Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2024/03276

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* дүүрэг, ******* дугаар хороо, Э******* ******* *******, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, Б******* овогт Ж******* Г /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо, Б дугаар байр, тоот хаягт оршин суух, Б овогт Х Г /рд:/-д холбогдох,

100,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагчийн төлөөлөгч Ю.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Будханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч Ж.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч Т.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Г нь өөрийн өмчлөлдөө арлын дугаартай Тоёота Данд Крузер-200 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2011 онд худалдаж авсан ба Ж.Г дүү гэх Х.Г нь Ула хот, Сонгинохайрхан дүүрэгт хоёулаа газар хувааж худалдаж авъя, худалдан авах гэж буй газрын төлбөр нь 200,000,000 төгрөг бөгөөд Ж.Г нь өөрийн өмчлөлийн арлын дугаартай Тоёота Ланд Крузер-200 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр худалдаж авч буй газрын төлбөрт 90,000,000 /ерэн сая / төгрөгөөр тооцон, үлдэгдэл 10,000,000 / ар сая / төгрөгийг Ж.Г эхнэр Д.Т нь Х.Г дансанд тус тус шилжүүлсэн байдаг.

Гэвч бодит байдал дээрээ Ж.Г нь газраа худалдан авч чадаагүй байх бөгөөд тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлж, Х.Г эзэмшилд шилжүүлж, хүлээлгэн өгсөн.

Энэхүү асуудлаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан боловч 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын дугаартай тогтоолоор Хэрэг бүртгэлтийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан болно.

Иймд Х.Гас 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өөртөө шилжүүлж авсан арлын дугаартай Тоёота Ланд Крузер-200 загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 90 000 000 /ерэн сая/ төгрөг, Ж.Г эхнэр Д.Таас Х.Гд шилжүүлсэн 10 000 000 /ар сая/ төгрөг, нийт 100 000 000 /зуун сая/ төгрөгийг Х.Гас гаргуулж өгнө үү.

1а. Зохигчид өмнө нь хувийн харилцаатай байсан. Хариуцагч нь СХД-т Б гэх хүнээс газар авах боллоо. Ингээд хамтарч ажиллах болсон. Газрын үнэ нь 200 сая төгрөг тул эхнэрийн дүүгийн нэр дээр байсан машиныг шилжүүлээд нэмж 10 сая төгрөг шилжүүлэх болсон. Үүний дагуу 2012 онд хариуцагчийн нэр дээр 12 сарын 5-нд машиныг шилжүүлсэн байдаг. Энэ нь лавлагаагаар авагдсан. Мөн 10 сая төгрөгийг эхнэр нь шилжүүлсэн. Улмаар газрын гэрчилгээний талаар мэдээгүй боловч газар дээр үйл ажиллагаа явуулаад байдаг. 2017-2018 онд газар эзэмших эрх дээр маргаан үүссэн. Ингээд намайг залилчихлаа гээд цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Прокурорын тогтоолоор эрүүгийн шинэ хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хаагдсан. Хариуцагч нь 90 сая төгрөгт машин авсан, 10 сая төгрөг авсан гэдгээ хэлдэг юм. Давж заалдах шатны шүүх газрын эрх байсан эсэх нь эргэлзээтэй гэсэн байдаг. Гэтэл 2021 он хүртэл хариуцагч эзэмшиж байсан байдаг. 2018 оноос хойш нэхэмжлэгч нь шүүхэд хандаагүй. Хөөн хэлэлцэх хугацаа алдсан байна гэдэг. Сая ирсэн баримтаар 2021 он хүртэл эзэмшиж байсан байна. 2012 оны хуулиар газар зарах гэж байхгүй. Гэтэл газар худалдаж авах гээд л мөнгийг шилжүүлсэн байдаг. Тэгэхээр бид хуулийн 492.1 байна гэж үзээд байгаа юм. 2018 онд тогтоол гарснаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон. Мөн хариуцагч нь газрыг эзэмшээд байсан боловч төлбөр төлөөгүй гээд эрх хүчингүй болсон юм. Давах хэзээ шаардах эрх үүсэхийг эргэлзээтэй гэдэг юм. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн талаар мэдээгүй л явсан байдаг юм. Үл ойлголцлоос болоод цагдаад хандсан байдаг. Хариуцагч машин, мөнгө шилжүүлснийг зөвшөөрдөг. Шударга ёсны зарчим байх ёстой. Газрын эзэмших эрх дээр нэхэмжлэгчийн нэрийг оруулаагүй байдаг. Талууд авсан өгсөн юмаа зөвшөөрдөг. Гол нь нэхэмжлэгчийн мөнгөөр газар авсан боловч нэрийг нь оруулаагүйгээс болж маргаан үүссэн. Хэрэв нэр нь байсан бол энэ талаар маргахгүй юм. Газрын төлбөрийн талаар нэр нь байхгүй шүү дээ. Өмнөх шүүх дээр газар эзэмших эрх шилжиж ирээгүй гэдэг юм. Шаардах эрхийн хугацааг хэзээнээс тоолох талаар маргадаг. Прокурорын тогтоол гарснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогсож байгаа юм. Дундаа газар авна гэчхээд 2021 он хүртэл өөр дээр нь байсан байдаг. Хэрэв хамтарч ажилласан гэвэл тусгайлсан хугацаа байхгүй юм гэв.

2. хариуцагчийн төлөөлөгч Ю.С нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Г нэхэмжлэлийн шаардлагатай уншиж танилцлаа өр төлбөрийн асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна

Х.Г нь 2012 онд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8000 м.кв газрыг өөрийн танил Ж.Гтай хувааж авахаар тохиролцон, газрын үнэ болох 200.000.000 төгрөгийг хувааж төлөхөөр болсон бөгөөд Ж.Г нь өөрийн худалдан авсан газрын төлбөрийг 90.000.000 төгрөгт нь машин оролцуулж өгсөн нь үнэн.

Гэхдээ уг машиныг Ц.Г нь 2012 оны 11 сарын 05-ны өдөр Х.Г нэр лүү шилжүүлсэн боловч Х.Г нь 2012 оны 11 сарын 12-ны өдөр тухайн үед газрын эзэн байсан хүний хэлснээр ‘Д ” ХХК-ны нэр лүү шууд шилжүүлж тооцоо хийсэн. Мөн 10.000.000 төгрөгийг тухайн үед нь газраа зарсан хүний дансанд нь шилжүүлсэн байдаг.

Иймээс 2012 ондоо газраа тус тусдаа авч эзэмшиж ашиглаж байсан бөгөөд 2017 онд газрын гэрчилгээг сунгуулж чадаагүй юм. Гэхдээ 2012 оноос 2022 он хүртэл Ж.Г нь газар дээрээ үйл ажиллагаа явуулж, “Төмрийн худалдаа” явуулж байсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.                   Х.Г нь Ж.Г машин болон мөнгийг өөртөө аваагүй Ж.Г нь газар худалдаж авсан гэх хүн лүүгээ шилжүүлсэн. Уг машин нь Ц.Гын эзэмшлийнх байсан бөгөөд тухайн үед нь газрын төлбөрт нь шилжүүлсэн.

2.                   Ж.Г нь 2018 онд Х.Гантулгыг залилан мэхэлсэн гэж Цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас 2018 оны 11 сарын 23 -ны өдрийн дугаар Прокурорын тогтоол гарч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр тогтоол байдаг.

3.                   Ж.Г эхнэр Д.Т, Ц.Г нар нь тус дүүргийн шүүхэд Х.Гас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 100.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхээс 2023 оны 07 сарын 25-ны өдрийн 101\ШШ2023\0*******31 дугаар шийдвэр гарч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Тус шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа.

Иймд Ж.Г нэхэмжлэлд дурдсан шаардлагын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа зэргийг хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2а. Нэхэмжлэгчийг ерөнхийд нь ойлгодог. Зохигчид найз нөхдийн холбоотой төмрийн худалдаа эрхэлдэг. Газар авах саналыг хариуцагч гаргасан. 8,000 м.кв газар байгааг худалдаж авах санал гаргасан. Ингээд 2012.11.5-нд нэхэмжлэгчээс газрын үнэнд автомашиныг шилжүүлсэн. Үүнийг хариуцагч нь газар зарж байгаа хүний хүсэлтийн дагуу 11 сарын 12-нд д уруу шилжүүлсэн. Мөн үлдэх 10 сая төгрөгийг нэхэмжлэгч нь газар зарж байгаа Б уруу шилжүүлсэн байдаг. Ингээд уг газраа 2012 оны 11 сараас хойш газраа эзэмшиж ашиглаж байсан. Газар нь эзэмших эрхтэй байсан. 2022 он хүртэл зохигчид газар дээрээ төмрийн худалдаа эрхэлдэг байсан. Хариуцагч нь 2017 онд газрын эрхийг авсан. Гэвч газрын төлбөр төлөөгүй тул эрх цуцлагдсан. Нэхэмжлэгч нь газар эзэмшиж байсан тул эрх зөрчигдөж байсан талаар мэдэж байсан. Ялангуяа газрын төлбөр төлөх ёстой талаар хариуцагчаас нэхэмжлэгчид хэлсэн байдаг. Төлөөгүй маргаан нь хэний нэр дээр байгаагаас шалтгаалсан байдаг юм. Энэ асуудлыг нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Ингээд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хаагдсан. Ингээд иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрх нээлттэй орхисон. Өнөөдөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэл гаргадаг. Энд нэхэмжлэгчийн эхнэр Т, машины өмчлөгч Г нар нь 100 сая төгрөг нэхэж нэхэмжлэл гаргасан байдаг. Үүнийг 2023.07.25 өдөр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Энэ шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд гомдол гаргаагүй. Дахин гаргахдаа Ж.Г 100 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэ хэргийг 2024.1.*******-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэрэгсэхгүй болгосон. Энэ шийдвэрт гомдол гаргаад эрх нь хэзээ зөрчигдөж эхэлсэн талаар шалгах, мөн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүрэгтэй холбоотойгоор буцаасан. Шинээр ирсэн баримтыг үзэхэд Тийн данснаас хариуцагчийн дансанд мөнгө шилжүүлээгүй байна. Хариуцагч нь анхнаасаа хэлдэг газар зарсан хүн уруу мөнгө шилжүүлсэн байдаг. Хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж байгаа бол мөнгө машиныг аваагүй юм. Газрын өмнөх эзэмшигч уруу шилжүүлсэн байдаг. Үүний дагуу газрын эрх шилжиж ирсэн юм. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй юм. Харин газрын аваад 2012-2022 он хүртэл газрыг эзэмшсэн байдаг. Газраа авчхаад хэлэхгүй байсан бол болох юм. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь газрыг хамтарч эзэмшиж байсан талаар хэлж байна. 2012 оноос л тал газраа авах эрх нь байсан боловч энэ талаар нэхэж байгаагүй юм. Мөнгийг нь төлсөн тул газар эзэмших эрх шилжиж ирсэн юм. Одоо хүртэл улс газраа хурааж авсан зүйл байхгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Мөн 10 жилийн ерөнхий хугацаа дууссан. Газрын эрх хүчингүй болчихоор л 10 жил ашиглачхаад гэнэт л мөнгө олж авах гэж үзсэн байна гэв.

3.         Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс:Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх5-8/, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар тогтоолын хуулбар /хх9-11/,

3б. Хариуцагчаас: Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0*******31 дүгээр шийдвэрийн хуулбар /хх24-30/, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар албан тоотын хуулбар /хх48/,

3в. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дараах нотлох баримтыг гаргуулсан: Хаан банкнаас гүйлгээ хийгдсэн эсэх лавлагаа /хх103/, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас маргаж буй газрын эзэмших эрхтэй холбогдох архивын баримтууд /хх104-141/

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

                 ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 90,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.         Нэхэмжлэгч Ж.Г нь 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

3.         Хариуцагч Х.Г нь автомашин болон мөнгөн хөрөнгийг аваагүй, газар эзэмших эрх зарсан хүн авсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна.

4.         Зохигчид 2012 онд бусдаас газар эзэмших эрх худалдан авахаар харилцан тохиролцсон. Газар эзэмших эрхийг 200,000,000 төгрөгөөр буюу тус бүр 100,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. Энэхүү үйл баримтын талаар маргаагүй.

5.         Маргаж буй Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонд байрлах 8,000 м.кв талбайтай газрын эзэмших эрх нь тус дүүргийн Засаг даргын  2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дүгээр захирамжаар өмнөх эзэмшигч В.Бгээс хариуцагч Х.Гд шилжсэн байна. /хх137-139/

Улмаар нэхэмжлэгчийг эзэмшигчээр бүртгүүлээгүй үйл баримтын талаар маргаагүй. Мөн хариуцагч нь газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан болох нь эрх шилжүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх120, 130/

Гэхдээ нэхэмжлэгч нь шилжүүлж өгнө гэдэг байсан, хариуцагч нь түрдээ чиний нэр дээр байг гэж хэлдэг байсан гэж зөрүүтэй тайлбарлаж байна.

5а. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар тогтоолоос үзэхэд нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн талаар гомдол гаргасан. Тодруулбал, эзэмших эрх худалдан авахаар тохиролцсон боловч түүний эд хөрөнгөөр газрыг худалдан авсан боловч эрхийг шилжүүлж өгөөгүй гэжээ. Харин хариуцагч нь газар эзэмших эрх шилжүүлэх боломжтой талаар тайлбарладаг боловч энэ талаар ямар нэг идэвхтэй үйлдэл хийгээгүй. Улмаар газрын алба буюу төрийн байгууллага газар эзэмших эрх шилжүүлэх буюу хамтран эзэмшигчээр бүртгүүлэхийг зөвшөөрөөгүй гэх боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй. Иймд нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ шилжүүлэн авахыг хүсэж байсан бөгөөд харин хариуцагч нь шилжүүлж өгөөгүй болох нь дээрх үйл баримтаар тогтоогдож байна.

6.         Эдгээрээс үзэхэд хариуцагч нь газрын зарим хэсгийн төлбөрийг нэхэмжлэгчийн эд хөрөнгөөр буюу автомашинаар төлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. Тодруулбал, Toyota Land Cruiser-200 маркийн улсын дугаартай автомашин нь нэхэмжлэгчийн дүү гэх Ц.Гын өмчлөлөөс эхлээд хариуцагчийн өмчлөлд шилжээд дараа нь газар эзэмших эрх худалдагчийн заасан этгээд буюу “Д ” ХХК өмчлөлд шилжүүлсэн гэж талууд тайлбарласан.

Энэхүү тайлбар нь газрын өмнөх эзэмшигч В.Бд 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр олгосон газар эзэмших эрхийн дүгээр гэрчилгээний хуулбар болон автомашины өмчлөгчийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх125, 5-8/

Дээрх автомашиныг 90,000,000 төгрөгөөр тооцож шилжүүлсэн талаар маргаагүй тул хариуцагч нь энэхүү мөнгөн дүнгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Учир нь зохигчид хамтран газар эзэмших эрх худалдан авахаар тохиролцож, үнийг тэнцүү хэмжээгээр төлөхөөр тохиролцсон, улмаар нэхэмжлэгч үнийн дийлэнх хэсэгт эд хөрөнгө шилжүүлсэн боловч газар эзэмших эрх нэхэмжлэгчид шилжигдээгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь газрын дан ганц эзэмшигчээр бүртгүүлсэн тул худалдах худалдан авах гэрээний үнийг төлөх үүргийн зарим хэсгийг бусдаар гүйцэтгүүлж, үүргээс *******лөгдсөн.

7.         Хариуцагч нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул хөөн хэлэлцэх хугацааг мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан ерөнхий хугацаа болох 10 жилээр тооцох бөгөөд зохигчдын хооронд үүссэн маргаан нь мөн зүйлийн 75.2-т заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаанд хамаарахгүй.

Нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хэрэг бүртгэлтийн хэрэг шалгагдаж, улмаар дээрх 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан байна.

Ийнхүү асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байсан, хариуцагч нь газар эзэмших эрх шилжүүлж өгөхийг зөвшөөрч байсан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн зүйлийн 79.7-д зааснаар дээрх дугаар тогтоол гарсан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс дахин тоологдсон.

Иймд нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй.

8.         Нэхэмжлэгч нь 10,000,000 төгрөгийг 2012 оны 11 дүгээр сард өөрийн эхнэр Д.Тийн дансаар шилжүүлсэн гэж тайлбарлаж байна. Гэвч нэхэмжлэгчийн тодорхойлсон тухайн цаг хугацаанд Д.Тийн данснаас 10,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдээгүй болох нь Хаан банкны 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 29/65 дугаар лавлагаагаар тогтоогдсон. Иймд хариуцагчийг мөнгөн хэлбэрээр буюу үүргээ бусдаар гүйцэтгүүлэх замаар 10,000,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

9.         Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар захирамжаар хариуцагчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. /хх140, 141/

Улмаар хариуцагч нь нэхэмжлэгчийг газрын хамтран эзэмшигчээр бүртгүүлээгүй, газар эзэмших эрх нь дан ганц хариуцагчид байсан тул ийнхүү эрх цуцлагдсанаар үүсэх эрсдэлийг хариуцагч хариуцна.

Харин зохигч хэн нь нэхэмжлэгчийг газар ашиглаж байсантай холбогдуулан ямар нэг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.

10.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 1*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч Х.Гас 90,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 607,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД