| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/00594/И |
| Дугаар | 101/ШШ2024/03275 |
| Огноо | 2024-07-01 |
| Маргааны төрөл | Газартай холбогдсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2024/03275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х******* дүүрэг, ******* дүгээр хороо, Бу******* ******* ******* гудамж, ******* тоотод оршин суух Б******* овогт О******* Ж******* /рд:ХЙ6*******00162/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, Т гудамж байр 11******* тоотод оршин суух Б овогт А А /рд:УХ750721/
Хариуцагч: Б дүүрэг, 1 дугаар хороо, “А ” өөрийн байранд оршин байрлах “Н ” ХХК /рд:/ нарт холбогдох,
Хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Н, Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Будханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Ж******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тодруулсан шаардлага, түүний төлөөлөгч Т.У, О.Н нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******15 онд Б дүүргийн Засаг даргын *******15 оны А/4 дугаартай захирамжаар Нийслэлийн Б дүүргийн 1 дугаар хороо, 1 дүгээр гудамжны тоотод иргэний ахуйн зориулалтаар *******8 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж авсан. Гэтэл нэхэмжлэгчийн тус тоот газарт иргэн А.А нь хууль бус үйлдэл гаргаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж автомашины зогсоолыг барьж байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж эхэлсэн үеэс эхлэн удаа дараа хууль бус үйлдлээ зогсохыг шаардсан боловч шаардлагыг үл биелүүлэн автомашины зогсоолоо барьж, бетонон хашаагаар хашсан байдаг. Нэхэмжлэгчийг газраа Газрын тухай болон бусад хууль тогтоомжид заасан журам болон дүүргийн Газар зохион байгуулалтын албатай байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд заасан хуулийн нөхцөлийн дагуу газраа ашиглах, эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч А.Аын гаргасан хууль бус үйлдэл саад учруулаад байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******18 онд “Газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан. Тухайн үед шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, хянаад иргэний хэрэг үүсгэж улмаар Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******18 оны дугаар сарын 1*******-ний өдрийн 101/Ш*******18/21510 дугаартай захирамжаар нэхэмжлэгч О.Ж*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.П нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ад холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дэх заалтыг үндэслэж, 117.1 дэх хэсгийг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох газар эзэмших эрхийн асуудлын талаар зохигчид захиргааны хэргийн журмаар гаж иргэний хэрэгт зохигчийн гаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа тул хуульд заасан дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан.
Нийслэлийн Засаг дарга *******1******* оны А/*******46 дугаар захирамжаар нэхэмжлэгч О.Ж*******д Б дүүргийн 1 дугаар хороо, 1 дүгээр гудамжны тоотод *******8 м.кв талбайтай, иргэний ахуйн зориулалттай газрыг 15 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлсэн Нийслэлийн Б дүүргийн Засаг даргын *******15 оны А/4 дугаар захирамжийн О.Ж******* холбогдох хэсгийг хүчингүй болгосон байдаг. Улмаар О.Ж******* нь Нийслэлийн Засаг даргын *******1******* оны А/*******46 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ************** оны дугаар сарын 08-ны өдрийн дугаар шийдвэрээр нэхэмжлэгч О.Ж*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны журмаар гомдол гаргахад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******21 оны дугаар сарын 10-ны өдрийн 5 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 21.5., 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус баримтлан нэхэмжлэгч О.Ж*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын *******1******* оны ******* дүгээр сарын 1-ны өдрийн А/*******46 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн Танхимын нийт шүүгчийн хуралдааны *******21 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болж, А.Аын гаж байсан Нийслэлийн Б дүүргийн 1 дугаар хороо, 1 дүгээр гудамжны тоотод иргэний ахуйн зориулалтаар эзэмших, *******8 м.кв талбайтай газрын эзэмших эрх О.Ж*******д хэвээр үлдсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шүүх, хяналтын шатны шүүх дээр Б дүүргийн 1 дугаар хороо, 1 дүгээр гудамжны тоотод байрлалтай, *******8 м.кв талбайтай газрын эзэмших эрх тэдгээртэй холбоотой гомдол, нэхэмжлэлийн шаардлага байхгүй тул Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******18 оны дугаар сарын 1*******-ний өдрийн 101/Ш*******18/21510 дугаартай захирамжид дурдсан үйл баримт арилсан учир нэхэмжлэгч О.Ж*******ы зүгээс хариуцагч А.Ад холбогдуулан өмнө иргэний хэргийн шүүхэд гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлага дахин гаргаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Мөн *******21 оны дугаар сарын 8-ны өдрийн Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар О.Ж*******ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлдээ хариуцагч нь гадаад улсад байх тул хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хил хамгаалах газрын *******21 оны дугаар сарын -ны өдрийн тодорхойлолтоор үндэслэл болгосон байдаг. Гэтэл А.А нь *******21 оны дугаар сарын 5-ны өдөр Чингис хаан агаарын замын боомтоор Монгол улсад нэвтэрсэн нь тодорхой болсон. Бид хил хамгаалах ерөнхий газарт хандахад хилээр орж, гарсан мэдээллийг шүүх болон эрх бүхий байгууллагаас тодруулгаар авах боломжтой гэж мэдэгдсэн.
Иймээс нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй гааны бүхий газарт А.А нь өнөөдрийг хүртэлх хугацаанд өмнө хууль зөрчиж барьсан автомашины зогсоолоо үргэлжлүүлэн ашиглаж байгаа тул уг хууль бус үйлдлийг таслан зогсоож, түүний хууль бус эзэмшлээс нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газрыг албадан чөлөөлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд дахин гаргаж байна.
1а. Нэхэмжлэгч О.Ж******* эзэмших эрхтэй Нийслэлийн БЗД-ийн 1-р хороо, 1-р гудамж, 28-Б тоот хаягт байрлах *******8 м.кв газраас 160.1 м.кв газрыг хариуцагч А.А, “Н ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Иймд хариуцагч нарын хууль бус эзэмшлээс 160.1 м.кв газрыг албадан чөлөөлж өгнө үү.
1б. Ирцтэй холбоотойгоор санал байна. Хариуцагч нарт мэдэгдэх хуудас хүргэгдсэн байна. Хариуцагч нарын төлөөлөгчид товыг утсаар мэдэгдсэн. Хуулийн 77-д зааснаар утсаар мэдэгдэх боломжтой. Ийнхүү мэдэгдсэн бол тэмдэглэл хөтөлдөг. Өмнөх хурал хариуцагч нарын төлөөлөгчийн хүсэлтээр хойшилсон. Хуулийн 76-д зааснаар хурлын товыг лавлах үүрэгтэй. Хариуцагч нарын төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. Шалтгаантай холбоотой хүсэлт баримт ирээгүй. Иймд хариуцагч нар, түүний төлөөлөгчийн эзгүйд хурлыг үргэлжлүүлж өгнө үү. Хариуцагч нарын тайлбар хэрэгт авагдсан байдаг.
Б дүүргийн Засаг даргын захирамжаар *******8 м.кв талбайтай газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн. Газар эзэмшигчийн хувьд эрхээ хэрэгжүүлэхэд Н ХХК нь хууль зөрчиж А буудлын авто зогсоолыг нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газраас 160. м.кв газрыг эзэмшиж байдаг. Энд авто зогсоол барьсан. А нь уг компанийн захирал тул түүнд шаардлага гаргаж байсан. Ингээд зөвшөөрөөгүй тул бид *******17 оноос эхлэн шүүхээр гаж эхэлсэн юм. Энэ хэргийн нэхэмжлэлийг нь *******22 онд гаргасан байдаг. Шүүгчийн захирамжаар шинжээч томилогдож гаан бүхий газрын хууль бус эзэмшлийг гаргасан ба үүгээр газрын хэмжээг гаргасан байдаг. Энэ дагуу нэхэмжлэл гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас захиргааны шүүхэд гаан үүсгэсэн байдаг. Захиргааны шүүх засаг даргын захирамж зөрчилгүй эрхийн акт гэж шийдвэрлэснээр бидний захирамж баталгаажсан юм. Компанийг хамтран хариуцагчаар татсан шалтгаан нь уг хуулийн этгээд А буудлыг барьсан байдаг. Ингэхдээ авто зогсоол барьж хашаалсан. А энэ талаар захиргааны хэргийн шүүхэд тайлбарласан тул бид иргэний давж заалдах шатны шүүхийн магадлалд зааснаар хамтран хариуцагч татсан юм. Газрыг гэрчилгээний үндсэн дээр эзэмших эрхтэй. Хариуцагч талаас хууль бусаар эзэмшсэн гэх боловч энэ нь иргэний хэргийн шүүхэд хамаарахгүй. Захиргааны хэргийн шүүх нь энэ талаар дүгнэлт өгөөд засаг дарга нь зөрчил гаргаагүй гэдэг. Дүүргийн засаг дарга эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан гэдэг юм. Энэ нь захиргааны хэргийн шүүх дүгнэчихсэн асуудал юм. Н нь А буудлыг ажиллуулдаг. Уг буудлын авто зогсоол байрлаж байгаа юм. Бид зөвхөн газрыг буцааж авах шаардлага л гаргаад байгаа юм. Бид буцааж гуу жалга болго гээгүй.
1в. *******15 онд засаг даргын захирамж гарсан боловч А нь хууль бусаар хүч түрэмгийлж авто зогсоол барьсан юм. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч захиргааны шүүхэд хариуцагч талаас 2 удаа нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг хэрэгсэхгүй болж байсан юм. Нийт 7 жил А нь авто зогсоолыг төлбөртэйгөөр ашиглуулж байгаа юм. Хууль ёсны эзэмшигч эзэмшиж чадахгүй А хууль бусаар эзэмшээд байгаа юм. Мөн нэг удаа А гадагшаа явсан гэдэг үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болсон. Түүнчлэн захиргааны хэргийн шүүх хэргийг шийдвэрлэсэн. Хашаа бол угсардаг бетонон хашаа байдаг бөгөөд асфальтаа хэрхэн нь тэдний асуудал юм. Мөн буцаагаад гуу жалга болгох эсэх нь хамаагүй зөвхөн газраа л авах талаар нэхэмжлэл гаргасан юм гэв.
2. Хариуцагч А.А болон хариуцагч нарын төлөөлөгч А.Э нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд О.Ж*******ы нэхэмжлэлтэй А.Ад холбогдох иргэний хэрэгт доорх тайлбар гаргаж байна.
*******15 онд Б дүүргийн газрын алба, Нийслэлийн газрын албанд барилга барьж байгаа талбайд ТҮЦ-ний болон бусад байдлаар газар олголт хийхгүй байхыг хүссэн хүсэлтүүдийг өгсөн байна. Гэтэл *******18 онд кадастрын зураг гаргуулан *******15 онд газар эзэмших эрх авсан байсан байна. Иймд шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2а. Тус шүүхэд хянагдаж байгаа О.Ж*******ы нэхэмжлэлтэй А.Ад холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.
1. О.Ж*******ы газар хүссэн өргөдөл нь худгийн хажуугийн налуу 10 гишгүүр шаттай гүн жалга байх ба энэ жалган дунд хашаагүй, гэргүй олон жил амьдарсан гэж л өгсөн байна. Тэгэхээр гуу жалганд гудамжны нохой мууртай хамт амьдарч байсан гэнэ.
2. Гуу жалгыг олон сая төгрөгийн зардал гарган тэгшилж, галын аваарын хаалга, бетонон хашаа, асфальтан зогсоол болгосон газрыг чөлөөлүүлэн газрыг нь ухаж хуучин жалгыг сэргээлгэх нэхэмжлэл гаргажээ.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд шал худлаа өргөдөл гаргаж, төрийн албан хаагчаар гуу жалганд хашаагүй гэргүй амьдран суудаг гэсэн хуурамч тодорхойлолт гаргуулан, хөрөнгө оруулалт хийсэн хүнээс мөнгө нэхэх шунахайн сэдэлтээр газрын эрх олж авсан нь тодорхой байна.
. А.А нь захиргааны гаан үүсгэн БЗД-ийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн засаг даргад гомдол гаргасан болно.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2б.
1. Нэхэмжлэгч О.Ж******* гэх хүн хуурамч хаягийн тодорхойлолтыг хороон даргыг авлигадаж аваад, хуурамч кадастр хийлгэж, бичиг хэргээр өргөдлийг нь хүлээж авахгүй байсан учир хэлтсийн даргыг авлигадаж цохолт хийлгээд, газрын албаны мэргэжилтнүүдийг авлигадаж хээрийн судалгаа хийлгүйгээр газрын эрх олж авсан байдаг.
Одоо авлигатай тэмцэх газраас хуурамч тодорхойлолт хийсэн этгээд, цохолт хийсэн этгээд, судалгаа хийсэн мэргэжилтнүүдийг авлига авсан байж магадгүй гэдгээр О.Ж*******ыг авлига өгсөн байж магадгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа болно.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Баатархүү гэгч этгээд О.Ж*******д үйлчлэн хууль зөрсөн гэх үндэслэлээр шүүхийн ёс зүйн хороо шалгаж байгаа болно.
. Газар эзэмших эрх зөвхөн засаг даргын захирамжаар үүсдэг. А/4 тоот захирамжийг хүчингүй болгосон байдаг ба А/4 тоотыг сэргээсэн захирамж одоо болтол шинээр гараагүй байгаа болно. Захирамжийг сэргээх шүүхийн шийдвэр гарч цаасан хэлбэрээр байгаа боловч шүүхийн шийдвэр хэрэгжээгүй, шийдвэр гүйцэтгэл явагдаагүй байгаа болно. Энэ нь газар чөлөөлөх нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг харуулж байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2в. Нэхэмжлэгч О.Ж******* нь *******18 онд газар эзэмших газраа хүлээн авахдаа дараах байдлаар хууль зөрчсөн. Үүнд:
1. Өргөдөл гомдлын урт нэртэй хууль зөрчсөн.
2. Газрын тухай хуулийн хэд хэдэн заалт зөрчсөн.
. Хаягжилтын тухай хууль зөрчсөн.
4. Хуурамч бичиг баримтаар төрийн байгууллагыг хуурсан.
Дээрх байдлаар төрийн байгууллагыг авлигадаж газрын эрх гаргасан байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
. Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
а. Нэхэмжлэгчээс: Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******21 оны дугаар сарын 08-ны өдрийн 21618 дугаар захирамжийн хуулбар /1хх6-*******/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******21 оны 0 дугаар сарын 10-ны өдрийн 5 дугаар магадлалын хуулбар /1хх10-17/, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны *******21 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр тогтоолын хуулбар /1хх18-1*******/, Б дүүргийн Газрын албаны *******17 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн дүгээр албан тоот /1хх40/, Б дүүргийн Засаг даргын *******15 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн А/4 дугаар захирамжийн хуулбар /1хх41/, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /1хх42/, кадастрын зургийн хуулбар ширхэг /1хх4, 48, 4*******/, газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /1хх44/, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын *******17 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0/55 дугаар албан тоотын хуулбар /1хх45/, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны *******2 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 26******* дүгээр тогтоолын хуулбар /1хх170-1/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******2 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаар магадлал /1хх18-18*******/,
б. Хариуцагч нараас: гэрэл зураг 7 ширхэг /1хх106-1/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл /1хх11-114/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******22 оны 0******* дүгээр сарын -ны өдрийн дүгээр захирамж /1хх150-15/, Авлигатай тэмцэх газар гаргасан гомдол 2 ширхэг /1хх17*******-180, 181/, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн *******2 оны 10 дугаар сарын 1-ны өдрийн 06/160 дугаар албан тоот /1хх1*******1/, газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /1хх1*******2/, Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан тоотын хуулбар /1хх1*******/, “Н ” ХХК-ийн *******15 оны 06 дугаар сарын 0-ны өдрийн 08 дугаар албан тоотын хуулбар /1хх1*******4/, Б дүүргийн Засаг даргын тамгын газрын *******2 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02/4 дүгээр албан тоотын хуулбар /1хх1*******5/, Нийслэлийн Засаг даргын *******1******* оны 0******* дүгээр сарын 1-ны өдрийн А/*******46 дугаар захирамжийн хуулбар /1хх1*******6/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******2 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны дугаар тэмдэглэлийн хуулбар /1хх1*******7-*******1/,
в. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дараах нотлох баримтыг гаргуулсан: нэхэмжлэгчийн дүүргийн газрын албанд гаргасан өргөдлийн хуулбар /1хх56/, гэрэл зураг 2 ширхэг /1хх57, 58/, Б дүүргийн 1 дугаар хорооны Засаг даргын *******22 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар тодорхойлолт /1хх5*******/, нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэнтэй холбогдох архивын баримтууд /1хх60-76/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын *******18 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаар албан тоотын хуулбар /1хх5/, шинжээчийн зардал /1хх6/, нэхэмжлэх /1хх7/, шинжээчийн дүгнэлт /1хх8-1/, хэмжилт хийсэн тэмдэглэл /1хх14/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын *******18 оны 10 дугаар сарын 1*******-ны өдрийн 2/*******08 дугаар албан тоотын хуулбар /1хх17/, шинжээчийн дүгнэлтийн хуулбар /1хх18-14/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч О.Ж******* нь өөрийн эзэмшлийн газрыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн эзэмшлийн *******8 м.кв газраас хариуцагч нарын эзэмшиж, ашиглаж буй 160.1 м.кв газрыг албадан чөлөөлөх гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан.
. Хариуцагч А.А, “Н ” ХХК нар нь нэхэмжлэгчийг газар эзэмших эрхийг хууль бусаар, хээл хахууль өгч, хуурамч баримт бүрдүүлж авсан, барилгын ажил эхлэх үед бусдад газар олгохгүй байх талаар хүсэлт гаргаж байсан, Нийслэлийн Засаг даргын захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хүчингүй болсон, дүүргийн Засаг даргын газар эзэмших эрх олгосон захирамж сэргээгдээгүй гэж гасан байна.
4. Хариуцагч нарын төлөөлөгч А.Э нь *******24 оны 06 дугаар сарын -ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн. Үндэслэлийг Улсын их хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа тул сонгууль дууссанаас хойш хуралдааныг зарлаж өгнө үү гэжээ. Улмаар тус шүүхийн шүүгчийн *******24 оны 06 дугаар сарын -ны өдрийн дугаар захирамжаар уг хуралдааныг хойшлуулж, хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу сонгууль дууссаны дараа буюу *******24 оны 07 дугаар сарын 01-ны өдөр товлосон. Энэхүү хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар хариуцагч нарт баталгаат шуудангаар, тэдгээрийн төлөөлөгчид шүүхэд бүртгүүлсэн утсаар мэдэгдсэн. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар хариуцагч тал шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй байдаг. Гэвч хариуцагч нар, тэдгээрийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, я нэг хүсэлт гаргаагүй тул дээрх хуулийн 100 дугаар зүйлийн 100.-т зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
5. Б дүүргийн газрын албаны *******17 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн дүгээр албан тоотоос үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн газар эзэмших эрх зөрчигдөж байгаа талаар тус албанд гомдол гаргасныг хянаад уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгчээ. Иймд Газрын тухай хуулийн 601 дүгээр зүйлийн 601.1.1-д заасан ажиллагаа хийгдсэн, өөрөөр хэлбэл шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй байна. /1хх40/
6. Б дүүргийн Засаг даргын *******15 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн А/4 дугаар захирамжаар нэхэмжлэгчид тус дүүргийн 1 дугаар хороо, Дүүргийн 1-28б тоот хаягт *******8 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгосон болох нь дээрх захирамж, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0006270 дугаар гэрчилгээ, кадастрын зураг, газар эзэмшүүлэх гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байна. /1хх41-44, , 72/
Улмаар Нийслэлийн Засаг даргын *******1******* оны 0******* дүгээр сарын 1-ны өдрийн А/*******46 дугаар захирамжаар Б дүүргийн Засаг даргын *******15 оны А/4 дугаар захирамжийн нэхэмжлэгч О.Ж*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосон. /1хх1*******6/
Энэхүү А/*******46 дугаар захирамжийг хүчингүй болгох талаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******21 оны 0 дугаар сарын 10-ны өдрийн 5 дугаар магадлалаар нэхэмжлэлийг хангаж, дээрх А/*******46 дугаар захирамжийг хүчингүй болгожээ. /1хх10-17/
Дээрх магадлалд хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн *******21 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны дүгээр тогтоолоор хэлэлцэхээс татгалзаж, магадлал хүчин төгөлдөр болсон. /1хх18-1*******/
Цаашлаад, энэ хэргийн хариуцагч А.А, “Н ” ХХК нар нь нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон Б дүүргийн Засаг даргын *******15 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн А/4 дугаар захирамжийн О.Ж*******д холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******2 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаар магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /1хх18-18*******/
Энэхүү магадлалыг тухайн хэргийн нэхэмжлэгч тал эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн *******2 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн хуралдааны 26******* дүгээр тогтоолоор гомдлыг хэлэлцэхээр татгалзжээ. /1хх170-1/
Эдгээр үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон А/4 дугаар захирамжийг хүчингүй болгосон А/*******46 дугаар захирамж өөрөө хүчингүй болсон тул А/4 дугаар захирамж хүчин төгөлдөр гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэгэнт А/4 дугаар захирамжийг хүчингүй болгосон А/*******46 дугаар захирамж өөрөө хүчингүй болсон тул А/4 дугаар захирамжийг сэргээх талаар я нэг эрхийн акт гаргах шаардлагагүй юм. Иймд хариуцагч талын нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон А/4 дугаар захирамж сэргээгдээгүй гэх татгалзал үндэслэлгүй.
7. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн *******2 оны 10 дугаар сарын 1-ны өдрийн 06/160 дугаар албан тоотоос үзэхэд хариуцагч нарын төлөөлөгч А.Э нь гаж буй асуудлаар тус газарт гомдол гаргасан боловч гомдлыг шүүхийн сахилгын хороонд шилжүүлсэн байна. Тодруулбал, тухайн асуудлыг эрүүгийн журмаар шалгаагүй байна. Иймд хариуцагч талын газар эзэмших эрхийг хууль бусаар хээл хахууль өгөх замаар авсан гэх тайлбар нотлогдсонгүй. /1хх1*******1/
8. Түүнчлэн нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон үйл баримтыг захиргааны хэргийн шатны шүүх өөр өөр нэхэмжлэлийн дагуу тус бүр 2 удаа хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийг шударга эзэмшигч болохыг тогтоосон байх тул хариуцагчийн хуурамч нотлох баримт бүрдүүлж, хууль бусаар газар эзэмших эрх авсан гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй.
*******. Иймд Иргэний хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1-д зааснаар нэхэмжлэгч О.Ж*******ыг Б дүүргийн 1 дугаар хороо, Дүүргийн 1-28б тоот хаягт *******8 м.кв талбайтай газрын шударга эзэмшигч гэж үзнэ. Мөн хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1-д зааснаар гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно.
Улмаар Иргэний хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1-д зааснаар шударга эзэмшигч нь эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.
10. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн эзэмшлийн *******8 м.кв газрын баруун хэсгээс 160,1 м.кв газрыг эзэмшиж, ашиглаж байгаа болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын *******18 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А11 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /1хх18-1*******, 8-*******/
Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******2 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд тухайн хэргийн нэхэмжлэгч А.А, “Н ” ХХК нарын төлөөлөгч нь “А.А нь хөрөнгө оруулалт хийж 0 градусын налуутай жалгыг тэгшлэн зогсоол болгож ашиглаж байсан” гэж тайлбарласан. /1хх1*******7-*******1, 1**************/
Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн *******24 оны 01 дүгээр сарын -ны өдрийн шүүх хуралдаанд энэ хэргийн хариуцагч нарын төлөөлөгч нь “асфальтан талбай “Н ” ХХК-ийн өмч” гэж тайлбарлажээ. /1хх24-25/ Түүнчлэн хариуцагч А.А нь хариуцагч “Н ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох нь тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /2хх*******/
Эдгээрээс үзэхэд гаж буй газрыг хариуцагч “Н ” ХХК, А.А нар эзэмшиж, ашиглаж байна гэж үзэх үндэслэлтэй.
11. Хариуцагч “Н ” ХХК нь *******15 оны 06 дугаар сарын 0-ны өдөр Б дүүргийн газрын албанд иргэн, хуулийн этгээдэд газар олгохгүй байх талаар хүсэлт гаргаж байжээ. /1хх1*******4/
Гэвч Газрын тухай хуулийн холбогдох заалтуудад зааснаар нийслэл, дүүргийн Засаг дарга нь батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жил шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах болон эрхийг шилжүүлэх, хугацааг сунгах зэрэг асуудлыг хянан шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, хариуцагч “Н ” ХХК нь дээрх хүсэлтийг гаргаснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хязгаарлахгүй юм.
. Эдгээр үндэслэлүүдийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн эзэмшлийн газраас хариуцагч нарын хууль бусаар эзэмшиж, ашиглаж буй 160,1 м.кв газрыг албадан чөлөөлөх үндэслэлтэй байна.
Газрын тухай хуулийн дугаар зүйлийн .1.5-д зааснаар газар чөлөөлөх гэдэг нь газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа бол дээр нь байгаа эд зүйлийг шилжүүлэх буюу буулгаж, газрыг засаж тохижуулах зэргээр өмчлөгч буюу эзэмшигчид эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг ойлгоно.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн гаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1-д зааснаар нэхэмжлэгч О.Ж*******ы эзэмшлийн Б дүүргийн 1 дугаар хороо, Дүүргийн 1-28б тоот хаягт байрлах, нэгж талбарын 1864610525*******68 дугаартай, *******8 м.кв газрын баруун талын хэсгээс 160,1 м.кв талбайг хариуцагч А.А, “Н ” ХХК нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,*******0 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******., 11*******.4, 11*******.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД