Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2018/0020/З |
Дугаар | 368 |
Огноо | 2018-10-08 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 368
П.Б-ын нэхэмжлэлтэй,
Сүхбаатар дүүргийн Засаг дарга,
Сүхбаатар дүүргийн Газрын албанд
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Х.Батсүрэн
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/187 дугаар захирамжийн Т.Майцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, П.Б-ынгазар эзэмших эрхийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгуулах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/340 дүгээр захирамжийн Ц.Д-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0301 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0414 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч П.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А,
Гуравдагч этгээд Ц.О, түүний өмгөөлөгч Н.Э
Гуравдагч этгээд Т.Майцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, түүний өмгөөлөгч Г.Н нар,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-ийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0301 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан П.Б-ын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газрын албанд холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/340 дүгээр захирамжийн Ц.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, П.Б-ын газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/187 тоот захирамжийн Т.Майцэцэгт холбогдох хэсгийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд Ц.О-ийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0414 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0301 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Б-ын “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/187 тоот захирамжийн Т.Майцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, П.Б-ын газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгуулах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/340 дүгээр захирамжийн Ц.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ц.О-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч П.Б-ын хуулиар олгогдсон эрхүүд болох Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг 14 дүгээр зүйлийн 14.1-д “хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн зарчим болон Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасан үндсэн зарчмуудыг зөрчсөн шийдвэр гаргасан. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “...захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...”, 4 дүгээр зүйлийн 4.1 “...эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана”, 106 дугаар зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “...тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ” гэж заасан зарчмуудыг зөрчсөн.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өндөр настан П.Балжиннямыг газар эзэмших эрхгүй, газар эзэмшихээр хүсэлт гаргах ч эрхгүй, газар эзэмшихээр удаа дараа Сүхбаатар дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргад /Э.Бат-Үүл, С.Батболд/ хандсан нь үндэслэлгүй, түүний ямар нэгэн эрх ашиг огт хөндөгдөөгүй гэж үзсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хуульд нийцсэн байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх газар эзэмшихээр хэн нь түрүүлж хүсэлт гаргасан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт өгч чадсангүй. Нэхэмжлэгч П.Балжинням нь 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “П” ХХК-иар өөрийн эзэмшиж буй газрын эргэлтийн цэгүүдийг тогтоолгон кадастрын зураг хийлгэсэн, харин Ц.О нь 2 жил 3 сарын дараа буюу 2014 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Б” ХХК-иар эзэмших хүсэлтэй газрынхаа кадастрын зургаа хийлгүүлсэн үйл баримт шүүхэд нотлох баримтаар авагдсан. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар нэхэмжлэгч П.Б-ынэзэмшихээр хүсэлт гаргасан газарт давхцуулан Ц.Д-т газар олгосон болохыг нотолсон баримт бөгөөд нийслэлийн Засаг даргаас удаа дараа энэ үйлдлийг буруутгаж байсан болно.
5. Мөн нэхэмжлэгч П.Б нь Ц.О-ээс түрүүлж Сүхбаатар дүүргийн Газрын албанд 2014 оны 2 дугаар сарын 28, 2018 оны 3 дугаар сарын 31-нд 2 удаа газар эзэмших хүсэлт гаргахад тус дүүргийн Газрын албанаас 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 217, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 305 тоотуудаар хариу өгөхдөө “...таны Шарга морьт зусланд газар эзэмшихийг хүссэн газар нь иргэн Чүлтэмийн Цэвээнсүрэнгийн нэр дээр бүртгэлтэй тул танд гэрчилгээ олгох боломжгүй” гэсэн нь маргаантай, давхцал үүсгээд буй 100 м.кв газраас болж П.Б-ынгазар эзэмших эрхийг бүхэлд нь хязгаарлаж байсан болох нь анхан шатны шүүх хуралдаанаар тогтоогдсон.
6. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А миний хүсэлтээр Ч.Ц-гийнгазар эзэмшихтэй холбоотой баримтыг гаргуулахаар шийдвэрлэж 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1/3336 албан тоотоор холбогдох нотлох баримтыг Сүхбаатар дүүргийн Газрын албанаас шаардахад 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 14/552 тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ “иргэн Ч.Ц-гээс дүүргийн Газрын албанд хандан газар эзэмших, өмчлөх, ашиглахтай холбоотой ямар нэгэн өргөдөл, хүсэлт гаргаагүй байна” гэсэн нотлох баримт гарган өгсөн байхад давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй. Өөрөөр хэлбэл иргэн Ч.Ц газар эзэмших хүсэлт гаргаагүй байх үед Монгол улс нэгдсэн журмаар улсын зардлаар зуслангийн газрыг кадастрт оруулахдаа П.Б-ын эзэмшилд байгаа газрыг давхцуулан Ч.Ц-ийн нэрээр 952 м.кв газрыг газрын мэдээллийн санд оруулсан нь нэхэмжлэгчийг буруутгах үйлдэл биш юм. Хүсэлт гаргаагүй этгээд Ч.Ц-гээс болж өндөр настан П.Б-ыг газар эзэмших эрхгүй гэж үзэж хохироох учиргүй гэж үзэж байна.
7. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар Т.М-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг нээх цаг мөчид гуравдагч этгээд Т.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нөхөр нь болох М.Дэвлэрэн хэлэлцэх санал тавьж, талууд зөвшилцсөн боловч үр дүнд хүрээгүй. Харин шүүх хуралдаан дуусаж шийдвэр гараад 8 хоносны дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гуравдагч этгээд Т.Майцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваадорж 88007064 дугаартай утсаар надтай холбогдож “маргаантай, давхцалтай газраа танайд өгье, хурдан маргаанаа дуусгая, өндөр настай хүнийг хүндэтгэж байна, бид нялх хүүхэдтэй газрын маргаан хиймээргүй байна” гээд зөвшилцөж 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “газрын маргааныг хамтран шийдвэрлэх хэлцэл” байгуулж талууд гарын үсгээр баталгаажуулсан. Улмаар П.Б-ын талаас Т.М-гийн болон өөрийн кадастрын төлбөр 140.000 төгрөгийг бүхэлд нь төлж холбогдох хүсэлтээ 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд өгсөн болно. Өөрөөр хэлбэл газрын маргаанаа П.Б, Т.Мг нар тохиролцон шийдвэрлэсэн нь байхад, эрх, үүрэг нь дуусгавар болсон, ямар нэгэн эрх ашиг нь хөндөгдөхгүй болсон Ц.О-ийн гомдлыг хангасан нь шударга бус үйлдэл юм.
8. Анхан шатны шүүхийн шийдвэрийг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр би гардаж авсан бөгөөд цахим санд байршуулахыг зөвшөөрсөн, харин гуравдагч этгээд Ц.Д- 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шийдвэрийг гардаж авсан, цахим санд байршуулахыг зөвшөөрсөн, гуравдагч этгээд Т. шийдвэрийг огт гардан аваагүй байгаа нь П.Б, Т.М нар газрын маргаанаа шийдвэрлэсэн, талууд давж заалдах гомдол гаргах шаардлагагүй болсны тод нотолгоо юм. Шүүхийн шийдвэрийг Т.М-т гардуулаагүй байгаа нь процессын зөрчил боловч давж заалдах шатны шүүх үүнийг олж хараагүй, мөн талууд эвлэрэн хэлэлцсэн болохоо шүүхэд тайлбарлаад байхад П.Б-ыг нэхэмжлэл гаргах эрхгүй, эрх ашиг нь хөндөгдөөгүй гэж үзсэнийг огтхон ч зөвшөөрөх боломжгүй юм. Магадлалаас болж нэхэмжлэгч П.Б өөрийн бодитоор эзэмшиж байсан 404 м.кв газар болон тус газар дээр баригдсан зуслангийн байшингаа өмчлөх эрхгүй болж байгаа нь давж заалдах шатны шүүх хэргийг үнэн зөв, шударгаар шийдэж чадаагүйг нотолно.
9. Мөн нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн П.Б-ын эрх нь зөрчигдсөн болохыг тогтоосон 3/2698 тоот албан бичигт “...Газрын тухай хуулийн 27, 31, 34 дугаар зүйлийг зөрчсөн байна. Иймд, та бүхний газрыг нарийвчлан тогтоож, орц гарцны асуудлыг шийдвэрлэн ...3/2698 тоот албан бичгээр хандсан болно” гэх албан бичиг, нийслэлийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 07/27 тоот албан бичигт “иймд, иргэн Ц.О-гийн 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/340 дүгээр захирамжаар олгосон газрыг хэсэгчилж хүчингүй болгож, иргэн П.Б-ын гомдлыг барагдуулж түүний үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхийг хангах талаар арга хэмжээ авч ажиллана уу” гэж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1.ж, 30 дугаар зүйлийн 30.1.9-д заасан эрх мэдлийн хүрээнд доод шатны байгууллага болох Сүхбаатар дүүргийн Засаг даргад илгээсэн албан бичгүүдийг шүүх огт үнэлэхгүй байгаа нь П.Балжинням гэх иргэнийг үл тоож, эрх ашиг нь зөрчигдөөгүй гэж үзсэнийг зөвшөөрөхгүй. Шүүхийн аль шатанд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүд эвлэрэн хэлэлцэх эрх, ашиг нэгдэх боломжтой бөгөөд П.Б, Т.М нар эвлэрэн зохицсон учир гомдол гаргаагүй гэдэгт Монгол Улсын Дээд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийнэ гэж итгэж байна.
10. Газар эзэмшигч П.Б, Т.М нар харилцан тохиролцож маргаанаа шийдвэрлэсэн үйлдэл иргэний эрх зүйн харилцаа юм. Өөрөөр хэлбэл талууд газраа тохиролцон хувааж аваад байхад шүүх энэ гэрээг үгүйсгэж “газар эзэмшигч биш, газар өмчлөгч биш” гээд ямар нэгэн эрх, ашиг нь зөрчигдөөгүй этгээдийн гомдлыг хангаж шийдвэрлэж байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “үндэслэх” хэсгийн 2 дугаар заалт буюу 9 дүгээр хуудсанд “...2015 оны А/340 дүгээр захирмаар ...Ц.О-ийн эзэмших эрхийг Т.М-т шилжүүлэхээр шийдвэрлэж”, тус захирамжийн 2 дахь заалтаар 1 дүгээр хавсралтын 9 дүгээр багана дахь захирамжуудын 5 дугаар багана дахь иргэдэд холбогдох заалтуудыг хүчингүй болгожээ. Энэ нь 2015 оны А/340 дүгээр захирамжийн Ц.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгосон байх тул шүүхээс маргаан бүхий захирамжийг дахин хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэж дүгнэлт хийсэн байна. Энэхүү дүгнэлт нь Ц.О-гийн эрх, үүрэг дуусгавар болсныг нотолсон факт юм. Газар эзэмшигч нарын хэлэлцээр нь эзэмшигч биш, эрх нь зөрчигдөөгүй этгээдэд огт хамаагүй юм.
11. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад ...Т.М-т, ...Ц.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь 0589 дугаар гэрчилгээгээр эзэмшүүлж байсан нь нотлогдож байна” гэжээ. Гэтэл уг бичигт Ч.Ц-д Шарга морьтод зуслангийн сууц зөвшөөрсөн, байшингийн бичигт 623 м.кв газрын тухай нэг ч үг алга байна. Ч.Ц-г манай газрын баруун талд зуслангийн зориулалтаар тодорхой хэмжээний газар эзэмшиж байсан тухайд бид маргаагүй. Харин Ц.О-т Сүхбаатар дүүргийн Газрын алба нь хууль бусаар эзэмшиж байсан газраас илүү буюу манай газартай 101 м.кв газрыг давхцуулан эзэмшүүлсэнд бид гомдол гаргасан.
12. Давж заалдах шатны шүүх нь Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны газрын 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 217 дугаартай албан бичгийг нотлох баримт болгосон байна. Уг бичигт “...П.Б-ын эзэмшсэн газар нь иргэн Ч.Ц-гийн нэр дээр бүртгэлтэй байна” гэжээ. Гэтэл Ч.Ц нь Газрын албанд газар эзэмших хүсэлт огт гаргаж байгаагүй, харин Ч.Ц-гийннэр дээр манай 2 айлын газрыг нийлүүлээд 952 м.кв газрыг кадастрын мэдээллийн санд оруулсан байсан. Хэзээ ч зусланд нэг хүнд 952 м.кв газар олгодоггүй болно.
13. Сүхбаатар дүүргийн газрын албаны болон тус дүүргийн Засаг даргын гаргасан шийдвэрүүдийг дээд шатны Засаг дарга болох нийслэлийн Засаг дарга хянан үзээд “орц, гарцгүй газар газар эзэмшүүлсэн байна, бусдын газартай давхцуулсан байна” гэх үндэслэлээр “захирамжаа хүчингүй болго” гэсэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэрт хариуцагч болон гуравдагч этгээд нар гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх нь “дээд шатны Засаг даргын шийдвэрийг биелүүлээгүй доод шатны Засаг даргын эс үйлдэхүйг хууль ёсны” гэж шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна. Эндээс үзэхэд давж заалдах шатны шүүх нь Ц.Д-т эзэмшүүлсэн 623 м.кв газрын 101 м.кв газар нь нэхэмжлэгчийн 425 м.кв байх ёстой газартай давхацсан болохыг ойлгоогүй. Сүхбаатар дүүргийн Засаг даргаас Ц.Д-т эзэмшүүлсэн газар нь 4 талаасаа ямар ч орц, гарцгүй бөгөөд иргэн П.Б-ынгазартай давхацсан байтал газрын албан тушаалтнууд нь П.Балжиннямыг “зууж”, түүнээс нууцалж байгаад түүний газраас Ц.Д-т нэмж өгч байгаад газар эзэмших гэрчилгээ олгосон нь шударга ёс, тэгш эрх мөн гэж үү. Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
14. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасанд нийцсэн байна.
15. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/340 дүгээр захирамжаар Шарга морьтод 623 м.кв газрыг зуслангийн зориулалтаар Ц.Д-т эзэмшүүлсэн, мөн Засаг даргын даргын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/187 дугаар захирамжаар уг газрыг Т.Майцэцэгт шилжүүлэн эзэмшүүлсэн, нэхэмжлэгч П.Балжинням нь дээрх захирамжуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэх шийдвэрлэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...түрүүлж гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, ...миний эзэмшсэн газрыг бусдад эзэмшүүлсэн нь хууль бус” гэж маргажээ.
16. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч П.Балжинням нь 2012 онд өөрийн эзэмшиж байгаа газрын хил заагийг эргэлтийн цэгээр тэмдэглүүлж, газрын кадастрын зургийг хийлгүүлж, 425 м.кв газар эзэмшихийг хүсч 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад хүсэлтээ гаргасан, дүүргийн Газрын албанаас “тухайн газар нь иргэн Ч.Ц-гийннэр дээр бүртгэлтэй байгаа тул гэрчилгээ олгох боломжгүй” гэсэн хариу өгсөн, уг газар нь нийслэлийн газрын мэдээллийн сангийн бүртгэлд 2004 онд иргэн Ч.Ц-гийннэр дээр бүртгэгдсэн нэгж талбарын 18643328832162 дугаар бүхий 12 эргэлтийн цэгээр тодорхойлогдсон 952 м.кв газарт хамаарсан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
17. Түүнчлэн, П.Балжинням нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад “...хөрш айлын газрыг нийлүүлж бүртгэсэн нь хууль бус, Ч.Ц-гийннэр дээрх кадастрын зураг, бүртгэлийг хүчингүй болгох, ...425 м.кв газрыг эзэмшүүлэхийг хүссэн” гомдол гаргасан ба дүүргийн Газрын албанаас газар дээр нь очиж үзээд “...Ч.Ц-гийнэзэмшихийг хүссэн 623 м.кв газрын үлдэх газарт орц, гарцгүй, ...эзэмшүүлэх гэрчилгээ олгох боломжгүй” гэж шийдвэрлэж байжээ.
18. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “... “газрын кадастр” гэж газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, газрын улсын бүртгэл эрхлэх үйл ажиллагааг” ойлгохоор, 10 дугаар зүйлийн 10.1-д “газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, ...эрхлэх”-ээр, 11 дүгээр зүйлийн 11.1-д “газрыг эзэмшил, эсхүл ашиглалтад олгосноос үл хамааруулан газрын тоо бүртгэлийг нэгдмэл сангийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрээр хөтлөж, газрын мэдээллийн улсын санд оруулах”-аар тус тус заасан ба 2004 онд улсын хэмжээнд хийсэн зуслангийн газрыг зурагжуулах, бүртгэлжүүлэх ажлын хүрээнд тухайн үед хил заагаар зааглагдаагүй байсан бөгөөд Улаанбаатар хотын зуслангийн товчооноос 1992 онд олгосон “зуслангийн сууцны үнэмлэх” зэрэгт үндэслэн Ч.Ц-гийннэр дээр 952 м.кв газрыг бүртгэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
19. Эндээс үзвэл, зусланд хөршөөр олон жилийн туршид зэргэлдээ газрыг аль аль нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр эзэмшиж байсан боловч тухайн газар нь нэгнийх нь нэр дээр бүхэлдээ бүртгэгдсэн байсан энэ маргааны хувьд нэхэмжлэгч нь өөрийн бодитойгоор эзэмшиж байсан гэх 425 м.кв газраа эзэмшихээр хүсэлт гаргах үедээ уг бүртгэлийг мэдэж, маргаж байсан боловч маргаанаа Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “кадастрын зураглалтай холбогдсон маргааныг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэх ба уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана”, 20.2-т “газрын кадастртай холбогдсон маргааныг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэх ба уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана” гэсний дагуу эрх бүхий байгууллагад нь гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй, тухайн тохиолдолд кадастрын зураг, газрын бүртгэлийн маргаан хэвээр байсан учраас Сүхбаатар дүүргийн Засаг даргын татгалзсан шийдвэр /албан бичиг/-ийг буруутгах боломжгүй, дүүргийн Газрын албыг “бүртгэлийг хүчингүй болгоогүй, шийдвэрлээгүй” эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй.
20. Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...П.Б-ынэзэмшилд байгаа газрыг давхцуулан Ч.Ц-гийннэрээр бүртгэсэн, ...давхцал үүсгээд буй 100 м.кв газраас болж Д.Балжиннямын газар эзэмших эх бүхэлдээ хязгаарлагдсан” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй.
21. Түүнчлэн, нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан шүүхээс Ц.Д-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан, Ц.Д- нь хэргийн оролцогчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд түүний гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрч маргаанаа дуусгасан гэх баримтгүй, иймд “...шүүхийн шийдвэрийн дараа нэхэмжлэгч Д.Балжинням, гуравдагч этгээд Т.Мнар эвлэрч холбогдох хүсэлтээ Газрын албанд өгчихсөн байхад эрх, ашиг нь хөндөгдөхгүй болсон Ц.Д-ийн гомдлыг хангасан нь шударга бус үйлдэл” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй байна.
22. Нэхэмжлэгчийн гомдлыг шийдвэрлэсэн дээд шатны буюу нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 07/27 дугаартай албан бичигт “...Ц.Д-ийн 2015 оны А/340 дүгээр захирамжийг хэсэгчлэн хүчингүй болгож, Д.Балжиннямын гомдлыг барагдуулах арга хэмжээ авах”-ыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад мэдэгдсэн, уг баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинээр гарсан ба тухайн маргааны хувьд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/340 дүгээр, 2017 оны А/187 дугаар захирамжийн Ц.Д-, Т.М нарт холбогдох хэсэг хэвээр байхад нэхэмжлэгч нь маргааны нэг зүйлийн хувьд доод шатны Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр үйлчилж байгаа захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэгэн зэрэг гаргасан, энэ тохиолдолд актыг хүчингүй болгох шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн ашиг сонирхол сэргээгдэх боломжтой юм.
23. Өөрөөр хэлбэл, тухайн маргааны зүйл нь “газрыг давхцуулан эзэмшүүлсэн” гэх Сүхбаатар дүүргийн Засаг даргын дээрх захирамж бөгөөд П.Б-ынэзэмшихээр хүсэлт болгосон газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн гэх баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...доод шатны засаг даргын эс үйлдэхүй хууль ёсны гэж шийдвэрлэсэнд гомдолтой, ...П.Б-ын газраас Ц.Д-т нэмж өгсөн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
24. Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх, эсхүл хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгах” тухай гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0414 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалангийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ