд байна, 3 сарын хугацаанд төлөхийг үүрэг даалгавар болгон санал тавьсан байдаг. Гэтэл одоог хүртэл энэ мөнгийг төлөөгүй байгаа учраас орлогын албан татварын 10 хувь буюу хариуцагч *******,,******* нараас тус бүр 2.000.000 төгрөг, *******,******* нараас тус бүр 2.400.000 төгрөг нийт 10.800.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Атарсайхан, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нараас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нар ажил олгогчтой хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууц авах гэрээг байгуулж, 2008, 2010 онд хоёр хүнд 24.000.000 төгрөг, гурван хүнд 20.000.000 төгрөг олгосон асуудалд маргаан байхгүй. Уг гэрээний нөхцөл нь нэг талаас ажилчидаа дэмжиж хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц худалдаж авахад нь зориулж тодорхой хэмжээний мөнгийг өгье гэсэн үүргийг ажил олгогч хүлээсэн. Ажилтнууд гэрээний үүргийн дагуу байгууллагад 5 жил тасралтгүй ажиллана гэсэн үүргийг хүлээсэн. Гэрээний хугацаа дуусгавар болсон. Хариуцагч нар энэ байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж, байгууллагаас олгосон 24.000.000 төгрөг, 20.000.000 төгрөгийг зориулалтын дагуу ашиглаж зарцуулсан. Ингээд 2010 онд гэрээний үүрэг дуусгавар болсон ба хүн тус бүрд хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Энэ гэрээний 4.1-т зааснаар гэрээний харилцаа дуусгавар болсны дараа 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэл нь хариуцагч нараас 24.000.000 төгрөгийн 10 хувь буюу 2.400.000 төгрөг, 20.000.000 төгрөгийн 10 хувь буюу 2.000.000 төгрөгийг гаргуулна гэсэн. Гэрээний хугацаа дууссан учир шаардах эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нь юу вэ, гэрээний үндсэн дээр шаардаж байна гэж үзвэл уг гэрээ дуусгавар болсон, гэм хор, бусад үндэслэлээр шаардаж байна гэвэл ажилтанд ямар ч буруу байхгүй. Байгууллагаас тухайн үед мөнгө олгосон уг мөнгийг зориулалтын дагуу ашигласан, ямар нэгэн байдлаар илүү авсан зүйл байхгүй. Тухайн үед бүх ажилчид бид нарын гар дээр өгч байгаа мөнгө 24.000.000, 20.000.000 төгрөг байна, татвар бусад зүйл нь хууль журмын дагуу зохицуулагдсан гэж ойлгож байсан. Энэ байдлыг Иргэний нисэхийн ерөнхий газраас зөвшөөрдөг. Зөвшөөрч байгаа байдал нь 2010 онд 140.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгосон байхад 2012 оны 5 дугаар сарын 31-нд татвар суутгах хууль зөрсөн буруутай байна гэсэн улсын байцаагчийн акт тавигддаг. Энэ актыг хариуцагч тал эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд хандаж, гурван шатны шүүхээр бид ажилчдаа хөнгөлөлт олгож байгаа учраас суутгаж авах эрх байхгүй ажилчдаа мөнгийг бүрэн олгосон, эдгээр хүмүүсээс суутгаж авах ёсгүй гэж маргаад 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Дээд шүүхийн тогтоол гарч хүчин төгөлдөр болж, өнөөдөр үүнтэй маргаагүй. Үүний дараа 2016 онд Дээд шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд 2016 онд байгууллага өөрийн орлогоос 1 тэрбум 400.000.000 төгрөгийг төлдөг. Уг мөнгийг төлөхдөө мөн ажилчдаа хамгаалж ажилчдаас суутгаж авах ёсгүй, нягтлан бодогчийн хууль журам зөрчсөн буруутай үйл ажиллагаа байна гээд төлсөн. Энэ талаар нэхэмжлэгч маргадаггүй. Гэтэл Сангийн яамнаас 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр улсын байцаагчийн албан шаардлага гарсан ба уг албан шаардлагыг ******* буруу ойлгодог юм уу, эсхүл дахин сөхөгдөөд байгаа болохоор эцэслэн шийдвэрлэхээр зорьсон юм уу нийт 110 хүнээс 5 хүнд холбогдуулан Хан-Уул дүүргийн шүүх, 3 хүнд холбогдуулан Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сангийн яамны ахлах байцаагчийн акт нь ямар актад үндэслэсэн нь тодорхойгүй, ямар аудитын дүгнэлтэд гарч байгаа нь тодорхойгүй. Хэн хэнээс суутгаж авч байгаа нь тодорхойгүй актыг үндэслэж, шууд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ актад ажилчдаасаа нэхэмжилж ав гэсэн үг үсэг байхгүй. Баянгол дүүргийн шүүхэд өчигдрийн болсон шүүх хуралдаан дээр Р.Алтантуяа шүүгч тийм агуулга байхгүй байна, актаа сайн унш гэж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд мөн энэ актыг үндэслэж байна. Тэгэхэд энэ актад холбогдох хүмүүсээс суутгаж ав гэж заасан байдаг. Холбогдох хүмүүс гэдэг нь хувь хүний орлогын албан татварын хуулийг зөрчсөн нягтлан бодогч, санхүүгийн албаны удирдах хүмүүс юм. Нягтлан бодогч нарын хууль зөрчсөн буруутай үйлдлийг нэгэнт гэрээ байгуулж, дуусгавар болсон цаг хугацаанд суутган авах боломжгүй. Уг албан шаардлагатай нэхэмжлэгчийн зүгээс огт маргахгүйгээр ажилчид руугаа хандсан нь буруу гэж үзэж байна. Энэ харилцаа нь ажилтан, ажил олгогчийн хооронд үүсэж байгаа хөдөлмөрийн харилцаа. Хөдөлмөрийн харилцаа дундаа 24.000.000, 20.000.000 төгрөг нь цалин хөлс юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаар урамшуулал нь өөрөө нэмэгдэлд ордог. Үүнтэй холбогдуулаад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 3 сар байна гэж заасан ба 2010 онд болоод өнгөрсөн асуудалд 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
******* нь *******,,******* нараас тус бүр 2.000.000 төгрөг, *******,******* нараас тус бүр 2.400.000 төгрөг нийт 10.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгийг үндэслэн шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2008 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “орон сууцны асуудал шийдвэрлэх зорилгоор мөнгөн тусламж олгох тухай” 468 дугаар тушаал, *******, ны даргын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “дэмжлэг үзүүлэх тухай” 136 дугаар тушаалыг тус тус үндэслэн тус байгууллагын холбооны хэсгийн инженертай 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, техникч*******, цахилгаан техникч ******* нартай 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдөр, цахилгааны хэсэгт менежер ажилтай*******, цахилгааны хэсгийн ээлжийн инженжер ******* нартай 2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууц худалдан авагчтай хийх гэрээ”-г байгуулж, *******,*******, нарт тус бүр 20.000.000 төгрөг, *******,******* нарт тус бүр 24.000.000 төгрөгийг олгосон нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд дээрх үйл баримтын талаар талууд маргахгүй байна.
******* нь хариуцагч нарт орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дээрх мөнгийг олгохдоо ямар нэгэн суутгалгүйгээр бүтнээр нь олгосон боловч 2016 онд Хан-Уул дүүргийн улсын байцаагч Хувь хүний орлогын албан татварыг суутгаагүй гэж акт тавьж, уг актыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 3 шатны шүүхээс орон сууцны хөнгөлөлт нь татвар ногдох орлого мөн гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улмаар 2016 оныд өөрийн орлогоос байгууллагын хувь хүний орлогын албан татвар, хүү, торгуулийг төлсөн. Гэтэл 2012-2017 он, 2018 оны эхний хагасын Иргэний нисэхийн ерөнхий газрын Санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийгдэж, Сангийн яамны улсын ахлах байцаагчаас 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр танайх орлогын албан татварыг гүйцэд төлсөн байна, гэвч тухайн нэр бүхий хүмүүсээс буцааж гаргуул гэсэн албан шаардлагыг ирүүлсэн тул орлогын албан татварын 10 хувь буюу хариуцагч *******,,******* нараас тус бүр 2.000.000 төгрөг, *******,******* нараас тус бүр 2.400.000 төгрөг нийт 10.800.000 төгрөгийг нэхэмжилж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Харин хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч Сангийн яамнаас 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр улсын байцаагчийн албан шаардлага гарсан боловч ямар актад үндэслэсэн нь тодорхойгүй, ямар аудитын дүгнэлтэд үндэслэж хэн хэнээс суутгаж авч байгаа нь тодорхойгүй актыг үндэслэж нэхэмжилсэн нь ойлгомжгүй, уг шаардлагад ажилчдаасаа гаргуулж ав гэсэн үг үсэг байхгүй, холбогдох хүмүүс гэдгийг хувь хүний орлогын албан татварын хуулийг зөрчсөн нягтлан бодогч, санхүүгийн албаны удирдах хүмүүс гэж ойлгож байгаа, нягтлан бодогч нарын хууль зөрчсөн буруутай үйлдлийг нэгэнт гэрээ байгуулж, дуусгавар болсон цаг хугацаанд суутган авах боломжгүй. Түүнчлэн энэхүү харилцаа нь ажилтан, ажил олгогч нарын хооронд үүсэж байгаа хөдөлмөрийн харилцаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаар урамшуулал нь өөрөө нэмэгдэлд ордог. Үүнтэй холбогдуулаад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, 2010 онд болоод өнгөрсөн асуудалд 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Хэргийн баримтаас үзэхэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Зарим байгууллагад илэрсэн зөрчил дутагдлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлэх тухай” ХЭГ/700 тоот албан бичиг, Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн “Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын удирдамж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын шалгалтын ажил хийх 23/13/0249 тоот томилолтын дагуу 2013 оны 5 дугаар сарын 07-31-ний өдрүүдэд ******* ТӨААТҮГ-ын 2009-2012 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдлыг санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт санхүүгийн тэнцэл, хувь хүний орлогын албан татварын ногдуулалт төлөлтийн тайлангуудад үндэслэн хэсэгчилсэн татварын хяналт шалгалтыг хийж 232742 дугаар бүхий нийт 3.420.939.000 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэж, актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг зарим зөрчилд ногдуулсан төлбөрийг хасч, 14.797.822.000 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2.384.453.004 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон байна.
******* нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн дээрх 232742 дугаар актын зарим хэсгийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гомдол гаргасан боловч тус шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 465 дугаар шийдвэрээр орон сууцны хөнгөлөлт нь татвар ногдох орлого мөн бөгөөд Хувь хүний орлогын албан татварыг суутган авч төсөвт шилжүүлэх үүрэгтэй байсан байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 75 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 80 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Улмаар нэхэмжлэгч ******* нь 2008-2012 онд орон сууцны хөнгөлөлт олгосон 14.034.500.000 төгрөгийн 10 хувь болох 1.403.500.000 төгрөгийг хувь хүмүүсээс суутгаж авах байсныг 2016 онд байгууллагын зүгээс төлж үр зардал гаргасан нь Төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж Сангийн яамны улсын ахлах байцаагчийн “татварын актыг төсвөөс төлснийг холбогдох хүмүүсээс суутган авах тухай” 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 29/01-12 тоот албан шаардлага гарсан байна.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т “...Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно...”, 496.2-т”... Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй...” гэж зааснаар ******* нь нэр бүхий 5 хариуцагчаас орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор олгосон мөнгөнөөс орлогын албан татварын 10 хувийг шаардах эрхтэй гэж үзлээ.
Иймд *******,,******* нараас тус бүр 2.000.000 төгрөг, *******,******* нараас тус бүр 2.400.000 төгрөг нийт 10.800.000 төгрөгийг гаргуулж *******т олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 496.2 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч хариуцагч *******аас 2.400.000 төгрөг,*******оос 2.400.000 төгрөг, *******гаас 2.000.000 төгрөг,*******ээс 2.000.000 төгрөг,ас 2.000.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдгийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч нараас хариуцагч *******аас 53.350 төгрөг,*******оос 53.350 төгрөг, *******гаас 46.950 төгрөг,*******ээс 46.950 төгрөг,ас 46.950 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН