Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 924

 

 

 

 

 

 

 

 

 

Ю.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2020/00771 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ю.М-ын хариуцагч С- ХК-д холбогдуулан гаргасан 19 557 450 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.М-, түүний өмгөөлөгч О.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С-” ХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр С- бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, өөрийн С-ний тэргээр малчдаас С- аван тус компанид нийлүүлдэг байсан. 2019 оны 2 дугаар сарын 18, 20, 21, 22, 23, 24, 25-ны өдрүүдэд нийлүүлсэн С-ний төлбөрт 19 557 950 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Энэ мөнгийг өгөхгүй байх үндэслэлээ С- гэх хүнтэй үгсэн хуйвалдсан гээд байгаа. Намайг цагдаагийн байгууллагаас шалгаагүй, нэг удаа ч дуудаж тайлбар, мэдүүлэг аваагүй. Хариуцагчийн гаргаж өгсөн баримтад 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн нийлүүлсэн С-нд ус хольсон гээд 28 830 төгрөгийг хасаж тооцсон. Иймд анх нэхэмжлэл гаргасан 19 557 950 төгрөгөөс 28 830 төгрөгийг бууруулан 19 529 120 төгрөгийг “С-” ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Иргэн Ю.М- нь С- ХК-д 2012, 2013 онуудад жолоочоор ажиллаж байсан ба 2017 оноос Автобаазад автын механикаар ажиллаж, 2018 оны 2 сараас автобаазад С-ний жолооч албан тушаалд ажиллаж байгаад 2018 оны 8 сарын 9-нд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс компанитай С- бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулан хөдөө орон нутгаас малчдаас С- бэлтгэн компанид С- нийлүүлдэг байсан. Нэхэмжлэлд дурдсан С-ний тоо хэмжээ, үнэ, хүлээн авсан байдлын талаар маргахгүй. Манайхаас холбогдох баримтыг гарган өгсөн байгаа. Гагцхүү Ю.М- нь С- бэлтгэлийн албанд лаборантаар ажиллаж байсан Т.С-тай үгсэн хуйвалдах замаар удаа дараагийн үйлдлээр манай компанид С- нийлүүлдэг гэрээт болон гэрээт бус малчдыг хууран мэхлэх, заримтай нь үгсэн хуйвалдаж, нийлүүлсэн С-нийхээ тоо хэмжээг зохиомлоор нэмж тооцуулах, компанийн бодитоор хүлээн авсан С-ний төлбөрөөс илүү төлбөр гарган авч завшсан үйлдэл гаргасан байж болзошгүй нөхцөл байдал 2018, 2019 оны аудитын шалгалтуудын явцад тогтоогдсон тул тэдний хууль бус үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасагт 180805075 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгаа хэрэгт компанийн зүгээс Ю.М-ын гэм буруутай үйлдлийг шалган тогтоолгохоор нэмж шалгуулах хүсэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсээс хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах албанд шалгаж байгаа, хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн прокурорын тогтоолыг ирүүлсэн тул эрүүгийн хэргийг шийдвэрлэгдэн дуусах хүртэл энэхүү хэргийг шийдвэрлэх боломжгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч С- ХК-аас 19 529 120 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ю.М-ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 255 593 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 101/ШШ2019/000771 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нь "Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын ундэслэл болох үйл баримтын талаар маргаагүй, баримтаар тогтоогдсон" гэж илтэд үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитоор үнэлж дүгнэсэнгүй гэж үзхээр байна. Учир нь нэхэмжлэгч Ю.М-ын зүгээс хэрэгт нотлох баримтаар өгсөн "Ачуулсан С-г хүлээн авах тухай акт" гэх баримтуудыг нь маргаан бүхий нөхцөлтэй байгаа талаар хариуцагчийн зүгээс хариу тайлбартаа тодорхой дурдсан бөгөөд тухайн шийдвэр гаргах үндэслэл болсон баримтуудыг "үйлдсэн" “С-” ХК-ийн ажилтнууд нь хуурамч баримт үйлдэж “С-” ХК-д нийлүүлээгүй С-г зохиомлоор нийлүүлсэн мэтээр баримт үйлдэж байсан нь илэрч энэ нөхцөл байдлыг тогтоолгохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлээр "хариуцагч" нь нэхэмжлэгчийн ирүүлсэн нотлох баримтыг хүлээн зөвшөөрсөн мэтээр илтэд үндэслэлгүй дүгнэлт хийж үнэн зөв нь тодорхойгүй, нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй, хэн хэзээ үйлдсэн нь тодорхойгүй баримтуудыг үндэслэл болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Ю.М- нь хариуцагч “С-” ХК-д холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 19 557 950 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 28 830 төгрөгөөр багасгаж, 19 529 120 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр С- бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч Ю.М- 2019 оны 02 дугаар сарын 18, 20-ны өдрөөс 25-ны өдрүүдэд нийт 14 487 литр буюу 19 529 120 төгрөгийн С- нийлүүлсэн, С-ний үнийг төлөөгүй үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хэргийн 26, 34-39 дүгээр тал/

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас дээрх гэрээний дагуу нийлүүлсэн С-ний үнийг шаардах эрхтэй.

 

            Хариуцагчаас нэхэмжлэгч Ю.М-ын С- нийлүүлэхтэй холбоотой асуудлаар эрүүгийн журмаар хэрэг хянагдаж байгаа учир эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэх нэхэмжлэлийн шаардлагын татгалзлыг тайлбарлаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна.

 

            Хариуцагч байгууллагаас анх 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаарт хэлтэст нэр бүхий хүмүүсийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн эрүүгийн журмаар шалгуулахаар гомдол гаргаж, улмаар 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ю.М-ыг компанийн С- бэлтгэлийн албанд лаборантаар ажиллаж байсан Т.С-тай үгсэн хуйвалдах замаар С-ний төлбөрөөс илүү төлбөр гарган авч завшсан үйлдэл гаргасан байж болзошгүй тул шалгаж өгнө үү гэсэн өргөдлийг мөн гаргасан байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 180805075 дугаар тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байх боловч Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 12/1-867 тоот албан бичигт, Ю.М-ад холбогдуулан явуулсан мөрдөн шалгах ажиллагаа хэрэг бүртгэлтийн хэрэг байхгүй болно гэжээ. /хэргийн 58-63 дугаар тал/

 

            Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх нөхцөл бүрдээгүй гэж дүгнэн, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Түүнчлэн, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн нийлүүлсэн С- нь хэмжээ, чанарын хувьд доголдолтой талаар түүнд мэдэгдэж байсан талаар баримтгүй тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч буюу худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

 

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч “С-” ХК-аас 19 529 120 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ю.М-ад олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2020/00771 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 596 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ДАВААДОРЖ

 

                                      ШҮҮГЧИД                               Д.БАЙГАЛМАА

 

                                                   С.ЭНХТӨР