| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2022/02071/И |
| Дугаар | 142/ШШ2023/01062 |
| Огноо | 2023-08-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 142/ШШ2023/01062
2023 08 11 142/ШШ2023/01062
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг ЭҮ-ын ,
Нэхэмжлэгч: нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг ЭҮ-ын төв байранд байрлах, ЭҮ-т холбогдох, /утас: /
ЭҮ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т.Б-ийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь хууль бус болохыг, ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-гийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, ажилчдын цалингийн зөрүү гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ЭҮ-ын болон, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, Г, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч ЭҮ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э,О,Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ЭҮ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 03 сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоор ЭҮ ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай Засгийн Газрын тогтоол гарч, уг тогтоолын 2 дахь заалтад ЭҮ-ын дүрмийг хавсралтаар баталсан байдаг. Уг дүрмийн 6 дугаар хэсэгт Үйлдвэрийн газрын удирдлагын эрх хэмжээг тусгасан байдаг бөгөөд 6.10.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд томилох, хөдөлмөрийн гэрээг цуцлах, шинэчлэх эрхийг Зөвхөн ерөнхий захирал эдлэнэ гэж заасан байгаагаас харвал ЭҮ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Т.Бийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь нь тус үйлдвэрийн газрын хэмжээнд хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх болон эрх зүйн баримт бичиг болж үйлчлэх боломжгүй болох нь тодорхой байгаа болно. Үүний зэрэгцээ ЭҮ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Т.Б нь уг хуваарийг батлах эрх бүхий этгээд биш байж 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өөрт холбогдох дүрэм, журмаар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарийг баталсан нь хууль бус болохыг бүрэн дүүрэн илэрхийж байна. Тиймээс нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагаараа тодорхойлсон ЭҮ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Т.Бийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоож өгнө үү.
Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 03 сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоор ЭҮ ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай Засгийн Газрын тогтоол гарч, уг тогтоолын 2 дахь заалтад ЭҮ-ийн ТӨҮГ-ын дүрмийг хавсралтаар баталсан байдаг ба уг дүрэмд Ерөнхий захирал нь цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох эрх хэмжээтэй байхаар эрх хэмжээ түүнд олгогдсон байна. Гэтэл ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг баталсан байгаа нь тус дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа болно. Түүнчлэн ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн баталсан гэх энэхүү хуваарийн дагуу Барилга засварын цехийн ажилчдын цалинг олгож ирсэн байгаа нь өөрөө ЭҮ-ын бусад ажилчдаас Барилга засварын цехийн бусад ажилчдыг илтэд ялгаварлан гадуурхаж, Монгол Улсын Үндсэн Хууль болон Хөдөлмөрийн хуулиар хатуу дагаж мөрдөхөөр тогтоож өгсөн тэгш эрхийн суурь зарчмыг шууд зөрчиж, ЭҮ-ын цалингийн нэгдсэн сүлжээнд оруулахгүй түүний гадна ялгаварлан үлдээж нөхцөл байдал, үр дагаврыг шууд бий болгож Барилга засварын цехийн нийт ажилчдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Тиймээс ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоож өгнө үү. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 сарын 02-ны өдрийн 88 дугаар тогтоол, Ерөнхий захирлын 2019 оны 07 сарын 26-ны өдрийн дүгээр тушаалаар РСЦ ХХК нь 2019 оны 07 сарын 25-ны өдрөөс ЭҮ-ын бүтцийн нэгжээр ажиллах болсон боловч ЭҮ-ын Барилга засварын цехийн ажилчдын цалин хөлсийг 2019 оны 07 сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд тус үйлдвэрийн газрын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу бодож олгоогүйгээс тус цехийн ажилчдын цалин хөлсөө бүрэн бүтэн авах эрх хохирсоор байна.
Нэхэмжлэгч нь дээрх ЭҮ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Т.Бийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь болон ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваариуд нь хууль бус болох талаар 2022 оны 04 дүгээр сарын 06 өдөр болсон ны хурал дээр хэлэлцэгдсэн асуудлаас үүдэлтэйгээр мэдэх болсон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсгийн 154.2.2-д заасан хугацааны дотор буюу 2022 оны 06 сарын 20-ны өдрийн 11 дугаар албан бичгээр тухайн асуудлаар ЭҮ-ын Хөдөлмөрийн маргаан таслах комиссд хандсан юм. Гэтэл уг Хөдөлмөрийн маргаан таслах комисс нь биднийг гомдлыг хүлээн авсан атлаа маргаан таслах комиссын чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, ямар нэгэн хариу өгөхгүй байсаар 2022 оны 10 сарын 14-ний өдрийг хүргэсэн. Тиймээс нэхэмжлэгч нь 2022 оны 10 сарын 14-ний өдөр ЭҮ-ын Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж хариу ирүүлэхийг шаардахад тус маргаан таслах комисс нь 2022 оны 10 сарын 14-ний өдөр 05 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлж, бидний хөдөлмөрлөх эрх зөрчигдөөд байгаа асуудлыг шийдвэрлэх чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр өөрөөс зайлуулж хариуцагчийн Эдийн засгийн хэлтэст шилжүүлсэн. Уг Эдийн засгийн хэлтсийн ойлгомжгүй, тодорхойгүй хариуг хавсарган албан бичиг ирүүлсэн.
ЭҮ-ын Хөдөлмөрийн маргаан таслах комисс нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй болох нь тодорхой болсон тул уг маргааныг хуульд заасан журмын дагуу үргэлжүүлүүлэхийн тулд мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5 дахь хэсэгт заасны дагуу урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй талаар тэмдэглэл үйлдэж ирүүлэхийг шаардахад 2022 оны 11 сарын 07-ны өдөр 07 дугаар хариугаар хөдөлмөрийн сонирхлын маргаан байх тул хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлгүй хариуг ирүүлсэн болно. Бидний нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.12 дахь заалтаар тодорхойлсон Хамтын хэлэлцээ хийх, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, өөрчлөх, хөдөлмөрийн гэрээг өөрчлөхтэй холбоотойгоор түүний талуудын хооронд үүссэн саналын зөрүү буюу "хөдөлмөрийн сонирхлын маргаан" биш юм. Харин тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.16 дахь заалтаар тодорхойлсон Хөдөлмөрийн хууль тогтоомж, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хэрэгжүүлэх, эсхүл эдгээр хэм хэмжээг тайлбарлахтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн саналын зөрүү буюу "хөдөлмөрийн эрхийн маргаан" юм. Тиймээс уг маргаан таслах комиссын хариу нь үндэслэлгүй. Уг үндэслэлгүй хариуг аваад Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт заасан журмын дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах гэхэд Баян-Өндөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь байгуулагдаагүй, үйл ажиллагаа явуулж эхлээгүй байна. Тиймээс энэ талаарх албан бичгийг авсан тул шүүхээр шийвэрлүүлэхээр нэхэмжлэлээ гаргаж байна.
Жич: Нэхэмжлэгч нь ЭҮ-ын бөгөөд тус хорооны улсын бүртгэлийн гэрчилгээ ЭҮ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хадгалагддаг тул холбооноос өгөх боломжтой болох юм. Мөн бусад нотлох баримтууд нь нэхэмжлэгчид нотлох баримтын шаардлага хангасан байдлаар байхгүй тул шүүхийн журмаар хариуцагч талаас гаргуулж хэрэгт хавсаргуулах шаардлагтай байгаа болно... гэжээ.
Нэхэмжлэгч ЭҮ-ын ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гшүүхэд гаргасан 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ:
ЭҮ-ын нь тус шүүхэд хандан ЭҮ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Т.Б-ийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоолгох, ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж, иргэний хэрэг үүсч хянан хэлэлцэж байна. ЭҮ-ын ны гишүүн бөгөөд ажилтан бидний зүгээс уг иргэний хэрэгт хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүгчийн захирамжийн дагуу хамтран нэхэмжлэгчээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран нэхэмжлэгчээр оролцож байгаа болно. Хамтран нэхэмжлэгчнар нь дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 03 сарын 21 -ний өдрийн дугаар тогтоолоор ЭҮ ХХК-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай Засгийн Газрын тоггоол гарч, уг тогтоолын 2 дахь заалтад ЭҮ-ийн ТӨҮГ-ын дүрмийг хавсралтаар баталсан байдаг ба уг дүрэмд Ерөнхий захирал нь цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох эрх хэмжээтэй байхаар эрх хэмжээ түүнд олгогдсон байдаг. Гэтэл ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон гооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг багалсан байгаа нь тус дүрмийг зорчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа болно. Түүнчлэн ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн баталсан гэх энэхүү хуваарийн дагуу Барилга засварын цехийн ажилчдын цалинг олгож ирсэн байгаа нь өөрөө ЭҮ-ын бусад ажилчдаас Барилга засварын цехийн бусад ажилчдыг илтэд ялгаварлан гадуурхаж, Монгол Улсын Үндсэн Хууль болон Хөдөлмөрийн хуулиар хатуу дагаж мөрдөхөөр тогтоож өгсөн тэгш эрхийн суурь зарчмыг шууд зөрчиж, ЭҮ-ын цалингийн нэгдсэн сүлжээнд оруулахгүй түүний гадна ялгаварлан үлдээх нөхцөл байдал, үр дагаврыг шууд бий болгож Барилга засварын цехийн нийт ажилчдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж хохирооход хүргэсэн. Тиймээс ЭҮ-ын болон хамтран нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн үндсэн шаардлагаараа ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-гийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоолгохоор тодорхойлсон юм. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 сарын 02-ны өдрийн 88 дугаар тогтоол, Ерөнхий захирлын 2019 оны 07 сарын 26-ны өдрийн дүгээр тушаалаар РСЦ ХХК нь 2019 оны 07 сарын 25-ны өдрөөс ЭҮ-ын бүтцийн нэгжээр ажиллах болсон боловч ЭҮ-ын Барилга засварын цехийн ажилчдын цалин хөлсийг 2019 оны 07 сарын 25-ны өдрөос өнөөдрийг хүртэл хугацаанд тус үйлдвэрийн газрын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу бодож олгоогүйгээс тус цехийн ажилчдын цалин хөлсөө бүрэн бүтэн авах эрх хохирсоор ирсэн. Тиймээс хамтран нэхэмжлэгч нар нь Монгол Улсын Үндсэн Хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаатай эдлэхээр ологдсон эрхийнхээ дагуу хөдөлмөрийн харилцаанд ямар нэгэн ялгаварлан гадуурхалгүйгээр хариуцагч ЭҮ-ын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу цалин хөлсөө бодуулан авах, ийнхүү цалин хөлсийг бодож олгохыг хариуцагч тал буюу ажил олгогчоос шаардах эрхтэй гэж үзэж байна. Хамтран нэхэмжлэгч нар энэхүү эрхийхээ дагуу шударгаар олгогдох ёстой цалингийн олгогдоогүй зөрүүг бодож үзэхэд нэхэмжлэгч нарт тус бүр 18.806.000 төгрөгийг олгогдоогүй цалингийн зөрүүнд хариуцагчаас гаргуулан авахаар байгаа болно. Иймд хариуцагчаас нэхэмжлэгч Бнарт тус бүр 18.806.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ЭҮ-ын ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаас нэхэмжлэгч нарт тус бүр 15.760.000 төгрөг, нэхэмжлэгч 14 496 000 төгрөг, Б Э нарт 13 601 820 төгрөг, Бд 9 839 160 төгрөгийг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн үндэслэл: ЭҮ-ын нь тус шүүхэд хандан ЭҮ- ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Т.Бийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоолгох, ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж, иргэний хэрэг үүсч хянан хэлэлцэж байна.
ЭҮ-ын ны гишүүн бөгөөд ажилтан Э, Б Б, Э бидний зүгээс уг иргэний хэрэгт хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүгчийн захирамжийн дагуу хамтран нэхэмжлэгчээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран нэхэмжлэгчээр оролцож байгаа болно.
Хамтран нэхэмжлэгч Э, Б Б нар нь дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоор ЭҮ ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай Засгийн газрын тогтоол гарч, уг тогтоолын 2 дахь заалтад ЭҮ-ын дүрмийг хавсралтаар баталсан байдаг ба уг дүрэмд Ерөнхий захирал нь цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох эрх хэмжээтэй байхаар эрх хэмжээ түүнд олгогдсон байдаг. Гэтэл ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг баталсан байгаа нь тус дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа болно. Түүнчлэн ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн баталсан гэх энэхүү хуваарийн дагуу Барилга засварын цехийн ажилчдын цалинг олгож ирсэн байгаа нь өөрөө ЭҮ-ын бусад ажилчдаас Барилга засварын цехийн бусад ажилчдыг илтэд ялгаварлан гадуурхаж, Монгол Улсын Үндсэн аууль болон Хөдөлмөрийн хуулиар хатуу дагаж мөрдөхөөр тогтоож өгсөн тэгш эрхийн суурь зарчмыг шууд зөрчиж, ЭҮ-ын цалингийн нэгдсэн сүлжээнд оруулахгүй түүний гадна ялгаварлан үлдээх нөхцөл байдал, үр дагаврыг шууд бий болгож Барилга засварын цехийн нийт ажилчдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж хохирооход хүргэсэн.
Тиймээс ЭҮ-ын болон хамтран нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн үндсэн шаардлагаараа ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоолгохоор тодорхойлсон юм. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 сарын 02-ны өдрийн 88 дугаар тогтоол, Ерөнхий захирлын 2019 оны 07 сарын 26-ны өдрийн дүгээр тушаалаар РСЦ ХХК нь 2019 оны 07 сарын 25-ны өдрөөс ЭҮ-ын бүтцийн нэгжээр ажиллах болсон боловч ЭҮ-ын Барилга засварын цехийн ажилчдын цалин хөлсийг 2019 оны 07 сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд тус үйлдвэрийн газрын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу бодож олгоогүйгээс тус цехийн ажилчдын үндсэн цалингаа бүрэн бүтэн авах эрх хохирсоор ирсэн. Тиймээс хамтран нэхэмжлэгч нар нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаатай эдлэхээр ологдсон эрхийнхээ дагуу хөдөлмөрийн харилцаанд ямар нэгэн ялгаварлан гадуурхалгүйгээр хариуцагч ЭҮ-ын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу үндсэн цалингаа бодуулан авах, ийнхүү үндсэн цалинг бодож олгохыг хариуцагч тал буюу ажил олгогчоос шаардах эрхтэй гэж үзэж байна.
Хамтран нэхэмжлэгч нар энэхүү эрхийхээ дагуу шударгаар олгогдох ёстой үндсэн цалингийн олгогдоогүй зөрүүг бодож үзэхэд нэхэмжлэгч үйлдвэрчний эвлэлийн гишүүн, ажилтан нарт тус бүр 15.760.000 төгрөг, нэхэмжлэгч Э-д 14 496 000 төгрөг, Б Э 13 601 820 төгрөг, Б-д 9 839 160 төгрөгийг олгогдоогүй үндсэн цалингийн зөрүүнд хариуцагчаас гаргуулан авахаар байгаа болно.
Иймд хариуцагчаас нэхэмжлэгч А,Ү,Ц нарт тус бүр 15.760.000 төгрөг, Э 14496000 төгрөг, Б Э 13 601 820 төгрөгийг нарт, Бд 9 839 160 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ЭҮ-ын ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ:
.
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаас нэхэмжлэгч нарт тус бүр 15.760.000 төгрөгийг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн үндэслэл: ЭҮ-ын нь тус шүүхэд хандан ЭҮ- ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Т.Бийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоолгох, ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж, иргэний хэрэг үүсч хянан хэлэлцэж байна.
ЭҮ-ын ны гишүүн бөгөөд ажилтан бидний зүгээс уг иргэний хэрэгт хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүгчийн захирамжийн дагуу хамтран нэхэмжлэгчээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран нэхэмжлэгчээр оролцож байгаа болно.
Хамтран нэхэмжлэгч нар нь дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоор ЭҮ ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай Засгийн газрын тогтоол гарч, уг тогтоолын 2 дахь заалтад ЭҮ-ийн ТӨҮГ-ын дүрмийг хавсралтаар баталсан байдаг ба уг дүрэмд Ерөнхий захирал нь цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан үндсэн цалинг тогтоох эрх хэмжээтэй байхаар эрх хэмжээ түүнд олгогдсон байдаг. Гэтэл ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг баталсан байгаа нь тус дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа болно. Түүнчлэн ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн баталсан гэх энэхүү хуваарийн дагуу Барилга засварын цехийн ажилчдын үндсэн цалинг олгож ирсэн байгаа нь өөрөө ЭҮ-ын бусад ажилчдаас Барилга засварын цехийн бусад ажилчдыг илтэд ялгаварлан гадуурхаж, Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн хуулиар хатуу дагаж мөрдөхөөр тогтоож өгсөн тэгш эрхийн суурь зарчмыг шууд зөрчиж, ЭҮ-ын үндсэн цалингийн нэгдсэн сүлжээнд оруулахгүй түүний гадна ялгаварлан үлдээх нөхцөл байдал, үр дагаврыг шууд бий болгож Барилга засварын цехийн нийт ажилчдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж хохирооход хүргэсэн. Тиймээс ЭҮ-ын болон хамтран нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн үндсэн шаардлагаараа ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоолгох-оор тодорхойлсон юм.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 сарын 02-ны өдрийн 88 дугаар тогтоол, Ерөнхий захирлын 2019 оны 07 сарын 26-ны өдрийн дүгээр тушаалаар РСЦ ХХК нь 2019 оны 07 сарын 25-ны өдрөөс ЭҮ-ын бүтцийн нэгжээр ажиллах болсон боловч ЭҮ-ын Барилга засварын цехийн ажилчдын үндсэн цалинг 2019 оны 07 сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд тус үйлдвэрийн газрын үндсэн цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу бодож олгоогүйгээс тус цехийн ажилчдын үндсэн цалинг бүрэн бүтэн авах эрх хохирсоор ирсэн. Тиймээс хамтран нэхэмжлэгч нар нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаатай эдлэхээр ологдсон эрхийнхээ дагуу хөдөлмөрийн харилцаанд ямар нэгэн ялгаварлан гадуурхалгүйгээр хариуцагч ЭҮ-ын үндсэн цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу үндсэн цалинг бодуулан авах, ийнхүү үндсэн цалинг бодож олгохыг хариуцагч тал буюу ажил олгогчоос шаардах эрхтэй гэж үзэж байна.
Хамтран нэхэмжлэгч нар энэхүү эрхийхээ дагуу шударгаар олгогдох ёстой үндсэн цалингийн олгогдоогүй зөрүүг бодож үзэхэд нэхэмжлэгч нарт тус бүр 15.760.000 төгрөгийг олгогдоогүй үндсэн цалингийн зөрүүнд хариуцагчаас гаргуулан авахаар байгаа болно. Иймд хариуцагчаас нэхэмжлэгч нарт тус бүр 15.760.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ЭҮ-ын ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ:
ЭҮ-ын нь тус шүүхэд хандан ЭҮ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Т.Бийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоолгох, ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж, иргэний хэрэг үүсч хянан хэлэлцэж байна.
ЭҮ-ын -ны гишүүн бөгөөд ажилтан Э миний зүгээс уг иргэний хэрэгт хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүгчийн захирамжийн дагуу хамтран нэхэмжлэгчээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран нэхэмжлэгчээр оролцож байгаа болно.
Хамтран нэхэмжлэгч Э нь дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоор ЭҮ ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай Засгийн газрын тогтоол гарч, уг тогтоолын 2 дахь заалтад ЭҮ-ын дүрмийг хавсралтаар баталсан байдаг ба уг дүрэмд Ерөнхий захирал нь цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох эрх хэмжээтэй байхаар эрх хэмжээ түүнд олгогдсон байдаг. Гэтэл ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарь-г баталсан байгаа нь тус дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа болно. Түүнчлэн ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн баталсан гэх энэхүү хуваарийн дагуу Барилга засварын цехийн ажилчдын цалинг олгож ирсэн байгаа нь өөрөө ЭҮ- ын бусад ажилчдаас Барилга засварын цехийн бусад ажилчдыг илтэд ялгаварлан гадуурхаж, Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн хуулиар хатуу дагаж мөрдөхөөр тогтоож өгсөн тэгш эрхийн суурь зарчмыг шууд зөрчиж, ЭҮ-ын цалингийн нэгдсэн сүлжээнд оруулахгүй түүний гадна ялгаварлан үлдээх нөхцөл байдал, үр дагаврыг шууд бий болгож Барилга засварын цехийн нийт ажилчдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж хохирооход хүргэсэн. Тиймээс ЭҮ-ын болон хамтран нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн үндсэн шаардлагаараа ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоолгох-оор тодорхойлсон юм. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 сарын 02-ны өдрийн 88 дугаар тогтоол, Ерөнхий захирлын 2019 оны 07 сарын 26-ны өдрийн дүгээр тушаалаар РСЦ ХХК нь 2019 оны 07 сарын 25-ны өдрөөс ЭҮ-ын бүтцийн нэгжээр ажиллах болсон боловч ЭҮ-ын Барилга засварын цехийн ажилчдын цалин хөлсийг 2019 оны 07 сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд тус үйлдвэрийн газрын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу бодож олгоогүйгээс тус цехийн ажилчдын үндсэн цалингаа бүрэн бүтэн авах эрх хохирсоор ирсэн. Тиймээс хамтран нэхэмжлэгч Э нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаатай эдлэхээр ологдсон эрхийнхээ дагуу хөдөлмөрийн харилцаанд ямар нэгэн ялгаварлан гадуурхалгүйгээр хариуцагч ЭҮ- ын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу үндсэн цалингаа бодуулан авах, ийнхүү үндсэн цалинг бодож олгохыг хариуцагч тал буюу ажил олгогчоос шаардах эрхтэй гэж үзэж байна.
Хамтран нэхэмжлэгч нар энэхүү эрхийхээ дагуу шударгаар олгогдох ёстой үндсэн цалингийн олгогдоогүй зөрүүг бодож үзэхэд нэхэмжлэгч үйлдвэрчний эвлэлийн гишүүн, ажилтан Э 15.760.000 төгрөгийг олгогдоогүй үндсэн цалингийн зөрүүнд хариуцагчаас гаргуулан авахаар байгаа болно. Иймд хариуцагчаас нэхэмжлэгч Эт 15.760.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ЭҮ-ын ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ЭҮ-ын нь тус шүүхэд хандан ЭҮ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Т.Бийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоолгох, ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж, иргэний хэрэг үүсч хянан хэлэлцэж байна.
ЭҮ-ын ны гишүүн бөгөөд ажилтан ийн зүгээс уг иргэний хэрэгт хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүгчийн захирамжийн дагуу хамтран нэхэмжлэгчээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болно. Хамтран нэхэмжлэгч нь дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоор ЭҮ ХХК-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай Засгийн Газрын тогтоол гарч, уг тогтоолын 2 дахь заалтад ЭҮ-ын дүрмийг хавсралтаар баталсан байдаг ба уг дүрэмд Ерөнхий захирал нь цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох эрх хэмжээтэй байхаар эрх хэмжээ түүнд олгогдсон байдаг. Гэтэл ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг баталсан байгаа нь тус дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа болно. Түүнчлэн ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн баталсан гэх энэхүү хуваарийн дагуу Барилга засварын цехийн ажилчдын цалинг олгож ирсэн байгаа нь өөрөө ЭҮ-ын бусад ажилчдаас Барилга засварын цехийн бусад ажилчдыг илтэд ялгаварлан гадуурхаж, Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн хуулиар хатуу дагаж мөрдөхөөр тогтоож өгсөн тэгш эрхийн суурь зарчмыг шууд зөрчиж, ЭҮ-ын цалингийн нэгдсэн сүлжээнд оруулахгүй түүний гадна ялгаварлан үлдээх нөхцөл байдал, үр дагаврыг шууд бий болгож Барилга засварын цехийн нийт ажилчдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж хохирооход хүргэсэн. Тиймээс ЭҮ-ын болон хамтран нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн үндсэн шаардлагаараа ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоолгохоор тодорхойлсон юм.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 сарын 02-ны өдрийн 88 дугаар тогтоол, Ерөнхий захирлын 2019 оны 07 сарын 26-ны өдрийн дүгээр тушаалаар РСЦ ХХК нь 2019 оны 07 сарын 25-ны өдрөөс ЭҮ-ын бүтцийн нэгжээр ажиллах болсон боловч ЭҮ-ын Барилга засварын цехийн ажилчдын цалин хөлсийг 2019 оны 07 сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд тус үйлдвэрийн газрын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу бодож олгоогүйгээс тус цехийн ажилчдын үндсэн цалингаа бүрэн бүтэн авах эрх хохирсоор ирсэн. Тиймээс хамтран нэхэмжлэгч нар нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаатай эдлэхээр ологдсон эрхийнхээ дагуу хөдөлмөрийн харилцаанд ямар нэгэн ялгаварлан гадуурхалгүйгээр хариуцагч ЭҮ-ын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу үндсэн цалингаа бодуулан авах, ийнхүү үндсэн цалинг бодож олгохыг хариуцагч тал буюу ажил олгогчоос шаардах эрхтэй гэж үзэж байна. Хамтран нэхэмжлэгч нар энэхүү эрхийхээ дагуу шударгаар олгогдох ёстой үндсэн цалингийн олгогдоогүй зөрүүг бодож үзэхэд нэхэмжлэгч үйлдвэрчний эвлэлийн гишүүн ажилтан ид 18 806 000 төгрөгийг олгогдоогүй үндсэн цалингийн зөрүүнд хариуцагчаас гаргуулан авахаар байгаа болно. Иймд хариуцагчаас нэхэмжлэгч ид 18 806 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ЭҮ-ын ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ:
ЭҮ-ын нь тус шүүхэд хандан ЭҮ-ын ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер Т.Бийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоолгох, ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж, иргэний хэрэг үүсч хянан хэлэлцэж байна.
ЭҮ-ын ны гишүүн бөгөөд ажилтан нарын зүгээс уг иргэний хэрэгт хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүгчийн захирамжийн дагуу хамтран нэхэмжлэгчээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран нэхэмжлэгчээр оролцож байгаа болно.
Хамтран нэхэмжлэгч нар нь дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоор ЭҮ ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай Засгийн Газрын тогтоол гарч, уг тогтоолын 2 дахь заалтад ЭҮ-ын дүрмийг хавсралтаар баталсан байдаг ба уг дүрэмд Ерөнхий захирал нь цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох эрх хэмжээтэй байхаар эрх хэмжээ түүнд олгогдсон байдаг. Гэтэл ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг баталсан байгаа нь тус дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа болно. Түүнчлэн ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн баталсан гэх энэхүү хуваарийн дагуу Барилга засварын цехийн ажилчдын цалинг олгож ирсэн байгаа нь өөрөө ЭҮ-ын бусад ажилчдаас Барилга засварын цехийн бусад ажилчдыг илтэд ялгаварлан гадуурхаж, Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн хуулиар хатуу дагаж мөрдөхөөр тогтоож өгсөн тэгш эрхийн суурь зарчмыг шууд зөрчиж, ЭҮ-ын цалингийн нэгдсэн сүлжээнд оруулахгүй түүний гадна ялгаварлан үлдээх нөхцөл байдал, үр дагаврыг шууд бий болгож Барилга засварын цехийн нийт ажилчдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж хохирооход хүргэсэн. Тиймээс ЭҮ-ын Барилга Засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон хамтран нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн үндсэн шаардлагаараа ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоолгохоор тодорхойлсон юм. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 сарын 02-ны өдрийн 88 дугаар тогтоол, Ерөнхий захирлын 2019 оны 07 сарын 26-ны өдрийн дүгээр тушаалаар РСЦ ХХК нь 2019 оны 07 сарын 25-ны өдрөөс ЭҮ-ын бүтцийн нэгжээр ажиллах болсон боловч ЭҮ-ын Барилга засварын цехийн ажилчдын цалин хөлсийг 2019 оны 07 сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд тус үйлдвэрийн газрын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу бодож олгоогүйгээс тус цехийн ажилчдын үндсэн цалингаа бүрэн бүтэн авах эрх хохирсоор ирсэн. Тиймээс хамтран нэхэмжлэгч нар нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаатай эдлэхээр ологдсон эрхийнхээ дагуу хөдөлмөрийн харилцаанд ямар нэгэн ялгаварлан гадуурхалгүйгээр хариуцагч ЭҮ-ын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу үндсэн цалингаа бодуулан авах, ийнхүү үндсэн цалинг бодож олгохыг хариуцагч тал буюу ажил олгогчоос шаардах эрхтэй гэж үзэж байна.
Хамтран нэхэмжлэгч нар энэхүү эрхийнхээ дагуу шударгаар олгогдох ёстой үндсэн цалингийн олгогдоогүй зөрүүг бодож үзэхэд нэхэмжлэгч үйлдвэрчний эвлэлийн гишүүн, ажилтан Б, Б.Мнарт 15 760 000 төгрөгийг олгогдоогүй үндсэн цалингийн зөрүүнд хариуцагчаас гаргуулан авахаар байгаа болно.
Иймд хариуцагчаас нэхэмжлэгч үйлдвэрчний эвлэлийн гишүүн нарт тус бүр 15 760 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ЭҮ-ын ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ:
...ЭҮ-ын нь тус шүүхэд хандан ЭҮ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Т.Б-ийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоолгох, ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж, иргэний хэрэг үүсч хянан хэлэлцэж байна.
ЭҮ-ын ны гишүүн бөгөөд ажилтан Г, Л нарын зүгээс уг иргэний хэрэгт хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүгчийн захирамжийн дагуу хамтран нэхэмжлэгчээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран нэхэмжлэгчээр оролцож байгаа болно. Хамтран нэхэмжлэгч Г, Л нь дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 03 сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоор ЭҮ ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай Засгийн Газрын тогтоол гарч, уг тогтоолын 2 дахь заалтад ЭҮ-ын дүрмийг хавсралтаар баталсан байдаг ба уг дүрэмд Ерөнхий захирал нь цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох эрх хэмжээтэй байхаар эрх хэмжээ түүнд олгогдсон байдаг. Гэтэл ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг баталсан байгаа нь тус дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа болно. Түүнчлэн ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн баталсан гэх энэхүү хуваарийн дагуу Барилга засварын цехийн ажилчдын цалинг олгож ирсэн байгаа нь өөрөө ЭҮ-ын бусад ажилчдаас Барилга засварын цехийн бусад ажилчдыг илтэд ялгаварлан гадуурхаж, Монгол Улсын Үндсэн Хууль болон Хөдөлмөрийн хуулиар хатуу дагаж мөрдөхөөр тогтоож өгсөн тэгш эрхийн суурь зарчмыг шууд зөрчиж, ЭҮ-ын цалингийн нэгдсэн сүлжээнд оруулахгүй түүний гадна ялгаварлан үлдээх нөхцөл байдал, үр дагаврыг шууд бий болгож Барилга засварын цехийн нийт ажилчдин эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж хохирооход хүргэсэн. Тиймээс ЭҮ-ын болон хамтран нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн үндсэн шаардлагаараа ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоолгох-оор тодорхойлсон юм. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 сарын 02-ны өдрийн 88 дугаар тогтоол, Ерөнхий захирлын 2019 оны 07 сарын 26-ны өдрийн дүгээр тушаалаар РСЦ ХХК нь 2019 оны 07 сарын 25-ны өдрөөс ЭҮ-ын бүтцийн нэгжээр ажиллах болсон боловч ЭҮ-ын Барилга засварын цехийн ажилчдын цалин хөлсийг 2019 оны 07 сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд тус үйлдвэрийн газрын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу бодож олгоогүйгээс тус цехийн ажилчдын үндсэн цалингаа бүрэн бүтэн авах эрх хохирсоор ирсэн. Тиймээс хамтран нэхэмжлэгч нар нь Монгол Улсын Үндсэн Хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаатай эдлэхээр ологдсон эрхийнхээ дагуу хөдөлмөрийн харилцаанд ямар нэгэн ялгаварлан гадуурхалгүйгээр харцуцагч ЭҮ-ын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу үндсэн цалингаа бодуулан авах, ийнхүү үндсэн цалинг бодож олгохыг хариуцагч тал буюу ажил олгогчоос шаардах эрхтэй гэж үзэж байна. Хамтран нэхэмжлэгч нар энэхүү эрхийхээ дагуу шударгаар олгогдох ёстой үндсэн цалингийн олгогдоогүй зөрүүг бодож үзэхэд нэхэмжлэгч үйлдвэрчний эвлэлийн гишүүн, ажилтан Лд 18 806 000 төгрөгийг, Гд 15 760 000 төгрөгийг олгогдоогүй үндсэн цалингийн зөрүүнд хариуцагчаас гаргуулан авахаар байгаа болно. Иймд хариуцагчаас нэхэмжлэгч Гд 15 760 000 төгрөг, Лд 18 806 000 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч ЭҮ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ЭҮ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Т.Бийн баталсан Барилга, засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь- ийг тус тус хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон "ЭҮ-ын Барилга, засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
ЭҮ ХХК /хуучин нэрээр/ нь 2019 оны 04 дүгээр сард ЭҮ болон өөрчлөн зохион байгуулагдсан бөгөөд ЭҮ-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 тоот тушаалаар үйлдвэрийн газрын газар, хэлтэс, цех, нэгжүүдийн зохион байгуулалтын бүтцийг нэгдүгээр хавсралтаар, орон тоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан болно. Тус тушаалын нэгдүгээр хавсралтын 32-т Барилга засварын цех, хавсралт 1.31-ээр Барилга засварын цехийн зохион байгуулалтын бүтэц, хавсралт 2.31-ээр Барилга засварын цехийн орон тоог тус тус баталсан болно.
Иймд үйлдвэрийн газрын Ерөнхий захирал эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй, тус цехийн бүтэц, орон тоог огт батлаагүй, өөр субъект дээрх эрх хэмжээг нь хэрэгжүүлсэн мэтээр нэхэмжлэлд дурдсан нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэжээ.
Хариуцагч ЭҮ шүүхэд ирүүлсэн нэмэлт хариу тайлбартаа: ЭҮ-ын Барилга засварын цехиин ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Уламбаатар нь ЭҮ- ын Ерөнхий захирлын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/3031 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж, тус үйлдвэрчний эвлэлийн хороог төлөөлөн ажиллах эрхгүй болсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...
Хариуцагч ЭҮ, 2023.03.21, 2023.03.31, 2023.04.03-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариуд: ...Нэхэмжлэгч талаас 2023.03.21, 2023.03.31, 2023.04.03-ны өдрүүдэд тус тус шүүхэд хүргүүлсэн нийт 4 удаагийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гардан авч танилцаад, эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. ЭҮ ХХК /хуучин нэрээр/ нь 2019 оны 04 дүгээр сард ЭҮ болон өөрчлөн зохион байгуулагдсан бөгөөд ЭҮ-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар үйлдвэрийн газрын газар, хэлтэс, цех, нэгжүүдийн зохион байгуулалтын бүтэц, хоёрдугаар хавсралтаар орон тоо тус тус батлагдсан. Тус тушаалын нэгдүгээр хавсралтын 32-т Барилга засварын цех, хавсралт 1.31-ээр Барилга засварын цехийн зохион байгуулалтын бүтэц, хавсралт 2.31-ээр Барилга засварын цехийн орон тоог тус тус баталсан. Иймд үйлдвэрийн газрын Ерөнхий захирал эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй, тус цехийн бүтэц, орон тоог огт батлаагүй, өөр субьект дээрх эрх хэмжээг нь хэрэгжүүлсэн мэтээр үндсэн нэхэмжлэлд дурдсан нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй. Мөн Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр тушаалаар Барилга засварын цехийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс бүтцээр ажиллуулахаар шийдвэрлэж, тушаалын 2 дахь заалтаар орон тооны хуваарийг боловсруулан батлуулах, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг холбогдох бүтцийн нэгжүүдэд даалгасан.
Мөн Ерөнхий захирлын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/766 дугаар тушаалаар Барилга, засварын цехийн үндсэн ба тарифт цалингийн сүлжээ, албан тушаалын цалингийн сүлжээний шатлалыг баталсан.
Энэ хүрээнд Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч /хуучин нэрээр/ чиг үүргийн хүрээнд тус цехийн орон тооны хуваарийг баталсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Ажил олгогч ажиллах хүчний тоог төлөвлөх, ажиллах хүчний тоог ажил мэргэжлээр тогтоох, хийснээр цалин хөлс олгох зорилгоор хөдөлмөрийн норм, норматив баталж мөрдүүлж болно..., 106.3-т Салбарын хөдөлмөрийн жишиг норм, нормативыг тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоож болно гэж тус тус заасан. Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагын бүрэн эрхийн талаар зааж өгөхдөө 10 дахь хэсэгт Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагатай зөвшилцөн барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ, үнийн индекс барилгын ажилтны тарифт цалинг батлах эрхтэй гэж заасан байдаг. Монгол улсын зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 263 дугаар тушаалаар барилга багууламжийн төсөвт өртөгт ажилчдын тарифт цалингийн жишгийг дараах байдлаар тогтоосон.
| д/д | Үзүүлэлт | Мэргэжлийн зэрэг | ||||||
| I | II | III | IҮ | Ү | Ү1 | |||
| 1. | тарифын илтгэлцүүр | 1.00 | 1,11 | 1,25 | 1,44 | 1,66 | 1,92 | |
| 2. | Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилладаг | Цагаар хөлс авагчид / төгрөгөөр/ | 1930 | 2142 | 2413 | 2780 | 3204 | 3705 |
| Хийснээр хөлс авагчид | 2136 | 2371 | 2670 | 3076 | 3546 | 4101 | ||
Монгол Улсад барилга байгууламж барьж байгаа хуулийн этгээд нь өмчийн хэлбэр, харьялал харгалзахгүйгээр барилгын норм ба дүрмийг мөрдөх ба дээрх цалингийн жишгийг хэрэглэн барилгын төсөв зохиогддог тул энэ жишгээр цалин хөлсийг тооцож, Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 217 дугаар тушаалаар батлагдаж, шинэчлэн нэмэгдүүлэн баталсан тариф цалингийн жишиг мөрдөж эхэлсэн. Үүнд:
| мэргэжлийн зэрэг | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| тарифын итгэлцүүр | 1.00 | 1.22 | 1.44 | 1.62 | 1.78 | 1.92 | |
| хөдөлмөрийн хэвийн нөхцөл | Цагаар хөлс авагчид төгрөгөөр | 3860 | 4709 | 5558 | 6253 | 6870 | 7411 |
| Хийснээр хөлс авагчид | 4272 | 5212 | 6150 | 6921 | 7604 | 8202 | |
ЭҮ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын цалин хөлсний тухайд:
- Ерөнхий захирлын 2019 оны 09 сарын 06-ны өдрийн А/766 дугаар тушаалаар БЗЦ-ийн үндсэн цалингийн нэгдсэн сүлжээг баталж, РСЦ ХХК байх үеийнхээс ажилтнуудын үндсэн цалинг 20 хувиар нэмэгдүүлсэн.
- Ерөнхий захирлын 2019 оны 10 сарын 01-ний өдрийн А/994 дугаар тушаалаар БЗЦ-ийн ажилтнуудын үндсэн цалинг 10 хувиар,
- Ерөнхий захирлын 2020 оны 05 сарын 25-ны өдрийнчА/243 дугаар тушаалаар үйлдвэрийн газрын нийт ажилтнуудын үндсэн ба тарифт цалинг 10 хувиар, харин БЗЦ-ийн ажилтнуудын үндсэн цалинг 15 хувиар,
- Ерөнхий захирлын 2021 оны 05 сарын 31-ний өдрийн А/257 дугаар тушаалаар БЗЦ-ийн ажилтнуудын үндсэн цалинг мөн 10 хувиар
- Ерөнхий захирлын 2022 оны 06 сарын 02-ны өдрийн А/346 тоот тушаалаар 10 хувиар тус тус нэмэгдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл үйлдвэрийн газрын бүтцэд нэгдсэнээс хойш тус цехийн ажилтнуудын үндсэн цалинг нийт 65 хувиар нэмэгдүүлээд байна.
Энэ нь Монгол Улсын барилгын салбарын дундаж цалинтай харьцуулахад 2019 онд 1.7 дахин, 2020 онд 2.1 дахин, 2022 онд 2.4 дахин өндөр үзүүлэлт юм. Ингэснээр 2022 оны байдлаар тус цехийн дундаж цалин 3.494 мянган төгрөг байна. Түүнчлэн БЗЦ нь үндсэн үйл ажиллагааны хувьд барилгын салбарт мөрдөгдөж буй норм, норматив, барилгын салбарын жишиг тарифын дагуу хийснээр болон бригадын системээр цалинждагийн хувьд тусдаа цалингийн сүлжээтэй байх нь зохимжтой хэдий ч Ерөнхий захирлын 2022 оны 08 сарын 31-ний өдрийн А/561 тоот тушаалаар үйлдвэрийн газрын үндсэн цалингийн сүлжээ, ангилалд нэгдсэн болно. ЭҮ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын цалин хөлсийг холбогдох хууль, дүрэм журам зөрчиж тогтоосон, ажилтнуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон зүйл огтхон ч байхгүй бөгөөд эсрэгээрээ улсын хэмжээний тухайн салбарын ажилтнуудын тарифт цалин хөлсөөс хэд дахин илүү цалин хөлсийг олгох байдлаар ажилтнуудын эрх зүйн байдлыг боломжит дээд хэмжээнд ханган ажиллаж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагууд нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагч ЭҮ шүүхэд ирүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ...
Нэхэмжлэгч Б, Б.М нарт тус бүр 15 760 000 төгрөг олгуулахаар тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г-аас гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад, эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. ЭҮ ХХК /хуучин нэрээр/ нь 2019 оны 04 дүгээр сард ЭҮ болон өөрчлөн зохион байгуулагдсан бөгөөд ЭҮ-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 тоот тушаалаар үйлдвэрийн газрын газар, хэлтэс, цех, нэгжүүдийн зохион байгуулалтын бүтцийг нэгдүгээр хавсралтаар, орон тоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан. Тус тушаалын нэгдүгээр хавсралтын 32-т Барилга засварын цех, хавсралт 1.31-ээр Барилга засварын цехийн зохион байгуулалтын бүтэц, хавсралт 2.31-ээр Барилга засварын цехийн орон тоог тус тус баталсан.
Ерөнхий захирал өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд тус цехийн ажилтнуудын цалин хөлс нь адил түвшний салбарын ажилтнуудаас харьцангуй өндөр бөгөөд ЭҮ-ын зүгээс үе шаттайгаар удаа дараа нэмэгдүүлэн ажиллаж байгаа болно. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагч ЭҮ шүүхэд ирүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Гд 15 700 000 төгрөг, Лд 18 806 000 төгрөг олгуулахаар тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нгээс гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч танилцаад, эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна.
ЭҮ ХХК (хуучин нэрээр) нь 2019 оны 04 дүгээр сард ЭҮ болон өөрчлөн зохион байгуулагдсан бөгөөд ЭҮ-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 тоот тушаалаар үйлдвэрийн газрын газар, хэлтэс, цех, нэгжүүдийн зохион байгуулалтын бүтцийг нэгдүгээр хавсралтаар, орон тоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан. Тус тушаалын нэгдүгээр хавсралтын 32-т Барилга засварын цех, хавсралт 1.31-ээр Барилга засварын цехийн зохион байгуулалтын бүтэц, хавсралт 2.31-ээр Барилга засварын цехийн орон тоог тус тус баталсан. Ерөнхий захирал өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан ба тус цехийн ажилтнуудын цалин хөлс нь адил түвшний салбарын ажилтнуудаас харьцангуй өндөр бөгөөд ЭҮ-ын зүгээс цалин хөлсийг үе шаттайгаар удаа дараа нэмэгдүүлэн ажиллаж байгаа болно. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч талаас: Нгийн нэхэмжлэлтэй, ЭҮ-т холбогдох Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай 142/2020/01031/и дугаартай иргэний хэргийг архиваас судлуулсан, ЭҮ-ын Барилга засварын цехийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай Хөдөлмөрийн гэрээ шинэчлэн, цалин нэмэгдүүлж, нөхөн олговор олгуулах тухай албан тоот /1-р хавтас-19-20/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01/1237 дугаартай албан тоот /1-р хавтас хх-21/, ЭҮ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай албан тоот /1-р хавтас хх-22-30/, ЭҮ-ын Ерөнхий захирлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/994 дүгээр тушаал, ЭҮ-ын Ерөнхий захирлын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/257 дугаар тушаал, ЭҮ-ын Ерөнхий захирлын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/346 дугаар тушаал. ЭҮ-ын Ерөнхий захирлын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/561 дүгээр тушаал, ЭҮ-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээ, ЭҮ-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээ /1-р хавтас хх-54-94/, нэхэмжлэгч нарын 2019 онд шинэчлэгдсэн хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг шинэчилсэн тушаал, 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 01 дүгээр сард хөдөлмөрийн гэрээг шинэчилсэн тушаал, хөдөлмөрийн гэрээ, 2019 оны 8 дугаар сар, 2019 оны 9 дүгээр сар, 2019 оны 10 дугаар сар, 2020 оны 6 дугаар сар, 2021 оны 6 дугаар сар, 2022 оны 9 дүгээр сар, 2023 оны 01 дүгээр саруудад олгосон цалингийн хуудас /2-р хавтас хх-20-198, 208-247/, /3-р хавтас хх-1-72/, /3-р хавтас хх-169-189/, ЭҮ-ын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/294 дугаартай Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тушаал, Хөдөлмөрийн дотоод журам /3-р хавтас хх-93-168/, ЭҮ-ын Барилга засварын цехийн ажилтан Л, Г нарын 2019 оны хөдөлмөрийн гэрээ, ЭҮ-ын Барилга засварын цехийн ажилтан Л, Г нарын 2019 оны 11 сар, 2020 оны 6 сар, 2021 оны 6 сар, 2022 оны 6 сар, 2020 оны 1 сар, 2023 оны 1 сарын цалингийн хуудас, ЭҮ-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/541 дугаартай тушаал /3-р хавтас хх-230-242/ зэргийг шүүхэд хүсэлт гарган бүрдүүлсэн.
Хариуцагч талаас: ЭҮ-ын Ерөнхий захирлын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Ажилтан Дамбадаржаагийн Уламбаатарын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал /1-р хавтас хх-96/, ЭҮ-ын Ерөнхий захирлын 2022 оны 08 сарын 31-ний өдрийн А/561 дугаар тушаал /1-р хавтас хх-61-68/, ЭҮ-ын Ерөнхий захирлын 2019 оны 10 сарын 01-ний өдрийн А/994 дугаар тушаал /1-р хавтас хх-55-56/, Ерөнхий захирлын 2021 оны 05 сарын 31-ний өдрийн А/257 дугаар тушаал /1-р хавтас хх-57-58/, Ерөнхий захирлын 2022 оны 06 сарын 02-ны өдрийн А/346 тоот тушаал /1-р хавтас хх-59-60/ зэргийг гаргаж өгсөн.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ЭҮ-ын нь ЭҮ-т холбогдуулан ЭҮ-ын ерөнхий захирлын нэгдүгээр орлогч ерөнхий инженер Т.Бийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, мөн ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг тус тус хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нар хамтран нэхэмжлэгчээр оролцсон,
нэхэмжлэгч нар тус бүр 13 601 820 төгрөг, Б 9 839 160 төгрөгийн дутуу авсан цалингийн зөрүүгээ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч ЭҮ-ын , Г, *******... нарын нэр бүхий ажилчид нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 03 сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоор ЭҮ ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай тогтоол гарч, уг тогтоолын 2 дахь заалтад ЭҮ-ын дүрмийг хавсралтаар баталсан. Уг дүрмийн 6 дугаар хэсэгт Үйлдвэрийн газрын удирдлагын эрх хэмжээг тусгасан бөгөөд 6.10.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд томилох, хөдөлмөрийн гэрээг цуцлах, шинэчлэх эрхийг Зөвхөн ерөнхий захирал эдлэнэ гэж заасан тул Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Т.Бийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдийн Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь хууль бус болохыг тогтоож өгнө үү.
Мөн Засгийн газрын 2019 оны 03 сарын 21-ний өдрийн дугаар тогтоолын 2 дахь заалтад ЭҮ-ийн ТӨҮГ-ын дүрмийг хавсралтаар баталсан бөгөөд дүрэмд Ерөнхий захирал нь цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтооно гэж заасан. Гэтэл ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг баталсан нь уг дүрмийг зөрчсөн. Уг хуваарийн дагуу ажилчдын цалинг олгож ирсэн нь тус цехийн ажилчдыг илтэд ялгаварлан гадуурхаж, Монгол Улсын Үндсэн Хууль, Хөдөлмөрийн хуулиар хатуу дагаж мөрдөхөөр тогтоосон тэгш эрхийн суурь зарчмыг шууд зөрчиж, ажилчдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Иймд ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоож өгнө үү, ингэснээрээ ажилчид цалингийнхаа зөрүүг авах үндэслэлтэй болох юм гэж шаардах эрхээ тодорхойлсон.
Хариуцагч тал: ЭҮ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Т.Бийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь нь угаасаа хууль бус тушаал байсан. Энэ тушаал гарснаар ямар нэгэн үр дагавар гараагүй, хэрэгжээгүй. Харин ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарь нь хуулийн дагуу гарсан хүчин төгөлдөр тушаал юм. ЭҮ-ын бүх нэгжүүд Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн баталсан хуваарийн дагуу ажиллаж байгаа тул хууль бус гэж үзэхгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж мэтгэлцсэн.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоор ЭҮ ХХК-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 сарын 02-ны өдрийн 88 дугаар тогтоолоор ЭҮ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталж, ЭҮ-ын ерөнхий захирлын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дүгээр тушаалаар ЭҮ-ын газар, хэлтэс, цех, нэгжүүдийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан,
ЭҮ-ын Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тушаалаар РСЦ ХХК-ийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ЭҮ-ын Барилга засварын цехийн бүтцээр ажиллуулахаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байх ба энэ талаар талууд мараагүй.
РСЦ ХХК-ийг ЭҮ-ын Барилга засварын цехийн бүтцээр ажиллуулах шийдвэр гарснаас хойш 2019 онд тус цехийн ажилчидтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нар тайлбарласан бөгөөд, ямар ажил, албан тушаалд ажиллах, цалин хөлс, ажил үүргийн хуваарийг тохиролцсон байна.
Ингээд ЭҮ-ын Ерөнхий захирлын 2019 оны 09 сарын 06-ны өдрийн А/766 дугаар тушаалаар БЗЦ-ийн үндсэн цалингийн нэгдсэн сүлжээг баталж, РСЦ ХХК байх үеийнхээс ажилтнуудын үндсэн цалинг 20 хувиар нэмэгдүүлсэн, Ерөнхий захирлын 2019 оны 10 сарын 01-ний өдрийн А/994 дугаар тушаалаар БЗЦ-ийн ажилтнуудын үндсэн цалинг 10 хувиар /1-р хавтас 55-56 хуудас/, Ерөнхий захирлын 2020 оны 05 сарын 25-ны өдрийн А/243 дугаар тушаалаар үйлдвэрийн газрын нийт ажилтнуудын үндсэн ба тарифт цалинг 10 хувиар, харин БЗЦ-ийн ажилтнуудын үндсэн цалинг 15 хувиар, Ерөнхий захирлын 2021 оны 05 сарын 31-ний өдрийн А/257 дугаар тушаалаар БЗЦ-ийн ажилтнуудын үндсэн цалинг мөн 10 хувиар /1-р хавтас 57-58 хуудас/, Ерөнхий захирлын 2022 оны 06 сарын 02-ны өдрийн А/346 тоот тушаалаар 10 хувиар /1-р хавтас 59-60/, Ерөнхий захирлын 2022 оны 08 сарын 31-ний өдрийн А/561 тоот тушаалаар /1-р хавтас 61-68 хуудас/ мөн шинэчлэн баталсан байна. Өөрөөр хэлбэл үйлдвэрийн газрын бүтцэд нэгдсэнээс хойш тус цехийн ажилтнуудын үндсэн цалинг нийт 65 хувиар нэмэгдүүлсэн болох нь тус тушаалуудаар нотлогдож байна. Энэ талаар нэхэмжлэгч тал мөн маргаагүй.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 154.2.3-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлж байх бөгөөд зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа нь өмнөх 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана.
Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан бөгөөд дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь энэхүү хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ЭҮ-ын Барилга засварын цехийн үйлдвэрчний эвлэлийн хороо, түүний ажилчид Эрдэнэ үйлдвэр ХХК-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болон өөрчлөгдөж, мөн РСЦ ХХК нь ЭҮ-ын бүтэц бүрэлдэхүүнд орж, Барилга засварын цех болсныг мэдээгүй байх үндэслэлгүй /нийтэд илэрхий/ байна. Тодруулбал нэхэмжлэгч, ямар эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн бүтэц, орон тоо, зохион байгуулалт өөрчлөгдөж байгааг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн хариуцагч байгууллагаас цалин хөлсөө авч, цалин хөлс дутуу орж байна гэдгийг мэдэж, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар тус цехийн ажилчдын цалингийн нэмэгдлийн талаар ЭҮ-ын Эдийн засгийн хэлтсийнхэнтэй хэд хэдэн удаа уулзаж байсан талаар шүүх хуралдаан дээр тайлбараа гаргасан.
Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.3-т Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зааснаар нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******, М,,,, , , ,, , , , , , , , , , , , нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 810 794 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нарын ЭҮ-т холбогдуулан гаргасан ЭҮ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т.Бийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг тус тус хууль бус болохыг тогтоолгох,
мөн нэхэмжлэгч Г17 030 000 төгрөг, М 18 806 000 төгрөг, нар тус бүр 15 760 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан ЭҮ-т холбогдох ЭҮ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, Т.Бийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь,
ЭҮ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үгийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг тус тус хууль бус болохыг тогтоолгох ЭҮ-ын нарын нэхэмжлэл,
мөн нарын тус бүр 13 601 820 төгрөг гаргуулах, Б 9 839 160 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 810 794 төгрөгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА